Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/01271

 

 

*******,*******

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/03222 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 234 дүгээр магадлалтай,

 

Ванг Жунхонг /Wang Junhong/,******* нарын нэхэмжлэлтэй,

Х ХХК-д холбогдох,

 

Хун-Очир ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захирал*******т даалгах, гүйцэтгэх захирал*******ийн Хун-Очир ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон Хун-Очир ХХК-ийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, Хун-Очир ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад асуудлаар Хун-Очир ХХК-ийн нэрийн өмнөөс цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхыг*******т даалгах тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч*******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хун-Очир ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захирал*******т даалгах, гүйцэтгэх захирал*******ийн Хун-Очир ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон Хун-Очир ХХК-ийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, Хун-Очир ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад асуудлаар Хун-Очир ХХК-ийн нэрийн өмнөөс цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхыг*******т даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хун-Очир ХХК нь 2014.9.04-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Нэхэмжлэгч ******* нь тухайн Хун-Очир ХХК-ийн 55 хувийг, БНХАУ-ын иргэн******* 35 хувийг, 10 хувийг Монгол Улсын иргэн******* нар тус тус эзэмшдэг байгаа. Компанийн гүйцэтгэх захирал Ж.Оюунцэцэг нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулах үүргээ удаа дараа зөрчсөн байдаг. ******* нь 2014 онд хувьцаа эзэмшигчээр орсон. Энэ хугацаанаас хойш 2014 он, 2015 он, 2016 он, 2017 он, 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг огт хуралдуулаагүй. Компанийн тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэх талаар*******т удаа дараа ******* шаардлага тавьж байсан. Мөн санхүүгийн тайлангаа дээрх жилүүдэд огт тавьж байгаагүй. Компанийн тухай хуульд заасан үүргийг гүйцэтгэх захирал******* биелүүлэлгүй 55 хувийн хувьцаа эзэмшигч *******-ы эрхийг зөрчсөн тул Хун-Очир ХХК-д эзэмшдэг хувьцааг худалдахаар болж өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээнд буюу 3 сая юаньд тооцон тэргүүн ээлжинд худалдаж авах саналыг бусад хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэн*******, БНХАУ-ын иргэн******* нарт Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хүргүүлж, бичгээр тэргүүн ээлжинд худалдан авах эсэх хариугаа ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч*******,******* нар нь худалдаж авахыг зөвшөөрөөгүй хариуг ирүүлсэн байдаг. Үүний дараа хувьцаа эзэмшигч ******* Хун-Очир ХХК-ийн 55 хувийн хувьцааг 2018.8.27-ны өдөр Монгол Улсын иргэн*******д худалдахаар тохирч хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч хувьцаа эзэмшигчийг өөрчлөх шийдвэрийг гаргах компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг гүйцэтгэх захирал******* гаргалгүй Компанийн тухай хууль болон компанийн дүрмийг зөрчсөн. 2018.9.08-ны өдөр ******* болон******* нар 2018.8.27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах №18/01 тоот гэрээний дагуу хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргах, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргаж өгөхийг хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал*******, хувьцаа эзэмшигч******* нарт хандан Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр Баруун Турууд байрлах компанийн оффис дээр хамтдаа биечлэн уулзаж шаардлага тавихад******* нь*******гийн биед халдаж гэмтэл учруулахгүйгээр зодсон. 2018.12.20-ны өдөр Хун-Очир ХХК-ийн нийт хувьцааны 55 хувийг эзэмшигч ******* хувьцаа худалдан авахаар тохирсон******* нар тус тусдаа, 2018.12.07-ны өдөр******* дангаар Хун-Очир ХХК-ийн гүйцэтгэх захирал*******т хандан Компанийн тухай хуульд зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлагыг бичгээр гаргаж баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах эсэх хариуг гүйцэтгэх захирал******* ирүүлэх үүрэгтэй бөгөөд Хун-Очир ХХК-ийн 55 хувийг эзэмшдэг ******* болон******* нарт хаягласан 2019.01.08-ны өдрийн №01 тоот тайлбар гаргах тухай албан бичгийг баталгаат шуудангаар*******гийн хаягаар хариу ирүүлэхдээ ...Хун-Очир ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах боломжгүй... гэсэн хариуг өгсөн байгаа. Энэ хариу нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5.1, 61.5.2 дахь хэсгийг зөрчсөн тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д заасныг үндэслэн шүүхэд хандах эрх үүссэн. Иймд Хун-Очир ХХК-ийн гүйцэтгэх захирал******* Компанийн тухай хууль болон Хун-Очир ХХК-ийн дүрмээр тогтоосон үүргээ биелүүлэхгүй байгаа нь компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигч *******, хувьцаа худалдан авахаар урьдчилан гэрээ байгуулсан******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...БНХАУ-ын иргэн *******, Монгол Улсын иргэн******* нар нь тус Хун-Очир ХХК-ийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэл үндэслэлгүй байна. Учир нь тус компанийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан БНХАУ-ын иргэн ******* нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш болно. Тус компанийн 90 хувийн хувьцаа эзэмшигч******* нь *******-д бэлэглэлийн гэрээний нэр бүхий дүр эсгэсэн гэрээ байгуулж 55 хувийн хувьцааг шилжүүлсэн. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж заасан хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэсэн хуулийн шаардлага хангахгүй юм. Талуудын хооронд нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх үйл явдал бодит байдал дээр байхгүй юм. Талуудын хооронд гэрээ байгуулах жинхэнэ хүсэл зориг нь БНХАУ-ын Тайжөү хотын бараа материалын*******-тай хамтран ажиллах гэрээг 2016.4.15-ны өдөр байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу Хун-Очир ХХК-д БНХАУ-ын Тайжөү хотын бараа материалын******* нь 2,000,000 юанийн хөрөнгө гаргаж үйлдвэрийн байр барих болон тоног төхөөрөмж худалдан авч өгч түүнийгээ хөрөнгө оруулалт гэж үзэж тус компанийн хувьцааны 55 хувийг эзэмших бөгөөд мөн 8,000,000 юанийн эргэлтийн хөрөнгө гаргах үүрэгтэй юм. Энэ үүргээр хүлээсэн үүргээ БНХАУ-ын иргэн ******* биелүүлээгүй бөгөөд бэлэглэлийн гэрээгээр компанийн 55 хувийг эзэмшүүлж буй энэ гэрээ нь анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн гэрээ болно. Энэ асуудлыг өөрт нь хэлж БНХАУ-ын Тайжөү хотын бараа материалын*******-тай хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд компанийн 55 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохыг тайлбарлан хэлмэгц тус компанийн 55 хувийн хувьцааг буцааж худалдаж ав эсвэл бусдад зарна гэх мэтээр шударга ёсонд нийцэхгүй шаардлага тавьсан бөгөөд Монгол улсын иргэн*******д зарсан гэх мэтээр анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлээ үндэслэн компанийн хууль ёсны өмчлөгч болохоор илт улайрсан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа болно гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/03222 дугаар шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.6 дахь хэсэгт зааснаар******* /ГХО/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг тус компанийн гүйцэтгэх захирал*******т даалгаж, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал*******ийн*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон*******-ийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох,*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад асуудлаар*******-ийн нэрийн өмнөөс цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхыг*******т даалгах *******,******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 234 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/03222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.11-ний өдрийн 184/ШШ2019/03222 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.29-ний өдрийн 234 дүгээр магадлал зэргийг хянуулахаар хянуулах гомдол гаргаж байна. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хяналтын гомдлыг гаргаж байна. Хэргийн тухайд: БНХАУ иргэн Wang Junhong болон******* нарын нэхэмжлэлтэй******* холбогдох иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт болон Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас авсан лавлагаагаар*******-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч Wang Junhong нь өөрийн хувьцааг 2018.8.27-ны өдөр 18/01 дугаартай хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр өөрийн эзэмших 55 хувийн хувьцааг*******д худалдсан гэх баримтыг гаргаж өгсөн билээ. /хавтаст хэргийн 10-13 ба 27 тал/ Гэтэл БНХАУ-ын иргэн Wang Junhong нь нэгэнт хувьцаагаа 2018.8.27-ны худалдсан гэх боловч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах хууль бус шаардлага гаргах бөгөөд*******-ийн захирал******* нь 2018.12.7 ба 20 нд, 2019.01.08-ны өдрүүдэд БНХАУ-ын иргэн Wang Junhong шаардлагаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах боломжгүй гэсэн хариу өгнө. Анхан шатны шүүх хариуцагч талд нэхэмжлэгч тал******* холбогдох гэх энэ маргаанд*******-ийн хувьцааг худалдсан буюу эрх нь дуусгавар болсон буюу БНХАУ-ын иргэн Wang Junhong нь өөрийн хувьцааг орчуулагч гэх иргэн*******д шилжүүлсэн гэх баримтыг гаргаж өгсөн. Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д Үнэт цаасыг өөр этгээдэд шилжүүлснээр түүгээр гэрчлэгдэж байгаа эрх бүхэлдээ шилжинэ мөн хуулийн 122 дугаар зүйлийн122.2-т Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж тус тус зааснаар БНХАУ-ын иргэн Wang Junhong нь шаардах эрхгүй этгээд тул нэхэмлэл гаргах эрхтэй этгээд биш байхад анхан болон давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Шүүх нэгэнт нэхэмжлэгч тал хоёр этгээд байхад тэдний аль нь нэхэмжлэл гаргах этгээд болохыг анхааран үзсэнгүй. Мөн энэ хоёр этгээд нь өөрсдийгөө нэхэмжлэгч гэж тодорхойлсон бөгөөд тэдний хэн нь жинхэнэ нэхэмжлэгч болохыг тодорхойлох зорилгоор******* гэх хүний орлогыг бодит эсэхийг тогтоох зорилгоор Татварын ерөнхий газраас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан болно. Гэтэл шүүгч нь 2019.11.22-ны өдрийн 184/Ш32019/13306 дугаартай захирамжаар энэ хүсэлтийг хангахаас татгалзана. Энэ баримт нь хэн нь жинхэнэ нэхэмжлэгч болохыг тогтоох хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт бөгөөд хариуцагч түүнийг олж авах боломжгүй нотлох баримт тул ИХШХШТухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэсэн заалтыг анхан шатны шүүх зөрчсөнөөс хариуцагч тал өөрийн татгалзлалаа батлах боломж олгоогүй бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн бөгөөд мэтгэлцээн тэгш явагдах нөхцөлийг шүүх хангах үүргээ биелүүлээгүй болно. Wang Junhong-ийн орчуулагч******* нь ямар орлогоор хувьцаа худалдан авсныг тодорхойлох шаардлагатай бөгөөд шүүх энэ байдлыг үнэн зөвөөр тогтоох ажиллагаа хийгээгүйгээс болж Монгол улс саарал жагсаалтад орсон билээ. Өөрөөр хэлбэл тухайн мөнгө нь шударгаар олсон татвар төлсөн болох нь нотлогдсон байх ёстой бөгөөд энэ баримтыг хариуцагч тал олж авах боломжгүй баримт тул шүүх талуудын хүсэлтээр бүрдүүлж өгөх үүрэгтэй билээ. Энэ нотлох баримтыг гаргуулаагүйгээс болж*******-ийн хувьцааг хэн нь эзэмшигч болох нь тодорхойгүй болж Монгол улсын шүүхээс*******-ийн хувьцааны 55 хувийг БНХАУ иргэн Wang Junhong болон******* нарын хэн нь эзэмшигч болох нь тодорхойгүй хоёулаа нэхэмжлэгч гэсэн утга бүхий шүүхийн шийдвэр гаргажээ. ИХШХШТухай хуулийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчим алдагдаж нотлох баримтын эсрэг*******-ийн хувьцааны 55 хувийг БНХАУ иргэн Wang Junhong болон******* эзэмшиж байгаа гэсэн шүүхийн шийдвэр гаргажээ.

 

Мөн харилцагч тал дээрх баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байна гэж үзэх үндэслэл нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй бөгөөд энэ эрхийг огт эдлүүлэхгүйгээр өөрийн орчуулагчид худалдсан гэж хуурамчаар баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн хаалттай хязгаарлагдмал компанийн эрх зүйн зохицуулалтыг анхааран үзсэнгүй. Мөн Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ, мөн зүйлийн 5.6-д Хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ гэсэн заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

 

Мөн хариуцагчаар******* гэж тодорхойлсон бөгөөд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна гэж заасан тул хариуцагч нь гүйцэтгэх удирдлага байхаас биш тухайн хуулийн этгээд нь хариуцагч биш болохыг шүүх анхаарсангүй. Шүүх ИХШХШТухай хуулийн 38.6-д заасан нотлох баримтыг бүрдүүлээгүй нөхцөлд хариуцагч тал өөрийн эрхийг хамгаалах ямар ч боломжгүй болж байгаа бөгөөд хаалттай хувьцаат компанийн хувьцааг өөр этгээдэд шууд худалдах хууль зүйн зохицуулалт байдаггүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Энэ компани нь гянтболд олборлох худалдах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний хувьцааг БНХАУ-ын хоёр иргэн дандаа хууран мэхлэх замаар өөрт шилжүүлэн авдаг байх бөгөөд түүнийг шүүхээр шийдвэрлүүлэх гэхэд хариуцагч Wang Junhong хаана байгаа нь тодорхойгүй гэх шалтгаанаар шүүх иргэний хэрэг үүсгэх боломжгүй болгох бөгөөд өнөөдрийг хүртэл Wang Junhong нь Монгол улсад байхгүй бөгөөд өөрийн орчуулагч гэх Бямбасүрэнд худалдсан гэх хуурамч баримт бүрдүүлсэн гэх хангалттай хууль зүйн үндэслэл байгаа юм. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *******,******* нар нь хариуцагч*******-д холбогдуулан*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захирал*******т даалгах, гүйцэтгэх захирал*******ийн*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон*******-ийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох,*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад асуудлаар тус компанийн нэрийн өмнөөс цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхыг*******т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хун-Очир ХХК /ГХО/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг тус компанийн гүйцэтгэх захирал*******т даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргаанд Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт баримтаар авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Хун-Очир ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр*******ийг 2014.09.04-ний өдөр бүртгэсэн ба тус компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн *******, 35 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Ли Инг /Li Ying/, 10 хувийн хувьцаа эзэмшигчээр******* нар бүртгэлтэй болох нь тогтоогдсон байна.

Тус компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигч болох Ванг Жунхонг нь 2018.08.27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-гээр компанийн өөрийн эзэмшлийн 55 хувийн хувьцааг иргэн*******д худалдсан байх ба нэхэмжлэгч нар уг гэрээний дагуу компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн талаарх мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах шийдвэр гаргуулахыг хүсч, хариуцагчаас хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг шаарджээ.

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан бол гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах үүрэгтэй байна.

Хариуцагч*******-ийн гүйцэтгэх захирал******* нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д заасан үндэслэлд хамаарахгүй буюу ...Ванг Жунхонг нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 10 сая юанийн хөрөнгө оруулалтаа хийгээгүйн улмаас хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн гэсэн үндэслэлээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзаж хуулийн дээрх зохицуулалтыг зөрчжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг тус компанийн гүйцэтгэх захирал*******т даалгаж шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.6, 62.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх /хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудал/-д хамаарахгүй үндэслэлээр нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн ...шүүх нэхэмжлэгч нарын хэн нь жинхэнэ нэхэмжлэгч болохыг тодорхойлоогүй, Татварын ерөнхий газраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, ...нэхэмжлэгч тал хоёр этгээд байхад тэдний аль нь нэхэмжлэл гаргах этгээд болохыг анхаарч үзсэнгүй... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагчаас дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаж, ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар ...өөрийн эзэмшлийн 55 хувийн хувьцааг*******д худалдсан тухай баримтаар компанийн хувьцаа эзэмшигч нь Ванг Жунхонг, хувьцаа худалдан авсан этгээд нь******* байх тул тэднийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ. ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/03222 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 234 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН