Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1111

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 13 өдөр

     Дугаар 182/ШШ2019/01111

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: Боржигин овогт Ганзоригийн Б /РД:ШБ87071002/, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 220 мянгат гудамж, 2-р байр, 6 тоот

 

Хариуцагч: “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч /РД:2556375/, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж 43, өөрийн байр

 

орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, Н.Ариунтунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Б нь КБтай харилцан тохиролцож авсан 2013 оны 07 сарын 03-ны өдөр 150.000.000 төгрөгийн 329 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн Чыг барьцаалсан болно. Г.Б нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж  2013 оны 07 сарын 03-ны өдрийн 150.000.000 төгрөгийн зээлийг 2013 оны 12 сарын 20-ны өдөр хүүний хамт эцсийн байдлаар төлж барагдуулж дуусгасан ба барьцаалсан орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөх талаар КБинд удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой бус шалтгаанаар барьцаанаас чөлөөлж өгөхгүй байна. Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үндсэн үүрэг дуусгавар болсон тохиолдолд дагалдах үүрэг буюу барьцааны эрх, үүрэг шууд дуусгавар болох ёстой. Барьцаа хөрөнгө болох иргэн Г.Бын өмчлөлийн Чны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь КБинд, одоо эрх хүлээн авагчид хадгалагдаж байгаа. Иймд иргэн Г.Бын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 40, 50 мянгат, баруун сэлбийн гудамж 26-р байрны 603 тоот хаягт байрлах 122,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж  2013 оны 07 сарын 03-ны өдрийн 150.000.000 төгрөгийн зээлийг 2013 оны 12 сарын 20-ны өдөр хүүний хамт эцсийн байдлаар төлж барагдуулж дуусгасан гэж тайлбарлаж байгаа боловч төлснөө нотлоогүй. Цагдаагийн байгууллагаас тодруулуулах байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Г.Бын өмчлөлийн Чыг барьцаалсан талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хувийн хэрэг, бусад нотлох баримтууд зэрэг баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулж орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Г.Б нь КБтай 2013 оны 07 сарын 03-ны өдөр 329 тоот зээлийн гэрээ байгуулж 150.000.000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэйгээр 2014 оны 01 дүгээр сарын 02 хүртэл хугацаатай авсан байх ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн Чыг барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбараар тус тус тогтоогдож байна.

Г.Б 150.000.000 төгрөгийн зээлийг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх хуваарьтай байсан ба 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээл бүрэн төлөгдсөн болох нь Г.Бын зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор барьцаалсан барьцааны хөрөнгийг хариуцагч чөлөөлөх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 160 дугаар зүйлийн 160.3-ыг баримтлан Г.Бын КБтай байгуулсан 2013 оны 07 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул Г.Бын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 40, 50 мянгат, баруун сэлбийн гудамж 26-р байрны 603 тоот хаягт байрлах 122,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.686.700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1.686.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД