Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/431

 

  

 

 

 

 

 

 

 

2023           04           20                                        2023/ШЦТ/431

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

иргэдийн төлөөлөгч Г.Энхзаяа,

улсын яллагч Г.Цогтмагнай,

хохирогч Л.Д,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан эрүүгийн 2209018002177 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ...-ны өдөр ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг (Барилгын зураг төсөл), ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Б /регистрийн дугаар ..../,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Л.Б нь 2022 оны 7 дугаар сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Хангай” хотхоны 513 дугаар байрны 71 тоотод хохирогч Э.Д-ын гэрт түүнийг эхнэр М.М-тай хардан “Миний эхнэр М.М-тай унтсан байна чи, үнэнээ хэл” гэж маргалдан улмаар Э.Д-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан хэвлийн тус газар нь зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, их сэмжний хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа амь насанд аюултай гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Л.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэгдсэн баримтууд болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Л.Бийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмя Б.С 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн №9591 дугаар актын дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр шүүгдэгч Л.Бийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…вискиг уучхаад цагаан архийг задлаад дунд руу нь дөхөж байхад Э.Д зочны өрөөнд газар ор зассан ба тэгээд М.М согтоод тасраад унтуулсан. Тэгээд  унтсаны дараа Э.Д, Ш.О бид 3 хамт унтлагын өрөөнд орж тагт дээр гарч тамхи татсан бөгөөд Э.Дтүрүүлж татаж дуусгаад гэр лүүгээ орж Ш.Обид 2 тагт дээр үлдсэн. Тэгээд тамхиа татчихаад орох гэтэл тагтны хаалга дотроос нь түгжсэн байсан. Тэгээд хаалга тогшиход онгойлгоогүй 5-10 орчим минутын дараа Э.Дирж хаалгаа нээсэн. Тэгээд Ш.Обид нар хамт гэр лүү орсон бөгөөд Ш.ОЭ.Дад “Яагаад хаалгаа түгжээд байгаа юм бэ” гэж хэлээд тэгээд Ш.О“Гэр лүүгээ харина” гээд гараад явсан. Тэгээд би Ш.О гараад явсны дараа зочны өрөөд орж Э.Даас манай согтуу унтаж байгаа эхнэрийн палаж сөхөгдөж дотуур өмд нь доош болсон байгааг хэлээд “Яаж байгаа юм бэ” гэтэл “Би яагаа ч үгүй” гээд Э.Дунтлагын өрөөнд орсон ба би М.Мг татаад “Юу болоод байгаа юм бэ” гээд сэрээхийг оролдоход М.Мсэрэлгүй унтаагаараа хувцсаа янзлаад унтаад өгсөн. Тэгээд би эргэж Э.Ддээр очоод “Чи яасан юм бэ найздаа үнэнээ хэлээ” гэхэд “Би яагаа ч үгүй л” гээд байсан. Нэг мэдэхэд би буйдан дээр суучихсан, Э.Дгэдсээ дараад суучихсан байдалтай байсан. Тэгээд би гэнэт ухаан орж гараад “Эмнэлэг оръё” гэхэд явахгүй гээд байсан. Тэгээд 103 дуудаад эмнэлэгт хүргэж өгсөн. Ямар хутга авснаа санахгүй байна. Э.Д-ынхэвлий хаана нь ямар байдлаар гэмтээсэн талаар мэдэхгүй. Эмнэлэг дээр аваачиж өгөхдөө хартал хэвлийн доод хэсэгт л 3 орчим см-ийн урттай зүсэгдсэн байдалтай байсан. Э.Д, Ш.Онар ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Ш.О согтуу байхад Э.Днэг удаа ашигласан байж магадгүй. Энэ талаар Э.Днадад өөрөө 1 удаа хэлж байсан. Тухайн үйл явдал нь энэ оны зун манай гэрт болж байсан. Тухайн үед мөн л М.М, Э.Дбид нар байсан юм. Гэхдээ надад бол харсан үзсэн зүйл байхгүй... болсон явдлыг санаж байгаа ч гэсэн яг М.Мн байсан байдлыг нүдээр харсан учир маш их огцом уурласан хутгалсан. Цохисон талаар надад санах зүйл алга. Би Ш.Отай бэлгийн харьцаанд орох талаар Э.Дтай маазарч л ярьсан болохоос тийм үйлдэл хийх талаар бодоогүй. Ш.О би оролдсон зүйл байхгүй. Би Э.Дад нийт 54,520,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 78-79/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д-ынмэдүүлсэн: “...Би нэг хэсэг ажилгүй байж байгаад 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын 5 дугаар цахилгаан станцын төслийн менежер ажилд ороод 3 дах өдрөө ажиллаж байсан. Тухайн өдөр манай найзууд манай гэрийн ойролцоо архи ууж байна гэхээр нь амралтын өдөр байсан тул хамт ууж, сууя гэх саналыг тавьж 21 цагийн үед манай гэрт очин пиво, архи авч уусан. Би маргааш өглөө нь ажилтай байсан тул архинаас нь их уугаагүй. Тэгээд 01-02 цагийн үед зочны өрөөнд Л.Б, эхнэр хоёрт нь ор засаж өгөөд өөрөө жижиг өрөөнд нь ор засаж найзтай нь унтах гэж байсан. Тэгээд Л.Б ирээд 1 шил архитай орж ирээд эмэгтэй найзтайгаа сууж намайг “гарч бай” гэсэн. Гэтэл удалгүй нөгөө эмэгтэй эсэргүүцэх маягтай дуу гарахаар нь очтол Л.Б “гарч бай гэсэн шүү дээ” гээд би буцаж гарсан. Удалгүй дахин дуу гарч нөгөө найз нь нэлээн ууртай гараад явсан. Тэр өдөр манай ээж болон хүүхдүүд Сэлэнгэ аймаг явсан байсан юм. Манай хажуу айл цагдаад дуудлага өгчихдөг айл байдаг учир би очиж харсан. Тэгээд тэр найз нь уйлаад шахуу гараад явсан. Л.Б эхнэр рүүгээ орж гарч ирээд “чи эхнэртэй минь унтсан байна үнэнээ хэл” гэсэн. Би ерөнхийдөө контролл сайтай байсан. Тэгээд “би унтаагүй итгэхгүй байвал маргааш шүүх шинжилгээнд оръё” гэж хэлсэн ч Л.Б архиа хэтрүүлсэн байсан тул бачимдсандаа тийм үйлдэл гаргасан байх. Мөн өмнө нь караокед ууж байхад ойр дотно найзууд учир тоглоом болгоод эхнэртэй нь гар зөрүүлж архи ууж байсан. Тэр үед их хүндэтгэлгүй санагдаж, юм бодогдсон байсан нь сэдэрсэн болов уу гэж бодож байна. Би энэ хүнийг маш сайн мэднэ. Уугаад хэтрүүлэхээрээ стресстэй, зүрхний асуудалтай. Тэгээд хутга авч ирээд “та хоёрыг дуусгана намайг доромжиллоо” гэсэн. Эхлээд ирээд хүзүүнд хутга тулгахад нь би 2 удаа гараараа доошлуулсан ч хэвлий хэсэг рүү хатгахад нь надад өвдөлт мэдрэгдсэн. Сүүлдээ надад мэдрэгдсэн болохоор нь би аргаа барсандаа уучлал гуйж энэ хүнийг тайвшруулсан. Хэрвээ би уурлаад эсэргүүцсэн бол өөр зүйл болох байсан байх. Тэгээд би гэрлээ асааж шархаа харуулаад Л.Б түргэн дуудсан. Гадаа гараад бид шокт орсон байсан тул мэтгэлцэж, маргалдсан. Тэгээд эмнэлгийн машин ирээд явсан. Би анх удаа хүнд хутгалуулсан болохоор найзыгаа бодоод “би өөрийгөө гэмтээсэн” гэж хэлсэн ч өглөө 7 цагт хагалгаанд орж 11 цагийн үед сэрэхэд маш их өвдөлттэй байсан. Би өөрийнхөө шархыг яг үнэндээ ойлгоогүй эмчээсээ асуутал надад бүх зүйлийг тайлбарлаж, амь насанд аюултай байсныг хэлсэн. Тухайн үед надад гэр бүлийн асуудал их байсан мөн хүмүүсийн ярианаас сонсоход эрсдэл ихтэй гэж хэлсэн тул шокт орсон. Надад төрсөн бодол бол амь нас маань аюулгүй хэвийн болсон ч сорвитой үлдэх байх гэхдээ Л.Бд гомдохгүй гэдгээ хэлсэн. Харин тухайн үед 5.000.000 төгрөгийн цалинтай ажилд орсон байсан тул Л.Бд “ээжийн тэтгэврийн мөнгөөр амьдарч чадахгүй сар бүр тодорхой хэмжээнд цалин авъя, эмчилгээний төлбөр авъя” гэж хэлсэн. Энэ хүн өөрийн санаачилгаар 60.000.000 гаруй төгрөг өгсөн. Үүнээс 10.000.000 орчим төгрөгийг эмчилгээнд зарцуулсан. Би энэ хэргээс хойш 3 сарын дараа дахин ажилд орсон. Эцэст нь би маш олон алдаж байхад энэ хүн намайг огт хаяж байгаагүй. Мөрийтэй тоглоом, архи дарсанд орсон ч миний хажууд байнга байдаг. Яагаад тэгдэг байсныг би ойлгохгүй байна. Одоо би найздаа гомдолгүй. Цаашид юу ч болсон гомдолгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Тухайн үед буюу 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр манай найз Л.Б бид 2 цуг явж байгаад Л.Бийн эхнэрийг “Туушин”-гийн тэндээс 2100 цагийн орчим найзтай нь цуг аваад “Хэдэн пиво ууя” гээд манай гэрт 21 цаг 10 минутын үед очсон. Тэгээд манай гэрт ороод Л.Б, Л.Бийн эхнэр М.М, найз н.Туяа бид нар 1 ширхэг 2,5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд түүнийгээ ууж дуусгаад 2300 цагийн үед нэмж 2 ширхэг 2,5 литрийн пиво авч ороод хувааж уусан. Тэгээд тэрийг ууж дуусгаад 23 цаг 50 минутын үед Л.Бтэй цуг гараад 1 литрийн “Баллантес” (Ballantine's) виски, 1 шил 0,75 литрийн архийг авч ороод бид дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд 0200 цагийн үед унтахаар хэвтэцгээсэн. Тэгсэн Л.Б нь Л.Бийн эхнэрийн найз н.Т руу унтах гээд чичрээд байсан. Намайг өрөө рүү ороход намайг “Байж бай” гээд байсан. Тэгээд н.Т гараад явсны дараа өрөөнөөс гарч ирээд намайг “Миний эхнэр М.М-тай унтсан байна чи, үнэнээ хэл” гээд над руу уурлаад дайраад намайг “Үнэнээ хэлэхгүй юу” гээд манай гал тогооны угаалтуурын хажууд байдаг хутганы комоос нэг том хутгыг нь авч ирээд миний хоолой руу үзүүрээр нь тулгаад “Одоо би хатгана” гээд байсан... би гараас нь доошоо дарсан. Тэгэхээр нь болиод дахиад хутганыхаа ир хэсгээр нь миний хоолойд тулгасан. Тэгэхээр нь би хутганаас бариад тээглүүлээд зогссон. Тэгээд “Чамайг ингэж амархан алахгүй, чамайг тарчлааж ална” гээд миний гэдэсний зүүн доод хэсэгт 1 удаа хатгачихсан. Тэгэхээр нь би “Чи намайг хатгаад байна” гэхэд улам лав түлхээд байсан. Тэгээд сугалаад авсан. Тэгээд надтай баахан юм яриад байснаа эхнэр лүгээ гүйж очоод сэрээх гээд орилоод байсан. Тэгээд над дээр буцаж ирээд намайг гарах гээд гадуур хувцсаа өмсөх гэхэд миний зүүн тал руу цохисон. Хутгаар хатгахад нь цус гарсан. Сугалаад авсных нь дараа гараараа дараад цаанаас нь юм гарч ирэх гээд байсан. Тэгээд гэрт 10-20 минут болсон. Тэгэхэд “Чиний наадах чинь яах ч үгүй” гээд намайг заналхийлээд “Чамайг гаргахгүй” гээд хутгаа бариад суугаад байсан. Тэгэхээр нь би гэдсээ харуулаад “Ийм болгосон байна ш дээ” гэхэд гэнэт ухаан орсон уу яасан “Гарья, түргэн дуудъя” гээд цуг гарсан. Тэгээд гарахдаа надад тал засах байдлаар “Би чамайг албал яг одоо алчхаж чадна” гээд байсан. Тэгэхээр нь би “Чи намайг алчих” гэж хэлсэн. Тэгээд 103 ирээд намайг эмнэлэг хүргэсэн. Тэгээд эмнэлэг дээр байхад хагалгаанд орохын өмнө “Чи өөрийгөө ийм болгосон” гэж хэлээрэй гээд байсан. Тэгэхэд би чимээгүй л байсан. Л.Бийн эхнэр унтаж байсан. Намайг хутгалсны дараа эхнэр нь унтаад үлдсэн. 4 шил 2,5 литрийн пиво, 1 шил 1 литрийн 0,75 литрийн бил үү Баллантес” (Ballantine's) хувааж уусан. 1 шил архийг бас эхлүүлээгүй байсан. Л.Б архи авахдаа “Эхнэрийнхээ найзыг тасалж байгаад унтана” гэж ярьж байсан. Намайг хутгалчхаад “Чи миний эхнэртэй янз бүр болсон уу” гээд асуугаад хутгаа барьчхаад суугаад байсан. Тэгээд намайг “Чи миний гараас хаа ч холдохгүй, сая яасан юу болсон, өмнө нь юу болсон, яасан” гээд өөрийнхөө гэдэс, миний гар хөлөн дээгүүр хутганыхаа ирийг гүйлгээд байсан. Намайг гарах гээд хувцсаа өмсөх гэхэд бас намайг цохисон. Тэгэхэд нь би доошоо унаад гэдсээ харуулаад “Цуг гарья”, “Би чамтай хамт явна” гээд цуг гарсан. Уг асуудал болсноос хойш “Би ар гэрийн чинь асуудлыг шийдэж өгье, эмчилгээний нь төлбөрийг өгье” гэж хэлж байсан. Намайг “Өөрөө хутга бариад дайраад ноцолдож байх хоорондоо өөрийгөө хатгасан” гэж цагдаад хэлээрэй гээд гуйгаад байсан. ...бид 4 эхлээд 1 шил вискигээ уухаар задлаад ууцгаагаад дуусах үеэр М.Мтасраад унтаад өгсөн. М.Мгийн найзыг унтуулахаар өөрийнхөө унтлагын өрөөнд газар ор засаж өгсөн. Л.Б, М.Мөнхашгай нарт зочны өрөөнд ор засаж өгсөн байсан. Манай гэр 2 өрөөтэй. Гал тогоо, зочны өрөө нэг, унтлагын өрөө. Нэг унтлагын өрөө тагттай, зочны өрөө тагтгүй байгаа. Тэгээд М.Мгийн найз нь гэх эмэгтэй миний өрөөнд орсон ба тэгэхэд Л.Б араас нь ороод үлдсэн архи уух гээд орж намайг “Гар” гээд гаргасан. Гэтэл удалгүй М.Мгийн найз эмэгтэй “Болиоч ээ” гэж орилоход нь би өрөөнд ороход Л.Б нэлээд ууртай “Би чамайг гараад байж бай гэж хэлсэн шүү дээ” гэхээр нь би дахин гарсан. Гэтэл дахин нөгөө эмэгтэй “Би чамайг ийм гэж бодоогүй” гээд орилсон ба би дахин орж Л.Бд “Чи айлын гэрт ирчхээд боль, одоо болно” гэтэл Л.Б өөдөөс уурлаад “Чи гараад байж бай” гэж маргалдаж байхад М.Мгийн найз нь гараад явсан. Тэгээд гарч явсны дараа би хаалгаа цоожлоод эргээд иртэл Л.Б “Чи миний эхнэртэй унтсан байна” гээд уурлаж дайраад байсан би учирлаад “Тийм зүйл болоогүй” гэдгээ хэлэхэд Л.Б “Би та нарыг яг одоо энд чинь ална” гээд гал тогоо руу ороод эргэж ирэхдээ манай хутганы комны хутганаас авч ирээд хоолой дээр хутганы ир тулгаж хоолой шахаж эхэлсэн. Тэгээд би “Чи тэгж бодож байгаа бол өглөө шинжилгээ өгье, би юу гэж тийм зүйл хийх вэ” гэхэд Л.Б сонсохыг хүсэхгүй байсан. Намайг “Ална” гээд байсан. Тэгээд би хоолойд тулгасан хутгыг гараараа барьж “Чи намайг алах гээд байна шүү дээ” гэхэд тоохгүй байсан. Тэгээд л би хэрэг бишидсэн гэж бодоод амь гуйсан. Л.Б тэгээд хутгаа буулгаад “Би чамайг ингэж хурдан дуусгахгүй, чи хурдан үхэх ёсгүй, миний өмнө тарчилж үхэх ёстой” гэж хэлсэн. Тэгээд миний хэвлийн хэсэгт хутгаараа дүрсэн. Тэгээд “Чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэхэд авч хэлэлцэхгүй тоохгүй байсан. Тэгээд хутгаа сугалж авсны дараа би доошоо суухад Л.Б “Би чамайг энд чинь дуусгана, чи намайг доромжиллоо” гэх мэтийн зүйлсийг ярьж байснаа “Бие чичрээд даараад байна, эмнэлэг явах хэрэгтэй байна” гэхэд Л.Б гэрэл асаагаад миний гараар дарсан шархийг хараад “Эмнэлэг оръё” гэсэн. Тэгээд хувцсаа өмсөх гэтэл гараараа юм уу хутганы ишээр үү мэдэхгүй хатуу зүйлээр нэг удаа зүүн нүдний орчим цохисон. Тэгээд удалгүй хувцсаа өмсөж өөрөө утсаараа түргэн дуудсан юм. Л.Б тухайн үед буюу энэ үйл явдал болж байхад их согтсон байсан. Гадаа гараад харин гайгүй болсон байсан. М.Мбол ухаангүй тасарсан байсан. Би тэр өдрийн турш гайгүй байсан. Болсон явдлыг эхнээс нь дуустал нь санаж байна. М.Мн найзын нэрийг нь би санахгүй байна 2 дахь удаагаа уулзаж байгаа. Өмнө нь нэг удаа хамт ууж байсан. Бэлгийн харьцаанд орж байсан юм шиг байна лээ. Л.Бийн гэрт архи ууж байгаад согтож унтсан өглөө сэрэхэд дотуур өмдгүй нүцгэн сэрсэн. Тухайн өдөр М.Мн найзтай бэлгийн харьцаанд орсон эсэхээ санахгүй байгаа. М.Мн найз нь тамхи татдаг эсэхийг мэдэхгүй, татахгүй байх шиг байсан. Би М.М-тайбэлгийн харьцаанд орж байгаагүй. Л.Б, Ш.Онар манай тагт дээр гарсан эсэхийг мэдэхгүй. Би тагт дотроос нь цоожилсон зүйл байхгүй. Мэдэхгүй. Тэр өрөөнд Л.Б, Ш.Онарыг ороход 10 орчим минут болсон. Л.Б бид нарын хувьд бие биенийгээ сольж бэлгийн харьцаанд орох талаар ярьсан тохирсон зүйл байхгүй. Дэлгүүрт бол М.Мг тасалж унтуулаад Ш.Отай бэлгийн харьцаанд орох талаар Л.Б ярьж байсан. Энэ гэмтлийн улмаас миний биед 10,000,000 гаран төгрөгийн зардал гарсан. Эм тариа, сувилал гэх мэт баримтууд нь байгаа. Энэ өдрийн орой 1700 цагт авч ирж өгье. Л.Б надад “Тоёота Приус 41” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгт бодож өгсөн. Өөр бусад 30,000,000 төгрөгийг өгсөн. Л.Б өөрөө сайн дураараа энэ бүхнийг өгсөн миний зүгээс ямар нэгэн байдлаар дарамталсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-26, 32-33/,

 

гэрч Ш.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...М.Мбид нар 2016 онд санамсаргүйгээр танилцаж тэр цагаас хойш найзалж нөхөрлөж байгаа. Л.Бтэй мөн ялгаагүй. Э.Дтай мөн л тэр үеэс танилцаж найзалж байгаа. Өөр ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Бидний хооронд өглөг авлага, өш хонзон, хайр сэтгэлийн ямар нэгэн харьцаа холбоо байхгүй... тухайн өдөр 1900 цагийн орчим Л.Б ирж бид нарыг авсан ба ирэхдээ Э.Дтай ирсэн юм. Тэгээд бид 4 хамт байж байгаад Э.Д“Бүгдээрээ манайд очъё” гэсэн санал тавьж тэр саналыг хүлээн авч Э.Д-ынгэрт нь орж 2,5 литрийн савтай 1 пиво хуваан уусан. Дараа нь Л.Б, Э.Днар гарч дэлгүүрээс 1 литрийн “Баллантес” (Ballantine's) гэх нэртэй виски авч ирсэн ба тэгээд бид идэж уугаад архийг дуусгасан. Тэгээд М.Мунтсаны дараа би Э.Д, Л.Б нартай жаахан сууж байгаад ганцаараа 2 эрэгтэй хүнтэй үлдсэн. Мөн гэр ойрхон учир би тэндээсээ гараад алхаад гэртээ харьсан. Намайг Э.Дынхаас гарахад би нэлээд согтсон. Э.Д, Л.Б нар хэр согтсон байсныг мэдээгүй. М.Мтасарсан байдалтай байсан. Намайг гарах хүртэл ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Тэгээд л гэртээ харьсан. Харин маргааш нь гэртээ байж байгаад өдөр нь гар утсаа асаахад М.Мутсаар залгаад “Л.Б найзыгаа хутгалчихсан, цагдаа болоод Э.Дэмнэлэгт хүргэгдсэн байна. Юу болсон юм бэ” гэж асуусан. Тэгээд би чамайг унтсаны дараа явсан гэдгээ хэлсэн ба  тэгтэл М.Мсандраад “Яанаа” гээд л байсан... би өөрөө нүдээр харсан зүйл байхгүй. Тухайн үед М.М, Э.Д, Л.Б бид 4 байсан. Би явж дээрх нэр бүхий 3 хүн үлдсэн. Бид хэн нэгнийг дуудаагүй, хэн нэгэн ирээгүй. ...Би сүүлийн жилд л тамхи татаж байгаа.... намайг явах үеэр М.М, Э.Д-ынзочны өрөөний буйдан дээр унтаж, Л.Б, Э.Днар сэрүүн үлдсэн. Хэр согтсон байсан талаарх би харин мэдэхгүй байна... Л.Б бид 2 унтлагын өрөөний тагт дээр гарч тамхи татсан. Ойролцоогоор 10 орчим минут болсон. Тамхи татаад эргээд орох гэтэл балконы хаалга түгжигдсэн байсан. Тэгээд цонх хаалга цохиж байгаад орсон. Орж ирэхэд М.Мбуйдан дээр унтаж байсан ба тасраад л унтсан байхаа. Ямар хувцастай байсан талаар санахгүй байна. Ямар ч байсан нүцгэн шалдан байсан зүйл харагдаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 42-43, 45/,

 

Гэрч М.Мн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...виски ууж байгаад нэлээд согтоод, мөн тасраад Э.Д-ынзочны өрөөний шалан дээр Э.Д-ынзассан гудас дээр хувцастайгаа унтсан. Э.Д-ынгэр 2 өрөө орон сууц бөгөөд зочны өрөө гал тогооны өрөө нэг, унтлагын өрөө тусдаа ба унтлагын өрөө тагттай байсан. Зочны өрөө тагтгүй байсан ба унтлагын өрөөний тагт дээр гарч тамхи татацгааж байсан юм. Тэгээд би их согтож бараг тасраад зочны өрөөний шалан дээр гудас тавьж зассан орон дээр унтсан. Бид Э.Д-ынгэрийн зочны өрөөнд сууцгааж байсан. Тэгээд тасраад нэг мэдэхэд Л.Б намайг татаж сэрээгээд “Юу болоод байгаа юм бэ” гэл үү нэг юм хэлж би тэгээд хартал миний палаж дээш сөхөгдсөн, дотуур хувцас цавь хүртлээ доошилсон байдалтай байхаар нь яагаад ингээд унтчих ваа гээд тоолгүй хувцсаа янзалсан болчхоод буцаад унтчихсан. Тэгээд байж байтал утас дугарсан цаг харахад 0500 цаг орчим болж байсан. “Э.Дбид нар эмнэлэг дээр байна” гэж хэлсэн. Тэгээд л Э.Д-ынгэрт нь цагдаагийн хүмүүс орж ирсэн бөгөөд би Э.Д-ынгэрт нь ганцаараа сэрсэн юм... Л.Б, Э.Дыг хутгалсан гэдгийг мэдсэн. ...Би яагаад тийм байдалтай байсан талаар мэдэхгүй. Тасраад согтоод унтахдаа бол хувцастайгаа унтсан. Юм нөмөрсөн шиг байна. Хэзээ хэн миний хувцсаар оролдсон, хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсон эсэхээ би мэдэхгүй байна. Хутгалсан, хутгалуулсан юунаас болж хэрхэн маргалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй. ...Л.Б нь урьд аваар осолд орж тархи толгойн гэмтэл авч байсан удаа байхгүй. Ухаан санаа нь эрүүл, сэтгэцийн, эмгэг өөрчлөлт гарч байгаагүй, сэтгэл зүйч болон сэтгэл зүйн ямар нэгэн эмнэлэг үзүүлж тусламж зөвлөгөө авч байсан удаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 49/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн №9591тоот актын “…Э.Д-ынбиед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, их сэмжний хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн хөндийг шалгах мэс заслын дараах /2022.07.05/, баруун сарвуунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, их сэмжний хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, их сэмжний хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..Уг гэмтэл нь шинэ байна...“ гэх дүгнэлт /хх-н 96-97/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №1111 тоот актын “…Л.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Л.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Л.Б нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас хойно болон өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...Л.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...Л.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Л.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...“ гэх дүгнэлт /хх-н 62-63/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-15/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 7 дугаар сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Хангай” хотхоны 513 дугаар байрны 71 тоотод хохирогч Э.Д-ынгэрт түүнийг эхнэр М.М-тайхардан “Миний эхнэр М.М-тайунтсан байна чи, үнэнээ хэл” гэж маргалдан улмаар хохирогч Э.Д-ынхэвлийн тус газар нь зэвсэг болох хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, их сэмжний хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа амь насанд аюултай гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос Л.Бийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Бийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Г.Энхзаяагаас “Шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Л.Бийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болсон, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.

Шүүх шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр тогтоов. 

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээ сувилгаа болон бусад зардалд нийт 54.520.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Л.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Бийг 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.ДУЛАМСҮРЭН

 

                                                                                                Д.ОРХОНТАМИР