Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1110

 

 

 

 

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2019/01110

         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: А.З

Хариуцагч: Д.Д

нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 сарын 14-ний өдөр нотариатч Д.Д нь Ш.Г В.Сд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн байдаг. Энэ итгэмжлэлээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 26-1 байр, 27 тоот хаягт байрлалтай, 49,4 м.кв, 008929 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2203009958 тоот бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө дээр хамтран өмчлөгчөөр нэмэгдэх хэлцэлд төлөөлөн оролцох, төлөөлөн гарын үсэг зурах, хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцэлтэй холбоотой бүх гэрээ болон нотариатын дэвтэрт гарын үсэг зурах, эрхийг В.Сд олгосон олгосон байдаг ба нотариатч итгэмжлэлийг Нотариатын тухай хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзэлгүйгээр итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хийсэн. Дээрх байрны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгчийн 10 настай охин М.А  байдаг ба энэ нь 2018 оны 06 сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Нотариатчийн гэрчилсэн дээрх итгэмжлэлийг үндэслэн 2018 оны 08 сарын 22-ны өдөр М.Агаас зөвшөөрөл авалгүйгээр Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 26/1 байр, 27 тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Ж.Хоролжав, Л.Мөнхцэцэг, Ш.Гнарыг нэмж оруулсан байдаг. Үүний улмаас охин М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. Ш.ГВ.Сд итгэмжлэл олгоход Ш.ГМонгол улсад байгаагүй. Иймд дүүргийн тойргийн нотариатч Д.Дгийн 2018 оны 08 сарын 14-ний өдрийн Ш.Г В.Сд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн А.З нь 2018 оны 08 сарын 14-ний өдөр манай нотариатаар итгэмжлэл хийлгээгүй байна. Харин Ш.Гүнжиндарь, В.С гэсэн 2 хүн итгэмжлэл хийлгэсэн байна. Иймд энэ хэрэгт /итгэмжлэлд/ А.Зын танай шүүхэд хандсан нэхэмжлэлд Ж.Хоролжав, Л.Мөнхцэцэг мөн Ш.Г В.Сд олгосон итгэмжлэлд М.Аг хамтран өмчлөгчөөр нэмж оруулах үг үсэг, утга санаа алга байна. Иймд А.Зын нэхэмжлэл үндэслэлгүй, шүүх хүлээн авах үндэслэлгүй байжээ. Иймд би шүүх хуралд оролцохгүй, үндэслэлгүй байна. Хэрэг материалаа сайн уншихгүй гээд ялихгүй юманд нотариатч нарыг чирэгдүүлж цагийг үрэгдүүлэхгүй байхыг хүсье гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, итгэмжлэл, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.З нь нотариатч Д.Дгийн 2018 оны 08 сарын 14-ний өдрийн Ш.Г В.Сд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ 10 настай охиных нь өмчилдөг орон сууцанд түүний зөвшөөрөлгүй хамтран өмчлөгч Ш.Гнарын 3 хүн бүртгэгдсэн, үүнд Ш.Г В.Сд олгосон итгэмжлэлийг ашигласан ба энэ итгэмжлэлийг нотариатч Д.Д гэрчилсэн, мөн итгэмжлэл хийгдэх үед Ш.Гүнжиндари Монгол улсад байгаагүй гэж тайлбарлаж байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 1256 дугаар шийдвэрээр 10 настай охин М.А Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 26-1 байр, 27 тоот хаягт байрлалтай, 49,4 м.кв, 008929 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2203009958 тоот бүртгэлийн дугаартай орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч болсон байх ба түүний эх нь А.З мөн болох нь шүүхийн шийдвэр, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 

Нотариатч Д.Дгийн 2018 оны 08 сарын 14-ний өдөр Ш.Г В.Сд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн байх бөгөөд уг итгэмжлэлээр Ш.Гнь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 26-1 байр, 27 тоот хаягт байрлалтай, 49,4 м.кв, 008929 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2203009958 тоот бүртгэлийн дугаартай орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө дээр хамтран өмчлөгчөөр нэмэгдэх хэлцэлд өөрийг нь төлөөлөн оролцох, төлөөлөн гарын үсэг зурах, хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцэлтэй холбоотой бүх гэрээ болон нотариатын дэвтэрт гарын үсэг зурах эрхийг иргэн В.Сд олгожээ. Уг итгэмжлэлийг үндэслэн нэг өмчлөгч болох М.Агийн зөвшөөрөлгүй дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Хоролжав, Л.Мөнхцэцэг, Ш.Гүнжиндари нарыг нэмж оруулсан хэлцэл 2018 оны 08 сарын 22-ны өдөр хийгдэж, нотариатч Д.Дгээр гэрчлэгдэж, улмаар бүртгэл хийгдсэн байна.

 

Ийнхүү нотариатч Д.Дгийн гэрчилсэн иргэн Ш.Г иргэн В.Сд эрх олгосон итгэмжлэл нь 10 настай М.Агийн эрх ашгийг хөндсөн байх ба итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар түүний эх нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Харин итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн нотариатын үйлдэл хуульд нийцээгүй байна.

 

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т зааснаар нотариатч нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээд /цаашид “үйлчлүүлэгч” гэх/-ийн хувийн байдлыг тогтоох ба ийнхүү хувийн байдлыг тогтоохдоо хуулийн 27.1-т заасны дагуу түүний иргэний баримт бичиг зохих ёсоор бүрдсэн болон эрх зүйн чадамжтай эсэхийг шалгах, 21.2.5-т зааснаар нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах,  21.2.1-т нотариатч үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй, 46 дугаар зүйлийн 46.6-д нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна гэж заасан байх ба нотариатч дээрх хуулийн заалтын дагуу ажилласан байдал харагдахгүй байна.

Итгэмжлэгч Ш.Гүнжиндари нь итгэмжлэл хийгдэж нотариатчаар гэрчлэгдэх үе буюу 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсад байгаагүй, нотариатч дээр ирээгүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын Ш.Гүнжиндари 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсын хилээр гарч явсан тухай лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдэж мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй болохоо мэдэгдэж тайлбар ирүүлсэн тул шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

 

1. Нотариатын тухай Монгол улсын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-ыг баримтлан Ш.Г В.Сд олгосон 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.

 

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Зд олгосугай.

 

3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

              

 

      

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД