Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 123/ШШ2021/0041

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг, нэхэмжлэгч Б.Бэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гнарыг оролцуулан,  иргэн Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эгаас Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/138 дугаар захирамжийг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/37 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Бийн 2021 оны 09 сарын 29-нд гаргасан Төв аймгийн Б сумын сумын Засаг даргын 2020 оны 10 сарын 06-ны өдрийн А/138, 2021 оны 03 сарын 30-ны өдрийн А/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 05 сарын 14-ний өдрийн А/90 дугаар захирамжийн дагуу Б.Бэд Эрдэнэ толгой бууцыг эзэмшүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Түүнд Төв аймгийн Б сумын Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/419 дугаар итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эгаас Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/138 дугаар захирамжийг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/37 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН