Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/286  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Б.Тэгшбаяр,       

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол, 28 дугаар байрны 33 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд хохирогч М.ийг хүүхэд үзсэнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь нэг удаа цохиж түүний биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун Бугалгын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ:  “...Тухайн өдрийн үйл явдал камерын бичлэгт тодорхой байгаа. Тэр эмч хүүхэд үзэхгүй байсан бол анхнаасаа хэлэх байсан. Зөндөө хүлээлгэж байгаад хүүхдээ оруулаад ир гэснээ хүүхдийн эмнэлэг рүү яв гэсэн. Тэгээд намайг мэдрэл муутай авгай вэ хүүхдийн эмнэлэг хаана байдгийг мэдэхгүй гэж хэл амаар доромжилсон. Би тэгэхээр нь удирдлагад чинь хэлнэ гэснээр маргаан эхэлсэн. Манай хүүхэд өмнө нь олгойн хагалгаанд орсон... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч М.ийн өгсөн: “...Би ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* дүүргийн эрүүл мэндийн 7 дугаар төвийн насанд хүрэгчдийн яаралтай тусламжийн тасагт 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 09 цаг ээлжээ хүлээж аваад яаралтай тусламжийн эмчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. Өдөр 12 цаг 30 минутад угаарын хийн хордлоготой хэвтэх шаардлагатай хүнд өвчтэй эмэгтэй хүн, тархины хорт хавдартай хүнд шатандаа орсон биеийн байдал хүнд эмэгтэй нарын биед нь үзлэг хийхэд биеийн байдал нь хүнд байсан учраас яаралтай хэвтүүлэн эмчлүүлэх шаардлага гарсан тул нарийн мэргэжлийн эмч нараа гар утсаар дуудсан байсан. Хажуугаар нь хөхний үрэвсэлтэй яаралтай хэвтэх бичигтэй хүнээс өвчний зовиур асуумжийг E-HEALTH программ дээр бичиж байсан. Би асуумжаа авч дуусаад биед нь бодит үзлэг хийх гэж байсан. Энэ үеэр хүүхэд үзүүлье гээд 40 орчим настай эмэгтэй хаалга онгойлгосон. Энэ хүний ард ороод ирээ гээд би хэлсэн. Юм дугараагүй хаалгаа хаасан. Гарангуутаа гадна талын хонхыг дахин дахин дараад байсан. Хонх дараад байгаа хүн ороорой гээд хэлсэн. Хаалга онгойлгоод 40 орчим настай 168 см орчим өндөртэй хар куртиктэй хар маск зүүсэн үс нь буржгар задгай тавьсан эмэгтэй хүн орж ирсэн... Нэгэн зэрэг хоёр хүн үзэх боломжгүй байдаг юм гээд хэлэхэд. Танайх яаралтай тусламж биз дээ тэнэг мал минь яахаараа та нар ганцхан эмчтэй байдаг юм. Яаралтай үзүүлэх хүн байгаа болохоор ирж байгаа биз дээ. Яаралтай тусламж юм чинь үзэх л ёстой шүү дээ мал царайтай новшнууд чинь ганц эмч байлгаад байхдаа яадаг юм гээд тэнэг новш гээд байсан. Манайд хандаж байгаа бүх хүмүүс нь яаралтай үзүүлэх өвчтэй хүмүүс байдаг юм гээд хэлсэн би хэлсэн. Над руу гараараа чичлээд тэнэг мал гээд олон янзын хараалын үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би хүүхдээ оруулаад ир дээ гээд хэлсэн. Тэгсэн чинь хөөш наашаа чи ороод ир гээд зандрангуй дуудсан. Хаалгаар 12-13 настай хүүхэд өөрөө орж ирсэн. Тэгэхээр нь энэ хүүхэд хэдэн настай вэ гээд асуухад орилж чарлаад над руу хуруу гараараа чичлээд байсан. Ээж нь 13 настай гээд хариулсан. Энэ насанд хүрсэн хүний яаралтай тусламжийн тасаг, та хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг дээр очих хэрэгтэй би заагаад өгье гээд хэлсэн. Тэнэг мал чинь эртхэн хэлсэнгүй гээд загнасан. Хүмүүс хүүхдээ үзүүлнэ гээд байхаар нь ******* насанд хүрсэн хүн байгаа гэж бодож байсан. Тэгэхээр нь та одоо тайвшраад хүүхдээ хүүхдийн эмнэлэг дээр авч очоод үзүүлчих. Би хүүхэд үзэх эрхгүй хүүхдийн нарийн мэргэжлийн эмч биш... Та уурлаж зандрахаа болио би ажлаа хиймээр байна гээд хэлсэн. Тэгсэн эгч бүүр орилж чарлаад байсан...Уурлаад байсан эгч би ч гэсэн бичлэг хийнэ гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн тэгэхээр нь би хэл амаараа ойлголцохгүй юм байна. Миний хэлж ярьсан тайлбарыг сонсохгүй юм байна гэж бодоод би үзлэгийн өрөөнөөс гараад тасаг дотор байрлах урт коридороор явсан. Тэр эгч араас бичлэг хийгээд энэ тэнэг хүүхнийг хараарай гээд хараагаад бичлэг хийгээд араас дагаад яваад байсан. Намайг хараагаад бичлэг хийгээд яваад байхаар нь төв эмнэлгийн цахимын хэсгээр зугтаагаад хурдан алхаад явсан. Энийг хараарай гээд чарлаад утсаа бариад явсан. Би лайв хийгээд яваа юм байхдаа гэж бодсон. Араас хөөгөөд гүйцээд ирээд шат руу гараагүй. Шат руу гарах гэж байхдаа утсыг нь гараараа доошлуулсан. Та больчихоочдээ та яв л даа гээд зүүн мөр лүү нь баруун гараараа түлхсэн. Дээшээ шат руу алхах гэж байхад ахиад ирээд миний баруун мөр лүү нэг удаа, баруун нүд рүү нэг удаа цохисон. Тэр үед юм ярих гэтэл нүдэнд юм харагдахгүй манараад доошоо суусан. Би нэг мэдсэн чинь намайг баахан хүмүүс тойрсон... Нөгөө эгч манай үүдэнд байдаг төмөр сандал дээр хараалаа хэлчихсэн сууж байсан. Хэвлийн доогуур л базалж өвдөөд байсан. Тэнд байгаа хүмүүстэй хэл ам хийгээд хэрэлдээд байж байсан. Хүүхдээ авч яваад үзүүлчих гээд хэлсэн. Тэнд байсан хүмүүс та жирэмсэн хүмүүс зодоод байхдаа яадаг юм гээд хэлээд байсан. Нөгөө эмэгтэй намайг хөөе чиний хүүхэд чинь доошоогоо гарчихсан уу? гэмтлийн зэргээ тогтоолгоод ирээрэй...Миний нүдний ухархай руу хөндүүрлээд байхаар нь толинд харахад хүрэнтсэн байсан. Та одоо хүний нүдийг ийм болтол нь цохиод байхдаа яадаг юм гээд хэлсэн. Хөөе би явж хүүхдээ үзүүлмээр байна гээд байсан. Тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан явуулахгүй гээд байсан. Би регистрийн дугаараа өгөөд яв гээд явуулсан. Удалгүй цагдаа ирсэн. Миний хэвлийн доогуур базалж өвдөөд байхаар нь асуудлаа хэлэхэд намайг шүүх эмнэлэгт очиж үзүүл гээд шүүх эмнэлэгт үзүүлсэн.

Би дахин шүүх эмнэлэгт үзүүлнэ. Энэ асуудал болсноос хойш миний ураг зулбасан.  Миний биеийн баруун гарын бугалга руу гараараа нэг удаа, баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон.

Би ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гаднаас уурлаж бухимдаж эмчид үзүүлдэг, уураараа айлгаж оочер дайрдаг. Өмнө нь үзүүлж байгаа хүмүүсийг хүндэлдэггүй. Бичлэг хийж дарамталдаг. Би яагаад тухайн эмэгтэйгээс зугтаасан бэ гэхээр би өөрөө нэг cap гаран жирэмсэн байсан учраас хүнтэй хэл ам хиймээргүй байсан. Хүмүүс бичлэг хийгээд фэйсбүүкт худал тайлбар хийгээд байршуулаад хүний нэр төрд халддаг. Тэр хүн хурдан тайвшраад явчихсан бол би хүмүүсийнхээ эмчилгээ үйлчилгээг яаралтай үргэлжлүүлмээр байсан. Яагаад гар утсыг нь доошлуулсан бэ гэхээр намайг шахамдуулж, салж өгөхгүй хөөгөөд дагаад байсан учраас гар утсыг нь доошлуулж дарсан. Намайг тухайн эмэгтэйгээс зугтаагаад байхад араас гүйцэж ирээд надад маш хэцүү байхад энэ тэнэг хүүхнийг хараа гээд миний биед халдсан учраас хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна.

Би эмчилгээ хийлгээд дууссан. Одоо биеийн байдал гайгүй болсон сэтгэл санаа тогтворгүй байгаа. Эмчилгээний зардал, эмчилгээ хийлгэж байхад ажлаасаа чөлөө авсан, энэ бүх зардлаа нэхэмжилнэ. Би уг нь энэ хүнд гомдол гаргахгүй гэж бодож байсан юм. Гэтэл миний үр зулбасан манай нөхөр, миний хадам аав, ээж хоёр, манай ээж маш их гомдолтой байгаа. Яагаад гэвэл би амархан жирэмсэн болдоггүй. Энэ асуудлаас болоод би цаашдаа жирэмсэн болох эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Жирэмсэн болоод зулбавал умайн хана сорвижиж эдгэдэг тул дахин жирэмсэн болох юм бол зулбах эрсдэл нь өндөр байдаг гэсэн. Мөрөөрөө ажлаа хийж байхад миний араас дагаж ирээд миний амьдралд маш том хар толбо үлдээсэн. Маш их гомдолтой байна. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 5-6 долоо хоногтой байгаа тул нэгдүгээр төрхийн яаралтай тусламжийн тасаг дээр очиж үзүүлээд ир гэсэн. Нэгдүгээр эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн жижүүр эмч Б. нь миний биеийн хэвлийн доод хэсэгт ЭХО-оор харсан. Надад эмч нь урьдчилсан байдлаар хэлэхдээ умайн агшилт ихтэй байна. Ураг зулбах эрсдэлтэй байна. Сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй байна. Гэртээ хэвтрийн дэглэм барьж, умайн булчин суллах эмүүд уух шаардлагатай байна. Гэртээ эмчилгээ хийлгэж байх хугацаанд зулбах эрсдэл өндөр байгаа тул толгой эргэх хэвлийн өвдөлтийн хүч нэмэгдэх доошоо цус гарах зовиур илэрвэл харьяа дүүргийн жирэмсний хяналтын эмч эсвэл нэгдүгээр төрхийн яаралтай тусламжийн төв дээр эргэж хандах хэрэгтэй гэж зөвлөсөн. Миний хэвлийн доогуур өвдсөн байдалтай шүүх эмнэлэг дээрээ очсон. Нэгдүгээр эмнэлгийн эмч Б.ын үзлэгийн хуудсаа шүүх эмнэлгийн эмч эмчид өгөөд үзүүлсэн. эмчид үзүүлэхэд хэвлийн доод хэсгээр базалж өвдөөд байсан. Доошоо умайн хэсгээр ямар нэгэн цус гараагүй байсан. Миний баруун нүдний ухархай хүрэнтсэн. Баруун гарын бугалга хэсгээр хөндүүртэй овойж хөхөрсөн байсан.

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Шүүх эмнэлэгт үзүүлснээс хойш миний нойр хүрэхээ байсан. Маш их түгшилт ихтэй байсан. Ажлын байран дээр ирэхэд айдастай дахин хүнтэй хэл ам хийчих вий гээд эмээгээд байсан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өглөө үүрээр миний үтрээнээс бага хэмжээний цус гарсан байсан. ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах дүүргийн жирэмсэн эмэгтэйчүүдийн ЭХО-д харуулсан. Тэгэхэд бас тонус ихтэй, умайн чангарал ихтэй байна гээд хэлсэн. ЭХО-гоо бариад жирэмсэн эмэгтэйн хяналтын эмчид үзүүлэхэд зулбахыг завдаж байна гээд надад гурван төрлийн эмч бичиж өгсөн. Эмнүүдээ тэр даруйд нь авч уугаад гэртээ хэвтрийн дэглэм барьсан. Миний үтрээнээс гарч байгаа цус ихсээд хэвлийн доогуурх өвдөлт ихсээд 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ******* цагийн үед нэгдүгээр төрхийн яаралтай тусламжийн тасаг дээр очиж харуулсан. Зулбахыг завдаж байна гээд дахин хэлсэн. Гэрээрээ эмээ уугаад хэвтрийн дэглэм бариад 2-3 хоног цус тогтохнуу ажиглая гээд намайг буцаасан.

Би гэртээ хэвтрийн дэглэм бариад ажлын цагаараа ажлаа хийж байсан. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр миний үтрээнээс бага хэмжээний цус гараад зогсохгүй байсан учраас ажилдаа явж чадаагүй. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн үед хэвлийн доогуур тэсэхийн аргаүгүй өвдөөд байсан. Миний үтрээнээс том том нөж гараад байсан. Тэгээд нэгдүгээр төрхийн яаралтай тусламжийн тасаг дээр очсон. Намайг бүрэн бус зулбасан байна гээд хэвтэн эмчлүүлж цэвэрлэж ажилбар хийх шаардлагатай гээд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэгдүгээр төрхийн жирэмсэн эмэгтэйн тасагт нэг хоног хэвтэн эмчлүүлсэн. Умайн соруулга хийж зулбасан ургийн үлдэгдлийг цэвэрлүүлсэн. Ажилбар хийлгэж байхад болон дараа нь хэвлийгээр хэвлийн доод хэсгээр маш их өвдөж эхэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өглөө хоёр удаа ЭХОд харуулсан. Умайд үлдсэн зүйл байхгүй. Гүйцэт цэвэрлэгдсэн байна. Ажилбар хийсэн болохоор умайн хана нимгэрсэн учраас 6-12 сарын хугацаанд жирэмсэн болох юм бол зулбах магадлал өндөр шүү гэж хэлсэн. Надад эмчилгээнд үрэвслийн эсрэг умайн булчингийн агшилтыг дэмжих, өвчин намдаах гээд таван төрлийн эм бичиж өгсөн. Миний биеийн байдал сулбагар маш их ядарч байсан. Сэтгэл санаа маш тогтворгүй байна. Шөнө нойрны эм уухгүй бол нойр хүрэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-39 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ******* дүүргийн эрүүл мэндийн төвд үүдний хүн үзэж эрэмбэлдэг өрөөнд эмч М., сувилагч О. нарын хамт ажилласан. Эмч М. хүн үзэж байхад 12 цагийн үед гаднаас үл таних эмэгтэй орж ирээд хүн үзүүлмээр байна гэхэд нь хүн үзэж байна, энэ хүний дараа орж ирээрэй гээд гаргасан. Удалгүй 10-20 минутын дараа гаднаас хонх тасралтгүй дараад байсан. Үзэж байсан үйлчлүүлэгчээ үзэж дуусаад хонх дараад байсан хүн ороорой гээд хэлсэн чинь гаднаас 40 орчим насны эмэгтэй хүн эмнэлгийн байгууллага хүнээ үзэхээ байсан юм уу, эргүү мал нараа гэх зэргээр дайрч давшилж орж ирсэн. Бид нар ямар хүн үзүүлэх гэж байгаа юм, хэдэн настай хүн бэ гэхэд үл таних эмэгтэй хүн “хүүхдээ үзүүлэх гэж байгаа юм, эрэгтэй 13 настай хүүхэд” гэж хэлэхээр нь энд хүүхэд үздэггүй юм аа, хүүхдийн эмнэлэг тусдаа үздэг юм гэж байршлыг нь зааж өгөхөд тэрийгээ аль түрүүн хэлэхэд яадаг юм гэж уурлаж хэлэх хэлэхгүй үгээр дайраад байхаар нь эмч М. ямар зовуурьтай юм гэхэд 103 дуудаж үзүүлэхэд олгой юм шиг байна гэж тэр үл таних эмэгтэй эмчид хэлсэн. Би хүн эрэмбэлдэг өрөөний гадна сууж байсан хүүхдээс ямар зовуурьтай байна гэж асуухад одоохондоо зүгээр байна гэж хэлсэн. Манай эмч рүү хүүхдээ үзүүлэх гэж байсан эмэгтэй дайраад хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь эмч өрөөнөөс гартал тэр эмэгтэй араас нь дагаад та нар яасан гэж хүн үздэггүй юм гээд маргаан хийгээд явсан. Удалгүй эмч М. өрөөнд уйлаад ороод ирсэн. Яасан юм гэж асуухад, намайг тэр эмэгтэй шат руу гарч байхад араас цохиод гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ“...1.М.-н биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, завдаж буй зулбаа гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  54-55 дугаар хуудас/,

 

            Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,

            - үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/,

            - иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 107 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд хохирогч М.ийг хүүхэд үзсэнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь нэг удаа цохиж түүний биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун Бугалгын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Гэм бурууд маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийн баримтад дусал, нүдний тос байна. Энэ төлбөрийг төлж болно. Бусад хамааралгүй төлбөрийг төлөхгүй. Түргэн зангаасаа боллоо...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч М.ийн өгсөн: “...Би ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* дүүргийн эрүүл мэндийн 7 дугаар төвийн насанд хүрэгчдийн яаралтай тусламжийн тасагт 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 09 цаг ээлжээ хүлээж аваад яаралтай тусламжийн эмчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. ...гадна талын хонхыг дахин дахин дараад байсан. Хонх дараад байгаа хүн ороорой гээд хэлсэн. Хаалга онгойлгоод 40 орчим настай 168 см орчим өндөртэй хар куртиктэй хар маск зүүсэн үс нь буржгар задгай тавьсан эмэгтэй хүн орж ирсэн. Та энэ хүний дараа ороод ирээрэй... Нэгэн зэрэг хоёр хүн үзэх боломжгүй байдаг юм гээд хэлэхэд. Танайх яаралтай тусламж биз дээ тэнэг мал минь яахаараа та нар ганцхан эмчтэй байдаг юм. Яаралтай үзүүлэх хүн байгаа болохоор ирж байгаа биз дээ. Яаралтай тусламж юм чинь үзэх л ёстой шүү дээ мал царайтай новшнууд чинь ганц эмч байлгаад байхдаа яадаг юм гээд тэнэг новш гээд байсан. Манайд хандаж байгаа бүх хүмүүс нь яаралтай үзүүлэх өвчтэй хүмүүс байдаг юм гээд хэлсэн би хэлсэн. Над руу гараараа чичлээд тэнэг мал гээд олон янзын хараалын үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би хүүхдээ оруулаад ир дээ гээд хэлсэн... Ээж нь 13 настай гээд хариулсан. Энэ насанд хүрсэн хүний яаралтай тусламжийн тасаг, та хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг дээр очих хэрэгтэй би заагаад өгье гээд хэлсэн. Тэнэг мал чинь эртхэн хэлсэнгүй гээд загнасан. Хүмүүс хүүхдээ үзүүлнэ гээд байхаар нь ******* насанд хүрсэн хүн байгаа гэж бодож байсан. Тэгэхээр нь та одоо тайвшраад хүүхдээ хүүхдийн эмнэлэг дээр авч очоод үзүүлчих. Би хүүхэд үзэх эрхгүй хүүхдийн нарийн мэргэжлийн эмч биш гэж хэлсэн. Та уурлаж зандрахаа болио би ажлаа хиймээр байна гээд хэлсэн. Тэгсэн эгч бүүр орилж чарлаад байсан. Уурлаад байсан эгч би ч гэсэн бичлэг хийнэ гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн тэгэхээр нь би хэл амаараа ойлголцохгүй юм байна. Миний хэлж ярьсан тайлбарыг сонсохгүй юм байна гэж бодоод би үзлэгийн өрөөнөөс гараад тасаг дотор байрлах урт коридороор явсан. Тэр эгч араас бичлэг хийгээд энэ тэнэг хүүхнийг хараарай гээд хараагаад бичлэг хийгээд араас дагаад яваад байсан. Намайг хараагаад бичлэг хийгээд яваад байхаар нь төв эмнэлгийн цахимын хэсгээр зугтаагаад хурдан алхаад явсан. Энийг хараарай гээд чарлаад утсаа бариад явсан. Би лайв хийгээд яваа юм байхдаа гэж бодсон. Араас хөөгөөд гүйцээд ирээд шат руу гараагүй. Шат руу гарах гэж байхдаа утсыг нь гараараа доошлуулсан. Та больчихооч дээ та явалдаа гээд зүүн мөр лүү нь баруун гараараа түлхсэн. Дээшээ шат руу алхах гэж байхад ахиад ирээд миний баруун мөр лүү нэг удаа цохисон. Баруун нүд рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-39 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ******* дүүргийн эрүүл мэндийн төвд үүдний хүн үзэж эрэмбэлдэг өрөөнд эмч М., сувилагч О. нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Үзэж байсан үйлчлүүлэгчээ үзэж дуусаад хонх дараад байсан хүн ороорой гээд хэлсэн чинь гаднаас 40 орчим насны эмэгтэй хүн эмнэлгийн байгууллага хүнээ үзэхээ байсан юм уу, эргүү мал нараа гэх зэргээр дайрч давшилж орж ирсэн. Бид нар ямар хүн үзүүлэх гэж байгаа юм, хэдэн настай хүн бэ гэхэд үл таних эмэгтэй хүн “хүүхдээ үзүүлэх гэж байгаа юм, эрэгтэй 13 настай хүүхэд гэж” хэлэхээр нь энд хүүхэд үздэггүй юм аа, хүүхдийн эмнэлэг тусдаа үздэг юм гэж байршлыг нь зааж өгөхөд тэрийгээ аль түрүүн хэлэхэд яадаг юм гэж уурлаж хэлэх хэлэхгүй үгээр дайраад байхаар нь эмч М. ямар зовуурьтай юм гэхэд 103 дуудаж үзүүлэхэд олгой юм шиг байна гэж тэр үл таних эмэгтэй эмчид хэлсэн. Манай эмч рүү хүүхдээ үзүүлэх гэж байсан эмэгтэй дайраад хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь эмч өрөөнөөс гартал тэр эмэгтэй араас нь дагаад та нар яасан гэж хүн үздэггүй юм гээд маргаан хийгээд явсан. Удалгүй эмч М. өрөөнд уйлаад ороод ирсэн. Яасан юм гэж асуухад, намайг тэр эмэгтэй шат руу гарч байхад араас цохиод гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/ зэргээс үзэхэд шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогч М.ийн эрүүл мэндэд халдан цохисон гэмт үйлдэл хийжээ. Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч М.ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.М.-н биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, завдаж буй зулбаа гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлтээр /хавтаст хэргийн  54-55 дугаар хуудас/ тогтоожээ. Хэрэгт авагдсан хохирлын баримтууд /хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/ зэрэг бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.*******ын гэмт үйлдэл нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч М.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*******оос 323,325 төгрөгийг хохирогч М.т гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч завсарлага авч дээрх хохирлыг төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгч: “...эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидийг хэрэгт хадгалах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидийг хэрэгт хадгалах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ