| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2019/01398/И |
| Дугаар | 1419 |
| Огноо | 2019-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1419
| 201******* оны 05 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ201*******/0141******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ ” ХХК /РД: 57*******5866/,
Хариуцагч: тоотод оршин лах “ ” ХХК /РД:5*******5517*******/-нд холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1******* *******27 *******50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигдэлгэр нар оролцов.
Нэхэмжлэгч “ ойл энержи” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Транс” ХХК нь “ ” ХХК-тай 2017 оны 10 ******* сарын 20-ны өдөр S2017/040 *******тай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ (цаашид “Худалдах худалдан авах гэрээ” гэх) байгуулж, 1 литр түлшний үнийг 1580 төгрөгөөр тооцож, 10,000 литр дизель түлшийг худалдан авахаар тохиролцсон байна. Гэрээний дагуу “ ” ХХК нь “ ” ХХК-д дараахь байдлаар түлшийг нийлүүлсэн болно:
- 2017 оны 10-р сарын 20 өдөр -280 литрээр 5 удаа буюу 1400 литр түлш
- 2017 оны 10-р сарын 2******* өдөр - 280 литрээр ******* удаа буюу 840 литр түлш
- 2017 оны 10-р сарын 24 өдөр -280 литр түлш
- 2017 оны 10-р сарын 27 өдөр -*******00 литрээр 4 удаа, 20 литрээр 2 удаа, нийт 1240 литр түлш
- 2017 оны 10-р сарын *******1 өдөр - *******20 литрээр 1 удаа, *******00 литрээр 2 удаа, нийт *******20 литр түлш
- 2017 оны 11-р сарын 2 өдөр - 4*******0 литр түлш
- 2017 оны 11-р сарын 5 өдөр - *******00 литрээр 4 удаа, *******45 литрээр 1 удаа, нийт 1545 литр түлш
- 2017 оны 11-р сарын 10 өдөр - 170 литр түлш
- 2017 оны 11-р сарын 11 өдөр - *******20 литрээр ******* удаа, *******50 литрээр 1 удаа, 20 литрээр 1 удаа, нийт 1**************0 литр түлш
Дээрхийг нэгтгэвэл “ ” ХХК нь нийт 12,884,*******00 төгрөг /8155 л х 1580 төгрөг/-ийн үнэ бүхий түлшийг “ ” ХХК-д нийлүүлсэн байх боловч энэхүү төлбөрийг тус компаниас огт төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээний ******* ******* зүйлийн *******.******* дахь хэсэгт “Захиалагч тал төлбөрийг гэрээгээр заасан хугацаанд эсвэл нэхэмжлэлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нийлүүлэгч хугацаа хэтэрсэн хоногт тутамд 0,2%-ийн алдангийг төлбөл зохих мөнгөн дүн дээр нэмж тооцож захиалагч талаас нэхэмжлэх эрхтэй” гэж, мөн гэрээний 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсэгт “...төлбөрийг 11 дүгээр сарын 15-ны дотор төлнө” гэж заасан, энэхүү гэрээний тохиролцооны дагуу “ ” ХХК нь нийлүүлэгч “ ” ХХК-д түлшний үнийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлөх үүрэгтэй байсан. Гэрээний дээрх заалтуудын дагуу төлбөр хоцроосон алдангийн нийт хэмжээг үндсэн төлбөр 12,884,*******00 төгрөгөөс 0.2 хувиар тооцвол 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас давж байх тул Иргэний хуулийн 2*******2 ******* зүйлийн 2*******2.4-д нийцүүлэн үндсэн төлбөрийн тавин хувь болох 6,442,450 төгрөгийг нэхэмжпэгч нь хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдах авах гэрээний үндсэн үүрэг 12,884,*******00 төгрөг, түүний алданги 6,442,450, нийт 1*******,*******27,*******50 төгрөгийг “ ” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж, “ ” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1******* *******27 *******50 төгрөгийг худалдах худалдан авах гэрээний дагуу гаргуулна. Нэхэмжлэгч нь 2017.10.20-нд хариуцагчтай гэрээ байгуулсан. Гэрээгээр талууд 1 литр түлшийг 1 580 төгрөгөөр худалдахаар тохирсон. Улмаар нэхэмжлэгч нь 8 155 литр түлш нийлүүлсэн. Үнийг тооцвол 12 884 *******00 төгрөг болж байгаа юм. Гэрээний *******.*******-т төлбөрийг төлөөгүй бол 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Гэрээний хавсралтад төлбөр төлөх хугацааг заасан. Гэтэл заасан хугацаанд төлбөр төлөөгүй. Иймд алданги тооцох үндэслэлтэй. 2017.11.15-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл тооцоход 50 хувиас хэтэрч байгаа тул 6 442 450 төгрөг нэхэмжилж байгаа. Иймд нийт 1******* *******27 *******50 төгрөг гаргуулж өгнө үү. Хэрэгт худалдах худалдан авах гэрээ авагдсан. Хариуцагч талаас захирал нь гарын үсэг зурсан. түлш нийлэгдсэнийг хариуцагчийн төлөөлөгч тайлбараараа зөвшөөрсөн байна. Анх ШТС-г түрээслэх талаар ярьж байсан боловч энэ нь хэрэгжээгүй, ийм гэрээ байгуулагдаагүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа: “ ” ХХК-ний төлөөлөгч Ч.Н би “ ойл энержи” ХХК-ний нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Дээрх компани нь “ ” ХХК-ний шатахуун түгээгүүрийг худалдан авахаар аман хэлцэл хийж ажиллаж байхдаа нэхэмжлээд байгаа түлшээ нийлүүлсэн бөгөөд тухайн үедээ худалдах худалдан авах гэрээ хийгээгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ ойл энержи” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 1*******,*******27,*******50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Хүнний ” ХХК нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд 201******* оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, түүний төлөөлөгчид мөн оны 05 ******* сарын 02-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан.
Улмаар 201******* оны 05 ******* сарын 06-ны өдөр хариуцагч, түүний төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Ийнхүү хойшлуулах тухай хүсэлтийг хариуцагчийн төлөөлөгч нь гадаад улсад зорчих болсон гэж тайлбарласан байна. Гэвч шүүхэд ирүүлсэн хүсэлт, баримтаар 201******* оны 05 ******* сарын 05-ны өдөр гадаад улсад зорчихоор байсан боловч мөн оны 05 ******* сарын 06-ны өдөр Монгол улсад байсан, өөрөөр хэлбэл хүсэлт үндэслэлгүй байсан нь тогтоогдсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 ******* зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч, түүний төлөөлөгчийн зүгээс ямар нэг хүсэлт ирүүлээгүй.
Шүүхээс хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Гэвч хариуцагч, түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2017 оны 10 ******* сарын 20-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Гэрээний 1.*******-т зааснаар гэрээний зүйлийг нийлүүлэх бүрт нэмэлт гэрээ байгуулж, *******.2-т зааснаар төлбөр төлөх нөхцөл, хугацааг тогтоохоор тохиролцсон байна. /хэргийн *******-10 ******* тал/
Улмаар гэрээний хавсралт 1-д зааснаар 2017 оны 10, 11 дүгээр саруудад 10,000 литр дизель түлш нийлүүлж, литр тутамыг 1,580 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцжээ. Энэхүү хавсралтын 5-д зааснаар 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг төлөх бөгөөд уг төлбөрийг ШТС-н түрээсийн төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцсон байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн баримтаар нийт 7,620 литр түлш нийлүүлжээ. /хэргийн 14-4******* ******* тал/ Харин эдгээр баримтаас 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нийлүүлсэн гэх *******45 литр, 10-ны өдөр нийлүүлсэн гэх 170 литр, 11-ны өдөр нийлүүлсэн гэх 20литр, нийт 5*******5 литр дизель түлшинд холбогдох баримтад хүлээн авсан этгээд гарын үсэг зураагүй байна. Иймд нэхэмжлэгч нь энэхүү 5*******5 литр түлшийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй. Энд хэдийгээр хариуцагч нь нийлүүлсэн гэх түлшний хэмжээний талаар маргаагүй, зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар ирүүлсэн байх боловч хэдэн литр түлш хүлээн авсан талаар дурдаагүй байх тул 8,155 литр түлшийг бүхэлд нь хүлээн авсан болохыг зөвшөөрсөн гэж үзэхэд учир дутагдалтай юм.
Үүнээс тооцвол хариуцагчид худалдах худалдан авах гэрээний дагуу 12,0**************,600 /1,580*7,620/ төгрөг төлөх үүрэг үүссэн байна.
Хариуцагч нь ШТС худалдах худалдан авах гэрээний төлбөрт тооцож дизель түлш хүлээн авсан гэж тайлбарласан бол нэхэмжлэгч нь энэ талаар гэрээний санал яригдаж байсан боловч ШТС худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж маргасан. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч нь өөрийн тайлбар татгалзлыг нотлох үүргээ биелүүлээгүй, улмаар өөрийн тайлбарт холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний хавсралт 1-д дизель түлшний төлбөрийг ШТС-н түрээсийн төлбөрөөс суутган тооцохоор заасан байна. Гэвч хариуцагч нь түрээсийн гэрээний харилцаа үүссэн, улмаар түрээсийн төлбөр гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх үндэслэлгүй юм.
Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах дээрх гэрээний *******.*******-т зохигчид төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.2 хувийн алданги тооцохоор заажээ. Улмаар дээр дурдсанаар төлбөрийг төлөх байсан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 50******* хоног хэтэрсэн байна. Үүнээс алдангийг тооцвол нэг хоногт 24,07*******.20 төгрөг, 50******* хоногт 12,111,8*******7.60 төгрөгний алданги тооцогдож байна. Гэвч Иргэний хуулийн 2*******2 ******* зүйлийн 2*******2.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх боломжгүй тул 6,01*******,800 төгрөгний алданги тооцно.
Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байсан эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Гэрээний дагуу түлш нийлүүлсэн, төлбөр шаардах эрхтэй болохоо нэхэмжлэгч тал мэдэж байсан боловч эс үйлдэхүйгээр шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь алданги нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 2*******2 ******* зүйлийн 2*******2.8-д зааснаар тооцогдох алдангийг тал хувиар багасгаж *******,00*******,*******00 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Эдгээрээс хариуцагч нь дээрх гэрээний дагуу үндсэн төлбөрт 12,0**************,600 төгрөг, алдангид *******,00*******,*******00 төгрөг, нийт 15,04*******,500 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.2, 116, 118 ******* зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 24******* ******* зүйлийн 24*******.1, 2*******2 ******* зүйлийн 2*******2.6, 2*******2.4, 2*******2.8-д зааснаар хариуцагч “ ” ХХК-иас 15,04*******,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ ойл энержи” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,227,850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.2, 60 ******* зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,5*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2**************,1*******2 төгрөг, ******* Татварын хэлтсийн 100200*******00*******41 тоот данснаас ******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4, 11*******.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД