Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

 

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Тн Ат холбогдох эрүүгийн 2313000000089 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, Ж овогт Тн А, 1990 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б аймгийн А суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс К, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн А сумын 0 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:ББ90091111.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө Б аймгийн А сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох тус аймаг дахь Цагдаагийн газрын А сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Аын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Т.Аээс мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Эрүүгийн 2313000000089 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Б аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн сум хариуцсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Жаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

2.3. Хэсгийн цагдаа ажилтай А.Аын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

2.4. Б аймаг дахь Цагдаагийн газрын А сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Аын ажилд томилогдсон тушаал, ажил байдлын тодорхойлолт         /хавтаст хэргийн 14-19 дахь тал/,

2.5. Зөрчлийн 3/3-364 дугаартай материалын хуулбар /хавтаст хэргийн 21-32 дахь тал/,

2.6. Иргэн Т.Аийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 121 дэх тал/,

2.7. Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45, 47, 49 дэх тал/,

2.8. Гэрч Д.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

2.9. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

2.10. Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

2.11. Шинжээч Б аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн дэслэгч Х.Еын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 174 дугаартай “Иргэн Т.Аийн биед гэмтэл тогтоогдоогүй тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

2.12. Шинжээч Б аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн дэслэгч Х.Еын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 175 дугаартай “Иргэн А.Аын биед гэмтэл тогтогдоогүй тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

2.13     Шинжээч Б аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч ажилтай, цагдаагийн дэслэгч С.Ргийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23/15 дугаартай мөр судлалын шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 86-88 дахь тал/

2.14. Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/.

2.15. Шүүгдэгч Т.Аийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 107, 109, 112-120 тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 19-ээс 20-нд шилжих шөнө Б аймгийн А сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох тус аймаг дахь Цагдаагийн газрын А сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Аын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1.   Б аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн сум хариуцсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Жаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

3.1.3. Хэсгийн цагдаа ажилтай А.Аын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

3.1.4. Б аймаг дахь Цагдаагийн газрын А сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Аын ажилд томилогдсон тушаал, ажил байдлын тодорхойлолт         /хавтаст хэргийн 14-19 дахь тал/,

3.1.5. Зөрчлийн 3/3-364 дугаартай материалын хуулбар /хавтаст хэргийн 21-32 дахь тал/,

3.1.6. Иргэн Т.Аийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 121 дэх тал/,

3.1.7. Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө хэсгийн төлөөлөгчийн хамт тус сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт дуудлагаар очих үед тус сумын иргэн Т.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бусадтай хэрүүл маргаан гаргаж байсан.

 Би түүнд хандаж “бидэнтэй хамт цагдаагийн кабонд очиж асуудлаа шийдвэрлүүлээрэй” гэж хэлсэн. Гэтэл Т.А нь миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, өөрийн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн. Би түүний утсыг нь авах гээд дөхөж очтол зүүн гараараа миний мөрдөснөөс барьж, татаж аваад шидсэн. Дараа нь шууд баруун гараараа намайг заамдаж аваад хавирч унагаасан. Тухайн үед тээврийн хэрэгсэл дотор сууж байсан хэсгийн төлөөлөгч бууж ирэхэд Т.Аийн ах нь гэх Д.С гэгч мөн согтуу хүрч ирээд саад учруулаад байхаар нь хэсгийн төлөөлөгч цагдаагийн жижүүрт дуудлага өгсөн.

...Т.А нь надад “та нар намайг дийлэхгүй шүү, та нарын өмнө нь байсан цагдаа нар ч гэсэн надаас айдаг байсан, та нар энэ суманд байх уу, үгүй юу гэх асуудлыг би шийдэх болно, надтай зүгээр харьцахгүй бол би та нарыг ална.” гэж заналхийлсэн.

...би энэ өвлийн хүрмийг аваад хоёр жил болж байна. Эдэлгээний хугацаа дуусаагүй, ямар нэгэн урагдсан юм  байхгүй байсан. Мөн газарт унах үед өмд бага зэрэг шороогоор бохирлогдсон. Өөр гэмтэл байхгүй. Тухайн үед хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Ж, “Ахтилек” дэлгүүрийн эзэн Х.А нар харж байсан.

...шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Тухайн дүгнэлтүүдтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй.

...Т.А удаа дараа надаас уучлалт гуйсан. ...нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45, 47, 49 дэх тал/,

3.1.8.   Гэрч Д.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А нь бидний үгэнд орохгүй “та нар юу юм бэ, би та нарыг ална, А суманд та нарыг байлгахгүй” гэж заналхийлж, цагдаагийн ахлагч А.А руу дайрч эхлэхээр нь би тээврийн хэрэгсэлд сууж байхдаа өөрийн хувийн гар утсаар бичлэг хийж эхэлсэн. Тухайн үед миний хажууд гүйж ирээд миний гар утсыг булааж аваад шидсэн. Дараа нь хэсгийн цагдаа А.Аын хажууд дөхөж очоод шууд барьж аваад ноцолдож байгаад, гаднаа өмсөж явсан өвлийн хүрмийн баруун талын мөрдсийг тасалж танхайрсан. Тэгэхээр нь би машинаас бууж очоод цагдаагийн ахлагч А.А бид хоёр Т.Аийн үйлдлийг таслан зогсоож цагдаагийн кабонд авч ирсэн. Тухайн үед Т.Аийн ах Д.С гэгч мөн адил согтуу гарч ирээд түүнийг авч үлдэх гээд бид нарын шаардлагыг эсэргүүцэж, санаатайгаар саад учруулсан тул түүнийг ч гэсэн цагдаагийн кабонд авч ирсэн.

...миний гар утас А52 загварын гар утас байсан бөгөөд Т.Аийн ах Д.С тухайн газраас олж авсан гээд гаргаж өгсөн. Би гар утсаа шалгаж үзэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн байсан. ...миний гар утсыг аваад шидэх үед унтарсан байсан тул тухайн үеийн бичлэг байхгүй, хадгалагдаагүй болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

3.1.9.   Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...би хувцсаа өмсөөд гадаа гарч ирэхэд манай сумын  иргэн Т.А нь хэсгийн цагдаа А.Аыг эсэргүүцэж, ноцолдож байсан. Миний ойлгосноор манай сумын хэсгийн төлөөлөгч болон цагдаа хоёр Т.Аийг машинд суулгаж авч явах гэсэн боловч Т.А нь суухгүй гэж эсэргүүцэж нэг нэгнийгээ барьж аваад ноцолдож байсан.

...хэсгийн цагдаа А.А “энэ миний мөрдсийг тасалчихлаа” гэж хэлсэн ба Т.А нь хэсгийн цагдаа А.Аын мөрдсийг тасалж аваад манай хашааны булан руу шидсэн байсан.

...би хэсгийн цагдаа А.Аын мөрдсийг хашааны булангаас олж аваачиж өгсөн. Манай дэлгүүрийн гадна ямар нэгэн хяналтын камер байхгүй. Тухайн үед хэсгийн цагдаа А.Аын мөрдөс нь унасан байсан, өөр хэн нэгний биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй.

...Д.С цагдаа нараас Т.Аийг авч үлдэх гээд гуйгаад явж байсан. Тэр хүн хэнд ч гар хүрээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

3.1.10. Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тэд нарын хажууд очоод “энэ манай дүү байгаа юм, би өөрөө хариуцаад аваад явья” гэж гуйсан боловч тухайн цагдаа нар Т.Аийг явуулахгүй маргалдаад байсан. Т.А ч гэсэн миний үгэнд орохгүй цагдаа нартай маргалдаж, хэл амаар доромжилж, орилж хашхираад байхаар нь би явган яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

3.1.11. Шинжээч Б аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч ажилтай, цагдаагийн дэслэгч С.Ргийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23/15 дугаартай мөр судлалын шинжилгээний “Хар хөх өнгийн өвлийн хүрмийн баруун мөр хэсэг 4,2 см хэмжээтэй гэмтэл үүссэн байх ба уг гэмтэл нь оёдлоороо урагдсан тул татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт байна. Дээрх үүссэн гэмтлийг шинэ, хуучин аль болохыг, мөн хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Уг ханзралт нь хүний биед халдах явцад буюу хүч хэрэглэх үед үүсэх боломжтой.” дүгнэлт /хавтаст хэргийн 86-88 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч Т.А нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Т.Аийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргаж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.   

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.” гэж заасан.

6.2. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан байна.

6.3. Тухайн хэргийн хувьд хууль сахиулагч А.А нь хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж хууль ёсны шаардлага тавихад шүүгдэгч Т.А нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйл баримт бүрэн тогтоогджээ.

6.4. Шүүгдэгч Т.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

6.5. Иймд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.Аийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.

7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул шүүгдэгч Т.А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх” дүгнэлтийг,

2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Т.А гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмтэл хэрэг үйлдсэн, хохирогчоос хохирол нэхэмжлээгүй, түүнээс уучлалт гуйсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан ялаас чөлөөлж өгөх, эсхүл торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд төлж өгөх” дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

2.3. Шүүхээс шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.4. Шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Т.А урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

2.5. Шүүгдэгч Т.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

2.6. Шүүгдэгч Т.Аийн хүсэлтийг прокуророос хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

2.7. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Т.Ат танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1. “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

2.9. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан ялаас чөлөөлөх” тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь, шүүгдэгч Т.А нь шүүх хуралдаанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзаагүй, прокуророос санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн болно.

2.10. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

2.11. Шүүгдэгч Т.А нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлсөн байдал, хувийн байдал зэрэгт тус тус нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

2.12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4. “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн авч, шүүгдэгч Т.Ат оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй .

2.13. Энэ хэрэгт шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.   

2.14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Тн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийг 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жил 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Т.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ