| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2019/00999/И |
| Дугаар | 1152 |
| Огноо | 2019-04-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 1152
2019 оны 04 сарын 22 өдөр Дугаар 101/ШШ2019/01152 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоотод оршин суух Онход овогтой Тэрвээгийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,,, тоотод оршин суух Цээпилийн /РД:/-нд холбогдох
284 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түлш их идээд байхаар нь аппаратураа үзүүлэхээр БЗД-н 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “” автозасварын газрын хашаанд байрлах аппаратур засварын павильонд байж байтал хариуцагч Баяраа “би машиныг чинь 100 кмт 8 литр түлш иддэг болгоод өгье. Энийг би л ганцхан чадна. Энэ аргыг өөр хүн мэдэхгүй” гэж итгүүлэн 2018.11.24-ний өдөр газарчлан хашаандаа аваачиж 3 өдөр, дараа нь 2018.11.30, 2018.12.02-ны өдөр нийт 5 өдөр ноцолдоод сайжруулж чадалгүй, бүр эвдээд, явдаг машиныг явдаггүй болгосон. Ингээд ажлын хөлс гэж 80,000 төгрөг, гоожуулж асгасан түлшний үнэ 93,850 төгрөг, шаардлагагүй сэлбэг авахуулсан 33,500 төгрөг, хугалсан түлшний трубны үнэ 5,000 төгрөг, эвдсэн машиныг анхны байдалд хүргэсэн засварын хөлс 72,500 төгрөг, бүгд 284,850 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжилж байна.
284 850 төгрөг нэхэмжилсэн. 2018.11.24-ний өдөр машин түлш их идээд байсан тул засварын газар байж байтал хариуцагч нь над дээр ирээд би засаж өгье гэсэн. 8 иддэг болгоно, би энэ засварыг мэднэ гэсэн. Ингээд БЗД-ннд байх өөрийн хашаанд авч очсон. Оношлохдоо порсунк, аппаратур цэвэрлэнэ гэсэн. Дотор нь төмөр хайчилж хийсэн. Ингээд буцааж хийгээд ажлын хөлс 70 000 төгрөг авсан. Гараад явахад машин ямар ч хүчгүй болсон байсан. Харанхуй болсон байсан тул яваад маргааш нь машинаа асаагаад байж байтал машины доогуур шагайж харсан. Би буугаад харахад түлш гойжиж байсан. Би буцаад уруу очсон. Гэртээ байгаагүй, дэлгүүр явсан гэсэн. Хүү нь манай аав дээр очоод аваад ир гэсэн тул хүүтэй нь цуг Улиастайд очиж аваад эргэж ирсэн. Ингээд 2 дахь удаагаа задалсан. Эргээд угсарсан боловч машин асаагүй тул хашаанд нь орхиж явсан. Энэ нь 25-ны өдөр байсан. 26-нд дахиж ирсэн. Дахиж ороогоод 33 500 төгрөгөөр хөөх помп болон сальник авсан. Тэгээд эргэж угсарсан боловч асаагүй тул машинаар чирч асаана гэсэн. Хариуцагч гарч яваад хүн дагуулж ирсэн. Дэлгүүрийн эзнийг дагуулж ирсэн. Нэлээд хол газар чирч байж ассан. Энэ үед түлш дуусаж байсан. 25-нд би түлш авсан байсан. Түлш асгараад дуусаж байсан. Дахиад 10 000 төгрөгөнд түлш авсан. Эргээд хариуцагчийн гэрт ирсэн. Тэгээд одоо яваад үз гэсэн. Би 2018.11.13-нд шинэ аккумулятор авсан байсан. Хариуцагч нь тайлбартаа аккумулятор муу байсан гэсэн нь худлаа юм. Би гэрээс нь яваад тоосгон гараашид хонуулаад 27-нд асаах гэтэл асахгүй байсан. Тэгээд хариуцагчид хэлэхэд 30-нд ирсэн. Ирээд порсунк солино гээд өөрөөсөө 4 порсунк хийсэн. Энэ үед ирж тусалсан. Машинаа асаах гэтэл хөөх помпын труб хугарсан байсан. Өгөөмөр зах дээр нэлээд хайж байгаад өөр машины труб авч сольж хийсэн. Гэтэл асахгүй байсан. Энэ үед хариуцагч нь дараа ирж засна орой болчихлоо гээд явсан. 12 сарын 02-нд Баянхошуу явах ажил гараад би өөрөө оролдож байгаад асаасан. Ингээд Баянхошуу явчихаад*******лолд ирээд машинаа унтраасан. Гарч ирэхэд асахгүй байсан. Хариуцагч уруу залгасан. Хариуцагч нь багажаа аваад ирсэн. 3 цаг орчим үзээд асааж чадахгүй байсан ба даралт ихсээд байна гээд автобусанд суугаад явсан. Багажаа орхиод явсан. Тэр оройдоо хүн гуйж байгаад асаалгасан. Хүний дулаан гараашид тавиад 13 хоног зогссон. Энэ үед хариуцагч нь ирж чадахгүй гэсэн тул 2-р эмнэлгийн жолоочийг гуйж машин дээрээ ирүүлсэн. Гэвч асааж чадаагүй явсан. Ингээд 12 сарын*******-ны өдөр хүртэл дулаан гараашид тавих байсан тул*******-нд би өөрөө оролдож байгаад асаасан. Ингээд би 011-р ангид байдаг засварын газар очсон. 2 500 төгрөг тушаагаад хаалгаар нь орсон. Ингээд ХХК-д засуулах болсон. Доржнамжин гэдэг хүн засах болсон. Ингээд засаад орой******* цагийн үед засаж дууссан. Энэ засвараас хойш машин зүгээр болсон. Ингэхдээ ы порсункийг болохгүй байна гээд миний хуучин порсукыг суурилуулж засаж өгсөн. Үүнээс хойш миний машин зүгээр байгаа юм. Үүнээс хойш хариуцагчтай яриад чи засаж чадаагүй тул би өөр газраар засуулсан гээд засварын мөнгөө буцааж авна гэхэд татгалзсан тул шүүхэд хандсан. Ажлын хөлс 80 000 төгрөг, зассан гэсэн боловч порсункаараа түлш алдаж байсан тул 93 850 төгрөгний түлш асгарсан, сэлбэг гэж хөөх помп гэдэг нь ямарч хамааралгүй сэлбэг байсан. Шаардлагагүй сэлбэгт 33 500 төгрөг, машин засаж байхдаа хугалсан трубны 5 000 төгрөг, дахин засуулсан 70 000 төгрөг, хашаагаар ороход төлсөн 2 500 төгрөг, нийт 284 850 төгрөг болсон тул нэхэмжилж байгаа юм. Хариуцагч нь тайлбар дээрээ зассан гэж бичсэн боловч асахгүй байсныг бичсэн байна. Тохируулга дахиж хийнэ гэж бичсэн нь засварыг бүрэн хийгээгүй гэснийг нотолсон байна. Хороололд очоод машин асахгүй байсан гэдгийг нотолсон байна. Хариуцагч нь өөрийнхөө тайлбараар засаж чадаагүй гэдгээ нотолсон байдаг. Вагон шиг утаа хаяж байсан гэдэг нь худлаа юм. 25 литр идэж байсан гэдэг нь үнэн. 8 литр иддэг болгоно гэж хэлсэн тул засуулахаар анх зөвшөөрсөн гэв.
Хариуцагч Ц. нь шүүх гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 4-нд иргэн Т.*******гийн гаргасан өргөдлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл Т.*******гийн Галлопер машин анх ирэхдээ вагон шиг хар утаа хаядаг, хүчгүй, 100 кмт 25 литр түлш иддэг байсныг би аппаратурыг нь цэвэрлэж, сальник сольж 4 ширхэг порсунк өөрөөсөө тавьж утаагүй болгож өгсөн юм. Тэгээд би маргааш өглөө хүрээд ир өшөө сайн тохируулга хийж өгье гэж хэлсэн боловч маргааш нь ирээгүй. Хэд хоногийн дараа утасдаад хороололд машин болохгүй гэхээр нь очиж дахиж засаж өгсөн. Аккумулятор нь муу байсан тул машин нь асахгүй байсан. Тэгтэл миний бие муудаж, даралт ихдээд *******г гуйж байж автобусанд суулгуулсан. Гэтэл ******* намайг автобусанд суулгаж өгөөд миний 50,000 төгрөгийн үнэтэй багажийг авч явсан тул би гомдолтой байна. Түүнээс гадна миний өгсөн 4 ширхэг порсунка 1 ширхэг нь 20,000 төгрөгийн үнэтэй. 4 нь нийлээд 80,000 төгрөг болно. Би иргэн *******гийн машиныг утаа хаядаггүй, түлш идэхгүй болгож өгсөн болохоос эвдээгүй учир түүний нэхсэн мөнгийг өгөх үндэсгүй, харин түүнээс түлхүүр багаж, 4 ширхэг порсункаа авах шаардлагатай байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн ажлын хөлс, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж нийт 284,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ц. нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж, автомашиныг засварласан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчийн хороонд автомашинд засвар үйлчилгээ хийх тухай ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчийн хэн алины тайлбараар тогтоогдсон. Энэ талаар маргаагүй.
Улмаар хариуцагч нь өөрийн хашаанд 3 өдөр, бусдын гарашид 1 өдөр, 3, 4 дүгээр хороололд буюу гудамж талбайд 1 удаа, нийт 5 удаа засвар хийх үйлчилгээ үзүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч нь ажил үйлчилгээг тохиролцсон ёсоор гүйцэтгээгүй гэж тайлбарласан бол хариуцагч нь ажлыг гүйцэтгэсэн гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Нэхэмжлэгч нь 5 удаагийн засвар үйлчилгээний дараа түүний автомашин засварлагдаагүй, өмнөх байдлаас дордсон гэх тайлбараа нотлоогүй. Хэрэгт зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн залруулга хийх тухай 114 дугаар албан тоот авагдсан. Энэхүү албан тоотоор нэхэмжлэгч нь тус цэргийн ангийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг гэх “” ХХК-д өөрийн автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн нь тогтоогдсон. /хэргийн 48 дугаар тал/ Энэхүү засвараар аппаратур болон форсункт үйлчилгээ үзүүлсэн болох нь хэргийн 23 дугаар талд байгаа “” ХХК-ний засварчин П.ын гаргасан тодорхойлолт, зарлагын баримтаар тогтоогдож байна. Гэвч ийнхүү “” ХХК-иар хийлгэсэн засвар нь өмнөх засвараас шалтгаалж, зайлшгүй дахин засварлах шаардлагатай болсон нь тогтоодохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нь өмнөх байдлаас дордуулсанаас шалтгаалж дахин засвар үйлчилгээ хийлгэсэн гэх тайлбар нь шүүх хуралдаанд түүний гаргасан “бусдын тоосгон гараашид байх үед ирж засаад явсны дараа би өөрөө тоос шороог арчиж, зарим зүйлийг чангалаад асааж Баянхошуу орсон гэх болон хороололд хариуцагч ирж дахин засаад дуусгалгүй явсаныг хүн гуйж асаалгасан гэх” тайлбараар тус тус үгүйсгэгдсэн.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь захиалагчийн болон өөрийн материалаар тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх бөгөөд захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг.
Нэхэмжлэгчийн засварын дараа машиныг хариуцагчаас хүлээн авч, улмаар өөрийн хувийн зүйлд ашиглаж байсан, улмаар уг засварт баталгаат хугацаа тогтоогоогүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Харин дахин засвар үйлчилгээ хийлгэсэн нь өмнөх засвартай хамааралтай гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэх боломжгүй байна. Улмаар нэгэнт гэрээнээс татгалзах эрх үүсээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу ажлын хөлсөнд төлсөн гэх 80,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй.
Нэхэмжлэлийн шаардлага болох түлшинд зарцуулсан гэх 93,850 төгрөгний хувьд: Нэхэмжлэгч нь энэхүү түлшийг өөрийн автомашинд зориулж авсан гэж тайлбарласан. Мөн нэхэмжлэгч нь 5 удаагийн засвар хооронд өөрийн хувийн ажлаар тодорхой газруудаар явахдаа уг автомашиныг ашиглаж байсан гэж тайлбарласан. Түүнчлэн нотлох баримтаар ирүүлсэн “Петростар” ХХК-ний 5 ширхэг НӨАТ-н баримтаар нэхэмжлэгч уг төлбөрийг төлсөн гэж шууд үзэхэд учир дутагдалтай байна. Эдгээрээс 93,850 төгрөг гаргуулах тухай шаардлага нь үндэслэлгүй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь уг автомашинд солих шаардлагагүй байсан эд ангийг шинэчлэж сольсоны хохирол гэж 33,500 төгрөг нэхэмжилсэн. Гэвч ямар эд ангийг ямар үнээр авч, сольсон бөгөөд энэ нь шаардлагагүй байсан гэдгийг баримтаар нотлоогүй. Улмаар энэхүү эд анги нь одоог хүртэл нэхэмжлэгчийн автомашинд ашиглагдаж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Үүнээс гадна уг 33,500 төгрөгийг нэхэмжлэгч бус түүний эхнэр гэх Ц. төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн. Гэвч уг баримтаар сэлбэг худалдан авсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Эдгээр үндэслэлээр 33,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг засвар үйлчилгээ үзүүлэх явцдаа автомашины труб гэх эд ангийг өөрийн буруугаар эвдэж, дахин худалдаж авсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь өөрийн энэхүү тайлбарыг буюу эвдэлсэн болон дахин худалдаж авсан болохыг баримтаар нотлоогүй. Иймд 5,000 төгрөгт холбогдох шаардлага үндэслэлгүй.
Харин нэхэмжлэгч нь өөрийн автомашинд “” ХХК-р засвар үйлчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдсон боловч ийнхүү засвар үйлчилгээ хийлгэсэн нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос шалтгаална. Иймд ийнхүү дахин хийлгэсэн засвар нь өмнөх засвараас шалтгаалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул дараагийн засварын ажлын хөлсөнд төлсөн 70,000 төгрөг, цэргийн ангийн хашаагаар нэвтрэхэд төлсөн гэх 2,500 төгрөг, нийт 72,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.
Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнээд ажлын үр дүн буюу засварын дараа машиныг хүлээн авсан, өөрөө асааж хувийн ажилд ашиглаж байсан, нэмж авсан гэх сэлбэг нь нэхэмжлэгчийн машинд ашиглагдаж байгаа, өөрийн хүсэл зоригийн дагуу дахин засвар хийлгэсэн гэх зэрэг үйл баримтыг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД