Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар  2023/ШЦТ/289

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Г.Онон,       

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ******* ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт ******* дүүргийн 5 дугаар хороо *******ын ******* тоотод оршин суух, урьд

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял,

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******ы ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай зочид буудлаас хохирогч У.ын эзэмшлийн Айфоне 11, Айфоне 7 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч У.д нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ:  “...мэдүүлэг өгөхгүй... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Энхтулгын өгсөн мэдүүлэг “...Би гэж хүний хуурай дүү нь бөгөөд бид нар нэгнээ 2020 оноос хойш мэддэг болсон. 2022 оны . дугаар сарын 20-нд би гэртээ байхад 12 цагийн үед ах над руу залгаад хаана байна гээд асуухаар нь би гэртээ байгаагаа хэлсэн. Ингээд бид хоёр хорооллын эцэст нэг буудалд байна гэхээр нь тэнд нь очиж уулзсан. Намайг очиход ах өөр хоёр найзтайгаа хамт байсан ба тэд нар нэлээд согтуу байгаа харагдсан. Би 14 цагийн үед очсон бөгөөд тэнд бид нар гурван шил 0,75 литрийн архи авч уусан. Тэгээд хоёр найз нь 19 цагийн үед явсан. ах бид хоёр үлдсэн архиа ууж дуусгаад ах унтаад өгсөн. 21 цаг болж байхад би гарч явах болоод цүнхнээс нь хоёр гар утсыг нь аваад өөрийн цүнхэндээ хийгээд хаалга нь онгорхой үлдэж байгаа юм чинь гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч У.ын өгсөн: “...******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай зочид буудалд *******, Ичинхорлоо нарын хамт орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би тэр өдөр тасраад унтаад өгсөн байсан. Өглөө сэрэхэд буудлын өрөөнд ганцаараа байсан. Тэгээд өөрийн гар утсаа буудлын өрөөнд хайгаад үзтэл байхгүй байсан тул хамт байсан Ичинхорлоо руу миний утсыг харсан уу гэж асуухад ******* үлдсэн. Би сайн мэдэхгүй байна гэсэн. Тэгээд би ******* руу чат бичээд өөрийн гар утсаа асуутал би аваад гарсан тэгээд хаана хаяснаа бол сайн мэдэхгүй байна би утсыг чинь төлж өгнө гэж хэлээд сар гаран болж байна. Миний гар утас Айфоне 11 про загварын гар утас байсан. 1,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас хуудас/,

 

- “” ХХК-н 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.******* нь 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай зочид буудлаас хохирогч У.ын эзэмшлийн Айфоне 11, Айфоне 7 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч У.т нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Э.Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.*******ас нийт 1,000,000 төгрөг гаргуулж, хохирогч У.т олгох саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Э.******* нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...гэм буруу болон зүйлчлэл дээр хэлэх санал байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Энхтулгын өгсөн мэдүүлэг “...Би гэж хүний хуурай дүү нь бөгөөд бид нар нэгнээ 2020 оноос хойш мэддэг болсон. 2022 оны . дугаар сарын 20-нд би гэртээ байхад 12 цагийн үед ах над руу залгаад хаана байна гээд асуухаар нь би гэртээ байгаагаа хэлсэн. Ингээд бид хоёр хорооллын эцэст нэг буудалд байна гэхээр нь тэнд нь очиж уулзсан. Намайг очиход ах өөр хоёр найзтайгаа хамт байсан ба тэд нар нэлээд согтуу байгаа харагдсан. Би 14 цагийн үед очсон бөгөөд тэнд бид нар гурван шил 0,75 литрийн архи авч уусан. Тэгээд хоёр найз нь 19 цагийн үед явсан. ах бид хоёр үлдсэн архиа ууж дуусгаад ах унтаад өгсөн. 21 цаг болж байхад би гарч явах болоод цүнхнээс нь хоёр гар утсыг нь аваад өөрийн цүнхэндээ хийгээд хаалга нь онгорхой үлдэж байгаа юм чинь гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч У.ын өгсөн: “...******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай зочид буудалд *******, Ичинхорлоо нарын хамт орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би тэр өдөр тасраад унтаад өгсөн байсан. Өглөө сэрэхэд буудлын өрөөнд ганцаараа байсан. Тэгээд өөрийн гар утсаа буудлын өрөөнд хайгаад үзтэл байхгүй байсан тул хамт байсан Ичинхорлоо руу миний утсыг харсан уу гэж асуухад ******* үлдсэн. Би сайн мэдэхгүй байна гэсэн. Тэгээд би ******* руу чат бичээд өөрийн гар утсаа асуутал би аваад гарсан тэгээд хаана хаяснаа бол сайн мэдэхгүй байна би утсыг чинь төлж өгнө гэж хэлээд сар гаран болж байна. Миний гар утас Айфоне 11 про загварын гар утас байсан. 1,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас хуудас/, “” ХХК-н 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.******* нь 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай зочид буудлаас хохирогч У.ын эзэмшлийн Айфоне 11, Айфоне 7 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч У.т нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн зүгээс хохирогчид хохирол 500,000 төгрөгийн төлсөн гэх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.*******ас 1,500,000 төгрөг гаргуулж, хохирогч У.т олгож шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгч: “...Оногдуулсан ялыг биелүүлнэ...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ы Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхтулгыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ас нийт 1,500,000 төгрөг гаргуулж, хохирогч У.т олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ