Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цилэнгр овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000112 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “******* *******” гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ******* 22-53 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар,

мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Цилэнгр овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, Ялалт хорооллын тоотод 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн үед согтуугаар хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хутгаар зүсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 03 дугаар сарын 05-ны өглөө ... дүүгийн найз бага зэргийн согтолттой Хараа нэртэй 0,5 граммын нэг шил архитай орж ирээд бид нартай хамт суугаад ууж байхад эхнэр Оюунтангалаг бие засна гээд гэрээс гараад явах үед гэнэт босож ирээд миний баруун нүд рүү цохичихоод хөргөгч рүү чиглэж хөргөгч онгойлгож хар иштэй хутга аваад над руу ирээд хүрэх шиг болохоор нь би хүзүүгээ гараараа дарахад цус маш их олгойдож гарах үед хажууд сууж байсан найз Амараа гийн хутгыг булааж авах гэж ноцолдож байх үед эхнэр гаднаас орж ирээд бахирч, мөн гийн барьж байсан хутгыг булааж авсны дараа хажуугаас Амараа г “чи хүн алчихлаа ш дээ” гэж бахирахад гэрээс гүйгээд гараад явах үед охин Хулан эмнэлэг рүү залгаж дуудлага өгөхөд удалгүй түргэний машин ирээд намайг хүлээн авах тасаг руу аваад явсан. ...эмчилгээндээ хэд хэдэн төрлийн эм тан хэрэглэсэн. Нийт 400,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Энэ гарсан зардлыг төлж барагдуулсан. ...Одоо би ******* ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 18-21/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 03 дугаар сарын 05-ны өглөө би 08 цагийн орчимд босоод нөхөр, хүүхдүүдийн хамт цай ундаа уучихаад байхад гаднаас нөхөр ын хуурай дүү Төрөө, Хадаа нар орж ирэхдээ Хараа нэртэй 0,75 граммын нэг шил архитай орж ирээд ад өгчихөөд бид хоёр Сүхбаатар аймаг гарлаа ахаа гэж хэлээд явах үед манай сумын танил Амараа ах гар утас авах гэж орж ирэхээр нь нөхөр хоёр дүүгийн өгсөн архийг задлаад бид гурав ууж эхэлсэн. Ууж байх үед манай төрсөн дүүгийн найз ганцаараа орж ирэхээр нь нөхөр хажуудаа суулгаж архи хундагалж өгөөд бид дөрөв тухайн архийг ууж дуусгах үед гараад удалгүй орж ирэхдээ Хараа нэртэй 0,5 граммын нэг шил архи барьж орж ирээд мөн бид тухайн архийг ууж дуусгах үед над руу хандан “би гараад дэлгүүрээс архи аваад ирье” гэхээр нь би уурлаж “тийм юм байхгүй, одоо болсон миний дүү харь харь” гэж хэлээд гэрээс гарч бие засчихаад гэр рүү орж ирэхэд нөхөр орон дээр гараараа хүзүүгээ дарчихсан, цус маш их гарчихсан, наад талд нь манай цус болчихсон хар иштэй хутгыг барьчихсан, тэр хутгыг нь булааж авах гээд Амараа ах ноцолдож байхаар нь би Амараа ахтай нийлж гийн барьж байсан хутгыг булааж авах үед Амараа ах г “чи хүн алчихлаа ш дээ” гэж хэлэхэд гэрээс гүйгээд гарч явсан...” гэжээ. /хх-ийн 32-33/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн 183 тоот дүгнэлтэд:

1. Ж.ын биед хүзүү, зүүн чихэнд мэс заслын оёдол бүхий шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх баруун нүдний алимны салстын цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. /хх-ийн 35-36/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Намайг ороход ах дүү наашаа суу гээд эхнэр эгч цай хийж өгөөд араас нь ууж байсан архинаасаа надад хундагалж өгөхөөр нь би хийж өгсөн архийг нь ууж бид хэд хоорондоо хэсэг юм ярьж сууж байгаад архи дуусахаар нь би гараад урд талын эгнээний хүнсний дэлгүүр ороод Хараа нэртэй 0,5 граммын нэг шил архи аваад буцаж ын гэрт ороод тухайн архийг ууж дуусгаад би дахин гарч дэлгүүр ороод ирье гэж хэлэхэд эгч над руу хандан “одоо бүгдээрээ амаръя болсон” гэж хэлэхээр нь би “юун сүртэй юм бэ, гараад ирье” гэхэд эгч гэрээс гарахаар нь гэнэт уур хүрч ахыг сууж байхад нь нүд рүү нь цохичихоод босоод хөргөгчнөөс хар иштэй хутгыг аваад ахыг хүзүү хэсгээр нь тэвэрч аваад хүзүүг нь хутгаар зүсчихсэн...” гэжээ. /хх-ийн 47-48/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13/

Эд зүйлийг хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 24-25/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37/

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны болон оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 59, 61/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/

Ж.ын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 67/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга 1 ширхгийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Цилэнгр овогт *******   нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, Ялалт хорооллын тоотод согтуугаар хохирогч маргалдаж, түүний биед хүзүү, зүүн чихэнд мэс заслын оёдол бүхий шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би дахин гарч дэлгүүр ороод ирье гэж хэлэхэд эгч над руу хандан “одоо бүгдээрээ амаръя болсон” гэж хэлэхээр нь би “юун сүртэй юм бэ, гараад ирье” гэхэд эгч гэрээс гарахаар нь гэнэт уур хүрч ахыг сууж байхад нь нүд рүү нь цохичихоод босоод хөргөгчнөөс хар иштэй хутгыг аваад ахыг хүзүү хэсгээр нь тэвэрч аваад хүзүүг нь хутгаар зүсчихсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ж.ын “... гэнэт босож ирээд миний баруун нүд рүү цохичихоод хөргөгч рүү чиглэж хөргөгч онгойлгож хар иштэй хутга аваад над руу ирээд хүрэх шиг болохоор нь би хүзүүгээ гараараа дарахад цус маш их олгойдож гарах үед хажууд сууж байсан найз Амараа гийн хутгыг булааж авах гэж ноцолдож байх үед эхнэр гаднаас орж ирээд бахирч, мөн гийн барьж байсан хутгыг булааж авсны дараа хажуугаас Амараа г “чи хүн алчихлаа ш дээ” гэж бахирахад гэрээс гүйгээд гараад явах үед охин Хулан эмнэлэг рүү залгаж дуудлага өгөхөд удалгүй түргэний машин ирээд намайг хүлээн авах тасаг руу аваад явсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч Д.ийн “...гэр рүү орж ирэхэд нөхөр орон дээр гараараа хүзүүгээ дарчихсан, цус маш их гарчихсан, наад талд нь манай цус болчихсон хар иштэй хутгыг барьчихсан, тэр хутгыг нь булааж авах гээд Амараа ах ноцолдож байхаар нь би Амараа ахтай нийлж гийн барьж байсан хутгыг булааж авах үед Амараа ах г “чи хүн алчихлаа ш дээ” гэж хэлэхэд гэрээс гүйгээд гарч явсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн 183 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч Ж.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн 183 тоот “...Ж.ын биед хүзүү, зүүн чихэнд мэс заслын оёдол бүхий шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх баруун нүдний алимны салстын цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь “...эмчилгээний зардалд зарцуулсан 400,000 төгрөгийг төлж барагдуулсан, түүнд ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цилэнгр овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА