Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/84

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 20 өдөр                               2019/ДШМ/84                                                                Зуунмод

 

Н.Хид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа,

Шүүгдэгч Н.Х,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2019 оны 09 сарын 04-ний өдрийн ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолтой Н.Хид холбогдох 1934000000183 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон Н-н Х, 1997 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик засвар мэргэжилтэй, ам бүл 4, ээж эгчийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн Илтийн 2-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: НХ.

Шүүгдэгч Н.Х нь 2019 оны 02 сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ сумын 3 дугаар багийн Замтын 1-2 тоотод иргэн С.Цэндсүрэнгийн хашаанд байрлах амбаар дотор бага насны буюу 8 настай, эмэгтэй, Ганхайчийн Бямбацэцэгийг бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан, хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу цавин тус газар нь бэлэг эрхтэнээ хийж,

  • мөн үргэлжилсэн үйлдлээр тухайн өдрийн шөнө С.Цэндсүрэнгийн гэрт орон дээр унтаж байсан бага насны Г.Бямбацэцэгийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу бэлэг эрхтэнрүү нь гарын хуруугаа хийж,
  • мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн Замтын 1-2 тоотод иргэн С.Цэндсүрэнгийн хашаанд байрлах амбаар дотор бага насны буюу 7 настай, эмэгтэй, Ганхайчийн Батцэцэгийг бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан, хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу бэлэг эрхтэнрүү нь гарын хуруугаа хийж хөдөлгөн тус тус хүчиндсэн,
  • мөн 2019 оны 02 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг “Хуучин Өнжүүл” гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Минодутотайди” ХХК-ийн уурхайн ажилчдын байрны цонхоор нэвтэрч, өрөөнд байсан сейфний цоожийг эвдэлж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 1.380.600 төгрөгийн хохирол учруулсан,
  • мөн 2019 оны 08 сарын 10-наас 11-ний өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Мянган хурга” гэх газарт нутаглаж байсан иргэн Ц.Дагвадоржийн гэрээс цагаан өнгийн хөш хөөрөг 1 ширхэг, шар хоргой эмжээртэй даалин 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Хид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон Нямсүрэнгийн Хишигдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр  бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэргийг,

Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг,

Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Хийг 16 жил  1 сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 16 жил 1 сарын хорих, 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 3 жил 3 сарын ялыг, 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Хид 19 жил 5 сарын хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хид оногдуулсан 19 жил 5 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Н.Хийн цагдан хоригдсон 129 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн 1934000000183 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хоос 435.967 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Ганхайч, Төв аймаг, Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар баг, Доргон гэх газар оршин суух, /РД: СК92101602/-д, 19.726.250 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Дагвадорж, Төв аймаг, Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар багт оршин суух, /РД:ДЖ67062234/-д тус тус олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ганхайч нь гэмт  хэргийн улмаас учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Х давж заалдах гомдолдоо: “Миний бие Нямсүрэн овогтой Хишигдорж нь 2018 оны 02 сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Мянган хурга гэх газар иргэн Ц.Дагвадоржийн гэрээс цагаан хаш хөөрөг хулгай хийсэн гэх хэрэг, мөн 2019 оны 02 сарын 22-ны өдөр тус аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг хуучин Өнжүүл гэх газар үйл ажиллагаа явуулдаг Минодутотайди компанийн байранд юм хадгалах сейфийг эвдэлж хохирол учруулсан, мөн тус аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багийн Сүүжийн 2-1-д оршин суух С.Цэндсүрэнгийн гэрт 2019 оны 03 сарын 08-ны өдөр насанд хүрээгүй Г.Бямбацэцэг, Г.Батцэцэг нарыг хүчиндэхийг завдсан гэх хэрэгт тус тус холбогдож 2019 оны 08 сарын 27-ны өдөр Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 09 сарын 04-ний өдөр шүүх хэлэлцээд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна гэж үзэж 19 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоож шийдвэр гаргасан. Иймд дээрх шийдвэрийг миний эрх зүйн байдлыг дэндүү дордуулсан шийдвэр гэж үзэж байна. Учир нь миний бие анх мөрдөн байцаалт өгсөн үеэс гэм буруугаа хүлээн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан, хохирогч болох Ц.Дагвадоржид үхэр, адуу хоёр өгсөн боловч аваагүй. Миний хувьд цагдан хоригдож байгаа болохоор хохирлоо төлөх боломж хомс байгаа тул өөрийн ах дүү нараар дамжуулан төлөхөөс өөр аргагүйд хүрч байгаа тул ямар ч байсан хохирлоо төлөх тал дээр анхаарах болно. Мөн миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Иймд та бүхнээс миний гаргасан өргөдлийг харгалзан үзэж давж заалдах шүүхээр миний эдлэх ёстой ялыг багасгах тал дээр анхаарал тавьж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч байгаа. Хувийн байдлыг нь харгалзан үзэж ял шийтгэлийг нь хөнгөлж үзнэ үү. Хөөрөгний үнэлгээ үндэслэл муутай гарсан байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Х гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Хид холбогдох эрүүгийн 1934000000183 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн ял хөнгөрүүлэхээр гаргасан ял хөнгөрүүлэх давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Н.Х нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн Замтын 1-2 тоотод иргэн С.Цэндсүрэнгийн хашаанд байрлах амбаар дотор бага насны буюу 8 настай, эмэгтэй, Ганхайчийн Бямбацэцэгийг биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу цавин тус газар нь бэлэг эрхтнээ хийж дур тавьсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр С.Цэндсүрэнгийн гэрт орон дээр унтаж байсан бага насны Г.Бямбацэцэгийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу бэлэг эрхтэн рүү нь гарын хуруугаа хийсэн,

2019 оны 4  дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 2 дугаар багийн Замтын 1-2 тоотод иргэн С.Цэндсүрэнгийн  хашаанд байрлах амбаар дотор бага насны буюу 7 настай эмэгтэй, Ганхайчийн Батцэцэгийг бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хоёр удаагийн үйлдлээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу бэлэг эрхтэн рүү  нь гарын хуруугаа хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч Н.Х, насанд хүрээгүй хохирогч Г.Бямбацэцэг, Г.Батцэцэг, насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ганхайч нарын мэдүүлгүүд, Сэтгэцийн эрүүл мэндийн шүүх сэтгэц эмгэг судлалын №686 дугаартай дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн шүүх сэтгэц эмгэг судлалын №704 дугаартай дүгнэлт зэргээр,

2019 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1-р багийн нутаг “Хуучин Өнжүүл” гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Миндуотрайди” ХХК-ийн уурхайн ажилчдын байрны цонхоор нэвтэрч өрөөнд байсан сейфний цоожийг эвдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Х, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Хүрэлчулуун /1-р хх 124, 125-126, 238/, гэрч Д.Будъяа /1-р хх128-129/, А.Баярмагнай /1-р хх 132/ нарын мэдүүлгүүд, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 3 сарын 28-ны өдрийн 07/142 дугаартай үнэлгээний тайлан зэргээр,

2018 оны 02 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Мянган хурга гэх газарт нутаглаж байсан иргэн Ц.Дагвадоржийн гэрээс 19.692.500 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн хаш хөөрөг 1 ширхэг, 33.750 төгрөгийн үнэ бүхий цайвар цэнхэр өнгөтэй, зүү ороож оёсон даалин 1 ширхэгийг авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд  шүүгдэгч Н.Х, хохирогч Ц.Дагвадорж, гэрч Г.Гандолгор /1-р хх 185/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 5 сарын 21-ний өдрийн 07/190 дугаартай үнэлгээний тайлангаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Н.Хид холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон Нямсүрэнгийн Хишигдоржид 19 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Хид оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд бүрэн нийцэж гарсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн ял хөнгөрүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 04ний өдрийн 2019/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Хийн ял хөнгөрүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Н.Хид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ