| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0001/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/001 |
| Огноо | 2022-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золцэцэг,
Улсын яллагч Ж.Энхбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000335 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******,******* тоот регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны орой 21-22 цагийн орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг Бумбат гэх газарт иргэн ******* маргалдаж улмаар түүнийг нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгний няцарч язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны орой 21-22 цагийн орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг Бумбат гэх газарт иргэн ******* маргалдаж улмаар түүнийг нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгний няцарч язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...
Хохирогч ******* ... Бумбат гэх газар очоод юм ярьж байгаад надаас “ гэдэг хүнийг таних уу “гэхээр нь “танина” гэж хэлсэн чинь “тэр чинь даргын зарц байна шүү дээ” гэж хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж бид хоёр маргалдаад барилцсан. Бид хоёр дээр доороо ороод ноцолдож байхад миний толгой руу гараараа 4-5 удаа цохисон. Би гийн нүүр лүү 1 удаа цохисон. Тэгсэн цуг явсан хүмүүс бид 2-ыг салгасан. Тэгээд бид хоёр дахиад барилцаж аваад би г унагачхаад дээр нь сууж байсан чинь хажуугаар гэдэг залуу миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Тэгсэн тэнд байсан хүмүүс бид 2-ыг салгасан. Тэгээд би оос “чи яагаад намайг өшиглөж байгаа юм бэ” гэхэд “уучлаарай” гэж хэлсэн. бид 2 ноцолдож байгаад бие биеийнхээ дээлийг урсан. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч ******* ... Тэгээд тэр айлаас хөдлөөд Бумбат гэх газарт ирсэн. Тэнд зогсоод ******* ах бид хоёр явах гэтэл гэх залуу ахаас хэрүүл гуйгаад байх шиг байсан. Яг юунаас болоод тийм асуудал гарсныг би сайн мэдээгүй. Гэтэл ахыг гэх залуу толгой руу нь гараараа цохиод авсан. Гэтэл ах мотоциклоосоо буугаад тай барилцаад авахаар нь би тэр хоёрын дундуур ороод салгасан. Нөгөө залуучуудыг “наадахаа барьж байгаарай” гээд ахыг аваад хөдлөөд явсан. ******* ах ын нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиод ын зүүн талын хөмсөг нь бага зэргийн язарсан байсан. Өөр халдсан асуудал байхгүй. Тэр 5 хүн бол нэг их согтуу биш байсан. ******* ах бид хоёр бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Гэрч ******* ...Манайд хоол идэж уугаад, хуруудаж дэмбээдсээр байгаад орой 22 цаг болсон. Тэгээд манайхаас хөдлөөд Шаргалжуут руу салдаг замын дэнж дээр зогссон юм. Тухайн үед Г. *******оос хэрүүл гуйгаад байсан. Сүүлдээ *******, Г. хоорондоо барилцаж аваад байхаар нь бид хоёр салгасан. Тэгээд тэр хоёр бие биеийгээ цохиж чадахгүй, дээлийнхээ энгэр заамыг урсан. Тэр хоёрын дээл аль аль нь урагдсан. *******, 2 явах гээд мотоцикл дээрээ мордсон байхад Г. очоод татаад мотоцикл унасан юм. Тэгээд босгох гэж байхдаа Г. “миний хөмсөг рүү цохичихлоо, яадаг пизда вэ” гээд байхаар нь би тухайн мотоциклийг нь босгож байгаад эргээд хартал ын хөмсөгнөөс цус гарсан байсан. Тэгээд “хэн цохичихвоо” гэтэл ******* “би цохичихлоо” гэж байсан. Тухайн үед бол яг хэнийг нь цохисныг хараагүй. Тухайн үед харанхуй ч байсан. Г. болохоор руу “чи цохичихлоо” гээд дайраад байсан. Тэгээд бүгдээрээ тэндээс гэр рүүгээ явсан. ******* л ын хөмсөг рүү нэг удаа цохисон гэж өөрөө хэлж байсан. бол ын биед бол халдсан асуудал огт байхгүй. Бид нар бүгдээрээ 4 пиво хувааж уугаад манайд бол дан айраг ууцгаасан юм. л бусдаас арай илүү согтуу байсан. Бусад нь бол зүгээр байсан юм. ******* хөмсөгнөөс бага зэргийн цус гарсан байсан. Аль хөмсгийг нь санахгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34/,
Гэрч ...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ... бид нар хуруудаад айраг ууцгаасан юм. *******, , нарыг дөхүүлж өгнө гэж хөдлөөд Шаргалжуутын зам салдаг дээр ирсэн. Гэтэл , ******* хоёр хоорондоо маргалдаад бие биеэ барьж аваад хоёр биеийнхээ тэрлэгийг ханз татаад хаясан байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад тэндээс бид нар гэр рүүгээ явсан. ... ын нүдний хэсгээс бага зэргийн цус гарсан байсан. *******ийн хамраас мөн бага зэргийн цус гарсан байсан. Хоорондоо л барилцаж аваад ноцолдоод байсан. Би бол цохиж зодсоныг харсан зүйл байхгүй. Тэнд байсан бүх хүмүүс л пиво, айраг ууцгаасан байсан. Бүгдээрээ нэг их согтоогүй, гайгүй байсан. *******, хоёр хоорондоо барилцаж аваад байсан. ыг ын биед халдсаныг мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/,
Шүүгдэгч *******ийн ...Би гараараа ******* нүүр рүү нэг удаа савж цохисон. Тэгэхэд ******* хөмсөг сэтэрсэн. Бид хоёр тухайн үед барьцалдаж аваад нэг нэгнийхээ дээлийг урсан..., ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40, 60-61/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 655 дугаартай шинжээчийн ...*******ийн биед цээжний зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэсэн дүгнэлт / хх-ийн 53-54/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 656 дугаартай шинжээчийн ...******* биед тархи доргилт, зүүн хөмсөгний няцарч язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 43-45/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******ид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Иймд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, хохирогч Г. нар нь эвлэрлийн гэрээ байгуулж хавтаст хэргийн 108 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА