Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/276

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч ******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305001420378 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* ******* ******* байрны ******* тоотод оршин суух хаягтай,

урьд 2004 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1655 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:ТБ*******/, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* “” хотхоны ******* байрны өөрийн гэртээ хохирогч ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* “” хотхоны ******* байрны гэртээ , Л.Мөнхсайхан, нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх гэтэл  нь гэртээ харилаа гэж хэлэхэд ******* нь нөгөө хоёрыгоо хүргэж өгсөнгүй гэсэн шалтгаанаар ийн нүүрэн тус газар гараараа цохиж дух, баруун доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр хацар, баруун хөмсөг, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал), хохирогч ийн мэдүүлэг “Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний 01 цагийн үед 4 найзын хамт модны хоёрт караокед ороод 1 шил архи хувааж уугаад ахиж нэг шил архи захиалаад түүнийгээ уухгүй аваад Баянгол дүүргийн ******* хөгжил хотхонд *******ын гэрт очсон. *******ын гэрт ирээд унтаж байсан хүү Итгэлийгээ аваад явлаа гэсэн чинь ******* энэ авч ирсэн нэг шил архиа уучхаад яв гэсэн тэгэхээр би дуудлагын жолооч ирчихсэн байна явлаа гэсэн чинь ******* нь чи дуудлагын жолоочоороо Мөнхсайхан, Төмөрхуяг хоёрыг замдаа хүргээд өгчих гэсэн тэгэхээр нь би хүүхэд ядарсан байна явлаа гэсэн чинь ******* чи архиа уучхаад яв дуудлагын холооч байж байна биз гээд бид хоёр хэрэлдээд зогсож байтал ******* нь шууд над руу ирээд миний зүүн, баруун хацар руу нэг нэг удаа алгадсан тэгсэн хамт байсан хоёр найз бид хоёр тэвэрч авсан. Тэгтэл ******* нь миний нүүр рүү 4-5 удаа цохисон би өөдөөс нь цохих гэсэн боловч цохиж чадаагүй тэгээд хүүхэд уйлаад байхаар нь би *******тай хэрүүл маргаан хийж байгаад заза явлаа гээд гарч яваад цагдаа дуудсан.” (хавтаст хэргийн 09-10 дахь тал), гэрч ийн мэдүүлэг “ийн зүүн талын хацар хэсэгт хавдсан байсан...” (хавтаст хэргийн 12-13 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16435 дугаартай “ийн биед дух, баруун доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр хацар, баруун хөмсөг, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал), яллагдагч *******ын мэдүүлэг “2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 03 цагийн үед манай гэрт , Мөнхсайхан, Төмөрхуяг нар ирсэн. Тэгээд авч ирсэн архиа хувааж уух гэхэд түрүүлээд явах гээд байхаар нь би авчирсан юм аа уучхаад Мөнхсайхан, Төмөрхуяг нарыг аваад явчхаач гэхэд явлаа гээд байхаар нь бид 2 муудалцаад би түүнийг 2 удаа алгадсан Тэгээд манай 2 найз салгацгаасан.” (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь хохирогч ийн нүүрэн тус газар гараараа цохиж дух, баруун доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр хацар, баруун хөмсөг, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч д учирсан хөнгөн хохиролд хохирогчоос гомдол саналгүй гэсэн хүсэлтийг (хавтаст хэргийн 30 дахь талд) гаргасан байх тул шүүгдэгч *******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ