Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000095 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, Дорнод аймаг дахь ид ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарайд овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, 806 тоот байранд 2022 оны 12 дугаар сарын 25-ны шөнө согтуурсан үедээ иргэн маргалдан үснээс нь зулгааж “зулайн ар дээд хэсгийн үсний халцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө миний үснээс манай нөхөр зулгаасан асуудал нэг ч болоогүй. Харин надтай ам хэлээрээ маргалдаж намайг 1-2 удаа хацар хэсэгт гарын алга хэсгээрээ алгадсан үйл явдал болсон. Тухайн орой миний үснээс зөвхөн гэх эмэгтэй л зулгаасан. Өөрөөр миний үснээс зулгаасан хүн байхгүй. Намайг үснээс зулгааж байхад хамт байсан гэх залуу салгаж байх шиг байсан. Ингээд маргааш нь гэртээ очоод үсээ самнаж үзэхэд гэх эмэгтэйн зулгаасан хэсгийн үс маань тугаараа унасан байсан...” гэжээ. /хх-ийн 15-16/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...одоо бодоход нь нөхөртөө хандаж тэгж хэлээгүй байх. ...2022 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө болсон зүйлийг одоо сайтар санах гээд оролдоход нь нөхөр хандаж чи миний үснээс зулгаасан гэж хэлж байгаа үйл явдлыг бол санахгүй байна. Миний хувьд урьд нь сайн бодолгүй мэдүүлэг өгсөн байна...” /хх-ийн 27-28/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... эхнэр нэлээн согтсон байсан. Нөхөр элдвээр “янханддаг” гэх мэтээр хэлээд тэр хоёр маргалдан ширээний хоёр талд сууж байхад эхнэрээ хоёр удаа алгадсан. Тэгэхэд нь би боль гээд болиулсан...” гэжээ. /хх-ийн 36-37/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нарыг гэрт байхад 04 цагийн орчим гаднаас манайд болон манай зүүн айлын Дашжав эхнэр Оргилмаа, Оюунбат, ах нар ирсэн. Тэгээд нэг пиво уугаад юм ярьж байгаад 07 цаг өнгөрөөгөөд би найз Даваахүү түүний эхнэр Энхмаа нарыг гаргаж өгөөд машин дотор 10 минут юм ярьж байгаад орж ирэхэд “муу янхнууд, гичийнүүд минь” гээд бахираад байсан. Намайг хойд талын өрөөнд ороход , нар тус тусдаа газар хэвтэж байсан. бид нарыг “янхан, гичийнүүд” гээд л байсан. Намайг нэг харахад , нар зодолдоод эгч дээр нь гарсан доор нь орсон байдалтай тэр хоёрыг салгаж байсан...” гэжээ. /хх-ийн 39-40/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ийн гэрт нь уугаад сууж байхад гэнэт л болон эгчид хандаж “гичийнүүд” гэх зэргээр чанга дуугаар бахирч хашгираад байсан бөгөөд энэ үед эгч ийн толгойн орой хэсгийн үснээс нь зулгаасан байдалтай харин эгчид үсдүүлсний улмаас газар унаж суусан байдалтай байхаар нь тэр хоёр дээр очиж салгасан. эгч ийг үсдэх болсон шалтгаан нь гэвэл хэл амаараа маргалдсан үйл явдлаас болсон гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 43-44/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 тоот дүгнэлтэд:

1. ийн биед зулайн ар дээд хэсгийн үсний халцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. Зулайн ар дээд хэсгийн үсний халцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 52/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... нь “хөөе янхан, банзалуудаа босоод ир” гээд хашгираад байхаар нь би түүнд хандаж “боль” гэж хэлсэн боловч миний үгэнд орохгүй байхаар нь би гэх эмэгтэйн үснээс нь зулгаагаад бариад хэд хэд татаж байхад хамт байсан хүмүүс “эмэгтэй хүнийг битгий зодоод бай” гэж хэлэхээр нь би больсон юм. ...Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ийн биед үсийг нь туг тугаар нь зулгааж гэмтэл учруулаагүй...” гэжээ. /хх-ийн 65-66/

Хохирогч , гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 19-20/

Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 51/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 76/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Шарайд овогт ******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “”-гийн 806 тоот байранд хохирогч маргалдан үснээс нь зулгааж, түүний биед зулайн ар дээд хэсгийн үсний халцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ийн “...2022 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө миний үснээс манай нөхөр зулгаасан асуудал нэг ч болоогүй. Харин надтай ам хэлээрээ маргалдаж намайг 1-2 удаа хацар хэсэгт гарын алга хэсгээрээ алгадсан үйл явдал болсон. Тухайн орой миний үснээс зөвхөн гэх эмэгтэй л зулгаасан. Өөрөөр миний үснээс зулгаасан хүн байхгүй. Намайг үснээс зулгааж байхад хамт байсан гэх залуу салгаж байх шиг байсан. Ингээд маргааш нь гэртээ очоод үсээ самнаж үзэхэд гэх эмэгтэйн зулгаасан хэсгийн үс маань тугаараа унасан байсан...” гэх мэдүүлэг,

түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “...ийн гэрт нь уугаад сууж байхад гэнэт л болон эгчид хандаж “гичийнүүд” гэх зэргээр чанга дуугаар бахирч хашгираад байсан бөгөөд энэ үед эгч ийн толгойн орой хэсгийн үснээс нь зулгаасан байдалтай, харин эгчид үсдүүлсний улмаас газар унаж суусан байдалтай байхаар нь тэр хоёр дээр очиж салгасан. эгч ийг үсдэх болсон шалтгаан нь гэвэл хэл амаараа маргалдсан үйл явдлаас болсон гэж бодож байна...” гэх, гэрч ын “...орж ирэхэд “муу янхнууд, гичийнүүд минь” гээд бахираад байсан. Намайг хойд талын өрөөнд ороход , нар тус тусдаа газар хэвтэж байсан. бид нарыг “янхан, гичийнүүд” гээд л байсан. Намайг нэг харахад , нар зодолдоод эгч дээр нь гарсан доор нь орсон байдалтай тэр хоёрыг салгаж байсан...” гэх, гэрч ий “...2022 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө болсон зүйлийг одоо сайтар санах гээд оролдоход нь нөхөр хандаж чи миний үснээс зулгаасан гэж хэлж байгаа үйл явдлыг бол санахгүй байна. Миний хувьд урьд нь сайн бодолгүй мэдүүлэг өгсөн байна...” гэх мэдүүлгүүд, хохирогч , гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 тоот дүгнэлт, эмчийн үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 тоот “ийн биед зулайн ар дээд хэсгийн үсний халцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Зулайн ар дээд хэсгийн үсний халцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч нь шүүгдэгчид гомдолтой гэх боловч хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарайд овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА