Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/47

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Д.Аянагүл,

шинжээч Р.Ням-Осор,

хохирогч О.*******, түүний өмгөөлөгч Б.Сэмжидмаа,

насанд хүрээгүй гэрч О.*******,

насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,

гэрч Г.*******,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар,

шүүгдэгч А.*******, Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2307 00000 0035 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ны өдөр , Налайх дүүрэгт төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

******* овгийн *******ийн ******* //,

 

Монгол Улсын иргэн, -ны өдөр , дүүрэгт төрсөн, эмэгтэй, тай, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

******* овгийн ийн ******* //

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.*******, Ч.******* нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт хохирогч О.*******г зодож, түүний биед уруулд шарх, нэг шүдний 1-р зэргийн ганхалт, шанаа, нуруу, гуянд цус хуралт, хамар, хацар, сарвуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би од гэртээ байсан. Тэгээд нөхөр, хүүхдээ дагуулаад Тэрэлжид байдаг ажлын газар дээрээ очсон. Ажлын газар дээрээ ирэхэд манай ажилчин О.******* согтуу байсан. Г.******* бага зэрэг уучихсан байсан. Хамт ажилладаг дүү нараасаа хоёр хоног архи уусан гэдгийг мэдсэн. Тэгээд ажлаа хүлээж авахад нэг гэрийн тооцоо ороогүй байсан. Түүнээс болж хоорондоо жоохон маргасан. Тухайн үед О.******* согтуу над руу өгсөн гээд дайраад байхаар нь өглөө эрүүл болохоор нь учраа олъё гэж бодоод түр орхисон. О.*******, Г.******* нартай 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөхөөр аман гэрээ хийсэн байсан. Тэгээд би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хотоос 4 ажилтан дагуулаад очсон. О.******* согтуу байсан тул Г.*******гоос ажлаа хүлээж авсан. Тооцоогоо дутууг нь үлдээгээд, ирсэн ажилчиддаа байрлах байрыг нь зааж өгч байх хооронд манай амралтад хүмүүс нэг цаг караоке авахаар ирсэн. Тэр хүмүүсээс хоёр нь миний таньдаг хүн, 2 нь танихгүй хүн байсан. Нэг нь манай урд амралтын газар ажиллуулдаг найз байсан. Тэдний караоке ажиллахгүй болохоор манай караокед оръё гэсэн. Тэгээд намайг таньдаг болохоор хамт караоке оръё гэхээр нь нөхрөө дагуулаад очсон. Би ажилтай байсан тул нөхрийгөө энэ хүмүүстэй хамт суугаад байж бай гэж хэлсэн. Гараад хамгийн түрүүнд О.*******тай тооцоогоо хийх гэсэн боловч согтуу байхаар нь Г.*******той тооцоогоо хийсэн. Энэ хугацаанд 1 цагийн хугацаа болоод караокед байсан хүмүүс явах болсон. Би зогсоол дээрээс гаргаж өгөөд баяртай гээд явуулчихаад эргээд ирсэн. Тэгсэн тэд нарыг дагуулж ирсэн урд айлд байдаг дүү маань над руу залгаад би танай караокены өрөөнд утсаа цэнэглээд үлдээчихсэн байна та аваад ирээч гэсэн. Бас намайг хотоос ирэхэд хүнсний юм захисан тэр машинд чинь хөлдчих байх та надад аваад ирээч гэхээр нь би за гээд буцаад нөхөртэйгөө хүүхдээ үлдээгээд удахгүй юм чинь гээд энэ 2-ын өрөөнд  өнөөдөр мэдүүлэг өгөхөөр ирсэн *******ыг дүүтэй нь ахтайгаа тоглоод байж бай гээд нөхрийнхөө утсыг өгөөд үлдээсэн. Тэгээд би тийшээ яваад юмыг нь өгчихөөд байж байтал манай ******* гээд дүү залгаад *******, ******* эгч 2 зодолдоод байна, та гялс хүрээд ир, айгаад уйлаад байна гэхээр нь би нөхөртэйгөө за явъя гээд очсон. Тэгээд ойрхон зайтай болохоор 5 минут ч болоогүй ирсэн. Тэгээд ирэхэд энэ 2 хоорондоо зодолдож байсан. Тэгээд та 2 дандаа ингэж хоорондоо зодолдож байх юмаа эмэгтэй хүүхдүүд байж болиоч гэхэд за битгий хуцаад бай авгай минь тийм бол цалингаа өнөөдөр өгчих явлаа гэхээр нь чиний цалин авах өдөр чинь 1 дүгээр сарын 05-ны өдөр чи маргааш эрүүл саруул болоод босоод шинээр ирсэн хүмүүст ажлаа хүлээлгэж өгөөд үлдсэн мөнгөө аваад гарын үсгээ зураад яваа гэсэн. Үгүй ээ одоо авна, одоо өгөхгүй бол амиа хорлолоо гэсэн. Тэгэхээр нь би чи тэгж тэнэгтэж байгаа бол өөрөө л мэд гээд бид хоёр маргалдсан. Тэгсэн чи намайг чадахгүй гэж бодоо юу гэхээр нь мэдэхгүй би чам шиг согтуу хүнтэй хэрэлдэж чадахгүй гэсэн чинь чи өөрөө уучихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь чи чам шиг ажлын байран дээрээ согтуу байхгүй гээд бид хоёр маргалдсан. Тэгсэн ******* шил аваад гараа зүслээ гээд толь руу дайраад нь боль гэсэн хоорондоо маргалдаад ******* нь чи энэ муу авгайг өмөөрөөд байгаа юм уу гээд хоорондоо зодолдоод байсан. Тэгэхээр нь би дандаа ингэж байх юм гээд хохь чинь өөрсдөө учраа ол гээд гарсан. Тэгсэн манай нөхөр үүдэнд нь тамхи татаад зогсож байсан. Тэгээд наад нэг 2 юмаа хая дандаа л ингэж байдаг гээд байж байтал эгчээ ******* гараа зүсчихлээ та ороод ирээч туслаач гээд орилохоор нь би гүйгээд орсон чинь ******* гараа шивээснийхээ хавьд зүсчихсэн аймаар байсан. Тэгээд бид нар даавуугаар уясан. Ерөнхийдөө ийм л юм болсон. Тэр хооронд эхлээд намайг ороход энэ 2 зодолдож байсан. Тэгээд намайг салгахад чамд хамаагүй гээд түлхэхэд нь би түлээний болон хогийн саванд тээглээд хойшоогоо унахдаа тоосгон байшингийн хананд толгойныхоо араар хананд цохиод тэгсэн манай нөхөр хөөе гээд энэ 2-ыг зодолдохыг болиулах гээд орон дээр нь хүүхэдтэйгээ хамт хараад сууж байсан. Тэгээд наад 2-оо хая хая бүтэхгүй юм байна. Шал тэнэг юм яриад хоорондоо маргаад байх юм гээд манай нөхөр үүдэнд гараад тамхи татаад байж байсан. Ийм л юм болсон.” гэв.

 

Шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр бид хоёр айлд байхад О.******* гээд дүү залгасан. Урд шөнө бас их айж, дарамттай хоносон та хоёр хурдан ир гэж хэлсэн. Манай эхнэр О.*******, Г.******* хоёртой уулзахаар явсан. Би 3 хүүхэдтэй уулзаад ярилцахад урд шөнөжингөө тамлаж хоносон гэсэн. Шөнөжин үсээ самнуулж ус зөөлгөсөн. Босож суулгасан, цээжээ чангал гэж байгаад цохисон, зодсон. Үүрийн 5 цагийн үед унтахаар нь бид 2 унтсан гэхээр нь би ямар шалтгаанаар тэгж байгаа юм орж асууна гэсэн. Тэгсэн одоо яах юм бэ ахаа наад хоёр архи уух болгондоо бид нарыг ингэж зовоож дарамталдаг гэсэн. Тэгээд би яваад ортол энэ хэд хоорондоо маргалдчихсан байж байсан. Учир зүггүй цагдаа дууд гээд байсан. Эхлээд өөрөө цагдаа дуудсан, дуудсаных нь дараа ч би бас цагдаа дуудсан. Яагаад гэвэл зодооныхоо дунд маргалдаж байхдаа *******г болиулах гээд яагаад ингээд худлаа яриад байгаа юм гээд байсан. Тухайн үед яг тийм юм болж байсан. Тэгэхэд тухайн үед О.******* өөрийгөө удирдах чадваргүй байсан. Байнга орилж хашхирсан давшилсан ширүүн харектертай байсан. Цагдаа дуудахад удаж байж ирсэн. Тэр хооронд энэ хоёр ч маргалдсан, бид нар маргасан. Тэрнээс зодоон болоогүй. О.******* цагдаагийн байгууллага руу залгахдаа намайг алах гээд байна гэж худлаа хэлсэн. Би гадаа байж байтал дотор шил, толь хагарсан. Нөгөө 2 хүүхэд хажууд нь байсан. Юу болоод байгааг ороод хартал А4 хэмжээтэй нэг толь байсныг хагалаад баруун гараараа зүүн гараа зүссэн байсан. Тэгээд амиа хорлоно танай энд чинь би гай болно. Танай хадам ээж даралттай билүү даралтыг нь ихэсгэж ална. Танай хоёр хүүхэд хоёулаа гэртээ байдаг билүү. Шөнө очиж айлгана гэх сүрдүүлгийг хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллага ирэх гэж нэлээн удсан цагдаа ч аргагүй манайд эргүүлд явдаг ганцхан машин байна. Шөнийн эргүүл аягүй их дуудлагатай байна, жаахан удна шүү. Би цагдаа руу ярьж ийм юм болоод байна та нар хурдан ирж энэ хүнийг аваарай гэсэн. Цагдаа зам хальтиргаатай байна жаахан удна шүү л гээд байсан. Тэгэхэд ******* би танай энд үхнэ гээд байхаар нь би арван тав, хорин жил хөдөлмөрлөж босгосон газраа хэзээ ч чамайг үхүүлэхгүй. Цагдаагийн өмнөөс чамайг би өөрийн гараар бариад гаргана гээд эхлээд гарахгүй гэж байгаад би мөрөн дээрээс нь зулгаагаад гарсан. Тухайн үед хашаан дотор камерууд бүгд ажиллаж байсан. Хашаанаас гарахад ******* болон манай эхнэр 2 бичлэг хийгээд явж байсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд аваад явсан...” гэв.

 

Хохирогч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө захирлын найзууд караокед ирсэн. Г.******* бид хоёр үйлчилж байгаа тул аяга, таваг зөөх асуудал байсан. Тухайн үед бид хоёрыг  уучих гэх зэргээр шахаад байсан. Тэгэхээр ажлын байран дээр ууж болохгүй гэж хэлээд гарсан. Буцаад ороход намайг хаалганы булан руу шахаад уулгаж байгаа бичлэг хүртэл бичигдсэн байх ёстой. Тэгж шахуулж 2 татчихаад гарч зогсоол дээр хүмүүс ирэхээр тосож аваад гэр лүүгээ оруулах ажлаа хийсэн. Тэр үед би согтотлоо архи уугаагүй. Хоёр л татсан. Биеэ хянаж чадахаар байсан. Тэгээд хоёр захирлын найзууд яваад өгсөн. Найзуудаа явсны дараа захирал тооцоо мөнгө юу болж байна гэхээр нь би өгчихсөн гэсэн. Тухайн үед нэг гэрийн мөнгө өгөөгүйгээ мартчихсан байсан. Яагаад гэвэл нэг хүн тооцоогоо хийгээгүй байсан. Жаахан байж байгаад хийнэ гэхээр нь за тэгье эгчээ ахаа гээд байж байсан. Тэгсэн манай эмэгтэй захирал орж ирээд тооцоогоо авъя гэж хэлэхээр нь би өгөөгүй байна. Жаахан байж байгаад өгнө гэсэн гэж хэлээд утсаа шалгасан чинь утсан дээр шилжүүлсэн мэдээлэл ирсэн байсан. Тэгээд би мэдээлэл нь ирсэн байна гэсэн чинь манай эмэгтэй захирал ******* чи надаас мөнгө идэх гэлээ гээд учир зүггүй салаавч гаргаад нүүр, ам руу чичлээд байсан. Тэгэхээр нь би та одоо яагаад байгаа юм бэ болиоч та юмтай юм уу уусан идсэнээ шингээгээч гээд хэлсэн. Тухайн өдөр манай 2 захирал хоёулаа согтуу байсан. Тэгсэн гаднаас эрэгтэй захирал орж ирснээ чи одоо давраад байгаа юм биш үү? Өөдөөс нь яасан том дуугардаг юм гээд намайг хоёр, гурван удаа алгадсан. Би болиоч гэж хэлсэн. Та хоёр ядаж цалин мөнгөө өгчхөөд ийм үйлдэл гаргаач. Би та хоёроос цалингаа аваагүй ч гэсэн дансанд чинь итгээд мөнгө хийгээд яваад байгаа шүү дээ. Тэгэхэд та 2  ямар муухай юм бэ гээд би уйлж гуйсан. Үнэхээр та хоёрт гомдож байна гэсэн. Гэтэл чиний гомдох хэнд хамаатай юм гуйлгачин минь гэж баахан хараасан. Би за больё гэж хэлээд цагдаа дуудсан. Тэгсэн А.******* ах намайг дахин дарж үсдэж унагаасан. Тэр хооронд Ч.******* эгч түлээний модноос авч миний толгой руу цохисон. Тухайн үед би бачимдсан байсан болохоор юу гэж хэлснээ сайн санахгүй байна. Г.******* салгах гэж оролдсон. Тэрнээс бид хоёр зодолдсон зүйл байхгүй. Тухайн үйл явдал болоход хоёр захирлын 8 настай хүү нь байсан. Тэрнээс хамт ажилладаг 2 хүүхэд байгаагүй. Энэ хоёр орж ирээд тэр 2-ыг гарч бай гээд гаргасан. ******* нүүр хэсэг рүү 2-3 удаа шанаадаад цохисон. Бас уруул язраад цус гарсан. Миний шүд хөдөлсөн байсныг дараа нь мэдсэн. Би тэр үед та хоёрыг үнэхээр барахгүй юм байна. Та хоёрын гарт амиа алдаж байхаар өөрөө үхчихье гээд газар унасан толины хэлтэрхийг аваад гараа зүссэн. Намайг харж хандах хүн байхгүй гээд дээрэлхээд байгаа юм уу гэж л тэр үед хэлсэн. Харин миний араас хүмүүс ирэх байх шүү гэж хэлсэн. Гомдол санал байхгүй. Хохирлоо гаргуулж, 3 сарын цалингаа л авмаар байна. Би томографт үзүүлэхэд миний хамрын таславч зүүн тийшээ муруй байна гэсэн. Тэрийг эмчлүүлэх бодолтой байна. Хамгийн гол нь цалин хөлсөө авч чадаагүй болохоор эмчлүүлж чадаагүй хүнээс мөнгө зээлж томографт л үзүүлсэн. Эмчилгээний зардалд 232.300 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Гэрч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 01  дүгээр сарын 03-ны орой шинэ жилийн ачаалалттай өдрүүд байсан. А.*******, Ч.******* гээд хоёр хүний найзууд нь ирсэн. Манай амралтын газар караокетой тул дуулж, хуурдаж байгаад явсан. Тухайн үед бид хоёроос гадна дөрвөн ажилтан байсан. Бид хоёр үйлчилсэн. Нэг нэгээрээ дуудаж аяга, таваг зөөлгөх мөн камергүй газар аваачиж архиар шахаад байсан. Ажлын газар дээр архи ууж болохгүй гэж хэлсэн. Баярын өдрүүдээр нойргүй ажилласан болохоор эртхэн унтаж амаръя гээд 22 цагийн үед дуусгасан. Тооцоо авдаг байсан болохоор бүх гэрийнхээ тооцоог авчихаад 00 цагийн орчим амрахаар гэртээ орсон. А.*******, Ч.******* гэх хоёр хүний бага хүү манай гэрт утсаараа тоглоод сууж байсан. Ч.******* хүүхдээ орж ирж авахдаа нэлээн ууртай байсан. О.******* тухайн үед тооцоо авч байсан. Нэг гэрийн тооцоо дутуу орсон байна гэж уурлаж маргасан. Тэгээд тооцоо хийгээгүй гэрийн үүд хаалгыг очиж өшиглөөд та нар яахаараа тооцоо хийдэггүй юм гэсэн. Тэгсэн амарч байсан хүмүүс мөнгө нь ороод ирсэн байна удахгүй хийлээ гэдгээ хэлсэн. Ч.******* тухайн үед О.*******гийн нүүр, ам руу салаавч гаргаад байхаар нь болиулах гэж оролдсон. Төд удалгүй А.******* араас нь юу болоод байгаа юм бэ гээд ороод ирсэн. Хоёулаа согтолттой байсан. Тэгээд А.******* эхнэрээ өмөөрөөд О.*******гийн нүүр хэсэгт нь алгадсан. Би ноцолдож байгаа хоёр хүнийг салгах гэж байгаад өөрөө хойшоо саваад унасан. Тэр үед Ч.******* хотоос хоол горьдож ирсэн гуйлгачингууд гэж муухай үгээр доромжилсон. О.*******гийн толгой хэсэгт түлээний модоор ******* цохисон. Эд өвлийн хүйтэнд бид хоёрыг зайл гуйлгачингууд минь гэсэн. Хар шөнөөр бид хоёр хаа хүрэх билээ гэхэд мэдэхгүй гээд хамаг хувцсыг багласан. Цагдаа дуудсанаас хойш нэлээн удаж байж ирсэн. Цагдаа ирэхээс өмнө А.******* ах О.*******г зайл гээд чирээд гаргасан. Би тэр үед бичлэг хийсэн. Гэтэл Ч.******* араас машинтайгаа давхиж ирээд мөргөөд алчихъя гэсэн...” гэв.

 

Насанд хүрээгүй гэрч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр үед манай хажуу талын гэрт О.*******, Г.******* эгч хоёрын найзууд нь ирсэн байсан. Манай нэг найз бас тэр үед хамт байсан. Тэгсэн орой болсон О.******* эгч бид хоёрыг унтуулаагүй. Цээж хэсэг рүү цохиж, ус зөөлгөж, гэрэл унтрааж, асаалгуулсан. Хоёр захиралд энэ тухай хэлэх юм бол алчихна шүү. Эгч нь дахиад шоронгийн хаалга татмааргүй байна шүү гэж хэлсэн. Тэгээд айгаад А.******* ах, Ч.******* эгчид хэлээгүй. Маргааш нь хотоос А.******* ах, Ч.******* эгч хоёр ирсэн. Тэр өдөр О.*******, Г.******* эгч хоёр хоорондоо зодолдоод байсан. А.******* ах салгах гэж оролдсон. Анх удаа ярьж байгаа сандраад мартаад байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн багын найз Г.*******гийн хамтаар Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан юм. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* бид нар ажил дээр байтал *******ын найзууд нь манай ажил дээр хүрч ирээд караокед уугаад сууж байсан юм. Барагцаагаар оройны 20 цаг орчим болж байсан ******* ******* бид хоёрыг манай найзуудад үйлчил гээд хэлчихсэн болохоор бид хоёр ээлжилж орж, аяга таваг оруулах, гэх мэтээр үйлчлээд байж байтал найзууд бид хоёрыг архиар шахаад байхаар нь би ажлаа хийж байгаа болохоор ууж болохгүй гээд хэлээд намайг шахаад байхаар нь би 2 хундага архи уугаад нэг лааз пиво авч гараад өрөөндөө оруулаад тавьчихсан байсан. Тэгээд 00 цагийн орчимд амралтад байсан хүмүүс ч яваад *******ын найзууд нь яваад ******* бид хоёр өрөөндөө ороод байж байтал гаднаас ******* орж ирээд “нэг гэрийн мөнгө дутуу байна” гэхээр нь би тань руу орсон мөнгийг бүгдийг нь шилжүүлсэн гээд хэлтэл тэгвэл утсаа аваад ир гэхээр нь утсаа аваачаад өгтөл миний утсанд дансанд мөнгө орсон мессеж ирсэн байсан. Тэгтэл тэрийг хараад ******* мөнгө орсон л байна шүү дээ, чи надаас мөнгө хулгай хийдэг болох нуу гээд уурлаад намайг гуйлгачнаар нь дуудаад миний нүүр толгой руу хуруугаараа, хатгаад чичлээд байж байснаа сүүл рүүгээ над руу салаавч гаргаад, гаргасан салаавчаа миний ам руу хийх гээд дайраад байсан. Тэгэхээр нь та одоо болиоч, цалингаа мөнгөө ч өгөхгүй байж хүн дээрэлхээд гээд хэлтэл нөхөр А.******* нь гаднаас орж ирээд, чи миний эхнэртэй хэрэлдлээ гээд миний баруун, зүүн хацар луу ээлжлээд хэд хэдэн удаа алгадаад, нэг удаа миний нүүр лүү гараа атгаж байгаад нэг цохисон. Та одоо болиоч, наадах чинь өвдөж байна, гээд гараас барьтал ******* намайг хувцаснаас зулгаагаад намайг газар унагасан. Тэгтэл ******* намайг үсдэж дараад би өндийх гээд чадахгүй, болиоч гээд хэлтэл эхнэр нь хүрч ирээд миний толгой руу түлээний модоор цохиж байсан. Тэгээд би одоо больчих гээд тэр хоёроос зөндөө гуйсан. Тэгтэл ******* бид хоёрын бүх хувцас хунарыг гаргаж шидээд, бид хоёрыг одоо зайл гээд байсан. Тэр үед ******* та хоёр чинь яасан аймар юм бэ, цалин мөнгөө өгөхгүй байж хүйтэнд хар шөнө, хөөж явуулах гээд байгаа юм уу гээд хэлтэл ******* миний хувцаснаас зуураад намайг чирээд амралтын хашаанаас чи гаргаад, хашааны гадна гаргаж ирсэн. Тэгээд би *******аас та одоо болиоч гээд гуйж байгаад гарыг нь тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-8-9/,

 

Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн эхнэр Ч.******* болон хүүхдүүдийнхээ хамтаар ямартай ч үдээс хойш, орой болох гэж байсан, цагийг нь сайн санахгүй байна, амралтын газар дээрээ очсон юм. Тэр үед манайд ажилладаг *******, ******* хоёр найзууд нь ирсэн гээд найзуудтайгаа архи уучихсан согтуу байсан. Дээр нь манай найзууд манай амралтын газар амрах гээд ирчихсэн байсан. Тэгээд эхнэр бид хоёр амралтаараа орж хальт харчхаад, эхнэрийн найз гийн гэрт очиж байж байгаад, шөнө 00 цагийн орчимд амралт дээрээ буцаад очтол эхнэрийн найзууд явчихсан, ******* гээд дүү маань над дээр хүрч ирээд “ахаа ******* эгч, ******* эгч хоёр бид нарыг айлгаад байна, ална гээд байсан, та хоёрыг ирэхээр бөлдөгдөнө, ална гээд байсан” гэчихсэн, камерын өрөөнд сууж байсан. Тэр үед манай эхнэр түрүүлээд ажилчдын амрах байр луу *******тай уулзахаар орсон. Тэгээд би араас нь яваад ортол *******, *******, манай эхнэр ******* гурав 3 өөр орон дээр суучихсан маргалдаад сууж байхаар нь би ороод юунаас болсныг нь асуутал ******* “та нар миний цалинг өгөхгүй байна” гээд уурлаад эхлэхээр нь би тохирсон хугацаандаа 1 сарын 5-нд цалингаа өгнө гээд тайлбарлаад, өмнө нь жолооны курст суулгана гээд ярьж тохирсон байснаа сануултал тийм юм байхгүй, цалингаа авъя явна гээд эхэлсэн. Энэ үед манай эхнэр “та нар хэлсэн, ярьсандаа байдаггүй” гээд хэлтэл ******* босож ирээд манай эхнэрийг түлхээд унагаачихаар нь би эхнэрээ татаж босгож ирээд, би *******г түлхээд ор луу нь унагаасан. Тэгтэл ******* *******д хандаж, чи одоо болиоч ээ гээд хэлтэл ******* ******* руугаа уурлаад дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг болиулчхаад эхнэрээ аваад өрөөнөөс нь гараад камерынхаа өрөө рүү орж байж байгаад дахиад эхнэртэйгээ ярилцаад, тэр хоёртой учир зүгээ олъё бас хөөж явуулаад яах вэ гэж эвээр ярилцъя гэж шийдээд буцаж ороод эхэндээ эв зүйгээ олоод ярилцаж байгаад сүүлдээ ******* нь “одоо та нарын бүх булхайг дэлгэнэ хүүхдүүдийг чинь айлгана” гээд хашхираад эхлэхээр нь манай эхнэр өөдөөс нь уурлаад “би та нарын ээж рүү залгах уу” гэсэн юм яриад маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би хэрүүлд нь оролцоод яах вэ гээд гадаа тамхи татаад зогсож байтал дотор чанга дуу чимээ гараад, шил дугараад эхлэхээр нь буцаад ортол ******* хагарсан толио бариад амиа хорлоно гэчихсэн байж байсан. Тэгээд би гарыг нь боож өгөөд, чи ингээд яах вэ гээд хэлтэл гайгүй тайвшраад суусан. Тэгснээ нэг их удалгүй дахиад амиа хорлоно гээд байхаар нь тэгвэл чи гар энд хүн үхүүлэхгүй гээд гар гээд Хулаг мөрнөөс татаад чирээд хашааны гадаа гаргасан. Тэгээд гадаа гараад ******* арай тайвшраад үхэхгүй, болъё, та дуудсан цагдаагаа ч болиулчих гээд буцаад орсон. Тэрний дараа нэг их удаагүй цагдаа хүрч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-67-68/,

 

Шүүгдэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө би нд байх гэртээ байж байгаад орой 20 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт Тэрэлж шугуй амралтын газарт өөрийнхөө ажиллуулдаг амралт руу очтол манайд ажилладаг тогооч О.******* архи уучихсан байдалтай хөл дээрээ явж чадахгүй, амнаасаа архи үнэртүүлчихсэн согтуу сууж байхаар нь би *******д ажил дээрээ архи уулаа эртхэн унтаарай гэж хэлчхээд найзынх руугаа  явахаар нөхөр хүүхэдтэйгээ гарсан. 23 цагийн орчимд манай дүү над руу залгаад “О.******* амрагчтай муудалцаад *******той зодолдоод байна” гэхээр нь би гараад 10 орчим минутын дараа амралт руугаа буцаад очтол *******, ******* хоёр бие биеийнхээ үснээс зулгаачихсан байж байхаар нь би нөхөртөө энэ хоёрыг салгаач гээд хэлээд хараад зогсоод байсан. Тэгэхээр нь би утсаараа бичлэг хийтэл над руу уурлаад намайг бариад зууралдаад эхэлсэн. Тэгснээ намайг түлхэж унагаагаад би хана мөргөөд уначихсан. Тэр үед манай нөхөр бид хоёрыг салгаад О.*******г газар дараад суусан. Тэгээд ******* хэсэг байж байгаад арай тайвшраад надаас цалингаа нэхээд эхэлсэн. Тэгэхээр нь би өгөхгүй гээд хэлчхээд гарах гэтэл “би гараа зүснэ” гээд байхаар нь хаяад гараад явчихсан. Тэгтэл нэг их удаагүй цагдаагаас хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг /хх-58-59/,

 

Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн найз болох *******гийн хамтаар ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт тогоочоор ажилладаг байсан юм. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай амралтын газрын захирлын найзууд манай амралтын газарт ирсэн амарч байсан бөгөөд караокед сууж байхад нь ******* бид хоёрыг амралтын газрын эзэн ******* эгч орой 20 цагийн үед байх, яг тодорхой цагийг нь санахгүй байна, найзууддаа үйлчил гээд дуудсан юм. Тэгэхэд нь эхлээд ******* амралтын газрын караокед найзууд дээр нь очиж, хэрэгтэй зүйлийг нь аваачиж өгөх гээд орсон. Тэгтэл *******г ******* эгчийн найз нь шахаад архи уулгасан гэсээр ******* над дээр хүрч ирсэн. Би тэр үед нь камерын өрөөнд байж байсан юм. Үүний дараа нэг их удалгүй дахиад ******* эгч намайг дуудахаар нь яваад очтол намайг бас нэг найз нь энийг уучих гээд хундагатай архи өгөхөөр нь ажилтай уухгүй гэж хэлээд амсчхаад буцаагаад өгсөн. Тэгсэн чинь тэр найз дахиад надад нэг ширхэг лаазтай пиво өгөөд, ахиад авах уу гэхээр нь би аваагүй. Тэгээд орой 00 цагийн орчимд О.******* бид хоёр ******* эгчээс бид хоёр амарч болох уу гээд асуутал болно гэхээр нь бид хоёр өөрсдийнхөө амралтын өрөөндөө ороод байж байтал 1 цаг орчмын дараа ******* эгч манай өрөөнд гаднаас орж ирэхдээ яг юу болсныг нь мэдэхгүй, гаднаас их ууртай орж ирээд О.******* бид хоёроос “яагаад нэг гэрийн тооцоо ороогүй байгаа юм” гээд уурлаад эхэлсэн. Тэр үед нь О.******* өөрийнхөө утсыг анзаараагүй, нэг гэрийн тооцоо орсон ороогүйг мэдэхгүй байж байгаад гар утсаа хараад “миний данс руу орчихсон байсныг нь анзаараагүй юм байна, одоо тань руу хийчихье” гээд хэлтэл ******* эгч уурлаад *******г “тооцооны мөнгө идэх гэлээ, холоос ирсэн гуйлгачин” гээд доромжлоод, загнаад байсан. Тэгээд О.******* бид хоёр ******* эгчид мэдээгүй байсан юм аа, та тэгэхдээ бид хоёрын сүүлийн 2, 3 сарын цалингуудыг өгөөгүй байгаа гэтэл гуйлгачингуудад мөнгө өгч яадаг юм гээд орилж байгаад гараад явсан. Тэгтэл төд удалгүй манай өрөөнд гаднаас дахин нөхөр А.******* нь орж ирээд, яагаад миний эхнэр лүү дайраад байгаа юм гэхээр нь би танай эхнэр лүү дайрсан юм байхгүй, танай эхнэр чинь өөрөө бид хоёрыг доромжлоод, байсан гээд хэлтэл “та хоёр битгий худлаа яриад бай” гэж хэлээд А.*******, Ч.******* хоёр манай амралтын өрөөгөөр орж гараад хэрэлдээд байсан, хэрэлдэхдээ “бид хоёрыг гуйлгачин мөнгө идэх” гэсэн гээд доромжилж байгаад ******* *******гийн нүүр лүү чичлээд ам руу нь салаавч гаргаж хийх гээд дайраад байсан. Би тэр үед болиоч гээд зөндөө хэлээд болихгүй дайраад байсан. ******* ч бас та одоо болиоч гээд байгаад байсан. Тэр үед гаднаас нөхөр А.******* орж ирээд чи яахаараа манай эхнэр лүү дайрдаг юм гээд ороод ирэхээр нь би “бид нарыг та хоёрыг мэдэж байгаа биз дээ ямар нөхцөлд, яаж ажилладаг билээ” гээд тайлбарлаад хэлтэл нөхөр нь чи яахаараа захирлынхаа өөдөөс хэрэлддэг юм, чи ингэх болоогүй шүү бацаанаа, гуйлгачин минь гээд ******* руу дайраад байсан. Тэгсэн чинь ******* ах ******* руу чи миний эхнэрийн өөдөөс хэрэлдлээ гээд *******гийн нүүр лүү нь хоёр гараараа баруун, зүүн талаас нь 4-5 удаа алгадаад авахаар нь би босоод салгаж байсан чинь ******* *******ыг түлхэж, өөрөөсөө холдуулж, түлхээд хоёр тийшээ салаад унасан. Тэгсэн чинь ******* ******* руу дайраад толгой руу нь хэд хэдэн удаа гараараа цохиод, тэгснээ түлээний хайрцгаас мод аваад *******гийн толгой, нуруу хэсэг рүү нь модоор хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл ******* босож ирээд *******гийн цамцны энгэр, гараас нь зуурч байгаад *******г сэгсрээд байсан. Үүний дараа ******* ******* бид хоёрын хувцсыг хамж шидээд, заримыг нь уутанд хийгээд та хоёр зайлцгаа, та хоёрыг харахыг хүсэхгүй байна гээд байхаар нь би “та ажилчдаа ажлын байран дээрээс нь хар шөнө хөөгөөд гаргаж болж байгаа юм уу” гэтэл хамаагүй, та хоёр одоо зайл гээд хөөгөөд байсан. Тэр үед ******* би ингэж зодуулж, дээрэлхүүлж чадахгүй гээд цагдаа руу дуудлага өгсөн. Тэгтэл ******* *******гийн утсыг авчхаад өгөхгүй гээд байхаар гуйж байгаад утсаа авсан. Тэгсэн чинь ******* ах одоо би чамайг цагдаад өгнө гээд *******гийн баруун мөр ормоос нь хувцаснаас нь чирээд амралтын газрын хашаагаар бүтэн тойрч гаргаад, бүүр хашааны гадаа аваачсан. Тэр үед эхнэр ******* нь араас машинтайгаа дагаад яваад байсан. Би тэр үед нь гар утсаараа бичлэг хийсэн ******* намайг бичлэг хийж байгааг мэдээд ******* газар тавьсан. Тэгэхээр нь би *******г аваад буцаад амралт руу алхаад өрөөндөө ороод байж байтал цагдаа хүрч ирээд бид хоёроос мэдүүлэг авахаар аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/,

 

Насанд хүрээгүй гэрч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01-р сарын 04-ний шөнө 01 цагийн үед намайг гал тогоонд тай хоол идээд сууж байх үед ******* ах эгч хоёр машины зогсоол орчмоос ирж яваа харагдсан. Дараа нь тэр хоёр шууд ******* эгч эгч хоёрын өрөөнд ороод эгч ******* эгч хоёр хоорондоо маргалдаад байхаар нь бид хоёр гүйгээд очсон чинь ******* ах ийг та хоёр дагуулаад явж бай дүү нь айж магадгүй гэж хэлэхээр нь бид 3 саравчинд ороод сууж байх үед ******* ах араас гарч ирээд эмэгтэй хүний хэрүүлд оролцохгүй гээд тамхи татаад зогсож байхаар нь би цаана нь юу болж байгааг харах гээд хаалгаар шагайж харсан чинь эгчийг ******* эгч цээж хэсэгт түлхсэн чинь эгч зуухны доор байдаг шаланд бүдэрч унаад түлээний саванд тохойлдоод толгой орчмоороо хана мөргөөд унасан. Дараа нь ******* эгч эгч рүү дайраад байсан чинь ******* ах орж ирээд ******* эгчийн мөрнөөс нь татаж байгаад орон дээр суулгасан. Тэгээд ******* эгч босож ирээд эгч рүү дайраад байсан чинь ******* ах араас нь тэвэрч байгаад ор луу түлхсэн. ******* эгч тухайн үед эгч рүү дайрч байгаад хананд өлгөсөн байсан толийг гараараа цохиж хагалсан тэгээд ******* ах эгч рүү хандаж чи наад найзыгаа аваач гэж хэлсэн чинь эгч ирээд ******* эгчийг орны булан руу суулгасан. ******* ах камерын өрөө рүү оръё гээд гарах гэж байтал ******* эгч араас алхаж ирээд түлээний саван дээр байсан толины хагархайг авах гэж байсан. Тэгэхээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь аниа нь энийг хаях гэж байна гээд нэг хэлтэрхийг аваад зүүн гарын шуу хэсэгт гараа зүссэн. Тэгээд эгч ******* эгчийн гарынх нь цусыг арчаад, тогтоосон. эгч ******* эгч нар цагдаад дуудлага өгөөд байсан. Хоёр хоногийн өмнө ******* эгч эгч нарын найзууд нь ирээд тэр хоёр архи ууж байгаад хоорондоо маргалдаад зодолдсон тэр үед нь бид хоёр салгасан чинь эгч унтаад өгсөн. ******* эгч бид хоёрыг унт гэхээр нь гэрлээ унтраасан чинь гэрлээ асаа намайг ус аваад ир гээд унтуулахгүй үс самнаадах гээд үс боогоодох гэхээр нь үсийг боосон чинь хажуу талаар нь орж ирээд байсан чинь арчаагүй ажил хийж чадахгүй гээд намайг загнаж байгаад аар үсээ боолгоод бид хоёрыг хажуудаа суулгаж байгаад цээжээ чангал гээд гараараа хоёр удаа цохиж аваад байхаар нь танайд хонохгүй гэж хэлээд гарах гэсэн чинь хаалга цоожилсон байсан тэгээд араас наашаа суу гэж хэлээд унтуулахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-26-28/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 31 дугаар:

            “1.ийн *******гийн биед уруулд шарх, нэг шүдний 1-р зэргийн ганхалт, шанаа, нуруу, гуянд цус хуралт, хамар, хацар, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            2. Дээрх гэмтлүүд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна.

            3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-35-36/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 36 дугаар:

            “1.ийн *******ын биед зулайд зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтэл учирсан гэх цаг хугацаатай тохирч байна.

            3. Ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-40-41/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 72 дугаар:

            “1.ийн *******ын 2023.01.06-ны өдрийн гавал тархины КТГ-н шинжилгээний хариунаас түүний биед учирсан гэмтэлтэй холбоотой урьд дурдагдаагүй шинэ нөхцөл байдал илэрсэнгүй.

            2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” Гэх дүгнэлт /хх-43-44/,

 

            “Ай ти мед” оношилгооны төвийн “Толгойн тодосгогч бодистой компьютерт томографийн шинжилгээ” /хх-45-46/,

 

            СД нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-04/,

            Яаралтай тусламжийн хуудас №103 /хх-34/,

            Лазер мед эмнэлэг Компьютер томографийн шинжилгээ /хх-32-33/,

Шүүгдэгч А.*******, Ч.******* нарын хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “... шүүгдэгч А.*******, Ч.******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Хохирогчийн зүгээс цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн. Иймд бодит гарсан хохирлоо гаргуулж авах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “.... А.*******ын үйл хэргийг харвал хохирогчийн мөрнөөс зулгаагаад явж байгаа үйлдэл нь зөрчлийн шинжтэй. Тэрнээс шууд санаатай зодож, цохисон асуудал байхгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байгаа тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч А.*******, Ч.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

            Шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох Хохирогч О.*******гийн өгсөн: “.... нөхөр А.******* нь гаднаас орж ирээд, чи миний эхнэртэй хэрэлдлээ гээд миний баруун, зүүн хацар луу ээлжлээд хэд хэдэн удаа алгадаад, нэг удаа миний нүүр лүү гараа атгаж байгаад нэг цохисон. Та одоо болиоч, наадах чинь өвдөж байна, гээд гараас барьтал ******* намайг хувцаснаас зулгаагаад намайг газар унагасан....” гэх мэдүүлэг, Шүүгдэгч А.*******ын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би араас нь яваад ортол *******, *******, манай эхнэр ******* гурав гурван өөр орон дээр суучихсан маргалдаад сууж байхаар нь би ороод юунаас болсныг нь асуутал ******* “та нар миний цалинг өгөхгүй байна” гээд уурлаад эхлэхээр нь би тохирсон хугацаандаа 1 дүгээр сарын 5-нд цалингаа өгнө гээд тайлбарлаад, өмнө нь жолооны курст суулгана гээд ярьж тохирсон байснаа сануултал тийм юм байхгүй, цалингаа авъя явна гээд эхэлсэн. Энэ үед манай эхнэр “та нар хэлсэн, ярьсандаа байдаггүй” гээд хэлтэл ******* босож ирээд манай эхнэрийг түлхээд унагаачихаар нь би эхнэрээ татаж босгож ирээд, би *******г түлхээд ор луу нь унагаасан....” гэх мэдүүлэг , Шүүгдэгч Ч.*******ын өгсөн: “...*******, ******* хоёр бие биеийнхээ үснээс зулгаачихсан байж байхаар нь би нөхөртөө энэ хоёрыг салгаач гээд хэлтэл хараад зогсоод байсан. Тэгэхээр нь би утсаараа бичлэг хийтэл над руу уурлаад намайг бариад зууралдаад эхэлсэн. Тэгснээ намайг түлхэж унагаагаад би хана мөргөөд уначихсан. Тэр үед манай нөхөр бид хоёрыг салгаад О.*******г газар дараад суусан...” гэх мэдүүлэг, Гэрч Г.*******гийн өгсөн: “....гаднаас нөхөр А.******* орж ирээд чи яахаараа манай эхнэр лүү дайрдаг юм гээд ороод ирэхээр нь би “та бид хоёрыг мэдэж байгаа биз дээ ямар нөхцөлд, яаж ажилладаг билээ” гээд тайлбарлаад хэлтэл нөхөр нь чи яахаараа захирлынхаа өөдөөс хэрэлддэг юм, чи ингэх болоогүй шүү бацаанаа, гуйлгачин минь гээд ******* руу дайраад байсан. Тэгсэн чинь ******* ах ******* руу чи миний эхнэрийн өөдөөс хэрэлдлээ гээд *******гийн нүүр лүү нь хоёр гараараа баруун, зүүн талаас нь 4-5 удаа алгадаад авахаар нь би босоод салгаж байсан чинь ******* *******ыг түлхэж, өөрөөсөө холдуулж, түлхээд хоёр тийшээ салаад унасан...” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч О.*******ын өгсөн: “...******* ах араас гарч ирээд эмэгтэй хүний хэрүүлд оролцохгүй гээд тамхи татаад зогсож байхаар нь би цаана нь юу болж байгааг харах гээд хаалгаар шагайж харсан чинь эгчийг ******* эгч цээж хэсэгт түлхсэн чинь эгч зуухны доор байдаг шаланд бүдэрч унаад түлээний саванд тохойлдоод толгой орчмоороо хана мөргөөд унасан. Дараа нь ******* эгч эгч рүү дайраад байсан чинь ******* ах орж ирээд ******* эгчийн мөрнөөс нь татаж байгаад орон дээр суулгасан. Тэгээд ******* эгч босож ирээд эгч рүү дайраад байсан чинь ******* ах араас нь тэвэрч байгаад ор луу түлхсэн..” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 31 дугаар: ийн *******гийн биед уруулд шарх, нэг шүдний 1-р зэргийн ганхалт, шанаа, нуруу, гуянд цус хуралт, хамар, хацар, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар 2023 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын ажилчдын амрах байранд  хохирогч О.******* болон гэрч Г.******* нарын зодооныг салгах , эхнэртэй нь хэрүүл хийсэн гэсэн шалтгаанаар шүүгдэгч А.******* нь хохирогч О.*******г түлхэх,  нүүрэн тус газар цохиж  түүний биед уруулд шарх, нэг шүдний 1-р зэргийн ганхалт, шанаанд нь зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь тогтоогдож байна.

 

Харин хохирогчийн биед нуруу, гуянд цус хуралт, хамар, хацар, сарвуунд нь зулгаралт бүхий учирсан гэмтлүүд нь шүүгдэгч нарын хэн алиных нь үйлдэлтэй холбоогүй бөгөөд хохирогчийн өөрийн бусдын эсрэг довтлох ,чирүүлэхгүй гэж газар өөрөө унасан гэх үйлдэлтэй холбогдож учирсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн бичлэгүүдээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэрч Г.******* болон хохирогч О.******* нар нь шүүгдэгч Ч.*******ын үйлдлийн талаар “Тэгсэн чинь ******* ******* руу дайраад толгой руу нь хэд хэдэн удаа гараараа цохиод, тэгснээ түлээний хайрцгаас мод аваад *******гийн толгой, нуруу хэсэг рүү нь модоор хэд хэдэн удаа цохисон. “гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн “ногоон эрээн өнгийн куртиктай эрэгтэй хүн гартаа тамхи барьсан байдалтай байх бөгөөд орон дээр сууж буй шар өнгийн цамцтай /О.*******/ эмэгтэй хүний толгой орчим хүрээд эрэгтэй хүн “ чамайг цохисон уу” гэж хэлэх бөгөөд шар өнгийн цамцтай эмэгтэй хүн дахиад цохиоч, дахиад цохиоч гэж давтан хэлж сууж байгаа орон дээрээсээ босох үйлдэл хийх бөгөөд ногоон эрээн куртиктай /А.*******/ эмэгтэйн энгэрээс зуурч хоёр гараараа түлхэж ор луу унагаж байгаа дүрс бичигдсэн,  “саарал өнгийн цамцтай /Г.*******/ эмэгтэй хүн цаашаа харан зогсож байх бөгөөд цаана нь шар өнгийн цамцтай эмэгтэй хүн /О.*******/ хүн утсаар ярьж байгаа дүрс үзэгдэж байв. Саарал өнгийн эмэгтэй хүн шар өнгийн цамцтай эмэгтэй хүний гар, цамцны ар тал хэсгээс барих бөгөөд шар өнгийн цамцтай эмэгтэй хүн нь “за ингээд намайг болиулах гээд л байна” гэж хэлэх бөгөөд Г.******* нь О.*******г орон дээр татаж суулгаад дээр нь дарж суух бөгөөд гар утсанд нь хүрээд Г.*******г арагш алхах үед О.******* араас нь цохиж буй хөдөлгөөн наана сууж байсан хүмүүсийн хажууд ирэхэд дахин цохих гэж оролдоход хүмүүс салгав. А.******* нь О.*******г орон дээр дарж Г.******* босож нөгөө талын оронд сууснаар бичлэг дуусав” гэсэн бичлэгүүд, насанд хүрээгүй гэрч О.*******ын өгсөн: “...Тэр өдөр О.*******, Г.******* эгч хоёр хоорондоо зодолдоод байсан. А.******* ах салгах гэж оролдсон....” гэх мэдүүлэг,  Шүүгдэгч Г.*******ын өгсөн : “Тэгтэл ******* *******д хандаж, чи одоо болиоч ээ гээд хэлтэл ******* ******* руугаа уурлаад дайраад эхэлсэн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх ба гэрч Г.*******, хохирогч О.******* нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтын талаар мэдүүлээгүй байдлыг харгалзан шүүгдэгч Ч.*******ын талаарх мэдүүлэг нь үндэслэлгүй бөгөөд  тухайн хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгч Ч.*******ын хохирогч О.******* руу халдаж байгаа үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч А.*******, Ч.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон  байна.

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  шүүгдэгч ******* овгийн ийн *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч А.*******ыг холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Шүүх талуудын эрүүгийн хариуцлагатай холбоотой гаргасан дүгнэлтүүдийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 , 1.4 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харьцаанаас үүдэж гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөлүүдийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон тухайн зүйл ангид заасан ялуудаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэг хохирогч нь О.******* нь 232.300 /хоёр зуун гучин хоёр мянга гурван зуу/ төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилснийг хянаад хэрэгт авагдсан эмчилгээтэй холбоотой , шатахуун, тээврийн зардалтай холбоотой нийт 206.000 /хоёр зуун зургаан мянга/ төгрөгийн шаардлагыг хангаж шүүгдэгч А.*******аас гаргуулж, 26.300 /хорин зургаан мянга гурван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт хамааралгүй тул  хэрэгсэхгүй болголоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овгийн ийн *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасугай.

 

2. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овгийн *******ийн *******т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан /600.000/ зургаан зуун мянга төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 206.000 /хоёр зуун зургаан мянга/ төгрөгийн шаардлагыг хангаж шүүгдэгч А.*******аас гаргуулж, нэхэмжлэлээс 26.300 /хорин зургаан мянга гурван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД