Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
Хэргийн индекс | 182/2019/00730/и |
Дугаар | 979 |
Огноо | 2019-05-24 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 979
2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 182/ШШ2019/00979 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж:
Нэхэмжлэгч: Ч. Ц
Хариуцагч: НШШГГ,
анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайхан, М.Тэргэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: НШШГГ нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00287 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, Бага тойруу, 19А дугаар байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаартай, 177 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, 5 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, хууль бус дуудлага худалдаа явуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйл 66.3-т “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж заасныг хариуцагч НШШГГ зөрчсөн байна. Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 03 сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 3/10 тоот тогтоол гарсан боловч уг тогтоолоо төлбөр төлөгч, өмчлөгч Ч.Цд албан ёсоор хүргүүлж, мэдэгдээгүй байна. НШШГГ нь 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 4/006118 тоот мэдэгдэл үйлдэж, түүнийг Ч.Цд хүргүүлсэн гэдэг боловч уг мэдэгдэлдээ Ч.Цгээс 148.300.000 төгрөгийг гаргуулан “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 182/Ш32017/07896 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдэгдсэн ба ийм шийдвэр байхгүй бөгөөд огт байхгүй шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж буй үйлдэл нь хууль бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйл 70.1-д “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасан байна. Гэтэл НШШГГ нь Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаараа хэзээ, хаана, ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн болох тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн баримт материал байхгүй байна. Мөн Ч.Ц нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд орох гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж хараагүй. Иймд НШШГГ нь хуульд заасныг зөрчиж, дуудлага худалдааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэлгүйгээр дуудлага худалдаа явуулсан гэж үзсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйл 69.1-д дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол өөрөө зөрчилтэй, заавал тусгах мэдээлэл, түүнд тавигдах шаардлагыг хуульчилж өгсөн. Гэтэл Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 3/10 тоот тогтоолд дуудлага худалдаа зохион байгуулах газрын хаягийг тодорхой тусгаагүй. Ч.Ц нь дээр дурдсан албадан дуудлага худалдааны зөрчлийн асуудлаар НШШГГт гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан хариуг ирүүлсэн.
Ч.Цгийн гаргасан гомдлыг шүүх хүлээн авч, шүүгчийн 2019 оны 03 сарын 29-ний өдрийн 182/Ш32019/02666 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 182/Ш32019/03058 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэтэл НШШГГ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 4/11 тоот тогтоолын дагуу Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 04 сарын 12-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулсан байна. Мөн энэ ажиллагааг хууль бус гэж үзэж байна.
Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00287 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан Ч.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, Бага тойруу, 19А дугаар байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаартай, 177 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, 5 өрөө үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00287 дугаар шийдвэрээр Ч.Цгээс 148.300.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449.725 төгрөг, нийт 148.749.725 төгрөгийг гаргуулж "Жи эс би капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 08 сарын 29-ний өдрийн 17300905 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ч.Цгийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг 04-р хороо, Бага тойруу гудамж 19А байр, 10 тоот хаягт байрлах, 177.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 125/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 125/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, шинжээч томилох хүсэлт ирүүлсэн байх тул “Шинжээч томилох тухай” 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 336.680.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгчид 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4/679 тоот албан бичгээр мэдэгдсэн.
Төлбөр төлөгчийн үнэлгээтэй холбоотой гомдлыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, барьцаа хөрөнгийг 2019 оны 03 сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтож, 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 4/006118 тоот мэдэгдэл болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 3/10 дугаар тогтоолыг төлбөр төлөгчид гардуулан өгөхөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 19 минутад Туул гэх хүнд Монгол шуудан ХК-аас хүлээлгэн өгсөн байна. Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.4-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 168.340.000 төгрөгөөр оруулахад 170.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон.
Төлбөр төлөгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаж эцэслэн шиидвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүилиин 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй" гэж заасан байх тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00287 дугаартай шийдвэр, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэх хуудас, шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайлан, бие даан эд хөрөнгийг худалдан борлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлт, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдэл, сонины зар, хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00287 дугаар шийдвэрээр Ч.Цгээс 148.300.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449.725 төгрөг, нийт 148.749.725 төгрөгийг гаргуулж "Жи эс би капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул НШШГГ шийдвэрийг албадан гүйцэтгэхээр Ч.Цгийн өмчлөлийн, барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг 04-р хороо, Бага тойруу гудамж 19А байр, 10 тоот хаягт байрлах, 177.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 125/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 125/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд үнийн санал өгөөгүй гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж орон сууцыг үнэлүүлсэн байна. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 336.680.000 төгрөгөөр үнэлснийг Ч.Ц эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж байсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.
НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг 04-р хороо, Бага тойруу гудамж 19А байр, 10 тоот хаягт байрлах, 177.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 3/10 дугаар тогтоолын дагуу шинжээчийн үнэлгээний 70 хувь буюу 235.676.000 төгрөгөөр 2019 оны 03 сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 4/006118 тоот мэдэгдлийг иргэн Ч.Цд хүргүүлсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч тал мэдэгдлийг хүлээн аваагүй, энэ талаар мэдээгүй гэж тайлбарлаж байна. Хэрэгт нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлсэн гэж хариуцагчаас ирүүлсэн 4/006118 тоот мэдэгдэл дээр 3 дугаар сарын 5, 16:19, Туул гэсэн тэмдэглэгээ кодын хамт байх ба үүнийг шуудангаар хүргүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Мэдэгдлийг шуудан хүлээн авч, хүргэсэн тухай тэмдэгт алга байх ба Туул гэж хэн болох нь тодорхойгүй байна.
Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэ болон зарыг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй ба түүнийг гомдол гаргах эрхээр хангаагүй гэж үзнэ. Түүнчлэн анхны албадан дуудлага худалдаа хэрхэн явагдсан тухай тэмдэглэлийг хариуцагч хэрэгт ирүүлээгүй тул энэ талаар шүүх дүгнэх боломжгүй байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулах тухай төлбөр төлөгч Ч.Цд мэдэгдэж байсан зүйл байхгүй, үүнийг гомдол гаргах эрхээр хангаагүй байна.
Анхны албадан дуудлага худалдаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй, хүчинтэй болж чадахгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50 хувиар бууруулан тогтоож оруулсан үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа хүчинтэй болж чадахгүй юм. Үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны тов зарлагдсан үед төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтийг шүүхэд тавьсан байсан ба 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарч байжээ.
Нэхэмжлэгч анх үл хөдлөх эд хөрөнгийн анхны буюу 2019 оны 03 сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдаа хууль бус болсныг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гарган шийдвэрлүүлж, шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байх ба анхны албадан дуудлага худалдаа болсноос хойш 7 хоногийн дотор гомдлоо гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж үзэхгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр Ч.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, Бага тойруу, 19А дугаар байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаартай, 177 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, 5 өрөө үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ С. БУД