Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/313

 

  

 

 

 

 

 

2023           03          27                                         2023/ШЦТ/313

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Б.Энх-Амгалан,

гэрч Ч.С,

хохирогч Б.Н,

хохирогч Б.Т өмгөөлөгч С.Батцэрэн,

хохирогч О.Э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

иргэний нэхэмжлэгч Б.Н,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, С.Батнасан нарыг оролцуулан эрүүгийн 1810007970748 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Ц/регистрийн дугаар .../, ....-ны өдөр ... аймагт төрсөн, эмэгтэй, ... настай, дээд боловсролтой, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, ам бүл 3, хүү, охин нарын хамт Баянзүрх дүүргийн ....тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сар, 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар 6 сар баривчлах, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 8 жил, 6 сар хорих, нийт эдлэх ялыг 8.6 жил хорих ялаар шийтгүүлж байсан,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Ц иргэн Б.Тыг хуурч, ноолууран бүтээгдэхүүнээ оёдлын цех байгуулах гэсэн хэрэгцээг далимдуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тоног төхөөрөмж, түүхий эд авна гэх зэргээр төөрөгдөлд оруулан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 123.085.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч, Б.Тд 123.085.000 төгрөгийн,

Самбо бөхийн улсын аварга болох гээд санхүүжилт хэрэгтэй байна гэж иргэн  Д.Х хуурч 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хаан банк дахь .... дугаарын дансаар 50.000.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Д.Х 50.000.000 төгрөгийн,

Төрсөн хүүхэд нь Хөх хотын консулаар томилогдоход мөнгө хэрэгтэй байна гэж Б.Ныг хуурч, Сонгинохайрхан дүүргийн ....тоотод байх 4 өрөө орон сууцыг нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэлээр шилжүүлэн авч Б.Нд 60.000.000 төгрөгийн барьцаанд тавьж 87.875.000 төгрөгийн,

Мөн өөрийн өмчлөлийн бус Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхонд 3 өрөө байрыг зарна гэж хуурч, Чингэлтэй дүүргийн ....тоот орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч 124.674.443 төгрөгийн, Б.Нт нийт 212.549.443 төгрөгийн,

          Газар эзэмших гэрчилгээ гаргаж өгнө гэж О.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 2016-2017 онд 46.000.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч О.Эд 46.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад нийт 431.634.443 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Цийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь иргэн Б.Тыг хуурч, ноолууран бүтээгдэхүүнээ оёдлын цех байгуулах гэсэн хэрэгцээг далимдуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тоног төхөөрөмж, түүхий эд авна гэх зэргээр төөрөгдөлд оруулан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 123.085.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч, Б.Тд 123.085.000 төгрөгийн,

Самбо бөхийн улсын аварга болох гээд санхүүжилт хэрэгтэй байна гэж иргэн  Д.Ххуурч 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хаан банк дахь .... дугаарын дансаар 50.000.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Д.Х50.000.000 төгрөгийн,

Төрсөн хүүхэд нь Хөх хотын консулаар томилогдоход мөнгө хэрэгтэй байна гэж Б.Ныг хуурч, Сонгинохайрхан дүүргийн ....тоотод байх 4 өрөө орон сууцыг нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэлээр шилжүүлэн авч Б.Нд 60.000.000 төгрөгийн барьцаанд тавьж 87.875.000 төгрөгийн,

Мөн өөрийн өмчлөлийн бус Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхонд 3 өрөө байрыг зарна гэж хуурч, Чингэлтэй дүүргийн ....тоот орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч 124.674.443 төгрөгийн, Б.Нт нийт 212.549.443 төгрөгийн,

   Газар эзэмших гэрчилгээ гаргаж өгнө гэж О.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 2016-2017 онд 46.000.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч О.Эд 46.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад нийт 431.634.443 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлсэн: “Шүүх туйлын үнэнг харж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэдэг. Гэтэл энэ хавтаст хэргүүдэд үнэн баримт байхгүй байх ба намайг гүтгэж буруутан болгох гэсэн нотлогдоогүй үг өгүүллэг, дүрс зураг, танихгүй хүмүүсийн бэлтгэгдсэн мэдүүлэг, зэрэг хэт гүтгэх гэсэн баримтууд, зохион байгуулалттай хэрэг үүнд байгаа. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хуралдаанд оролцож байна. Би 2014 онд Ттай хамт сүлжээний бизнес хийдэг байсан Эрдэнэтуяа гэж хүнээр дамжуулан танилцаж байсан. 2014 онд Т анх надаас анхны нөхөр болох Б гэж хүн дээр ээ Цонжинболдогт 2000 мкв газар худалдаж авч танилцсан. Үүнээс хойш надаас 11 газрыг худалдан авч, зарим газрыг надад авхуулсан. Т мэдүүлэхдээ гомдол гаргасан шалтгаанаа Э болон Б, нарыг хохироосон болохоор, бас С өөрийг нь муулсан болохоор гомдол гаргасан гэж хэлсэн байсан. 3 дугаар хавтаст хэргийн 177-156 дугаар хуудсанд байгаа дансны хуулгууд дээр Т 30 сая, 3.2 сая, 3.3 сая гэсэн шилжүүлгүүдийг над руу орлого гэж хийсэн байдаг. Тын над руу хийсэн шилжүүлгүүд бүгд орлого гэж орсон байдаг ба ямар нэгэн байдлаар ноос ноолуурын үйлдвэр, оёдлын мөнгө гэж хийсэн зүйл байдаггүй. 2015 онд намайг Саруул захын тэнд оёдлын газар ажиллуулж байхад Т газар худалдаж авсны дараа над дээр удаа дараа ирдэг байсан бөгөөд надаар ойрын хамаарал бүхий хүмүүстээ үндэсний хувцас оёулж, захиалга өгдөг байсан. Ингэснээр бид хоёр улам илүү дотно танилцсан. Ганцхан жишээ хэлэхэд Тын том охин хуримаа хийхэд хуримд зориулсан бүх хувцсыг надаар хийлгэсэн ба энэ нь дунджаар 30 гаруй сая төгрөг болж байсан, мөн ээжийн найз Топ О эгч дүүс хамаатан саданд мөн надаар хувцас хийлгэж авсан бөгөөд энэ нь 18 сая төгрөг болж байсан. Мөн өөрийн хамаарал бүхий хүмүүс болон өөртөө газар авсан ба үүнээс би газар дамнадаг мэтээр харагдаж байж магадгүй. Т өөрөө 0.7 га газрыг аваагүй, надад итгэмжлэх гаргаад газруудыг хөөцөлдөж авч өгөхөөр бид хоёр тохироод тухайн газруудыг би авч өгсөн. Тын мэдүүлэгт надаас нэг л газар худалдаж авсан гэж мэдүүлсэн байсан боловч яг миний нэрээс гурван газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Түүнчлэн бас өөр нэг мэдүүлэгтээ газар аваагүй мэтээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Надаас шилжүүлэн авсан гурван газар дээр миний төрсөн дүүгээс түүний анхны нөхөр Б луу шилжүүлсэн мөнгийг би оролцуулаагүй байгаа. 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр миний итгэмжлэлээр О, Е, 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Т миний нэрээс өөр лүүгээ Цонжинболдогт хагас га газар худалдаж авсан. Энэ Цонжинболдогийн энэ орчимд одоогийн ханшаар нэг айлын газар гэхэд 15-20 сая төгрөг байгаа, харин би хагас га газар Тд зардаг байсан. Мөн Т мэдүүлэгтээ Тын өөрийнх нь дуудсан гэрч Д, Г, Э, Б, Тын төрсөн эгч Туяа, төрсөн ээж Навчаа, хүү Хонгор, охин Номгон нарын болон өөртөө авсан хэд хэдэн газруудаа өөрсдөө үнэгүй авсан мэт мэдүүлсэн байсан. Нийт энэ газрын хэмжээ 10 орчим га газар ба энэ бүх газрууд миний ойр дотны хүмүүстэй авч өгсөн газруудтай захирамжууд нь нэг гарсан байдаг. Цонжинболдог буюу Хандгайтын ой доторх газар, шинэ нисэхийн залгаа газруудыг 20-25 саяар тооцож байсан бол өнөөдөр шинэ нисэхийн газар 100 сая илүү гараад явсан байна. Бид хоёр тухайн үед харилцан тохиролцож байсан. 3 дугаар хавтаст хэргийн 188 дугаар хуудсанд байх Тын мэдүүлэгт Э дамжуулан надтай танилцаж газар худалдаж авснаа хэлсэн байдаг ба бас нэгэн мэдүүлэгтээ би өөрөө авсан гэж мэдүүлсэн байсан. 3 дугаар хавтаст хэргийн 177 дугаар хуудсанд байх Тын Б.Ц сайн мэдэх Эыг дуудаж асуу гэх мэдүүлэг байдаг. Гэтэл Т бид хоёр найзалж нөхөрлөж байхдаа Этай хамт танилцсан бөгөөд яг энэ танилцах үед Г гэж ашигт малтмалын газрын хуулийн зөвлөх байсан хүн Тд Эаас маш болгоомжтой байгаарай гэж анхааруулж байсан, харин Т надад Эаас хол байх ёстой юм байна шүү гэж найзын ёсоор зөвлөж байсан. Гтой бид хоёр уулзаж Эын талаар мэдээллийг авч байсан. Тэгээд энэ гомдлоо өгөхдөө Эыг асууж намайг гэрчлүүлэх гэсэн нь намайг буруутан болгох зорилго, өөрөөр хэлбэл тэр хүний ажил нь мэт санагдсан. 3 дугаар хавтаст хэргийн 127 дугаар хуудсанд Н гэж хүний мэдүүлэг байгаа ба Н мэдүүлэхдээ надтай Таар дамжуулан танилцсанаа хэлсэн байдаг, мөн 2.7 тэрбум төгрөгийн зээл авсан баримт, одоо тэр нь төлөгдөөгүй Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа талаар дурдсан байсан. Т Нтай хамтран ажилладаг ба компаниудыг хамтран эзэмшдэг бүртгэл байдаг. Би 2.7 тэрбум төгрөгийн зээлийг авч өгсөн, ингэхдээ би Хишигдэмбэрэлийн эхнэрийн төрсөн дүү Дтэй хамтран ажиллаж, консалтингийн үйлчилгээ хийж энэ зээлийг нь авч өгсөн. Д бид хоёрын хоорондоо хийсэн гэрээ байдаг ба үүнийг би анхнаасаа байцаагчид өгсөн боловч хэрэгт байгааг би олж хараагүй. Энэ зээлийг аваад өгчихвөл тухайн зээлийн 10 хувийг надад өгнө гэж хэлсэн, зээл авахаараа мөнгө өгнө гэчхээд надаас мөнгө авах ёстой юм шиг өргөдөлдөө дурдсан байсан ба тийм зүйл байхгүй. Би гэрээний дагуу зуучлалын үүргийг биелүүлсэн бөгөөд Т Н хоёрын амлалтын дагуу би 270 сая төгрөг авах ёстой байсан. Эхлээд надад 5 сая төгрөг өгчхөөд үлдэгдэл мөнгөө цувуулаад өгье, бид хоёр ноос ноолуур бус оёдлын компани байгуулсан ба үүний ашгаасаа цувуулаад мөнгийг чинь өгье гэж байсан, би үүнийг нь зөвшөөрсөн байгаа. үүнээс хойш би Таас мөнгөө нэхдэггүй байсан бөгөөд Т 2014 он болон 2015 онд бичиж байсан мессежнүүдийг баримт болгож шүүхэд өгсөн байсан. 2022 онд энэ их мессежийг би ашиглана гэж бодоогүй ба бид хоёр маш олон нууцаа ярьдаг сайн найзууд байсан. Тухайн үед би хорих ангиас суллагдаад удаагүй байсан болохоор боловсролтой ажил хэрэгч найзтай болсондоо би маш их баярлаж байсан бөгөөд хүнд хүн дутагддаг хэцүү үе байсан. Тыг би надад өргөдөл өгсөн байхыг мэдээд их гайхсан, яагаад ийм үндэслэлгүй өргөдөл өгсөн юм бол гэж гомдож байсан. Ингээд хэрэг шүүх дээр ирснээс хойш надад хавтаст хэрэгтэй танилцах боломж гарсан бөгөөд хэрэгтэй танилцаад хүмүүсийн мэдүүлгийг уншаад миний найзыг надаас урвуулах, намайг гүтгүүлэх хор явагдсаныг мэдсэн. Т өөрөө хүн нь уян зөөлөн мундаг эмэгтэй байдаг ба магадгүй С гэх мэт хүмүүс миний найзыг айлгасан байж болзошгүй. Үнэн байсан ч ялж байгаа талд худал талд зогсдог шиг миний найз ирээдүйн бизнес үр хүүхдээ бодоод намайг ийм байдалд оруулах нь ашигтай байсан байх. Ноос ноолуурын үйлдвэр байгуулна гээд зээл авсан юм бол үндэсний хувцасны оёдлын салон ажиллуулж байхад ирж танилцчихаад, дараа нь Сийг эсгүүрчнээр аваад хамтарч ажиллая гээд 13.500.000 төгрөгийг үндэсний хувцсанд гарын үсгээ зурж өгсөн. Ноос ноолуурын үйлдвэр өнөөдөр 13 сая төгрөгт босохгүй байхад ийм худал зүйлийг өргөдөлд бичсэн нь үндэслэлгүй байгаа юм. Надад гаргасан өргөдөл нь бүгд ижил утгатай ба мөн 9911-тэй дугаар авч өгнө гэдэг ба өнөөдөр 9911-тэй дугаар 5 сая төгрөг гэж байхгүй. Мөн Ттай дотно болсон миний хоёр дахь шалтгаан нь миний авга ах буюу аавын төрсөн дүү Мобикомын Ерөнхий захирал А эхнэртэй Т оюутан цагийн найзууд ба хамт амьдардаг дотно найзууд байсан. Ингэж надтай танилцчихаад С, Э нарын цуглуулсан хүмүүс дундаас намайг хоригдож байсныг сонсоод цочсон гэж худлаа мэдүүлэг өгсөн байсан. Аав нь хүнд алуулаад ээж нь хоригдсон байхад хэдэн дүүгээ аваад үлдсэн байдаг ямар мундаг охин бэ гээд миний охиныг хуулийн зөвлөхөөр авсан, Анхмаа гээд хамт багшилж байсан хүүхэдтэй нь бас гэрээ хийгээд эдний 5 компаниа авчраад Т гэрээ хийгээд ажилласан. Ийм байж ээжтэй нь маргаан үүсгэчхээд охиныг нь гүтгэж байгааг ойлгохгүй байна. Миний хамгийн итгэж байсан найз Т бөгөөд би байнга газрын мөнгөө авъя гэж хэлж чаддаггүй байсан бөгөөд хэрэгтэй үедээ эвтэйхнээр газрын үлдэгдлээ аваад явна гэж бодож байсан. Тухайн үед би Шүүхийн шийдвэрт өртэй байсан тул ихэвчлэн бэлэн мөнгөөр авч байсан нь ийм боллоо. Цаашлаад Тын өөр нэг мэдүүлэгт намайг зээл авсан гэж мэдүүлсэн байдаг боловч би зээл бүтээж л өгсөн хүн. Т намайг 1995 онд 250 сая төгрөгийг нэг хүнд өгч байсан гэсэн байдаг. 1995 онд надад байтугай Монгол улсад ийм их мөнгө байгаагүй бөгөөд би 1995 онд 25 настай байсан ч манай гэрийн хажуу талын Ард банк 100 сая төгрөг гуйгаад дампуурч байсныг би мэддэг. Яагаад гэхээр миний ээжийн төрсөн ах Часрай Ерөнхий сайд байсан. Энэ бол байж боломгүй гүтгэлэг бөгөөд энэ хэрэгт юу ч хамаагүй олж хийгээд намайг хэрэгт оруулж байна. Хэрвээ Т 9911-тэй дугаар авах гээд над руу мөнгө хийсэн бол утган дээр нь заавал 9911 дугаарын үнэ гэж бичих байсан. Т өөрөө бүх зүйлд нарийн нямбай хүүхэн. Охин луу маань байнга мөнгө хийж байсан гэх боловч хуулийн зөвлөгөөний хөлс байсан. Бид хоёр 5-6 жил мессежээр харьцаж байсан ба өнөөдөр нэгээс хоёр мессежийг баримт болгосон байна. Т миний охиноор Улсын их хурлаар оруулсан хуулийн асуудлаа миний охиноор шийдүүлж байсан бөгөөд энэ хуулийн төслийн хуульчаар миний охин ороод энэ хууль батлагдсаны дараа Улсын их хурлын гишүүн Сарангэрэл над руу Таас чиний дугаарыг авсан ба ийм мундаг охин төрүүлж өсгөсөн танд баярлалаа гэж надад хэлж байсан. Энэ мэтээр миний охины тусыг маш их авсан байж Хууль зүйн үндэсний хүрээлэнд ажилладаг гэдгээр нь миний охиныг харлуулах гэсэн байдал маш их гарсан. Э Т хоёр Хууль зүйн сайд буюу үндэсний хүрээлэнгийн захирал Энхцэцэгт миний охин Номиндарийг ээж нь ял эдэлж байсан болохоор энэ хүүхдийг ажлаас гаргаж өгнө үү гэх өргөдөл өгсөн байсан ба Нямбаатар сайд ажилд орсны дараа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Энхцэцэг миний охиныг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гээд өөрийг нь ажлаас халж миний охиныг буцаагаад төрийн албанд ажилд авсан байдаг. Фейсбүүкээр бас намайг гүтгээд заримд нь арга хэмжээ аваад заримыг нь одоо шалгаад явж байгаа. Эдгээр нь байхгүй атал зөвхөн намайг харлуулсан зүйлүүд л хэрэгт байна. Тын найз Г газар аваад Т газруудыг үнэгүй авсан, мөн Дид 5 сая төгрөгийг урьдчилгаа болгож өгөөд газар авсан гэх мэдүүлэг байсан. Тын эгчийн авсан газраа үзээгүй, гэхдээ иргэний үнэмлэхээ өгч явуулаад газар авсан гэх мэдүүлэг байгаа. Хамгийн гол нь газрын албатуудад газар хүссэн өргөдлийг би өөрийн гараар бичиж өгсөн байдаг бөгөөд бүх газар дээр Т надад итгэмжлэл өгөөд, би эд нарыг Дамдинжав хошуучид өгсөн ба эдгээр нь хэрэгт байдаггүй. Дараа нь би очиж асуухад цагдаа гэх зүйл яриад надад өгөхгүй байсан. Би шалгаж байсан байцаагчид тухайн газруудад одоогийн зах зээлийн үнэлгээ гаргаж өгнө үү гэх хүсэлт өгсөн боловч энэ нь хэрэгт байгаагүй. 3 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр хуудсанд миний оёдол гэж 19 сая төгрөг өгсөн, хувцасны авлага 129 сая төгрөг байгаа, дэд бүтэц инженерийн зээлийн 70 сая төгрөг гэсэн Таас авлагатай гэх хүсэлтүүд байгаа. Т бид хоёрын хооронд маргаан гарах шалтгаан болсон гэж ойлгоод, бид хоёр хэн хэндээ авлагатай байсан ч эв зүйгээр шийдэх нь зүйтэй гээд бид хоёрыг нүүрэлдүүлж өгнө үү гэх хүсэлтийг байцаагчид гаргасан ч бид хоёрыг уулзуулаагүй. Хэрэв ингэж нүүрэлдүүлж тооцоо хийсэн бол бид хоёр ийм байдалд орохгүй байх байсан. Намайг Тын асуудал дээр яллаж болох бүх зүйл дээр чухалчилж ажилласан ба гэтэл Тын надад учруулсан хохирлыг авч хэлэлцээгүйн дээр миний зээ хүү Цолмонд коллеж төгссөн диплом авч өгнө гээд 30 сая төгрөг авсан байдаг. Үүнийгээ Т мэдүүлэхдээ миний хүү Өнөрбаяр хуурамч диплом хийгээд өгчихсөн байна лээ гэх хуурамч мэдүүлэг байсан. Үүнийг бас л шалгаагүй. Түүнчлэн Т өргөдөл өгсөн шалтгаанаа Батгэрэл гэж хүнийг хохироосон гэх боловч шүүхээс Батгэрэл намайг 165 сая төгрөгөөр хохироосон гэж үзээд одоо Батгэрэл надад хохирол төлж байгаа. Гэтэл Тд ховын үг очоод надад өргөдөл өгсөн гэх мэдүүлэг байсан. Ингээд Тын намайг хохироосон зүйлүүдийг огтхон ч шалгаагүй, Боловсролын сайд байсан Батсуурь гэх хүнд 6 багшийг захирлын ажилд оруулна гээд 60 сая төрөг авсныг шалгаагүй, эдгээрийг шалгуулах гэсэн боловч миний хүсэлтүүдийг хангаагүй. Миний талд байх нэг ч гэрчүүдийг дуудаагүй, миний танихгүй гэрчүүдийг дуудсан байсан. 123 сая төгрөгийг хаанаас юуг төлнө гэж гаргасныг шалгуулмаар байна. Хишигдэмбэрэлийн хувьд мөн л Ттай холбоотой ба дэд бүтэц инженерийн Нын зээлийг консалтингийн үйлчилгээ хийнэ гээд Д бид хоёрын хийсэн гэрээний дагуу хамтарч ажилласан. Тухайн үед Д надаас 60 сая төгрөг авсан ба 50 сая төгрөгийг бэлнээр авснаа хүлээсэн гарын үсэг байдаг. Ингээд Д Н хоёрыг танилцуулаад 2.7 тэрбум төгрөгийн зээл гараад дараа нь энэ хоёр бие биедээ 100 сая төгрөг өгч авалцаад намайг эндээс гаргасан. Ингээд би Дгээс удаа дараа 60 сая төгрөгийг нэхсэн ба энэ мессежинд байсан боловч гэтэл над руу 50 сая төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа намайг Хишигдэмбэрэлтэй танилцуулсан бөгөөд өөрийн хүргэн ах гэж хэлж байсан. Танилцахдаа энгийн хүнтэй танилцах маягаар л танилцсан, дараа нь надтай нэг уулзахдаа Самбо бөхийн дэд Ерөнхийлөгч Мөнхбаярыг таних уу гэж асуусан. 2020 онд Э зохион байгуулж байгаад миний эсрэг фейсбүүк дээр намайг гүтгэж 06 дугаар сарын 6-ны өдөр буюу миний нөхрийн нас барсан өдрөөр надад болон миний ээжид дарамт учруулсан ба үүний дараа манай ээж сэтгэл санааны дарамтад ороод нас барсан байдаг. Энэ бүхний дараа Хишигдэмбэрэл над дээр өргөдөл өгсөн байсан. 3 дугаар хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд авагдсанаар Д мэдүүлэхдээ надаас мөнгө авч байгаагүй гэсэн байдаг. Гэтэл надаас 50 сая төгрөг авсан гэрээ гарын үсэгтэйгээ байгаа. Би байцаагчид хэлсэн ч үүнийг шалгаагүй, би энэ зүйлд огтхон ч буруугүй. Миний хүүхдийг бүх зүйлд хавчуулдаг ба охины Хөх хотын консулд оруулах зэргээр хэлдэг ч энэ зүгээр л байдаг л яриа. Баттулга Ерөнхийлөгчийн эхнэр Энхтуяатай би танил ба бид хоёр маргаж байсан. Хүний амьдралд байдаг л зүйл байсан бөгөөд сүүлд нь Энхтуяа Э гэж аймар хүний үгээр би чамайг гомдоосон байна гэж ярьж байсан. Яаж ч бодсон Самбо бөхийн холбоо надаар мөнгө олуулаад байж байх юм уу? Үүнд нь итгээд Хишигдэмбэрэл, Д нар надад мөнгө өгөх юм уу? Д Д хоёр надаас илүү дотно. Их бүх хүмүүс намайг гүтгэх нэг шалтгаан ба 2003 онд миний ял авсан тэр хэрэг. Тэгэхээр Хишигдэмбэрэлийн хувьд би буруугүй. Нбаатарын хувьд би Нгаар дамжуулан анх танилцаж байсан. Үүний өмнө С.Мөнхзул буюу Эын хамаатан намайг олж ирж надтай танилцаад та их хэмжээний мөнгөө алдсан юм байна би олж өгнө, мөн хураагдсан уул уурхайн ажлыг би лицензийг сунгаж өгнө гээд Б гэх   сэтгүүлчээр дамжуулан ирж танилцсан. Үүний дараа шинэ намын даргаар явж байна 2 сая төгрөг өгөөрэй гэхэд нь би өгсөн, өөрийнх мэдүүлэгт энэ бүгд байгаа. Миний уул уурхайн компаниудын лицензийг сунгаж өгнө гээд надаас 75 сая төгрөг хэрэглэнэ гээд, бэлнээр 50 сая төгрөгийг бэлнээр, 25 сая төгрөгийг дансаар мөн дансаар ойр зуурын хэрэглээний мөнгө байнга авдаг байсан. Эдгээр мөнгөнүүдийг авахдаа ээжийнхээ болон ээжийнхээ нөхөр, Солонгост байдаг төрсөн дүүгийнхээ дансаар авдаг байсан ба өөрийнхөө дансаар мөнгө авч байгаагүй ч зарим мөнгийг авснаа хүлээн зөвшөөрсөн байсан. Үүний дараа Мөнхзул би нэг Цагаан гээд Өвөр монгол найзын 4 өрөө байрыг өгөхөд надад мөнгөө өгөхгүй байр өгнө гээд байна та нэр дээрээ шилжүүлээд аваад өгөөч гэж хэлсэн ба ингэхдээ би одоо Их Хурлын гишүүний сонгуульд өрсөлдөх гэж байгаа тул болохгүй байна гэж надад хэлсэн. Ингээд над руу энэ хоёр байрыг миний нэр лүү шилжүүлсэн ба байр шилжүүлэхээр нотариат орохдоо Нбаатартай танилцсан бөгөөд үүнээс өмнө Н байрыг нь очоод үзээд зээл олгохоор болсон байсан, ийм хүнээс зээл авна гээд Мөнхзул надад хэлж байсан. Ингээд 60 сая төгрөгийн зээлийг Нгаас авсан байдаг бөгөөд талыг нь би талыг нь Мөнхзул авсан. Тухайн үед Мөнхзул надад өрөө өгч байгаа мэтээр ойлгуулсан бөгөөд 50 сая төгрөгийг асуудал болгож болохгүй шүү гэж хэлсэн байдаг. Морин луу компанийн лицензийг сунгаж өгнө гэсэн өөрийнх нь мэдүүлэг хэрэгт байсан. Мөнхзул миний компанийг сунгуулж өгөх байсан бол мөнгө авахгүйгээр явахгүй тийм л хүн. Дараа нь А.Г гээд бас нэг байрыг өгнө гэж байна гээд тэр байрыг бас над руу шилжүүлсэн ба эндээс 50 сая төгрөг аваад 25 сая төгрөгийг Мөнхзул аваад найзуудын шинэ жил тэмдэглэсэн гэж хэлж байсан ба би энэ байрыг 95 сая төгрөг болгож төлөөд ордерыг авч өгсөн ч хяналтаас хаалттай гээд Нбаатарын нэр дээр ордер нь очоогүй байгаа. Нд би 60 сая төгрөгийн хүүг төлөөд явж байгаа бөгөөд Н иргэний шүүхээр явж байгаа. Би яагаад энэ байрны ордерыг авч өгсөн бэ? гэвэл Мөнхзул мөнгөө өгсөн ч өгөөгүй ч би өөрөө Нбаатарын байрыг өгчих юмсан гэсэн бодолтой байсан. Мөнхзул бүх мөнгөнөөс талыг нь авсан боловч би өөрөө төлөөд явж байгаа. Эрүүгийн хэрэг үүссэн бол үлдсэн мөнгийг өг гэсэн боловч би гэрээний дагуу зээлийг төлөөд явж байгаа. Өргөдөлд бичсэн үг бүр үнэн миний хэлсэн үг бүр худлаа гэсэн зүйл байхгүй. Би шүүх дээр үнэнээ хэлэх гэж их хүлээсэн. Зохион байгуулалттай бэлтгэгдсэн зүйл аюултай байдаг юм байна. О.Эыг 2015 оны намар эсгүүрчин С танилцуулсан ба би Сийг Монголын хамгийн сайн эсгүүрчин гээд өөрөө очиж хамтарч ажиллахыг гуйж байсан. Ингээд анх зөвлөгөө авч эхэлсэн ч хамтарч ажиллахаар болоод Сийн Чингисийн хажууд талын подвалд нийлж ажиллаж байсан. Энэ үед С миний аймар баян найз байдаг, Соёлын сайдын эхнэр гээд зургуудыг нь харуулаад ярьдаг байсан. Нэг орой 19 цагийн үед Э С дээр ирээд бид хоёр танилцсан. Танилцах үед С нь эхлээд миний уг түүхийг яриад ийм зовлон ажилласан, мундаг ажилладаг эмэгтэй гэж магтаад байсан. Харин Эыг 8 сая доллароор Дорнод аймгийн уурхайг зарж байгаа гэх зэргээр ярьж байсан. Миний уг түүхийг сонсоод чи ямар мундаг юм бэ гээд танилцаж эхэлсэн. Тэр үед миний ээжийн төрсөн эгчийн охин Г гэж хүн сүлжээний эд зүйлүүдийг зардаг байсан ба түүний хамгийн үнэ хүрэх зүйл нь алтан цаг байсан. Энэ цаганд тогтоосон үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба энэ цаг нь Хонгконгийн үйлдвэрийн цаг байгаа юм. Ингээд Э надаас анх энэ цагнаас хоёрыг авсан ба үүний 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гараар бичсэн цаас нь байгаа. Хоёр цагийн үнээ уул уурхайгаа зарж байгаад сарын дотор өгнө гэсэн боловч бүх зүйлээ аваад жирэмсэн болсон байдалтай Сийн подвалд хүрээд ирсэн. Араас нь О хадам аав ч билүү хар машинтай хүмүүс дагасан, түүнээсээ айчихсан, оймсондоо нэг утас нуучихсан, хар гялгар лакан цүнхтэй бичиг баримтаа аваад явж байсан. Энэ нь ямар учиртай байсан бэ гэхээр Э 2009 оноос хойш шалгагдаж байсан бас хэдхэн хоногийн дараагаас Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах гараад баригдаж байсан. Жирэмсэн хүнийг янз бүр болгохгүй гээд буцаад С дээр ирсэн. Би энэ зовлонг өмнө нь Тсан тул  Эыг би зүгээр л өрөвдсөн. Э нь харваас маш хүн болсон байдалтай явж байсан. Тэгтэл Э 008 гээд сая шүүх хурлаар хураагдсан жийп унасан боломжтой байж байгаад би хадмаасаа өрх тусгаарлах гээд мөнгө цуглуулж байгаа гэх зэргийг хэлтэл надад Ривер Гарден хотхонд байх 308 дугаар байрны 201 тоотыг зарна гэж хэлсэн. Гэтэл үүнийгээ надаас хойш гурван хүнд зарчихсан байсан нь хэрэгт авагдсан байгаа. Ингээд би байргүй, цаггүй болсон. Цаашлаад энэ Эыг хүнд байхад нь Т хүртэл өрөвдөөд 20.000 төгрөг өгдөг, С ээмэг бөгжөө тавиад 850.000 төгрөг өгдөг, Э салонд байсан хувцаснаас зарна гээд авч явдаг ийм л байдалтай байсан. Гэрийнх нь эд зүйлийг хүмүүс ачаад явчихсан подвалоос гарч чадахгүй байдалтай байсан. Тухайн үед надад өгөх их мөнгө байгаагүй бөгөөд өмгөөлөгч нарынхаа ч хөлсийг өгч чадахгүй, далимдуулаад байцаагч нараа гүтгээд л, хамгийн сүүлд ялласан шүүгчээ тэрбумын төгрөгийг надаас нэхсэн гэж гүтгээд тэр нь тогтоогдоод л. Би Эын хуралд хохирогчоор оролцсон ба бүх хохирогч нараа яг ийм байдлаар гүтгэсэн байдаг ба бүр зохион байгуулалттай байсан. Намайг гүтгэж байгаа үйлдлийг би өмнөх хурал дээр сонссон ба бас нэг хохирогч нь аваарт орсон гэж байсан. Ганбилэгтэй өөрөө хам хэрэгтэй гэх бөгөөд энэ хүүхэд нь олдохгүй шалгагдаад фейсбүүкээр, телевизийн мэдээгээр зураг хөрөгтэйгөө явж байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гэрч Сийн мэдүүлэг байдаг бөгөөд тухайн мэдүүлэгтээ Б.Ц Э нь 30 сая төгрөг өгөх ёстой ба Ц нь Эыг залилсан асуудал байхгүй гэх мэдүүлэг байгаа. 01 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд хохирогч Энхтуяа гэх миний танихгүй хүний мэдүүлгээр О.Э нь нөхрөөр танилцаж байранд орчхоод мөнгөө төлөөгүй байж гэрээг цуцалсны 50 сая төгрөг, нүүлгэлтийн 500.000 төгрөг, 2 дахь байрны гэрээг цуцалсан 83 сая төгрөг гээд гэнэт надаас мөнгө нэхэмжлээд эхэлсэн гэсэн байдаг. Байранд нь 18 сая төгрөг өгч орчхоод худалдаж авна гэсэн байрны мөнгөө төлөхгүй болохоор мөнгөө нэхэхээр чи гэрээ цуцаллаа 53 сая төгрөг гээд байсан байдаг. Яг энэ Энхтуяа гэж хүн өргөдөл өгөхөөс өмнө би Хан-Уулын Чойжав гэх байцаагчид 20 сая төгрөг, гурван цаг авч намайг залилсан гээд өргөдлөө өгсөн байсан. Түүнчлэн 01 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд мөрдөгч Чойжавын Энхтуяа, Ц нарыг залилуулсан гэж өргөдөл өгөхөөр сөрөг өргөдөл гаргаж байгаа нь залилан мэхлэх гэмт хэргээ нуун далдлах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хэргийг зориуд удаашруулж хугацаа хожих гэсэн гэмт хэрэг үйлдэж байгаа гэх дүгнэлтийг гаргаж байсан. Яг ийм баримтыг Эын шүүх хуралдаан дээр түүний бүх хохирогч ярьж байсан. Төөрөгдүүлээд юу ч хамаагүй яриад галзуу хүн шиг гүтгээд байдаг. Одоо энэ хэрэг Хулан, Дулмаа гээд ээж охин хоёр оёдолчин байдаг ба энэ хүмүүс Эыг солиотой гээд инээлдээд байсан. Ээж нь сүүлдээ уурлаад чи болиоч хий хоосон зүйл яриад байна гэж хэлсэн, бас бүх хохирогч нар энэ үгийг хэлсэн. Би энэ хохирогч нарын мэдүүлгийг хараадах гээд хүсэлт хүртэл өгч байсан. Мөн 01 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд Хуульчийн сайдад Э өргөдөл өгсөн ба тэрэндээ олон хүмүүсийн гарын үсгийг зуруулсан байдаг ба энд байсан Б, А, Г нар бүгд надад өртэй ба Аззаяагийн надад өрөө төлсөн баримт байна. А хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад Авлигатай тэмцэх газарт шилжих үед надаас авсан 21 сая төгрөгийг надад бүрэн төлж барагдуулсан байдаг. Тухайн үед Батгэрэлийн Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлээд надад өртэй гэсэн шийдвэрүүд бас байгаа. Яагаад энэ хүмүүс бүгд надад өртэй байсан тул үгсэн хуйвалдаад янз бүрийн зүйл хийсэн байгаа юм. Эын хүүгийн мессеж байсан ба Эын над руу явуулсан мессеж ба ярианы бичлэг байгаа. Үүнийг С нотолно. Энэ үед Эын бүх хүүхдүүдийн зураг нохойны зургийг хүртэл фейсбүүк дээр тавьсан байсан, үүнийгээ Сийн подвалд байхдаа ярьж байсан. Энэ бүх зүйлд би хариулт өгнө гэвэл хайран цаг байна. Би нэг цаг авсан гээд тухайн цагаа Ч ахмадад аваачаад өгчихсөн, гэтэл Рок М надад ийм цаг Э өгсөн ба энэ цаг нь залилангийн цаг байсан байна гээд дахиад Ч ахмадад авчраад өгчихсөн байгаа. Ингээд Ч ах надад хоёр цаг өгсөн ба би Масуух хүсэлт тавьсан ч асуусан эсэхийг би мэдэхгүй байна. Эын Ганбилэг хүү нь Сингапурын бизнесүүдтэй нийлээд бензин колониудын газар хайж байгааг Э надад хэлсэн ба Э олон газрыг надад зааж өгсөн бөгөөд би эдгээр газрыг нь хөөцөлдөж өгсөн. Яагаад гэвэл хүн хүнд байдалтай байхад би тусалж болно. Мөн би кадастрын зургийг нь гаргуулж өгсөн, миний дүү хөөцөлдөөд өгөөч гэж зураг гаргасан хүнд би хэлсэн. Жирэмсэн хүн энэ байдлаасаа гарчхаасай гээд би үнэхээр их тусалсан. Кадастрын зургуудыг гаргаад Ариунбаяр газрын албатуудад өгөхөд дандаа доороо дулааны шугамтай газар олгох боломжгүй юм байна гэсэн хариуг өгдөг. Би энэ талаар өөрт нь хэлсэн, өргөдөлдөө бас энэ талаар дурдсан. Түүнчлэн 5 дугаар сургуулийн тэнд байх газрыг доошоо гражтай, дулаантай гээд олгохгүй гэсэн байсан боловч одоо хувь эзэмшилд очсон юм байна лээ. Хүнээс юм гуйгаад түүнийг нь хөөцөлдөөд энэ нь болохгүй, тэр нь болно гэж хэлэх нь залилан биш, ёс. Харин өөрийнхөө үйлийн үрээр хүнд байдалд ороод 20-оод хохирогчтой 2 тэрбумын өртэй байж тусалсан хүнээсээ болоод шоронд орсон мэтээр яриад байж болохгүй. Хүн юм бол би Эд яаж тусалсны Сээс эхлээд хэлээд өгнө. Э өмгөөлөгчийнхөө хөлсийг өгч чадахгүй 10-аад өмгөөлөгч татгалзсан байдаг. Энэ хэрэгт надад өртэй гэх олон хүн байвч эсрэгээрээ надад өртэй түрүүчээс нь эхлээд надад төлчихсөн байна. Тийм байж үүнийг хохирогч нарын холбоо гэж зохиогоод фейсбүүкээр цацсан нь үндэслэлгүй байна. Надтай холбоотой бүх хүнийг дуудаад эсрэг мэдүүлэг өгүүлчихсэн байна. 1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд Оч гэж хүний мэдүүлэг байдаг ба би ийм хүнийг огтхон ч танихгүй. 1 дүгээр хавтаст хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгүүд бүгд худал. Энхболд гэх Эын найзын мэдүүлэг байгаа ба Чингисийн хажууд очоод Эд 5 сая төгрөг өгсөн бөгөөд Э нэг эмэгтэй хүнтэй гарч ирсэн би хараагүй, дараа нь ашигт малтмалын тэнд явж байхад нэг хүн Эыг зальдагч гээд орилоод байсан гэтэл түүнийг Ц гэж хэлсэн гэх мэдүүлэг байна. Намайг хараагүй Энхболдын мэдүүлэг. 1 дүгээр хавтаст хэргийн 115-120 дугаар хуудсанд Эын хадгаламжийн зургууд 2005 оноос 2009 оны 10 дугаар сар хүртэл хуулганууд байдаг. Энэ зураг надтай холбоотой энэ хэрэгт ямар хамаатай вэ? Огт хамааралгүй танихгүй дансны хуулгуудыг ягаанаар зурсан байдалтай байдаг. Цаашлаад Б гэж хүнийг намайг газрын албанд оруулсан гэж байна. Энэ хүн намайг шоронд хоригдож байхад газрын албанд ажилладаг байсан. Үүнийг надад Дамдинжав хошууч хэлсэн байдаг. Би 2013 онд суллагдсан. Эын шүүх хурал дээр хохирогч нар үгээ хэлж байна лээ. 1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр хуудсанд миний мессеж байгаа ба би газар болсон нэмж зарахаа л бодно гэх мессежийг Э өгсөн байсан. Би газар болсон бол нэмж газар зарахгүй. Э надад анх 8 сая төгрөг өгсөн гэдэг ч надад анх 10 сая төгрөг өгсөн. Намайг үнэхээр 20 сая төгрөгөөр байранд оруулах нь гэж бодтол Э үүнээс хойш 2 жил тэр байрнаас нүүгээгүй. Ганбилэгийн олон яриа байдаг ч нэг л яриа нь байдаг, Ганбилэгт бид нар өрийг нь төлөөд өгнө гэж бас зөндөө хэлж байсан. Э өгсөн мөнгөө мэдэхгүй байгаа бас худлаа яриад байгаа юм чинь авна гэсэн мөнгөө яаж мэдэх вэ дээ. Надаас 5 янзаар мөнгө нэхсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудсанд хэргийн хуудсыг нэмэх гэсэн хар зураг байдаг ба ямар учиртай зураг нь мэдэгддэггүй. 2015 онд танилцаад ингэж ярилцчихаад хүүхдүүдтэйгээ нийлээд хуулж авчхаад 2022 онд баримт болгож яаж чадаж байна аа. Бид нарын хооронд ийм зүйл болно гэж төсөөлөөгүй бөгөөд би тусалж байсан тул надад маш их баярлаж байгаа л гэж би бодож байсан. Хүнийг ядарч яваа цагт нэг ч хань болох хүн байдаггүй. Миний эвтэйхнээр мөнгө нэхсэнийг баримт болгоод өгчихсөн байгаа юм. 1 дүгээр хавтаст хэргийн 121-124 дүгээр хуудсанд байгаа байх 15 сая төгрөг, 25 сая төгрөг гээд зөрүүтэй мэдүүлэг байсан. Эын надтай бичсэн учир битүүлэг мессеж байсан ба энэ нь надаас авлагатай эсэхийг нотлохгүй. Даалингийн мөнгө шилжүүллээ гээд надаас баярлалаа гээд 700.000 төгрөг шилжүүлсэн мессеж байсан. Хэрэв би Эд өртэй байсан бол надаас суутгаад авах байсан. Бүхэл бүтэн 2 сая төгрөгөөр надаас даалин худалдаж авахгүй. Газрын мөнгө нэхсэн зүйл дээр анх мэдүүлэхдээ 19 сая төгрөг дараа нь 28 сая, сүүлд 33 сая төгрөг болж өөрчлөгдсөн байдаг. 148 дугаар хуудсанд Сийн мэдүүлсэн өөрөө надаас мөнгө авах ёстой мэт, Эыг 11 сая төгрөг авахгүй мэт зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Үүнийг нь Э батлаад мэдүүлсэн мэдүүлэг. Энэ хоёрыг 11.200.000 төгрөгийн хувцас ээмэг бөгж солилцоод гарын үсэг зурж байхад би байгаагүй байхад надад хамааруулсан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 153 дугаар хуудсанд Сийг танай хүү үхнэ гэж намайг айлгадаг байсан гэдэг. Гэтэл надаар хүүхдэдээ Приүс машин авхуулаад нийт 76 сая төгрөгийн өртэй, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэс дээр хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна. 2 дугаар хавтаст хэргийн 02 дугаар хуудсанд Эын Од гэж хүний мессеж байдаг бөгөөд энэ хүн ямар учиртай хүн гэдгийг би мэдэхгүй, Гармаа гэж хүний мессеж байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 07 дугаар хуудсанд гэрч Сийн О.Э Б.Ц 30 сая төгрөгийн өртэйг гэрчилсэн мэдүүлэг, мөн хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд Сийн Э нь 2014-2015 оны эхээр надаар хувцас оёулсан, Э маш их хувцас оёулж, заримынх нь мөнгийг өгөөгүй ба өгөөгүй тооцоог нь бодоход 11.200.000 төгрөг болсон гэх мэдүүлэг байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 96 дугаар хуудсанд байх Ганбаярын мэдүүлэгт ээждээ газар гэж 28 сая төгрөгийг өгсөн гэх өгүүлбэр байх боловч өөр нэг мэдүүлэгт 15 сая төгрөг өгсөн гэсэн байдаг. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар хуудсанд газар гэж 23 сая төгрөг өгсөн гэж зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байна. Гэтэл 99 дүгээр хуудсанд Нямтөгс гэж хүний 14 сая төгрөг өгсөн, 1 сая төгрөгийг Ганбилэг өгсөн, нийт 15 сая төгрөг гэх мэдүүлэг байгаа. Ганбилэг нараас өөрсдөө байцаагчид гаргаж өгсөн миний нэг мессеж байдаг. Энэ Ганбилгийн мессежинд надад 10 сая төгрөг өгсөн 5 сая төгрөгийг нь өгнө гэж тохирсон биз дээ гэх мессеж байсан. Миний хариулаад шууд газар гэх хариу байхгүй, ээжтэй чинь ярьчихад ярина гэх миний мессеж бас байгаа. Би Ганбилэгтэй газар ярьсан байсан бол би шууд газрын талаар ярих байсан. 2 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд миний байраа авъя гэх мессежүүд байгаа ба хариуд нь Э дансаа гэсэн байсан. Үнэхээр худлаа байсан бол Э юун байр гэж хэлэх ёстой байсан байх. Э Нямтөгс нар Ганбилгийг надад мөнгө өгч байгааг хараад сууж байсан гэсэн байдаг. Хараад сууж байхаар өгч авч байгаа зургийг нь авч болоогүй юм уу? 104 дугаар хуудсанд хэрэгт ямар ч холбоогүй хар зураг байна. Энэ мэтчилэн би Эын гүтгэлгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2005 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж 2013 онд суллагдсан ба 2014 оны намар сүлжээний бизнес хийдэг хэсэг хүмүүстэй танилцаж явагдаж байсан сургалтад сууж байхдаа Ттай танилцаж байсан ба энэ үедээ би Төв аймгийн Эрдэнэ сум Цонжинболдогт газартай зарна гэж хэлсэн чинь Т сонирхоод нөхөр Б болон өөрийнхөө нэр дээр 4000 мкв газрыг 40.000.000 төгрөгөөр бодож авахаар анх тохиролцож Бадмааванчиг надад 6.000.000 төгрөг өгсөн одоо данс болон бэлнээр өгснийг нь санахгүй байна, Т 7.000.000 төгрөг өгсөн данс болон бэлнээр өгснийг нь санахгүй байна ингээд Т бид хоёрын харьцаа ойртож найз нөхдийн холбоотой болж шоронгоос гарч ирээд удаагүй нийгэмшихэд хүнд үед Ттай ярихад их тулгатай байсан тул мөнгөө шууд авъя гэж хэлж чадаагүй харин Т над руу бага багаар увуулж цувуулаад мөнгө өгч байсан ба энэ үед Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг суманд цахимаар газар өгч байсан тул Төв аймгийн Газрын албан дээр очоод газар олгож байгаа талаар асуухад Сэргэлэн болон Батсүмбэр, Алтанбулаг суманд 2000 айлын газар олгож байгаа гэсэн мэдээллийг өгөхөөр нь ойр дотны хүмүүсийн нэр дээр шинэ нисэх буудлын орчимд нэлээн хэдэн айлын газар авах үед би Тд хандаж шинэ нисэх онгоцны буудлын хойд талд газар авсан 1 айлын газар 5000 мкв талбайтай 1 газрыг 20.000.000 төгрөгөөр зарна гэхэд Т зөвшөөрч 7 газрыг авч увуулж цувуулаад мөнгийг нь өгье гэж хэлээд миний хаан банкны данс руу мөнгө шилжүүлдэг мөн би тухайн үед шүүхийн шийдвэрт өртэй байсан учир миний банкны дансыг заримдаа хаачихдаг байсан тул охин Номиндарын хаан банкны данс руу шилжүүлж авдаг байсан тухайн үед хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна мөн мөнгөний тооцоо ч алдагдаж дундаа орсон юм. 2016-2017 онд хандгайтын зусланд би 6 айлын газар зарна гэхэд Т авъя гэж хэлээд 1 айлын газрыг 20.000.000 төгрөгөөр бодож 6 айлын газрыг авсан. Энэ үед би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Саруул захын орчим жижиг өрөөг түрээслэн оёдлын үйлдвэрлэлийг ганцаараа явуулж байхад Т над дээр ирж хоёулаа хамтарч оёдлын цехийн үйл ажиллагаа явуулъя гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах дипломат 95 орон сууцны 1 давхрын 3 өрөө байрыг сарын 1.500.000 төгрөгөөр түрээсэлж Т 7.500.000 төгрөгийн төлбөрийг төлсөн мөн материалын мөнгө гэж над руу 12.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг гээд шилжүүлж байсан одоо сайн санахгүй байна...оёдлын цех ажиллуулах үед эсгүүрчин хэрэгтэй байсан тул монголын 1 номерын эсгүүрчин Сийг сансарт подволд үйл ажиллагаа явуулж байхад нь санал тавьж Т С бид гурав ярилцаж гурвуулаа хамтарч ашгаа хувааж авахаар тохиролцож С дипломат-95 д байх байранд ирж хамтарч ажиллаад явж байхад С Т бид хоёрын хооронд яс хаяж худлаа ярьдаг байсан мөн материалыг сольж өөртөө ашигладаг байсан ч тухай бүрт нь тоодоггүй байсан ба би өөрийн гэсэн хэрэглэгчтэй, С өөрийн гэсэн хэрэглэгчтэй байсан болохоор өөр өөрсдийн хэрэглэгч нар бүтээгдэхүүнийг зарж борлуулаад С өртэй байсан тул Сийн өрийг дарж дуусаад дараа нь Т бид гурав ашгаа хувааж авна гэж ярьж байсан мөн би ажилчдын цалин хөлсийг өөрөө тавьдаг байсан. Оёдлын цех ажиллуулснаас хойш Т С бид гуравт ямар ч ашиг ирээгүй..." гэсэн мэдүүлэг /5хх-н 217-221/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сард Мөнхзул гэж хүн намайг шүүгдэгчтэй танилцуулсан ба сарын хугацаанд намайг байраа барьцаанд тавьж өгнө үү миний хүүхдэд хэрэгтэй байгаа гэж хэлсэн. Би Нгаар дамжуулж танилцаагүй. Цтэй танилцсанаас хойш намайг байраа барьцаалаад өгөөч гэсэн ба миний байрыг сарын дараа гаргаж өгнө гэж хэлээд авч байсан бөгөөд сарын дараа байрыг өгөөгүй хугацаа нь татагдаад яваад байсан. Би энэ хугацаанд би байраа зарж байршлаа солих гэж байсныг Мөнхзул мэдэж байсан тул тухайн Агнистэд байх байрыг очоод үз гэж хэлсэн. Би үүний дагуу эхнэртэйгээ очиж байрыг үзэхэд дотор засал нь хийгээгүй байрыг очиж үзээд өөрсдөө засвараа хийхээр яриад Чингэлтэй дүүрэгт байрлах 2 өрөө байрыг шилжүүлж өгсөн. Ингээд Агнистид байх байрандаа орох гэтэл бид нар Агнисттай тооцох тооцоо дуусаагүй хүлээж байгаарай гэж Ц хэлсэн. Энэ мэтчилэн маш их хугацаа өнгөрч 5-7 сая төгрөгийг цувуулж авсаар байгаад миний өгсөн бэлэн мөнгө 38 сая гаруй төгрөг болсон байсан. Ингээд би анх Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр гомдол гаргасан. Өнөөдрийг хүртэл хугацаанд Ц нэг байрыг төлсөн байгаа тул 125 сая төгрөгийн үнэлгээтэй байрыг шилжүүлж авахыг хүсэж байна. Хэрэгт миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мөрдөн байцаалтад тогтоосон үнээр надад нийт 212 сая төгрөгийн хохирол гараад үүнээс Чингэлтэй дүүрэгт байрлах 57 мкв байрны төлбөр төлөгдөөд дууссан боловч хэрэг шийдэгдээгүй тул нэр шилжээгүй, шүүхийн шийдвэрээс бичиг ирсэн байгаа. Харин Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 333 тоот байрыг нэхэмжилж байна...” гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Сонгинохайрхан дүүргийн ....тоотод байх 4 өрөө орон сууцыг Ленин клубийн урд байсан нотариатын газар орж зарж борлуулах барьцаалах итгэмжлэлийг хийж өгсөн тухайн үед сарын дотор буцааж авч өгнө гэж хэлсэн, ингээд хэсэг хугацааны дараа Б.Ц нь чи байр сонирхож байгаа юм уу Мөнхзулаас сонслоо гэж надаас асуухаар нь тиймээ гэрийнхээ байршлыг өөрчилж солих санаатай байгаагаа хэлэхэд надад Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Агниста хотхонд 3 өрөө байр байгаа энэ байрны төлбөр тооцоонд 1 хороололд байгаа 4 өрөө байр болон нэмээд байр өгвөл тохирч болж байна гэж хэлэхээр нь эхнэр Цэвэлмаагийн хамт Б.Цийн санал болгосон Агниста хотхон 99б гэх байрны 4 давхарт борлуулалтын менежер хүүхэнтэй очиж уулзахад 99б байрны 4 давхрын 3 өрөө 98 мкв байрыг борлуулагч үзүүлээд эхнэр бид хоёрт таалагдсан учир авахаар шийдэж Б.Цтэй утсаар яриад таалагдаж байна эхнэр бид хоёрт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 2 өрөө 57 мкв байр байгаа гэхэд Б.Ц авахаар зөвшөөрөөд 2019 оны 11 дүгээр сарын эхээр ленин клубийн орчим байсан Б.Цийн таньдаг нотариатын газар очиж Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 58 дугаар байрны 2 тоот 57 мкв байрыг Б.Цийн нэр дээр шилжүүлж өгөөд он дуусах үед байрыг шилжүүлж өгнө гэж хэлсэн боловч шилжүүлж өгөөгүй...Сонгинохайрхан дүүргийн 4 өрөө үл хөдлөхийг Б.Цэд итгэмжлэл хийж өгөх үед би энэ байрандаа амьдарч байсан одоо ч амьдарч байна Б.Ц надаас итгэмжлэл аваад Н гэх хүнд 60.000.000 төгрөгийн барьцаанд тавьж үл хөдлөх хөрөнгийг Нгийн нэр дээр шилжүүлж өгсөн байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргах үед үл хөдлөх хөрөнгийн шилжиж хөдөлгөөний бусдад шилжүүлэхийг хязгаарласан байгаа. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 58-2 тоот үл хөдлөх хөрөнгийг мөн Б.Ц нь Ашид Мон гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллага дээр барьцаанд 50.000.000 төгрөгөөр тавьсан гэж хэлсэн үнэн эсэхийг нь мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /2хх-н 161-162/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Э мэдүүлсэн: “2015 оны Намар би Цтэй танилцсан ба 2015 оны 7 дугаар сард С гэх оёдолчноор би юм оёулдаг байсан бөгөөд С бид хоёр үйлчлэгч үйлчлүүлэгч хоёрын харилцаатай байдаг байсан. Нэг өдөр би оёулсан зүйлээ авах гээд очиход С надад хэлэхдээ Ц гэж маш сайн юм үздэг бөө хүн байна, би бүх зүйлээ үзүүлсэн, хараал хийдэггүй зөвхөн сүүгээр засал хийдэг хүн байна, тэгээд чамайг харчхаад чамтай танилцана гээд 4 хоног манай ажил дээр суугаад явахгүй байна гэж хэлсэн. Сийг ингэж хэлж байх үед Ц байгаагүй. Тэгэхээр нь би надад бөө хүн хэрэггүй, ийм хүнтэй танилцахгүй, жирэмсэн хэзээ мөдгүй төрөх гэж байгаа гэж хэлчхээд явсан байдаг. Гэтэл дараа нь орой С над руу залгаад Ц танай гэрийг асууж байна гэхээр нь би уурлаад харанхуй шөнө гэрээ зааж өгөхгүй, яагаад надтай танилцах гээд байгаа юм бэ? гэхэд С найз аа энэ хүн чамтай холбоотой чухал зүйлийг анхааруулж хэлэх гэсэн юм гэнээ, 4 хоног чамтай танилцана гээд манай салон дээр суугаад гарахгүй байна гэж хэлсэн. Тэгээд за би тэгвэл яваад очъё гэж хэлээд тэр үед өөрийнхөө 0008 УНЧ гэх машинтай явж очсон. Намайг Ц хоосон байсан мэт ярьж байх ба энэ машин надад 17 жил болж байгаа машин. Хоёр жилийн өмнө энэ машиныг зарсан байгаа. Тэгээд яваад очиход Ц Сийн подвал дотор лаа асаачихсан хачин царайлаад сууж байсан ба би чамд сайн санаад чамайг 4 өдөр хүлээж байна, чи зовлонтой яваад байна, чамд аюултай зүйл тохиолдох гээд байна гэж хэлж байсан. С миний өмнөх цагдаа дээр шалгагдаж байгааг, намайг хоёр  ихэр хүүхэд тээж байгаа, бас манай нөхрийн талаар мэдэж байсан тул үүнийг судлаад Б.Ц маш олон зүйлийг хэлсэн гэж бодож байна. Ингээд сайн дураараа миний уг түүхийг ярьсан нь намайг судалсан байсан байх. Эндээс хойш Ц надаас салахаа больсон бөгөөд өөрийгөө Элбэгдоржийн бөө гэж хэлчхээд тамхи баагиулаад маш олон даргын нэрийг яриад тийм ч газар авч өгнө, тийм ч хөдөлмөрийн баатар болгоно, ийм ч хүн ажилд оруулна гэх мэт зүйлүүдийг яриад өглөөнөөс хойш оройг хүртэл миний машинд суугаад явж байдаг байсан. Миний тухайн үед шалгагдаж байсан маргаан буюу газрын лицензийн үйлчилгээ үзүүлэх гэрээтэй Солонгосын компанитай холбоотой маргааны дундаас хуулийн зөвлөх нь орж ирээд будлиулсан зүйл байсан бөгөөд Солонгосын компани нь гомдол байхгүй гэдэг ч Жаргалсайхан дундаас нь би хохирсон гээд яваад байсан юм. Гэтэл Ц би энэ маргааны мөрдөгчийг нь танина, бас надад Улсын ерөнхий прокурорт таньдаг хүн байгаа гэж хэлээд, танихгүй өмгөөлөгч оруулж ирээд тэрэндээ мөнгө өгүүлээд, өөрөө дундаас нь 5 сая төгрөг аваад эхэлсэн. Энэ нь 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг хүртэл үргэлжлээд, Сийн подвалоос Эын асуудлыг хөөцөлдөж байна, тэр шүүгч прокурор цагдаад өгнө гээд нийт 6 сая төгрөгийн хувцсыг оёулаад аваад яваад байсан байдаг. Би энэ хувцсыг өгч авч байгааг хараагүй ч Ц өөрөө энэ талаар хэлэх байх. Харин С чиний асуудлыг хөөцөлдөж байгаа юм чинь чи өөрөө төлбөрийг нь  төлнө гээд гарын үсэг зур гэхээр нь би гарын үсэг зурсан байдаг.Учир нь би үнэхээр миний асуудлыг хөөцөлдөөд явж байна гэж бодсон. Цаашлаад тухайн үед тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хаасан байсан ба үүнийг бас шийдэж өгнө гээд олон дарга нарын хэлээд манай дүү Улсын бүртгэлийн газарт дарга хийдэг гээд 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр надаас эхний 5 сая төгрөгийг бэлнээр авсан. Өгөхдөө хэрхэн өгсөн бэ гэвэл санай компанийн хуулийн зөвлөх Энхболд ууттай бэлнээр авчраад над руу утасдаад Ц бид хоёр Сийн подвалоос гарч ирээд би Энхболдоос мөнгө аваад өөрийн машин дотор Б.Ц 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгэхэд Энхболд хараад байж байсан. Дараа нь Ц нь 5 дугаар сургуулийн баруун талд буюу Улаанбаатар их сургуулийн гражийн хойно байх сул газрыг заагаад би Болорчулуун гэдэг хүнийг мэдэх бөгөөд энэ хүнийг ажлаасаа халагдаад лааз өшиглөөд явж байхад нь Улаанбаатар хотын газрын албанд даргаар оруулчихсан, тиймээс би давуу эрхээр газар олж өгч чадна, 35 сая төгрөг болно гэж хэлсэн. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 20-нд Ривер Гардны 308 дугаар байр буюу манай гэрийн гадаа шаргал өнгийн 2110 гэсэн дугаартай Nissan March маркийн машинтай ирээд эхний 15 сая төгрөгийг бэлнээр авсан. Энэ газрыг манай хүү Ганбаяр болон түүний найз Нямтөгс нар авах гэж байсан бөгөөд би дунд нь зуучилж байсан юм. Тухайн 15 сая төгрөгийг бэлнээр авсан өдөр Ц манай гэрийн гадаа ирээд над руу утсаар залгахаар нь би 15 сая төгрөгийг Ганбаяр, Нямтөгс нарт торонд хийж өгөөд тэр хоёр Болканаар ирэхийг нь харж зогсож байгаад гарч мөнгийг өгч байсан. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5 сая төгрөгийг бэлнээр авсан ба ингэхдээ бас л манай гэрийн гадаа ирээд би өөрийнхөө машинд орж мөнгийг өгсөн. Гэтэл Ц нь дээрх 15 сая төгрөгийг бэлнээр авснаас 7 хоногийн дараа 1677 дугаартай Toyota camry гэх машинтай болсон байсан. Үүнийг би миний мөнгөөр авсан байна гэж хараад байгаа ба би өөрийгөө залилуулж байна гэж мэдээгүй. Мөнгө авсны дараа надад газар чинь гарах гэж байна гээд тамгатай кадастрын зураг авчраад өгчихдөг байсан. Тэгээд миний хажууд ирэхдээ хүнтэй утсаар яриад нөгөө хүнээс чинь мөнгийг нь авах гэж байна гэдэг байсан ба Болорчулуунтай ярьж байна гэж боддог байсан. Түүнчлэн Болорчулуун одоо бааранд нууц амрагтайгаа сууж байна мөнгөгүй болчихлоо гэж байна, би одоо гялс өгөхгүй бол болохгүй нь гээд 3 сая төгрөгийг харанхуй шөнө байсан ч хамаагүй орж ирээд бэлнээр авч байсан. Мөн 2 сая төгрөг, 6 сая төгрөгүүдийг Нямтөгс миний данс руу шөнө дунд шилжүүлсэн байдаг. Гүйлгээ хийхэд 6 сая төгрөгийн лимиттэй байдаг тул Нямтөгс шөнийн 24 цагаас өмнө 6 сая төгрөг, 24 цаг өнгөрснөөс 2 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг би Б.Ц охин Номин-Эрдэнэ рүү шилжүүлсэн байдаг. Нийт 5 дугаар сургуулийн газар авч өгнө гэсэнтэй холбоотойгоор бэлнээр 20 сая төгрөгийг, дансаар 8 сая төгрөгийг шилжүүлж нийт 28 сая төгрөгийг Б.Ц өгсөн байгаа юм. Гэтэл энэ газрыг одоог хүртэл гаргаж өгөөгүй байна. Цаашлаад 2016 оны 10 дугаар сард хүүхдийн 100-д байдаг подвалд байрлах валют арилжаалах цэг дээр байх миний танил дүүгийн дэлгүүрээс 2.2 сая төгрөгийн үнэтэй саарал шубийг надаар хэлүүлж авсан боловч мөнгийг нь өгнө гэж хэлчхээд өгөөгүй байдаг бөгөөд тэр өвөл миний хувцсаар хувцаслаад, байнга бензиний мөнгө, хоолны мөнгө зэргийг авдаг байдаг. Мөн хуримд явах гэж байна гэж хэлээд надаар плаж захиалуулж авсан байдаг. Би энэ хүнийг надад хань болоод явж байна гэж бодсон боловч дандаа намайг залилаад яваад байдаг байсан байгаа юм. Энэ 2.2 сая төгрөгийн үнэтэй шубний мөнгийг одоог хүртэл өгөөгүй байгаа ба энэ шубний худалдагч ирж мэдүүлэг өгсөн байдаг. Түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 06-нд Ганбилэг гэх хүү колонкийн ойролцоо газар хэрэгтэй байна гэхэд газраа заагаад өг гэхээр нь манай хүү Говь хангай компани болон Шунхлай бензин колонкийн дунд байх газрыг зааж өгсөн байдаг. Гэтэл Б.Ц би энэ газрыг 15 сая төгрөгөөр гаргаж өгч чадна гэж хэлсэн. Тэгээд энэ газрыг авахтай холбоотой эхний 10 сая төгрөгийг манай хүүгийн эхнэр Золбоо Ганбилэг нар машинтай нь зэрэгцэж зогсож байгаад бэлнээр өгсөн байдаг. Үүнийг би өөрийн гараараа аваад Б.Ц өгсөн байдаг. Мөн 2017 оны 06 дугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн хүнсний захын хашаанд Дулмаа Халиун гээд хоёр оёдолчны оёсон дээлийг хохирогч гэх Тд өгнө гээд авсан. Халиун Дулмаа гэх хоёр бөөгийн дээл оёдог оёдолчин нарыг Ц маш сайн таньдаг байсан ба танилцахдаа надаар дамжуулан танилцсан. 2017 оны 07 дугаар сард Ц нь өөрөө бөө болох гэж байна гээд надаас асуухаар нь би зааж өгч Ц энэ хоёр хүнээр бөөгийн дээлийг оёулаад авсан байдаг. Тэр үед хэмжээгээ өгсөн байсан тул Часраа гэх хамаатных нь хүний хүүхэд хурим хийх гэж байна гээд намайг Халиун Дулмаа хоёроор гоё плаж оёулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би материалыг нь болоод загварыг нь захиалж өгсөн байдаг. Ингээд плаж оёж дууссаны дараа Ц нь тухайн ягаан, ногоон, хар өнгийн плажнуудын мөнгийг би өөрөө өгчихнө чи зээлээр аваад өг гэж хэлэхээр нь Халиун Дулмаа хоёрт би мөнгийг нь Цээс хариуцаж авч өгнө гээд плажнуудыг авсан байдаг. Тэгээд тухайн плажнуудыг би Б.Ц өгсөн боловч Ц энэ плажнуудыг аваагүй гэсэн атал тухайн үед өмссөн зургууд нь байгаад байгаа юм. Ингээд би Б.Ц плаж хариуцаж авч өгснөөс болоод миний эрх зүйн байдал дордож үргэлжилсэн үйлдлээр залилан хийсэн гэдэг үндэслэлээр, өмнөх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед Дэндэвдорж прокурор, С, Халиун Дулмаа нар нийлээд намайг 1.300.000 төгрөг залилсан гээд хорих ял оноосон байгаа. Би энэ хүний өмнөөс тухайн хувцасны мөнгийг өгсөн бөгөөд үндсэндээ Цээс болоод би амь амьдралаараа хохирчхоод байна. Манай хоёр нялх хүүхэд минь асарч хамгаалах хүнгүй, би өөрөө эрүүл мэндийн хувьд хорт хавдартай, удахгүй зүрхний хагалгаанд орох гээд байж байна. Тухайн плажнуудыг өмссөн гэх зургууд хавтаст хэрэгт байх ёстой. Надад холбогдох шүүх хурлын үеэр эдгээр зураг над дээр ирээгүй байсан тул би буруугүй гэдгээ нотолж чадаагүй. 2017 оны 06 дугаар сарын 31 гэх хуурамч он сартай баримтаар л намайг яллаад байж байна. Ц, Жаргалсайхан хоёрын Галбадар шүүгчид бичиж байсан хүсэлт хавтаст хэрэгт байгаа. Миний шүүх хурал дээр Ц гурван удаа худлаа мэдүүлэг өгөөд шүүх танхимаас хөөгдөөд гарсан нөхцөл байдал бас байгаа. 2017 оны 7 сар, 8 сард 3 плаж нэг дээл аваад би өмнөөс нь хариуцлага хүлээгээд байж байна. 2017 онд хохирогч Тын гэрийн гадна Өгжийн үүдэнд Улсын бүртгэлийн газраас компанийн хоригийг цуцлуулж өгнө гээд Ганаа гээд хүүхний хамт ирээд надаас 3 сая төгрөгийг бэлнээр авсан. Би үүн дээр хахууль өгсөн мэт болж байгаа боловч энэ хүн тухайн үед миний зовлон дээр тоглолт хийгээд, хоёр хүүхэдтэй хүний памперсны мөнгийг аваад машин авч унаж хувцас хунар аваад яваад байсан байгаа юм. Энэ үйлдэл нь ганцхан надад биш залилсан олон хүмүүсийн мөнгийг амьдралын эх үүсвэр болгоод яваад байдаг байсан. Энэ хүнд өөр эрхэлсэн ажил байхгүй бөгөөд уул уурхайн нөхөн сэргээлтийн компани гэдэг нь худлаа. Мөнхзул настай хөгшнөө компанийг нь 1 сая төгрөгөөр эрхийг нь аваад дахиад 3 сая төгрөгийг өгөөгүй гээд тухайн эзэн нь над руу утасдаад 3 сая төгрөг дутуу гэж хэлж байсан. Энэ нөхөн сэргээлтийн компанийн захирал гэдэг нь худлаа. Сийн талаар ярьж байх боловч Сийг мөн дарамталж хөөсөн нөхцөл байдаг ба өөрийн хийж чадахгүй зүйлийг хүнд амлаж залилан хийсэн нь тодорхой харагдаж байна. Өнөөдөр шүүх дээр ирээгүй маш олон хохирогч байгаа бөгөөд над руу эдгээр хүмүүс нь холбогдсон байдаг. Ингээд Ц надад 46  сая төгрөгийн хохирол учруулсан ба плаж шубний мөнгө энэ мөнгөн дүнд багтаагүй байгаа. Тиймээс 2016 оны 1 дүгээр сард 5 сая төгрөг, 2016 оны 9 дүгээр сард 15 сая төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 5 сая төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 6 сая төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 2 сая төгрөг, 2016 оны 10 дугаар сард 10 сая төгрөгийг бэлнээр, 2016 оны 7 дугаар сард 3 сая төгрөгийг тус тус шүүгдэгчид өгсөн байх тул нийт 46 сая төгрөгийг, үүн дээр нэмээд 2016 оны 10 дугаар сард авсан 2.200.000 төгрөгийн шубний үнэ, Ялгуун салоны оёдолчдоос өгсөн 2016 оны 06 дугаар сарын 38-ны өдөр 350.000 төгрөгийн үнэ бүхий нэг ширхэг дээлийн үнэ, 2017 оны 07 дугаар сард Ялгуун салонд оёулсан ногоон, ягаан, хар гэх гурван плажны үнэ 180.000 төгрөг нэмж нэгтгээд нийт  49.090.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Би маш их гомдолтой байна...” гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд 55.090.000 төгрөг хохирол учирснаас гадна 2016 оны 12 дугаар сарын үед миний хурган дотортой цэнхэр өнгөтэй шинэ монгол дээлийг улаан өнгийн торгоор сольж өгье гэж хэлээд авсан тэгээд буцааж өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй тул хохирлоо барагдуулмаар байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 139-140/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Н мэдүүлсэн: “Анх 2019 онд Заяа гэж хүн над дээр ирсэн ба манай эгчид мөнгөний хэрэг болоод байна гээд Б.Ц надад хэлж байсан. Тэгэхээр нь би барьцаа байвал болно гэдгийг хэлсэн байдаг. Ингээд удалгүй надад байр үзүүлэхээр болоод би Нбаатарын Сонгино хайрхан дүүрэгт байх байрыг үзээд 60 сая төгрөгийг Цтэй зээлийн гэрээг хийгээд байрыг өөрийн нэр дээр шилжүүлээд зээл өгсөн. Тухайн байрыг үзэж байхдаа байрыг чинь барьцаалж болох юм уу? гэхэд Нбаатар зүгээрээ би итгэмжлэл бичээд өгсөн гэж хэлж байсан. Би 2.5 хувийн хүүтэй зээл өгсөн ба үүнээс хойш 2019 оны 12 дугаар сар болон 2020 оны 1 дүгээр сард хүү төлсөн боловч үүнээс хойш Ц нь надад ямар нэгэн хүү болон үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй. Үүний дараа надаас дахиад зээл авсан байдаг. Гэтэл Ц мөнгөө төлөхөө больсон тул би байрны эзэн болох Нбаатар луу залгахад би цагдаад хандсан гэж хэлсэн. Үүнээс хойш мөнгө төлөөгүй байж байгаад 2023 онд 8 сая төгрөг төлсөн байна. Өөрөөр хохирол барагдуулсан зүйл байхгүй байна. Иймд үндсэн зээл 60 сая төгрөг хүү 60 сая төгрөг нийт 120 сая төгрөгийг Цээс нэхэмжилж байна...” гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Б.Ц нь 60.000.000 төгрөг дансаар авч өнөөдрийг хүртэл хүү тооцох юм бол 84.000.000 төгрөг болж байна..." гэсэн мэдүүлэг /2хх-н 163-166/,

 

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Б.Ц анх 9911-тэй дугаар авч өгнө, түүнчлэн өөрийгөө маш уран, загварын дээл оёдог хамтарч оёдлын салон ажиллуулъя гэж итгүүлэн салоны түрээсийн төлбөр, материалын мөнгө, Говийн ноолууран даавуу авна, ажилчдын цалин хөлс өгнө, оёдлын машин авмаар байна, үзэсгэлэнд оролцмоор байна гэх мэтээр намайг хуурч мэхэлж, цувуулж авсаар 80.000.000 орчим төгрөг авсан боловч сүүлд нь мөнгө авахдаа ярьж байсан сайхан зүйлүүд нь бүгд худал болж таарсан учир би түүнээс мөнгөө буцааж авах талаар хэлэхэд удахгүй өгнө, зээл бүтэхээр өгнө, тэрнээс мөнгө авахаар өгнө, тийм ч хөрөнгийг зарагдахаар өгнө, уурхайгаас ашиг авахаараа өгнө гэх мэтчилэн үргэлж худал ярьдаг байсан төдийгүй нэмж залилж авсаар нийтдээ 200 гаруй сая төгрөг авч намайг хохироосон. Миний бие дээрх мөнгийг Б.Цэд өгөхдөө өмнө өгсөн мөнгөө буцааж авахын тулд хэлсэн үгэнд нь итгэж, хууртагдаж байсан. ...2015 оны 6 дугаар 18-ны өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар 22-ны өдөр 4.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг авсан байсан бөгөөд дугаарын мөнгө өгөх болоход бид 2 тооцоо хийж байгаад өмнө өгсөн 7.000.000 төгрөгөө оролцуулаад дээр нь 3.000.000 төгрөг 2015 оны 6 дугаар 29-ний өдөр Б.Ц охин Номиндарийн ХААН банкны ... тоот дансанд нэмж шилжүүлэн нийт 10.000.000 төгрөгөөр 9911-тэй дугаар 2 ширхгийг авахаар болсон. ...надаас 2019 оны 6 дугаар сарын 5-нд  4.000.000 төгрөг нийт 9911-тэй дугаар авч өгнө гэж 14.000.000 төгрөг авсан боловч одоо хүртэл дугаар ч үгүй мөнгө ч үгүй залилуулсан. Дараа нь дугаар юу болов гэсэн чинь өөр дугаар гаргаж байгаа удахгүй орой ярьсан гээд л таг болсон. ...2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зээлэх, хамтран ажиллах салон нээхэд хэрэгтэй гэх мэтээр бэлнээр 68.955.000 төгрөг дансаар 165.095.000, нийт 226.045.000 төгрөгийг залилж авсан байна. ...Ихэвчлэн дансаар шилжүүлж байгаа мөнгийг би өөрийн эзэмшлийн хаан банкны ..., хас банкны 5002081517, голомт банкны ..., төрийн банкны ... данснаас Б.Цийн хаан банкны ...., Номиндарь хаан банкны ..., худалдаа хөгжлийн банкны 459027244, Намуундарийн хаан банкны ...данснууд руу мөнгө шилжүүлж байсан..." гэсэн мэдүүлэг /6хх-н 195-249/,

 

Хохирогч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Ц самбо бөхийн улсын аварга болох гээд санхүүжилт хэрэгтэй байна 50.000.000 төгрөг зээлээч удахгүй өгнө сүүлд нь эргээд туслаа гэхээр нь ямар нэгэн зүйл бодолгүйгээр 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн үеэл ах Өлзийбулаг руу утсаар яриад Б.Ц өгсөн .... хаан банкны данс руу 50.000.000 төгрөг шилжүүлсэн юм тухайн үед хүү болон мөнгийг өгч авах ямар нэгэн хугацаа тохироогүй. ...та мөнгөө яаралтай шилжүүл гэж хэлэхэд удахгүй өгнө гэсээр 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр миний хаан банкны ...данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн үлдэгдэл 40.000.000 төгрөг шилжүүлэхгүй болохоор нь 2020 оны 7 дугаар сарын 24 ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хандсан юм. ...Ц анх уулзах үед самбо бөхийн холбооны ерөнхийлөгч нь тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэл мөн Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай худ ургийн холбоотой удахгүй самбо бөхийн улсын аварга болох гэж байгаа гэхээр нь итгэсэн юм..." гэсэн мэдүүлэг /1хх-н 46-48/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.С мэдүүлсэн: “Э нь эртнээс надаар хувцас оёулдаг миний үйлчлүүлэгч байсан бөгөөд улмаар бид хоёр найзууд болсон. Тэрнээс хойш 2015 оны 4 дүгээр сард би нэг сургалтад сууж байхдаа Цтэй танилцаж байсан. Тэр сурталтан дээр Ц нь миний ард талд сууж таараад миний араас намайг дуудаад би бас оёдол ажиллуулдаг,хоёулаа танилцъя, дараа нь юм асууна гэхээр нь би тэгээрэй гээд хаягаа өгөөд танилцаад явсан байдаг. Ингээд тэр өдрөөс хойш Ц миний дэлгүүр дээр ирээд юм захиалаад миний оёсон зүйлүүдийг зарж борлуулдаг байж байгаад бид хоёр бас найзууд болсон юм. Тэр үед Ц нь би хөзрөөр юм үздэг гэж хэлсэн ба би ч бас итгээд өөрийгөө үзүүлдэг байсан. Гэтэл тухайн үед манай найз Э хэлэхдээ найз нь ашигт малтмалын ордтой тэрийгээ зармаар байна гэж ярихаар нь Ц тусалчих болов уу гэж бодоод би Э, Ц нарыг танилцуулж байсан. Харин үүнээс хойших Э, Ц хоёрын хоорондын асуудлыг би сайн мэдэхгүй. Цаашлаад Э бид хоёрын хооронд 11 сая төгрөгийн өглөг авлага байсан байх үед Ц намайг чи цагдаад өргөдөл өгөөд ав гээд байсан тул би өргөдөл гаргасан байдаг. Харин газартай холбоотой асуудлыг би мэдэхгүй боловч Ц надад Хөшигтийн хөндийд газар авч өгсөн байдаг ба бас 0.7 га газрыг надад бэлэглэж байсан. Гэвч дараа нь охин минь гадаад явах гээд мөнгө хэрэгтэй байна, чи миний нэр дээр түр газраа шилжүүлж өгөхийг гуйгаад байхаар нь бэлгэд өгсөн газрыг өөр лүү нь шилжүүлээд өгчихсөн ч надад буцааж өгөөгүй. Бид хоёр анх хамтарч ажилласнаас хойш жил гаруй цалингүй ажилласан байдаг. Энэ үед Ц Т гэж найзыгаа надад танилцуулж байсан. Анх би Б.Ц оёдог эсэхийг мэдэхгүй, харин намайг зааж өгөөрэй гэж хэлж байсан бөгөөд би Цтэй хамтарч ажиллаж эхлэх үед надад 100 сая төгрөг өгнө гэхээр нь би итгээд ажилласан боловч энэ мөнгийг надад өгөөгүй, 5 жил цалингүй ажилласан гэхээр авч хэлэлцэхгүй өнгөрч байсан. 1 жил Цтэй ажиллаж байх хугацаанд миний дансаар орсон бүх мөнгийг Ц нэхэмжилсэн ба энэ мөнгө нь 16 сая төгрөг болоход Ц намайг шүүх дээр өгсөн байсан. Би хааяа захаас оёдол хийх эд зүйл авах гэхэд над руу ойр зуурын л мөнгө өгдөг байсан бөгөөд манай орлого тогтмол бус том том хүмүүс ирж надаар хувцас хийлгэдэг байсан ч оёулж байсан бүх орлогыг Ц авч байсан. Би заримдаа нуугаад зээлээ төлөөд зарим үед гуйж мөнгө авч байсан. Түүнчлэн Ц нь надад бөөгийн шашинтай гэж хэлсэн ба би Ц Эд 41 сая төгрөгийн өртэй гэж мэдүүлсэн эсэхээ санахгүй байна. Би Б.Ц Эд 41 сая төгрөгийг орлоготой талаар сайн мэдэхгүй, бас Ц надтай хамтрахдаа нийлэхдээ ажилтай орлоготой байсан эсэхийг үнэхээр мэдэхгүй байна. Ц намайг ажил дээр нь нүүж ирснээс хойш аймар их загнадаг байсан бөгөөд түүгээр ч зогсохгүй манай оёдолчин Б.Ц байгааг мэдэлгүй хоол авч ирээгүй байхад ажилтныг маань бас аймар загнаж байсан. Цээс би нэхэмжилбэл надад өртэй, гэхдээ би ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй...” гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Э маань манай найз Б.Ц залилан хийсэн гэж өргөдөл өгөөд шалгуулж байгаад нь гайхаад барахгүй байна. ...Ц тухайн үед Эыг надад муулаад наад муу бузар чинь хүн залилаад яваад байна чи яг одоо цагдаагийн байгууллагад очоод мэдүүлэг өгөөдөх гэж надад хэлээд энэ мэдүүлэгт хэлсэн зүйлийг зааж өгч ингэж хэлээрэй гэсний дагуу би мэдүүлэг өгсөн юм. Би Э Цээс 20.000.000 төгрөг авч байхыг хараагүй, мөн Э надаас 11.200.000 хувцас бараа авч байгаагүй. Харин Б.Ц нь надаас найз Эын чинь ажлыг хөөцөлдөж байна энэ хүмүүст өгнө гэж хэлээд 11.200.000 төгрөгийн үндэсний дээл хувцсыг авч байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 145-148/,

 

Гэрч П.А: “...харин Номиндарьтай би найзалж байхад өөрийн нөхөр Пакистан улсын иргэн Амжадыг Ц болон Номиндарь нартай танилцуулсан...2018 оны 05 дугаар сарын орчим 5.000.000 төгрөгийг нөхөр Амжадаас Ц зээлж аваад буцааж өгч байсан. Өөр мөнгө төгрөгтэй холбоотой асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 98-99/,

 

Гэрч Ж.Ө: “...Д.Х 2015 оноос хойш удаа дараагийн үйлдлээр мөнгө зээлж аваад өөрийнхөө БИСҮБ ХХК-ийн үйл ажиллагаандаа оруулан ашиг олоод явж байсан юм ойролцоогоор 250.000.000 төгрөг зээлж авсан байх 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Д.Хнь над руу залгаад та .... дугаарын данс руу 50.000.000 төгрөг шилжүүлээд өгөөч хүнд өгөх ёстой юм гэхээр нь би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 хорооллын автобусны буудлын урд байх хаан банкнаас Хишигдэмбэрэлийн өгсөн данс руу 50.000.000 төгрөг шилжүүлсэн юм...Энэ мөнгө нь Хишигдэмбэрэлийн мөнгө бөгөөд тухайн үед надад өгсөн мөнгөнөөсөө хасаж тооцоо нийлнэ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 134-135/,

 

Гэрч Ц.Дгийн: “...Ц манай ах Х 50.000.000 төгрөг аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа ба надтай өр зээлийн асуудалтай мэтээр ойлгуулж удаашруулж байна...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 134-135/,

 

Гэрч С.М “...Ц эгчийн охин Хөх хот руу конгсулаар явах гэж байна 250.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна гэхээр нь Нбаатартай холбож өгч байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 197-201/,

 

Гэрч Ш.Б “...Агниста хотхон 99б гэх байрны 4 тоот байрны дотор засал дуусаагүй байхад худалдаж аваад өөрсдөө засвар хийж 2020 оны 04 сард нүүж орсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 205-206/,

 

Гэрч Т.М “...би 2015 оны найзтайгаа нийлж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхоныг барьсан...энэ үед Б.Ц охин Намуундарь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Агниста хотхон 99 дүгээр байр 38 тоот орон сууцыг худалдаж авахаар гэрээ байгуулан төлбөрийг гэрээний дагуу төлнө гэж хэлээд түлхүүр авсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 208/,

 

Хаан банк депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлэг /3хх-н 44-195, 195-249/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7/5331 дугаартай албан бичиг /2хх-ийн 221/,

Дамно хөрөнгийн үнэлгээ /2хх-н 138-153/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Цийн дээрх үйлдэл нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Цийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Цэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Б.Цийг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Цэд 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Ц нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Н, О.Э, Б.Т, Д.Х, иргэний нэхэмжлэгч “А.Г” ББСБ, Б.Н нарт их хэмжээний хохирол учруулсан ба хохирол төлбөрийн тухайд авч үзвэл:

- Иргэний нэхэмжлэгч “А.Г” ББСБ-д төлөх төлбөргүй байна. Учир нь иргэний журмаар шийдвэрлэгдээд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дууссан байна.

- Иргэний нэхэмжлэгч Б.Нгийн тухайд анх шүүгдэгч Б.Цэд 60.000.000 төгрөгийг зээлсэн байна.

Иймээс шүүгдэгч Б.Цээс 60.000.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Нд олгох нь зүйтэй. Харин иргэний нэхэмжлэгч Б.Н нь уг 60.000.000 төгрөгийн зээлийн хүү алдангитай холбоотой асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

- Хохирогч Д.Х50.000.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь хохирол төлбөрөө барагдуулж авсан тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Ц нь хохирогч Д.Хтөлөх төлбөргүй байна.

- Хохирогч Б.Тд 123.085.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулан түүнд олгохоор зүйтэй байна. Харин хохирогч Б.Т нь өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

- Хохирогч О.Э нь шүүгдэгчээс нийт 49.090.000 төгрөгийг нэхэмжилсэн хэдий боловч шүүх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 46.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан түүнд олгох нь зүйтэй байна. Харин хохирогч О.Э нь шубаны үнэ  2.000.000 төгрөг, дээл болон ягаан платье, ногоон платье зэргийн үнэ болох 3.070.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хангалтгүй байх тул тэрээр энэ талаарх нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Иймд шүүгдэгч Б.Цээс нийт 229.335.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тд 123.085.000 төгрөгийг, хохирогч О.Эд 46.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Нд 60.250.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч Б.Нын тухайд тэрээр анх өөрийн нэр дээрх орон сууц болон П.Эрдэнэсүрэнгийн нэр дээрх орон сууцуудыг шүүгдэгч Б.Цэд залилуулан түүний нэр дээр шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, мөн шүүх шүүгдэгч Б.Цийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул иргэний нэхэмжлэгч Б.Тнэр дээр шилжсэн Сонгинохайрхан дүүргийн ....тоот орон сууцыг Б.Нын, шүүгдэгч Б.Цийн нэр дээр шилжсэн Чингэлтэй дүүргийн ....тоот орон сууцыг П.Эрдэнэсүрэнгийн нэр дээр тус тус шилжүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Шүүх шүүгдэгч Б.Цэд холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Б.Ц нь завсарлага авсан хугацаанд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нийт 229.335.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 454 дугаартай Сонгинохайрхан дүүргийн ....тоот, Чингэлтэй дүүргийн ....тоот орон сууц”-ын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Ц хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Цийг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэд энэ тогтоолоор оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч Б.Т, О.Э, иргэний нэхэмжлэгч Б.Н нар нь гэм буруутай  этгээдээс өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Иргэний нэхэмжлэгч Б.Тнэр дээр шилжсэн Сонгинохайрхан дүүргийн ....тоот орон сууцыг Б.Н /РД: /-ын, шүүгдэгч Б.Цийн нэр дээр шилжсэн Чингэлтэй дүүргийн ....тоот орон сууцыг П.Эрдэнэсүрэн /РД: /-гийн нэр дээр тус тус шилжүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

8.Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 454 дугаартай Сонгинохайрхан дүүргийн ....тоот, Чингэлтэй дүүргийн ....тоот орон сууц”-ын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                               

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР