| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0086/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/92 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/92
2023/ШЦТ/92
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Д.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: M.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Дт холбогдох 2312000000066 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Х сумын Х багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дын Д /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хөтөл нуур гэх газарт 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д.Бтай маргалдаж, улмаар толгой хэсэгт нь цохиж, баруун нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацрын төвгөр хэсэгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000066 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бын мэдүүлсэн: ...Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Хөөвөр багийн Майнт гэх газарт гэртээ эхнэр Агийн хамт байж байгаад нэг хот, айл саахалт байдаг дүү Бийн хамт Пад унаад гэрээс баруун зүгт 2 километр зайд байх Хөтөл нуур гэх газарт очиж худгаас ус аваад байж байхад нутгийн дүү нар болох Б.И, түүний эхнэр Б.Ц, Д.Д 3 мотоцикльтой сундлаад бид хоёр дээр ирсэн. Тухайн үед худгийн ойролцоо шавар ихтэй байсан учир И жолоодож явсан мотоцикльтойгоо шавар дээр унасан. Ц нь мотоциклиос унаснаас болоод бие нь нилээн зовуурилсан байдалтай умраад газар суугаад байсан. Б.И, Д.Д хоёр мотоциклио босгож бид хоёр дээр ирэхдээ унаж явсан мотоциклио Пад руу тулгаж тавьсан. Тэгээд бид нар мэнд мэдээд байж байхад И, Д хоёр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай И нь нилээн согтуу, Д нь халамцуудуу ирсэн. И нь надад ганц юм байна, уух уу гэхээр нь би уухгүй гэж хэлэхэд та томорчихсон байна гэх мэтээр юм яриад агсраад байсан. Би тухайн үедээ ах нь ажил ихтэй гэхэд И нь над руу агсраад орилоод байхад худгийн ойролцоо нутагладаг Иийн эмээ Ц нь гүйж ирээд юу болоод байгаа талаар асуухад И нь нилээн согтуу байсан болохоор эмээ нь архи дарс ууж томорлоо гэж хэлэхэд эмээгээ түлхээд унагаахаар нь би Иийг барьж авч тайвшруулах гээд ахын дүү одоо боль, яв гэж хэлэхэд И та юу юм гэж хэлээд над руу агсраад байхаар нь би түүнээс холдоод жоохон зайгаа барьсан чинь И нь над руу гүйж ирээд намайг цохих гэж дайрахаар нь би доош сууж түүнийг барьж авч унагаагаад дээр нь дарж хэвтсэн. Тэгтэл Ц, Д нар нь бид хоёр дээр ирээд намайг босчих гээд байхаар нь би босоод дахиад холдож Пад байгаа газар руугаа алхахад араас Д дагаад байхаар нь чи ч гэсэн мөрөөрөө найзыгаа аваад явахгүй гэж хэлэхэд Д над руу уурлаад та яасан хүн юм гэхээр нь би яагаа ч үгүй, явах гэж байна гэж хэлэхэд Д намайг цохих гээд гараа явуулахаар нь би доошоогоо суугаад, буцаж босч ирэхэд намайг Д заамдаж авахаар нь би түүнийг цохих гээд гараа явуулахад миний гар хүрэхгүй байхаар нь би хажууд байсан Пад, Пад дээрх уяаг аваад Дыг ороолгосон. Тэгтэл Д намайг татаж унагаахаар нь би түүнд цохиулахгүй гээд доош бөхийхөд миний нүүр, баруун нүд хэсэг рүү хоёр удаа доороос өлгөж, гараараа цохисон. Би тухайн үедээ хэсэг ухаан алдаад уначихсан, нэг мэдсэн газар сууж байсан. Тэгтэл дахин Д над руу дайраад миний бие рүү гараараа цохиход Бэ дүү түүнийг надаас салгаж авсан. Хэсэг миний ухаан балартаад манараад байж байхад Бэ Пад, Падаа асаагаад намайг суу гэж хэлээд гэр рүү аваад явсан. Тэгээд би эхнэртээ юу болсон талаараа хэлээд сумын эмнэлэг рүү явж үзүүлж, Цагдаагийн байгууллагад дээрх асуудлын талаар мэдэгдэх болсон. Надад тэр хоёрыг зодсон зүйл байхгүй. Харин Дыг уяагаар 2 удаа ороолгосон. Би Б.Иийг дарж хэвтэхэд миний доороос цээж, хэвлий хэсэг рүү цохиж байсан. Харин Д.Д нь намайг өөрийгөө хамгаалж доош тонгойход миний нүүр, баруун нүд хэсэг рүү гараараа өлгөж доороос цохиод байсан юм. Миний баруун нүд хөхөрч хавдсан, баруун шанаа хэсэгт зулгаралт үүсч халцарсан. Тухайн гэмтлийг Д.Д надад учруулсан. 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би мотоцикльтойгоо хониндоо явж байгаад мөсөн дээр хальтирч унаад баруун шанаагаа халцалж байсан. Тухайн халцарсан шарх нь бараг эдгэрээд жижигхэн сорви үлчихсэн байхад дээр нь нэмж Д цохиж гэмтэл учруулсан юм. Харин нүд хөхөрч хавдсан байгаагүй. П.Бэ, Д.Д, Б.И, Б.Ц, Ц нар байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Агийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Хөөвөр багийн Майнт гэх газар гэртээ нөхөр Бын хамт байж байсан бөгөөд энэ үед манай нөхөр нэг хот, айл саахалт байдаг дүү Бэтэй хамт Пад, Пад унаад усанд явсан. Тэгтэл 19 цагийн үед буцаж усанд яваад ирэхдээ манай нөхөр Д.Б нь зодуулсан байдалтай баруун нүд нь хавдаж хөхөрсөн, баруун шанаа хэсэг нь зулгарсан байхаар нь юу болсон талаар асуухад Б.И, Д.Д нарт зодуулсан талаараа хэлэхээр нь би түүнийг дагуулж сумын ЭМТ-д үзүүлж, Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Баруун нүд нь хавдаж хөхөрсөн, баруун шанаа хэсэг нь зулгарч цус гарсан байсан. Цагаан сарын үеэр хониндоо явж байхдаа мотоциклиосоо унаад баруун шанаа нь зулгарсан байсан бөгөөд уг шарх нь бараг эдгээд жижиг тав үлдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Хөөвөр багийн Майнт гэх газар гэртээ байж байгаад нэг хот, айл саахалт байдаг ах Бын хамт Пад, Пад унаад усанд явсан. Бид хоёрыг ус авч байхад Б.И, түүний эхнэр Б.Ц, Д.Д 3 мотоцикльтой сундлаад бид хоёр дээр ирсэн. Тухайн үед худгийн ойролцоо шавар ихтэй байсан учир И жолоодож явсан мотоцикльтойгоо шавар дээр унасан. Ц нь мотоциклиос унаснаас болоод бие нь нилээн зовуурилсан байдалтай умраад газар суугаад байсан. Энэ үед Б.И, Д.Д хоёр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, согтуу ирсэн бөгөөд Д.Б ахтай маргалдаад байсан. Би тухайн үед ус юүлж байсан болохоор тэр гурвыг юу ярьж байгааг нарийн сайн сонсож ойлгоогүй. Б.И, Д.Д хоёр ээлжлээд агсраад Б ах руу дайраад байхаар нь би тэр хоёрыг салгаад ганцаараа хоёр талд нь гарч байсан. Тухайн үед Иийн эмээ, эхнэр хоёр нь байсан учир би усаа авч дуусаад явах гэж байхад Б ах газар сонин болоод суучихсан, Д нь дайраад байхаар нь би түүнийг болиулж салгаж орхиод Б ахыг аваад явахад Б баруун нүд нь хөхөрч хавдсан, баруун шанаа хэсгээс нь цус гарчихсан байсан. Д.Б ах бид хоёр эрүүл байсан. Бид хоёрыг усанд явахаас өмнө Д.Б ахын биед баруун нүд нь хөхөрч хавдсан, баруун шанаа хэсгээс нь цус гарчихсан гэмтэл бэртэл учраагүй байсан. Харин баруун шанаанд нь хуучин жижиг шарх эдгээд тавлаад борлосон байсан. Баруун нүд нь хавдаж хөхөрсөн, баруун шанаа хэсэг нь зулгарч цус гарсан байсан. Тухайн бэртэл гэмтлийг Д.Бд Б.И, Д.Д нарын хэн нь учруулсныг би ус авч байсан болохоор сайн хараагүй. Тэр хоёр хоёулаа агсраад ээлжилж дайраад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Дын мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 74 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Бын биед баруун нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацрын төвгөр хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 28-29 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56-57 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хөтөл нуур гэх газар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д.Б нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хөтөл нуур гэх газар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д.Бтай маргалдаж, улмаар толгой хэсэгт нь цохиж, баруун нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацрын төвгөр хэсэгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Д.Бын мэдүүлсэн “Ц, Д нар нь бид хоёр дээр ирээд намайг босчих гээд байхаар нь би босоод дахиад холдож Пад байгаа газар руугаа алхахад араас Д дагаад байхаар нь чи ч гэсэн мөрөөрөө найзыгаа аваад явахгүй гэж хэлэхэд Д над руу уурлаад та яасан хүн юм гэхээр нь би яагаа ч үгүй, явах гэж байна гэж хэлэхэд Д намайг цохих гээд гараа явуулахаар нь би доошоогоо суугаад, буцаж босч ирэхэд намайг Д заамдаж авахаар нь би түүнийг цохих гээд гараа явуулахад миний гар хүрэхгүй байхаар нь би хажууд байсан Пад, Пад дээрх уяаг аваад Дыг ороолгосон. Тэгтэл Д намайг татаж унагаахаар нь би түүнд цохиулахгүй гээд доош бөхийхөд миний нүүр, баруун нүд хэсэг рүү хоёр удаа доороос өлгөж, гараараа цохисон. Би тухайн үедээ хэсэг ухаан алдаад уначихсан, нэг мэдсэн газар сууж байсан. Тэгтэл дахин Д над руу дайраад миний бие рүү гараараа цохиход Бэ дүү түүнийг надаас салгаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,
гэрч Ц.Агийн мэдүүлсэн “19 цагийн үед буцаж усанд яваад ирэхдээ манай нөхөр Д.Б нь зодуулсан байдалтай баруун нүд нь хавдаж хөхөрсөн, баруун шанаа хэсэг нь зулгарсан байхаар нь юу болсон талаар асуухад Б.И, Д.Д нарт зодуулсан талаараа хэлэхээр нь би түүнийг дагуулж сумын ЭМТ-д үзүүлж, Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Баруун нүд нь хавдаж хөхөрсөн, баруун шанаа хэсэг нь зулгарч цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
гэрч П.Бийн мэдүүлсэн “Б.И, Д.Д хоёр ээлжлээд агсраад Б ах руу дайраад байхаар нь би тэр хоёрыг салгаад ганцаараа хоёр талд нь гарч байсан. Тухайн үед Иийн эмээ, эхнэр хоёр нь байсан учир би усаа авч дуусаад явах гэж байхад Б ах газар сонин болоод суучихсан, Д нь дайраад байхаар нь би түүнийг болиулж салгаж орхиод Б ахыг аваад явахад Б ахын баруун нүд нь хөхөрч хавдсан, баруун шанаа хэсгээс нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Дын яллагдагчаар мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
хохирогч Д.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 74 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Д нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Д нь Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хөтөл нуур гэх газари 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д.Бтай маргалдаж, улмаар толгой хэсэгт нь цохиж, зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Д.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд гомдол, саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Дыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Дыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ