Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/57

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 47 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307000000092 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эмээ, аав, ах, дүү нарын хамт Налайх дүүргийн *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******гийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны -ний өдөр Налайх дүүргийн ******* инд урьд үүссэн таагүй харилцаанаас үүдэн насанд хүрээгүй хохирогч Ц.ын нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд үүдэн шүдний эмтрэл, зулайн зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ын гаргасан гомдол /хх-3/, хохирогч Ц.ын мэдүүлэг /хх-8/, гэрч Э.ын мэдүүлэг /хх-16/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-22/, шинжээчийн дүгнэлт /хх27-28/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ын гаргасан гомдол /хх-3/, хохирогч Ц.ын мэдүүлэг /хх-8/, гэрч Э.ын мэдүүлэг /хх-16/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-22/, шинжээчийн дүгнэлт /хх27-28/, шүүгдэгчийн ял шийтгэлгүйн лавлагаа /хх-58/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Н.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Ц.тай өмнө нь нэг ангид сурч байсан. Намайг өмнө нь ахтайгаа явж байхдаа алгадаж байсан. Тэгээд -ний өдөр таараад намайг өмнө нь алгадсанаа санаж байна уу гээд хоёр удаа алгадсан. Тэгээд хамраас нь цус гараад аавдаа хэлнэ гээд явсан. Тухайн үед би н., н. гээд хоёр найзтайгаа явж байсан...”  гэв.

    

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....Урд нь Н.*******ыг алгадсан гэдэг зүйл дээр манай хүү, хүргэн ахтайгаа амьжиргаа цагаантай явж байхад чулуу шидсэн гэсэн. Тэгээд чулуу шидэхээр нь нэг алгадсан. Тухайн үед Ц.ыг зодож байхад н., Н.******* хоёулаа согтуу байсан. Манай хүүг хоёулаа зодсон гэж хэлсэн. Зүгээр нэг алгадалтаас болж шүд хугарч, хамар мурийж, нүд тагларахгүй. Хэрэг болсон газар камертай. Би цагдаа нараас камер шүүгээд өг гэж зөндөө гуйсан. Би бол гомдолтой байна...” гэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.*******д  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны -ний өдөр Налайх дүүргийн ******* ид урьд үүссэн таагүй харилцаанаас үүдэн насанд хүрээгүй хохирогч Ц.ын нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд үүдэн шүдний эмтрэл, зулайн зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны хохирогчоор Ц.ын өгсөн: “...2023 оны -ний өдөр Налайх дүүргийн *******ны ид байрлах худаг дээр манай ангид сурч байсан ******* ирээд “яагаад муухай хараад байгаа юм” гээд миний нүүр хэсэгт алгадсан. Тэгээд хамт байсан найз нь миний хацар руу гараа атгаж байгаад цохисон. Би зугтаад явахад араас гүйж ирээд гэх хүүхэд намайг зодсон. ******* нь миний хамар руу гараараа 2 удаа цохисон...*******тай огт маргалдаагүй. Урд нь манай хүргэн ах машинтай явж байхад машин руу чулуу шидээд ахад алгадуулж байсан...” гэх мэдүүлэг,

/хх-8/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.ын өгсөн: “...2022 оны -ний өдөр өглөө 09 цагийн орчимд Налайх дүүргийн *******ны*******д байрлах Нацагын дэлгүүр орох гээд *******тай хамт явж байхад хуучин ангийн хүүхэд нь явж байсан. ******* тэр хүүхдэд “чи дээр манийгаа яасан болохоо санаж байна уу” гээд нүүр хэсэгт нь 2 удаа алгадсан. Тэгээд нөгөө хүүхдийн хамраас цус гарахаар нь би очиж салгаад найзыгаа аваад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-15/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...*******, нар нэг танихгүй хүүхдийг тойроод зогсож байгаад ******* тэр хүүхдийг цохисон. Тэгээд тэр хүүхэд унахаар нь би очоод больцгоо гээд салгасан...” гэх мэдүүлэг,

/хх-22/

 

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2853 дугаар: “Ц.ын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн дээд үүдэн шүдний эмтрэл, зулайн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт,

/хх-27-28/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-58/

 

  1. Шүүгдэгч Н.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-59-62/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, өсвөр насны хохирогч Ц.ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь өсвөр насны хохирогч Ц.ын нүүр рүү гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2853 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч Н.******* нь хохирогч Ц.ын биед хөнгөн хохирол учруулсан нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Улсын яллагчийн ялласан зүйл хэсэгтээ маргах зүйл байхгүй. Хохирогчийн нүүрэн тус газар хоёр удаа цохисон нь хангалттай тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас учруулсан хор хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын саналыг тавьж байна. Өмгөөлөгчийн зүгээс 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй хэдий ч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж өнгө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Тиймээс шүүгдэгч Н.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.******* нь өсвөр насны хохирогч Ц.ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...эмчилгээ хийлгэх гэхээр хэдэн сая төгрөгийн зардал гарч байгаа. Бидний зүгээс унасан, хөдөлсөн 2 шүдийг нь яг өөрийнх нь шүд шиг болгоод өгөөч...” гэх хүсэлт гаргасан ба хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

 

Харин шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ