Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.******* даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,   

Хохирогч Ц.*******,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2209 00275 0094 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                                                                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, эрэгтэй, *******тай, яс үндэс халх, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.******* нь 2021 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 05 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэх амралтын газрын гэрт амарч байхдаа, хамт амарч байсан Ц.ын “Iphоnе ХR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед зургуулаа амарсан. Их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Маргааш нь би ажилтай байсан болохоор 03 цагийн үед амарсан. Хоорондоо муудаж, зодолдоод байхаар нь би шууд явахаар шийдсэн. Согтуу байхдаа энэ гэмт хэргийг хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Ц.******* найзтайгаа ирсэн байсан. Найз нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд Ц.ыг зодсон. Би дундуур нь орж салгах гэсэн боловч надтай мөн муудаж, зодоон болсон. Маргааш нь эргээд уулзах нь тодорхой байсан тул чадах үүднээс утсыг нь авсан. Маргааш нь утсыг харахад Ц.ын утас байсан. Ц.*******той уулзаад өөрийнхөө утсыг түр бариулъя. Хэд хоногоос утас аваад өгье гэж хэлж байсан. Тэгсэн гарах юм гардгаараа гарч байгаа юм байлгүй зүгээр орхичих гэсэн. Тэгээд бантсандаа тэр чигтээ энэ хэрэг явдлыг мартсан...” гэв.

 

Хохирогч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай нэг найз Турк явах гээд бид хэд найзуудаараа гаргаж өгсөн. Тухайн үед шүүгдэгч манай найзын найз гээд хамт ирсэн байсан. Хамтдаа ууж идээд унтаж амарсан. Маргааш өглөө нь босоод ирсэн утас байхгүй байсан. Араас нь залгаад утас авсан уу гэхэд аваагүй гэсэн. Хэсэг хугацааны дараа миний утсанд мессеж ирсэн. Энэ утсыг худалдаж авсан юм аа. ID-г чинь гаргах гэсэн юм гэхээр нь очиж уулзсан. Тэгээд цагдаа дээр цуг очсон.” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Теди худалдааны төвөөс 950.000 төгрөгөөр цагаан өнгийн ай фоне икс ар загварын гар утас худалдаж авч өөрөө ашиглаж байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би найз той уулзаад Скай ресорт явахаар болоод ын найзууд болох , гэх хоёр эмэгтэй ирсэн. Тэгсэн чинь манай нэг эгч ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй болон түүний найз залуу болох гэх залуутай хамт ирсэн. Тэгээд бид хэд скай ресорт орж гулгаад дараа нь Налайх дүүрэгт байрлах Тэрэлж амралтын газар луу очиж амарсан. Тухайн амралтын газартаа бид нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд архи уугаад сууж байгаад би унтаад өгсөн яг хэдэн цагт унтсанаа санахгүй байна. Тэгээд өглөө сэрээд харсан чинь бид хоёр үлдсэн байсан. , , , нар Улаанбаатар хот руу түрүүлээд явсан байсан. Тэгээд миний куртикны халаасанд байсан ай фоне икс ар загварын гар утас алга болсон байсан. Тэгээд нөгөө хэд рүү залгаад асуусан чинь миний гар утсыг хараагүй мэдэхгүй гэж хэлж байсан. Харин Самсунгийн гар утас олсон тэрийг авах уу гэж хэлэхээр би аваагүй ээ. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал гэсэн дугаараас залгаад таны утсан дээр нэг код очно тэрийг өгөөч гэхээр нь би ямар учиртай код билээ гэж асуухад утасны ID код гаргах гэсэн гэж хэлэхээр нь миний гар утас байна гэж мэдээд тухайн хүнтэй уулзахад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо КFС хоолны газарт нэг эмэгтэй уулзаад 700.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн хүнтэй хамт цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-19/,

 

Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр найз охин болон найзуудтай нь хамт Скай Ресорт орж гулгаж байгаад Тэрэлж “” Амралтын газар очиж амрахаар болоод 22 цагийн үед Тэрэлжид очсон бид нар очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд би унтчихсан тэгээд шөнө сэрсэн чинь муудалцаад байхаар нь болъё явъя гээд шөнө 04 цагийн үед бид нар явахаар болоод , , бид нар явахаар болоод , нар түрүүлээд гарсан тэгээд би гэрт юм үлдээсэн байж магадгүй гэж бодоод үзээд явж байхдаа цагаан өнгийн Айфон икс ар гар утас байхаар нь ын гар утас юм байх гэж бодоод шоглох гээд авсан тэгээд би гараад гэртээ 07 цагийн үед очсон...” гэх мэдүүлэг /хх-75/,

Иргэний нэхэмжлэгч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн нэртэй хаягаас "ГАР УТАСНЫ ХАР ЗАХ” нэртэй фэйсбүүк групп дээр гар утас худалдаж авахаар зар байршуулсан. Тэгээд гэх хаягтай хүнтэй чатлаж байгаад 1 Рhопе ХR маркийн гар утсыг худалдаж авахаар болоод -ийн тойргийн КFС дотор гар утсаа үзэж байгаад АТМ-ээс мөнгө авч бэлнээр өгөөд явсан. Тэгээд ID кодыг нь гаргах гэж байгаад 99777130 гэсэн дугаар луу өөрийн гэсэн дугаараар залгаад би гар утсыг чинь худалдаж авсан юм кодоо хэлээд өгөөч гэтэл эргээд залгая гэж хэлээд удалгүй ажил дээр хүрээд ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

 

Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр , , *******, , бид хэд хамт явсан. Өдөр 15 цагт бид нар скай ресортод очиж 18 цаг  хүртэл гулгаж байгаад цаашаа Тэрэлж явсан. Тэгээд Тэрэлжид очоод амралтын газарт гэр аваад хоол унд хийж идээд бид нар бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд согтоцгоогоод ******* биеэ авч явж чадахааргүй согтсон байсан чинь зодно гэж дайраад хэрүүл маргаан болсон. Тэгсэн чинь сэрээд хот руу явъя хонох айл байхгүй байна гэхээр , , бид дөрөв хот руу 2021 оны 12 дугаар сарын 03-ны 06 цаг өнгөрч байхад явсан. Тухайн үед , *******, хоёр амралтад үлдсэн. Тухайн үед хот руу явах гээд машин руу явж байхад миний араас ирээд сая ах ын гар утсыг нь газар унасан байхад аваад халаасандаа хийчихлээ гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед нь нээх их тоогоогүй. Тэгээд маргааш өглөө нь , руу залгаад ын гар утас яасан бэ гэж асуусан. Тухайн үед ах авсан гээд хэлчих үү гээд эргэлзээд байсан...” гэх мэдүүлэг /хх-41/,

 

Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр *******, , , *******, бид нар Тэрэлж амралтын газар луу ыг Турк улс руу явах гэж байгаа гээд гаргаж өгөхөөр явсан. Тэгээд Тэрэлжид 23 цагийн үед очсон. Тэгээд бөөнөөрөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд 04 цагийн үед согтоод чанга чанга дуугараад агсраад байсан. Тэгсэн чинь ******* ах уурлаад идэж ууснаа шингээ гэж хэлээд эгч, эгч, ******* ах бид дөрөв Улаанбаатар хот руу явахаар болов эгч, эгч хоёр түрүүлээд гэрээс гараад явсан ******* ах бид хоёр гэрт үлдээд би , ******* хоёрт хөнжил нөмрүүлээд гарах гэж байтал ******* ах мартсан юм байвал үзье түрүүлээд гарч байх уу? гэхээр нь хамт гарья гэж хэлээд эргээд хартал ******* ын явсан куртикийг сэгсэртэл халааснаас нь цагаан өнгийн Ай фоне экс ар загварын утас ширээний хөлийн хажууд унасан. Тэгсэн чинь ******* ах аваад өөрийн халаасандаа хийхээр нь би санаа зовоод хараагүй юм шиг болоод гараад явсан. Тэгээд гадаа гараад эгчид хэлсэн. Тухайн үед ******* согтоод унтаад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-43/,

 

Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.******* нь миний төрсөн хүүхэд байгаа юм аа. Хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын сүүлээр би хотод ирж уулзсан. Гар утсаар хаяа ярьдаг. Г.******* 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Турк улс руу ажил хийх гэж явсан. Найз охинтойгоо явсан. Найз охиных нь нэрийг мэдэхгүй байна. Би  харж байгаагүй ээ. Монгол улсад хэзээ ирэх нь мэдэгдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-15/,

 

Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******тэй үерхэж байх үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын орчимд Скай ресорт орж гулгаж байгаад тухайн орой нь *******, , нэрийг нь мэдэхгүй хоёр залуугийн хамт Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт гэр түрээсэлж аваад амарцгаасан. Тэгээд орой нь архи ууцгааж байгаад хоорондоо хэрүүл маргаан болоод *******, , бид дөрөв Улаанбаатар хот луу буцахаар болоод бид хоёр тамхилахаар түрүүлээд гарсан ба *******, хоёр ардаас гарч ирээд *******ийн машинтай шууд хөдөлцгөөсөн. Тэгээд Улаанбаатар хотод шөнө орж ирээд , хоёрыг гэрт нь хүргэж буулгаад буцаад би гэртээ хүргүүлсэн. Тэгтэл ******* маргааш өглөө нь залгаад нөгөө амралтад байсан хоёрын гар утас нь алга болсон байна орой уулзацгаая намайг авчихсан гээд байна гэхээр нь чи авчихсан юм уу гэж асуухад үгүй би юу гэж авах вэ дээ би хүний утас хулгай хийх хүн биш чи надад итгэхгүй байгаа юм уу гэж ******* надад хэлэхээр нь тэгээд юу харсан юм бэ гэж асуухад би өөрийнхөө цагаан өнгийн Iphone гар утсыг авсан гэж хэлсэн. Орой нь Хан-Уул дүүрэг Яармагт Вива сити хотхоны гадаа зургуулаа уулзахад цуг явж байсан залуу нь миний гар утас алга болсон гэж хэлэхэд ******* тэр залууд хандан цуг амралтад явчихаад нэгнийх нь гар утас алга болчихоор ичгэвтэр юм даа би чамд шинэ утас аваад өгье чи түр миний гар утсыг барьж байх уу гэж хэлтэл утсаа алга болгосон залуу алга болгох байсан юм алга болсон юм байлгүй гээд тарцгаасан. Түүнээс хойш ******* бид хоёр маргаантай байж байгаад 20 орчим хоногийн дараа эвлэрээд уулзахад ******* надад Отгонбаярын дандаа ломбардад тавьдаг утас байна /Отгонбаяр нь *******ийн найз/ чи зараад өгөөч ямар ч код, асуудал байхгүй, ID кодыг нь хуучин найз охиных нь утасны дугаар дээр нээчихсэн учраас тайлж болохгүй байгаа гэхээр нь би фэйсбүүк дээр зар тавьж байгаад 18 орчим насны эрэгтэй хүүхдэд 380.000 төгрөгөөр худалдаад *******т мөнгөний хэрэг байсан учраас өөрт нь өгсөн. Би тухайн хүүхдэд *******ийн хэлснээр наад утас чинь байнга барьцаанд тавигддаг учраас хүн лүү нь залгаад ID кодыг нь авчих гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-47-48/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн НД-22-121 дугаартай зах зээлийн үнэлгээг тогтоох тайлан “...900.000 төгрөг..." /хх-56-57/,

 

Шүүгдэгч Г.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар  улсын яллагчаас: “... шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг,

 

Шүүх шүүгдэгч Г.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 05 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэрэлж гэх амралтын газрын гэрт амарч байхдаа, хамт амарч байсан Ц.ын “Iphоnе ХR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  хохирогч Ц.ын өгсөн: “...Тэгээд өглөө сэрээд харсан чинь бид хоёр үлдсэн байсан. , , , нар Улаанбаатар хот руу түрүүлээд явсан байсан. Тэгээд миний куртикны халаасанд байсан ай фоне икс ар загварын гар утас алга болсон байсан. Тэгээд нөгөө хэд рүү залгаад асуусан чинь миний гар утсыг хараагүй мэдэхгүй гэж хэлж байсан....” Шүүгдэгч Г.*******ийн өгсөн: “..., , бид нар явахаар болоод , нар түрүүлээд гарсан тэгээд би гэрт юм үлдээсэн байж магадгүй гэж бодоод үзээд явж байхдаа цагаан өнгийн Айфон икс гар утас байхаар нь ын гар утас юм байх гэж бодоод шоглох гээд авсан тэгээд би гараад гэртээ 07 цагийн үед очсон...” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч С.ын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн нэртэй хаягаас "ГАР УТАСНЫ ХАР ЗАХ нэртэй фэйсбүүк групп дээр гар утас худалдаж авахаар зар байршуулсан. Тэгээд гэх хаягтай хүнтэй чатлаж байгаад Рhоnе ХR маркийн гар утсыг худалдаж авахаар болоод -ийн тойргийн КFС дотор гар утсаа үзэж байгаад АТМ-ээс мөнгө авч бэлнээр өгөөд явсан. Тэгээд ID кодыг нь гаргах гэж байгаад 99777130 гэсэн дугаар луу өөрийн гэсэн дугаар луу залгаад би гар утсыг чинь худалдаж авсан юм кодоо хэлээд өгөөч гэтэл эргээд залгая гэж хэлээд удалгүй ажил дээр хүрээд ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, Гэрч О.гийн өгсөн: “...Тухайн үед хот руу явах гээд машин руу явж байхад миний араас ирээд сая ах ын гар утсыг нь газар унасан байхад аваад халаасандаа хийчихлээ гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед нь нээх их тоогоогүй. Тэгээд маргааш өглөө нь , руу залгаад ын гар утас яасан бэ гэж асуусан. Тухайн үед ах авсан гээд хэлчих үү гээд эргэлзээд байсан...” гэх мэдүүлэг, Гэрч О.ын өгсөн: “... эгч, эгч хоёр түрүүлээд гэрээс гараад явсан ******* ах бид хоёр гэрт үлдээд би , ******* хоёрт хөнжил нөмрүүлээд гарах гэж байтал ******* ах мартсан юм байвал үзье түрүүлээд гарч байх уу? гэхээр нь хамт гарья гэж хэлээд эргээд хартал ******* ын явсан куртикийг сэгсэртэл халааснаас нь цагаан өнгийн Ай фоне экс ар загварын утас ширээний хөлийн хажууд унасан. Тэгсэн чинь ******* ах аваад өөрийн халаасандаа хийхээр нь би санаа зовоод хараагүй юм шиг болоод гараад явсан. Тэгээд гадаа гараад эгчид хэлсэн. Тухайн үед ******* согтоод унтаад өгсөн байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Д.*******ын өгсөн: “...Г.******* нь миний төрсөн хүүхэд байгаа юм аа. Хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын сүүлээр би хотод ирж уулзсан. Гар утсаар хаяа ярьдаг. Г.******* 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Турк улс руу ажил хийх гэж явсан. Найз охинтойгоо явсан. Найз охиных нь нэрийг мэдэхгүй байна. Би  харж байгаагүй ээ. Монгол улсад хэзээ ирэх нь мэдэгдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг, Гэрч Г.ийн өгсөн: “...Тэгээд орой нь архи ууцгааж байгаад хоорондоо хэрүүл маргаан болоод *******, , бид дөрөв Улаанбаатар хот луу буцахаар болоод бид хоёр тамхилахаар түрүүлээд гарсан ба *******, хоёр ардаас гарч ирээд *******ийн машинтай шууд хөдөлцгөөсөн. ...******* надад хэлэхээр нь тэгээд юу харсан юм бэ гэж асуухад би өөрийнхөө цагаан өнгийн Iphone гар утсыг авсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг ,“Дамно” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн НД-22-121 дугаартай зах зээлийн үнэлгээг тогтоох тайлан “...гар утасны үнэлгээ 900.000 төгрөг..." зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгө болох гар утсыг хохирогчийн согтуурсан байдлыг ашиглан халааснаас нь нууцаар  авсан байдал нь Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлд заасан “хулгайлах “ гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

            Иймд шүүхээс шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд Шүүгдэгч Г.*******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.******* нь хохирогчид төлөх төлбөргүй бөгөөд, иргэний нэхэмжлэгч С.ын нэхэмжилсэн 380.000 төгрөгийг шаардлагыг хангаж шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.ад олгосугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД