Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 23*******000000092 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******80 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* ******* *******, ******* дүгээр хийдэг, ам бүл 6, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатагин овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түлхэн унагаж *******гийн биед баруун хөлийн шагайн гадна хавчаар ясны ташуу далд хугарал, ахар сүүл хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түлхэж унагасан. Миний үйлдлийн улмаас гийн хөл нь хугарсан. Би тухайн өдрөөс хойш уулзаж уучлалт гуйсан” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би эгчтэй 2017 оноос хойш хуурай эгч дүүс байсан. ...2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2 найзтайгаа бааранд ороход эгчтэй хамт нэг айлын бэрүүд байсан таньдаг эгч маань байсан. Би бэр эгчтэйгээ мэндлэх гээд ширээн дээр нь очих үед эгч “Чи 2, 3 сар миний нөхрийн мөнгийг идсэн биз дээ, янхан минь” гэж хэлсэн. Би хоёулаа учраа олсон биз дээ, юу ч байсан гадаа гараад учраа олъё гэж хэлсэн. Гадаа гараад намайг хэл амаар доромжлон түлхэж унагасан. Намайг эхлээд түлхэхэд нь боссон ч, дахин түлхүүлээд босож чадахгүй байсан. Тухайн газар байсан 2-3 залуучууд намайг босгосон. Би цагдаагийн байгууллагад хандахад намайг гомдолтой юу гэхэд нь зөөлөн эдийн гэмтэл гэж бодоод гомдолгүй гэж хэлсэн. Маргааш өглөө нь босох гэтэл чадахгүй байсан. Би эгчийг ирээд уулз гэхэд ажилтай байна гээд ирээгүй. Даваа гаригт зургаа авхуулахад савхан яс хугарсан байсан. Би эгчийг надтай уулзах байх гэж бодсон ч ажилтай байна гээд уулзаагүй. Би нөхөртэй нь ямар нэгэн холбоо байхгүй. Эхнэртэй нь цуг гарснаас болж нөхөрт нь алгадуулж байсан удаатай. Би одоо маш их гомдолтой байна...” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд би найз Нандиа, Цээгий хоёртой хамт явж байгаад бааранд эгчтэй таарахад намайг нөхөр болох Дашаатай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж хардаж, хэл амаар доромжлоод байхаар нь би “гараад ярилцъя” гээд гарсан чинь баарны хашааны гадаа 2 удаа түлхэж унагаагаад босох гэсэн хөл гишгэж болохгүй хэдэн залуучууд ирээд түшиж босгосон. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Маршал мед” эмнэлэгт үзүүлж зургаа авхуулахад “баруун шагайн гадна хавчаар яс ташуу хугарсан байна” гээд баруун талын хөлөө шохойдуулсан. Би маш их гомдолтой байна. гэх хүний нөхөр болох Дашаатай гэр бүлээс гадуур ямар ч харилцаа байхгүй байтал 20******* оноос хойш одоог хүртэл 2 жилийн хугацаанд намайг нөхөртэйгөө хардаж, хэл амаар доромжилж, нэр төрд минь халдаж байна...” гэжээ. /хх-ийн 7-8/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар 3 дахь жилдээ ажиллаж байна. 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 18 цагаас 00 цаг хүртэл ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт д/а Ганхүрэлийн хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд 23 цагийн орчимд ... бааранд хэрүүл маргаан болоод байгаа байна гэх ... дуудлага ирсний дагуу очиж шалгахад гэх эмэгтэй баарны гадна хэвтсэн байдалтай “Хөл өвдөөд босож чадахгүй байна, гэх эмэгтэй намайг түлхэж унагаагаад хөл эвгүй болсон” гэж хэлсэн. г хамт байсан хүмүүс босгоход хөл дээрээ доголоод явж байсан. гэх хүнтэй уулзахад “Наад эмэгтэй чинь манай нөхөртэй явалдсан, яасан ч яадаг юм” гэж хэлж байсан. Би гэх эмэгтэйг саатуулахаар хөдөлгөөнт эргүүлийн машин дуудаад авч явсан...” гэжээ. /хх-ийн 15-16/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед баруун хөлийн шагайн гадна хавчаар ясны ташуу далд хугарал, ахар сүүл хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой гэжээ. /хх-ийн 18-*******/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ... бааранд ороод пиво уугаад сууж байтал танил дүү нь миний сууж байсан ширээн дээр ирээд “Тэнэг авгай минь би танай нөхөр Дашдоржтой гүйгээгүй шүү, хачин юм яриад байгаарай” гээд байн байн ирээд байсан. Ингээд би хэсэг сууж байгаад салхилах гээд гадаа гарсан чинь гадаа зогсож байхаар нь “яагаад хэрүүл хийгээд байгаа юм” гээд түлхсэн чинь газарт унасан...” гэжээ. /хх-ийн 33-34/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26/

Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 37-38/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 39/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид буулгасан “” баарны дотор талын хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Хатагин овогт ******* нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түлхэн унагаж, түүний биед баруун хөлийн шагайн гадна хавчаар ясны ташуу далд хугарал, ахар сүүл хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******ын “...тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түлхэж унагасан. Миний үйлдлийн улмаас гийн хөл нь хугарсан...” гэх мэдүүлэг, хохирогч *******гийн “...2023 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд би найз Нандиа, Цээгий хоёртой хамт явж байгаад бааранд эгчтэй таарахад намайг нөхөр болох Дашаатай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж хардаж, хэл амаар доромжлоод байхаар нь би “гараад ярилцъя” гээд гарсан чинь баарны хашааны гадаа 2 удаа түлхэж унагаагаад босох гэсэн хөл гишгэж болохгүй хэдэн залуучууд ирээд түшиж босгосон. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Маршал мед” эмнэлэгт үзүүлж зургаа авхуулахад “баруун шагайн гадна хавчаар яс ташуу хугарсан байна” гээд баруун талын хөлөө шохойдуулсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч А.Энх-Эрдэнийн “... бааранд хэрүүл маргаан болоод байгаа байна гэх ... дуудлага ирсний дагуу очиж шалгахад гэх эмэгтэй баарны гадна хэвтсэн байдалтай “Хөл өвдөөд босож чадахгүй байна, гэх эмэгтэй намайг түлхэж унагаагаад хөл эвгүй болсон” гэж хэлсэн. г хамт байсан хүмүүс босгоход хөл дээрээ доголоод явж байсан. гэх хүнтэй уулзахад “Наад эмэгтэй чинь манай нөхөртэй явалдсан, яасан ч яадаг юм” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130 тоот “*******гийн биед баруун хөлийн шагайн гадна хавчаар ясны ташуу далд хугарал, ахар сүүл хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой, ам бүл 6, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч хохирогч нь шүүгдэгчид гомдолтой гэх боловч хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидид буулгасан бичлэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатагин овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА