Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/263

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Б.Солонго

иргэдийн төлөөлөгч Б.Сүхбат

хохирогч Ш.*******, Б.******* Б.*******, Д.*******, Г.*******э, Х.*******

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А, Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005011481694 дугаартай 10 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 07-нд Говьсүмбэр аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг менежментийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа,  Баянзүрх дүүргийн тоотод оршин суух хаягтай, урьд нь;

-2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

-2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

-2018 оны 01 дүгээр сарын  25-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 07 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 04 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн, /РД:ЕУ/, ******* овгийн *******ын *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

1. Н.******* нь Хаан банканд ажилладаг, ахлах эдийн засагч зарах 2,3 байр байгаа гэж хохирогч Д.д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвд байрлах Хаан банкны АТМ-аас шилжүүлсэн 25.000.000 төгрөгийг өөртөө авч залилсан,

2. Өөрийгөө Хаан банканд ажилладаг Шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан байр гэж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд 69.7 м.кв 2 өрөө байрыг зарна гэж хохирогч Г.тэй 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 312 тоот “Зээлийн гэрээ” байгуулж баримт бичиг ашиглаж, итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 31.200.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

3. Facebook цахим хэрэгсэл ашиглаж “байр зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.*******д “би Хаан банканд эдийн засагчаар ажилладаг, манай банканд шүүхийн шийдвэрээр хураагдсан байр байгаа, уг байрыг худалдана, байрны урьдчилгаа болон бичиг баримтыг хөөцөлдөхөд шаардагдах мөнгийг шилжүүл” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн нийт 4.372.500 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

4.  “Falcon Black” гэсэн нэртэй Facebook цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.д “НТ буюу Тайван доллар байгаа” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр /Б.ын ээж/ хохирогч Б.ын шилжүүлсэн 2.790.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. Facebook цахим хэрэгсэл ашиглаж “Тайван дахь Монголчуудын цахим хуудсанд” “доллар авна, зарна” гэсэн зар байршуулан иргэн Н.тэй харилцаж 54к 90 төгрөгөөр худалдана гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Т.гийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 4.860.000 төгрөгийг залилсан,

6. “Мөнхбаатар п.лоло” гэсэн нэртэй Facebook цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Х.д “Хямд үнээр юань зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 3.900.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

7. Өөрийгөө Ж. гэж танилцуулан түрээслэн сууж байсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, байрны 18 тоот 2 өрөө байрны ордер гэрчилгээ Хаан банканд барьцаанд байгаа, байраа 65.000.000 төгрөгт зарна”гэж хохирогч Х.*******т итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 24.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,

8. “ Ганаа нэртэй Facebook цахим хэрэгсэл ашиглан зурвас бичиж хохирогч Б.д “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

 9. “Bostol Holo” гэх нэртэй Facebook цахим хаяг ашиглан “төгрөг валют болгож сольж өгнө”  гэж хуурамч зар байршуулж Ж.тай "Mongolia" гэх We chat хаягаар харилцан итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч И.ийн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 1.815.625 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

10. Олон нийтийн зарын “Үнэгүй.мн сайтад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны 78 тоотыг түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Г.өд “байраа түрээсэлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 3.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

11. Өөрийгөө О.Учрал гэж танилцуулан өөрийн түрээслэн сууж байсан “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны орон сууцыг нэг сарын барьцаатай сарын 700.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж Ц.той “Түрээсийн гэрээ” хийх нэрийдлээр бичиг баримт ашиглан итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “ЭБО” төвийн 5 давхарт байхдаа шилжүүлсэн 4.900.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

12. Facebook цахим хэрэгсэл ашиглан “хажуу өрөө түрээсэлнэ” гэх зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Ц.т өөрийгөө Энхбаяр гэж танилцуулан “Чингэлтэй дүүргийн , 49 дүгээр байрны 41 тоотод хажуу өрөө түрээслүүлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус байранд байхдаа түрээсийн мөнгө гэж 800.000 төгрөгийг бэлнээр, 600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

13. “Zoolko Zoolko” гэх нэртэй Facebook хаягт  “БНХАУ-ын Эрээн хотоос бараа захиалж өгнө” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Г.д “эмэгтэй хувцасны захиалга авч байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 618.560 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. Facebook цахим хэрэгсэл ашиглан хохирогч Л.д өөрийгөө “Бээжин хотод сурдаг оюутан байгаа юм. Би хүмүүст бараа нийлүүлж өгдөг мөн мөнгөн гуйвуулга хийдэг” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр Баянгол , 72 дугаар байрны 12 тоотод байрлах гэрээсээ интернэт банк ашиглан шилжүүлсэн нийт 1.359.000 төгрөгийг Хаан банкны , дугаарын данснуудаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

15. Д.д “хатаагч байгаа” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 427.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

16. “We chat-ын Mongolian” гэх нэртэй цахим хэрэгсэл ашиглан хохирогч Д.т “БНХАУ-ын юань худалдан авч өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол 17 дугаар хороо, Модны 2-оос шилжүүлсэн  1.908.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

17. 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Mongolian” нэртэй We chat цахим хэрэгсэл ашиглаж хохирогч О.од “Үлдэгдэл хэдэн юаниа зарах гээд байна ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 424.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

18. дугаараас Viber хаяг нээж өөрийгөө Баяраа гэж танилцуулан, түрээсэлж байсан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлнэ” гэж хохирогч Б.д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 4.500.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

19. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 23б байрны 27 тоотод хохирогч Би.д “Чех Улс руу дайвар ачаа авна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6 ширхэг гадаад паспорт, хүүхдийн шинэ 2 дээл, нярай хүүхдийн 4 ширхэг богино цамц, 10 ширхэг гүрж ногоон цай, 1 килограмм үхрийн борц, 4 хайрцаг тамхи, зөв аарц 30 ширхэг, “Шим шим”, “Юмдүүжин” эм 20 ширхэг  зэрэг 322.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, ачааны хөлс гэж бэлэн 300.000 төгрөгийг залилан авч, нийт 622.500 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 23Б дугаар байрны 27 тоотод хохирогч Ш.*******д “Чех улс руу дайвар ачаа авч явна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 306.000 төгрөгийн эд зүйлс, бэлэн 300.000 төгрөгийг залилан авч, нийт 606.000 төгрөгийн хохирол учруулсан,

21.  “Aagii BC” гэх нэртэй Facebook цахим хэрэгсэл ашиглан зурвас бичиж Дундговь аймгийн Сайнцагаан суманд оршин суух хохирогч Ө.т “10.000 юань худалдана” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4.360.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

22. Facebook цахим хэрэгсэл ашиглаж “байр зарна” гэсэн зар байршуулан хохирогч Г.*******д “Сүхбаатар дүүргийн 5-р хороолол, тоот орон сууц банкны зээлтэй байгаа, надад яаралтай мөнгө хэрэг болсон, ээж маань БНСУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас зарах гэж байгаа, хувь лизингээр худалдана” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 8 дугаар сарын 15-аас 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд Сүхбаатар дүүргийн ны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн нийт 49.995.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

23. Цахим хэрэгслийг ашиглан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны байрны В30 тоот гарааш”-ийг нэг жилээр түрээслүүлнэ, сарын түрээс 200.000 төгрөг, түрээсийг нэг жилээр авна” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон  хохирогч Н.д “гарааш түрээслүүлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2.400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

24. Өөрийгөө гэж танилцуулан хохирогч Б.*******д “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны байрны 11 тоот бусдын орон сууцыг зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвгэрээс шилжүүлсэн нийт 51.000.000 төгрөгийг залилсан,

25. Л.тай дотно харилцаа үүсгэн, үерхэж байхдаа “машин худалдан авч засаад зарна, машин засварын ажил эрхлэх гэж байгаа” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Дипломат тоот гэрээсээ интернэт банкаар шилжүүлсэн нийт 11.150.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

26. Олон нийтийн зарын “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч А.д “Есөн-Эрдэнэ хотхонд байр үзүүлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4.000.200 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.           

                          Мөн Н.*******ын хулгайлах гэмт хэрэгт холбогдсон талаар:

1. Яллагдагч Н.******* нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн , 49 дүгээр байрны 41 тоотод өрөө түрээсэлж байсан Ц.ын өрөөнөөс 3.599.940 төгрөгийн үнэ бүхий “Dell I 7“ маркийн Notebookийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ц.т нийт 4.999.940 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дээрх байрнаас эд зүйл авч явахдаа хохирогч Б.гийн эзэмшлийн алтан ээмэг, гинж, нүдний шилийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.696.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112 дугаар байрны гадаа хохирогч П.ыг хүргэж өгөхдөө халааснаас нь “Samsung Galaxy Fold” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би залилах гэмт хэргийн бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин хулгайлах гэмт хэрэгт холбогдуулж яллаж байгааг зөвшөөрөхгүй байна. Би Б. гэдэг хүнд байр түрээслүүлсэн. Тухайн үед намайг циркийн хажуу талд  Чинбат  ахтай хамт байж байхад алтан гинж, ээмэг, бөгжөө  зараад өгөөч гэж хэлж авчирч өгсөн. Миний хувьд хулгайлсан зүйл байхгүй. Би гийн эд зүйлийг нь зарсан, гэхдээ мөнгийг нь өөрт нь буцааж өгөөгүй юм. Ц. гэдэг хүнтэй холбоотой үйлдлийн тухайд тэр өдөр нүүгээд явахдаа өөр рүү нь залгаж лагерьд 5-6 хононо, нотебүүкийг нь хэрэглээд өгье гэж авсан. Тэр үед манай эмэгтэй дүү гэж хэлээд байгаа дүү нь том өрөөндөө хэрэглээд сууж байхад нь хажууд нь гар утсаар ярьж зөвшөөрөл авч авсан. Тэгээд нотебүүкийг нь буцааж өгөөгүй, ломбардад тавьсан. П.ын гар утсыг авсан гэх үйлдэл дээр согтуу машин бариад өгөөч гэж хэлэхээр нь паркийн тэндээс очиж аваад согтуу байхаар нь гэр рүү нь хүргэж өгсөн. Өөрөө нэлээн согтуу байхаар нь гараашнаас нь цүнхийг нь бариад утсыг нь халаасандаа хийсэн байсан. Гэрийнхэн нь үүд хэсэгт оруулж өгөхөд надтай хамт орно гээд асуудал болж цаг гаруй хугацаанд маргалдсан. Тухайн үед төрсөн эгч нь гэртээ байсан. Тэгээд би гэртээ ор гэж хэлсээр байгаад гэрт нь оруулсан. Сүүлд нь би д утсыг чинь нь аваад үлдчихсэн байна гэж хэлсэн. Маргааш нь бид хоёр хамт явж байгаад утсыг нь цуг ломбардад тавьсан. Гэхдээ би ломбард руу ганцаараа  орсон. ын гар утсыг би хулгайлж авч яваагүй. Би 2018 оноос 2019 оны хооронд доллар зарах солих ажил хийдэг байсан. Хохирогч нарын хохирлыг барагдуулах зорилгоор хүмүүсээс авсан мөнгөөрөө покер тоглоом тоглодог байсан.” гэв.

Хохирогч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Байр хувь лизинг хийж зарна гэсний дагуу *******тай цахимаар холбогдож, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сар хүртэл нийт 51.000.000 төгрөг өгсөн. Тухайн байраа 110.000.000 төгрөгөөр зарна гээд урьдчилгаа гээд 3-4 удаагийн гүйлгээгээр нийт 51.000.000 төгрөг шилжүүлсэн. Хохирол төлөгдөөгүй. Хохирлоо авмаар байна. ” гэв.  

Хохирогч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Бид хоёр байр зарах түрээсэлнэ гэсэн групп дээр зар тавьж Facebookээр *******тай танилцаж холбогдсон. Хувь лизингээр урьдчилгаа өгөөд авч болно гэж хэлсэн. Үүний дагуу 6-7 удаагийн үйлдлээр 4.772.500 төгрөг шилжүүлсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэв.

Хохирогч Х.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “*******тай Facebook хаягаар танилцсан. Байр хувь лизингээр зарна гэсэн. Тэгээд урьдчилгаа мөнгө гээд бэлнээр 6.000.000 төгрөг, дансаар 18.500.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 24.500.000 төгрөг шилжүүлсэн. Хохирлоо авах хүсэлтэй байна.” гэв.

Хохирогч Г.*******э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “******* нь манай дүүтэй хувь лизингээр байр зарна гэж холбогдсон байсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах байранд очиж уулзаж байсан. Түүний дараа 2-3 удаагийн шилжүүлгээр 49.995.000 төгрөгийг шилжүүлсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэв.

Хохирогч Ш.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Чех улс руу ачаа авч явна гэсэн зарын дагуу холбогдож 5 кг ачааны мөнгө гээд 300.000 төгрөг өгсөн. Миний өгч явуулах ачаанд 700.000 гаруй төгрөг болсон. Нийт 1.000.000 төгрөгийн хохиролтой байгаа. Тухайн ачаанд оймс, зөв аарцны ундаа, шим шим тан байсан. Миний явуулах гэсэн зарим барааны үнэ цуг ачаа явуулах гэсэн хүний хохирол дээр тооцогдсон юм шиг байна. ” гэв.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Шүүгдэгч Н.*******ыг ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч” нэр бүхий 26 хохирогчид 242.608.385 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

мөн  2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 02-нs өдөр хүртэлх хугацаанд “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” нэр бүхий 3 хохирогчид 8.295.940 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан бусад зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл;

 

Залилах гэмт хэргийн тухайд

Нэг: Н.******* нь “Batuka Batuka” гэсэн Facebook хаяг ашиглан, өөрийгөө Хаан банканд ахлах эдийн засагчаар ажилладаг банканд хураагдсан байрыг дуудлага худалдаанд оруулж зарж борлуулдаг гэж хохирогч Д.д худал хэлж, Д.гаас 25.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн авсан болох нь:

1.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 188 дахь тал)

1.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.гийн хохирогчоор өгсөн: “Манай хүүхэд Facebook-ээр байрны урьдчилгаа өгч байр авна гэсэн зар тавьсан юм. Тэгтэл үл таних нэг хүн байр байгаа шүү холбогдоорой гээд 96993969 гэсэн дугаарыг үлдээсэн байсан юм. Тэгээд манай хүүхэд тэр хүний коммент үлдээсэн хүнтэй холбогдож ярихад би банкны ахлах эдийн засагч Хаан банканд ажилладаг 2, 3 байр байгаа тэр байрнуудаас үзэж харж байгаад авч болно уян хатан нөхцөлтэйгөөр сарын бага төлөлттэй байрлал сайтай байр байгаа гэж хэлсэн байсан юм. Тэгээд тэр өдрөө тэр хүнтэй холбогдож яриад маргааш нь уулзахаар болсон ба би охинтойгоо хамт бор байрны гадаа байр зарна гэсэн ******* гэх хүнтэй уулзсан ба тухайн үед ******* гэх хүн надад хэлэхдээ наран талдаа цонхтой 10 давхар байрны 6 давхарт банканд хураагдсан байрыг дуудлага худалдаанд оруулж байж банкны эдийн засагч нар байраа зардаг юм. Тэрнээс нааш байрны түлхүүр ордерыг үзэх боломжгүй гэж хэлсэн юм. Тэгээд тэр хүнд итгээд маргааш нь Хөвсгөл аймаг явах гэж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд байрлах Хаан банкны АТМ-с түүний Худалдаа хөгжлийн данс руу 25.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тэр өдрөө Хөвсгөл аймаг руу яваагүй ******* гэх хүн намайг байж байгаараа удахгүй байр бэлэн болно баярын үеэр дуудлага худалдаанд оруулдаг Хаан банкны салбарын захирал бусад хүмүүс хуралд оролцож зарах эрх үүсдэг гэж хэлсэн. Тэгээд ******* надад хэлэхдээ хуралд оролцох хүмүүс бүрдсэнгүй хурал хойшлогдсон гэж хэлсэн. Тэгээд намайг 2019 оны 7 дугаар сарын 22-нд ирээрэй 22-нд банкны хуралтай учир та бэлэн байгаарай гэхээр нь би Хөвсгөл аймгаас 2019 оны 7 дугаар сарын 21-нд гараад 22-ны өглөө Улаанбаатар хотод ирсэн юм. Тухайн үед ******* дахин шалтаг хэлж нэг захирал ойрхон эрлийз морины уралдаантай гээд хурал дахин хойшилсон та хүлээж байгаарай гэсэн. Тэгээд би хүлээж байгаарай сая байрны хурал болоод байр чинь өөрийнх чинь болсон ирэх долоо хоногийн 1 дэх өдөр байрныхаа түлхүүрийг аваарай шууд байрандаа орохоор болсон шүү гэж хэлсэн. Тэгтэл 1 дэх өдөр болсон ба ******* надад хэлэхдээ ******* аймаг руу эмээгийн бие муудаад байна би явчхаад ирье гээд 2-3 хоног алга болсон юм. Энэ удаа миний шалтгаанаас болж байр авах чинь хойшилсон гэсэн. Ер нь ******* тэрнээс хойш баахан шалтаг шалтгаан хэлж байнга цаг хугацаа зааж байр өгөхгүй удаад байдаг байсан юм. Тэгээд *******ыг худлаа хэлсэнийг нь мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. ******* байр зарна гэж хэлж надаас 25.000.000 төгрөг дансаар шилжүүлж авсан. ******* надад хэлсэн ёсоор миний мөнгийг ашиглаагүй бүх зүйл худлаа байсан юм байна лээ.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 194-195 дахь тал)

1.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.гийн гэрчээр өгсөн: Би Facebook зарын групп дээр урьдчилгаа өгч байр авах талаар зар тавьсан юм. Тэгээд “Batuka Batuka” гэсэн Facebook хаягаар “байр байгаа холбогдоорой” гэсэн байсан. Тэгээд би комментын дагуу 96993969 дугаар руу холбогдож байр байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Tухайн үед тэр хүн надад хэлэхдээ Хаан банканд ажилладаг эдийн засагч ажилтай, банкны барьцаанд хураагдсан байр байгаа, урьдчилгаа өгөөд үлдэгдлийг нь олон жилийн хугацаатай лизингээр авч болно гэхээр нь би aав ээжтэй тэр хүнийг утсаар яриулсан юм. Тэгээд манай аав ээж хоёр хүнтэй утсаар холбогдоод уулзахаар болсон. Тэгээд би ээжтэйгээ модны хоёрт байрлах нэг байрны гадаа очсон юм. Тэр өдөр надад байр зарна гээд байсан хүн ээж бид хоёрыг 7 дугаар төвийн хажуу талын байрны гадаа ирэхэд тэр хүн бас ирсэн ба надад зарах байраа гаднаас нь харуулчхаад дотор нь оруулах байсан орж үзье гэсэн чинь банкны барьцаанд хураагдсан учиp үзүүлэх боломжгүй гэж хэлсэн юм. Тэгээд тэр өдрөө байрыг нь гаднаас харчихаад дотор орж үзэлгүй явсан юм. Маргааш нь надад байр зарах гээд байгаа хүнтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгоны нэг цэгийн үйлчилгээ дээр зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулж мөнгөө дансаар шилжүүлсэн. 25.000.000 төгрөгийг дансаар өгсөн баримт байгаа. 96993969 утсаар мөн эхнэрийнх нь 96996939 гэсэн дугаарууд холбогдож байсан.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 205-206 дахь тал)

1.4 Н.*******ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансны гүйлгээний хуулга (4-р хавтаст хэргийн 17-25 дахь тал)

1.5 Д.гийн эзэмшлийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга  (3-р хавтаст хэргийн 248 дахь тал)

1.6 Хаан банкны 29/5425 дугаартай албан тоот (4-р хавтаст хэргийн 10 дахь тал)

1.7 Хохирогч Д. нь Н.*******ын цахим Facebook “Carl Larc” гэх хаягтай харьцаж байсан зурвасын хуулбар (3-р хавтаст хэргийн 249-250 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хоёр: Н.******* нь өөрийгөө “Хаан банканд эдийн засагчаар ажилладаг, Шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд 69.7 м.кв 2 өрөө байрыг зарна” гэж худал хэлж хохирогч Г.тэй 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 312 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, Г.ээс 31.200.000 төгрөг дансаар шилжүүлэн авсан болох нь:

2.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.ийн хохирогчоор өгсөн: “ 2019 оны 6 дугаар сарын сүүлээр Facebook-ээс 25-30 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд хувь лизинг хийх байр хайж байна гэсэн зарын сэтгэгдэл хэсэгт 96993969 гэсэн дугаар байхаар нь мэдээлэл авахаар залгахад хаана байр сонирхож байгаа юм гэж асуухаар нь Хан-Уул дүүргийн ойролцоо байвал сайн байна гэж хэлэхэд Баянмонгол хороололд байр байна гэж хэлсэн. Тэгээд байр худалдаж авахад ямар нөхцөлтэй байгааг нь асуухад чамд хэдэн төгрөгийн урьдчилгаа байгаа юм гэж асуухаар нь 30 сая төгрөг байна гэхэд болж байна уг байрыг 8 жилийн хугацаатай сар бүр төлөлт хийж явахаар хувь лизинг хийнэ гэхээр нь ярилцаж байгаад 10 жилийн хугацаатай төлөхөөр болсон. Чамд яаж итгэх юм бэ гэхэд би өөрөө Хаан банканд зээлийн эдийн засагчаар ажилладаг юм. Намайг ******* гэдэг наад зарах гээд байгаа байр чинь 8 хувийн зээлээр аваад төлбөр төлөгдөөгүй хураагдсан юм гэж хэлэхээр нь итгээд уулзахаар болж 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт уулзаж зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөгөө дансаар шилжүүлсэн. Тухайн үед ******* хэлэхдээ та итгэхгүй бол зээлийн гэрээ хийе, би 30 сая төгрөгийг чинь 35 cая төгрөг болгож өгнө гэж гэрээгээ байгуулчихъя, би юу гэж өөртөө ийм aлдагдалтай наймаа хийхэв дээ, банкныхаа салбарын захиралтай ярилцчихсан байгаа хураагдсан байрнуудаасаа сонгож байгаад м.кв дээр мөнгө нэмж сонгон шалгаруулалтаар авдаг гэсэн. Намайг мөнгөө өгөх үед гэрээ хийсэн сардаа байрны асуудлыг шийдвэрлэж өгье гэж хэлсэн боловч бүтээгүй, залгахаар гэрчилгээ миний нэр дээр гарах гэж байгaа чиний нэрийг хамтран өмчлөгчөөр оруулна гэж иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан боловч гаргаж өгөөгүй, сүүлдээ залгахаар наад утас нь холбогдохгүй утсаа алдсан гээд мессенжерээр холбогдож байсан боловч одоо ямар ч холбоо байхгүй байгаа. Надад Хаан банканд ажилладаг гэж хэлсэн боловч банкнаас нь ажилдаг гэсэн салбарт нь очиж асуухад ******* гэдэг хүн байдаг гэхээр нь итгээд гэрээгээ хийгээд мөнгөө өгсөн. Гэтэл тэр салбарт ******* гэдэг адилхан нэртэй хүн ажилладаг байсан байна лээ. Миний яриад байгаа ******* гэдэг хүн Хаан банканд ажилддаггүй гэсэн. Би танил хүмүүсээрээ Хаан банканд ажилдаг ажилчдын нэрсийг шүүлгэж үзээд мэдсэн.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 190-191 дэх тал)

2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Даваахүүгийн гэрчээр өгсөн: “ бол миний эхнэр байгаа юм. Эхнэр бид хоёрын хувьд залуу гэр болохоор гадаад ажиллаж улмаар олсон мөнгөөрөө зээлээр байранд орох бодолтой байсан. Ингээд ярилцаж тохироод БНСУ-ын виз хүсэхэд 3 жилийн хугацаатай гэрээгээр ажиллах эрхтэйгээр виз гарсан. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсаас БНСУ-руу ниссэн. Мөн би БНСУ-ын Инчон хотын төмрийн үйлдвэрт туслах ажилчнаар ажиллах болсон. Ерөнхийдөө санасан бодсон зүйл нь бүтэж цалин ч гайгүй авч эхэлсэн. Ингээд эхнэртэй ярилцаж тохирсны дагуу зээлээр орох байраа хайхыг зөвлөсөн. Гэтэл эхнэр надтай холбогдоод ******* гэдэг хүнтэй уулзлаа Баянмонгол хороололд 69,7 м2 байр байна. 1 м2-1.600.000 төгрөгөөр өгнө гэж байна. Хүүгүй хувь лизингээр авч болох юм байна, харин урьдчилгаа 30.000.000 төгрөг хэрэгтэй гэж байна, ******* гэдэг хүн нь Хаан банканд зээлийн эдийн засагч хийдэг гэж хэлсэн. Үүний дагуу би итгэж өөрийн цуглуулсан мөнгөө захиран зарцуулахыг эхнэртээ хэлсэн. Эхнэр 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шиг санагдаж байна. 30.000.000 төгрөгийг ******* гэж хүний данс руу хийсэн гэж надад хэлж байсан. Мөн түүний дараа хэлэхдээ ******* мөнгөний хэрэг болоод байна гэнэ, удахгүй өгнө гээд байхаар нь би 1.000.000 төгрөг өгчихлөө гэж хэлсэн. Үүний дараа ******* нь 200.000 төгрөг нэхэж байгаад авсан байсан. Би бодохдоо нэгэнтээ байрны урьдчилгаа хийгээд хувь лизингэд орчихсон юм чинь одоо байр асуудалгүй боллоо гэж бодоод 3 жилээ гүйцээлгүй шууд Монголдоо ирсэн. Гэвч ******* нь эхнэрт худал хэлж мөнгө авсан болох нь тогтоогдсон. Үнэндээ би сэтгэлээр унасан. ******* ч өөрөө хэлэхдээ уг мөнгөөр машин авсан, өр зээлээ дараад дуусгасан гэж хэлсэн байсан. Миний хувьд ******* гэдэг хүнтэй уулзаагүй. Бидний зүгээс маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 193-194 дэх тал)

2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Долгорсайханы гэрчээр өгсөн: “Би 15 дахь жилдээ Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байна. Н.*******ыг танихгүй. Г. урьд нь манайхаар 4-5 удаа орж ирж зээлдэгч болж байсан ба хүмүүсээс бага хэмжээний мөнгө зээлээд байдаг байсан. Тухайн өдөр Н.*******д 30.000.000 төгрөг зээлдүүлж байхаар нь чи ямар их мөнгө зээлдэг юм бэ гэж хэлж байсан санагдаж байна. Би тухайн үед Г.ийг өөрөө мөнгө зээлээд явж байдаг байсан байж гэнэт ийм их мөнгө хүнд зээлээр өгч байсныг хараад гайхсан. Талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ учраас ямар нэгэн зөрчил гараагүй. ” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 230-231 дэх тал)

2.4 Н.*******, Г. нарын хооронд байгуулсан 312 дугаартай Зээлийн гэрээ (2-р хавтаст хэргийн 188 дахь тал)

2.5 Хаан банк дахь Г.ийн эзэмшлийн дугаарын данс, Голомт банкны дугаарын дансны хуулга (2-р хавтаст хэргийн 235-236 дахь тал)

2.6  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******ын яллагдагчаар дахин өгсөн: “Би прокурорын тогтоолтой танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед 2019 оны 5, 6 сарын үед гэх эмэгтэйг байранд хамруулж өгнө гэж 30.000.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар авсан. Мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан нь үнэн болно. Би хэргийг ганцаараа үйлдсэн. Миний буруу би маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гурав: Н.******* нь “Batuka Batuk” гэсэн  Facebook хаяг ашиглаж “байр зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.*******д өөрийгөө Хаан банканд эдийн засагчаар ажилладаг, банканд шүүхийн шийдвэрээр хураагдсан байр худалдана, байрны урьдчилгаа болон бичиг баримтыг хөөцөлдөхөд шаардагдах мөнгийг шилжүүл гэж худал хэлж, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд хохирогч Д.*******гаас нийт 4.372.500 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь:

3.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*******гийн хохирогчоор өгсөн: “2019 оны 9 дүгээр сард би Facebookийн зар үзэж байтал байр зарна гэсэн зар байхаар нь тэр зарыг оруулсан “Batuka Batuk” гэх хаягтай хүнтэй мессенжерээр холбогдож байрыг нь үзье гэж хэлээд тухайн өдрөө Модны хоёрын ойролцоо уулзсан. Тэр хүнтэй уулзахад би Хаан банканд эдийн засагч хийдэг манай банканд шүүхийн шийдвэрээр хураагдсан байрнууд нэлээн хэд байгаа надад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Би тэр хүнд байр авъя гэсэн чинь урьдчилгаа 3 сая төгрөг төлөөд үлдсэнийг нь сар сардаа банкны зээлээр төлөөд явж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны данснаасаа тэр ******* гэж хүний надад өгсөн Хаан банкны дугаарын данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Байрны нэрийг яаж шилжүүлэх вэ гэхэд чи СӨХ-ийн үлдэгдэл төлбөр энэ тэрийг төлөөд явж байхад аяндаа байр чиний нэр рүү шилжинэ маргаашаас улсын бүртгэл ороод нэг хүнээс бичиг аваад шүүхийн шийдвэрт өгчихөд тэгээд байр ер нь бүтчихнэ гэсэн. Тэгээд энэ өдрөөс хойш хоёр билүү гурав хоногийн дараа нийслэлийн улсын бүртгэлийн газрын гадаа уулзахаар болоод би түрүүлж очоод ******* гэж хүн рүү залгасан чинь би амжихгүй болчихлоо шүүхийн шийдвэрийн хүнийг аргалах боллоо гээд ирээгүй. Энэ өдрөөс хойш чиний авах гэж байрны асуудлыг зохицуулахад 500.000 төгрөг, бас байрны СӨХ-ийн үлдэгдэл төлбөр төлөх мөнгө 772.500 төгрөг, байрны бичиг баримтыг чинь зохицуулахад 100.000 төгрөг зэрэг мөнгийг надаас авч байсан. Гэхдээ мөнгө авах болгондоо өөр өөр данс өгдөг байсан. Ингэж явсаар утсаар ярихаар ямар нэг шалтаг өөдөөс хэлж байгаад сүүлдээ утсаа авахгүй таг чиг алга болсон тул цагдаад хандсан. Би өөрийн төрсөн эх З.Нэргүйн Хаан банкны тоот дансаар мөнгөө шилжүүлдэг байсан. Би ******* гэж хүнд залилуулсан 4.372.500 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 64-65 дахь тал)

3.2 Таньж олуулах ажиллагааны явуулсан “хохирогч Д.******* нь эдгээр хүмүүсийн зургаас харахад намайг залилсан эрэгтэй хүн энэ мөн байна гэж 2 дугаартай ******* овогтой *******ын зургийг зааж тухайн үед гадаа гэгээтэй байсан болохоор царайг нь сайн санаж, таньж байна гэж хэлж байх ба бусад хүмүүсийг нь би урьд өмнө нь харж байгаагүй юм байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтаст хэргийн 77-80 дахь тал)

3.3 Хаан банкны дугаар бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хавтаст хэргийн 71 дэх тал)

3.4 Хохирогч Д.******* нь Н.*******ын aшиглаж байсан цахим Facebookийн "MB Bm", “Carl Larc” болон “Od” гэх хаягуудтай харилцаж байсан зурвасын хуулбар (3-р хавтаст хэргийн 72-75 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дөрөв: “Falcon Black” гэсэн Facebook хаяг ашиглаж иргэн Б.д “НТ буюу Тайван доллар байгаа” гэж худал хэлж /Б.ын эх/ хохирогч Б.аас 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 2.790.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

4.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 38 дахь тал)

4.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ын хохирогчоор өгсөн: “ Миний төрсөн охин Баяраагийн нь 2019 оны  9 дүгээр сараас хойш Тайвань улсад их сургуульд элсэн орж суралцаад тэндээ амьдарч байна. Тэгээд 2-р семестрийн төлбөр өгөх болоод би охиныхоо ХХБ-ны америк долларын данс руу нь төлбөрийг нь хийж өгсөн өөрөөр хэлбэл америк доллароор шилжүүлж өгсөн. Тэгсэн охин маань Тайвань улсад амьдарч байгаа сургуулийн төлбөрөө Тайвань доллароор авдаг болохоор америк доллароор солиулахаар болсон юм. Тайвань улсад амьдардаг монгол залуусын харилцдаг Facebook Page хуудсан дээр “НТ буюу Тайвань доллар авна” гэсэн постыг охин маань оруулсан. Тухайн үед өөрийнхөө Баяраа гэсэн Facebook хаягаас оруулсан  байсан. Тухайн үед буюу 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр болсон ба мөн тус пейж дээр НТ зарна гэсэн постыг “Falcon Black” гэсэн хаягаас зар оруулаад дээр нь охины бичсэн постын коммент хэсэгт мөн “Falcon Black” хаягаас хэдэн НТ авах уу гэсэн байсан. Тэгэхээр нь манай охин итгээд Facebook чатаар тэр “Falcon Black” гэсэн хаягтай харилцаж эхэлсэн. Тэгээд тэр “Falcon Black” гэсэн нэртэй хүн НТ надад байна чи над руу худалдаж авах мөнгөө эхлээд хийчих дараа нь чам руу би чиний Тайвань долларын данс руу НТ-г чинь хийчихье гэж хэлэхээр нь охин маань итгээд нийт 2.610.000 төгрөгийг Улсболд гэсэн эзэмшигчтэй Хаан банкны дугаартай данс руу шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлэхийн өмнө дансыг нь баталгаатай эсэхийг шалгах гээд  180.000 төгрөгийг охин маань найз болох Баясгалангийн данснаас шилжүүлж үзсэн байдаг. Тэгэхэд хариу нь чатаар ирэхдээ тэр дор нь шилжүүлж авсан гүйлгээний мэдээллийг Screenshot хийж явуулсан байсан. Өөрөөр хэлбэл 180.000 төгрөгийг тэр дансаар авсан гэсэн үг бөгөөд нийтдээ 2.790.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд эргээд мөнгө нь ороогүй ба энэ талаар надад мэдэгдээд би цагдаагийн байгууллагад хандсан. Нийт 2,790,000 төгрөгийн хохирол учраад байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 49 дэх тал)

4.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Улсболдын гэрчээр өгсөн: “Би энэ Facebook групп-д “Falcon Black” нэрээр хандаагүй миний Facebook хаяг монгол бичгээр Улсаа Улсаа гэсэн нэрээр ордог. Манай аавын талын хамаатан Дөлгөөний оюутан ангийн найз болох *******тай 2017 онд танилцаж байсан. Бид хоёр жирийн сайхан найз нөхдийн холбоотой байсан сардаа 1-2 удаа уулзахаараа Дөлгөөн бид нар хамт уулзаж архи ууж шоудаад, пиcи тоглоом тоглож цагийг өнгөрөөдөг байсан. 2019 оны 12 дугаар сард *******ын гэр болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ТБД андуудын замын урд талын 9 давхар шар байрны ертөнцийн зүгээр баруун урд талаасаа 2 дахь орцны 9 давхарт тоотын би санахгүй байна /очвол зааж өгч чадна/ гэрт нь Дөлгөөн бид гурав архи уугаад хоносон. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 13:00 цагийн орчим Дөлгөөн тэр хоёр хамт ирэхдээ /хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна/ ******* нэг булган шуба барьчихсан ирээд Дөлгөөний эзэмшлийн 45-56 арлын дугаарын санахгүй байна, цагаан өнгийн Harrier маркийн машинтай ээжийг нь очиж аваад Дөлгөөний аав дээр очсон. Тэгэхэд цаг 16 цагийн орчим болж байсан. Тэгээд ээж нь хоол ундыг нь өгчхөөд ажилтай миний хүү аавынхаа гар хөлийг бариад хажууд нь байж байгаарай нээх оройтохгүй гэртээ ирээрэй гээд явсан. Тэгээд Дөлгөөн аавтайгаа эмнэлэгт үлдээд ******* бид хоёр гарч Дөлгөөний машинд сууж байхад интернэт покерын тоглоомын Бакарат сайт руу орох гэтэл болохгүй байсан ба шинэ нэг сайт олоод тэрийг нээхийн тулд мөнгө оруулж гаргах карт хэрэг болоод байна найздаа чи картаа өгчих гээд тэр сайтдаа миний картын дугаарыг оруулаад нээсэн. Тэгээд өөрт нь бэлэн байсан 50.000 төгрөгийг миний эзэмшлийн дугаарын дансанд байршуулаад тэр тоглоомыг тоглоод удалгүй 30 минутын дотор мөнгөө алдчихсан. Тэгээд орой 23 цагийн орчим Дөлгөөн эмнэлгээс гарч ирээд намайг сансрын түнелийн тэнд гэрт буулгаж өгөхөд ******* найздаа картаа өгчих би тоглохдоо ашиглаж байя гэж хэлээд аваад үлдсэн.  Удалгүй 2020 оны 02 дугаар сарын 27 билүү 28-ны өдөр Дөлгөөн өөрийнхөө машинтай *******, нэг хүүхэнтэй хамт ирээд бид нар хүнсний 4 дэлгүүрийн тэнд очиж хоолонд орчхоод хамт явсан эмэгтэйг нь орой 20:00 цагийн орчим тэнгис кинотеатрын хойно байх гэрийнх гадаа буулгаж өгчхөөд дараа намайг буулгаж өгөөд тэр хоёр явсан.  Тэрнээс хойш би *******тай уулзаагүй...Миний дансанд мөнгөн гүйлгээ хийгдэхэд мэдээлэл ирдэг. 2020 оны 3 сарын 05-ны өдөр 21:25 минутад дугаарын данснаас 999.991.047 төгрөг, 21:27 минутад дахин 999.991.047 төгрөг, 21:29 минутад 609.986.025 төгрөгийн гүйлгээ хийгдсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 41-45 дахь тал)

4.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Дөлгөөний гэрчээр өгсөн: “Би 2010 оны 9 дүгээр сард Глобал удирдагч дээд сургуулийн нэг ангид ороод ******* овогтой ******* гэх залуутай танилцаж байсан. Би *******тай сургуульд нэг анги байсан учир сүрхий найзууд болж одоог хүртэл найзалж нөхөрлөж байна. ******* овогтой ******* нь 1993 оны 7 дугаар сарын 07-ний өдөр төрсөн санагдаж байна. ******* нь 2017 онд миний картыг авч хүнээс мөнгө авч залилсан байсан. Тэр үед ******* нь 1лолд аав ээжийн хамт амьдардаг байсан болохоор би цагдаад олж өгч байсан. Одоо хаагуур байгааг нь сайн мэдэхгүй байна...******* нь Улсболдын Хаан банкны картыг ашиглаж хүнээс 5-6 сая төгрөг авсан гэж байсан байх сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46-47 дахь тал)

4.5 Б.аас интернэт банк ашиглан мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар (1-р хавтаст хэргийн 71, 95 дахь тал)

4.6 Н.*******ын ашиглаж байсан цахим Facebookийн “Falcon Black” хаягаас Б.ын “HT aвна” гэсэн зарын дагуу харилцсан зурвасын хуулбар (1-р хавтаст хэргийн 34, 37, 94 дэх тал)

4.7 Х.Улсболдын эзэмшдэг Хаан банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 55-69 дэх тал)

4.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******ын яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 3 дугаар сард Тайвань дахь монголчууд гэсэн Facebookийн группэд Тайвань доллар зарна гэж зар оруулсан. Тэгтэл тухайн зарын дагуу нэг эмэгтэй хүн миний ашиглаж байсан “Falcon Black” нэртэй хаяг руу мессенжерээр чат бичихээр нь би тэр хүнээс 2.610.000 төгрөгийг найз Улсболдын данс руу шилжүүлж мөнгийг АТМ-ээс гаргуулж авсан. Би хүнээс авсан мөнгөө хоол унд идэх хувцас авч өмсөх байр түрээслэх зэрэгт зарцуулдаг байсан.” гэсэн мэдүүлэг  (1-р хавтаст хэргийн 5-7 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Тав: Н.******* нь Facebook цахим хэрэгсэл ашиглаж Тайвань дахь Монголчуудын цахим хуудсанд “доллар авна, зарна” гэсэн зар байршуулан иргэн Н.тэй харилцаж” 54к 90 төгрөгөөр худалдана” гэж худал хэлж 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр /Н.Сувд-Эрдэнийн эх/ хохирогч Т.гээс 4.860.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

5.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (5-р хавтаст хэргийн 105 дахь тал)

5.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.гийн хохирогчоор өгсөн: “Манай хүүхэд Тайваньд 2 жил сурсан тэгээд төлбөрийг нь банкаар шилжүүлэх гэхээр татвар шимтгэл өндөр байдаг юм. Тэнд сурч байгаа оюутнуудын Facebook групп байсан. Тэндээс Тайвань доллар худалдаж аваад төлбөр төлөхөөр болсон. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зараар 54.000 Тайвань долларыг 4.860.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд надаар 3 хуваалгаж Хүдэрхадын Улсболд гэх хүний Хаан банкны гэсэн дугаарын данс руу 4.860.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр хүүхэд болохоор монголоос төгрөгийн данснаас дамжуулан хийж байгаа гэж бичсэн байсан. Тэгтэл мөнгийг нь шилжүүлээгүй залилсан байсан. Тайваньд байдаг оюутны групп дээр манай охин өөрөө холбогдож мөнгө шилжүүлэхээр болсон юм байна лээ Facebook хаяг нь болохоор “Falcon Black” гэх хаягаас бичсэн гэсэн тэгээд бичиг баримтаа гээд манай охин хэлсэн чинь ДЮ гэсэн регистрийн дугаартай гэсэн гадаад паспортын дугаартай Эрдэнэ-Очирын гэх хүний гадаад паспортын зураг явуулаад найдвартай гэж хэлсэн байсан. Төлбөрөө барагдуулж авмаар байна. Энэ асуудлаас болоод манай хүүхэд сургуулиас хөөгдсөн тухайн үед би жирэмсэн байсан болохоор дахин мөнгө олж өгч явуулж чадаагүй хүн залилуулсан асуудал нь хамаагүй гэсэн хугацаа нь тулсан байсан болохоор тэгээд сургуулиас хөөгдсөн байгаа би маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 122 дахь тал)

5.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Улсболдын гэрчээр өгсөн: “Миний нэр дээр байдаг. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай найз Монх гэдэг хочтой ******* гэдэг залуу картаа ашиглуулж байгаач гэж хэлэхээр нь өгч явуулаад эргүүлэн авaarүй байна. Мөн интернэт банкны нууц дугаараа хэлж өгсөн. ******* интернэтээр мөнгө оруулж бооцоотой тоглоом тоглох гээд миний картыг авсан. Би мөнгө аваагүй.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 124-125 дахь тал)

5.4 X.Улсболдын тоот Хаан банкны дансны хуулга (5-р хавтаст хэргийн 154-168 дахь тал)

5.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******ын яллагдагчаар өгсөн: “Тайвань дахь Монголчууд гэх групп байдаг тухайн групп рүү ороод Тайвань доллар зарна авна гэсэн хүмүүсийн пост байдаг юм тэр постын доор Тайвань ам доллар зарна гээд бичээд хүнтэй холбогдоод мөнгийг нь хүний дансаар шилжүүлэн авсан. Тухайн үед Улсболдын картаар тэр мөнгийг авсан. Улсболд нь ямар нэгэн мөнгө авах гэж байгаа талаар мэдээгүй. Хүнээс мөнгө авах гэж байгаа юм картаа өгөөч гэж хэлээд авсан. Мөнгө залилж авч байна гэж мэдээгүй.  Тухайн үед олон Facebook ашиглаж байсан болохоор ямар хаягтай байснаа санахгүй байна. Хохирол төлөөгүй байгаа.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 134 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Зургаа: Н.******* нь “Мөнхбаатар п.лоло” гэсэн нэртэй Facebook цахим хэрэгсэл ашиглаж Х.д “Хямд үнээр юань зарна” гэж худал хэлж 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Х.гаас 3.900.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан  болох нь:

6.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 46 дахь тал)

6.2 Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд“...Эдгээр зургуудаас миний 3.900.000 төгрөгийг залилж авсан гэх этгээд нь 4 гэсэн дугаарын зурагтай этгээд байна гэсэн 4 дугаартай сэжигтэн *******ын ******* нь надтай видео дуудлага хийх миний мөнгийг авсан этгээд байна. Бусад хүмүүсийг би урьд өмнө нь харж байгаагүй.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 56-59 дэх тал)

6.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.гийн хохирогчоор өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн үед Facebook цахим орчимд Хятад дахь Монголчуудын группэд “юань худалдаж авна” гэсэн зар оруулсан. Тэгсэн миний оруулсан зарын доор Мөнхбаатар п.лоло гэх Facebook хаягтай этгээд мессенжерээ шалгаач гэсэн, тэгээд би үл таних хүнтэй мессенжерээр чаталсан. Тэгээд тухайн үл таних эрэгтэй надад өөрийн  We chatаа явуулсан. Тухайн хүн их хэмжээгээр чи юань худалдаж авах бол би чамд 390 төгрөгөөр бодоод өгье гэсэн. Тэгэхээр нь би тухайн хаягтай этгээдэд итгэхгүй зурвас явуулсан. Тэгээд хоёулаа видео дуудлага хийгээд царай царайгаа харалцаад мөнгөө шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд тухайн этгээдийн хэлсэн Хаан банкны дугаартай Дөлгөөн гэсэн хүний данс руу 3.900.000 төгрөг хийсэн. Тэгээд тухайн Мөнхбаатар П.Лоло гэх этгээдийн Хятад Аli pay сүлжээнээс 88838498 гэсэн утасны дугаарыг нь олсон. Тэгээд би тухайн дугаар луу нь залгахад утсаа авахгүй байсан. Би тухайн этгээдтэй видео дуудлага хийж байхдаа зургийг нь дарж авсан. Тухайн этгээдтэй харилцсан зурвасууд бүгд байгаа. Би тухайн этгээдийг дахин харвал танина зургийг нь харсан. Би залилуулсан 3.900.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 67-68 дахь тал)

6.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Дөлгөөний гэрчээр өгсөн: “ Би тухайн Хаан банкны тоот дансны эзэмшигч нь энэ дансыг 10 гаран жил ашиглаж байна. Би 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Facebook цахим орчинд байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулсан. Тэгсэн Facebook Мөнхбаатар П.лоло гэх цахим хаягтай хүн над руу зурвас бичсэн. Тэгээд тухайн хүний түрээслүүлнэ гэсэн Олимп хотхонд байршилтай байрыг очиж үзсэн. Тухайн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэхээр болж Мөнхбаатар гэх хүний хэлсэн гэсэн Хашхүү гэх нэртэй дансанд байрны түрээсийн мөнгө болох 220.000 төгрөг шилжүүлж тухайн байрны нэг өрөөг түрээсэлж эхэлсэн. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байрны эзэн Мөнхбаатар гэх хүн надад миний данс байгууллагын данс орлого зарлага их гараад байгаа учраас миний дансыг хаасан байгаа тийм учраас чи надаа дансаа өгчих би аниме үздэг учраас төлбөр төлөх гэж байгаа юм гэж хэлээд миний дансны дугаар гүйлгээний нууц үгийг авсан. Тэр өдрөөс хойш миний дансыг тогтмол ашигласан. Надаас бас тухайн дансны карт байгаа юу гэж асуухад би карт байгаа гэж хэлсэн гэхдээ картаа өгөөгүй. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хамт байсан. Тухайн өдөр 17 цагт гэртээ ирэхдээ би лагерь явлаа хамаатнуудаараа уулзчихаад 25-ны үдээс хойш эсвэл оройхондоо ирнэ гэж хэлээд үүргэвчтэй цүнх аваад явсан. Би тухайн гүйлгээнүүдийн талаар мэдэхгүй байна тухайн өдөр миний данс руу 12 цаг 23 минутад 620.000 төгрөг орж ирсэн дараа нь 15 цаг 38 минутад 3.900.000 төгрөг орж ирсэн. Тэгээд 4.445.000 төгрөг 16 цаг 42 минутад миний данснаас 5031834070 гэсэн тоот данс руу гүйлгээ хийгдсэн бүртгэлтэй байна. Тэгээд байрны эзэн Мөнхбаатарын дугаарын утаснаасаа миний 88023094 гэсэн дугаар руу хөргөгч хүн ирж авна шүү гэж зурвас бичсэн. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өглөө 10 цаг 30 минутын үед миний түрээсэлж байгаа байрны хаалгыг хүн цохиод байхаар нь би хаалгаа онгойлгосон. Тэгсэн панда нүүлгэлтийн газраас хөргөгч авахаар ирлээ гэж хэлсэн тэгэхээр нь би тухайн байрны эзнийг иртэл өгөхгүй гэсэн. Тэгсэн тухайн хөргөгч авах үл таних эмэгтэй эрэгтэй хүн хүрч ирээд би 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэсэн тоот данс руу 620.000 төгрөг шилжүүлсэн тийм учраас хөргөгчөө авах болно гээд хөргөгчөө аваад явсан. /ЕУ/ регистрийн дугаартай ******* овогтой ******* нь манай байрны эзэн байна.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 73-76 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Долоо: Н.******* нь өөрийгөө Ж. гэж танилцуулан түрээслэн сууж байсан “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, байрны 18 тоот 2 өрөө байрны ордер гэрчилгээ Хаан банканд барьцаанд байгаа, байраа 65.000.000 төгрөгт зарна” гэж хохирогч Х.*******т худал хэлж 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 24.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан болох нь:

7.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 123 дахь тал)

7.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.*******ийн хохирогчоор өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 10-аар би Улаанбаатар хотод ирээд Facebook зар дээрээс “байр зарна” гэсэн зарын дагуу 88399039 дугаарын утсаар холбогдож ярьсан юм. Одоо ямар Facebook хаяг байсан талаар мэдэхгүй байна, утсаа сольчихсон болохоор. Зарын дагуу утсаар ярихад өглөө 10 цагт “Хермес” худалдааны төвийн зүүн талын 3/А байрны гадна уулзъя гэж хэлсэн. Маргааш нь 3/А байрны гадаа 10 цагт очтол 170 орчим см өндөртэй, шардуу царайтай, тарган махлаг, богино халимаг үстэй, 25-30 орчим насны залуу байсан. Надад байраа үзүүлээд 1 дүгээр орцны 5 давхарт гараад гурван хаалганы голын хаалганд ороход ямар нэгэн хүн байгаагүй. Тэр залуу надад ярихдаа уг байраа 65.000.000 төгрөгт зарах гэж байгаа юм 3 өрөө байр байгаа миний өөрийн байр гэсэн. Миний байрны ордер гэрчилгээ Хаан банкны барьцаанд байгаа гэж байсан. Би тэр залууд байрны чинь урьдчилгаа мөнгө болох 30 хувийн 20.000.000 төгрөгийг би эхэлж өгье, үлдэгдлийг нь сар бүрийн 1.000.000 төгрөг түүнээс дээш төлөхөөр өгье гэхэд тэр залуу зөвшөөрсөн. Надад байрны гэрчилгээний фото зургийг харуулаагүй, би ч харъя гэж тэр залууд хэлээгүй. Тэр өдрөө тэгээд байрнаас 10 минут ч бололгүй гараад явсан. Гарч явахаас нь өмнө надад тэр залуу өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлсэн бөгөөд “Жамсрандоржийн РД:ШУ” гэсэн байсан. Тэр залуу ярихдаа та нар үнэхээр байр авах гэж байгаа бол би зараа устгалаа, дахиж хүнтэй ярихгүй, баталгаажуулаад 1.000.000 төгрөг өгчих гэхээр нь би иргэний үнэмлэхийг нь аваад Эрдэнэт явсан юм. Би Эрдэнэт хотод очоод маргааш нь буюу 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Розагийн Худалдаа хөгжлийн банкны данснаас Ж. гэгчтэй утсаар ярьж байгаад өөрөөс нь Хас банкны дугаарын данс авч 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би баталгаажсан байгаа гэж бодоод эхнэр хүүхдээ аваад Улаанбаатар хотод ирцгээсэн. 5 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн алдад шиг санаж байна гээд залуутай “Хермес” худалдааны төвийн эсрэг талын Петровисын колонкийн Хаан банкны АТМ-аас 5.000.000 төгрөгийг эхнэр аваад гэх залууд гарт нь бэлнээр өгсөн байсан. Мөн энэ өдрөө гэгчийн Хас банкны данс руу 2 удаа 2.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг эхнэр Роза өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны данснаас шилжүүлсэн. Энэ өдрөө буюу 5 дугаар сарын 23-ны өдөр 3/А байрны түлхүүрийг ас авсан байсан учир бид нар байрандаа ороод байж байсан юм. Ингээд бид нар Улаанбаатар хотод байж байх хугацаандаа 5 дугаар сарын 28-ны өдөр “Хермес” худалдааны төвийн эсрэг талын Петровисын колонкийн Хаан банкны АТМ-с 5.000.000, 500.000 төгрөгөөр хоёр удаа, нийт 5.500.000 төгрөгийг АМТ-аас эхнэр Роза аваад бэлнээр гэх залууд өгсөн. Мөн энэ өдрөө эхнэрийн Худалдаа хөгжлийн банкнаас Гантулгын Хас банкны данс руу 2.000.000, 2.000.000, 500.000 төгрөгөөр гурван удаа, нийт 500.000 төгрөгийг 3/A байрандаа байхдаа шилжүүлсэн. Ингээд нийт 20.000.000 төгрөгийг өгчхөөд байж байхдаа бид нар гэр бүлээрээ 2020 оны 6 дугаар сарын 07,08-ны хавьцаа Орхон аймаг руу явсан юм. Орхон аймаг явахдаа уг 3/А байраа цоожлоод явсан юм. Эрдэнэтэд очоод байж байхдаа байрныхаа мөнгийг өгч байя мөнгөө багасгаж байя гэж бодоод 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэт хотын Оюут багийн ******* рестораны хажууд байх Хас банкны төв салбараас 500.000 төгрөгийг Ж. гэгчийн Хас банкны дугаарын данс руу бэлнээр хийгээд мөнгө явуулчихсан шүү гэж тай утсаар ярихад орсон гэсэн. Дараа нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мөн Хас банкны дээрх салбараас Гантулгын данс руу бэлнээр 1.000.000 төгрөгийг шилжүүлээд ярихад бас мөнгө орлоо гэж байсан. Ингээд нийт 24.500.000 төгрөгийг гэх хүнд шилжүүлж өгчхөөд байгаа юм. 2020 оны 6 дугаар сарын 26, 27-ны хавьцаа би Улаанбаатар хотод ганцаараа ирчхээд 3/A байрандаа байж байсан юм. Ингээд 07 дугаар сарын 01-ний өглөө Эрдэнэтийн вагон тосоод буцаж 3/А байрандаа орж иртэл байрны эзэн гэх настайвтар ах ирсэн. “Энэ танайх уу гэхээр нь манайх гэсэн. Гэтэл танайх биш манайх эзэн нь би байна гэж хэлээд маргалдаж байгаад учраа олоод маргаaш нь байрнаасаа удалгүй гарсан. Гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 130-131 дэх тал)

7.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Эрдэнэтуяагийн гэрчээр өгсөн: “2020 оны 5 дугаар сарын эхээр манай төрсөн aав Бат-Эрдэнийн нэр дээр байдаг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 3/A байрны 18 тоот 2 өрөө орон сууцыг бусдад түрээслүүлэхээр Facebookт зар тавьсан байсан юм. Зарын дагуу эрэгтэй, эмэгтэй хоёр хүн уг байрны хаяг дээр ирж уулзаж байрны доторх байдлыг харсан бөгөөд өөрсдийгөө эхнэр, нөхөр гэж хэлснээс өөр зүйл хэлэлrүй байрыг чинь түрээсэлье гэсэн. Би сарын 700.000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, барьцаатайгаар 1.400.000 төгрөгөөр 1 сарын төлбөрийг 2020 оны 5 дугаар сарын эхээр нэг удаа авсан. Дараа нь 6 дугаар сарын эхээр мөн 700.000 төгрөгийг авсан. Дээрх мөнгөнүүдийг би Хаан банкны дугаарын дансaар авсан. Энэ өөрийгөө гэж иргэний үнэмлэхийн зургаа явуулсан хүн болохоор над руу дугаарын данснаас мөнгө шилжүүлж байсан. Ингээд би 7 дугаар сарын эхээр өөрийгөө гэж байсан залуугийн гар утас руу залгахад утас нь хэдэн хоног холбогдох боломжгүй байсан тул чатанд нь түрээсээ авъя гэхэд маргааш гээд хэд хоног хойшлуулсан. Тэгээд би худлаа яриад байгаа юм шиг санагдсан тул аавыг гэp pүүгээ явуулахад байранд шал өөр хүмүүс байсан бөгөөд тэр хүмүүс нь энэ байрыг 25.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн бөгөөд нийт 65.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон гэсэн. Тэр байранд орсон ах болохоор 25.000.000 төгрөгөө 1-2 сарын хугацаанд цувуулан өгсөн гэж байсан. Намайг түрээсэлснээс хойш удалгүй энэ хүнд залилж зарсан байсан. Уг байр нь манай аавын нэр дээр байдаг бөгөөд одоогоос 10 орчим жилийн өмнө 8 хувийн зээлээр худалдаж авсан орон сууц бөгөөд эх хувь гэрчилгээ нь Хаан банкны барьцаанд байдаг. Одоо 3 жилийн дараа дуусах байхаа. Байраа түрээсэлснээс хойш нэг ч удаа эргэж очоогүй. Очих гээд ярих гэхээр хүн байхгүй тэрийг чинь аваачиж өгье гэдэг бөгөөд 1, 2 удаа Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах Хөрш заан хотхонд манай хивсийг авчирч өгч байсан. Манай аав ч байранд эргэж очоогүй, манай гэр бүлээс хүмүүс очсон асуудал байхгүй дандаа байхгүй байна гэдэг байсан. Одоо барьж байсан утасны дугаар нь байхгүй байна. Юнител байсан шиг санаж байна. Байр түрээслэх гэж ирснээс хойш дахин хараагүй. Covid 19-ийн үе гээд байж байсан тул эхнэр нь гэх эмэгтэйн хамт хоёулаа масктай орж ирсэн юм. Байр ирж үзсэн өдрөө түрээсэлсэн бөгөөд нийт 2.100.000 төгрөгийг авсан байсан юм. Тухайн үед бүх тавилгатайгаа түрээсэлж байсан юм. Ж. гэх хүнтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй. Түрээслээд тэр залуу надаас чатаар танай байрны ордер чинь хэний нэр дээр байдаг вэ, гэрчилгээнийхээ дугаарыг өгчих, байр чинь зээлтэй байхаасаа өмнө чиний нэр дээр байсан yу, банк уу, банк бус уу гэж асууж байсан. Мөн байрныхаа ордерын зургийг өөрийнхөө иргэний үнэмлэхийн зурагтай хамт явуул гэхээр нь би тийм юм байхгүй гээд явуулаагүй. Тэгтэл түрээсэлж байгаа хүн мэдэх эрхтэй биз дээ гээд асуугаад байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 134-135 дахь тал)

7.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Гантулгын гэрчээр өгсөн: “Би энэ дугаарын дансны эзэмшигч биш, би энэ дансыг өөрөө нээлгээгүй, Замын-Үүдийн цагдаагаас над руу залгаад та Хac банкны гэх дансыг эзэмшдэг үү гэж асуугаад надаас мэдүүлэг авсан. Тэгэхэд би миний 2016 оны 12 сард гээгдүүлсэн иргэний үнэмлэхээр өөр хүн Хас банканд нээлгүүлсэн гэдгийг мэдсэн. Би Хас банканд очиж уулзаад миний регистрээр данс нээсэн байна би танай харилцагч биш данс нээлгүүлж байгаагүй гэж хэлэхэд надад миний дансыг шүүж өгөөд миний нэр дээрх дансыг хэлж өгсөн. Уг дансыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нээсэн байсан. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хас банкны хурд систем ажиллахгүй байсан, данс нээсэн теллер нь О.Сүрэнжав гэдэг. Би иргэний үнэмлэхээ хаячхаад иргэний бүртгэл дээр очоод иргэний үнэмлэхээ хүчингүй болгоод дахин шинэ иргэний үнэмлэх авсан юм. Би дансыг ашигладаггүй, өөр хүн миний иргэний үнэмлэхийг ашиглаад данс нээсэн байсан. Би Хас банканд гомдолтой байна, хүний нэр дээр өөр данс нээж өгсөн, миний нууцлал аюулгүй байдалд халдаж байна” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 132 дахь тал)

7.5 X.*******ийн 2020 оны 6 дугаар сарын 11, 25-ны өдрүүдэд 3.500.000, 1.000.000 төгрөг шилжүүлсэн орлогын баримтууд (1-р хавтаст хэргийн 163-164 дэх тал)

7.6 Х.*******ийн Хаан банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 166 дахь тал)

7.7 Б.Розагийн Худалдаа хөгжлийн банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 167-168 дахь тал)

7.8 Ж.Гантулгын Хас банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 152-158, 171-176 дахь тал)

7.9  Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 160-161 дэх тал)

7.10 Байр түрээслэгч Б.Эрдэнэтуяа нь Н.*******ын aшиглаж байсан цахим Facebookийн “ Ганаа” гэх хаягт хандан харилцаж байсан зурвасын хуулбар (1-р хавтаст хэргийн 137-146 дахь тал)

7.11 Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ЗА байрны 18 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн дугаартай гэрчилгээний хуулбар (1-р хавтаст хэргийн 165 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Найм: Н.******* нь “ Ганаа” нэртэй Facebook цахим хэрэгсэл ашиглан зурвас бичиж “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэж хохирогч Ба.д худал хэлж 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болох нь:

8.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ба.ын хохирогчоор өгсөн: “Би 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Гуанжу хотоос бараа захиалахаар “ Ганаа” нэртэй Facebook хэрэглэгчтэй харилцаж Хас банкны дугаарын данс руу 1.300.000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан тул цагдаад хандсан. Эрээн дэх Монголчууд гэсэн нэртэй Facebook зарын группэд байрлуулсан БНХАУ-аас бараа захиалж өгнө гэсэн зарын дагуу “ Ганаа” нэртэй Facebook хэрэглэгчтэй чат бичиж анх танилцаж байсан. Намайг мөнгөө шилжүүлэхийн өмнө над руу Жамсрандорж гэсэн хүний цахим үнэмлэхийн зургийг явуулсан бөгөөд гэсэн нэртэй Хас банкны данс руу би 1.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Би тэр хүнтэй Facebookээр харьцаж байсан бөгөөд уулзаж болон утсаар ярьж үзээгүй. Би эрэгтэй эмэгтэй хүний зуны хувцас захиалахаар 1.300.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг ( 6-р хавтас хэргийн 153-155 дахь тал)

8.2 Ж.Гантулгын Хас банканд гаргасан “шинэ харилцагч данс нээлгэх, дагалдах үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлт”-ийн хуулбар ( 6-р хавтас хэргийн 169 дэх тал)

8.3 Ж.Гантулгын Хас банкны тоот дансны хуулга ( 6-р хавтас хэргийн 173-178 дахь тал)

8.4 Ба. нь “ Ганаа” гэх цахим Facebook хаягт хандан мессежээр харьцаж байсан гэрэл зургийн үзүүлэлт ( 6-р хавтас хэргийн 156-162 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Ес: Н.******* нь “Bostol Holo” гэх нэртэй Facebook цахим хаяг ашиглан “төгрөг валют болгож сольж өгнө” гэж хуурамч зар байршуулж Ж.тай "Mongolia" гэх We chat хаягаар харилцаж, хохирогч И.ээс  2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1.815.625 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

9.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (5-р хавтаст хэргийн 177 дахь тал)

9.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.ийн хохирогчоор өгсөн: “Миний эхнэрийн эгчийн найзынх нь хүү Уугангэрэл нь Хятад улсад суралцах хүсэлтэй байна гэж манай эхнэрт найз нь хэлсэн юм байсан. Тэгээд манай дүү Биндэръяа бид хоёр судалж үзээд нэг сургуульд суралцуулахаар болсон тэр сургууль нь найдвартай гэсэн. Тэгээд сургалтын төлбөр болох 1.800.000 төгрөгтэй тэнцэхүйц юанийг Хятад улсад байрлах сургууль руу шилжүүлэх шаардлагатай болсон. Тухайн үед би мөнгө шилжүүлэх байсан боловч би хөдөө явж байсан учраас 1.800.000 төгрөгийг юань болгох боломжгүй байсан тул Уугангэрэлийн ээж нь Биндэръяа руу төлбөрийг шилжүүлсэн байсан. Биндэръяа мөнгийг юань болгох гэхэд болгож өгдөг хүн нь юань дуссан гэсэн тул найз залуу ын данснаас интернэтээр холбогдсон үл таних хүнд 1.800.000 төгрөгийг юань болгох гээд шилжүүлсэн юм байна лээ. Тэгээд тэр хүн мөнгийг нь аваад буцаад холбогдоогүй залилсан байсан. Би хөдөөнөөс ирээд энэ талаар мэдээд Уугангэрэлийг сургуулиас нь хоцроохгүй гэсэндээ хүнээс 1.700.000 төгрөгийг зээлээд юань болгоод сургалтын төлбөрийг явуулсан. Би өөрийн мөнгөө авмаар байна.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 204 дэх тал)

9.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.ын гэрчээр өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын сургууль руу Уугангэрэлийн сургалтын төлбөрийг хийхийн тулд юань хэрэг болсон тул валют арилжаа хийх шаардлага гaрсан. 11 цагийн үед Facebook дээр төгрөг юань болгож сольж өгнө гэх “Вostol Holo” хаягтай хүнтэй чатаар харилцаж байгаад тэр хүний "Mongolia" гэх We chat хаягийг авч үргэлжлүүлэн чатаар харилцсан. 17 цагийн үед миний 5434009902 Хаан банкны данс руу 1.815.725 төгрөг орж ирсэн. Би тэр хүний We chat хаягаар өгcөн 5001430662 Хаан банкны данс руу 1.815.625 төгрөг хийсний дараа тэр хүн Хятад банкны данснаас We chat мөнгөө татаж байна. Хүлээж бай гэж хэлчхээд буцааж холбогдохгүй байхаар нь яаралтай хэрэгтэй байна, боломжгүй бол төгрөгөөр нь буцаагаад шилжүүлчих гэхэд за гэж хариулаад Facebook хаягаараа миний хаягийг блок хийгээд We chatаар удаа дараа залгасан ч хариу өгөхгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 206 дахь тал)

9.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Эрдэнэвангийн гэрчээр өгсөн: “Өнөөдөр 17 цагаас хойш зүс таних Монх гэх залуу байн байн гэсэн дугаараас залгаад байсан. Тэгээд ярихад дансаа явуулчих юань солиулж авах гэж байна гэсэн. Тэгээд би мессежээр өөрийнхөө Хаан банкны дансаа явуулахад над руу 18 цагийн эхээр 1.815.000 төгрөг орж ирсэн. Тэгээд 1 цагийн дараа би наадам центрийн 6 давхрын фитнест бэлтгэл хийж байхад Монх над руу ирсэн бөгөөд надад карт байхгүй байсан учраас фитнесийн ресейпшн охины картыг аваад данс руу нь нөгөө мөнгийг нь шилжүүлээд Наадам центрийн 1 давхрын АТМ-ээс бэлнээр аваад Монход өгсөн. Тэгээд байж байтал цагдаагаас чамайг асуугаад байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 207 дахь тал)

9.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Биндэръяагийн гэрчээр өгсөн: “Манай нагац ах ийн эхнэр Удвалын найзынх нь хүүхэд Уугангэрэл нь Хятад улсад суралцах гээд нь Хятад улсад танил ихтэй болохоор Хятад улсад сургуульд бүртгүүлэхэд нь тусалсан. ах болохоор ажил ихтэй болохоор сургуулийн төлбөрийг надад хариуцуулж өгсөн. Тэгээд энэ жил Хятад улсад хэлний бэлтгэлд сураад төгссөн болохоор надад хятад данс байдаг юм. Энэ дансаараа сургалтын төлбөр болох мөнгийг нь аваад сургалтын төлбөрийг нь төлөхийг ах надад даатгасан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагаас өмнө сургалтын төлбөр төлөх ёстой байсан юм. Тэгээд Уугангэрэл нь өөрийн Хаан банкны данснаас миний хаан банкны дугаарын дансанд 1.815.625 төгрөгийг 17 цаг 30 минутын үед шилжүүлсэн. Тэгээд надад мобайл банк байхгүй байсан учраас тэр үед юань сольдог хүн хайж байгаад өөрийн найз залуу болох ын данс руу тухайн мөнгийг шилжүүлсэн тэгээд бид хоёр 18 цаг 07 минутын үед юань сольдог хүн Facebook дээрээс олоод тухайн хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд шилжүүлснээс хойш тухайн хүнтэй холбогдож чадаагүй. ах сургуулийг нь хөөцөлдөж өгсөн болохоор бас сургалтын төлбөрийг нь дамжуулаад цааш нь тушааж өгнө гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд ажил ихтэй болохоор надад сургалтын төлбөрийг нь шилжүүлээд өгөөрэй гэж хэлсэн. Миний буруугаас болоод үл таних хүнд өгөөд залилуулсан болохоор 1 сургалтын төлбөрийг нь ах өөрөө гаргаад төлсөн байгаа.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 212-213 дахь тал)

9.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******ын яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдөр Facebook дээр юань авна, зарна гэсэн групп рүү ороод юань авна гэсэн зарын доор юань зарна гэж пост бичсэн тэгсэн чинь нэг хүн надтай холбогдоод би юань зарна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн танил Эрдэнэван руу залгаад хүнээс мөнгө авах гэсэн юм надад данс байдаггүй чи дансаа хэрэглүүлээч гэж хэлээд Эрдэнэвангийн дансны дугаарыг аваад тэр хүнд дансыг нь өгөөд тэр хүнээс мөнгийг нь авсан. Эрдэнэвангийн данснаас мөнгөө авахдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах наадам центнерээс очиж авсан. Тухайн мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан Эрдэнэван энэ мөнгийг өөрийн данснаас авч өгсөн үү хүний данснаас авч өгсөн үү гэдгийг би мэдэхгүй байна. Эрдэнэванд би ямар асуудлаар хүнээс мөнгө авч байгаа талаар хэлээгүй зүгээр хүнээс мөнгө авах гэсэн юм гэж хэлсэн. Би энэ хүний хохирол мөнгийг нь эргүүлэн өгөөгүй байгаа.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 220 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Арав: Н.******* нь олон нийтийн зарын “Үнэгүй.мн” сайтад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны 78 тоотыг түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Г.өд байр түрээсэлнэ гэж худал хэлж  2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 3.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болох нь:

10.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (7-р хавтаст хэргийн 232 дахь тал)

10.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.ийн хохирогчоор өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би үнэгүй.мн зарын сайтаас байр түрээслэх зар хайж байгаад Баянмонгол хороололд байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу очиж 414-78 тоот тавилгатай 2 өрөө байрыг үзсэн. Намайг тэр байрыг үзэхэд тэр байранд 3 том хүн 2 хүүхэд байсан. Тэр хүмүүс тэнд амьдраагүй юм шиг байсан зүгээр хоол хийчихсэн зурагт үзээд сууж байсан. Тэгээд би тэр байрыг түрээслэхээр болоод 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тухайн байран дээр очоод түрээслүүлэгч гэх хүний дугаарын утсаар нь холбогдон ярихад би хөдөө байна чи мөнгөө шилжүүлээд түлхүүрээ аваад орж бай хэд хоногоос гэрээгээ хийе гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүний өгсөн дугаартай Гомбо овогтой Орхон гэх хүний данс руу 3 сарын төлбөр болон 1 сарын барьцаа гээд нийт 3.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл өнөөдөр шөнө 02 цагийн үед нэг эмэгтэй хоёр цагдаагийн хамт хаалга тогшиж ирээд тухайн байрны эзэн бөгөөд тухайн байрыг 6 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 25 хүртэл хүнд түрээсэлсэн байгаа түрээслэгч нь цоожны гол сольсон хаалга тайлж өгөхгүй болсон учраас цагдаа дагуулж ирсэн гэж хэлсэн. Тухайн байрыг өмнө нь уг эмэгтэйгээс түрээсэлсэн хүн нь Наранцэцэг овогтой Баярхүү гэсэн хүн байгаа гэсэн. Ийм учраас би цагдаад хандсан. Би байр түрээслэхэд 3.200.000 төгрөг өгч залилуулсан.” гэсэн мэдүүлэг (7-р хавтаст хэргийн 237-238 дахь тал)

10.3 Хохирогч Г. 3.200.000 төгрөг байрны түрээс утгатайгаар шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт (7-р хавтаст хэргийн 240 дэх тал)

10.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******ын яллагдагчаар өгсөн: “...Г. гэж хүнд байр түрээсэлнэ гэж худал хэлж 3.200.000 төгрөгийг өөртөө авсан нь үнэн. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (8-р хавтаст хэргийн 39-41 дэх тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Арван нэг: Н.******* нь өөрийгөө О.Учрал гэж танилцуулан өөрийн түрээслэн сууж байсан “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны орон сууцыг нэг сарын барьцаатай сарын 700.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж хэлж, Ц.той “Түрээсийн гэрээ” хийж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 4.900.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь:

11.1 Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “Гэрч М.Батсуурьд А-4 хэмжээтэй цагаан өнгийн цаасан дээр 2 эгнээ байдалтай нааж байрлуулсан 4 хүний эгц урдаас авхуулсан өнгө ялгарсан цээж зургийг үзүүлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ямар онцлог шинж тэмдгээр нь таньж байгаа талаар тодруулан тухайн этгээдийг шууд зааж чадах, эсэх талаар тодруулахад гэрч М.Батсуурь нь өөрийгөө Баярхүү гэж танилцуулсан, надаас байр түрээсэлж авч 1.600.000 төгрөг өгсөн залуу 2 дугаарт бүртгэлтэй зурагт байгаа залуу мөн байна. Яг ийм цагаахан царайтай, дунд зэргийн жинтэй, надаас жоохон өндөр ойролцоогоор 175-180см өндөртэй, 25-30 гаруй настай залуу байсан. Би энэ залууг маш сайн таньж байна. Харин бусад зурган дээр байгаа хүмүүсийн царай төрх төстэй харагдаж байгаа боловч биш байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 2-р хавтас хэргийн 119-122-р хуудас)

11.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.ын хохирогчоор өгсөн: Үнэгүй.мн сайтаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 56 дугаар байранд байр түрээсэлнэ гэсэн зар байхаар нь зар байршуулсан байсан гар утасны дугаараар нь холбогдоход Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эбо төвийн 5 давхарт манай оффис байдаг болохоор уг залууг дуудаад өрөөндөө уулзаад тухайн залуугийн шилжүүл гэсэн Учрал гэх нэртэй данс руу 4.900.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 56-од ороод байж байхад хэд хоногийн дараа уг байрны эзэн гэх залуу ирээд манай байр байгаа юм мөнгө төлөх хугацаа чинь болчихлоо гэсэн би 6 сар түрээслэх мөнгө өгсөн нэг сарын барьцаа өгсөн шүү дээ гэхэд тийм асуудал байхгүй гээд эзэн гэх залуу хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн газар ирж өргөдөл өгсөн. Би өөрийн Хаан банкны дугаарын данснаас Учрал гэх хүний дугаарын данс руу 2.400.000 төгрөг нэг удаа 2.500.000 төгрөг нэг удаа шилжүүлэн өгсөн. Үнэгүй.мн дээр байр түрээслэх зар байршуулсан байхаар нь залгахад өөрийгөө тухайн байрны эзэн Учрал гэдэг гэж өөрийгөө танилцуулсан махлагдуу залуу байсан. Мөнгөө буцааж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 105 дахь тал)

11.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Батсуурь гэрчээр өгсөн: “2020 оны 8 дугаар сарын сүүлээр эхнэр бид хоёрын нэр дээр байдаг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Төмөр зам 54 дүгээр байрны ыг бүтэн жилээр түрээслэхээр болоод Үнэгүй.мн сайт болон Facebook олон нийтийн сүлжээнд зар тавьсан ба түүнээс хойш 2-3 хоногийн дараа 90244134 дугаараас манай эхнэр Наранзаяагийн 80112400 дугаар руу өөрийгөө Баярхүү гэж танилцуулсан эрэгтэй хүн залгаж 6 сараар мөнгийг нь өгье хадмындаа амьдардаг юмаа нэг хүүхэдтэй юмаа тэр маань Америк улсад байдаг эхнэр бид хоёр танай байранд амьдрах болсон гэж хэлсэн гэж манай эхнэр над руу хэлэхэд би 6 сараар түрээсийн мөнгөө авахгүй авах юм бол зөвхөн 1 жилийн түрээсийн мөнгийг бүтнээр нь авна гэхээр нь манай эхнэр тэгвэл чи ярих юм уу гэхээр нь би эхнэрээс дугаарыг нь аваад тухайн хүнтэй ярьж би байрны түрээсийн мөнгөө жилээр нь авна надад мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь надад бэлэн 1,600,000 төгрөг байгаа үлдсэн мөнгийг нь хадгаламжийнхаа хугацаа дуусахаар авч өгье 2020 оны 9 дүгээр сарын 10-нд өгнө гэхээр нь тэгвэл маргааш байранд хүрч ирээд үзээрэй гэсэн ба миний санаж байгаагаар 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай байранд ганцаараа ирсэн ба би эхнэртэй цуг тухайн байраа үзүүлсэн. Тухайн өдөр Баярхүү гэж өөрийгөө танилцуулсан залуу танай байр таалагдаж байна эхлээд хоёр сарын түрээсийн мөнгө болох 1.600.000 төгрөгийг өгье үлдсэн 10 сарын түрээсийн мөнгийг 9 дүгээр сар гаргаад өгье гэхээр нь би итгээд тухайн өдөр шууд байрныхаа түлхүүрийг нь өгсөн ба тэгээд эхнэр бид хоёр явсан. Тэрнээс хойш тухайн залуу надад хоёр удаа залгасан ба пицца захиалах гэсэн чинь хаягаа сайн мэдэхгүй байна та байрныхаа хаягийг тодорхой хэлж өгөөч гэхээр нь хэлж өгсөн, дараа нь залгахдаа эхнэр түлхүүр аваад явчихжээ ойрхон байвал ирж хаалгыг онгойлгож өгөөч  гэхээр нь би хотоос хол байна очиж чадахгүй гэсэн. Тэгээд 9 дүгээр сарын 10-ны өдөр болоод үлдэгдэл мөнгөө авах гээд тухайн хүн рүү залгасан чинь утас холбогдох боломжгүй байсан учир хөдөө явсан байхаа гэж бодоод 3-4 хоног очоогүй ба 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байр руу очоод Баярхүүтэй уулзаад үлдсэн мөнгөө авах гэсэн чинь манай байранд өөр хүн байсан ба би Баярхүүг асуусан чинь тийм хүн танихгүй би энэ байрыг Учрал гэдэг хүнээс түрээсэлж авсан гэхээр нь би учир шалтгаанаа хэлээд гэгч хүнтэй цуг Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан” гэсэн мэдүүлэг (2-р хавтас хэргийн 117-118 дахь тал)

11.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Учралын гэрчээр өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 10-нд найз Номинтой уулзаад хамт явж байхад нэрийг нь Монх гэж дууддаг нэрийг нь мэдэхгүй хуучин таньдаг байсан залуутай таарсан. Тэгээд Номинг бас Монх таньдаг болж таараад бид 3 хамт хоол идээд сууж байгаад Монх чамд илүү карт байвал өгөөч би мөнгө авчхаад эргэж ирээд картыг чинь өгье гэсэн би өөрийн Голомт банкны дугаарын данстай картаа өгсөн тэгээд Монх миний картыг аваад явсан дахиад уулзаагүй.” гэсэн мэдүүлэг (2-р хавтас хэргийн 131-133 дахь тал)

11.5 Ц.ын Хаан банкны тоот дансны хуулга (2-р хавтаст хэргийн 106-108 дахь тал)

11.6 О.Учралын Голомт банкны тоот дансны хуулга (2-р хавтаст хэргийн 115 дахь тал)

11.7 Түрээсийн гэрээ (2-р хавтаст хэргийн 109-111 дэх тал)

11.8 Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж 54 дүгээр байр 18.6 мкв орон сууцны үл хөдлөх хөрөнгийн 000512354 дугаартай гэрчилгээний хуулбар (2-р хавтаст хэргийн 112 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Арван хоёр: Н.******* нь Facebook цахим хэрэгсэл ашиглан хажуу өрөө түрээсэлнэ гэх зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Ц.т өөрийгөө Энхбаяр гэж танилцуулан Чингэлтэй дүүргийн , 49 дүгээр байрны 41 тоотод хажуу өрөө түрээслүүлнэ гэж хэлж 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус байранд байхдаа түрээсийн мөнгө гэж 800.000 төгрөгийг бэлнээр, 600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болох нь:

12.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.ын хохирогчоор өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Facebook дээр хажуу өрөө түрээслүүлнэ гэх зарын “Lac lac” гэх хаягаар холбогдоод Чингэлтэй дүүргийн Улсын их дэлгүүрийн хажуу талд байдаг 49 дүгээр байрны 41 тоотод очиж уулзсан. Өөрийгөө Энхбаяр гэх хүн уулзаад түрээсээ 4 сараар авна, нэг түрээсийн төлбөр 350.000 төгрөг гэсэн. Би тухайн өрөөг түрээслэхээр болсон. Маргааш нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр түрээсийн төлбөр болох 800.000 төгрөгийг бэлнээр нь өгөөд үлдэгдэл 600.000 төгрөгийг 5163164717 дугаарын данс рyу шилжүүлсэн. Түрээсийн талаар ямар нэг гэрээ байгуулаагүй. Тухайн байр нь 3 өрөө байр байсан бөгөөд нэг өрөөнд нь 2 эмэгтэй хүүхэд байсан бөгөөд манай дүү нар гэж хэлсэн. Байранд амьдарч байхад Энхбаяр нь хүнээс мөнгө авах гэсэн юм миний данс хаагдчихсан байгаа дансаа ашиглуулчих гэсэн. Байранд орсноос хойш 1 сарын дараа ажилдаа явж байгаад гэртээ иртэл Энхбаяр гэртээ байхгүй байсан. Хажуу өрөөний 2 эмэгтэйгээс асуухад хувцсаа аваад явчихсан байсан. Би өөрийнхөө өрөөнд орж үзэхэд миний өрөөнд байсан “Dell” загварын Notebook байхгүй байсан...Чулуудай руу мөнгө шилжүүлж авхуулаад Энхбаяр тэр хоёр пиво уучхаад гараад явсан..” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 51 дэх тал)

12.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Энхбаярын гэрчээр өгсөн: “Би байр түрээслээгүй. Би 2019 оны 12 сард цахим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтаа гээгдүүлсэн...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 55 дахь тал)

12.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Чулуудайн гэрчээр өгсөн: “Би Н.******* гэх хүнийг танина. 2020 оны 10 дугаар сарын эхээр цахим хаягаар танилцсан. Миний М.Чулуудай гэх цахим хаягаар үл таних эрэгтэй хүний цахим хаягаар чат бичиж эхэлсэн. Тэгээд чат бичиж байгаад уулзахаар болсон. Тэгээд Чингэлтэй дүүргийн Улсын Их дэлгүүрийн баруун талд уулзаад танилцсан...гэр нь улсын их дэлгүүрийн баруун талд байсан гэрт нь хамаатны дүү нь гээд нэг эмэгтэй хүн түүний найз гээд бас нэг эмэгтэй байсан. Хамгийн сүүлд гэрт нь уулзахад нэг эрэгтэй хүн хамт байсан Баагий тэр хүнийг манай дүү гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 54 дэх тал)

12.4  Хохирогч Ц.ын   тоот Хаан банкны дансны хуулга (6-р хавтаст хэргийн 25-33 дахь тал)

12.5 Ц. нь дугаарт хандан мессежээр харьцаж байсан зургийн үзүүлэлт (6-р хавтаст хэргийн 34-35 дахь тал)

12.6 Ц. нь “Tamir” гэх цахим Facebook хаягт хандан мессежээр харьцаж байсан зургийн үзүүлэлт (6-р хавтаст хэргийн 36-40 дэх тал)

12.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******ын яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 09 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Арван гурав: Н.******* нь “Zoolko Zoolko” гэх нэртэй Facebook хаягт  “БНХАУ-ын Эрээн хотоос бараа захиалж өгнө” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Г.д “эмэгтэй хувцасны захиалга авч байна” гэж худал хэлж 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 618.560 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

13.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (6-р хавтаст хэргийн 238 дахь тал)

13.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.гийн хохирогчоор өгсөн: “Би эрээн дэх Монголчууд гэсэн нэртэй Facebook группэд байдаг юм. Тэр группт “Mongolian” гэсэн нэртэй We chat хаягаас бараа зардаг, бараа нь чанартай сайн гэж хүмүүс сэтгэгдэл бичсэн байхаар нь өөрийн ашигладаг Zoolko Zoolko гэсэн хаягаас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Mongolian” гэсэн хаягтай холбогдож бэлэн хувцас худалдаж авах талаар харилцан ярилцсан. Дээрх хаягаас надад Хятад улсын Гуангдонг хотод байдаг энэ хотоос бараа зардаг гэж бичиж байсан. Тэгээд надад Хаан банкны дугаартай гэж хүний нэртэй данс өгөөд бараа захиалсан мөнгөө шилжүүлээрэй гэсэн. Би эмэгтэй хүний хувцас захиалсан юм. Би 10 дугаар сарын 08-ны өдөр 302.460 төгрөгийг өөрийн ашигладаг данснаас, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 60.500 төгрөгийг данснаас, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 255.600 төгрөгийг данснаас тус тус Хаан банкны гэсэн гэж хүний нэртэй данс руу шилжүүлсэн. Хаан банкны данс бол миний охин Тэнүүнзаяагийн нэр дээр байдаг данс байгаа юм. Би интернэт банкаараа энэ дансыг бас ашигладаг. Ингээд нийт 618.560 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь мөнгөө шилжүүлсний дараа “Mongolian” гэсэн нэртэй хаягаас надад хариу өгөхгүй алга болсон. Тэгээд буцаад эрээн дэх Монголчууд гэсэн  нэртэй Facebook группэд ороод үзсэн чинь “Mongolian” гэсэн хаягтай бараа захиалаад залилуулсан олон хүн сэтгэгдэл бичсэн байсан. Ингээд хүнд залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд залилуулсан хүмүүс нь We chat групп нээж хоорондоо мэдээлэл солилцсон. Улаанбаатарт нэлээд хэдэн хүн гомдол гаргасан байсан...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 243-244 дэх тал)

13.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.ын гэрчээр өгсөн:  “ дугаарын данс нь миний данс байна. Би тус дансыг 2011 оноос хойш ашиглаж байна. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш би энэ дансаар орлого, зарлага хийгээгүй, тэр дансыг надтай хамт байр түрээсэлж байсан Н.******* гэх залууд ашиглуулж байсан. Н.******* нь надад хэлэхдээ “хувийн компанитай, компанийн дансаар хувийн гүйлгээ хийж болохгүй байна. Найзаасаа яаралтай мөнгө авах гэсэн юм, дансаа хэрэглүүлээч” гэж хэлсэн. Надад анх нэрээ Энхбаяр гэж танилцуулсан. 2020 оны 09 сараас эхлэн хамт байр түрээслэн амьдарч байсан. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр миний Notebookийг сарын түрээсийн мөнгөтэй хамт аваад алга болчихсон.” гэсэн мэдүүлэг (7-р хавтаст хэргийн 08-09 дэх тал)

13.4 Ц.ын эзэмшлийн Хаан банкны дугаарын дансны 2020 оны 10 дугаар сарын 8,9,15-ны өдрийн дансны хуулга (7-р хавтаст хэргийн 18-19 дэх тал)

13.5 Г.гийн “Mongolian” гэх We chatтай харьцаж байсан талаарх зурвасын хуулбар (6-р хавтаст хэргийн 240-241 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Арван дөрөв: Н.******* нь Facebook цахим хэрэгсэл ашиглан хохирогч Л.д өөрийгөө “Бээжин хотод сурдаг оюутан байгаа юм. Би хүмүүст бараа нийлүүлж өгдөг мөн мөнгөн гуйвуулга хийдэг” гэж худал хэлж 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр нийт 1.359.000 төгрөгийг Хаан банкны , дугаарын данснуудаар өөртөө шилжүүлэн авсан болох нь:

14.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 231 дэх тал)

14.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.ийн хохирогчоор өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Facebookийн Эрээн дэх Монголчуудын групп гэх цахим хуудас үзэж байтал нэрийг нь сайн санахгүй байгаа хаягаас “брэнд барааны хаягийг хэлж өгнө үү” гэсэн пост оруулсан байхыг хартал тухайн постын коммент хэсэгт “Mongolian” гэсэн Ви чатны хаягийг үлдээсэн байхаар нь би тэр хаяг руу холбогдсон. Тухайн үед өөрийгөө гэх 30 орчим насны цэгцтэй яриатай, өтгөн дуу хоолойтой эрэгтэй хүн надтай яриад надад өөрийгөө би Бээжин хотод сурдаг оюутан байгаа юм. Би хүмүүст бараа нийлүүлж өгдөг, мөн мөнгөн гуйвуулга хийдэг гэж хэлсэн ба өөрийнхөө талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байхаар нь би шалгааж асуугаад байсан чинь надад гэсэн дугаарыг өгч та итгэхгүй байвал энэ хүнтэй холбогдоорой гэхээр нь би ямар ч байсан утасны дугаартай үлдэх юм байна гэж бодоод итгэсэн. Тухайн үед надад өөрийнхөө бусадтай харилцсан, захиалга авсан дансны хуулга, мессежийг Screenshot хийж над руу явуулсан. Тэр залууд би групп чат нээчих гэж хэлээд нээлгүүлсэн. Тэгтэл 56 хүнтэй групп байсан. Би дугаар руу залгахад нөгөө хүн өөрөө байсан бөгөөд уучлаарай би хичээлтэй байна завтай болохоороо залгая би ах нь байна ямар нэгэн асуудал үүсвэл надтай яриарай гэхээр нь би итгээд өөрийнхөө 5079113597 тоот данснаас Ц. гэдэг тоот данс руу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 87.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Голомт банкны 3400001388 тоот данснаас 800.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 48.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тоот Доржпүрэв нэртэй Хаан банкны дансанд 424.000 төгрөгийг бараа захиалах болон мөнгөн гуйвуулга хийх зорилгоор Баянгол ны нутаг дэвсгэрт байрлах 72-12 тоотод гэртээ байхдаа интернэт банк ашиглан шилжүүлсэн боловч удаа дараа таны бараа чинь ирчихсэн байгаа, удахгүй, түр хүлээж бай, 2 хоноод Монголд ирнэ гэх зэргээр хойшлуулаад байсан. Тэгтэл нөгөө 56 хүнтэй групп чатанд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэг үл таних охин орж ирээд мөнгөө залилуулчихлаа гэхээр нь хаягийг нь хадгалж аваад харилцаж байгаад залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгтэл тэр охинд маш олон хүн залилуулсан гэж орж ирж холбогдсон байсан. Би тэр залуугаас хэвийн байгаа юм шиг юу болж байна, ажил ихтэй байна уу миний дүү гэх зэргээр асуухад ямар нэгэн хариу өгөхгүй алга болсон. Би нийтдээ 1.359.000 төгрөг өгч залилуулсан...Энэ хүн MN. News.mn гэсэн Facebook группээр бусдаас яг энэ аргаар мөнгө авч байсан гэж хүмүүс ярьж байхыг би мэднэ. Эрээн дэх Монголчуудын групп гэсэн рүү орохоор байнга энэ нөхрийн талаар мэдээлэл явдаг юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтас хэргийн 246-247 дахь тал)

14.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.ын гэрчээр өгсөн: “Анх 2020 оны 9 дүгээр сарын 13-нд Facebookээр хажуу өрөө түрээслүүлнэ гэсэн зарын дагуу өөрийгөө Энхбаяр гэх 33-35 орчим насны залуутай холбогдоод Чингэлтэй дүүрэг 3-р хороо 49-р байр 41 тоот 3 өрөө байрны хажуу өрөөг сарын 350.000 төгрөгөөр түрээслэхээр тохироод 2020 оны 09 сарын 18-ны орой өрөөндөө орсон. Маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 13 цаг 30 минутын орчимд 4 сарын түрээсийн мөнгө болох 1.400.000 төгрөгийг 5163164717 тоот хаан банкны данс руу 600.000 төгрөгийг шилжүүлж бэлнээр 800,000 төгрөгийг Энхбаяр гэгчид өгсөн...Би 2020 оны 9 дүгээр сарын 18-наас хойш амьдарсан. Би ажлын өдрүүдэд өглөө 07 цагт гараад орой 08 цагийн үед орж ирдэг учир юу хийдгийг нь мэдэхгүй байна. Намайг ирэхэд гэртээ байнга байж байдаг байсан... бол миний хаан банкны данс байгаа юм. Харин тоот данс бол манай том өрөөг түрээсэлдэг Доржпүрэв гэдэг охины данс байна. Би уг гүйлгээг мэдэхгүй. Надтай хамт амьдарч байсан Энхбаяр гэх залуу чи надад интернэт банкаа хэрэглүүлээч би Богд банканд хуулийн зөвлөх хийдэг учир хувийн мөнгөө дансаар гаргаж оруулж болдоггүй юм. Би найзаасаа мөнгө авах гээд байна гэхээр нь би итгээд өөрийнхөө ашигладаггүй. Хаан банкныхаа интернэт банкны нууц үгийг хэлж өгсөн. Тэгээд юмаа аваад зугтгаснаас нь хойш би интернэт банкныхаа нууц үгийг сольсон. Тэгтэл хамгийн сүүлийн гүйлгээ нь манай хамт амьдардаг Доржпүрэвийн дансаар хийгдсэн байсныг олж мэдсэн. Би энэ мөнгөний талаар огт мэдэхгүй. Би тэр мөнгийг нь аваагүй. Надад гэх хаяг огт байхгүй. Энхбаяр гэх залуу эхлээд Lac Lac гэсэн хаягтай байснаа сүүлд аа болгож өөрчлөөд ашиглаж байгаад устгасан байсныг олж мэдсэн...Энэ хүн надаас 1.400.000 төгрөгийг байрны мөнгө гэж авсан. Мөн миний зөөврийн компьютерыг хулгайлан авсан. Бас надаас  гадна манай өрөөний охидыг залилсан байгаа. Тийм учраас яаралтай олж тогтоон хохиролгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг (1-р хавтас хэргийн 249-250 дахь тал)

14.4 Гэрч Э.Доржпүрэвийн “Хаан банк”-ны дугаарын дансны хуулга (1-р хавтас хэргийн 235-236 дахь тал)

14.5 Гэрч Ц.ын  “Хаан банк”-ны дугаарын дансны хуулга (1-р хавтас хэргийн 02-15 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Арван тав: Н.******* нь Д.д “хатаагч байгаа” гэж худал хэлж 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 427.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

15.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.ын хохирогчоор өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би Facebookээр орж байтал нэг эрээнээс бараа захиалдаг группэд хувцас хатаагчийн зураг тавиад үүнийг авъя гэсэн зар байсан. Би бас тэрийг нь авах санаатай, хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншсан чинь нэг хүн эднийх найдвартай гээд We chatын бар кодыг тавьсан байхаар нь би бар кодыг уншуулаад тэр хүнтэй нь холбогдоод хатаагч байна уу гэсэн чинь байгаа гэсэн. Тэгээд 20 ширхэг хатаагч авахаар болоод, өгсөн дугаарын данс руу би өөрийн дугаарын данснаас 427.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр хүний өөрийнх нь ажиллуулдаг гэх We chat группэд орсон юм. Зөндөө олон хүмүүс тэр дунд захиалга өгсөн байсан. Тэгсэн тэр дунд нь нэг хүн миний мөнгийг хийгээч наад хүн чинь хулхины хүн байна гэж бичсэн байсан. Тэгсэн чинь намайг группээсээ хасчихсан. Би тэгээд хулхины хүн  гэж бичсэн эмэгтэйтэй холбогдоод бараагаа ч мөнгөө ч авч чадаагүй хүмүүс нийлээд цагдаад хандахаар болсон...эрэгтэй эмэгтэй ямар хүн байсныг нь ч мэдээгүй чатаар харьцаж бичиж байгаад л мөнгөө шилжүүлсэн. ” гэсэн мэдүүлэг (7-р хавтаст хэргийн 01 дэх тал)

15.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.ын гэрчээр өгсөн:  “ дугаарын данс нь миний данс байна. Би тус дансыг 2011 оноос хойш ашиглаж байна. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш би энэ дансаар орлого, зарлага хийгээгүй, тэр дансыг надтай хамт байр түрээсэлж байсан Н.******* гэх залууд ашиглуулж байсан. Н.******* нь надад хэлэхдээ “хувийн компанитай, компанийн дансаар хувийн гүйлгээ хийж болохгүй байна. Найзаасаа яаралтай мөнгө авах гэсэн юм, дансаа хэрэглүүлээч” гэж хэлсэн. Надад анх нэрээ Энхбаяр гэж танилцуулсан. 2020 оны 09 сараас эхлэн хамт байр түрээслэн амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг (7-р хавтаст хэргийн 08-09 дэх тал)

15.3 Д.ын Хаан банкны тоот дансны хуулга (6-р хавтаст хэргийн 246 дахь тал)

15.4 Д.ын “Mongolian” гэх We chatтай харьцаж байсан талаарх зурвасын хуулбар (6-р хавтаст хэргийн 247-249 дэх тал)

15.5 Ц.ын  Хаан банкны тоот дансны хуулга (7-р хавтаст хэргийн 18-19 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Арван зургаа: Н.******* нь “We chat-ын Mongolian” гэх нэртэй цахим хэрэгсэл ашиглан хохирогч Д.т “БНХАУ-ын юань худалдан авч өгнө” гэж хуурч 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.908.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь:

16.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 156 дахь тал)

16.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.ийн хохирогчоор өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “We chat”-ын гутал зардаг группэд Намуулан гэдэг охин юань зарна гэсэн зар тавьсан байхаар нь би хэд вэ гэж асуухад “та энэ хүнтэй холбогдоорой” гээд “We chat”-ын QR код зургийг нь өгсөн. Тэрний дагуу би “Mongolian” гэсэн хаягтай хүнтэй холбогдоод 4.500 юань 1.908.000 төгрөгөөр авахаар чатаар холбогдсон. Тухайн үед тэр хүн надад “чи миний Монгол данс руу шилжүүлчих” гэж хэлээд надад тоот Хаан банкны гэдэг нэртэй дансны дугаарыг өгсөн. Тэгээд би тухайн дансаар 4.500 юанийг 424 төгрөгөөр бодоод 1.908.000 төгрөгийг Хаан банкны 57538899 данс болох өөрийн хадам ээжийн данснаас шилжүүлсэн. Шилжүүлэг хийсэн өдрөө мөнгөө яасан бэ гээд удаа дараа асуусан боловч амралтын өдөр болохоор жоохон уддаг та тайван хүлээж байгаарай гэхээр нь хүлээгээд орой болгосон боловч юань нь орж ирээгүй. 2020 оны 10 дугаар сарын 18-нд дахин асуусан боловч 14 цагаас өмнө гэхээр нь хүлээтэл орж ирээгүй. Тэрнээс хойш одоог хүртэл хариу өгөхгүй байгаа. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо модны хоёрын Хаан банкны ойролцоо явж байгаад интернэт банк ашиглан шилжүүлсэн.”  гэсэн мэдүүлэг (2-р хавтас хэргийн 160-162 дахь тал)

16.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Доржпүрэвийн гэрчээр өгсөн: “...Тухайн үед Баяраа ах надаас ах нь картаа аваагүй, хугацаа дууссан байгаа тул чиний Хаан банкны картыг түр ашиглаж болох уу гэж гуйхаар нь би итгээд картаа 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хэрэгцээтэй үедээ мөнгө хийлгүүлээд ашигласан. Тэгтэл 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед намайг гэртэй ганцаараа ирэхэд “би лагерь явлаа. Ээж аав дээрээ очно гээд хамаг хувцас хунараа бэлдээд байсан. Энэнээс өмнө ч гэсэн томилолтоор явна гээд хувцас хунараа бэлдчихсэн байдаг байсан. Тэгтэл тэр өдөр надаас картаа хэрэглүүлчих ах нь орой ирээд өгье. Чи ахдаа гадагшаа гараад хүнээс нэг бичиг аваад ирээч ах нь ажилтай байна”гэхээр нь за за гээд гараад Централ таур дээр очтол над руу дугаараас миний 85950710 дугаараас залгаад нөгөө хүн яараад явчихлаа, над руу мэйлээр явуулна гэнээ болчихлоо гэж хэлэхээр нь би гэртэй 17 цагийн үед очтол Баяраа ах бүх юмаа аваад явчихсан байхаар нь гайхаад залгатал гар утас нь авахгүй байж байгаад сүүлдээ холбогдохоо больчихсон байхаар нь MNnewsmn  MNnewsmn гэсэн Facebook рүү нь ортол намайг блок хийсэн байсан. Тэгэхээр нь би хамт амьдардаг Түмэнхүслэнд утсаар хэлтэл Түмэнхүслэнг бас блок хийсэн байсан. Тэгээд орой ахыг ирэхээр нь та яг Баяраа ахын төрсөн дүү мөн юм уу Баяраа ах хамаг юмаа аваад явсан байна” гэж асуухад мөн гэж хэлснээ өрөө рүүгээ орсон. Тэгээд удаагүй гарч ирээд бид хоёрт би энэ байрыг түрээсэлдэг юм. Баяраа ахтай би ямар ч хамааралгүй. Баяраа ах надад та хоёрт битгий хэлээрэй. Та хоёрыг манай дүү нар түр амьдарч байгаад явах гэж байгаа гэж хэлсэн ба 5.000.000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютерыг маань аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар хүлээгээд утас руу нь удаа дараа залгасан боловч утсаа аваагүй...би картаа буцааж аваагүй. Баяраа гэж ах миний картын нууц үгийг мэднэ. Би дансаа хаалгуулаагүй байгаа. Би өнөөдөр 17 цагийн үед дансны хуулгаа гаргуулан авахад дахин ямар нэгэн гүйлгээ хийгээгүй байсан” гэсэн  мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 178-179 дэх тал)

16.4 Хохирогч Д.ийн мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 167 дахь тал)

16.5 Хохирогч Д.ийн  харилцсан зурвас (2-р хавтаст хэргийн 163-166 дахь тал)

16.6 Г.Уранчимэгийн данснаас мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 167 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Арван долоо: Н.******* нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Mongolian” нэртэй We chat цахим хэрэгсэл ашиглаж хохирогч О.од юань зарна гэж хуурч, 424.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авсан болох нь:

17.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.ын хохирогчоор өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би юань авах шаардлагатай болоод БНХАУ-д байдаг Монгол улсын оюутнуудын Facebook нэгдсэн группэд Юань зарах хүн байна уу гэж зар тавьсан. Уг зарын дагуу Facebookээр “MN.newsmn Mnnewsmn” rэсэн хаягаас юань авна гэсэн байна гээд We chat хаяг над руу явуулсан. Уг We chat хаягаар нь ороход “Мongolian” rэсэн хаягаас надтай харилцаад 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би 1 юанийг 424 төгрөгөөр авахаар тохирч 1000 юань авахаар болоод уг хаягаас явуулсан гэсэн Хаан банкны данс руу 424.000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш чат бичихээр уг хүн нь би жаахан завгүй байна одоо явууллаа гэж байсан, сүүлдээ чат хариу бичихээ байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан.  Би урд нь гэх хүнээс юань худалдан авч байгаагүй.”  гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 111-112 дахь тал)

17.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.ын гэрчээр өгсөн: “...Намайг уг байранд амьдарч байх хугацаанд Энхбаяр 2020 оны 10 дугаар сарын 10-ны үед би нэг найзаасаа мөнгө дансаар шилжүүлэн авах гэсэн юм. Өөрийнхөө дансыг ашиглах гэсэн чинь хувийн зорилгоор ашиглаж болохгүй, байгууллагын мөнгө орж гардаг юм, чи надад дансаа ашиглуулаач гэж хүссэн. Би тухайн үед өөрөө Голомт банкаар цалингаа авдаг байсан болохоор Энхбаярт өөрийн тоот данстай Хаан банкны интернэт банкны "ID" нууц үгийг өгсөн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өглөө ажилдаа яваад 20 цагийн үед түрээсийн өрөөндөө ирэхэд надтай хамт хажуу талын өрөөнд амьдарч байсан Доржпүрэв, Энххүслэн нар Энхбаяр хувцаснуудаа аваад явчихсан байна. Бид хoёрын хэрэглэдэг таны зөөврийн компьютер байхгүй байна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Алтансүх гэж цагдаа над руу залгаад “тантай холбогдуулан гомдол ирсэн байна, ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр очиж уулзахад Энхбаяр миний тоот Хаан банкны дансыг ашиглаад бусдаас мөнгө залилж авсан байсан. Энхбаяр нь ******* гэдэг хүн байсан бөгөөд энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод Энхбаярын зургийг үзүүлэхэд мэдсэн. Надад үзүүлсэн тэр зураг Энхбаярын царай төрх мөн байсан бөгөөд харин нэр нь ******* гэж байсан..." гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 130-131 дэх тал)

17.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Доржпүрэвийн гэрчээр өгсөн: “...Сүхбаатар дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах Богд банктай байранд найз Түмэнхүслэнгийн хамт уг байрыг түрээсэлж байхад байрны эзэн гэх Баяраа нь миний Хаан банкны картыг авч ашиглаж байсан, тэрнээс биш би уг гүйлгээг мэдэхгүй. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний Хаан банкны картыг гуйж аваад ашиглаад эргүүлж өгөөд алга болчихсон...” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 165 дахь тал)

17.4 Хохирогч О. нь Н.*******ын цахим We chat “Mongolian” гэх хаягтай харьцаж байсан зурвасын хуулбар (4-р хавтаст хэргийн 115-116 дахь тал)

17.5 Хохирогч О.ын Интернэт банк ашиглан Хаан банкны тоот дансанд 424.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар (4-р хавтаст хэргийн 117 дахь тал)

17.6 Худалдаа хөгжлийн банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хавтаст хэргийн 119-120 дахь тал)

17.7 Ц.ын эзэмшлийн Хаан банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хавтаст хэргийн 122 дахь тал)

17.8 Э.Доржпүрэвийн эзэмшлийн Хаан банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хавтаст хэргийн 135-140 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Арван найм: Н.******* нь дугаараас Viberхаяг нээж өөрийгөө Баяраа гэж танилцуулан, түрээсэлж байсан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлнэ” гэж хохирогч Б.г хуурч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4.500.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авсан болох нь:

18.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.гийн хохирогчоор өгсөн: “Би байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу дугаарын утсаар Ананд гэх хүнтэй холбогдож 7 хоног орчим асууж байгаад Саруул хороололд байрлах 2 өрөө байрыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр очиж үзээд тэр шөнөдөө нүүж ороод Ананд гэх хүний Хаан банкны тоот данс руу нийт 5 сарын түрээсийн мөнгө болох 4.500.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш уг байрны эзэн гэх залуу жижиг өрөөний гэрэл сольж өгсөн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийнхөө эд зүйлийг авч явахдаа үүдэнд уутан дотор байсан алтан ээмэг, гинж, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлсныг маргааш өдөр нь мэдсэн. Тэгээд анх ярьсан дугаар руу нь залгасан чинь холбогдохгүй байсан тул надтай харьцаж байсан вайбэр руу нь юм бичих гэсэн чинь устгасан байсан. Тэгээд вайбэр нээсэн утасны дугаар болох дугаар руу залгаж ярихад Ананд гэдэг хүн байна гэхээр нь байр түрээслүүлсэн хүнтэй яримаар байна гэсэн чинь манай найз миний дугаараар вайбэр нээж чамтай холбогдож миний Хаан банкны дансаар мөнгө авъя гэж гуйсан тул 4.500.000 төгрөг авч өгсөн гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Ананд надтай ирж уулзахдаа манай найз намайг ашиглаж мөнгө авсан, би буруугүй гэж хэлсэн бөгөөд надад байр түрээсэлсэн хүнийг Баяраа гэж хэлсэн. Байрны жинхэнэ эзэмшигчийн дугаарыг өгнө. Ингээд би хүнд залилуулсан гэдгээ мэдэж байрны эзнийг олж уулзахад 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр түрээслүүлсэн бөгөөд ямар нэгэн гэрээ хийгээгүй, өөрийгөө Энхбаяр гэж танилцуулж цаасан дээр юм бичиж өгсөн байсан. Тэгээд надад 7 хоногийн дараа давхар түрээсэлж залилсан байна. Тэр хүн байрны эзэмшигчид 3 сарын түрээсийн мөнгө болох 2.700.000 төгрөг өгсөн байсан тул намайг 1 сар хүртэл тус байрандаа байлгаж байгаа.Тэгээд намайг залилсан хүнийг *******ын ******* гэдэг болохыг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 111-113 дахь тал)

18.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Анандын гэрчээр өгсөн: “Би Н.******* гэдэг хүнийг сургуульд байхдаа арван жилийн ангийн хүүхэд болох Мөнхбаатарын дээд давхарт амьдардаг Монх гэж дуудаг хүүхэд байсныг зүс мэддэг юм. 2019 оны 7 дугаар сард манай арван жилийн ангийн хүүхэд Мөнхбаатар, Н.******* хоёр ээлжилж над руу ярихдаа Н.*******ын төрсөн өдрөөр аяллаар явах санал тавьж Мөнхбаатарын хамаатан Бат-Эрдэнэ, *******ын найз охин Настяа болон түүний найз эмэгтэйн хамт зургуулаа Дорнод аймгийн Буйр нуур руу 7-8 хоног аяллаар явж ирээд Н.*******тай дахиж уулзаагүй. Тэр үед Н.******* Harrier машинтай явсан. 2020 оны 7 дугаар сард наадмын өмнө Н.******* Мөнхбаатар бид нар аяллаар явах гэж байна явах уу гэсэн, ажилтай учраас яваагүй. Тэгээд би хөдөө явж байгаад 2020 оны 8 дугаар сард хотод ирсэн байхад Н.******* дугаараа нууцалсан дугаараар уулзъя гэж ярьсан, завгүй байсан учраас уулзаагүй. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Н.******* уулзъя гэсэн тул 10 дугаар хороололд уулзсан чинь замын хойд талд туслах замын Хаан банкны АТМ-ны хажууд хүнтэй уулзъя гэж хэлээд буугаад 30 орчим минутын дараа дугаараа нууцалсан дугаараас залгаж карт чинь байна уу, ломбардаас юм тавьсан чинь бэлэн мөнгө байхгүй гэнээ миний дансаар авъя гэсэн тул юм бодолгүй өөрийн Хаан банкны данс өгөхөд 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд машинд орж ирээд халааснаасаа мөнгө гаргаж тоолсон. Намайг шилжүүлсэн мөнгө аваад ир гэсэн тул Хаан банкны АТМ-нээс мөнгийг нь авч өгөхөд нөгөө мөнгөтэйгөө нийлүүлээд тоолсон тэгэхээр нь ийм их мөнгөөр юу хийх гэж байгааг асуухад байр түрээсэлнэ гэсэн. Энэ өдөр бид хоёр хажуу талынх нь пабад хоол идэж нэг шил архи ууж байхад Н.******* миний утсаар хүмүүстэй ярьж байснаа 13-р хорооллын караокед түүний найзууд дээр очиход 2-3 эмэгтэйгээс Энхцэцэг гэдэг охиныг Н.******* таньдаг байсан. Уг караокед ууж сууж байгаад хороолол руу очиж тэндээс салсан. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н.******* миний машинаас цүнхээ авч, түүний найз Энхцэцэгийг зайсангаас очиж аваад гурвуулаа хоол идэж байгаад уг охиныг зайсанд буулгах хооронд Н.******* миний утсаар интернэт орж байрны зар харж түрээслэх байр хайж хүмүүстэй утсаар яриад байх шиг байсан, би машин барьж явсан учраас сайн анзаараагүй. Ингээд Н.*******ыг цирк дээр буулгаад явсан, энэ үед миний утсан дээр миний дугаараар вайбэр нээснийг мэдээгүй, учир нь утсан дээр нээгээд устгасан байсан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орой Н.******* дугаараа нууцалсан дугаараас залгаад уулзъя гэсэн. Тэгээд зам дагуу суугаад Жуков руу явах замд миний дансаар мөнгө шилжүүлж авъя гэсэн ямар учиртай мөнгө болохыг асуухад байр түрээслэхээр гэрээ хийж мөнгө өгсөн чинь өөр хүнд түрээслэхээр болж миний буцааж өгч байна гэсэн. Тэгээд миний данс руу 4.500.000 төгрөг орж ирснийг сансрын АТМ-нээс авч өгсөн. Тэгээд Хангай хотхонд Н.******* миний машин дотор охинтой уулзаж байхад уг охин вайбэр нээсэн миний дугаар руу залгахад би утсаа авсан чинь тэр хоёр сүүлдээ маргалдаад салсан.Н.******* нь миний дугаараар нээсэн вайбэраар өөрийгөө Баяраа гэж танилцуулж харьцаж байсан байна. Тэгээд би энэ байдлыг хэлсэн чинь түр нээсэн юм, зүгээр орхичих гэж хэлсэн, гэтэл надад мэдэгдэлгүй вайбэраар хүмүүстэй харьцаж байсныг мэдээгүй. Нууц код нь мессежээр ирснийг анзаараагүй байсан чинь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Н.******* над руу дугаараа нууцалсан дугаараас залгаж утсанд чинь код ирж байгаа яаралтай хэлээдэх гэхээр нь юм бодолгүй кодыг нь хэлсэн чинь утсаа салгасан. Энэ өдрөөс хойш танихгүй дугаараас залгаад Н.*******ыг Баяраа гэж асууж эхэлсэн, Ананд байна гэсэн чинь миний дугаараар вайбэр нээсэн гэдгийг мэдсэн. Гэтэл Н.******* нь миний дугаараар нээж тэр хүмүүстэй холбогдож байсан байна. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Энхцэцэг 88533699 дугаараас мессеж ирэхээр нь гайхаж залгасан чинь Баяраа гэж асуусан Ө.Ананд байна Н.*******ыг миний дугаараар нээсэн байна гэсэн чинь надаас мөнгө авсан гэж хэлсэн чинь удаагүй 91911202 дугаараар залгаж Баяраа юу гэж асуухад учир байдлыг хэлсэн чинь байр түрээсэлж миний дансаар мөнгө шилжүүлж залилуулсан гэж хэлсэн. Хүнээс залилж авч байгаа гэдгийг мэдсэнгүй, би Н.*******аас мөнгө төгрөг огт аваагүй.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 114-116 дахь тал)

18.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Мандахын гэрчээр өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саруул хороолол тоот 2 өрөө байрыг сарын 900.000 төгрөгөөр түрээслэх зар тавьсан өдөр нэг залуу дугаараас залгаад түрээсэлье гэсэн. Нэг сарын барьцаатай 2 сарын төлбөрийг өгье гэсэн тул зөвшөөрсөн. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр урд өдөр нь утсаар ярьж өөрийгөө Баяраа гэж танилцуулсан өндөр цагаан залуу гартаа бэлэн мөнгө барьсан ирж уулзаж түрээслэхээр болсон. Тэгээд гартаа бэлнээр барьж явсан 2500.000 төгрөг өгөөд үлдсэн 200.000 төгрөгийг даваа гаригт өгөхөөр тохирч гэрээ хийгээд би түлхүүрээ өгөөд явсан. Тэгээд хэд хоногийн дараа мессеж бичихэд хариу өгөөгүй, утас нь холбогдохгүй байсан. Түүнээс хойш 10 гаран хоногийн дараа хөдөө явчхаад ирлээ гэж над руу ярихдаа одоо өглөө гэж хэлээд алга болсон. Тэгээд 2020 оны 11 дүгээр сард манай байрыг түрээсэлсэн залуу давхар өөр хүнд түрээсэлж хүн залилсан гэдгийг мэдсэн. Одоо өмнөх хүн нь 12 сар хүртэл мөнгө өгсөн учраас давхар түрээсэлсэн охиныг 1 сарын 10 хүртэл амьдрахыг зөвшөөрсөн. Надтай хийсэн гэрээг хавсаргаж өгье. Би уг хүний иргэний үнэмлэх биеийн байцаалтыг үзье гэсэн чинь машиндаа үлдээсэн гэж хэлсэн, гэрээн дээр өөрийнхөө регистрийн дугаар утасны дугаараа бичсэн.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 125-126 дахь тал)

18.4 Ө.Анандын Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хавтаст хэргийн 118-119 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Арван ес: Н.******* нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 23б байрны 27 тоотод хохирогч Би.д “Чех Улс руу дайвар ачаа авна” гэж хуурч, 6 ширхэг гадаад паспорт, хүүхдийн шинэ 2 дээл, нярай хүүхдийн 4 ширхэг богино цамц, 10 ширхэг гүрж ногоон цай, 1 килограмм үхрийн борц, 4 хайрцаг тамхи, зөв аарц 30 ширхэг, “Шим шим”, “Юмдүүжин” эм 20 ширхэг  зэрэг 322.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, ачааны хөлс гэж бэлэн 300.000 төгрөг, нийт 622.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

19.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Би.ын хохирогчоор өгсөн: “2021 оны 02 дугаap capын эхээр манай охин болох С. Алтангадас залгаад Чех улс руу aчаа ачих хүний дугаар өrөөд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр энэ дyraaр руу залгаад аваачаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би 02 дугаар сарын 06-ны өдөр ачаа өrөx rэcэн юмаа гэхэд орой Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд авч ирээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд ачаа авна гэх залуутай уулзаад ачаагаа, мөн бэлнээр 150.000 төгрөг хүлээлгэн өгсөн. Тухайн хүн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чех улсад ачаа очно гэж хэлсэн. Тэгээд манай охин ачаа хүлээж авах өгөх гэтэл Facebook хаягаа блоклосон байсны улмаас хаягаа өгч чадаагүй. 6 ширхэг гадаад паспорт, хүүхдийн шинэ 2 дээл, нярай хүүхдийн 4 ширхэг богино ханцуйтай цамц, 10 ширхэг гүрж ногоон цай, 500 грамм үхрийн борц, 4 хайрцаг тамхи, зөв аарцнаас 4 хайрцаг нийт 40 ширхэг  байсан. Ачааны хөлс 300.000 төгрөг бэлнээр өгсөн.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 71-72 дахь тал)

19.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Би.ын хохирогчоор дахин өгсөн: “Тухайн эд зүйлс дотор 1 настай хүүхдийн хоёр дээл Нарантуул худалдааны төвөөс 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр нийлээд 85,000 төгрөгөөр худалдан авч байсан нэг нь хантаазтай дээл нь торгоор хийсэн байсан нөгөөдөх нь даавуун материалаар хийсэн богино дээл байсан. Зөв аарцны ундаа усанд хийж найруулж уудаг байсан 3 хайрцаг хайрцаг нь дотроо 10 ширхэгтэй нийт 30 ширхгийг нэг хайрцаг нь 8.500 төгрөгөөр худалдан авсан. 10 ширхэг Гүрж ногоон цай 15.000 худалдан авсан, шим шим гээд нэртэй 1 ширхэг нь 4.500 байсан 10 ширхгийг 45.000 төгрөгөөр авсан, юмдүүжин 10 ширхэг 25,000 төгрөг, борц 500 грамм хагас жилийн өмнө 30.000 төгрөгөөр авч байсан, нярай хүүхдийн 4 ширхэг богино ханцуйтай цамц нэг ширхгийг нь 8.000 төгрөгөөр авч байсан, 4 хайрцаг парламент тамхи 6 ширхэг гадаад паспорт өгч байсан ачааны хөлс гээд 300.000 төгрөг өгч байсан. Эд зүйлээс буцаан авсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 74 дэх тал)

19.3 Хас Үнэлгээ ХХК-ийн “Зөв аарцны ундаа, хүүхдийн дээл, хүүхдийн хүрэм, гүрж ногоон цай, шим шим эм, юмдүүжин эм, нярай хүүхдийн цамц, тамхи, үхрийн борц зэргийг нийт 322.500 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (7-р хавтаст хэргийн 212 дахь тал)

19.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******ын яллагдагчаар өгсөн: “Facebook дээр Чех улс руу явах хүн байна уу гээд нэг хүн зар тавьсан байсан юм тэгээд тэр зарын доор би Чех улс руу явна гээд бичсэн тэгсэн чинь тэр хүн надтай холбогдоод над дээр авчирч өгсөн тэгээд эд зүйлийг нь хүлээн авсан. Уг нь энэ асуудал дээр би ямар нэгэн хүн залилан гэсэн бодол байгаагүй энэ хүнээс Чех улс руу явуулах юмыг нь аваад өөр хүнд өгч явуулах бодол байсан юм тэгсэн чинь Covid 19 өвчин гараад өгч явуулж чадаагүй юм аа тэгээд ийм асуудал гаргасан. Тухайн эд зүйлийг нь би түрээсэлж байсан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны байранд үлдээгээд гарсан. Одоо яг хэдэн төгрөг ямар эд зүйл авснаа сайн санахгүй байна. Эд зүйлс гэвэл ойр зуурын юм явуулах гээд өгч байсан аарц, цай, хувцас гэх зэргийн эд зүйлс өгч байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 93 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.