| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/76 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч *******, Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Тавинаахан ургийн овогт ******* *******, Их Монгол ургийн овогт ******* ******* нарт холбогдох 2336000000020 дугаартай, 178/2023/0072/Э/ индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Геофизикийн хүрээлэнд үйлчилгээний ажилтан, ам бүл 5 нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн ******* тоотод оршин суух хаягтай, аминдаа гэр 1, приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 1-ийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1500000 төгрөг, урьд ял шийтгэлгүй, Тавинаахан ургийн овогт ******* *******, регистрийн дугаар: *******
2. Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгт сантехникч ажилтай, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн ******* тоотод оршин суух хаягтай, аминдаа гэр 1, приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 1-ийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1500000 төгрөг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Их монгол ургийн овогт Чулууны *******, регистрийн дугаар: *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* *******, ******* нар нь бүлэглэн Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын эхээр хохирогч гээгдүүлсэн “Самсунг галакси А-51” загварын гар утсыг олж авч өөрийн төрсөн охин ашиглуулан хохирогчид 593400 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
1.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч өгсөн ... “2022 оны 10 дугаар сарын эхээр байх Ховд аймгийн Жаргалант сумын төв гудамжнаас Баруун бүсийн төв захын урд талын мод зардаг хашааны зогсоолд машинтайгаа зогсоод буугаад явж байгаад утсаа гаргаад ярих гэсэн боловч байхгүй болохоор нь машиндаа буцаж очоод хайгаад алга болсныг мэдсэн. Тухайн утсыг 2021 онд Мобикомын Ховд салбараас 1000000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн утас шилэн наалттай, шилэн наалт нь цуурсан, дэлгэцийн баруун доод талд цуурсан ард талын камер зурагдаж цуурсан байсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
2. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай “эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрлөөр ... “Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн Чулуунхүү овогтой ******* /РД:*******/-ээс Самсунг галакси А-51 маркийн гар утсыг хураан авахыг Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Мөнх-Эрдэнэд олгов” ... гэх зөвшөөрөл (хавтаст хэргийн 16 дах тал);
3. Эд зүйл хураан авсан “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 20 минутад цагдаагийн газрын 307 тоот өрөөнд ...Самсунг галакси А-51 загварын имей 1 , дугаартай гар утас 1 ширхгийг *******ээс хураан авсан ... тэмдэглэл (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
4. Гар утсанд үзлэг хийсэн ... хар хөх өнгийн ар талын таг нь дээрээ SAMSUNG гэсэн бичиглэлтэй гар утас байв. Гар утасны баруун талын товчлуур дээр дарахад дэлгэц асаж хэвийн ажиллаж байв.Sittengs цэс рүү орж About phone цэс рүү орж хараад Galaxy A-51 Model number SM-G51 Serial number RZ8R10LB ZWF IMEI slot1 2022, IMEI slot1 3552561159655989 гэсэн сериал кодтой доод хэсгийн чихэвчний оролт хэсэг болон өнцөгтөө эмтэрсэн гар утас байсныг гэрэл зургаар бэхжүүлэв... гэх гэрэл зураг, тэмдэглэл (хавтаст хэргийн 21-23 дахь тал),
5. Эд зүйлийг хүлээлгэн өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг 00 минутад цагдаагийн газрын 307 тоот өрөөнд ... самсунг галакси А-51 загварын шилэн наалттай, арын баруун дээд хэсэгт 4 ширхэг камер, нэг ширхэг гэрэлтэй, арын тагны доод талд босоо SAMSUNG гэсэн бичвэртэй, , имей2 355256115965989 гэсэн дугаартай, хар өнгөтэй гар утас байх ба доод тал болон дээд ирмэг хэсэгтээ зурагдсан, цохигдсон сэвтэй гар утас байсныг иргэн хүлээн өгч, кадр гэрэл зургаар бэхжүүлэн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дэх тал),
6. Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 10- ны өдрийн ХЦ22-228 дугаартай “Samsung A-51 загварын гар утас ...593400 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан буюу шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-30 дахь тал),
7. Ховд аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2336000000020 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
8. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.*******ы өгсөн ... “2022 оны 10 дугаар сарын эхээр Ховд аймгийн Баруун бүсийн төв захын урд талын мод зардаг контейнерын хажуу талын зогсоол дээр машинаа тавьчхаад нөхөр бид хоёр машинаасаа буухад “гар утас газарт уначихсан байна” гэж хэлээд надад үзүүлсэн. Би “наад утас чинь хагарчихсан байна, ямар өөдтэй юм байх вэ дээ” гэж хэлчхээд цааш эргээд явсан. Гэтэл манай нөхөр олж авсан утсаа машиндаа хийчихсэн байсан. Орой нь гэртээ ирээд байж байтал манай нөхөр “нөгөө утас асах эсэхийг нь харъя” гэж хэлээд машинаасаа оруулж ирээд “сим карт байна уу?” гэж хэлээд харахад сим карттай байхаар нь утаснаас нь гаргачхаад өөрийнхөө 94623232 гэсэн дугаарыг хийгээд цэнэглээд асаагаад гаднаас дуудлага авч байгаа эсэхийг шалгахад гаднаас зүгээр дуудлага авч байсан. Маргааш нь гар утас засварын газар авч очоод үзүүлэхэд дэлгэцийг нь солино гэхээр нь 110000 төгрөгөөр дэлгэц болон камерыг нь солиулсан. Дараа нь өөр хүн дээр очоод утасны кодыг 20000 төгрөгөөр гаргуулаад манай охин И.Азжаргал сим картаа хийгээд гэртээ барьдаг байсан. Манай нөхөр рүү 2022 оны 12 дугаар сард цагдаагийн газраас гээгдүүлсэн гар утсанд таны сим уншигдаад байна гэж ярихаар нь уулзаад утсыг нь өгсөн.” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),
9. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******ийн өгсөн ... “2022 оны 10 дугаар сарын эхээр Баруун бүсийн төв захын урд талын мод зардаг контейнерын хажуу талын зогсоол дээр машинаа тавьчхаад буухад машины баруун талын газар дээр утас уначихсан байхаар нь эхнэртээ энэ талаар хэлэхэд “хагарчихсан байна, ямар өөдтэй юм байдаг юм бэ?” гэж хэлэхээр нь гар утсыг аваад машиндаа хийчихсэн. Орой нь гэртээ очоод байж байгаад эхнэртээ “нөгөө гар утсаа асааж үзэх үү” гэж хэлээд машинаас оруулж ирэхэд манай эхнэр сим картыг нь солиод өөр сим карт сольж хийгээд асаахад дэлгэц нь харагдахгүй зүгээр асаж байсан. Тэгээд өөр утсаар дугаар руугаа залгаж үзэхэд зүгээр дуудлага авч байсан. Манай эхнэр маргааш нь тухайн гар утсыг авч яваад засуулж авч ирсэн.” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),
10. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн ... “Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. 2022 онд нэг эмэгтэй А-51 маркийн гар утас авчхаад “дэлгэц солих уу?” гэж хэлээд дэлгэц болон камерын шилийг нь сольж өгсөн. Хэдээс хэдэн төгрөг болсон талаар санахгүй байна. 280000-300000 төгрөг орчим болсон байх. Би хэний эзэмшлийн гар утас болохыг нь асуугаагүй.” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),
11. ******* дугаарын регистртэй, Их монгол овогт ******* *******ийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 63 дахь тал),
12. Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 65-67 дахь тал),
13. ******* дугаарын регистртэй, Тавинаахан овогт ******* *******ы “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 68 дахь тал),
14. ******* дугаарын регистртэй, Тавинаахан овогт ******* *******ы нэр дээр “Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх” лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал),
15. ******* дугаарын регистртэй, Их монгол овогт Чулууны *******ийн нэр дээр “Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх” лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал),
16. ******* дугаарын регистртэй, Тавинаахан овогт ******* *******ы Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан багийн 12 дугаар гудамжны 20 тоотод оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал),
17. Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай “Чулуун овогтой ******* нь тус цэцэрлэгт жижүүрийн орон тоо дээр ажилладаг бөгөөд сард 565277 /таван зуун жаран мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийн үндсэн цалинтай болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дахь тал),
18. ******* регистрийн дугаартай, Тавинаахан овогт ******* *******ы Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал),
19. ******* дугаарын регистртэй, Тавинаахан овогт ******* *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь дэх тал),
20. Мобиком корпорац ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 4/1169 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 80-81 дэх тал),
21. Ховд аймгийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол (хавтаст хэргийн 89-90 дэх тал) зэрэг баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхэд: Шүүгдэгч *******, Ж.******* нар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захын урд талын мод зардаг контейнерын хажуу талын зогсоол дээр машинаа тавьчхаад буухад машиных нь баруун талын газар дээр унасан байсан гар утсыг авч, гэртээ авч ирж өөрсдийн симийг хийж асааж, маргааш нь гар утас засварын газарт очиж, дэлгэц болон камерын шилийг солиулж, кодыг нь гаргуулж төрсөн охин өгч хэрэглүүлж байсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Хуульд өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхүй зүйлийг “гээгдэл эд зүйл” гэж тодорхойлсон байдаг.
3. Хохирогч Т.Баясгалан нь Ховд аймгийн Жаргалант сумын төв гудамжнаас баруун бүсийн төв захын урд талын мод зардаг хашааны зогсоолд машинтайгаа зогсоод буухдаа Самсунг галакси А-51 загварын шилэн наалттай, арын баруун дээд хэсэгт 4 ширхэг камер, нэг ширхэг гэрэлтэй, арын тагны доод талд босоо SAMSUNG гэсэн бичвэртэй, , имей-2 355256115965989 гэсэн дугаартай, хар өнгөтэй гар утас байх ба доод тал болон дээд ирмэг хэсэгтээ зурагдсан, цохигдсон сэвтэй гар утсыг гээгдүүлсэн нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
4. Хохирогч Ховд аймгийн Жаргалант сумын төв гудамжнаас баруун бүсийн төв захын урд талын мод зардаг хашааны зогсоолд машинтайгаа зогсоод буухдаа хайхрамж болгоомжгүйн улмаас гээгдүүлсэн гар утсыг шүүгдэгч *******, Ж.******* нар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захын урд талын мод зардаг контейнерын хажуу талын зогсоол дээр машинаа тавьчхаад буухад машиных нь баруун талын газар дээр унасан байсныг олж авсан , тухайн гар утас нь хохирогч гар утас болох нь имей 1 , код болон хохирогч , шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийг хураан авсан , хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гар утсанд засвар хийсэн гэрчийн мэдүүлэг, имей 1 , имей 2 355256115965989 код нь 94623232, 95976265 дугаарын утсанд хэрэглэгдэж байсан гэх баримтуудаар тогтоогдож байна.
5. Хохирогч гээгдүүлсэн гар утас нь 593400 төгрөгийн үнэтэй болох нь Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 10- ны өдрийн ХЦ22-228 дугаартай “Samsung A-51 загварын гар утас ...593400 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... хохирлын хэмжээг ... бага бус хэмжээнээс дээш... гэж заасан ба бага бус хэмжээ гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 –т ... бага хэмжээний хохирол “ гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ ... гэж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна... гэж тус хуульчилж, бага бус хэмжээг 300000 төгрөг гэж тогтоожээ. Хохирогч гээгдүүлсэн гар утас нь 593400 төгрөгийн үнэтэй байх тул хохирогчид бага бус хэмжээ болох 300000 төгрөгөөс дээш хохирол учирсан гэж үзнэ.
6. Шүүгдэгч *******, Ж.******* нар нь тухайн гар утас буюу бусдын гээгдэл, санамсаргүй олдсон эд зүйлийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй ашиглаж,захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөрийн утасны сим картыг хийж асааж, улмаар засан сайжруулж, кодыг нь гаргуулж, өөрийн охиндоо хэрэглүүлж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно... гэж заасан гэм буруугийн санаатай хэлбэрийг бий болгож байна.
Мөн шүүгдэгч *******, Ж.******* нарын тухайн утсыг гэртээ аваачиж, өөрийн утасны симийг хийж асааж, маргааш нь гар утасны газар очиж, дэлгэц болон камерын шилийг солиулж, кодыг нь гаргуулж, өөрийн охин хэрэглүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ... гэх хуульд заасан тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх шинжийг хангана.
7. Иймд шүүгдэгч *******, Ж.******* нар бүлэглэн хохирогч гээгдүүлсэн 593400 төгрөгийн үнэ бүхий гар утсыг олж авч, хувьдаа завшсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримтад нийцэж байна.
8. Шүүгдэгч *******, Ж.******* нар нь бүлэглэн бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан, бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
9. Иймд шүүгдэгч *******, Ж.******* нарыг бүлэглэн, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
10. Хохирогчийн эд хөрөнгөндөө хайхрамж болгоомжгүй хандсан байдал, шүүгдэгч нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.
Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Шүүгдэгч Ж.*******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ******* дугаарын регистртэй, Тавинаахан овогт ******* *******ы “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 68 дахь тал), ******* дугаарын регистртэй, Их монгол овогт ******* *******ийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 63 дахь тал) – аар тогтоогдож байгаа ба шүүгдэгч нарын хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Оюунзаяагийн өгсөн ... “Манай найз Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Бид хоёр 15 наснаасаа эхэлж найзалсан. Найз маань Ховд аймагт нөхөр, 2 хүүхдийн хамт хөдөлмөр эрхэлж амьдардаг. Манай найз Ж.******* болон нөхөр ******* нар нь даруу төлөв зантай, хүнд тусархуу бөгөөд аливаа зүйлд хүлээцтэй ханддаг хүмүүс. Ямар нэгэн муу зуршил байхгүй.” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дах тал), ******* дугаарын регистртэй, Тавинаахан овогт ******* *******ы нэр дээр “Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх” лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), ******* дугаарын регистртэй, Их монгол овогт Чулууны *******ийн нэр дээр “Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх” лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), ******* дугаарын регистртэй, Тавинаахан овогт ******* *******ы Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан багийн 12 дугаар гудамжны 20 тоотод оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), ******* дугаарын регистртэй, Тавинаахан овогт ******* *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь дэх тал),16.******* дугаарын регистртэй, Тавинаахан овогт ******* *******ы Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан багийн 12 дугаар гудамжны 20 тоотод оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал),Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай “Чулуун овогтой ******* нь тус цэцэрлэгт жижүүрийн орон тоо дээр ажилладаг бөгөөд сард 565277 /таван зуун жаран мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийн үндсэн цалинтай болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дахь тал),******* регистрийн дугаартай, Тавинаахан овогт ******* *******ы Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), ******* дугаарын регистртэй, Тавинаахан овогт ******* *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь дэх тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Ж.*******, ******* нар нь хохирогчийн гар утсыг хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2. Шүүгдэгч Ж.*******, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3. Шүүгдэгч Ж.*******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг бодит байдлаар төлсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг тус тус 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******, ******* нарт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Харин улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая нэг зуун мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх санал, дүгнэлт гаргасныг шүүхээс шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирлыг бодит байдлаар төлсөн, бага насны хүүхдүүдтэй зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч нарт оногдуулах торгох ялыг багасгаж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Гурав: Хохирол хор уршиг бусад асуудлын талаар:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ээс хохирогч “Samsung A-51 загварын 593400 төгрөгийн гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн нь эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдсон тул хохирогчид учирсан бодит хохирол төлөгдсөн гэж үзнэ.
2. Шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн 2336000000020 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.
3. Шүүгдэгч *******, Ж.******* нарт шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их монгол овогт Чулууны *******, Тавинаахан овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... бүлэглэн бусдын гээгдэл эд хөрөнгийг завшиж, бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И0х монгол овогт Чулууны *******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Тавинаахан овогт ******* *******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Их монгол овогт Чулууны *******д оногдуулсан 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Тавинаахан овогт ******* *******д 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн 2336000000020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол бодит байдлаар төлөглсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******, Ж.******* нарт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******, Ж.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА