| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/48 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Д.Март нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******ад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2207 00164 0052 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
урьд Төв аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
/РД: / ******* овогт *******ийн *******,
Монгол улсын иргэн, -ны өдөр Төв аймагт төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг /малчин/, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
/РД: / ******* овогт *******ын *******;
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ,ын тоот дахь хашаанд Ж.*******, Ц. нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар “...олуулаа нийлж зодсон...” гэх шалтгаанаар тэдний нүүрэнд ир үзүүртэй зүйл бүхий цаасны хутганы ирээр зүсэн халдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд нь “нүүрэнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,
Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо,ын тоот дахь хашаанд Ж.*******тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар “...худал хэлсэн, нүүр зүссэн...” гэх шалтгаанаар газарт унагааж, бие рүү нь өшиглөн халдаж, эрүүл мэндэд нь “баруун 9- р хавирганы нугалмын хажуугийн шугамаар зөрүүтэй, 10-р хавирга нугалмын хажуугийн шугамаар зөрүүгүй гэмтэл" бүхий хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хониндоо явж байсан. Нуурын эрэг дээр гурван мотоциклтой хүн сууж байсан. Тэгээд би очиж хонийг чинь машин дайрчих шиг боллоо гэж хэлээд явах гэтэл мотоциклоос татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь гэртээ явган алхаад ирсэн. Удалгүй тэр хүмүүс араас ирсэн. Гал үлээх гээд олгоо хаймар зүсэж байсан. Тэгээд гадаа хүн ирээд дуудахаар нь халаасандаа хийгээд гарсан. Мотоциклоо очиж ав гээд гадаа ирсэн. Гараад очтол шууд өшиглөсөн. Тэгээд хоёр, гурван хүн зэрэг дайрсан. Би айсандаа халаасанд байсан цаасны хутгаа гаргаж ирээд нүүрийг нь зүссэн. Эхлээд Ж. *******ын нүүрийг зүссэн. Дараа нь Ц.ын нүүрийг зүссэн. Миний буруу гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хонь чинь машин дайруулчихлаа гэхээр нь Ц. хонь руугаа яваад өгсөн. Тэр хугацаанд Ж.******* мотоциклоо орхиод явсан. Тэгэхээр нь хүний мотоцикл хаяад яах вэ очиж хэлье гээд гэрт нь очсон. Гэрт нь очоод хонь, мал машинд дайруулаагүй байна. Чи худлаа хэлсэн байна гээд муудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би хонио хариулж яваад Гордокод байрлах Өмхий нууран дээр очоод хонио услаад байж байтал хонио услахаар ******* адуугаа харж яваад ирсэн. Ингээд би урьд өдөр нь архи уусан болохоор шараа тайлах санаатай 1 шил 0,5 литрийн архитай явсан болохоор тэрийгээ гаргаад *******, бид 3 хувааж уугаад дуусаад байж байтал 17 цагийн үед болов уу ******* ирээд танай хонийг сая том машин дайрчихлаа гэхээр нь би шууд мотоциклоо асаагаад зам дээр яваад манай хонь зүгээр замын хажууд бэлчиж явахаар нь буцаад Өмхий нуур руу явах гэтэл урдаас *******, нар нэг айлын гадаа буюу *******ын гэрийн гадаа очиж байхаар нь шууд яваад очтол *******, ******* нар өөд өөдөөсөө хараад зогссон ******* нь намайг зодсон хүмүүс та нар биз дээ гэж хэлээд та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд хаанаас гэдгийг нь хараагүй гэнэт цаасны хутга гаргаж ирээд *******ын нүүрийг зүссэн байх би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор энд тэнд нь оруулж ярьж магадгүй гэхдээ ******* миний нүүрийг зүсчихлээ гээд орилоод би яг хажууд нь зогсож байтал ******* чамайг зүслээ шүү дээ гэж хэлэхээр нь ******* руу хартал над руу дөхөж ирээд нүүрэнд хүрэхээр нь нүүр зүсчихлээ гэж мэдсэн тэгтэл ******* хашаа руугаа орохоор нь араас нь дагаад ортол нүүрнээс цус гоожоод байхаар нь тонгойгоод цусаа тогтоох гэж оролдож байгаад *******ын гэрээс би орж нүүрээ угаагаад эмнэлэг болон цагдаа дуудсан удалгүй цагдаа нар араас ирсэн. ******* нь цаасны хутгаар намайг зүссэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-42/,
Шүүгдэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо,ын задгай тоот хаалттай хашаандаа ганцаараа байхад нэрийг нь санахгүй байна. Манайхаас урагшаа зусдаг өвгөн 12 цагийн үед 0,5 литрийн хараа архи авчраад тэрийг хоёулаа хувааж ууж дуусахад 13 цаг 30 минутын үед явсан. Ингээд би гэртээ ганцаараа малаа хараад байж байгаад хашааны хойшоо хартал Өмхий нууран дээр 3 мотоциклтой зогссон хүмүүс тойроод суусан байж байтал мал нь урагшаа зам руу бэлчээд явсан. Тэгтэл зам дээр том оврын ачааны машин тоормозлоод хонинууд нь ийш тийшээ үсчээд явахаар нь хонийг нь дайрчихлаа очиж хэлье гэж бодоод мотоциклоо асаагаад яваад очтол , *******, гурав сууж байхаар нь малыг чинь машин дайрчихлаа гэхэд ******* нь чи хаанахын хэн юм бэ гээд над руу дайрч ирээд заамдаад мотоцикл дээр сууж байхад татаад би мотоциклоо босгоод явах гэтэл мотоциклын жолооноос барьчихаад чи юу юм гээд байхаар нь согтуу хүмүүстэй маргаад яах вэ гэж бодоод мотоциклоос ******* бариад байхаар нь орхиод зугтаагаад гэртээ явж иртэл хашааны гадаа ирээд “хөөе гараад ир мотоциклоо ав” гэхээр нь унаад ирсэн юм болов уу гэж бодоод хашааны гадаа гартал , ******* нар ирсэн байсан. Тэгтэл миний мотоциклийг унаж ирээгүй байхаар нь за би өөрөө очоод мотоциклоо авчихна гэж хэлэхэд ******* нь чи хаанахын ямар хулгайч юу гээд хуцаад байгаа юм гэж хэлээд миний цээж рүү өшиглөхөөр нь би эргээд хартал бөгс рүү өшиглөсөн. Энэ үед урдаас ирээд чи юу гээд худлаа яриад байгаа юм гэж хэлээд буугаад ирэхээр нь хашаа руугаа гүйж ороод хаалгаа цоожлоход нь хашааны дээгүүр давж орж ирээд хашааны хаалга онгойлгоход ******* нь ороод ирсэн. Ингээд ******* над руу шууд дайраад ирэхээр нь би халаасанд байсан цаасны хутгаа гаргаад *******ын нүүрийг зүссэн. Тэгтэл *******ын нүүрнээс цус гараад доошоо суухад заамдаж аваад баруун шанаа руу цохихоор нь би бас нүүрийг нь зүсэхэд ******* нь дайрч ирээд хавирч газар унагаад дээрээс өшиглөөд байсан ба энэ үед баруун хавирга эвгүй болоод л амьсгал авч болохоо больсон. Ингээд нэг өндийгөөд хартал хүрзээр цохисон ба яг хэн нь хүрз барьсныг хараагүй ямар ч байсан нь байсан байх. Тэгээд би амьсгалж чадахгүй хэвтэж байтал байх бетонтой ус авчирч цацаж сэргээгээд гэр рүү намайг гурвуулаа дамжлаад оруулаад хэвтүүлсэн. Удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-32-34/,
Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би адуугаа харж яваад Өмхий нууран дээр яваад очтол , нар сууж байхаар нь очоод мэнд мэдээд ойр зуурын юм ярьж байгаад 1 шил архи гаргаж ирэхээр нь тэрийг нь хувааж уугаад дуусгаад сууж байтал 17 цагийн үед байх ******* нэлээн халамцуу ирээд урд зам дээр байгаа та нарын хонь мөн үү машин дайрчихлаа гэсэн чинь шууд мотоциклоо асаагаад хөдлөөд явсан ба араас ******* мотоциклоо асаагаад хөдлөөд жоохон явж байснаа унтраад зогсоод хэсэг үзэж байснаа цаашаа алхаад яваад өгөхөөр нь бид 2 хөдлөхөд урдаас ирээд хонь дайраагүй байна гэхээр нь нөгөө хүн чинь мотоциклоо орхиод явсан гэхэд гэр нь энүүхэнд байдаг юм гээд урагшаа заагаад тэр хашаанд гэхээр нь хүний мотоцикл орхиод явалтай биш очиж хэлээд явъя гээд бид 3 хашааныхан гадаа очоод жижиг хаалга нь онгорхой байхаар нь би дотогшоо ороход гэр дотроосоо ******* гараад ирэхээр нь би мотоциклоо очиж ав гэхэд ******* шууд л урдаас би та нарыг алаад өгнөө гэж хэлээд миний хажуугаар гүйх маягтай гарахдаа нүүрэнд хүрэх шиг болсон тэгсэн нүүрнээс цус гараад явсан ба ард зогсож байтал зөрөөд шууд ыг очоод бас нүүрийг нь зүссэн. "Тэгэхээр нь би араас нь очоод дээлийн захнаас бариад автал баруун гарт нь цаасны цагаан хутга харагдахаар нь хутгыг нь авах гэхэд хойш нь угзарч татахад ******* дээшээ хараад газар унахаар нь би нуруу руу нь 1 удаа өшиглөхөд бас гуя руу нь өшиглөсөн тэгсэн чинь ******* босож ирээд та нарыг буудна гээд гэр рүүгээ гүйхэд хүрз барьж очоод араас нь нэг удаа цохисон чинь шууд гүйгээд гэр рүүгээ орохоор нь араас зууралдаад яваад ортол гэрт нь буу байгаагүй тэгээд зууралдаад дараад автал ******* өөрөө уучлаарай хүнтэй андуурсан байна наад цусаа тогтоо гэхээр нь гараад үүдэнд бетонтой ус авчраад нүүрээ угаагаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-37/,
Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед үхрээ услах гээд Өмхий нуур руу туугаад явж байтал над руу залгахаар нь автал мотоциклийн дугуй хагарчихлаа нөхөөс аваад ирээч гэхээр нь зөвшөөрөөд буцаад гэртээ очоод нөхөөс аваад өмхий нуурын хажууд дээр ирээд мотоциклийн дугуйг нь нөхөөд сууж байтал ******* мөн адил малаа услах гээд туугаад ирээд бид 3 хоорондоо ойр зуурын юм ярьж байгаад ганц шил юм уучих уу гэж ярилцаад зөвшөөрөөд , ******* нар Гордокын дэлгүүр ороод 1 шил 0,75 литрийн соёрхол нэртэй архи авчраад тэрийг нь хувааж уунгаа малаа тал талаар нь усанд оруулаад байж байтал зүс таних сүүлд нэрийг нь мэдсэн 12 цагийн үед ******* ирээд бид гуравт хандаж танай хонийг Хово машин хэд хэдийг дайрчихлаа гэхээр нь бид 3 тэр дороо босоод мотоциклтойгоо давхиад засмал замын хажууд иртэл хонь зүгээр байхаар нь замыг давуулж туучихаад буцаад өмхий нууран дээр иртэл ******* мотоциклоо хаячихаад яваад өгсөн байхаар нь бид 3 архиа ууж дуусгаад үлдсэн малаа бага багаар нь тууж оруулаад архиа ч дуусгаад 16 цагийн үед үхэр тугалсан байгаа малаа үзгэлчихээд ирье гэж хэлээд яваад өгөхөөр нь ******* бид 2 хөдлөх гэснээ *******ын мотоциклийг хараад энэ мотоциклийг нь яах вэ Монгол хүмүүс байна хаяад яваад яах вэ аягүй бол нэг юм ирээд дугуйг нь хулгайлаад аваад явчихвал яана гээд ерөөсөө гэр нь ойрхон 200-аас 300 метрийн зайтай байсан болохоор очоод хэлчихье гэж яриад хөдлөөд *******ын гэрийн гадаа очоод зогсоход урдаас ирж яваа харагдсан ба ******* түрүүлээд *******ын хашаа руу ороод ч гэсэн ирж зогсоод яг араас нь орсон би бие засах гээд урагшаа алхаж очоод бие засаад зогсож байтал хашаан дотор хүмүүс чанга чанга хутгалчихлаа шдээ, шаачихлаа шдээ гээд орилоод пижигнэлдээд явчихаар гялс хашаа руу нь гүйгээд ортол ******* *******ыг заамдаад авсан хажуугаас нь яг цохих гэж байхаар нь ыг татаж холдуулаад *******ыг татаад салгахад ******* ыг араас нь хөөхөөр нь би араас нь очоод *******ыг тэврээд авсан чинь , ******* нар *******ыг ална гээд хүрээд ирэхээр нь *******ыг тавиад хаагаад дийлдэхгүй нэг нэгээрээ зугтаагаад яваад ******* нь буудаж ална гээд гэр рүүгээ явахаар нь буу гаргаад ирэх юм болов уу гэж бодоод айгаад *******ыг тэвэрч аваад тавихгүй нэг хэсэг болтол , ******* нар бас зодох гээд байхаар нь би дунд нь хааж зогссоор байгаад сүүлдээ ч *******, нарын хамар амнаас нь цус нь гоожоод зодолдож чадахгүй болоод ******* нь гэр рүүгээ орохоор нь , ******* нарын цусыг нь угаагаад гоожоод болохгүй болохоор нь цагдаа болон эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-52/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 297 дугаар:
“1.Ж.*******ын биед баруун 9-р хавирганы нугалмын хажуугийн шугамаарх зөрүүтэй, 10-р хавирга нугалмын хажуугийн шугамаарх зөрүүгүй гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-58-59/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 252 дугаар:
“1.Ж.*******ын биед нүүрэнд шарх, зүүн нүдний дотор булан, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-61-62/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 251 дугаар:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2840 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “******* 49/эр” гэж хаягласан цусанд 2.4 промилли спиртийн агууламж илрэв.
2. Цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-68-70/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2841 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “******* 49 настай эрэгтэй гэж хаягласан, СО5969653 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Уг хуруу шилтэй цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хх-71-73/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2842 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн “******* 51/эр” гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илрэв.
2. Цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-75-77/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2843 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн ******* 51 настай эрэгтэй гэж хаягласан, СО5969659 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Уг хуруу шилтэй цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хх-78-80/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2844 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн “ 39/эр” гэж хаягласан цусанд 2.7 промилли спиртийн агууламж илрэв.
2. Цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-82-84/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2845 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн 39 настай эрэгтэй гэж хаягласан, СО5970553 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Уг хуруу шилтэй цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хх-85-87/,
Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзүүлэгч Ж.*******ад учирсан баруун талын 9, 10-р хавирганы нугалмын хажуугийн шугамаарх хугарал гэмтэл нь нугалмын хажууд буюу нурууны гол ясны хажууд үүссэн байгаа учраас баруун далны доор нурууны нугалам ясны баруун талаар цохих, цохигдох хүчний үйчлэлээр үүссэн байна. Нүүрэнд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-89/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-12/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-16/,
Шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарын хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.*******ын өмгөөлөгч: “...шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгч Ж.*******ын өмгөөлөгч: “...шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй...гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан дараах нотлох баримтууд болох Хохирогч Ц.ын өгсөн: “...17 цагийн үед болов уу ******* ирээд танай хонийг сая том машин дайрчихлаа гэхээр нь би шууд мотоциклоо асаагаад зам дээр яваад манай хонь зүгээр замын хажууд бэлчиж явахаар нь буцаад Өмхий нуур руу явах гэтэл урдаас *******, нар нэг айлын гадаа буюу *******ын гэрийн гадаа очиж байхаар нь шууд яваад очтол *******, ******* нар өөд өөдөөсөө хараад зогссон ******* нь намайг зодсон хүмүүс та нар биз дээ гэж хэлээд та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд хаанаас гэдгийг нь хараагүй гэнэт цаасны хутга гаргаж ирээд *******ын нүүрийг зүссэн . ******* миний нүүрийг зүсчихлээ гээд орилоод би яг хажууд нь зогсож байтал ******* чамайг зүслээ шүү дээ гэж хэлэхээр нь ******* руу хартал над руу дөхөж ирээд нүүрэнд гарахаар нь нүүр зүсчихлээ гэж мэдсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ж.*******ын хохирогчоор өгсөн: “...17 цагийн үед байх ******* нэлээн халамцуу ирээд урд зам дээр байгаа та нарын хонь мөн үү машин дайрчихлаа гэсэн чинь шууд мотоциклоо асаагаад хөдлөөд явсан ба араас ******* мотоциклоо асаагаад хөдлөөд жоохон явж байснаа унтраад зогсоод хэсэг үзэж байснаа цаашаа алхаад яваад өгөхөөр нь бид 2 хөдлөхөд урдаас ирээд хонь дайраагүй байна гэхээр нь нөгөө хүн чинь мотоциклоо орхиод явсан гэхэд гэр нь энүүхэнд байдаг юм гээд урагшаа заагаад тэр хашаанд гэхээр нь хүний мотоцикл орхиод явалтай биш очиж хэлээд явъя гээд бид 3 хашааныхан гадаа очоод жижиг хаалга нь онгорхой байхаар нь би дотогшоо ороход гэр дотроосоо ******* гараад ирэхээр нь би мотоциклоо очиж ав гэхэд ******* шууд л урдаас би та нарыг алаад өгнөө гэж хэлээд миний хажуугаар гүйх маягтай гарахдаа нүүрэнд хүрэх шиг болсон тэгсэн нүүрнээс цус гараад явсан ба ард зогсож байтал зөрөөд шууд ыг очоод бас нүүрийг нь зүссэн...” гэх мэдүүлэг, гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зүс таних сүүлд нэрийг нь мэдсэн 12 цагийн үед ******* ирээд бид гуравт хандаж танай хонийг Хово машин хэд хэдийг дайрчихлаа гэхээр нь бид 3 тэр дороо босоод мотоциклтойгоо давхиад засмал замын хажууд иртэл хонь зүгээр байхаар нь замыг давуулж туучихаад буцаад өмхий нууран дээр иртэл ******* мотоциклоо хаячихаад яваад өгсөн байхаар нь бид 3 архиа ууж дуусгаад үлдсэн малаа бага багаар нь тууж оруулаад архиа ч дуусгаад 16 цагийн үед үхэр тугалсан байгаа малаа үзчихээд ирье гэж хэлээд яваад өгөхөөр нь ******* бид 2 хөдлөх гэснээ *******ын мотоциклийг хараад энэ мотоциклийг нь яах вэ Монгол хүмүүс байна хаяад яваад яах вэ аягүй бол нэг юм ирээд дугуйг нь хулгайлаад аваад явчихвал яана гээд ерөөсөө гэр нь ойрхон 200-аас 300 метрийн зайтай байсан болохоор очоод хэлчихье гэж яриад хөдлөөд *******ын гэрийн гадаа очоод зогсоход урдаас ирж яваа харагдсан ба ******* түрүүлээд *******ын хашаа руу ороод ч гэсэн ирж зогсоод яг араас нь орсон би бие засах гээд урагшаа алхаж очоод бие засаад зогсож байтал хашаан дотор хүмүүс чанга чанга хутгалчихлаа шдээ, шаачихлаа шдээ гээд орилоод пижигнэлдээд явчихаар гялс хашаа руу нь гүйгээд ортол ******* *******ыг заамдаад авсан хажуугаас нь яг цохих гэж байхаар нь ыг татаж холдуулаад *******ыг татаад салгахад ******* ыг араас нь хөөхөөр нь би араас нь очоод *******ыг тэврээд авсан чинь , ******* нар *******ыг ална гээд хүрээд ирэхээр нь *******ыг тавиад хаагаад дийлдэхгүй нэг нэгээрээ зугтаагаад яваад ******* нь буудаж ална гээд гэр рүүгээ явахаар нь буу гаргаад ирэх юм болов уу гэж бодоод айгаад *******ыг тэвэрч аваад тавихгүй нэг хэсэг болтол , ******* нар бас зодох гээд байхаар нь би дунд нь хааж зогссоор байгаад сүүлдээ ч *******, нарын хамар амнаас нь цус нь гоожоод зодолдож чадахгүй болоод ******* нь гэр рүүгээ орохоор нь , ******* нарын цусыг нь угаагаад гоожоод болохгүй болохоор нь цагдаа болон эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №252 дугаартай:“1.Ж.*******ын биед нүүрэнд шарх, зүүн нүдний дотор булан, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №251 дугаартай “Ц.ын биед нүүрэнд шарх гэмтэл тогтоогдлоо. гэх дүгнэлт , Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь Шүүгдэгч Ж.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... Тэгэхээр нь гэртээ явган алхаад ирсэн. Удалгүй тэр хүмүүс араас ирсэн. Гал үлээх гээд олгоо хаймар зүсэж байсан. Тэгээд гадаа хүн ирээд дуудахаар нь халаасандаа хийгээд гарсан. Мотоциклоо очиж ав гээд гадаа ирсэн. Гараад очтол шууд өшиглөсөн. Тэгээд хоёр, гурван хүн зэрэг дайрсан. Би айсандаа халаасанд байсан цаасны хутгаа гаргаж ирээд нүүрийг нь зүссэн. Эхлээд Ж. *******ын нүүрийг зүссэн. Дараа нь Ц.ын нүүрийг зүссэн. Миний буруу гэмшиж байна...” гэсэн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүхээс Шүүгдэгч Ж.*******ыг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ,ын тоот дахь хашаанд Ж.*******, Ц. нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар “...олуулаа нийлж зодох гэж байна...” гэх шалтгаанаар тэдний нүүрэнд ир үзүүртэй зүйл бүхий цаасны хутганы ирээр зүсэн халдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Мөн Шүүгдэгч Ж.*******ын хохирогчоор өгсөн: “.... Энэ үед урдаас ирээд чи юу гээд худлаа яриад байгаа юм гэж хэлээд буугаад ирэхээр нь хашаа руугаа гүйж ороод хаалгаа цоожлоход нь хашааны дээгүүр давж орж ирээд хашааны хаалга онгойлгоход ******* нь ороод ирсэн. Ингээд ******* над руу шууд дайраад ирэхээр нь би халаасанд байсан цаасны хутгаа гаргаад *******ын нүүрийг зүссэн. Тэгтэл *******ын нүүрнээс цус гараад доошоо суухад заамдаж аваад баруун шанаа руу цохихоор нь би бас нүүрийг нь зүсэхэд ******* нь дайрч ирээд хавирч газар унагаад дээрээс өшиглөөд байсан ба энэ үед баруун хавирга эвгүй болоод л амьсгал авч болохоо больсон.... Тэгээд би амьсгалж чадахгүй хэвтэж байтал байх бетонтой ус авчирч цацаж сэргээгээд гэр рүү намайг гурвуулаа дамжлаад оруулаад хэвтүүлсэн. Удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* ыг араас нь хөөхөөр нь би араас нь очоод *******ыг тэврээд авсан чинь , ******* нар *******ыг ална гээд хүрээд ирэхээр нь *******ыг тавиад хаагаад дийлдэхгүй нэг нэгээрээ зугтаагаад яваад ******* нь буудаж ална гээд гэр рүүгээ явахаар нь буу гаргаад ирэх юм болов уу гэж бодоод айгаад *******ыг тэвэрч аваад тавихгүй нэг хэсэг болтол , ******* нар бас зодох гээл байхаар нь би дунд нь хааж зогссоор байгаад сүүлдээ ч *******, нарын хамар амнаас нь цус нь гоожоод зодолдож чадахгүй болоод ******* нь гэр рүүгээ орохоор нь , ******* нарын цусыг нь угаагаад гоожоод болохгүй болохоор нь цагдаа болон эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 297 дугаар: “Ж.*******ын биед баруун 9-р хавирганы нугалмын хажуугийн шугамаарх зөрүүтэй, 10-р хавирга нугалмын хажуугийн шугамаарх зөрүүгүй гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт, Шүүгдэгч Ж.*******ын өгсөн: “.... Тэгэхээр нь хүний мотоцикл хаяад яах вэ очиж хэлье гээд гэрт нь очсон. Гэрт нь очоод хонь, мал машинд дайруулаагүй байна. Чи худлаа хэлсэн байна гэд муудсан. ...Тэгэхээр нь би араас нь очоод дээлийн захнаас бариад автал баруун гарт нь цаасны цагаан хутга харагдахаар нь хутгыг нь авах гэхэд хойш нь угзарч татахад ******* дээшээ хараад газар унахаар нь би нуруу руу нь 1 удаа өшиглөсөн . Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.”...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо,ын тоот дахь хашаанд Ж.*******тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар “...худал хэлсэн, нүүр зүссэн...” гэх шалтгаанаар газарт унагааж, бие рүү нь өшиглөн халдаж, эрүүл мэндэд нь “баруун 9-р хавирганы нугалмын хажуугийн шугамаар зөрүүтэй, 10-р хавирга нугалмын хажуугийн шугамаар зөрүүгүй гэмтэл" бүхий хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын бие биеийнхээ эсрэг эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж шүүх үзлээ.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгч Ж.*******ын өмгөөлөгчөөс: “ Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч Ж.******* нь *******тай. Хөдөө мал маллаж амьдардаг. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.*******ын өмгөөлөгчөөс: “... Ж.*******ын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтүүдийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтүүдийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мөн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч нарын аль алинд нь хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарт тухайн зүйл ангиудад зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.*******, Ж.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цаасны хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Ж.*******, Ц. нар шүүгдэгч Ж.*******аас, хохирогч Ж.******* шүүгдэгч Ж.*******аас тус тус нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тус шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг ,
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ад оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус бүр 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.*******, Ж.******* нар нь бусдад төлөх төлбөргүй,
цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цаасны хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД