| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0008/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/83 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Б.Батцоож, хохирогч Ж., Ж. /цахимаар/ тэдний өмгөөлөгч Б.Мөнхзаяа, шүүгдэгч Т.*******, Д.*******, Э.*******, тэдний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Алимаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ы *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******, *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2236001630196 дугаартай, 178/2023/0008/Э/ индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын 09 дүгээр // багт оршин суух хаягтай, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх, ******* ургийн овогт *******ы *******, регистрийн дугаар: ДЛ*******;
2.Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын 09 дүгээр // багт оршин суух хаягтай, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПЭ;
3.Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 23-ны өдөр аймгийн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт аймгийн сумын 09 дүгээр // багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПЮ;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.*******, Д.*******, Э.******* нар нь аймгийн сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэр Шар тохой гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас ах дүү хоёр Ж., Ж. нарыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Т.******* нь хохирогч Ж.ын эзэмшлийн Samsung А-52 маркийн гар утсыг булаан авч чулуун дээр цохиж, гол руу шидэж бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараахь нотлох баримтыг шинжлэн судлав.
1. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 565 дугаартай... Ж.ын биед тархи доргилт, баруун бугалганы ар дээд хэсгийн цус хуралт, баруун бугалганы доод хэсэг болон баруун шууны гадна дээд хэсгийг хамарсан цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт,зүүн бугалганы гадна доод хэсэг болон зүүн шууны гадна дээд дунд хэсгийг хамарсан цус хуралт, зүүн далны доод хэсгийн цус хуралт, баруун өгзөг хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна дээд хэсгийн цус хуралт,зүүн гуяны гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн өвдөг шилбэний урд дунд хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.Ж.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 26-28-р хуудас/
2. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 564 дугаартай...Ж.ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины баруун хэсгийн зулгаралт,баруун нүдний доод зовхины зулгаралтууд, баруун бугалганы гадна доод хэсгийн зулгаралт,баруун шууны гадна доод хэсгийн цус хуралт, баруун гарын бугуй хэсгийн зөөлөн эдийн няцрал,зүүн далны зүүн дээд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы ар доод хэсгийн цус хуралт болон зулгаралт, зүүн гарын шууны урд дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны дотор дунд хэсгийн зулгаралтууд, хэвлийн зүүн ар хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний гадна ар хэсгийн цус хуралт, зүүн шилбэний гадна дунд хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 35-37-р хуудас/
3. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 570 дугаартай...Т.*******ын биед хэвлийн зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн шилбэний дотор дунд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 43-44-р хуудас/
4. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 569 дугаартай...Э.*******ын биед хүзүүний баруун урд хэсгийн зулгаралтууд, зүүн бугалганы урд дээд хэсгийн цус хуралт, хэвлийн баруун дээд хэсгийн зулгаралт, хэвлийн дунд хэсгийн цус хуралт, хэвлийн баруун дээд хэсгийн зулгаралт, хэвлийн дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 50-51-р хуудас/
5.Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ж., Ж. бид гурав ногооны талбай руу явах замдаа Т.*******ынд очиж “ ногооны талбай руу адуу ороод төмс сүйтгэчихсэн байна, та харав уу” гэхэд “ бид нар адуу оруулчихсан юм уу, бид нар сүйтгэчихсэн юмуу “ гээд агсарч эхэлсэн.Тэгтэл Э.******* бас “бид нар ямар танай торны манаач юмуу “ гээд босож ирээд Ж.ыг заамдаад автал Т.******* Ж.ыг Э.*******ын хамт заамдаад авсан.Энэ үед Д.******* гаднаас гэрийн хананы мод оруулж ирээд Ж., Ж. хоёрыг цохиж эхэлсэн.Тэгэхээр нь Ж. өөрийн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн.Тэгээд бүгдээрээ гадаа гараад Ж. бичлэг хийж байхад Т.******* түүний зүүн нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон.Ж. нүдээ дараад тонгойход гарт нь байсан утсыг нь булааж аваад гэрийн хаяанд байсан чулуун дээр цохиж хагалаад гэрийнх нь гадаах голын ус руу шидсэн.Э.******* Ж.ыг дэгээдэж унагаад ар талд нь гараад гараараа хоолойг нь боосон.Ж.ыг газарт унасан байхад Т.******* очиж цохих гэж байтал Ж. Т.*******ын ар талаас хоёр гараараа тэвэрч бариад цааш аваад явсан. Тэр үед Д.******* төмөр турбогоор Ж.ыг цохисон.Тэгэхээр нь би очиж Д.*******ээс турбог нь булааж аваад хол шидчихээд Ж., Э.******* нарыг салгасан.Тухайн зодооны зарим хэсгийг би өөрийн гар утсаараа бичлэг хийсэн... гэх мэдүүлэг / хэргийн 66-67-р хуудас/
6.Хохирогч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би толгойдоо цохиулаад тонгойх үед миний гарт байсан гар утсыг Т.******* булааж аваад гэрийн гадна байсан чулуун дээр цохиж хагалаад гол руу шидсэн.Би “миний утсыг гаргаж өг” гэхэд Т.*******” чиний утсыг би яаж мэдэх юм, очих газраа оч, чи юу ч олж долоохгүй” гэж хэлсэн...Миний ар нуруу, гар,их бие хэсэгт Д.******* цохисон.Т.******* нүд рүү гараараа атгаж байгаад цохисон.Э.******* миний хувцасыг урсан.Гол гэмтлүүдийг Т.*******, Д.******* 2 учруулсан гэж бодож байна.Тухайн үед голын ус ширүүн байсан тул би утсаа гаргаж авч чадаагүй, орхиод явсан. Тэр утсыг 2022 оны 4 сард Улаабаатар хотод очсон үедээ худалдаж авч байсан.1,350,000 төгрөгний үнэтэй А52 загварын утас, баримт нь надад байгаа...гэх мэдүүлэг / хэргийн 72-73-р хуудас/
7.Хохирогч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Т.*******, Э.******* бид гурав барьцалдаад хэн цохиод байгааг нь мэдэхгүй бөөгнөрсөн юм болоод байж байсан, ямартай ч Э.******* нэг удаа миний толгой руу өшиглөсөн.Бас Т.*******ын эхнэр болох эмэгтэй намайг төмөр турбогоор хоёр гар, хоёр гуяны гадна талын хэсэг рүү ойролцоогоор баруун зүүн гуя руу 4 удаа, хоёр талын тохойны дээд хэсэгт, баруун зүүн тал руу 2 удаа, ар нуруунд 1-2 удаа, ууц нурууны хэсэг рүү 1-2 удаа цохисон...Манай ах Ж. бичлэг хийж байхад нь гар утсыг Т.******* булааж аваад чулуу руу 2 удаа цохиод гол руу шидсэн...гэх мэдүүлэг / хэргийн 81-82-р хуудас/
8.Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ж. манай хүүг “ чи адуу оруулсан байх нь “ гээд багалзуурдаад авсан.Тэгэхээр нь авгай бид хоёр салгах гээд дийлэхгүй болохоор манай авгай модоор цохиж хүүгээ салгаж авсан.Хүүгээ салгаж аваад гэр лүү орох гэтэл тэд нар дахиад зодсон.Намайг Ж. барьж аваад төмсөг рүү өшиглөөд хөдөлгөөнгүй болгосон.Ж. надаас утсаа нэхээд явахгүй байсан.Хэрүүл маргаан талбайд адуу орсноос болж үүссэн... гэх мэдүүлэг / хэргийн 105-106-р хуудас/
9.Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ж. манай хүүг гадаа гаргаад голын хөвөө рүү чирч байхаар нь унины мод аваад араас нь очиж Ж.ын хөлийн шилбэ, гарын булчин руу цохисон.Энэ хооронд Ж., Т.******* хоёр зодолдож эхэлсэн. Ж. утсаараа бичлэг хийгээд байхаар нь манай нөхөр гар утсыг нь булааж аваад чулуудчихсан. Сүүлд үзэхэд утас нь гол руу унаагүй голын эргийн дэрсэн дээр байсныг олж аваад Ж.д хүлээлгэж өгсөн.Би нөхрөө салгах гээд Ж.ын гар луу модоор цохисон.Тэгээд нөхөр хүү хоёроо салгаж аваад гэртээ ороод байж байтал тэр хоёр залуу орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь “ гарцгаа, гар” гээд модоороо цохиж хөөсөн...гэх мэдүүлэг / хэргийн 114-115-р хуудас/
10.Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тэр өдрийн 16 цагийн орчимд Ж.,Ж., А. гурав аймгийн сумын Улаанбураа багийн Шар тохой гэх газарт байсан манай гэрт Портер машинтай ирсэн.Би Ж.д “ танай торонд адуу орчихсон байсныг 2 хоногийн өмнө би тууж гаргасан.Миний буруу юм уу гэж хэлтэл Ж. “ чи юу гэж томроод байгаа юм бэ бацаан минь” гэж хэлээд заамдаад авсан.Намайг заамдаж аваад гэрийн хойт талд аваачаад миний зүүн талын чих рүү гараа атгаж байгаад цохисон.Тэгж байтал Ж., А. нар ирээд намайг хавирч унагаад өшиглөж байхад манай ээж мод авчирч тэднийг цохиж намайг салгасан.Би тэр залуусыг цохиогүй...гэх мэдүүлэг / хэргийн 123-124- р хуудас/
11.Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 08 сарын 23-ны өдрийн ...Samsung Galaxy А52 загварын гар утас-700,000 төгрөг ...гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 130-131-р хуудас/
12.Шинжээч эмч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ж.ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба биеийн бусад хэсэгт байх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч болно.Т.*******ын биед учирсан гэмтлүүд цус хуралт, зөөлөн эдийн няцралын талбайн хэмжээнээс харахад гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна. Э.*******ын биед учирсан өнгөц зулгаралт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна.Тухайн хэрэг учрал болсноос хойш цаг хугацааны хувьд удсан, мөн биеийн гадаргууд байсан гэмтлүүд арилж үгүй болсон тул дахин шинжилгээ хийхэд учир дутагдалтай...гэх мэдүүлэг / хэргийн 135-136-р хуудас/
13. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын сарын 06-ны өдрийн 02 дугаартай шүүх эмнэлгийн дахин шинжилгээ хийсэн...тухайн үед Э.*******ын биеийн хүзүүний баруун урд хэсгийн зулгаралт,зүүн бугалганы цус хуралт, хэвлийн баруун дээд хэсэгт зулгаралт, хэвлийн дунд хэсэгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй,2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн уламжлалын эмчийн үзлэгээр Э.*******т “тархи доргилт” гэх онош тавьсан нь үндэслэлгүй байна.2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн толгойн рентгэн зургаар “ тархи доргилт” шинж тэмдэг илрээгүй байна... гэх шинжээчдийн дүгнэлт / 2-р хавтаст хэргийн 52-54-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* “ 2022 оны 06 сарын 29-ний өдөр манай нөхөр лүү Ж. утсаар яриад, удалгүй 3 залуу манайд ирсэн. Ж. “ манай талбай руу адуу орчихсон байна” гэхээр нь би “танай малыг бид нар харах ёстой юмуу гэхэд манай хүүхэд хажуунаас “ 2,3 хоногийн өмнө адуу орсон байхаар нь би гаргасан” гэж хэлэхэд Ж. “ муу бацаан” гээд манай хүүхдийг заамдаж аваад хаалга руу чирсэн.Гадаа гаргаад манай хүүхдийг гурвуулаа дарж аваад ноцолдож байхаар нь би унины мод авч очоод цохиж хүүхдээ салгасан.Би тэд нарыг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч буруугаа ойлгож байна.Харин манай Э.******* хэнийг ч зодоогүй.Ж. утас алга болчихлоо гээд байсан. 10-аад хоногийн дараа манай охин голын эрэг дээрээс хөх өнгийн утас олж авсныг бид нар 500,000 төгрөгтэй хамт Ж.д хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт “ 2022 оны 06 сарын 29-ний өдөр ногооны талбайгаасаа ирээд гэртээ амарч байтал Ж., Ж. нар ирээд “яагаад манай ногооны талбайд мал тууж оруулаад байгаа юм бэ, очоод үзээдэх” гэхээр нь би “ танай талбайд мал орсныг би мэдэхгүй “ гэхэд манай хүүхэд “ танай талбайд адуу орсон байсныг би гаргасан” гэж хэлэхэд тэр хоёртой ирсэн бандгар залуу манай хүүхдийг чирээд гараад явсан.Манай эхнэр модоор цохиж байж хүүхдээ салгаж авсан.Ж. намайг өшиглөж хөдөлгөөнгүй болгосон.Тэд нар манай хүүхдийг зодож гэмтэл учруулсан, толгойных нь зургийг шинжээч эмч нь алга болгосон.Ж.ын гар утсыг 10-аад хоногийн дараа манай охин олж ирэхээр нь Ж.д хүлээлгэж өгсөн. 500,000 төгрөг өгчих гэхээр нь өгсөн.Утсыг хүлээлгэж өгөхөд миний машинд дайгдаж ирсэн нэг эмэгтэй хүн байсан. Манай ******* эд нарыг зодоогүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт ”намайг гэрээс чирч гаргаад гурвуулаа зодсон, манай ээж мод барьж ирээд намайг салгаж авсан.Ж. дахин хүрч ирээд утсаа авъя гээд дайраад байсан. Дараа нь Ж.д утсыг нь хүлээлгэж өгөх үед Ж. миний дүү эвлэрье чамайг зодсонд уучлаарай би тухайн үед тэгж байцаалт өгөхөөс өөр араггүй байсан гээд байцаагч дээр очиход. Та худлаа мэдүүлэг өгсөн бол 50,000-5сая төгрөгөөр торгуулах хариуцлага хүлээнэ гэсэн. Би өөрөө төрийн албан хаагч хүн өөрөө хариуцлага хүлээх нь гэж хэлсэн...гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж. “ Эмнэлэгийн ор хоногийн төлбөр- 203,100 төгрөг,тархины томографийн үнэ- 36000 төгрөг, утасны үнэлгээ тогтоолгосон- 20000 төгрөг, утасны үнийн зөрүү 200,000 төгрөг, нийт 459100 төгрөг нэхэмжилж байна гэх,
Хохирогч Ж. “Э.******* намайг үе удмаар чинь устгана гэхээр нь би заамдаад автал миний хамар луу цохиод цус гарсан. Тэгтэл эхнэр нь мод барьж орж ирээд манай ахыг цохихоор нь би гэрийнх нь эд хогшил эвдрэх байх гээд гарцгаая гэсэн.Эхнэр нь намайг төмрөөр цохиж байхад ******* манай ахын нүд рүү цохиод утсыг нь булааж аваад чулуун дээр цохиод гол руу шидчихсэн. Би өөрт учирсан хохирлоо төлүүлнэ” гэх мэдүүлэг тус тус өгсөн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
1.1.Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн зүгээс гэм буруугийн шүүх хуралдаанд: “Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй мөрдөгч хэргийн газрын үзлэг хийгээгүй, чулуунд утас хагалсан эсэх нь эргэлзээтэй, гол урсдаггүй байсан эсэхийг тогтоох шаардлагатай тул 60 хоногоор хойшлуулах, мөн манай охин /Т.*******ын охин/ утсаар бичлэг хийсэн байгаа, хохирогч Ж.ын гар утсыг аваачиж өгсөн, 500.000 төгрөг өгсөн, Ж. гомдол саналгүй гэх бичиг хийж өгсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас:Энэ гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна.Яллагдагч нар нь худал мэдүүлэг өгөхөд хүлээх хариуцлагагүй байдаг. Утасны өнгөө мэдэхгүй байна. 500.000 төгрөг өгөөд хохиролгүй гэх бичиг хийлгэж авсан. Шүүгдэгч нарын мэдүүлэг нь бодит байдалд нийцэхгүй байна.Тухайн үед гол бороор урсаж байсныг хохирогч болон гэрч нар мэдүүлдэг. Эдгээр хүмүүс хоорондоо барьцалдаад унаж байгаа байдал байгаа. Шүүгдэгч нар нь мод төмөр барьж зодсон нь тогтоогдсон. Тухайн үед шүүгдэгч нарын биед хөхрөл няцрал үүснэ, үүнийг үгүйсгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Т.*******, Э.Аскадов нарт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бөгөөд хохирогч нарт зөрчлийн арга хэмжээ авсан байх тул өмгөөлөгчдийн гаргасан саналыг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэв.
Хохирогч нарын өмгөөлөгчөөс: Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Эдгээр хүмүүс нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар гэмт хэрэг гарсан. Хохирогч нар хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон.Мөн гар утсаараа хохирсон байгаа.Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 179-р тогтоолд хэргийг шүүгдэгчийн гэм буруугийн талаар хангалттай нотлох баримт авагдсан бол хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэсэн агуулгатай тогтоол байна.Энэ хэрэг 2022 оны 6 сард гарсан цаана нь хохирогчийн эрх ашиг зөрчигдөж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шаардлагагүй болно гэв..
Шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан санал, хүсэлтийг шүүх хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь тухайн үед хохирогч Ж., Ж. нарын мөрдөн шалгах ажиллагаанд анх гэрчээр болон хохирогчоор /хэргийн 02,15,72,79-р хуудас/ өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд ямар нэгэн зөрүүтэй, эргэлзээ төрүүлэх зүйлгүй тогтвортой мэдүүлгүүд авагдсан байна. Тухайлбал хохирогч Ж.ын: “...би утсаа аваад бичлэг хийхэд Т.Эрболд ирээд нүүрэн тус газар цохиж утсыг булааж аваад чулуун дээр цохиод гол руу шидсэн” гэх мэдүүлэг нь хохирогч Ж., гэрч А. нарын мэдүүлэгтэй зөрүүгүй эх сурвалжаа заасан байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.******* тухайн зодооны үеэр хохирогч Ж.ын гар утсыг булааж авч шидсэн үйлдэл тогтоогдож байх ба утсыг нь олж хохирогчид буцааж өгсөн гэж шүүгдэгч нар мэдүүлж байх боловч хохирогчид утсыг хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин хохирогч Ж. хохиролд 500.000 төгрөг авсан шүүгдэгч нар өгсөн талаар ямар нэгэн маргаан гаргаагүйг дурдах нь зүйтэй. Хэдийгээр хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх боловч 2015 оны Эрүүгийн хуульд хохирогчийн гомдол саналгүй болон эвлэрсэн эсэхээс үл хамаарч хэргийг хянан шийдвэрлэхээр хуульчлагдсан болно.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.ээс гаргаж өгсөн гэх СД-г судалж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй тул уг баримтыг шүүх үнэлээгүй болно.
Хэрэг учрал анх 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд “Т.*******ын охин тухайн үед гар утсаар бичлэг хийсэн” гэх боловч энэ тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тооцуулах хүсэлтийг гаргаагүй, хэрэг учрал гарснаас хойш 10 сарын хугацаа өнгөрсөнийг дурдах нь зүйтэй.
Эд хөрөнгө устгах гэдэгт тухайн зүйлийг биет байдлын хувьд үгүй хийх, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах боломжгүй болгож, аж ахуйн эргэлт болон иргэний гүйлгээнээс гаргасан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба шүүгдэгч Т.*******ын Ж.ын утсыг чулуун дээр цохиж гол руу шидсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг устгах гэх гэмт хэргийн шинжид хамаарна.
Хэрэгт авагдсан эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.ын гар утас -700,000 төгрөгний үнэлгээтэй гэж тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохиролд тооцогдоно.
Шүүгдэгч Т.******* хохирогч Ж.ын утсыг булааж авч чулуун дээр цохиж гол руу шидсэн үйлдэл нь тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг устгах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
1.2. аймгийн сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэр Шар тохой гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Т.*******ын гэрийн гадна Т.*******, Д.*******, Э.******* нар бүлэглэн ах дүү Ж., Ж. нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ж., Ж. нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Э.******* уурлаж босож ирээд Ж.ыг заамдаж авсан чинь Т.******* ах Ж.ын хоолойг боосон.Тэр үед Ж.ын хамраас цус гараад тэдний гэр дотор хэрүүл маргаан болсон.Т.******* ахын эхнэр Д.******* гаднаас мод барьж орж ирээд Ж.ыг цохиход Ж. гэрээс гараад зугтсан.Гэрийн гадна гарч ирээд Д.******* Ж.,Ж. хоёрыг нарийн төмрөөр цохисон.Энэ үед Ж. утсаа гаргаж ирээд бичлэг хийж байтал Т.******* ах хажуунаас нь нүүр нүд рүү нь гараараа цохисон.Ж.ыг Э.******* дэгээдэж унагаад хойт талд нь гараад хоолойг нь боосон...” мэдүүлэг, аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 565,564 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.3.Хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч хохирогч нар хоорондоо маргалдаж зодолдсон нөхцөл байдал нь Ж., Ж., Т.*******, Э.******* нарын биед гэмтэл учирснаар илэрхийлэгдэж байх боловч Ж., Ж. нарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарч байгааг шинжээчдийн дүгнэлтээр тогтоосон.
Харин шүүгдэгч Э.******* өөрийн биед учирсан гэмтлийн талаар маргаж, дахин шинжээчдийн дүгнэлт гаргуулсан бөгөөд тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүйг тогтоож ирүүлсэн нь шинжээчдийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээргүй байх тул шийдвэрийн үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”
Мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.*******, Д.*******, Э.******* нар нь хохирогч нарыг зодож цохих талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдэлээрээ санаатай нэгдэж бусдыг зодож, цохисон үйлдэл нь гэмт хэрэгт хамтран оролцсон буюу бүлэглэж үйлдсэн шинжийг хангасан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хохирогч Ж., Ж. нартай ногооны талбай буюу аж ахуйн шинжтэй асуудлаас шалтгаалан танил хүмүүсийн хоорондын тогтсон хэм хэмжээг алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэж зүй бус харьцсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.
Харин шүүгдэгч Т.*******, Э.******* нарын биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болох үед ноцолдох, зууралдах үед үүссэн байх бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Ж., Ж. нарын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Т.*******, Д.*******, Э.******* нарын үйлдлээс үүссэн шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.*******, Д.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
2.Хохирогч Ж. шүүгдэгч нараас эмнэлэгийн ор хоногийн төлбөр- 203,100 төгрөг, тархины томографийн үнэ-36,000 төгрөг, утасны үнэлгээ тогтоолгосон- 20,000 төгрөг, утасны үнийн зөрүү 200,000 төгрөг, нийт 459,100 төгрөг гаргуулна гэх боловч эмнэлэгт хэвтсэн талаарх баримт байхгүй тул ор хоногийн төлбөр-203,100 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
Хохирогчийн гар утасны төлбөрт 500,000 төгрөг өгснийг хохирогч Ж. хүлээн зөвшөөрч маргаддаггүй ба утасны үнийн зөрүү 200,000 төгрөг, хэрэгт баримт ирүүлсэн тархины томографийн төлбөр-36,000 төгрөг,шинжээчийн дүгнэлт гаргуулсны -20,000 төгрөг, нийт 256,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ж.д олгох,
Хохирогч Ж.ын томографийн шинжилгээний-36,000 төгрөг гэх баримт ирүүлсэн байх тул шүүгдэгч нараас 36,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ж.д тус тус олгохоор шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.*******,Д.*******,Э.******* нарыг тус бүрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.1. аймгийн сумын багийн Засаг даргын тодорхойлолт / хэргийн 146-р хуудас/
Шүүгдэгч Т.*******, Д.*******, Э.******* нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,төрсний бүртгэлийн лавлагаа,Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /154-162,174,184/
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар гэрч Х.Тилекийн өгсөн... Т.*******, Д.*******, Э.******* нар нь нэг гэр бүлийн хүмүүс юм. Дундын өмчлөлд нь 20 хонь, 380 ямаа, 5 тооны адуу, хашаа, 5 га ногооны талбай, Пронтер, Истана маркийн тээврийн хэрэгслүүд байдаг...гэх мэдүүлэг, / хэргийн 164-165-р хуудас/, гэрч Б.Савидолдагийн өгсөн...Т.******* нь хүнд тусархуу, төлөв даруу зантай, Э.******* нь даруу төлөв, ах дүүгээ хүндэлдэг зан ааштай, Д.******* нь зан ааш сайтай,үнэнч шударга хүн юм... гэх мэдүүлэг / хэргийн 167-168-р хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дээрх баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.*******, Д.******* нар нь урьд бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрйн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан“ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн ба Т.*******, Д.*******, Э.******* нар нь нэг гэр бүлийн хүмүүс, мал маллаж, ногоо тарьж амьдардаг. Ам бүл 6, дөрвөн хүүхдийн хамт аймгийн сумын багийн 7-2 тоотод оршин суудаг байдлууд тогтоогдож байна.
2.2.Шүүгдэгч нарын гэмт бурууг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******, Э.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба шүүгдэгч Д.******* нь хохирогч Ж., Ж. нарыг модоор цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.
2.3.Дээрх гэмт хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйлдэл байсан нь хэргийн нөхцөл байдлаас тогтоогдож байх ба аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 47-6/2652 дугаартай “ Ж., Ж. нар нь 2022 оны 6 сарын 29-ний өдөр аймгийн сумын Улаанбураа багийн Шар тохой хэмээх газарт бусдын биед гэмтэл учруулахгүйгээр халдсан байх тул Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож ирүүлнэ үү” гэх утга бүхий албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.*******т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэх санал,
Хохирогч нарын өмгөөлөгч Б.Мөнхзаяагаас: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Алимаа нараас: шүүгдэгч Д.*******,Т.*******, Э.******* нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү, шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд зааснаар мөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх санал,тайлбар,
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй .
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг мөн улсян яллагч, шүүгдэгч нарын болон хохирогч нарын өмгөөлөгчдийн саналыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******ад тус тус тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.6- 36.8,36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******, ******* ургийн овогт *******ын *******, ******* ургийн овогт *******ын ******* нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч Т.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******, Д.*******, Э.******* нарт оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.*******, Д.*******, Э.******* нараас 256,000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Ж.д, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч нараас 36,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ж.д тус тус олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******ад тус тус тайлбарласугай.
7.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.*******, Д.*******, Э.******* нарт оногдуулсан торгох, шүүгдэгч Т.*******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
9.Шүүгдэгч нарт авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС