| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0044/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/52 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
хохирогч Ч.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307 00000 0088 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр, *******,*******т төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ын ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
******* овогт *******гийн ******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.******* нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим согтуурсан үедээ ,ны гадаа Ч.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Би цохисон гэдгээ сайн мэдэхгүй байгаа. Өөр хэлэх зүйл надад алга. Тухайн үед би хоёр пиво уусан байсан. Үйлдлээ санаж байгаа. Зөвшөөрөхгүй зүйл байхгүй. Үнэнээ хэлж байна. Түүнээс биш гэмтэл гарсан гэдэг дээр зөвшөөрч байгаа.” гэв.
Хохирогч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэр лүүгээ явж байтал нэг залуу зам дээр гарч ирсэн. Яваад өнгөрөх боломж байсаар байтал зогсчихсон. Энэ залууг согтуу гэдгийг сайн мэдээгүй, машин руу нэлээд чанга өшиглөчхөөд яваад өгсөн. Араас нь бууж ирээд яаж байгаа юм бэ гээд уучлал гуйчих юм болов уу гэж бодсон. Гэтэл өөдөөс хэл амаар доромжлоод, Казак гэж байсан. Давшиж орж ирээд цохихоор нь би өөрийнхөө биеийг хамгаалах үүднээс хүчийг нь дагуулаад доошоо татаад унагасан. Дээр нь гарч суусан юм байхгүй, цохисон үйлдэл огт гаргаагүй. Тэгж байтал эхнэр нь ирээд би ч холдоод явсан. Би гайгүй гэж бодтол хамраас их хэмжээгээр цус гараад байсан... Янз бүрийн цохих үйлдэл хийгээгүй. Өөр санал байхгүй. Хохирол төлбөрт энэ хүн эхлээд эмнэлгийн 300.000 гаруй төгрөгийг ******* өгсөн. 280.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ бол зарцуулсан зардал. Цаашид гарах эмчилгээ хагалгаатай холбоотой зардалд 2.500.000 төгрөг гарахаар байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн үед гэр лүүгээ харих гээд өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод , ын хажуугаар дээшээ өгсөөд баруун гар тийшээ эргээдны урт талын засмал замаар явж байтал нэг залуу ны орцноос гарч ирж байсан, тэгснээ миний явах зам хөндөлсөөд замын яг голд хөдлөхгүй зогсчихсон. Түүнийг согтчихсон байгааг анзаараад замаар явж өнгөрөхийг нь хүлээгээд хэсэг зогссон тэгсэн чинь тэр залуу явахгүй зогсож байснаа миний машин руу өөрөө ойртож ирээд урд талын гуппер лүү хөлөөрөө өшиглөчихсөн. Ингээд би гайхаад шууд машинаасаа буугаад тэр залуу руу очоод “чи яаж байгаа юм бэ?” гэсэн чинь над руу хараалын үг хэлэх шиг болоод заамдаж авснаа миний баруун талын нүд хавьцаа гараараа 1 удаа цохичихсон. Тэгээд би түүнтэй зууралдаад зогсож байтал тэр залуугийн эхнэр нь бололтой нэг эмэгтэй гүйж ирээд бид хоёрыг салгачихаад нөхрөө дагуулаад зогсоол руу явчихсан. Тэр үед миний хамраас цус гараад болохгүй байхаар нь машинаасаа алчуур авч ирээд хамраа арччихаад тэр хоёрыг машинтайгаа хөдлөх гээд байхаар нь ардаас нь явж зогсоогоод тэндээ учир зүйгээ олчихъё гэж бодсон чинь өөдөөс хэлэх хэлэхгүй үгээр намайг доромжлоод байсан үйл явдал болсон юм.” гэх мэдүүлэг /хх-14/,
Шүүгдэгч С.*******н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед өөрийн эхнэр, хүүхдүүдээ төрсөн ээжийнхээ амьдардаг ,анд хүргэж өгчихөөд, өөрөө цаашаагаа нэг найзтайгаа уулзах гээд явсан. Тэгээд би найзындаа 2 лааз пиво уучихаад 21 цагийн үед найзынхаасаа гараад ээжийнх рүүгээ ороод эхнэр, хүүхдүүдээ авч гэр лүүгээ харихаар болсон. Тэгээд би эхнэр, хүүхдүүдээ ээжийнхээсээ түрүүлж гаргаад өөрөө араас нь ганцаараа гарсан. Тэгэхэд би орцоор гараад орцны урд талын засмал замаар зам гарч явтал гэнэт нэг хар өнгийн автомашин намайг чиглээд хурдтай тулж ирж зогсоод сигналаа дарсан, тэгэхээр нь би тухайн үед тэр машины урд талын гуперных нь зүүн тал руу нь хөлөөрөө 1 удаа өшиглөчихөөд зам гараад явж байтал нөгөө машинаас эзэн нь бололтой нэг эрэгтэй хүн бууж ирээд намайг хойноос маань дуудахаар нь би түүнд “чи хөөе дайрлаа шүү дээ” гэж хэлсэн чинь над руу уурлаж хүрч ирээд намайг заамдаж авсан тэгэхээр нь би бас түүнтэй зөрүүлж заамдалцаад авсан чинь намайг буцааж засмал зам руу оруулаад замын нөгөө тал руу буюу орцны хэсэг рүү аваачаад газар унагаагаад дээр минь гараад намайг өшиглөөд дайраад эхэлсэн, тэгэхээр нь би түүнийг өөрөөсөө салгах гээд л ноцолдоод байсан. Тэгэхэд манай эхнэр хүрч ирээд тэр эрэгтэйг надаас салгасан юм. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй надаас салангуутаа хамраа бариад эхэлсэн, ингээд бид хоёр хоорондоо “чи, би гэж муудалцаж байгаад” сүүлдээ би тэр эрэгтэйгээс уучлалт гуйгаад гар бариад эхнэр, хүүхдээ дагуулаад машин руугаа явсан. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй гэнэт хойноос машинтайгаа хүрч ирээд намайг явуулахгүй “чи миний машиныг өшиглөсөн” гэж хэрүүл хийгээд цагдаад дуудсан асуудал болсон юм...” гэх мэдүүлэг /хх-44/,
Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед хадам ээжийнх болох , тоотод хүүхдийнхээ хамтаар байж байсан юм. Тэгсэн 22 цагийн үед манай нөхөр гаднаас бага зэрэг архи уучихсан байдалтай орж ирээд охин бид хоёрыг аваад гэр лүүгээ харихаар болсон. Тэгээд би нөхрөөсөө түрүүлээд хүүхдүүдээ дагуулаад хадам ээжийнхээс гараад машин руугаа орсон, тухайн өдөр манай нөхөр С.******* ардаас ганцаараа орцоор гарч ирж байгаа харагдсан. Тэгтэл удаагүй машинаа сигнал дуугарч байгаа чимээ гарахаар нь гайхаад эргээд харталны урд талд нэг хар өнгөтэй Тоёота маркийн машин зогсчихсон, жолооч нь бололтой нэг эрэгтэй бууж ирээд манай нөхрийг заамдаж аваад засмал зам руу чирээд газар унагаагаад дээр нь гарчихаад байж байсан. Би тухайн үед хараад шууд нөхөр лүүгээ гүйж очоод манай нөхрийг зодож байсан эрэгтэйгээс нөхрөө салгаж аваад “та яагаад хүн зодоод байгаа юм бэ?” гэсэн чинь “би зодоогүй, харин намайг машинаасаа бууж иртэл танай нөхөр намайг шууд цохиж эхэлсэн” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тэр эрэгтэйгээс “уучлалт гуйгаад эвлэрээд” уг нь бол хоорондоо салсан юм, тэгсэн манай нөхөр бид хоёрыг машиндаа суугаад хөдлөөд явах гэж байтал нөгөө ах машинтайгаа урд хүрч ирж таглаж зогсоод “би цагдаа дуудчихсан байгаа, ядаж машин угаалгах мөнгө өг” гээд хэрүүл маргаан хийгээд эхэлсэн асуудал болсон юм...” гэх мэдүүлэг /хх-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №68 дугаар:
“1...гийн ийн биед зүүн доод зовхи, хамар ясны хугарал гэмтэл, духны баруун дэлбэнгийн хатуу хальсны дээрх цус хуралт тогтоогдлоо. Уг зүүн доод зовхи, хамар ясны хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу хальсны дээрх цус хуралт нь цус эргэлтийн хямралаас үүссэн байх боломжтой.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Хэрэг болсон гэх хугацаатай тохирч байна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хамар ясны хугарал нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-27-28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №70 дугаар:
“1...*******гийн *******н биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /хх-30-31/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-20/,
Интермед эмнэлэг “Толгойн КТ шинжилгээ тодосгогчгүй” /хх-21-22/,
“ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлэг “Түр карт” /хх-23-25/,
“ЭМЖЖ” эмнэлгийн шинжилгээний хуудас, төлбөрийн баримтууд /хх-+62/,
Ч.ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан зардлын мэдээлэл /хх-64/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ,ны гадаа хохирогч Ч.ийн машиныг өшиглөн маргаан үүсгэн улмаар хохирогчтой ноцолдон унасан үедээ нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Шүүгдэгч С.*******н өгсөн: “...Тэгэхэд би орцоор гараад орцны урд талын засмал замаар зам гарч явтал гэнэт нэг хар өнгийн автомашин намайг чиглээд хурдтай тулж ирж зогсоод сигналаа дарсан, тэгэхээр нь би тухайн үед тэр машины урд талын гуперных нь зүүн тал руу нь хөлөөрөө 1 удаа өшиглөчихөөд зам гараад явж байтал нөгөө машинаас эзэн нь бололтой нэг эрэгтэй хүн бууж ирээд намайг хойноос маань дуудахаар нь би түүнд “чи хөөе дайрлаа шүү дээ” гэж хэлсэн чинь над руу уурлаж хүрч ирээд намайг заамдаж авсан тэгэхээр нь би бас түүнтэй зөрүүлж заамдалцаад авсан чинь намайг буцааж засмал зам руу оруулаад замын нөгөө тал руу буюу орцны хэсэг рүү аваачаад газар унагаагаад дээр минь гараад намайг өшиглөөд дайраад эхэлсэн, Тухайн үед би хоёр пиво уусан байсан. Үйлдлээ санаж байгаа. Зөвшөөрөхгүй зүйл байхгүй. Үнэнээ хэлж байна. Түүнээс биш гэмтэл гарсан гэдэг дээр зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.ийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэр лүүгээ явж байтал нэг залуу зам дээр гарч ирсэн. Яваад өнгөрөх боломж байсаар байтал зогсчихсон. Энэ залууг согтуу гэдгийг сайн мэдээгүй, машин руу нэлээд чанга өшиглөчхөөд яваад өгсөн. Араас нь бууж ирээд яаж байгаа юм бэ гээд уучлал гуйчих юм болов уу гэж бодсон. Давшиж орж ирээд цохихоор нь би өөрийнхөө биеийг хамгаалах үүднээс хүчийг нь дагуулаад доошоо татаад унагасан. Дээр нь гарч суусан юм байхгүй, цохисон үйлдэл огт гаргаагүй. Тэгж байтал эхнэр нь ирээд би ч холдоод явсан. Би гайгүй гэж бодтол хамраас их хэмжээгээр цус гараад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.ын өгсөн: “...Тэгтэл удаагүй машинаа сигнал дугарч байгаа чимээ гарахаар нь гайхаад эргээд харталны урд талд нэг хар өнгөтэй Тоёота маркийн машин зогсчихсон, жолооч нь бололтой нэг эрэгтэй бууж ирээд манай нөхрийг заамдаж аваад засмал зам руу чирээд газар унагаагаад дээр нь гарчихаад байж байсан. Би тухайн үед хараад шууд нөхөр лүүгээ гүйж очоод манай нөхрийг зодож байсан эрэгтэйгээс нөхрөө салгаж аваад “та яагаад хүн зодоод байгаа юм бэ?” гэсэн чинь “би зодоогүй, харин намайг машинаасаа бууж иртэл танай нөхөр намайг шууд цохиж эхэлсэн” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №68 дугаар “...гийн ийн биед зүүн доод зовхи, хамар ясны хугарал гэмтэл, духны баруун дэлбэнгийн хатуу хальсны дээрх цус хуралт тогтоогдлоо. Уг зүүн доод зовхи, хамар ясны хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу хальсны дээрх цус хуралт нь цус эргэлтийн хямралаас үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тусдаа болон нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаатай тохирч байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хамар ясны хугарал нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “жолооч машинаасаа бууж ирэн хар өнгийн малгайтай, дээгүүрээ хар бараан өнгийн өвлийн куртиктэй эрэгтэйтэй барьцалдан улмаар түүнийг газар унагаан баруун хөлөөрөө 1 удаа хэвлий өшиглөж зууралдаж байгаа” талаар бичигдсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь согтуурсан үедээ бусдын эд хөрөнгөнд зүй бусаар халдсанаас үүдэлтэй харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч С.*******д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж ирсэн байгаа бөгөөд үүн дээрээ маргахгүй байгаа. Шүүгдэгч С.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгасан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтүүдийг шүүхэд гаргажээ.
Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтүүдийг хянаад
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн заалтыг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан шүүгдэгч С.*******д тухайн зүйл ангид
зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээ, шинжилгээний зардалд 425.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.ын нэхэмжилсэн 87.000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүхийн шатанд нэхэмжилсэн 590.000 төгрөгийн шаардлагаас төлөгдөөгүй үлдсэн болох 165.000 төгрөгийн зөрүүг шүүхийн шатанд нөхөн төлсөн тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Шүүхийн шатанд хохирогч нь цаашид хамрын таславчийн эмчилгээтэй холбоотой 2.500.000 төгрөгийн шаардлага гаргасныг шүүх хянаад уг нэхэмжлэлтэй холбоотой бичгэн баримтгүй, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар урьдчилан нэхэмжлэх зайлшгүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргах эрхтэйгээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.******* нь хохирогчид 590.000 /таван зуун ерэн мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Ч.******* нь цаашид нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД