Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Прокурор Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Г.*******,

Иргэний нэхэмжлэгч О.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2207002680048 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, яс үндэс *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт дүүргийн , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овог *******гийн ******* /РД:/,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Т.******* нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Г.*******ын дүүргийн ны нутаг дэвсгэрт Стар төвийн урдаас таксинд сууж дүүргийн Баянзүрхийн тоотод байх гэртээ хүргүүлэх үедээ хохирогч Г.*******ын орхиж буусан гар утас, цүнхтэй зөөврийн компьютер, цэнэглэгч зэргийг бусдын өмчлөлийн болохыг мэдсээр байж өөртөө авч захиран зарцуулж завшсаны улмаас бага хэмжээний буюу 4,996,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.*******гийн шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод хоёр өдөр сургалтад суусан. Надтай хамт явж байсан хүүхэд сэтгэцийн өөрчлөлттэй хөгжлийн бэрхшээлтэй. Тэрийг аргадах гэж гэрийнхээ тэнд байдаг дэлгүүр орчхоод 4 дүгээр хороо орох шаардлагатай болсон. Тэгээд такси барих гээд зогсож байхад шар өнгийн такси ирж зогссон. Таксинд суухад тухайн эд хөрөнгө байсан. Хүний эд хөрөнгө хувьдаа завшсандаа маш их харамсаж байна. Хуулийн мэдлэггүй нь улмаас авч ашигласандаа маш их харамсаж байна” гэв.

Хохирогч Г.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос утсаа лизингээр авсан. ад ирээд Буян худалдааны төвөөс таксинд суугаад , 10 гудамж, 841 тоотод хүргүүлсэн. Гэртээ орж юмнуудаа тавьчхаад таксинд цүнхээ орхисноо мэдсэн. Буцаж гараад таксиныхаа араас гүйсэн. Буян худалдааны төв дээр очиход миний барьсан такси байхгүй байсан. Тэгээд гэр лүүгээ явж байтал ны голын замаар миний суусан такси гараад ирсэн. Тэгэхээр нь би зогсоогоод таны машинд юмаа үлдээчихсэн байна гэсэн. Таксины жолооч өө би мэдэхгүй. Чиний дараа нэг л хүн аваад танай гудамд буулгачхаад явж байна. Чи тэр хүн дээр очиж асуух уу гээд шүүгдэгчийн гэрт хүргэж өгсөн. Шүүгдэгчийг дуудаж гаргаж ирээд би таксинд эд зүйлээ үлдээсэн юм аа. Таксины жолооч миний дараа таныг авсан гэж байна гэхэд би мэдэхгүй чи өөр таксинд үлдээсэн юм биш үү гээд надтай ерөөсөө яриагүй. Би уг нь лизингээр авсан гэдгээ хэлсэн. Тэгсэн хэрүүл болоод цагдаа дуудсан. Маргааш нь би цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Хэрэг гарсан өдрөөс хойш энэ хүнтэй нэг ч уулзаагүй бас холбоо бариагүй. Таарахаараа намайг загнаад, хэл амаар доромжлоод байсан болохоор нь айгаад уулзаагүй. Сүүлд 11 дүгээр сард цагдаагаас миний утсыг олчихлоо гэж залгасан. Миний утас хайрцаг, савтайгаа шинэ байсан болохоор олоход хялбар байсан юм шиг байсан. Сүүлийн долоо хоногийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр айлд байгаа гэж ярьж байсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа шүүгдэгчтэй уулзахад тэр айлаас авах боломжгүй гэсэн. Шүүгдэгчийн яриад байгаа зүйл надад үнэмшилгүй санагдаад байгаа. Ямар ч байсан үнэлгээ нь дээр гарсан мөнгөөр хохирлоо гаргуулж авъя гэж бодсон.” гэв.

Иргэний нэхэмжлэгч О.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... овогтой *******. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Тус ломбардыг нээгээд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Цагдаагийн байгууллагатай нягт холбоотой ажилладаг. Тухайн өдрийн 16 цаг 17 минутын үед иргэн О. манай ломбардаар үйлчлүүлсэн. Iphone13 загварын утсыг хэдээр авах уу гэж асуусан. 1.500.000 төгрөгөөр авах боломжтой гэж хэлсэн. Надад 2.000.000 төгрөгийн хэрэг байгаа юмаа гэхээр нь би боломжгүй бэлэн 1.500.000 төгрөг байна гэсэн. Надад бэлэн 500.000 төгрөг байсан Үлдэгдэл мөнгийг нь О. данс руу шилжүүлсэн. Маргааш нь цагдаа байгууллагаас над дээр ирээд хулгайд алдагдсан утасны талаар хэлсэн. Тэгэхээр нь би өчигдөр авсан утсаа үзүүлж О. гэх хүний бүх мэдээллийг цагдаад өгсөн. Хэрэг болсон үйл явдлаас хойш О.той нэг удаа таарсан. Хулгайн эд зүйл байсан талаар хэлэхэд харин тийм байна лээ гэж нэг л удаа таарсан. Тэрнээс хойш гурван цагдаад өргөдөл, мэдүүлэг өгсөн. Шүүхийн шийдвэрийг яаж гарахыг би мэдэхгүй. Шүүгдэгчээс хүү, алданги ерөөсөө нэхэмжлээгүй. Нэхэмжилж байгаа 1.500.000 төгрөгөө нэг мөр эсхүл хоёр хувааж авмаар байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Э Г.*******ын мэдүүлэг /хх-15-16/, иргэний нэхэмжлэгч О.ын мэдүүлэг /хх-21/, гэрч О. мэдүүлэг /хх-29/, гэрч н.ы мэдүүлэг /хх-33-34/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-43-44/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-10/, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11/, хохирогчийн мэдүүлэг /хх-18/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-22/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-38-39/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-35/, шүүгдэгчийн гэрлэлтийн баталгааны лавлагаа /хх-59/, хүүхэд харах зөвшөөрөл /хх-89/, хүүхэд харах үйлчилгээний тайлан, хохирогчтой тохиролцсон тохиролцооны бичиг, хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн тайлан зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч “...Шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.*******гаас хохирогч ******* 1.471.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн хохирол төлөгдөөгүй, иргэний нэхэмжлэгч О.*******д 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан. Гэмт хэргээс учирсан хохирол төлөгдөөгүй. Иймд шүүгдэгч Т.*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс“...Прокуророос шүүгдэгч Т.*******г шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө болох гар утас, нөүтбүүк, нөүтбүүкний цэнэглэгч, нөүтбүүкний цүнх зэрэг гээгдүүлсэн эд хөрөнгийг завшсан гэсэн гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Прокурорын зүйлчилсэн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахтай холбогдуулан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай олгож өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй. Шүүгдэгч Т.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон цагдаагийн байгууллагын мэдээлэл, судалгааны лавлагаагаар тогтоогддог. Шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь 53 настай. Эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос  шүүхэд  шилжүүлсэн  эрүүгийн  хэргийн  хүрээнд  шүүгдэгч Т.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар 

Т.******* нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн Баянзүрхийн тоот гэртээ хүргүүлэх үедээ хохирогч Г.*******ын таксинд орхиж буусан iPhone 13 маркийн гар утас, MacBook 12 инчийн зөөврийн компьютер, зөөврийн компьютерын цүнх, цэнэглэгч  зэргийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж өөртөө авч захиран зарцуулж завшсаны улмаас бага хэмжээний буюу 4,996,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.*******ын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Сайн электрониксоос лизингээр iphone 13 маркийн гар утсыг 3,899,900 төгрөгийн зээлээр худалдаж авсан. дүүрэгт ирээд дүүргийн 2 дугаар хороо, Буян налайхаас гэр рүүгээ явах гээд Aqua маркийн улсын дугаартай таксинд суусан. Ингэхдээ таксинд өөрийн нөүтбүүк /2017 оны Мак бүүк 12 инч/-ийг цүнхтэй нь үлдээсэн. ...таксины жолооч цүнх байсан талаар огт хараагүй гэсэн...би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гар утсаа буцааж авсан. Одоо нөүтбүүк, цэнэглэгч, цүнхээ гурваа авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-16-18/,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр О.ын өгсөн: “...би дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар байранд байрлах Заан ломбардыг 2018 оноос эхлэн ажиллуулж байгаа. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим гэх хүнээс шинэ хайрцаг савтай iphone 13 маркийн гар утсыг 1,500,000 төгрөгөөр барьцаанд авсан. Надад хэлэхдээ банкны зээл тулчихсан түр барьцаанд тавьж байгаа гэж хэлсэн. Тэгээд би гар утсыг аваад бэлнээр 970,000 төгрөг, дансаар 530,000 төгрөг, нийт 1,500,000 өгсөн. Одоо 1,500,000 төгрөгөө авчихвал хүү, алданги нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

        /хх-22/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О. өгсөн: “...би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эмээгээс мөнгө асуухад надад хайрцаг, савтай цоо шинэ гар утас өгөөд энийг ломбардад тавиад хэрэгтэй мөнгөө авчих гэж хэлсэн. Тэгээд би ломбардад тавиад өөрт хэрэгтэй 700,000 төгрөгөө аваад үлдсэн 800,000 төгрөгийг эмээдээ аваачиж өгсөн. Надад эмээ хэлэхдээ худалдаж авсан утас л гэж хэлсэн. Эмээгээс ээж хаанаас авсан ямар учиртай болохыг 2022 оны 11 дүгээр сард асуухад хүртэл юу ч хэлээгүй. ...” гэх мэдүүлэг,

            /хх-26/,

4. Мөрдөн  шалгах ажиллагаанд гэрчээр С.ы өгсөн: “...би өөрийн 79-00 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явдаг. Тухайн өдөр дүүргийн Стар төвийн урд зогсож байхад нэг эмэгтэй ирж суугаад , Баянзүрхийн тоотод хүргүүлсэн. Тэгээд буцаад явж байтал нэг эмэгтэй, нэг охин хоёр гар өргөхөөр нь зогсож аваад 4 дүгээр хороо, под станц, нисэхийн 43 тоотод очоод эхлээд охин нь буугаад дараа нь эгч нь хаалгаа хааж чадахгүй байна гээд араас нь буусан. Тэгээд буцаж суугаад баянзүрхийн 10-844 тоотод хүргэж өгөөд таксины буудал дээр очиход старын урдаас суусан охин ирээд машинд цүнхтэй компьютер, тортой утсаа мартсан байна гэж хэлсэн. Би тэр охиныг буулгаад хоёр хүн авсан гээд буулгасан газарт нь хүргэж өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд тэр эмэгтэй машин дотор юм байгаагүй, битгий хүн гүтгээд бай гэж уурлаад байсан...” гэх мэдүүлэг,

  /хх-30/

5. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

/хх-38-39/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-55/

7. М.гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд

/хх-56-66, 89-91/

8. Хохирогч Г.*******ын хохирол төлбөртэй холбоотой баримтууд

/хх-69-92, 106-108/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Т.******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн учир гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь хохирогч Г.*******ын өмчлөл, эзэмшлийн iPhone 13 маркийн гар утас, MacBook 12 инчийн зөөврийн компьютер, зөөврийн компьютерын цүнх, цэнэглэгч  зэргийг өөрийн эзэмшлийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж завшиж, хохирогчид 4,996,000 төгрөгийн хохирол учирсан нь “Дамно” ХХК-ийн НД-22-117 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгч Т.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.*******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ын “...би гар утсаа авчихсан. Одоо үнэлгээгээр гарсан 1,471,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэх, иргэний нэхэмжлэгч О.ын “...iphone13 маркийн гар утсыг 1,500,000 төгрөгөөр авсан. Уг мөнгөө гаргуулах хүсэлтэй байна...” гэх тайлбарыг тус тус харгалзан үзэж 2,971,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.*******, иргэний нэхэмжлэгч О.******* нарт олгох нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчийн “...600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...450,000 төгрөгөөр торгох...” гэх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүх хуралдааны явцад шүүгдэгч Т.******* нь “...би хүүхэд харах үйлчилгээнд зорилтод бүлгийн 25 хүүхэд авч хардаг. Уг үйлчилгээний мөнгө улирлаар орж ирдэг болохоор одоо мөнгөгүй байгаа. Тэгээд хохирол төлбөрөө төлж чадаагүй. Хохирлоо барагдуулна л гэж бодож байна...” гэх тайлбарыг гаргасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэх заалтад нийцэхгүй тул шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г дүүргийн ны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр дүүргийн , тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 сар 20 хоногийн  хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******гаас 1,471,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.*******ад, 1,500,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч О.*******д тус тус олгуулсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ