Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/159

 

 

 

 

 

 

 

 

 


  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:176/2023/0162/Э

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагч Э.Мөнхсаруул,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эхолбогдох эрүүгийн ___дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Гуулинд тосгонд 1992 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Шивээ овоо” ХХК-нд оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт __________________, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2 дугаар зүйлийн 1, 5 дугаар хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан,

            Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хорих ялыг тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, _______________ дугаарын регистртэй, Д.Э. 

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Д.Этэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.Э:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 1.982.000 төгрөг төлсөн. Ер нь бол намайг өөрөө уруу татаад байсан, би өөрийнхөө биеийг хамгаалсан... гэж мэдүүлдэг.

 

Үйл баримт

Эрүүгийн ___дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Д.Этэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаартай ...Д.Эбиед зүүн ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамар, хоёр нүдний зовхинд, эрүүний баруун хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл  нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... талаарх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

  хохирогч Д.Э...Би Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг Цагаан голын 3-3 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм.2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би найз Эрдэнэ, Гантулга 2-ийн хамт 0,75 литрийн хар шилтэй ELIH нэртэй архи, 2 литрийн Сэнгүр нэртэй шар айраг уусан тэгээд ууж байгаад найз Гантулгатай маргалдаад бид 2 зодолдож байхад Эрдэнээ араас орж ирээд миний Нүүрэн хэсэг рүү гараараа цохих шиг болсон би газар унатал намайг 2 талаас нийлээд өшиглөөд би хэсэг зуур ухаангүй болсон сэрээд хартал гэртээ эхнэр хажууд сууж байсан. Өглөө сэрээд УБТЗ-ийн эмчид үзүүлтэл чи ингэж байж болохгүй Гэмтлийн эмнэлэг орж зургаа авхуул гэсэн. Тэгээд Эрдэнээ, Гантулга 2-ийг дуудаад Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын Үндэсний төвд очиж үзүүлтэл намайг зүүн нүдний ухархай болон хамрын яс хугарсан байна чих, хамар, хоолойд очиж үзүүл гэсэн. Эрдэнэ, Гантулга 2 хохирлыг бүрэн барагдуулна цагдаа, шүүхээр яваад яах юм бэ гээд гуйгаад байсан. Гантулга бид хоёр найзлаад 4 жил болж байна. Эрдэнээ гэх залуутай танилцаад 2 сар гаран болж байгаа. Манай Баян сумын нэг багштай суугаад эхнэрээ дагаад Говь-Алтай аймгаас ирсэн. Энэ 2 залуутай өмнө нь маргалдаж байгаагүй. Гантулга гэх залуутай юунаас болж муудсанаа сайн санахгүй байна. Тухайн үед согтуу байсан. Эрдэнэ гэх залуу цохисныг сайн санаж байна. Ямар овоо гар вэ гээд дээрээс 2-лаа нийлээд цохиод байсан. Би хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна. Би эмнэлэгт үзүүлсэн зардлаа гаргаж авмаар байна. 1 сар ажлаа хийгээгүй. Цалин хөлс аваагүй болохоор хэцүү байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

  Гэрч Д.Гэрэлтуяагийн ...Би Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн Цагаан голын 3-3 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 03 цагийн үед манай найзын нөхөр Эрдэнээ залгаад би танай нөхрийг зодчихлоо яасан бол гээд санаа зовоод байна гараад нэг хараатаа ч гэсэн тэгээд гараад хартал манай нөхөр Мөнхдэлгэр гэрийн гадаа цусандаа хутгалдсан байдалтай хэвтэж байсан би оруулж ирээд цусыг нь арилгаад найз Чаминчулуун руу залгаад танай нөхөр Гантулга архи уусан уу машин бариад хот ороод өгөөч гэтэл Гантулга согтуу энэ хэд хоорондоо зодолдсон байна за би хүн рүү залгаад унаа асууя гээд салгасан. Удаагүй байж байтал Гантулга, Эрдэнээ, Чаминчулуун 3 гаднаас орж ирсэн тэгээд юу болсныг нь асуутал эхлээд Мөнхдэлгэр, Эрдэнээ 2 хоорондоо муудсан Мөнхдэлгэр нэлээд согтуу байсан болохоор газар унасан газар унахад хажуугаас нь Гантулга орж ирээд хэд хэд өшиглөсөн, Мөнхдэлгэр босож ирээд Эрдэнээг толгойгоороо мөргөтөл Гантулга гэр лүүгээ зугтаад гүйгээд орсон тэр 2 гадаа зодолдоод үлдсэн өөр зүйл болоогүй. Гантулгыг бол эртнээс мэднэ. Эрдэнээг сайн танихгүй. Манай суманд хүргэн болж ирсэн. Говь-Алтай аймгийн залуу байгаа юм. Гаднаас орж ирэхдээ өөрийн ухаангүй байсан. Би бүүр хүчээр чирч оруулсан. Тэгээд хэсэг унтаж байгаад сэргэсэн. Хааяа нэг найзуудтайгаа нийлэхээрээ уучихдаг юм. Намайг үглэхээр дуугүй унтаад өгдөг. Өөр зан байхгүй. Жоохон уухаараа давраад уух гээд байдаг. Эрдэнээ, Гантулга 2 намайг нэлээд өшиглөөд байсан. Би сайн санахгүй байна гэсэн. Бүх хохирол мөнгийг нь барагдуулна. Маргааш өглөө аваад явъя битгий цагдаа дуудаарай гээд гуйгаад байсан. Тэгээд маргааш өглөө нь төмөр замын эмчид хандтал хурдан Гэмтлийн эмнэлэг аваад яв гэсэн. Тэгэхээр нь Эрдэнээ, Гантулга 2-ыг дуудаад хот орсон. Нөхрийнхөө эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Тухайн үед хохирол мөнгө барагдуулж өгнө гээд байсан. Одоо юу ч аваагүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

  Гэрч Ц.Гантулгын ...Би Тев аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найз Эрдэнээтэй нүүрс ачилтын газраас нүүрс авах гээд очоод байж байтал Мөнхдэлгэр утсаар Эрдэнээ рүү залгаад хаана явна вэ гялс хүрээд ир гээд залгаад байсан тэгээд Төв аймгийн Баян сум ороод Мөнхдэлгэртэй уулзаад 3-уулаа нэлээд 2 литрийн Сэнгүр нэртэй шар айраг уусан удаагүй Мөнхдэлгэр дэлгүүрээс 0,75 литрийн Х нэртэй архи авчраад Мөнхдэлгэрийн машинд сууж байгаад ууж байтал Мөнхдэлгэр Эрдэнээ 2 хоорондоо муудаад байсан би тэгэхээр нь хоорондоо муудаад яах вэ дээ больё гээд салгатал Мөнхдэлгэр над руу дайраад шууд намайг толгойгоороо намайг мөргөөд газраас чулуу аваад толгой руу цохитол Эрдэнээ цаанаас ирээд одоо больцгоо юу болоод байгаа юм бэ Гантулга чи гэр лүүгээ ор гээд намайг гэр лүү оруулсан. Би гэртээ ороод байж байтал гаднаас Эрдэнээ орж ирээд би Мөнхдэлгэртэй жоохон муудаад хоорондоо зодолдчихлоо, гайгүй харьсан байгаа 2-лаа эхнэр лүү нь ярьж үзье гээд эхнэртэй  нь ярьтал Мөнхдэлгэр одоо болтол ирээгүй байна. Аль өглөө гэрээсээ гараад явсан. Гэтэл Эрдэнээ утас аваад бид 3 жоохон юм уугаад нөхөртэй чинь муудалцчихлаа шүү очихоор нь хэлээрэй гэсэн. Тэгээд удаагүй эхнэр нь залгаад Мөнхдэлгэр ирсэн байна. Та нар манай нөхрийг яаж байгаа юм бэ. Арай ч дээ нүүр ам нь цус болсон байна гэхээр нь шөнө яваад очтол Мөнхдэлгэр гэртээ унтаж байсан. Эхнэртэй нь уулзчихаад өглөө Улаанбаатар хот руу эмнэлэгт хүргэхээр болсон. Мөнхдэлгэр гэх залуутай 4 жилийн өмнө уулзаж байсан. Тэрнээс хойш нээх уулзаагүй, утсаар холбоо барьдаг байсан. Эрдэнээ, Мөнхдэлгэр 2 юунаас болж муудсан талаар сайн мэдэхгүй байна. Машинд байхад хоорондоо муудаад байсан. Би салгах гээд очтол Мөнхдэлгэр миний урдаас дайраад байсан. Би 2 литрийн Сэнгүр нэртэй шар айргаас уусан байсан. Архинаас нь хэд татсан, би согтоогүй, эрүүл байсан. Мөнхдэлгэр нэлээд халамцуу хүн рүү үсчээд байсан. Би Мөнхдэлгэрийг цохиогүй. Цасан дээр машинаас буугаад жоохон ноцолдсон, өөрөө над руу дайраад байсан. Өмнө нь Мөнхдэлгэр гэх залуутай маргалдаж байгаагүй. Хоорондоо нэг ч удаа маргалдаж байгаагүй. Эхлээд хоорондоо муудаад хэрэлдэж байхад хажууд нь байж байгаад салгасан. Тэрнээс хойш Эрдэнээ намайг оруулсан. Би гэртээ орчхоод гарч ирээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэрт нь ороход Мөнхдэлгэрийн нүүр нь жоохон хавдартай унтаж байсан. Тэгэхээр нь өглөө болъё гээд Эрдэнээ бид 2 гараад явсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

  Гэрч Д.Эгийн ...Би Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найз Гантулгатай нүүрс ачилтын газраас нүүрс авах гээд очоод байж байтал Мөнхдэлгэр утсаар залгаад уулзъя гээд байсан тэгээд сум орж ирээд 2 литрийн Сэнгүр нэртэй шар айраг хувааж уутал Мөнхдэлгэр би нэг юм аваад өгье гээд 0,75 литрийн Х нэртэй архи авч өгсөн тэгээд архи ууж байгаад Мөнхдэлгэр бид 2 муудаад намайг машин дотор байхад хэд хад цохисон машинаас буугаад иртэл Мөнхдэлгэр Гантулгатай маргалдаад Гантулгын толгой руу чулуугаар цохисон тэгэхээр нь би салгаад чи гэр лүүгээ ор гээд Гантулгыг гэр лүү нь оруулчхаад Мөнхдэлгэрийг чи одоо харьж амар согтсон байна гэтэл намайг заамдаад нэг удаа миний нүүрэн хэсэг рүү толгойгоороо мөргөсөн тэгэхээр нь би буцаагаад нүүрэн тус газар луу нь гараараа 2 удаа цохитол хамраас нь цус гараад Доошоо тонгойгоод сууж байгаад машинаа бариад яваад өгсөн би согтуу машин бариад явчихаар нь араас нь санаа зовоод эхнэр. Гэрлээ рүү нь яриад Мөнхдэлгэр очсон уу сая манайхаас хөдлөөд явлаа гэтэл за би гараад харъя гэсэн. Тэгээд удаагүй залгаснаа та нар манай нөхрийг яаж байгаа юм бэ нүд ам нь цус болсон байна гэсэн. Тэр шөнө гэрт нь очтол гартаа унтаж байсан өглөө эрт Гантулгатай ярьж байгаад Улаанбаатар хот руу үзүүлэхээр авч явсан. Өмнө нь нэг удаа уулзаж байсан манай эхнэр Хонгорзулын төрсөн өдрөөр эхнэртэйгээ ирж байсан. Тэрнээс хойш байнга над руу залгадаг. Би сайн танихгүй ээ. Би сайн мэдэхгүй байна. Явж бие засчхаад эргээд харах хооронд 2-лаа маргалдсан байсан. Мөнхдэлгэрийг би сайн мэдэхгүй байна. Байнга над руу согтуу залгаад байдаг. Өмнө нь Гантулгатай муудаад зодолдоод байсан. Би сайн мэдэхгүй байна. Би бол 2 удаа нүүрэн хэсэгт  нь гараараа цохисон. Мөнхдэлгэр архи уухаараа их агсам хүн болгонтой муудаад байдаг юм шиг санагдсан. Мөнхдэлгэр гэх залуутай өмнө нь маргалдаж байгаагүй. Зүгээр л хоорондоо эвтэй байдаг. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

  Яллагдагч Д.Эгийн ...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найз Гантулгатай нүүрс ачилтын газар очиж 4, 5 шуудай нүүрс аваад явж байтал Мөнхдэлгэр залгаад пиво байна. Ууя гэж дуудсан. Тэгээд бид хоёр Мөнхдэлгэртэй уулзахад машинд нь 2 литртэй Сэнгүр нэртэй пиво байсан. Тэрийг уугаад дахиад бид 3 нэмээд 0.75 литрийн Экс нэртэй архи авч уусан. Тэгээд уугаад дуусаж байтал Мөнхдэлгэр сонин юм яриад намайг алгадаад авсан, тэгээд бид хоёр маргалдаад машин дотор нь заамдалцаад авсан Удалгүй бид хоёр машинаас буугаад учраа олохоор болсон. Тэгээд би бие засаад байж байтал Гантулга Мөнхдэлгэртэй заамдалцаад барьцалдаад зогсож байсан. Тэгээд би яваад очиход Гантулгын толгой хагарчихсан цус гарч байсан. Тэгээд Гантулгыг гэртээ ор гээд явуулсан. Тэгээд би Мөнхдэлгэрийг одоо яв гэж хэлэхэд Мөнхдэлгэр надтай маргалдаад чамайг ална гэж хэлсэн Тэгээд бид хоёр маргалдаад Мөнхдэлгэр намайг мөргөсөн тэгэхээр нь би Мөнхдэлгэрийг нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд Мөнхдэлгэр машинаа унаад гэр лүүгээ явсан. Би Мөнхдэлгэрийг гараараа нүүрний хэсэгт нь 2 удаа цохиж гэмтэл учруулсан. Би төлбөрийг барагдуулаагүй байгаа. Би Гантулгатай нийлээд боломжоороо 300.000 мянган төгрөг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл алга... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Эгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-40, 58-64 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Мөнхсаруул:

...Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Д.Этэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Эг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөр төлсөн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр  байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Э:

...Гэм буруу дээр маргаагүй. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Эг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Э дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 Шүүгдэгч Д.Эгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Э хохирогч Д.Эийг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Д.Эгийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Ээрүүл мэндэд зүүн ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамар, хоёр нүдний зовхинд, эрүүний баруун хэсэгт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Ээрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 1.982.000 /нэг сая есөн зуун наян хоёр мянга/ төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Э нь хохирогч Д.Эмөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн 1.982.000 /нэг сая есөн зуун наян хоёр мянга/ төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг болон хохирогч Д.Эт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Эг бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хариуцлага   

  Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч Э.Мөнхсаруул:

  ...Шүүгдэгч Д.Эг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хавтаст хэргээс харахад хохирол бүрэн төлсөн гэж харагдахгүй байна. Шүүгдэгч Д.Эд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч Д.Э:

  ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

  Шүүх шүүгдэгч Д.Эд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.

 

  Шүүгдэгч Д.Эд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

  шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал

Эрүүгийн ___дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

  Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

     шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,

        36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                 хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Эшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн ___дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Эавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ГАНДАНСҮРЭН