| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0113/э |
| Дугаар | 2023/ШЦТ/123 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ундгай овогт ******* *******, Баадууд овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2321000220082 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор ******* сумын 7 дугаар баг, ******* тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ундгай овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баадууд овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтуугаар хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтуугаар хохирогч *******тай таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би энэ өвөл үхэр малаа алдаад *******тэй утсаар ярьж сураг гаргасан. 12 дугаар сард хүүгээ дагуулаад дэлгүүрээс 3 шил архи аваад *******гийн гэрт очсон. Биднийг очих үед ******* ганцаараа байсан ба би хоол идээд гаднаас 2 шил архи авч орсон. Бидний харилцаа эхлээд зүгээр байсан. ******* халаад ирэхээрээ хонь зарна гэж яриад байсан. Намайг 10,000,000 төгрөг өгчих гэхэд нь надад байхгүй гэж хэлсэн. Манай дүү Болдоогийн нэрийг ******* сонсоод надаас удаа дараа мөнгө нэхсэн. ******* над руу эхэлж аяга шидэхэд нь би түүнийг дараад унагасан. Би *******г дарж байгаад тавих гэж оролдсон ч доороос цохиод байсан тул 2-3 удаа алгадсан. Бид бие биеэ ч танихгүй хүмүүс надад *******тэй муудалцах асуудал байхгүй. Би хүүгээ цагдаа дууд гэж хэлээд манай хүү 102 руу залгаж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй мотоциклтой 2 залуу *******гийн гэрт ирсэн. Намайг тэр хэд хүлчихсэн байхад ******* миний гарыг өчөөд хоолойг боогоод байсан. Тухайн 2 залуу надад хуруугаа ч хүрээгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байхад манай хажуу талын айлын хүн ирээд “шуурганд уруудсан мал асууж хүн ирж магадгүй. Манайд 20 гаруй тооны будагтай үхэр ирсэн байгаа шүү” гэж хэлсэн. 15 цагийн орчимд миний гар утас руу нэг хүн залгаж мал асуухаар нь би манай хажуу айлд 21 тооны үхэр ирсэн талаар хэлж байгаа газраа зааж өгсөн. Орой малаа хотлуулаад байж байхад ******* залгаад “аймгаас гарах гэж байна захих юм байна уу” гэж асуусан. Би “надад захих юм байхгүй” гэж хэлээд ирэх замыг нь зааж өгсөн. Удалгүй манай гэрт хүүхдээ дагуулсан хүн орж ирэхэд нь би хоол цай аягалж өгсөн. ******* гараад 2 шил архи авч орж ирсэн. Тэгээд надад “нэгийг нь нутгийнхаа хүмүүстэй уугаарай, нөгөөхийг нь хоёулаа нойрны эм болгоод уугаад унтъя” гэж хэлсэн. Би архи уудаггүй ч хүний мал олж өгсөндөө баярлаад уусан. ...*******ад хүүгийнх нь хамт орж засаж өгөөд удалгүй ууж байсан нэг шил архи ч дууссан. Хүний нэг шил архийг уусан тул нөгөө архийг нь бас гаргаж ирээд уусан. Би архи уудаггүй тул нэлээн муудаад хэвтээд өгсөн. Тэр үед ******* ганцаараа нэг шил архи задалж уугаад агсам тавьж, намайг унтаж байхад ортой минь чирч зодсон. Би арга ядаад “цагдаа дууд” гэж хүүд нь утсаа өгсөн. *******ын хүү цагдаад манай аав хөдөө хүн зодоод байна гэж дуудлага өгсөн. Тухайн өдөр манай хүргэн азаар цагдаагийн жижүүрт гарч таараад манай эхнэрт “******* ахын дугаараас зодоон болж байна гэж дуудлага өгөөд байна” гэж хэлсэн. Манай эхнэр эргэж залгаад юу болсон талаар асуухад *******ын хүү “манай аав хүн зодож алах гээд байна” гэж хэлсэн. Манай эхнэр аймгаас цагдаа аваад гарах гэж миний утас руу залгахад ******* хүүгээсээ утас булааж аваад “цагдаагаа дагуулаад аваад ир, бүгдийг нь ална” гээд байсан. Би тэр үед нь гарч зугтаад машинд ороход миний үснээс чирч гэрт оруулж ирээд толгой дээр минь сууж байгаад зодсон. Би миний үснээс зулгаагаад байгаа гарыг нь тавиулах гэж гарыг нь мушгисан. Зүүн гарыг нь тавиулах гээд хумсаараа маажсан. *******ын хүү гадаа утсаар ярьж байхад намайг машинаас чирч ирээд архины шилээр зодоод байсан. Архины шилээр цохиод алчихаж магадгүй гэж бодоод архины шилийг булаацалдаж гарын хурууг нь хөшиж авах гэж үзсэн ч чадаагүй. Удалгүй азаар манай нутгийн хоёр хүн орж ирж салгахад 2 цаг зодуулсан тул миний бие амарсан. *******ыг хүлчихсэн байхаар нь наад хоёр гараараа ямар их хүн зоддог юм гээд гарыг нь дээш өргөсөн. Надад *******ын хоолойг боосон зүйл байхгүй. 12 дугаар сарын 07-ны өдрөөс мал тооллого болж малын хөдөлгөөн хаадаг. Би байр авах гэж 30,000,000 төгрөг цуглуулж байгаа юм. Тэгээд 50 хонь, 50 ямаа ажиллах гэж байгаа чи мал авдаг юм бол боломжтой бол авахгүй юу даа гэж ярилцсан. Надад удаа дараа *******аас мөнгө нэхсэн асуудал байхгүй” гэв.
******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2 дахь шил архиа ууж байхад дахиад нэг шил архи оруулж ирээд задалсан. Тэгээд ууж байгаад би унтах гээд орон дээрээ хэвтсэн чинь намайг ортой чирч буулгаад зодож эхэлсэн. Намайг дээрээс минь үсдээд толгой тархигүй, нүүр рүү цохиод эхэлсэн. Би “болиоч ээ” гэж хэлэхэд болих шинжгүй цохиод байсан. Би арай гэж босоод гэрээс гарч гэр тойрч зугтаасан. Машиндаа ороод суухад машинд хүртэл орж ирээд зодоод байсан, мөн үсдээд гэр рүү чирч оруулсан. Тэгсэн миний гар утас дуугарахад *******ын хүү нь “манай аав хүн алах гээд байна” гэж манай эхнэртэй ярьсан. Тэгээд байж байхад нутгийн хоёр залуу болох , нар ирээд *******ыг салгах гэхэд мөн тэр хоёр руу дайраад зодох гээд байсан ба тэр хоёрыг ирэхэд намайг зодож л байсан...” гэжээ. /хх-ийн 14-15/
******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би аймгаас гарахдаа 3 шил архи авч гарсан бөгөөд 2 шил архийг /*******гийн/ гэр рүү нь авч ороод нэг шил архийг нь “дараа хэрэглээрэй, ойр тойрныхондоо өгөөрэй” гээд өгсөн. Харин нэг шилийг нь нойрны юм гээд бид хоёр уусан. Тэгснээ над руу аяга шидээд гаран дээр оносон. Тэгэхээр нь би барьж аваад дараад байж байхад намайг доороос цохиод болохгүй байхаар нь ганц, нэг алгадсан. Би өндийх гээд байж байхад ******* намайг татчихсан. Тэгэхэд хүчиндээ нүүрээрээ хамар хэсэгт нь мөргөчихсөн. Бид хоёрын хамраас цус гарсан. Би явлаа гэхэд намайг явуулахгүй гээд миний машинд суугаад байхаар нь буу гээд бас маргалдсан. Бид хоёр бие биеэ нээх цохисон зүйл байхгүй. Харин зууралдаад байгаад байсан. Гэрт нь ороод байж байхад мотоциклтой хоёр залуу ирээд бид хоёрыг салгаад намайг хүлсэн. Хүлээтэй байж байхад ******* миний хоёр гарыг арагш нь татаж хөшөөд мөн хоёр гарын эрхий, долоовор хурууг хөшөөд байсан бөгөөд тухайн хоёр залуу *******г “боль л доо мөрийг нь мулталлаа ш дээ” гэхэд “зүгээрээ, мултардаггүй юм аа” гээд байсан. ...Миний хоёр гар тохой хэсгээр хөндүүр байна. Мөн баруун гарын эрхий хуруу хөндүүр, зүүн гарын долоовор хуруу хөндүүр, уруул язарч хавдсан, нүүр болон баруун гарын шуу хэсгээр арьс нь зулгарсан...” гэжээ. /хх-ийн 17-18/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад хөрш нутагладаг малчин мотоциклтой ганцаараа ирээд “*******г хүн зодоод байна, очоод салгаад өгөөч гээд эхнэр нь яриад байна, хоёулаа хамт очъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хамт *******гийн гэр рүү нь очсон бөгөөд 00 цаг өнгөрч байсан байх. Гэрт нь ороход ******* авдрынхаа хажуу хэсэгт суусан хамт нэг танихгүй залуу хоёр согтуу тухайн залуу нь гартаа архины шил барьчихсан цохиод байж байсан. Мөн *******гийн нүүр, ам нь битүү цус нөж болсон хавдсан байдалтай байсан бөгөөд тухайн залуугийн хамар амнаас цус гарсан байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 19-20/
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би аав *******ын хамт 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой хөдөө машинтай нь үхэр малаа хайх гэж явсан. Тэгээд нэг айл дээр очсон бөгөөд тухайн айлд нэг танихгүй ах байсан. Аав тухайн ахтай архи уусан. Тэгж байгаад хоорондоо зодолдсон. Тэр ах аавыг “мөнгө эгчих хонийг чинь хараад өгье” гэхэд аав “үгүй” гэсэн. Тэгсэн аав руу аяга шидсэн. Тэр хоёр дахиад зодолдоод байсан. Танихгүй хоёр ах ирээд аавын гар хөлийг нь уясан. Аавыг тухайн хоёр ах зодож цохисон зүйл байхгүй. Харин аавтай зодолдсон ах аавыг хүлээтэй байхад нь гарыг нь өчөөд мөн хоолойг нь боогоод байсан...” гэжээ. /хх-ийн 28/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 тоот дүгнэлтэд:
1. *******гийн биед тархины дагзны хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, 2 нүдний эргэн тойрон цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, дух, хамар, зүүн чих, хүзүү, баруун суга, бугалга, тохой, шуу, зүүн бугалга, нурууны дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 32-35/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 138 тоот хэргийн материалаар хийсэн дүгнэлтэд:
1. *******гийн биед тархины таславч хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зулай, зүүн чамархай, хамар, хоёр хацар, баруун нүдний орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, дух, хамар, зүүн чих, хүзүү, баруун суга, бугалга, тохой, шуу, нуруунд зулгаралт үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд үүссэн байх боломжтой.
5. *******гийн биед үүссэн тархины таславч хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зулай, зүүн чамархай, хамар, хоёр хацар, баруун нүдний орчмын зөөлөн эдийн няцрал нь дангаараа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганд цус хуралт, дух, хамар, зүүн чих, хүзүү, баруун суга, бугалга, тохой, шуу, нурууны зулгаралтууд нь нийтдээ болон дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтлүүд болно гэжээ. /хх-ийн 54-57/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 752 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед уруулд язарсан шарх, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, дух, хүзүү, баруун шуу, зүүн бугуй, баруун даланд зулгаралт, дух, зүүн эгэм, цээж орчим, хүзүү, зүүн бугалга, шуу, баруун шуунд цус хуралт, зүүн шуу, баруун сарвууны 1-р хуруу, зүүн сарвууны 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 77-79/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би барьж аваад дараад байхад намайг доороос цохиод болохгүй байхаар нь ганц, нэг алгадсан. Би өндийх гээд байхад ******* намайг татчихсан. Тэгэхэд хүчиндээ нүүрээрээ хамар хэсэгт нь мөргөчихсөн. Бид хоёрын хамарнаас цус гарсан. Би явлаа гэхэд намайг явуулахгүй гээд миний машинд суугаад байхаар нь буу гээд бас маргалдсан. Бид хоёр бие биенээ нээх цохьсон зүйл байхгүй. Харин зууралдаад байсан. Гэрт нь орж байхад мотоциклтой хоёр залуу ирээд бид хоёрыг салгаад намайг хүлсэн. Хүлээтэй байж байхад ******* миний хоёр гарыг арагш нь татаж хөшөөд мөн хоёр гарын эрхий, долоовор хурууг хөшөөд байсан бөгөөд тухайн хоёр залуу *******г “боль л доо, мөрийг нь мулталлаа ш дээ” гэхэд “зүгээрээ мултардаггүй юм аа” гээд байсан...” гэжээ. /хх-ийн 88-89, 120-121/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...******* машинаасаа хоёр шил архи оруулж ирээд “нэгийг нь хоёулаа нойрны эм болгоод уучихье, нэгийг нь чи дараа уугаарай” гэж хэлсэн. Бид хоёр нэг шил архи уусны дараа би хүний авчирч өгсөн архи юм байна гэж бодоод дахиад нэг шил архийг нь гаргаж уусан. 2 дахь шил архиа ууж байхад дахиад нэг шил архи оруулж ирээд задалсан. Ууж байгаад би унтах гээд орон дээрээ хэвтсэн чинь намайг ортой чирж буулгаад зодож эхэлсэн. Намайг дээрээс минь үсдээд толгой тархигүй, нүүр рүү цохиод эхэлсэн. Би “болиочээ” гэж хэлэхэд болих шинжгүй цохиод байсан. Арай гэж босоод гэрээс гарч гэр тойрч зугтаасан, тэгээд машиндаа ороод суухад машинд орж ирээд зодоод байсан. Мөн үсдээд гэр рүү чирж оруулсан...” гэжээ. /хх-ийн 92-93/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 21-22/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 23-24/
Гэрч Б.ын мэдүүлэг /хх-ийн 25-26/
Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг /хх-ийн 29-30, 118-119/
Яаралтай тусламжийн хуудас болон өвчний түүх, эмчийн үзлэгийн тодорхойлолтууд /хх-ийн 36-67, 39-49, 58, 60-74, 80/
*******гийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 94, 96/
*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 98/
Дорнод аймгийн ******* сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100/
*******гээс хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 108-110/
*******аас хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 135-145/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97, 101/ болон шүүх хуралдаанд *******аас шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 9 ширхэг баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд 2 ширхэг сидид буулгасан ярианы бичлэгийг шинжлэн судалсанд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Ундгай овогт ******* *******, Баадууд овогт ******* ******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар ******* нь *******гийн биед тархины таславч хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зулай, зүүн чамархай, хамар, хоёр хацар, баруун нүдний орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, дух, хамар, зүүн чих, хүзүү, баруун суга, бугалга, тохой, шуу, нуруунд зулгаралт гэмтэл, ******* нь *******ын биед уруулд язарсан шарх, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, дух, хүзүү, баруун шуу, зүүн бугуй, баруун даланд зулгаралт, дух, зүүн эгэм, цээж орчим, хүзүү, зүүн бугалга, шуу, баруун шуунд цус хуралт, зүүн шуу, баруун сарвууны 1-р хуруу, зүүн сарвууны 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...би барьж аваад дараад байхад намайг доороос цохиод болохгүй байхаар нь ганц, нэг алгадсан. Би өндийх гээд байхад ******* намайг татчихсан. Тэгэхэд хүчиндээ нүүрээрээ хамар хэсэгт нь мөргөчихсөн. Бид хоёрын хамарнаас цус гарсан. Би явлаа гэхэд намайг явуулахгүй гээд миний машинд суугаад байхаар нь буу гээд бас маргалдсан. ...Гэрт нь орж байхад мотоциклтой хоёр залуу ирээд бид хоёрыг салгаад намайг хүлсэн. Хүлээтэй байж байхад ******* миний хоёр гарыг арагш нь татаж хөшөөд мөн хоёр гарын эрхий, долоовор хурууг хөшөөд байсан...” гэх, шүүгдэгч *******гийн “...Ууж байгаад би унтах гээд орон дээрээ хэвтсэн чинь намайг ортой чирж буулгаад зодож эхэлсэн. Намайг дээрээс минь үсдээд толгой тархигүй, нүүр рүү цохиод эхэлсэн. Би “болиочээ” гэж хэлэхэд болих шинжгүй цохиод байсан. Арай гэж босоод гэрээс гарч гэр тойрч зугтаасан, тэгээд машиндаа ороод суухад машинд орж ирээд зодоод байсан. Мөн үсдээд гэр рүү чирж оруулсан...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “...2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад хөрш нутагладаг малчин мотоциклтой ганцаараа ирээд “*******г хүн зодоод байна, очоод салгаад өгөөч гээд эхнэр нь яриад байна, хоёулаа хамт очъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хамт *******гийн гэр рүү нь очсон бөгөөд 00 цаг өнгөрч байсан байх. Гэрт нь ороход ******* авдрынхаа хажуу хэсэгт суусан хамт нэг танихгүй залуу хоёр согтуу тухайн залуу нь гартаа архины шил барьчихсан цохиод байж байсан. Мөн *******гийн нүүр, ам нь битүү цус нөж болсон хавдсан байдалтай байсан бөгөөд тухайн залуугийн хамар амнаас цус гарсан байдалтай байсан...” гэх, насанд хүрээгүй гэрч ийн “...нэг айл дээр очсон бөгөөд тухайн айлд нэг танихгүй ах байсан. Аав тухайн ахтай архи уусан. Тэгж байгаад хоорондоо зодолдсон. Тэр ах аавыг “мөнгө эгчих хонийг чинь хараад өгье” гэхэд аав “үгүй” гэсэн. Тэгсэн аав руу аяга шидсэн. Тэр хоёр дахиад зодолдоод байсан. Танихгүй хоёр ах ирээд аавын гар хөлийг нь уясан. Аавыг тухайн хоёр ах зодож цохисон зүйл байхгүй. Харин аавтай зодолдсон ах аавыг хүлээтэй байхад нь гарыг нь өчөөд мөн хоолойг нь боогоод байсан...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч .........., Б.ын нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 752 тоот, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 тоот дүгнэлтүүд, дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 138 тоот хэргийн материалаар хийсэн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 752 тоот, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 тоот дүгнэлтүүд, дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 138 тоот хэргийн материалаар хийсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь хоорондоо харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь хохирол төлбөрийг харилцан төлөх асуудлаар шүүх хуралдаанаас завсарлага авч “...******* нь *******аас 1,470,647 төгрөг, ******* нь *******гээс 969,394 төгрөгийг харилцан нэхэмжилж, зөрүү 501,253 төгрөгийг ******* нь *******гийн дансанд шилжүүлж өгч хохирол төлбөргүй болсон. Цаашид гаргах зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэхээр тохиролцсон болно...” гэж харилцан тохиролцсон байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ярианы бичлэг бүхий сиди хоёр ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ундгай овогт ******* *******, Баадууд овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ад 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ярианы бичлэг бүхий сиди хоёр ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА