| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/45 |
| Огноо | 2023-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Д.*******,
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2207000000230 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ХХК-д ******* ажилтай, ам бүл 2, найз охины хамт *******,, тоотод оршин суух хаягтай,
Урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 693 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
******* овогт *******ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн байрлах “”-н орчимд хохирогч Д.*******ыг “...маргаанд хөндлөнгөөс оролцлоо...” гэх шалтгаанаар түүний нүүр рүү 1 удаа мөргөх, гараараа 1 удаа цохин тус тус халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун дээр 1-р шүдний хугарал, доод уруулд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: хохирогч Д.*******ын мэдүүлэг /хх-6-7/, гэрч Г.ын мэдүүлэг /хх-11/, 437 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-11-12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Г.тай өмнө нь нэг газар ажилладаг байсан. Тэр өдөр би Налайх дүүрэгт явж байхад Г. ах залгаад хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би нэг шил архи аваад очсон. Хоорондоо маргаж байхад хохирогч Д.******* бид хоёрыг салгасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлын төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Хүний эрүүл мэндийг мөнгөөр үнэлж болохгүй. Намайг уучлаарай...” гэв.
Хохирогч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр найз Г.тай уулзсан. Шинээр нэг ажлын санал ирсэн. Хоёулаа уулзаад ирье гээд 13 цагийн орчим аж үйлдвэрийн парк орсон. 16 цагийн үед буцаад Налайхад ирсэн. Тэгсэн манай найзын утас дуугарсан. Таньдаг дүү нь уулзъя гэж байна гэсэн. Тухайн үед би Г.ын машинд дайгдаж явсан. Гэтэл шүүгдэгч Э.******* ирээд нэг шил архи хувааж уусан. Хэсэг хугацааны дараа нь дахин нэг шил архи уусан. Г., Э.******* хоёр мөнгөний асуудал байна Налай захын гадаа хүргээд өг гэсэн. ын АТМ-с мөнгө авчхаад буцаад машинд суусан. Би тэр үед тамхи татах гээд машины гадаа зогсож байсан. Тэгсэн машин дотор зодолдоод байх шиг болохоор нь машины хаалга онгойлгож харсан. Нэгнийхээ нүүр, ам руу мөнгө төгрөг чихээд ёс бус үйлдэл гаргаад байхаар нь ахын дүү болио гэж хэлсэн. Тэгж хэлчхээд машины гадаа зогсож байтал Э.******* машинаас буугаад ирсэн. Бууж ирээд шууд нүүр рүү мөргөсөн. Ахын дүү чи яаж байгаа юм бэ гэсэн чинь дахин нүүр рүү нэг удаа цохиход хамт явж байсан залуучууд салгасан. Тухайн үед би Налайхын эрүүл мэндийн төв дээр очиж уруул хэсэгтээ хоёр оёдол тавиулж анхан шатны тусламж авсан. Тэр үед би архи маш бага хэрэглэсэн байсан. Зодолдож байгаа хоёр хүнийг салгачихъя гэж бодсон ч өөрөө хохирогч болсон. : Шөнө унтахад хүндрэлтэй байгаа. Хамрын салсавч мурийсан. Энэ нь удаашрах тусам хамрын хөндийн архаг үрэвсэл болно гэсэн. Хурдан эмчлүүлмээр байна. Мөн үүдэн хоёр шүд хугарсан. Хоол идэхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс яаралтай эмчилгээний төлбөрөө гаргуулан авч эрүүл мэндээ сэргээмээр байна. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Санхүүгийн байдлаас болоод эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээ хийлгэвэл 1 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох юм байна лээ. Тэгэхээр гэр бүлийн санхүүгийн асуудал хүнд байдалд орно. Гурван жоохон хүүхэдтэй. Ар гэрээсээ би ганцаараа ажил хийдэг. ...” гэв.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...шүүгдэгч Э.*******од холбогдох хэрэгт дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. цагийн орчимд Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүрэг байрлах налайх захын орчим өөрийн танил ах Г.ын машинд зорчин явж байсан. Энэ үед иргэн Г.тай мөнгө төгрөгийн асуудлаас болж муудалцсан. Хохирогч Д.*******ын зүгээс хэрүүл маргааныг машины гадаа зогсож байх үедээ мэдсэн. Таслан зогсоох үүднээс Э.*******од шаардлага тавьсан. Э.*******ын зүгээс шаардлагыг эсэргүүцэж хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирол хор уршгийн тухайд хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилж буй 211.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох. Цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.*******од холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн байрлах ын орчимд хохирогч Д.*******ыг “...маргаанд хөндлөнгөөс оролцлоо...” гэх шалтгаанаар түүний нүүр рүү 1 удаа мөргөх, гараараа 1 удаа цохин тус тус халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун дээд 1-р шүдний хугарал, доод уруулд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-6/
/хх-9/
/хх-11-12/
/хх-23/
/хх-/
/хх-26-31/
/хх-54-60, 81-84/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Д.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь хохирогч Д.*******ын нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөж, нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 437 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Э.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.******* нь хохирогч Д.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй, хэрэгт авагдсан хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой бодит зардал 220,000 төгрөгийг шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь хохирогчид төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Д.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй. Хөнгөрүүлэх нөхцөл байдал нэг тогтоогдсон гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Э.*******ын зүгээс шүүхээс тогтоосон хохирлын хэмжээнд 220.000 төгрөгийг хохирогч Д.*******ад төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дох хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Шүүгдэгч Э.*******од хөндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд 29 настай, эрхэлсэн тодорхой мэргэжилтэй, ажилтай. ******* ХХК-д ******* ажилтай. Сарын орлого нь 1.500.000 төгрөг. Урьд 500.000 төгрөгөөр торгуулийн ял шийтгүүлж байсан. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Бусдад учруулсан хохирол нөхөн төлбөрөө төлсөн. Нийгмийн аюулын хэр хэмжээ, бусдад учруулсан хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 эх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн зүгээс хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж байна...” гэв.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Э.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Э.******* нь хохирол төлбөр 220,000 төгрөгийг хохирогч Д.*******ад төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй, шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ