| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0121/э |
| Дугаар | 2023/ШЦТ/127 |
| Огноо | 2023-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Энхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000109 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан, мөн Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Хатгин овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд согтуугаар хохирогч таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, тогоотой халуун тос цацаж, эрүүл мэндэд нь зүүн бугалга, цээж, хэвлийн зүүн хажуу хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 11 цагийн орчимд нутгийн залуу танил миний гар утас руу залгаад “манай гэрт хүрээд ир, чи машинтай юм чинь ус зөөгөөд өгчих” гэж хэлэхээр нь би зөвшөөрч ажлаасаа чөлөө аваад манай ажлаас 10 орчим км зайд байдаг ын гэрт очиход болон нэрийг нь мэдэхгүй Жоохноо, ******* нар архи уугаад сууж байсан бөгөөд миний хувьд тэдний нарын ууж байсан архинаас хамт уусан. Ингээд 15 цагийн орчимд байх гэрийн эзэн уусан архиндаа согтоод унтаж *******, Жоохноо бид гурав тэдний гэрээс холгүй байдаг Нямаа гэх залуугийн гэр рүү явахаар болж Жоохноо машин бариад хажууд нь ******* бид хоёр суугаад явж байхдаа би Жоохноод зарсан наймааныхаа талаар хоорондоо ярьж байхад хажуугаас ******* “чи бугуйл үнэтэй зарсан байна, шуналтай” гэх зэргийн үг хэлээд надтай маргаан үүсгэсэн. Нямдоржийн гэрийн гадаа ирээд гэр рүү эхлээд Жоохноо орж би араас нь орох гээд явж байхад ******* гэрийн зүүн талаар орох шиг болоод буцаж гарч ирэхдээ гартаа тогоо барьж ирээд дотор нь байсан халуун тосыг ямар нэгэн үг хэлэлгүй шууд цацсан...” гэжээ. /хх-ийн 14-16/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын 6 дугаар баг, “Хөвөө нуур” гэх газарт мал маллаж амьдардаг найз ын гэрт очиход надад авдарнаасаа “Хараа” гэх нэртэй 0,75 литрийн архи гаргаж бид хоёр хамт уугаад сууж байхад утсаараа дуудаж “найздаа ус аваад өгчих” гэж ярьсан. Нэг их удалгүй гаднаас орж ирэхдээ “Хараа” нэртэй 0,75 литрийн архи барьчихсан орж ирсэн бөгөөд бид гурав тэр архийг хуваагаад ууж байхад тасарчихсан. Тэгэхээр нь ******* бид гурав “Таван толгой” гэх газарт нутагладаг цэргийн он жавын гэр рүү нь явахаар гарсан. Замынхаа талаас би машиныг барьсан. Нямсүрэнгийн гэрийн гадаа ирээд машинаас буугаад түрүүлээд алхаж байхад миний араас явж байсан. Тэгсэн гэнэт бахиралдаад эхлэхээр нь эргэж хараад гүйж очоод бариад авахад тохой, баруун талын ташаан толгой хэсэг рүү нь халуун тос цацсан байсан. “Хэн рүү халуун тос цацсан бэ” гэж асуухад Нямсүрэнгийн эхнэр ******* рүү заахад ******* халуун тостой байсан гэх тогоог барьчихсан зогсож байсан...” гэжээ. /хх-ийн 26-27/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 146 тоот дүгнэлтэд:
1. гийн биед зүүн бугалга, цээж, хэвлийн зүүн хажуу хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. 3. Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 34-35/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тухайн үед дүү одоо хохирогч болсон найз гар утас руу залгаж “машинаараа ус аваад өгчих” гэж дуудахад удалгүй ирэхдээ мөн “Хараа” гэх шошготой 0,75 литрийн архитай ирээд тухайн архийг бид нар хувааж уугаад дуусч байхад дүү уусан архиндаа согтоод унтаад өгсөн. ...замд явж байхад өөрийн сураар хийсэн бугуйлаа т зарсан талаар яриад байхаар нь би түүнд хандан “чи ямар үнэтэй өгдөг юм бэ” гэж хэлээд бага зэрэг маргалдсан. ...бид гурав явсаар байгаад Нямсүрэнгийн гадаа ирсэн. Машинаас буугаад миний хувьд гэр рүү орох гээд явж байснаа оролгүй гэрийн хажуу талаар хойш гарахад миний араас ирж байсан намайг зодох гэж байгаа бололтой гүйгээд ирэхээр нь би тэрэгний арал дээр тогоотой байсан тосыг аваад түүн рүү цацсан...” гэжээ. /хх-ийн 42-43/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 22-23/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 30-31/
Дорнод аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44/
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 45/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Хатгин овогт ******* ******* нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар хохирогч таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, тогоотой халуун тос цацаж, эрүүл мэндэд нь зүүн бугалга, цээж, хэвлийн зүүн хажуу хэсгийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...бид гурав машинаас буугаад миний хувьд гэр рүү орох гээд явж байснаа оролгүй гэрийн хажуу талаар хойш гарахад миний араас ирж байсан намайг зодох гэж байгаа бололтой гүйгээд ирэхээр нь би тэрэгний арал дээр тогоотой байсан тосыг аваад түүн рүү цацсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч гийн “...Нямдоржийн гэрийн гадаа ирээд гэр рүү эхлээд Жоохноо орж би араас нь орох гээд явж байхад ******* гэрийн зүүн талаар орох шиг болоод буцаж гарч ирэхдээ гартаа тогоо барьж ирээд дотор нь байсан халуун тосыг ямар нэгэн үг хэлэлгүй шууд цацсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “...Нямсүрэнгийн гэрийн гадаа ирээд машинаас буугаад түрүүлээд алхаж байхад миний араас явж байсан. Тэгсэн гэнэт бахиралдаад эхлэхээр нь эргэж хараад гүйж очоод бариад авахад тохой, баруун талын ташаан толгой хэсэг рүү нь халуун тос цацсан байсан. “Хэн рүү халуун тос цацсан бэ” гэж асуухад Нямсүрэнгийн эхнэр ******* рүү заахад ******* халуун тостой байсан гэх тогоог барьчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг, гэрч .........., Ш. нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 146 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 146 тоот “...гийн биед зүүн бугалга, цээж, хэвлийн зүүн хажуу хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч нь шүүгдэгчид гомдолтой гэх боловч хохирол төлбөртой холбоотой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА