Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч О.******* /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Гэрч М.*******, Л.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл

Шүүгдэгч Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 109/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ЗШ/329 дугаартай шүүгчийн захирамжаар “хэргийг прокурорт буцааж”, мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 109/Б дугаартай яллах дүгнэлт дахин үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2207000000094 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, *******тай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, *******,, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо , тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Я.******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд *******, инд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.*******ын нүүрэн тус газарт нэг удаа цохиж, биед нь баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “... 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би эмнэлгээс гарч ирсэн. Гэрч М., Л.******* нар намайг эмнэлэгт байхад эргэж чадаагүй гээд гэрт эргэж ирсэн. Бид гурав нэг том пиво хувааж уусан. Л.ийн нөхөр Б. дээр очсон. Очиход Б. хоёр танихгүй залуутай нэлээн согтуу сууж байсан. Тэгэхээр нь би Б.ыг унт гээд унтуулсан чинь О.******* чихэнд нь үг шивнээд босгоод ирсэн. Тэгсэн Б. босож ирээд эхнэр рүүгээ дайрсан. Би “чи одоо болиоч ээ наа чинь эхнэр рүүгээ дайраад байгаа юм биш үү” гээд О.*******той муудсан. Тэгсэн Л.******* уурлаад С., О.******* хоёрыг гэрээсээ хөөж гаргасан. Би Б.ыг буцаж унтуулаад М.*******тай гараад явсан. Араас Л.******* мөн гараад ирсэн. Гудамд С., О.******* хоёр хүлээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би “нөхөр нь эхнэр рүүгээ дайраад байхад чи болиулдаггүй юм уу” гэж хэлээд үл ойлголцол үүсэж муудалцсан. Заамдалдаад зогсож байхад М.******* бид хоёрыг салгасан...”  гэв.

 

Хохирогч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...03 дугаар сарын 18-ны өдөр хөдөө ажлаар явж байгаад найзындаа орой ирсэн. Гаднаас нэг шил архи авчирч ирээд уусан. Тэгсэн энэ залуу гаднаас Б.ын эхнэртэй хамт ороод ирсэн. Б. эхнэртэйгээ жоохон маргасан. Бид хэд гараад явсан. Хөөгдсөн зүйл байхгүй. Гудамжны доошоо алхаад явж байхад намайг ирээд цохисон. Доор гудамжны үзүүрт Б.ын эхнэр нэг найзтайгаа зогсож байсан. Я.*******тэй зууралдаж, заамдалдсан зүйл ерөөсөө болоогүй. Ирээд шууд цохисон. Цохисноо “яасан шүд чинь уначихсан уу” гээд баахан доромжилсон. Тэгээд удалгүй цагдаа ирээд С., Я.******* бид гурвыг авч явсан. ...Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл, фото зургийг тухайн үед н.Энхбаясгалан цагдаа авсан...гэв.

 

Гэрч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр 03 дугаар сарын 18-ны өдөр байсан. Я.*******ийг эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж чадаагүй гээд гэрт нь очсон. Я.*******, Л.******* бид гурав нэг том пиво хувааж уусан. Тэгээд Л.ийг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Гэрт нь очиход Б., О.*******, С. гурав нэлээн согтолттой байсан. Тухайн үед Л.******* нөхөртөө “хэн чамайг архи уу гэсэн юм бэ” гэж хэлсэн. Тэгээд Я.******* нь Б.ыг дараад унтуулсан. Тэгсэн О.******* унтуулахгүй татаж чангаагаад чихэнд ямар нэгэн юм шивнээд босгоод ирсэн. Б. босож ирээд эхнэрээ шууд цохиод авсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Цагдаа дуудах үед О.*******, С. хоёр гэрээс түрүүлээд гараад явсан. Я.*******, Л.******* бид гурав араас нь гарсан. Гадаа О.******* зогсож байхад Я.******* “унтаж байгаа хүнийг яах гэж сэрээсэн юм бэ” гэж хэлээд барьцалдаж авсан. Дундуур нь орж салгасан. Төд удалгүй цагдаа аваад явсан” гэв.

 

Гэрч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б. унтаж байхад О.******* чихэнд нь нэг юм хэлээд босгоод ирсэн. Манай нөхөр босож ирээд намайг нэг удаа цохисон. Я.******* “унтаж байгаа хүнийг яах гэж сэрээсэн юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн С., О. хоёр түрүүлээд гарсан. Я.*******, М.******* бид гурав удалгүй араас нь гарсан. Тэгсэн О.*******, Я.******* хоёр заамдалдаад авсан. Удалгүй цагдаа ирсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

   Улсын яллагчийн зүгээс: хохирогч О.*******ын мэдүүлэг /хх-6/ хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /хх-166/, гэрч С.ий мэдүүлэг /хх-8/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-160/, гэрч М.*******ын мэдүүлэг /2хх-49/, гэрч Л.ийн мэдүүлэг /2хх-52-53/, 06 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх-19-20/, эмчийн үзлэгийн баримт /хх-21-22/, гэрч О.ы мэдүүлэг /хх-168-169/, гэрч С.ы мэдүүлэг /хх-171/ гэрч Б.ийн мэдүүлэг /хх-173/, шүүгдэгч Я.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-32-33/,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: Гэрч С.ий мэдүүлэг /хх-8/, гэрч н.*******ийн мэдүүлэг /хх-10/, ял шийтгэлгүйн лавлагаа /хх-33/, хэвтэн эмчлүүлэгчийн мэдүүлэг /хх-92-93/, гэрч нарын мэдүүлэг /хх-162, 164/, гэрч М.*******ын мэдүүлэг /2хх-49-50/, гэрч Л.ийн мэдүүлэг /2хх-52-53/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, мөрдөгчийн тогтоол /хх-4/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-14/, шинжээчийн дүгнэлт /хх-15/, 06 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-19/, цэн номин эмнэлгийн тооцооны төлбөр /хх-21/, үзлэгийн баримт /хх-22/, яллагдагч Я.*******ийн мэдүүлэг /хх-31/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-159/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Я.*******  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Я.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б., Л. нарын гэрт хохирогч О.*******ыг “Б.ын чихэнд үг шивнэж сэрээлээ” гэх шалтгаанаар *******, ид маргалдан түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж, биед нь баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Шүүгдэгч Я.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би Б.ыг унт гээд унтуулсан чинь О.******* чихэнд нь үг шивнээд босгоод ирсэн. Тэгсэн Б. босож ирээд эхнэр рүүгээ дайрсан. Би “чи одоо болиоч ээ наа чинь эхнэр рүүгээ дайраад байгаа юм биш үү” гээд О.*******той муудсан. Тэгсэн Л.******* уурлаад С., О.******* хоёрыг хөөж гаргасан. Би Б.ыг буцаж унтуулаад М.*******тай гараад явсан. Араас Л.******* мөн гараад ирсэн. Гудамд С., О.******* хоёр хүлээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би нөхөр нь эхнэр рүүгээ дайраад байхад чи болиулдаггүй юм уу гэж хэлээд үл ойлголцол үүсэж муудалцсан. Заамдалдаад зогсож байхад М.******* бид хоёрыг салгасан...,

Яллагдагчаар өгсөн: “...бид хоёр бие биеэ огт зодож, цохиогүй, би л нэг удаа гараараа түлхсэн. Тэгээд тэр хоёр залуу яваад төд удалгүй цагдаа хүрч ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг,

/1хх-32/

 

  1. Хохирогч О.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гудамжны үзүүрт Б.ын эхнэр нэг найзтайгаа зогсож байсан. Я.*******тэй зууралдаж, заамдалдсан зүйл ерөөсөө болоогүй. Ирээд шууд цохисон. Цохисноо яасан шүд чинь уначихсан уу гээд баахан доромжилсон. Тэгээд удалгүй цагдаа ирээд С., Я.******* бид гурвыг авч явсан. Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл, фото зургийг тухайн үед н.Энхбаясгалан цагдаа авсан...,

хохирогчоор 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...хашаанаас нь гараад гудамжинд явж байтал нэг залуу хүрч ирээд "чи хэн юм" гэх шиг болоод миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Миний амнаас цус гараад тонгойгоод байж байсан чинь цагдаа хүрээд ирэхээр нь би очоод цохиулсан талаараа хэлтэл С., Я.******* бид гурвыг цагдаа нар машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Цагдаагийн хэлтсийн жижүүр нь намайг өөрийн биеэр халдсан гэж дуудлага бүртгэж авсан. Я.******* намайг цохиход миний өөрийн нэг шүд, тэр шүдтэй бэхлэгдсэн байсан хиймэл шүд унасан. Би хэнтэй ч маргалдаж, муудалцаагүй...” гэх мэдүүлэг,

/1хх-6/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр С.ийн өгсөн: “...би ******* ны 43 тоотод байх найзынхаа гэрт 18:50 минут орчимд цэргийн баяр тэмдэглэхээр очсон. Тэгтэл араас О.******* гэх манай найз хүрч ирээд бид нар нэг шил архи, нэг том пиво хувааж уучхаад О.******* бид хоёр хашаанаас гарах гээд явж байтал өөдөөс нэг залуу гарч ирээд О.*******ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохичихсон юм. Тэгтэл О.*******ын үүдэн шүд нь уначихсангэх мэдүүлэг,

/1хх-8/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...тэр үед би эхнэртэйгээ хэрэлдээд байж байсан болохоор гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд удалгүй цагдаа нар гэрт ирээд намайг авч явж эрүүлжүүлэх байранд оруулсан. Манай гэрт байхдаа *******, ******* хоёр ерөөсөө маргалдаж, муудалцаагүй. Манай гэрт бол О.******* ам дүүрэн шүдтэй л харагдаж байсан. Дараа эрүүлжүүлэх байранд таарахад дээд талын үүдэн шүднүүд нь байхгүй, ам нь цустай байсан” гэх мэдүүлэг,

/1хх-160/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд Н.*******ын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найз ийн хамт *******ийн эмнэлгээс гарсныг тэмдэглээд нэг том савтай пиво хувааж уучхаад орой 20 билүү 21 цагийн үед бид гурав ийн гэрт нь очтол түүний нөхөр , , ******* нар архи уугаад сууж байсан. Тэгсэн ******* нөхөртөө уурлаад тэр хоёр муудалцсан. Тэгээд ******* ыг тайвшруулаад хэвтүүлж унтуулах гэж байтал ******* орж ирээд хэвтэж байсан ыг татаж босгоод чихэнд нь юм шивнэсэн чинь уурлаж босч ирээд эхнэр рүүгээ уурлаад түүнийг түлхчихсэн. Тэгээд тэр хоёр муудалцаад байхаар нь би цагдаа руу дуудлага өгсөн. Тэгсэн чинь , ******* хоёр гэрээс түрүүлээд гарсан. Араас нь ******* гарсан. ******* ******* руу “чи айл үймүүллээ, би арай гэж унтуулж тайвшруулж байхад” гээд тэр хоёр муудалцсан. Би *******, ******* хоёр цохиж, зодолдсоныг хараагүй. ...” гэх мэдүүлэг

/2хх-49-50/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд Л.ийн өгсөн: “...би ******* *******ыг цохиж, зодож, шүд амыг нь гэмтээснийг бол хараагүй...” гэх мэдүүлэг

/2хх-52-53/

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.ы 06 дугаар: “О.*******ын биед баруун дээд 1, зүүн дээд 1-р
    шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Тогтоолтой
    хамт ирүүлсэн "Цэн номин" эмнэлгийн бичигт нэмэлтээр баруун дээд 2-р шүдний
    сулрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн
    чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт...” гэх дүгнэлт,

/1хх-19-20/

 

  1. "Цэн Номин" эмнэлгийн эмчийн үзлэгийн онош, төлбөрийн баримт,

/1хх-21-22/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/1хх-33/

 

  1. Шүүгдэгч Я.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд,

/1хх-34-44/

 

  1. Хохирогчийн хохирол төлбөр, эмчилгээтэй холбоотой баримтууд,

/1хх-92-94/

 

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 329 дугаар Хэргийг прокурорт буцаах тухай захирамж,

/1хх-108-111/

 

  1. Зөрчилд холбогдогч Б.ын зөрчлийн хэргийн материал,

/1хх-116-158/

 

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/60 дугаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 30 хоногоор хойшлуулсан тухай захирамж,

/1хх-13-15/

 

  1. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны “...86849929 дугаарын утаснаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 54 минут 54 секундэд *******, Замчингийн 6-43 тоотод би зүс таних хүнд зодуулчихлаа гэх дуудлагыг хүлээн авсан...” гэх хуудас,

/1хх-2/

 

  1. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Энхабаясгалангийн “...*******, Замчингийн 6-43 тоотын гадна О.******* нь бусдад зодуулсан гэм гомдол мэдээлэлд О.*******оос гаргасан хүсэлтийн дагуу түүний шүд унасан гэх гэрэл зургийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 48 минутад авч, тэмдэглэл болон хэрэгт хавсаргав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1хх-14/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Я.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч О.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч:Хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.*******, гэрч С., гэрч Б., гэрч Л.*******, гэрч М.*******, гэрч н., Шүүх шинжилгээний 06 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт, Цэн Номин эмнэлгийн үзлэгийн баримт мөн гэрч Э., гэрч С. нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Я.*******, О.*******, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Я.******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим ,д согтуурсан үедээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас О.*******той хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж О.*******ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай дээрээ маргаж оролцдог. Гэрч нарын мэдүүлгээр Я.*******, О.******* хоёрын хооронд маргаан үүсэж, заамдалцаж, муудсан талаар мэдүүлдэг. Иймд Я.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс хохирогчид 25.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч: “Хохирогч О.******* нь бусдад зодуулсны улмаас үүдэн хоёр шүд нь унаж хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлийн улмаас учирсан 25.000 төгрөгийг нэхэмжлэх, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Я.******* хохирогч О.*******ын нүүрэн тус газар гараараа цохисон гэх яг ямар баримт байгаа болоод Я.*******ийг гэм буруутайд тооцоод байгаа юм бэ, хавтаст хэрэгт энэ талаарх баримт судлагдаагүй. Гэрч нар ч мөн адил мэдүүлээгүй. Өөрөөр хэлбэл улсын яллагч обьектив төөрөгдөл хийж яллагдагчийг тодорхойлсон. Үүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдсан. /1хх-8/ хуудас дээр гэрч С.ий мэдүүлэг дээр “нэг залуу” гэсэн тэмдэглэл үйлдэгдсэн. Мөн тухайн цаг үед гэрч Л.*******, гэрч М.******* байсан талаар мэдүүлээгүй. Өнөөдөр яг хэн нь үнэн зөв мэдүүлэг өгөөд байгаа юм бэ? хохирогчийн хувьд мөн анх өгсөн мэдүүлэгтээ гэрч Л.*******, гэрч М.******* нарыг байсан талаар мэдүүлдэггүй. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахад хохирогч О.*******оос удаа дараа мэдүүлэг авах гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас удаа дараа зугтаасан. Гэрч М.*******ын хувьд харсан, үзсэн зүйлээ мэдүүлсэн. Гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг болохоор гэрч С.ийг шүүх хуралдаанд оролцуулъя гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь хэргийн бодит байдлыг тал бүрээс тогтооно. Мөн тус хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрч Л.*******, гэрч М.******* нар мэдүүлэхдээ заамдалдсан гэхдээ бид нар салгасан. Цохисон, зодсон үйл явдал болоогүй. Үзэгдэх орчин сайн байсан. Улсын яллагч зөвхөн нэг хүний буюу гэрч С.ий мэдүүлгээр яллаж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрч Л.******* мэдүүлэхдээ С.ийг доош алхаж байсан гэдэг. Харин гэрч М.******* миний хажууд байсан гэж мэдүүлдэг. Гэмт хэргийг тогтооход гэмт үйлдэл, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоог дүгнэж байж гэмт хэргийг зүйлчилдэг. Хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг хоорондоо таарахгүй байгаа тул хэргийн бодит байдал тогтоогдохгүй байна. Иймд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.*******ийг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан ба улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт, тайлбарыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь гэрч М.*******, Л.*******, С. нарын мэдүүлэг нь үйл баримтын хувьд зөрүүтэй хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулан гэрч нараас мэдүүлэг авахад гэрч М.*******ын “...Б. босож ирээд эхнэрээ шууд цохиод авсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Цагдаа дуудах үед О.*******, С. хоёр гэрээс түрүүлээд гараад явсан. Гадаа О.******* зогсож байхад Я.******* унтаж байгаа хүнийг яах гэж сэрээсэн юм бэ? гэж хэлээд барьцалдаж авсан. Би дундуур нь орж салгасан. Төд удалгүй цагдаа аваад явсан..” гэх,

гэрч Л.ийн “...Тэгсэн О.*******, Я.******* хоёр заамдалдаад авсан. Удалгүй цагдаа ирсэн...” гэх,

шүүгдэгч Я.*******ийн “...Заамдалдах асуудал зөвхөн О.******* бид хоёрын дунд үүссэн. О.******* өөр хүмүүстэй муудаагүй...” гэх,

гэрч Б.ын “...Манай гэрт байхдаа Я.*******, О.******* хоёр ерөөсөө маргалдаж, муудалцаагүй. Манай гэрт О.******* ам дүүрэн шүдтэй л харагдаж байсан. Дараа эрүүлжүүлэх байранд таарахад дээд талын үүдэн шүднүүд нь байхгүй, ам нь цустай байсан...” гэх,

хохирогч О.*******ын “...хашаанаас нь гараад гудамжинд явж байтал нэг залуу хүрч ирээд "чи хэн юм" гэх шиг болоод миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлгүүд болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “...О.*******оос гаргасан хүсэлтийн дагуу, түүний шүд унасан гэх гэрэл зургийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 48 минутад авч хэрэгт хавсаргав...” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хохирогч О.*******ын хувьд шүүгдэгчээс өөр цаг хугацаанд бусадтай маргалдах, цохилцох гэх үйл явдал тогтоогдоогүй бөгөөд  шүүгдэгчийн өмгөөлөгчийн “цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзав.

 

Тиймээс шүүгдэгч Я.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Я.******* нь хохирогч О.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн хохирол төлбөртэй холбогдуулан 25,000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг төлөхөөр шүүх хуралдааны завсарлага авахгүй, төлөхгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

Мөн хохирогч О.******* цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлага талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагчийн зүгээс: “...Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Я.*******ийг Эрүүгийн тусгай ангийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцуулъя. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно гэж үзлээ. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Я.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Үүнтэй холбоотой хохирол, нөхөн төлбөр төлөөгүй. Мөн тогтсон ажилгүй, орлогогүй. Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нь эрүүл мэндтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байсан. Иймд шүүгдэгч Я.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ны нутаг дэвсгэрээс гадагш гарахгүйгээр зорчих эрхийг ял оногдуулах. Ялын хэмжээг 2 сар 20 хоногоор оногдуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол баримтаар 25.000 төгрөг гаргаж өгсөн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг өөрөө хөнгөн гэмт хэрэг. Тухайн зүйл ангийн дээд ял нь зорчих эрхийг хязгаарлах ял байдаг. Хамгийн хүнд ялыг хамгийн бага орон зайгаар хязгаарлаад байгаа нь хүний эрхийн зөрчил. Практикт дүүргээс, эсхүл аймгаас нь гаргахгүй байхаар шийддэг. Энэ нь чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлахгүйгээр шийдвэрлэж байгаа ойлголт. Зорчих эрхийг хязгаарлах ялыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна... Зөвхөн 2 дугаар хороогоор хязгаарлаад шийдвэр гаргачихвал миний үйлчлүүлэгч хагалгаа хийлгэх шаардлага гарвал яах вэ? Түргэн тусламжийн үйлчилгээ авах шаардлага гарвал яах вэ? Энэ бүх эмнэлгүүд 8 дугаар хороонд байдаг. Амьд явах эрхийг хязгаарласан байдлаар шүүхийн шийдвэр гаргахгүй ээ. Тийм боломж ч байхгүй ээ. Эдийн засгийн боломжийг хязгаарлаж шүүхийн шийдвэр гаргахгүй ээ. Улсын яллагч ийм тайлбар хийж болохгүй. Яагаад шүүхийн практикт энэ байдал тогтоод байна гэхээр хүний эдийн засгийн болон үндсэн эрхийг хязгаарлахгүй гэж шийдвэр гаргаж байгаа. Хорих ял ч үндсэн эрхийг хязгаарладаггүй. Ялын интервал гэдэг эрүүгийн ялын бодлого, үндсэн хууль хоёр нэгдэж байж гарч ирдэг. Хамгийн зөв шийдвэр бол хөдөлмөрлөх. Гэрээсээ гарч болохгүй, хөдөлмөрлөхгүй шүү гээд ял оноохоор хүний ёсонд нийцэх юм уу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Эрүүгийн хуулийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, Үндсэн хуульд заасан хүний эрх хаана биелэгдэх юм бэ, тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүргээс гаргахгүйгээр 1 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь учиртай.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

 

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Практикт дүүргээс, эсхүл аймгаас нь гаргахгүй байхаар шийддэг. Энэ нь чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлахгүйгээр шийдвэрлэж байгаа ойлголт. Амьд явах эрхийг хязгаарласан байдлаар шүүхийн шийдвэр гаргахгүй ээ. Тийм боломж ч байхгүй ээ. Эдийн засгийн боломжийг хязгаарлаж шүүхийн шийдвэр гаргахгүй ээ. Улсын яллагч ийм тайлбар хийж болохгүй. Яагаад шүүхийн практикт энэ байдал тогтоод байна гэхээр хүний эдийн засгийн болон үндсэн эрхийг хязгаарлахгүй гэж шийдвэр гаргаж байгаа. Гэрээсээ гарч болохгүй, хөдөлмөрлөхгүй шүү гээд ял оноохоор хүний ёсонд нийцэх юм уу, Налайх дүүргээс гаргахгүйгээр 1 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд” хуульд нийцээгүй дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдөөгүй,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшихгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Мөн шүүгдэгч Я.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Я.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Я.******* нь энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар  хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ийг ны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр , 35 дугаар байрны 33 тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.*******ээс 25,000 төгрөгийг гаргуулан О.*******д олгож, хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Я.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ