| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2019/00758/И |
| Дугаар | 1060 |
| Огноо | 2019-04-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 1060
| 2019 оны 04 сарын 11 өдөр | Дугаар /ШШ2019/01060 | Улаанбаатар хот |
МО*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******эхэмжлэгч: тоотод оршин байрлах “******* ******* *******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин байрлах “Д******* *******” ХХК /РД:*******/-д холбогдох
70,373,114 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б*******, Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, гэрч. Л.Э, Х.Г, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******эхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******эхэмжлэгч “******* ЭЙ БИ” ХХК нь хариуцагч ‘Д******* *******” ХХК-тай 2016 оны 0 дугаар сарын 10-ны өдөр АГГ/2016/0 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 0 дугаар сарын 17-ны өдөр АГГ201611 тоот ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, Хөвсгөл аймгийн хотын Ш мөрөн хороололд газар шорооны ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Захиалагч “******* ЭЙ БИ” ХХК нь АГГ/2016/11 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд 30,600,000 төгрөг, АГГ20160 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн. Үүний дагуу “*******абсан” ХХК-иас төлбөртөө “******* ЭЙ БИ” ХХК-д шилжүүлэх ёстой байсан Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, байрны, давхарын тоот 41 м.кв 3 өрөө 75,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг ажил гүйцэтгэгч “Д******* *******” ХХК-д шууд өмчлөх эрхийг шилжүүлэн өгч, гэрээний үүргээ урьдчилан хариуцагчийн өмнө бүрэн биелүүлсэн. Гэтэл “Д******* *******” ХХК нь дээрхи хоёр ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэлгүй, ажлыг хүлээлгэн өгөлгүй дундаас нь орхиж явсан. Ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөх талаар удаа дараа шаардаж, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 001201711 тоот, мөн 2017 оны 10 дугаар сарын 05- ны өдөр 0012017197 тоот мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй тул гэрээг цуцалсан. Ажлын гүйцэтгэлийг тооцоход АГГ201611 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 5,09,560 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, АГГ20160 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 16,52,326 төгрөг, нийт 21,626,6 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. “******* ЭЙ БИ” ХХК нь Хөвсгөл аймгийн “Ш ” хорооллыг улсын комисст хүлээлгэж өгөх ёстой учир хариуцагч “Д******* *******” ХХК-ийн гүйцэтгээгүй орхисон ажлыг гуравдагч этгээдүүдээр ажлыг бүрэн гүйцэтгүүлэн ажлыг дуусгасан. Хариуцагч “Д******* *******” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 21,626,6 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлэн өгсөн 3 өрөө орон сууцын үнэ болох 75,000,000 төгрөгөөс хасахад 53,373,114 төгрөгийг манай компанид буцааж өгөх ёстой байна. Мөн хариуцагч “Д******* *******” ХХК-ийн захирал Х.М нь өөрийн биеэр ирж “Хөвсгөл аймаг дэх ажлын талбайд ажиллаж байгаа экскаваторын түлш хийж, операторчны цалинг өгч ажлаа явуулах гээд байна” гэж гуйсны дагуу нэмж 3,000,000 төгрөгийг ажлаа урагшлуулах зорилгоор бэлнээр өгсөн. Манай байгууллагын зүгээс ажлын хөлсөнд “Д******* *******” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, байрны, давхарын тоот 41 м.кв 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөлгүй өөрсдөө түрээсэлж байсан бол тухайн үеийн ханшаар 2016 оны 09 дүгээр сараас 201 оны 12 дугаар cap хүртэл сард 500,000 төгрөгөөр тооцоход нийт 14,000,000 төгрөгийн орлогыг олох ёстой байсан. Иймд, хариуцагч “Д******* *******” ХХК-иас нийт 70,373,114 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
*******эхэмжлэгчийн төлөөлөгч И.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээг цуцлаад олгосон төлбөрийн зарим хэсэг 56 373 114, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 14 000 000, нийт 70 373 114 нэхнэ. Хариуцагчтай 2016..10-нд ажил гүйцэтгэх гэрээ, .17-нд бас дахин ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. .10-ны өдрийн 0 дугаар гэрээгээр дулааны шугам дээр ажил хийлгэж, 2 саяыг төлөх гэрээ юм. .17-ны өдрийн 11 дугаар гэрээгээр мөн дулааны шугамд нэг кран ажиллуулах болсон. 30 600 000 төгрөг төлөх болсон. *******ийт 5 600 000 төгрөгний гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг нэхэмжлэгч нь 3 өрөө байраар төлөхөөр тохиролцсон. Байрыг 75 саяаар үнэлсэн. Гэрээний 2.3 зааснаар 30 хоногт гүйцэтгэх байсан. Гэвч ажлыг хүлээлгэж өгөлгүй орхиж явсан. Эхний гэрээгээр 1 39 мкв газар ажил хийх байсан. Үүнээс 767 мкв газар ухалт хийж, 35 мкв булалт хийсэн. Худгийн ухалтыг 4 хийхээс 1 хийсэн. Гүйцэтгэлийг бид 11 471 674 төгрөг гэж бид тооцсон гэв.
*******эхэмжлэгчийн төлөөлөгч Б.О******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дараагийн гэрээгээр 25 саая төгрөгт ухалт хийх, 5 600 000 төгрөг нь тээвэрлэлтийн зардал байсан. Ухалтаа хийгээгүй. Ажлын гүйцэтгэл 5 09 560 төгрөг гарсан. Тээвэрлэлтийн зардалыг бид хариуцана гээд 5 600 000 төгрөг гэж тооцсон. *******ийт 10 69 560 төгрөгний гүйцэтгэл хийсэн. Эдгээр нь нийт 21 626 6 төгрөгний ажил хийсэн. 75 саяын байрны үнээс хасахаар 53 373 114 төгрөгний илүү төлөлттэй гарсан. Үүн дээр хариуцагчийн захирал нь ирж түлш болон цалинд мөнгө шаардлагатай гэж хүсээд 3 саяыг Мын дансанд шилжүүлсэн. *******ийт 56 373 114 төгрөг нэхнэ. Үүн дээр байраа шилжүүлсэний улмаас түрээсийн зардалд 14 саяыг олох ёстой байсан тул үүнийг нэхнэ.
Хариуцагч нь 4 албан бичиг өгсөн гэдгийг бид хүлээж аваагүй гэв.
Хариуцагч “Д******* *******” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Д******* *******” ХХК нь “******* ЭЙ БИ” ХХК-н Захирал Б.Амарсанаа нь 2016 оны 0 сарын 05 өдөр хамтран ажиллах хүсэлт тавьж 2016 оны 0 сарын 11 өдөр, 2016 оны 0 сарын 17 өдөр тус тус гэрээ хийж хамтран ажиллаж эхэлсэн юм. *******д 2016 оны 0 сарын 21 өдөр Хөвсгөл аймаг хотод машин механизм авч очоод гэрээний дагуу газар шорооны ажил хийж эхэлсэн боловч \трасын\ дагуу Ажил гүйцэтгэх зөвшөөрөл байхгүй улмаас ажил зогсож эхэлсэн юм. *******д удаа дараа ажил явуулах талаар шаардлага тавьсан юм. Мөн “******* ЭЙ БИ” ХХК ажил гүйцэтгэхэд шаардлагатай Лотки Таг Бараа материалууд огт байхгүй байсан ба зам сэтлэх айлуудаас зөвшөөрөл аваагүй байсан. Иймд гэрээний дагуу хийх ажлууд шууд захиалагч талаас хамаарч зогсож эхэлсэн юм. *******д 2016 оны 0 сарын 21 өдрөөс 2016 оны 11 сарын 05 өдөр хүртэл захиалагч талаас хамаарч нийт ажлын 40% хувь хийж гүйцэтгэн ажилсан. Мөн 2017 оны 05 сарын 25 өдөр дахиж ажилдаа гарах болж бүх юм бэлэн гээд Хөвсгөл аймаг хотод дахин газар шорооны ажиллаа эхэлсэн юм. *******д газар шороо болон тээврийн ажиллаа үргэлжлүүлэн ажиллах явцад дахин зөвшөөрөл ба бараа материал лотки таг байхгүй улмаас зогсолт хийж бид удаа дараа шаардаж 2017 оны 09 сарын 02 өдөр хүртэл 50% хувь хийж нийт 90% ажил хийж гүйцэтгэсэн юм. Иймд манай Д******* ******* ХХК нь 2016 оны 0 сарын 17 өдрийн №АГГ\2016\11 тоот 2,5 заасан 30 хоногт гэрээт хугацаанд хийж гүйцэтгэх 100% боломжтой байсан юм. Мөн захиалагч талын ажлын хариуцлагагүй байдал болон худлаа мэдээллээс болж бид нийт 30 хоног хийх ажлыг 160 хоног хийж гүйцэтгэсэн. Иймд манай байгууллага нэхэмжлэлийг бүхэлдэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******эхэмжлэлээс 5 337 311.40 төгрөгийг зөвшөөрнө. Учир нь 2016. сард зохигчид 2 гэрээ хийсэн. *******д .21-ний өдөр хүртэл ажил эхэлсэн. Ажил гүйцэтгэх явцад нэхэмжлэгч нь зөвшөөрлүүдээ аваагүй байсан. Трасын дагуу ухах зөвшөөрөл авагдаагүй байсан. Үүнээс болж 2016..21-11.5-ний өдөр хүртэл нэхэмжлэгч талаас хамаарч ажлын 40 хувийг хийсэн. 2017 онд дахиж ажилд гарах болж 2017.5.20-ний уулзаад 6 сард дахин ажиллаж эхэлсэн. Энэ үед мөн материал байхгүй байсан тул удааширч 90 хувийг гүйцэтгэсэн. 2017.9.2-нд ажлаа зогсоосон. 2017..10-нд хариуцагч нь албан бичиг нэхэмжлэгчид явуулсан. 4 албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй. Иймд ажлыг зогсоосон. Иймд шаардлагыг зөвшөөрөхгүй. 3 саяыг аваагүй. 14 саяын хувьд байрны түрээс гэдэг бид байр түрээслээгүй гэрээн дээр энэ талаар байхгүй тул зөвшөөрөхгүй. Албан бичгийг хүргэж өгөхөд Одсүрэн гэж хүн хүлээж авсан байдаг. Хариуцагч нь ажлаа явуулахын тул удаа дараа албан бичиг өгч байсан гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
Ү*******ДЭСЛЭХ нь:
*******эхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, илүү төлсөн төлбөрт 56,373,114 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 14,000,000 төгрөг, нийт 70,373,114 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Д******* *******” ХХК нь ажлын 90 хувийг гүйцэтгэсэн, хугацаа удааширсан нь нэхэмжлэгчээс хамааралтай, нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөг аваагүй, бид орон сууцыг түрээслээгүй, ажил гүйцэтгэх гэрээнд энэ талаар байхгүй тул 14,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5,337,311.40 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2016 оны 0 дугаар сарын 10-ны өдөр АГГ/2016/0 дугаар 2,000,000 төгрөгний үнэ бүхий, 2016 оны 0 дугаар сарын 17-ны өдөр АГГ/2016/11 дугаар 30,600,000 төгрөгний үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан байна. /хэргийн 5-7, 10-12 дугаар тал/ Энэ талаар зохигч хэн аль нь маргаагүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь захиалагчийн болон өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг.
*******эхэмжлэгч нь АГГ/2016/0 дугаар гэрээний дагуу нийт 11,471,674 төгрөгний ажил гүйцэтгэсэн гэж тайлбарласан. Гэвч шүүхэд ирүүлсэн ажил дүгнэсэн актыг гэрээний нэг тал болох нэхэмжлэгч үйлдсэн бөгөөд хариуцагч талаас зөвшөөрч гарын үсэг зураагүй байна. Харин АГГ/2016/11 дугаар гэрээний хувьд талууд гүйцэтгэх ажлын хөлсийг 25,000,000 төгрөг, ажилд ашиглагдах экскаваторыг тээвэрлэх хөлсийг 5,600,000 төгрөг, нийт 30,600,000 төгрөгөөр тохиролцжээ. Улмаар нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хөлсийг 5,09,560 төгрөг гэсэн баримт шүүхэд ирүүлсэн боловч уг ажил дүгнэсэн актад мөн адил хариуцагч талаас зөвшөөрч гарын үсэг зураагүй байна.
Харин хариуцагч, түүний төлөөлөгч нь дээрх 2 гэрээний дагуу гүйцэтгэх ажлын нийт 90 хувийг гүйцэтгэсэн гэж маргаж байна. Улмаар хариуцагчийн төлөөлөгч нь өөрийн тайлбарыг гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгч талд өгсөн гэх 4 ширхэг албан тоотоор нотлогдоно гэж тайлбарласан. Гэрч Л.Э, Б.М, Х.Г нарын мэдүүлгээс үзвэл тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн байх боловч ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээний талаар тодорхой дурдаагүй. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн гэх 4 ширхэг албан тоотод гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээний талаар заагаагүй. Түүнчлэн энэхүү албан тоотыг нэхэмжлэгч хүлээн аваагүй гэж маргасан бөгөөд хариуцагч нь хүлээлгэн өгсөн гэх тайлбараа нотолж чадаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зохигч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Гэвч ажлыг эхлүүлэх, гэрээг цуцалж ажлыг зогсоох үед гүйцэтгэх болон гүйцэтгэсэн ажлын талаар зохигчид харилцан акт үйлдээгүй гэж тайлбарлаж байна. Иймд хариуцагч нь ажлын 90 хувийн гүйцэтгэсэн гэх тайлбараа нотлоогүй тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээнд ажлыг гүйцэтгэсэн гэж үзлээ. Үүнийг тооцвол АГГ/2016/0 гэрээний дагуу 11,471,674 төгрөг, АГГ/2016/11 гэрээний дагуу 5,09,560 төгрөг, нийт 16,570,234 төгрөгний ажлыг хариуцагч гүйцэтгэсэн гэж үзэх нь зүйтэй.
Зохигчид АГГ/2016/11 гэрээнд зааснаар ажилд ашиглагдах экскаваторыг ажлын байранд тээвэрлэн авчирсан, тодорхой ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй. Мөн ийнхүү тээвэрлэгдэж ирсэн болох нь гэрч Х.Гын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг болон хэргийн 96 дугаар талд байгаа гэрэл зургаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийг АГГ/2016/11 гэрээнд заасан ажил гүйцэтгэх техникийг зөөвөрлөн авч ирэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг нэгтгэн тооцвол АГГ/2016/0 болон АГГ/2016/11 гэрээний дагуу 16,570,234 төгрөг, АГГ/2016/11 гэрээний дагуу тээвэрлэлтэд 5,600,000 төгрөг, нийт 22,170,234 төгрөгний ажлыг гүйцэтгэсэн байна.
Зохигчид хэн аль нь гэрээний нөгөө талыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлаа орхиж явсан тул 2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр гүйцэтгэсэн ажлын талаар тооцоо нийлэх шаардлага хүргүүлсэн гэж нэхэмжлэлд дурдсан. Харин хариуцагчаас 2017 оны 0 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн гэх 14/10 дугаар албан тоотод тоног төхөөрөмжөө татах болсон талаар мэдэгдсэн байна. /хэргийн 93 дугаар тал/ Өөрөөр хэлбэл гэрээг цуцлах санал гаргасан гэж үзэхээр байна. Эдгээрээс дүгнэвэл зохигч хэн аль нь нөгөө талаа гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар дээрх ажил гүйцэтгэх 2 гэрээнээс татгалзсан байна. Мөн зохигчид 2017 оны 09 дүгээр сард гэрээг цуцалж хариуцагч нь ажлаа зогсоосон талаар маргаагүй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг харилцан биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй. Гэвч хариуцагч нь тодорхой хэмжээний үнийн дүн бүхий ажлыг гүйцэтгэсэн, улмаар нэхэмжлэгч нь бусдаар үлдэх хэсгийг гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж байх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг бие байдлаар бус мөнгөөр нөхөн төлөх үндэслэлтэй байна.
Зохигчид АГГ/2016/0 болон АГГ/2016/11 гэрээний 2 дугаар хэсэгт зааснаар ажлын хөлсийг 75,000,000 төгрөгний үнэ бүхий орон сууцаар төлөхөөр тохиролцсон. Хариуцагч тал нь гэрээнд зааснаар 40 мкв 3 өрөө орон сууцыг хүлээн авсан талаар маргахгүй байна. Түүнчлэн энэхүү хүлээн авсан 3 өрөө байрны үнийг 75,000,000 төгрөгөөр тохиролцсон болох нь хариуцагч “Д******* *******” ХХК-ний 2016 оны 0 дугаар сарын 11-ны өдрийн албан тоотоор тогтоогдсон. /хэргийн 14 дүгээр тал/
Иргэний хуульд зааснаар гэрээний гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр харилцан буцааж өгөх тохиолдолд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээгээр нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих учиргүй тул ажлын хөлсөнд төлсөн 3 өрөө орон сууцны үнэ болох 75,000,000 төгрөгнөөс гүйцэтгэсэн ажлын хөлс болох 22,170,234 төгрөгийг хасч, үлдэх хэсгийг нэхэмжлэгчид буцаан олгох үүрэг хариуцагчид үүссэн байна. Үүнийг тооцвол 52,2,766 төгрөг болно.
*******эхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгний хувьд: *******эхэмжлэгч нь ажил гүйцэтгэхэд зориулж, улмаар ажлын хөлсөнд тооцож 3,000,000 төгрөгийг хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох н.Мт олгосон гэж тайлбарласан. Харин хариуцагчийн төлөөлөгч нь уг мөнгийг аваагүй гэж маргаж байна. *******эхэмжлэгч нь 2017 оны 0 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг Б.Мт олгосон болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна. /хэргийн 125 дугаар тал/ Мөнгийг хүлээн авсан Б.М нь хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь “Д******* *******” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 36 дугаар тал/ Гэвч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хуулийн этгээд нь хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх удирдлагын бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй. Иймд нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь Б.Мт хувийн дансаар нь олгосон 3,000,000 төгрөгийг хариуцагч “Д******* *******” ХХК-с шаардах эрхгүй.
*******эхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу олох байсан орлогод нэхэмжилсэн 14,000,000 төгрөгийн хувьд: Зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар 3 өрөө орон сууцыг гүйцэтгэх ажлын хөлсөнд тооцож олгосон. Улмаар тодорхой хэмжээний буюу 22,170,234 төгрөгний ажил гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. Үүнийг дүгнэвэл хэдийгээр ажлыг бүрэн гүйцэтгээгүй боловч ажлын хөлсөнд тооцож олгосон эд хөрөнгөний үр шимийг хүртэх буюу орлого олох байсан гэж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал хэдийгээр зохигчид гэрээнээс татгалзсан байх боловч гэрээний төлбөрт тооцож урьдчилсан олгосон эд хөрөнгөнөөс олох байсан гэх орлого нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д хамаарахгүй юм. Мөн нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлд дурдсанаар 2016 оны 09 дүгээр сараас 201 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд төлбөрт тооцож олгосон 3 өрөө орон сууцыг тасралтгүйгээр сар бүр 500,000 төгрөгөөр түрээслэх /хөлслөх/ байсан гэдгээ баримтаар нотлоогүй. Иймд олох байсан орлогод 14,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас 52,2,766 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,544,34 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 11 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГА*******БОЛД