Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/76

 

2019 оны 11 сарын 01 өдөр                               ДШМ/76                                                                Зуунмод

 

 

Ш.Х нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Нарийн бичгийн дарга М.Сайнболд нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолтой Д.М, Г.М, Ж.А, Ш.Х, Ө.Энарт холбогдох эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 681 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтээр Д.М, Г.М, Ж.А, Ш.Х, Ө.Энарт холбогдох 1706000000189, 2014250006024 дугаартай 15 хавтас эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 09 сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ш.Х, Ж.Анар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.М, Г.М нар бүлэглэн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 шүүгдэгч Ш.Х, Ж.Анар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Энар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Энарыг насанд хүрээгүй хүнийг бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг үйлдсэн,

 шүүгдэгч Г.Мг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 174 дугаартай шийтгэх тогтоолоор:

шүүгдэгч Ш.Х, Ж.Анар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.М, Г.М нар бүлэглэн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 шүүгдэгч Ш.Х, Ж.Анар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Энар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Энарыг насанд хүрээгүй хүнийг бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг үйлдсэн,

 шүүгдэгч Г.Мг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Энарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгйин хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад эд херөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мд эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.Эрдэнэ-Очирт эд хөренгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Хт эд хөренгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Анхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Хт эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Анхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мд эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Ш.Хувьтөгелдөр, Ж.Анарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Эрдэнэ-Очир, Ш.Х, Ж.Анарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хасч, шүүгдэгч Д.М, Ш.Х, Ж.Анарын нийт биечлэн эдлэх ялыг 3 /жил/ 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж түүний эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х, Ж.Анарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялын зарим болох 6 /зургаа/ сарыг нэмж нэгтгэн тэдний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Д.М, Г.М, Ө.Эрдэнэ-Очир, Ш.Х, Ж.Аоногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Мын цагдан хоригдсон 403 хоногийг, Г.Мгийн цагдан хоригдсон 565 хоногийг, Ө.Эрдэнэ-Очирын цагдан хоригдсон 100 хоногийг, Ш.Хийн цагдан хоригдсон 132 хоногийг, Ж.Анхбаярын цагдан хоригдсон 132 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хавсралтаар Д.Маас 6.345000 төгрөгийг, Г.Мгаас 10.217.140 төгрөгийг, Ш.Хөөс 4.660.000, Ж.Анхбаяраас 7.781.340 төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 237 см урттай хутгыг устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн хураагдаж ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Д.М, Г.М, Ш.Х, Ж.Анхбаяр, Ө.Энартурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ едрөөс эхлэн тоолж,

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж зааладх шатны шүүхэд давж зааладх гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаа давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Яллагдагч Д.М, Г.М, Ж.А, Ш.Х нарт холбогдох зрүүгийн 2014250006024 дугаартай хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 475 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 174 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ш.Х, Ж.Анар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.М, Г.М нар бүлэглэн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Мөн шүүгдэгч Ш.Х, Ж.Анар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Энар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Энарыг насанд хүрээгүй хүнийг бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Мөнхдавааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мд эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Хт эд хөрөнгө хураагүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Анхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мд эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч Ш.Хт эд хөрөнгө хураагүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Анхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялаас заримыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн байна.

Ялтан Г.М, Ж.Анхбаяр, Ш.Х нарыг дээрх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж байх хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд улсын яллагч эсэргүүцэл бичсэн байна. Давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийг хүлээн авч 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 498 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 174 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гэтэл энэ хугацаанд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШ/27 дугаартай захирамжаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 425 дугаар хорих ангид ял эдэлж байсан ялтан Ж.Анхбаярыг " Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэсэн 6 сарын хугацаагаар хорих ялыг эдлэхээс чөлөөлж, оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасч 2 жил 1 cap 7 хоногийн хугацаагаар тогтоож, мөн тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2017/БХШЗ/201 захирамжаар Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 425 дугаар хорих ангид ял эдэлж байсан ялтан Г.Мг "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэсэн 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж, оногдуулсан хорих ялд хууль буцаан хэрэглэхээс татгалзсан " байна.

Түүнчлэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 681 дугаартай шүүгчийн захирамжаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 417 дугаар хорих ангид ял эдэлж байсан ялтан Ш.Хийг  "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 10 cap 24 хоногийн хорих ялаас чөлөөлсөн" байна.

Мөн Давж заалдах шатны шүүхээс 174 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн 20142500006024 дугаартай хэргээс "Яллагдагч Г.М, Ж.Анхбаяр, Ш.Х нар оргон зайлсан үндэслэлээр эрүүгийн 1706000000189 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тусгаарлаж, эрүүгийн 2014250006024 дугаартай хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.

Ингээд эрүүгийн 1706000000189 дугаартай хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Мг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Анхбаяр, Ш.Х нарыг тус тус холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1205 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 10 дугаар зүйлийн 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд " Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/27 дугаартай захирамж болон уг тогтоолоор Ж.Анхбаяр, Ш.Х нарт тус бүр оногдуулсан хорих ялыг шинэ хуулийн тэгшитгэлд оруулсан шүүгчийн захирамжуудыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Прокуророос 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1205/а дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 57 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх үндэслэлээр хэргийг дахин прокурорт буцаасан байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 681 дугаартай шүүгчийн захирамжийг / Ш.Х/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Х, Ж.Анар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.М, Г.М нар бүлэглэн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, мөн шүүгдэгч Ш.Х, Ж.Анар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Энар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт, шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Энарыг насанд хүрээгүй хүнийг бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Мөнхдавааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 174 дугаартай шийтгэх тогтоолоор:

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мд эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Хт эд хөрөнгө хураагүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Анхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мд эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч Ш.Хт эд хөрөнгө хураагүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Анхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялаас заримыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэжээ.

Уг шүүхийн шийдвэрт улсын яллагч эсэргүүцэл бичсэнээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэрэг хянагдаж, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 498 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 174 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ хугацаанд ял эдлэж байсан ялтан Ж.Анхбаяр, Г.М, Ш.Х нар 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялын тэгшитгэлд орж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 681 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 417 дугаар хорих ангид ял эдэлж байсан ялтан Ш.Хийг эдлээгүй үлдсэн 02 жил 10 cap 24 хоногийн хорих ялаас чөлөөлсөн байна.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ялын тэгшитгэлийн асуудлыг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх үед Ш.Х нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн 174 дугаартай шийтгэх тогтоол давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэн хүчингүй болсон нь мэдэгдээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт "...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн..."нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэх тул хяналтын прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 9 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 681 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 681 дүгээр захирамжийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн Ш.Х нарт холбогдох 1706000000189, 2014250006024 дугаартай эрүүгийн хэргүүдийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Магадлалын хувийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганцэцэгт даалгасугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                         ШҮҮГЧИД                                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                                                         Г.БОЛОРМАА