Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/087

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Прокурор: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ын *******, / РД:******* /,

Холбогдсон хэргийн талаар :

 Шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Бумбатын эх хороот” гэх газраас бэлчээрт байсан иргэн Б.*******баатарын 34 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлан авч Б.*******баатарт 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч  *******гийн  мөрдөн байцаалтад өгсөн:

... 2019 оны 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр санагдаж байна яг хэдний өдрийг нь санахгүй байна. Манай хажуу айл болох *******ынд гэх хүн идэшний үхэр авахаар ирсэн байсан. Тэгтэл манай хажуу айл үхэр өгөхгүй болсон юм. Тэгтэл гэх “хүн үхэр зарах уу” гэхээр нь “зарна” гээд Өвөрбумбатын хоолойд байсан 20 гаран тооны үхрийг гэрийнхээ гадаа Хороот гэх гэр байсан өвөлжөөн дээрээ тууж ирээд мухар хар үнээг барьж аваад гаргаад мах, шир зэргийг нь гэх хүнд өгөөд явуулсан. Тухайн үхрүүд нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг Өвөрбумбат гэх газар бэлчиж байсан үхэр байгаа юм. Би үхрийг тоолж үзээгүй... үхрүүдийн зүс, насыг сайн санахгүй байна. Содон үхэр гэвэл 2 тооны бор тарлан үхэр байсан юм. Үхрүүдийг тухайн үед хэний үхэр гэдгийг мэдээгүй. Тухайн үхрээс би мухар хар үнээг барьж гаргаж зарсан... Би үхрийг мориор тууж ирсэн. Үхрүүд байсан газар манай гэрээс 4-5 км зайтай байсан...үхрүүд тууж явсан морь нь хээр зүсмийн 14 настай хөгшин морь байсан. Тухайн морийг 2020 онд агтад өгсөн одоо байхгүй. 2019 оны 12 дугаар сарын үед манай хамаатан ах 4 тооны бяруугаа Гурванбулаг сумын 2 дугаар багаас алдлаа гэж хэлсэн мөн Заг сумын 2 дугаар баг Баянцагаанд 4 эзэнгүй бяруу байгаад байгаа сураг байна чи очоод үзээдэх гэхээр нь хүмүүсээс сурахад 4 бяруу байгаа эзэнгүй юм шиг байна, танай ах ын бяруу  байж магадгүй гэж хэлэхээр *******тай хамт машинаар цуг явж очоод бярууг ачаад Заг сумын гэх айлд очиход тухайн бяруунуудыг Хүрээмарал сумын гэх хүний бяруу байгаа юм, эзнийг дуудуулъя гэсэн удалгүй гэх хүн ирээд үзчихээд манай бяруу байна гэж хэлээд аваад яваад өгсөн юм, тухайн үед Мөнхбаатар ах бярууг үзээдэх гэж хэлэхдээ бярууны зүсийг хэлээгүй юм мөн би Мөнхбаатар ахад бярууг зарсан айлд очиж асуухад зарсан бярууныхаа зүсийг мэдэхгүй байсан тул мөн байх гээд ачиж яваад гэх хүн дээр очиж асуухад гэх хүний бяруу гээд хүнд хэлээд ирж авсан юм, тэрнээс би ямар нэг хулгай хийсэн зүйлгүй, андуурч ачсан юм. ахын хувьд алдсан 4 бярууг Заг сумаас 2019 оны хавар авчраад 2019 оны 11 сард алдсан юм байна лээ тэгээд хүмүүс сурч байгаад 4 бярууны сураг гарахаар намайг очиж үзээдэх гэхээр нь очиж үзчихээд мөн байх гээд шууд ачаад явсан юм харин *******ыг портер машинтай учир бяруу мөн байвал ачаад ирье гэж бодоод цуг дагуулаад явсан юм. Үхрүүд тууж явсан морь нь хээр зүсмийн 14 настай хөгшин морь байсан, тухайн морийг 2020 онд агтад өгсөн одоо байхгүй, морийг би 600.000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн үед үхрийн эзэн намайг цагдаагийн байгууллагад өгөх талаар ямар нэг зүйл яриагүй мөн би бяруунуудыг ачаад замаараа гэх айлд очиж бяруунуудыг асуусан юм тэгтэл гуай гэх хүний бяруу байх гээд хүнийг дуудаж өгсөн юм...гэх мэдүүлэг / хх-ийн 94-96 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  ******* мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Б.*******баатарын мөрдөн байцаалтад өгсөн:

... Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг болох “Бумбатын эх хороот” гэх газрын урд талаас 2019 оны 12 дугаар сарын эхээр 34 тооны үхэр байснаас манайх нэг хар үнээгээ алдсан. Гурванбулаг сумын 2 дугаар багийн Хороотын  гэх газын урд талаас тухайн үед 34 тооны байснаас манайх нэг мухар хар үнээгээ алдсан. Би Гурванбулаг сумын 2 дугаар багийн хороотын урдаас үлдсэн 33 тооны үхрээ авсан.Миний алдсан үхэр мухар хар зүстэй зүүн чих нь урдаас догол имтэй үнээ байсан. Тухайн үеийн ханш 700.000 төгрөг үнэлж байна. Миний хувьд гомдолтой байна. Алдсан үхрээ олж авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /,

...2019 оны 12 дугаар сарын эхээр үхрээ бүртгэхэд зарим үхэр байхгүй байсан, тэгээд мэдсэн. Би 13 тооны үнээгээ тус бүрийг нь 800.000 төгрөгөөр үнэлнэ. 7 шүдлэн үхрийг тус бүр 700.000 төгрөг, 5-н бярууг тус бүрхийн 300.000 төгрөгөөр 9-н тугалыг тус бүр 100.000 төгрөгөөр үнэлж байна. Би үхрээ алдсаныг Гурванбулаг сумын Дэлгэр гэдэг хүнээс асууж байсан. Манай дүү мэдэж байгаа. Манай саахалтын гэх хүмүүсээс тухайн үед асууж байсан. Манай үхэр Бумбат эх гэдэг газраар бэлчиж байдаг. Би мухар хар үнээгээ нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /,

4. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:

.... 2019 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр байх би гэдэг хүний хамт очсон нь *******гийн данс руу мөнгө шилжүүлж үхэр авсан. Уг үхэр нь мухар хар сувай үнээ байсан. Тухайн үед *******гийн айлын хүн болох байсан. анх аас идэшний үхэр авна гэж очсон. Тэгтэл ын авгай үхэр зарахгүй гээд зараагүй. Тэр үед ******* үхэр зарахаар болсон. бид хоёр ынд хоол идээд байж байхад ******* 30 гаран тооны үхэр тууж ирээд д мухар хар үнээ барьж өгч гэрийнхээ гадаа янзалж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 /,

....Тухайн үед идэшний үхэр хайж байгаад ынд очсон тэр үед ын эхнэр үхэр зарахгүй гэсэн. Тэгээд ******* дээр очиход ******* үхэр зарна гэсэн тэгээд *******гээс үхэр авсан.  Хороот гэх газар байсан ******* гэрийнхээ доороос үхэр тууж ирсэн. ын гэрээс үхэр харагдахгүй байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 51-52 /,

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

... ******* нь 2019 оны 11 дүгээр сард гэх хүнд нэг тооны мухар хар үнээ зарсан. Тэр жил *******гийнх манайхтай хамт байсан. Манай хоёрынх Хороот гэдэг газар байсан. *******гийн зарсан үхэр *******гийн үхэр биш. Заг сумын иргэн Б.*******баатар гэдэг хүний үхэр байх. ******* гэдэг хүнээс үхэр өгнө гээд мөнгө авсан юм шиг байсан. Нөгөө хүмүүс нь үхрээ авна гээд ирсэн чинь ******* намайг нэг үхэр өгчих гэсэн. Тэр үед би “авгай өгөхгүй гээд байна” гэж *******д хэлсэн чинь хонинд яваад ирэхэд ******* бэлчээрт байсан Заг сумын *******баатар гэдэг хүний үхрийг тууж ирээд нядлаад дуусаж байсан. Намайг харж байхад 30 гаран тооны үхэр тууж ирээд нэг үхэр барьж аваад бусад үхрийг буцаагаад тууж байсан. Мухар хар сувай үнээ байсан. *******д сувай үнээ байдаггүй байсан. ******* өөрөө цөөхөн үхэртэй байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 40-42 /,

6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Б.*******баатар бид 2 эгч дүү хоёрын хүүхдүүд байгаа юм. ******* бид хоёр хаваржаа ойрхон саахалт хүмүүс байгаа. 2019 оны 12 дугаар сард *******баатар гуай надаас нэг үнээ алдсан. Танай үхэр малд нийлсэн юм байна уу гэж асууж байсан. Хар үнээ гэж байсан. Өөр зүйл асуугаагүй. Би *******баатар гуай үхрийн тоог мэдэхгүй манайхтай саахалт мал бэлчээр тусдаа болохоор тэдний малын тоог мэдэхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 59-61 /,

7. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн:

...Адуу 1 ширхэг 1.000.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 1.000.000 / нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 85 /,

09.  Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн:

..Сарлагийн үнэ 12 ширхэг 8.400.000 төгрөг,

Сарлагийн шүдлэн үхэр 7 ширхэг 3.500.000 төгрөг,

Сарлагийн бяруу 5 ширхэг 1.500.000 төгрөг,

Сарлагийн тугал 9 ширхэг 900.000 төгрөг

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 14.300.000 / Арван дөрвөн сая гурван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 81 / болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 /, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 /, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 99 /, шүүгдэгч ******* цэргийн жинхэнэ алба хааж байсан баримт /хх-ийн 107 /, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны толлого /хх-ийн 108-112 / зэрэг нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Бумбатын эх хороот” гэх газраас бэлчээрт байсан иргэн Б.*******баатарын 34 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлан авч Б.*******баатарт 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон болох нь хохирогч  Б.*******баатар, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг болон үнэлгээ тогтоосон шинжээчийн 55, 76 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхээр  ажиллагааны  явцад шүүгдэгч ******* нь хохирогч Б.*******баатарт нэг үхрийн үнэ 700.000 төгрөг  эрж хайсны зардал 200.000 төгрөг нийт 900.000 төгрөгийг төлсөн талаарх нотлох баримтыг ирүүлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч шүүгдэгч ******* нь хохирогч Б.*******баатарын 34 тооны үхрээс 1 үхрийг төхөөрч бусдад зарсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгтэл манай хажуу айл үхэр өгөхгүй болсон юм. Тэгтэл гэх “хүн үхэр зарах уу” гэхээр нь “зарна” гээд Өвөрбумбатын хоолойд байсан 20 гаран тооны үхрийг гэрийнхээ гадаа Хороот гэх гэр байсан өвөлжөөн дээрээ тууж ирээд мухар хар үнээг барьж аваад гаргаад мах, шир зэргийг нь гэх хүнд өгөөд явуулсан. Тухайн үхрүүд нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг Өвөрбумбат гэх газар бэлчиж байсан үхэр байгаа юм. Би үхрийг тоолж үзээгүй... үхрүүдийн зүс, насыг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.*******баатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.... Би Гурванбулаг сумын 2 дугаар багийн хороотын урдаас үлдсэн 33 тооны үхрээ авсан..” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь иргэн Б.*******баатарын 34 тооны үхрийг тууж нэг үхрийг бусдад идшинд өгч явуулсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч ******* нь 34 тооны үхрээс нэг үхрийг авах зорилгоор үхрийг хулгайлснаар уг үйлдэл төгссөн байх тул түүнийг бусдын олдон тооны малыг хулгайлсан гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр баталж мөн оны 07 дугаар сарын 06-ний өдөр үйлчилж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “ 2021 оны 06 дугар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуулийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ....мал хулгайлах / Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 12 дугаар сард үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг,  , мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаа с учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ....ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсаныг баримтлан  шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж уг оногдуулсан ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын төвөөс 1 жилийн хугацаагаар гарахыг хязгаарлаж техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн морийг унаж гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгч *******гээс нэг морь буюу түүний үнэ 1.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч   ******* овогт *******ын *******г нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг / 01/ жилийн хугацаагаар хорих ялыг нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын төвөөс нэг / 01 / жилийн хугацаагаар явахыг хориглож техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-д зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь буюу түүний үнэ нэг сая / 1.000.000 / төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ