| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307 00000 0096 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 3 хүүхэд, ач нарын хамт ******* тоотод оршин суух,
урьд Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан
******* овгийн *******ын ******* /*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ц.*******ийг “тээврийн хэрэгслээрээ хүргэж өгсөнгүй” гэх шалтгаанаар *******нд байрлах түүхий эд авах “”-ийн гадна асаалттай байсан хохирогч Ц.*******ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тоотод очих зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай хуурай ахын дүү. Эгчийндээ хоол идэх гэж очсон. Ц.******* хашааны үүдэнд ирээд зогсохоор нь гэр лүү хүргээд өг гэж хэлсэн. Тэгсэн машинаа асаалттай үлдээгээд явахаар нь би намайг унаад яв гэж ойлгосон. Намайг унаад явсныг мэдэхгүй цагдаад хэлчихсэн байна лээ. Өөр бусдаар машинд ямар нэгэн гэмтэл, сэв суулгаагүй. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тийм үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өдөр 17 цаг 50 минутын орчим ид шуудай ухаж байгаад *******нд байрлах түүхий эд ууд гэх цэгт өөрийн эзэмшлийн улсын дугаартай цайвар ногоон өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж хашааны үүдэнд зогссон чинь Божог согтуу зогсож байсан, тэгтэл над руу хүрч ирээд намайг ийн хороо руу хүргээд өгчих гэсэн тэгэхээр нь би амжихгүй гээд машинаа асаалттай нь орхиод дотогшоо гэр лүүгээ орсон, тэгээд удалгүй хүүхдээ хувцаслаад 5 орчим минутын дараа гараад ирсэн чинь машин байхгүй байсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага, мэдээлэл өгсөн. Миний машиныг авч зугтаасан хүнийг Божог гэдэг бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй, манай түүхийн эд авах хашаагаар автомашин засаад явж байдаг тийм хүн байдаг, архи уудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байдаг...” гэх мэдүүлэг /хх12-14/,
Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* гэх хүний төрсөн охин байгаа юм. Миний аав ******* нь дуу цөөтэй, төлөв даруу хүн байгаа юм. Миний аав нь одоо ажил хийдэггүй миний хүүхдийг хараад гэрт байдаг. Хааяа хувиараа машин засдаг. Манай аав нь архи уудаг. Гэхдээ байнга хэтрүүлж хэрэглээд байдаггүй. Өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Миний санаж байгаагаар нээх цагдаагаар яваад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-18/,
Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хорооныхоо 2 залуутай 0.33-тай хараа архи нэг шилийг хувааж уугаад “” нэртэй түүхий эд авах цэгийн үүдээр явж байтал, манай хүргэн ахын дүү ******* надтай таарсан. Тухайн үед би нисэхийн хороо руу эгчийнх рүү хүргээд өг гэтэл шууд гэр лүүгээ яваад орсон. Тэгэхээр нь би асаалттай байсан приус маркийн машиныг нь унаад эгчийнх рүүгээ явсан. Тэгээд эгчийндээ хоол идэх гээд байж байтал манайд ******* цагдаатай хамт хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-44/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-3/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/,
“Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-20/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-26/,
Нийслэлийн Налайх дүүргийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-49-50/,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоол /хх-51-55/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, *******ны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй тул дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч М.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим хохирогч Ц.*******ийг “тээврийн хэрэгслээрээ хүргэж өгсөнгүй” гэх шалтгаанаар *******нд байрлах түүхий эд авах “”-ийн гадна асаалттай байсан хохирогч Ц.*******ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тоотод очих зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан болох нь шүүгдэгч М.*******ын өгсөн: “...Ц.******* хашааны үүдэнд ирээд зогсохоор нь гэр лүү хүргээд өг гэж хэлсэн. Тэгсэн машинаа асаалттай үлдээгээд явахаар нь би намайг унаад яв гэж ойлгосон. Намайг унаад явсныг мэдэхгүй цагдаад хэлчихсэн байна лээ. Өөр бусдаар машинд ямар нэгэн гэмтэл, сэв суулгаагүй. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... гэх мэдүүлэг, хохирогч Ц.*******ийн өгсөн: “...тэгтэл над руу хүрч ирээд намайг ийн хороо руу хүргээд өгчих гэсэн тэгэхээр нь би амжихгүй гээд машинаа асаалттай нь орхиод дотогшоо гэр лүүгээ орсон, тэгээд удалгүй хүүхдээ хувцаслаад 5 орчим минутын дараа гараад ирсэн чинь машин байхгүй байсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага, мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...*******, ууд гэх нэртэй түүхий эд авах цэгийн хашааны үүдэн хэсгийг харуулсан байв. Бичлэгт “ноолуур авна” гэсэн бичигтэй улаан өнгийн хашаа харагдах ба уг хашааны үүдэн хэсэгт ногоог өнгийн улсын дугаар нь үл харагдах приус маркийн тээврийн хэрэгсэл харагдаж байв. Бичлэгт 09 секундэд хар өнгийн түрийтэй гуталтай, цайвар өнгийн өмдтэй, хар өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн машины баруун талаас алхаж ирэх ба 11 секундэд зүс үл танигдах эрэгтэй хүн машины жолоочийн суудал дээр сууж байгаагаар уг дүрс бичлэг дуусав.” талаар бичигдсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.*******т холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь согтуурсан үедээ бусдын эд хөрөнгөнд зөвшөөрөлгүйгээр халдаж дур мэдэн ашиглах санаа зорилготой хамааралтай гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтүүдийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ялуудаас 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон түүний оршин суух газрын буюу *******ны нутаг дэвсгэрээр хязгаарлалт тогтоож оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдсан шүүгдэгчийн автомашин авч унаж яваа бичлэгийн агууламжтай СД-г хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын *******ны нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5..Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД