Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

 

 

2023          04            13                                     2023/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.*******а нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ад холбогдох эрүүгийн 2315000830069 дугаартай, 163/2023/0077/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Б******* *******а, Булган аймгийн ******* суманд 1978 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн ******* жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, 45 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, /РД:ГГ78030814/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*******а нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Булган аймгийн ******* тосгоны нутагт 18-84 БУА улсын дугаартай саарал өнгийн УАЗ-220595 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын Хөдөлгөөний дүрмийн 3.1-а заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/,12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэснийг тус тус зөрчиж тухайн ангилалд тохирсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Д.Нийн биед хүнд хохирол учирсан буюу “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000830069 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Б.*******а нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Булган аймгийн ******* тосгоны нутагт 18-84 БУА улсын дугаартай саарал өнгийн УАЗ-220595 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын Хөдөлгөөний дүрмийн 3.1-а заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/,12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэснийг тус тус зөрчиж тухайн ангилалд тохирсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Д.Нийн биед хүнд хохирол учирсан буюу “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Энхбатын 21 дугаартай: “...1.2 Магадлуулагч Нийн биед баруун гайморын хөндийн урд, хажуу хана, баруун нүдний ухархайн урд доод ирмэг, доод хана, баруун хацар, ясны нум дайрч цөмөрсөн зөрүүтэй хугарал, баруун суурь ясны хугарал, баруун гайморын хөндий цустай гэмтэл тогтоогдлоо....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

3. Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д Бийн өгсөн: “...Би байгууллагын удирдлагуудтай ярьж зөвшилцсөн. Тэгээд уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгалаар төлөх боломжтой учир жолооч *******ын хувьд гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дахь тал/,

4. Иргэний нэхэмжлэгч Г.Бгийн өгсөн: “...Миний хувьд гомдолтой байна.Одоогийн байдлаар би ойролцоогоор 400.000 төгрөг зарцуулчихсан байгаа. Гэхдээ би уг мөнгийг нэхэмжилж авахгүй. Харин хамрын ясны хугарал, мөн таславчны мурийлт, зэргийн хагалгаанд ороход хувийн эмнэлэг надад 1.890.000 төгрөгийн өртөгтэй талаар хариу хэлсэн. Би уг хагалгааны мөнгийг л авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111 дэх тал/,

5. Иргэний нэхэмжлэгч Г.Бгийн дахин өгсөн: “...Миний хувьд гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би 1.890.000 төгрөг болох хохирлоо барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113 дахь тал/,

6. Иргэний нэхэмжлэгч Б.Угийн өгсөн: “...Миний хувьд нэг байгууллагын хүмүүс учир гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дахь тал/,

7. Иргэний нэхэмжлэгч Э.Нийн өгсөн: “...Миний хувьд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119 дэх тал/,

8. Хохирогч Д.Нийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Аймгийн цасны баярт ******* тосгон явах гээд ажлынхантай саарал өнгийн фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Улмаар Хялганат тосгоноос оройн 21 цагийн орчимд хөдлөөд явж байсан. Би болохоор тухайн үед жолоочийн арын суудалд арагшаагаа хараад унтаж явтал түс тас хийгээд осол болсны дараа сэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/,

9. Гэрч Т.Гын өгсөн: “...Уг арга хэмжээнд оролцчихоод буцаад 21 цаг 30 минутын орчим явж байгаад Хангал сумын 1 дүгээр баг Галтайн гүүр гэх газарт зам тээврийн осолд орсон. Тэгээд П.О эгч бид 2 түрүүлж буугаад би жолоочоос түлхүүрийг нь авч тухайн тээврийн хэрэгслийнхээ дунд хаалгыг онгойлгож хүмүүсээ буулгачхаад 1 машин зогсоож утсаар нь эрүүл мэндийн төвийн жолооч Н.Отгонбямба ах руу залгахад утас нь холбогдоогүй.Тэгээд байж байтал Хангал сумын эрүүл мэндийн төвийн фургон машин 1 эмчтэй хамт ирсэн. Тэгээд биднийг аваад Хангал сумын эрүүл мэндийн төвд очоод тэнд боолт хийлгээд Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү аваачиж тэнд рентген зураг авхуулж, эход харуулсан.Миний толгойн тус газар хагарч, Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121 дэх тал/,

10. Гэрч Б.Гын өгсөн: “...тус өдрийн 08 цагийн орчим ******* тосгон руу мөсний баярт оролцохоор ажлын газрынхаа хүмүүс болох Б.У, Д.Нарантуяа, Г.Байгалмаа, Э.Нэ, Т.Г, А.О, Д.Б, Н.Б, нарын хамт Булган аймгийн эрүүл мэндийн газрын 15-84 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай ажлын жижүүр Б.*******а ах жолоодон хөдөлсөн. Тэгээд тэр газраа 11 цагийн орчим очсон. Тэгээд уг арга хэмжээнд оролцчихоод буцаад 21 цаг 30 минутын орчимд Хангал сумын 1 дүгээр баг Галтайн гүүр гэх газарт явж байгаад шарваад хазайх шиг болсон.Тэгээд нэг мэдсэн чинь Т.Г бид нарыг машины дунд талын хаалгаар буулгасан.Тэгээд бид нар буугаад байж байтал Хангал сумын эрүүл мэндийн төвийн фургон машин 1 эмэгтэй хамт ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/,

11. Гэрч Н.Бийн өгсөн: “...******* тосгон руу мөсний баярт оролцохоор ажлын газрынхаа хүмүүс болох Б.У, Д.Нарантуяа, Г.Б, Э.Нэ, Т.Г, А.О, Д.Б, Б.Га нарын хамт Булган аймгийн Эрүүл мэндийн газрын 15-84 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай ажлын жижүүр *******а ах жолоодон хөдөлсөн.Тэгээд тэр газраа 11 цагийн орчим очсон.Тэгээд уг арга хэмжээнд оролцчихоод буцаад 21 цаг 30 минутын орчимд Хангал сумын 1 дүгээр баг Галтайн гүүр гэх газарт явж байтал машин шарваад хазайх шиг болсон.Тэгээд цааш юу болсоныг сайн санахгүй байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125 дахь тал/,

12. Гэрч А.Оын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн цасны баярт оролцох гзэд ажлынхаа хамт олонтойгоо хамт Булган аймгаас ******* тосгонд очсон. Улмаар оройн 21 цаг өнгөрч байх үед эргээд Булган аймгийн төв рүү хөдөлсөн. Тэгээд би ажлын фургон маркийн тээврийн хэрэгслийн хамгийн арын суудалд сууж явсан тул урагш замыг анзаарч хараагүй явж байтал машин дайвалзаж улмаар тэнцвэрээ алдаж машин замаас гэрч онхолдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Б.*******а нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Булган аймгийн ******* тосгоны нутагт 18-84 БУА улсын дугаартай саарал өнгийн УАЗ-220595 “Фургонмаркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-а заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхгүй буюу “Фургон” маркийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, 2.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэснийг тус тус зөрчиж, онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргасны улмаас  тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Д.Нийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас шинжээчийн 21 дугаартай: “...Нийн биед баруун гайморын хөндийн урд, хажуу хана, баруун нүдний ухархайн урд доод ирмэг, доод хана, баруун хацар, ясны нум дайрч цөмөрсөн зөрүүтэй хугарал, баруун суурь ясны хугарал, баруун гайморын хөндий цустай гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Б.*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан,

 Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол хүндрүүлж зүйлчлэхээр тогтоосон тул түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчилсэн прокурорын зүйлчлэл тохирсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй,хохирогч,иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.*******а нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд  үнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас Д.Нийн биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Нарантуяа нь хохирол төлбөр, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

 Иргэний нэхэмжлэгч Д.Б нь тээврийн хэрэгсэлд учирсан хохиролыг даатгалаар төлүүлэх тул шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэхгүй зүйл, гомдол саналгүй, нэхэмжлэл гаргаагүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Г.Б нь мөрдөн шалган ажиллагааны явцад 1.890.000 /нэг сая найман зуун ерэн найман/ төгрөгийг шүүгдэгч Б.*******аас авсан тус гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Б.У, Э.Нэ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв. 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******а нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 1522- дугаар талд авагдсан Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, жолоодох эрхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.*******а нь Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн ******* жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах саналыг шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын  хугацаагаар тэнсэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.*******а нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, шүүгдэгч Б.*******ын “B, Сангилалын 63187 дугаартай жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б******* *******ыг тээврийн хэрэгсэл жоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  дахь хэсгийн 2.2 2.3 дахь хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.*******ад оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүрэг хүлээлгэх, тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох зэрэг үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож түүнд хяналт тавихыг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг болон хязгаарлалтыг зөрчсөн, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******ад сануулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******а цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******ын “B, Сангилалын 63187 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СУВД-ЭРДЭНЭ