Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 0039

 

аймгийн сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч А.Нарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,

иргэдийн төлөөлөгч Д.Отгончимэг,

улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

дэг сахиулагч Б.Нэмэхбаатар,

шүүгдэгч *******, *******, *******, *******,

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч П.Буманзаяа /0-2000/,

шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-776/,

шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Майбаяр /0-2154/,

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч /0-2019/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

аймгийн сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн*******, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн *******, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн нарт холбогдох эрүүгийн 201218010024 дугаартай зургаан хавтас хэргийг 2016 оны 05 дүгээр   сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр аймгийн Орхонтуул суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав, ээжийн хамт аймгийн Орхонтуул сумын Шар-Усны 1 дүгээр баг, Урт хорооллын задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн МК- дугаартай, овгийн *******.

2. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ээж, эхнэр, дүү, дүүгийн хүүхэд нарын хамт аймгийн сумын Дөмбөн хорооллын задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ТГ- дугаартай, овгийн*******.

3. Монгол Улсын иргэн, 0000 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум Сэргэлэнгийн 9-148 тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 209 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,  Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,  Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 236 дугаар шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлд хамруулж, түүний эдлээгүй үлдсэн 2 жил, 6 сар, 25 хоногийн ялаас чөлөөлж суллагдсан, регистрийн ТД- дугаартай, овгийн *******.

4. Монгол Улсын иргэн, 00 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум Микрийн 2-19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ТВ- дугаартай, овгийн .

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ны уурхай луу алттай шороо авах зорилгоор бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж, хамгаалагч , , нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу зодож ы биед хүндэвтэр гэмтэл учруулан “” ХХК-ны уурхайгаас 5 шуудай чулуу дээрэмдсэн,

Шүүгдэгч ******* нь батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүхээс оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнээр холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / 1 хав, хуу-66-67,  184-187, 2 хав, хуу 247-248/,
  2. Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / 1 хав, хуу 188-191/
  3. Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу- 192-196/,
  4. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-76-79, 200/,
  5. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-81-83, 2 хав, хуу 249-250/,
  6. Гэрч ийн мөрдөн байцаатын шатанд өгсөн мэдүүлэг / 2 хав, хуу 51-52/,
  7. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-84/,
  8. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-155, 162, 235, 2 хав, хуу-192/,
  9. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хав, хуу 163/,
  10. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг / 2 хав, хуу 193/,
  11. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-1/,
  12. Шүүх эмнэлгийн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2807 шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-90/,
  13. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-104-107, 2 хав, хуу 200-201, 203-207/,
  14. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-115-118/,
  15. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-128-131/,
  16. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-138-141/,
  17. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хав, хуу 9-11/,
  18. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хав, хуу 13-18/,
  19. Эд зүйл хураан авсан тэмдэглэл / 1 хав, хуу 21/,
  20. Хүн таньж олуулсан тэмдэглэл / 1 хав, хуу 22-23/
  21. аймгийн сумын үнэлгээ тогтоох комиссын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар акт /1 хав, хуу 234/,
  22. аймгийн сумын үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар акт /5 хав, хуу-217/,
  23. Үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хав, хуу 239-246/,
  24. Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа болон  урьд ял шийтгүүлж байгаагүйг нотолсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /1 хав, хуу-109-110/,
  25. Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа болон  урьд ял шийтгүүлж байгаагүйг нотолсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /1 хав, хуу-122-123/,
  26. Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа болон  урьд ял шийтгүүлж байгаагүйг нотолсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /1 хав, хуу-134-135/,
  27. Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа болон  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолуудын хуулбар /2 хав, хуу-59-65, 3 хав, хуу-159-165/,

           28. Хохирогч ы иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /1 хав, хуу-45-58, 61-63, 2 хав, хуу-53, 3 хав, хуу-191-192, 5 хав, хуу-63/,

           29. Хохирогч, иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /3 хав, хуу- 185, 188, 218, 5 хав, хуу-65-71, 88, 6 хав, хуу-30, 47, 57/,

  1. 0. Хохирогч, иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн төлөлөөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

            31. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг сонсож,

            32. Эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч ы өмсөж явсан гэх хар хөх зузаан куртик, хар ногоон өмд, бор эсгий гутал, хар ноосон малгай, хар өнгийн иштэй хэрэглээний хутга-1 ширхэг, лантуу-1 ширхэг, эвдэрсэн богино долгионы станц-1 ширхэг, хийн бууны сумны хонгио-2, дүрс бичлэгийн CD-1 ширхэг зэрэгт үзлэг хийж шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь архи ууж согтуурсан үедээ 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 21.00 цагийн орчим аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн уурхай руу алттай чулуу авах зорилгоор уурхайн хамгаалалтын хаалтыг нэвтэрч хамгаалагч ажилтай , , нарын  амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, улмаар хохирогч ы биед духны няцарсан шарх, нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод эрүүгийн зүүн хажуугийн 2 дугаар шүдний булгаралт, дээд эрүүний зүүн хажуугийн хөндлөн хугарал, 1 дүгээр шүд хөдөлсөн,баруун зүүн нүдний ухархайн дотор хананы элхэгрүү цөмөрсөн хугарал, баруун нүдний харааны бууралт 0.2 бүхий хүндэвтэр гэмтэл учруулан зодож, “” ХХК-ийн 201А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 5 шуудай буюу 179 кг чулууг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн

     хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2011 оны 11 дүгээр сард “” ХХК-ний уурхайд харуулын ажлаар очсон юм. Тэнд ажиллаж байхад 2012 оны 02 дугаар сарын 12-ны орой 19-20 цагийн орчимд уурхайн хориглох тэмдэг өнгөрөөд нэг машин ирж явсан. , бид 3 машинтай өөдөөс нь очиход ДАР 73-46 дугаартай хөх өнгийн портер машин дотор нэг эмэгтэй 3 эрэгтэй байсан. Портероос 2 залуу бууж ирээд , хоёр машинаас буугаад тэр 2 залуутай ярилцсан. Би машинд сууж байсан тэгээд удалгүй машинтай хүмүүс буцсан. Тэгээд бид гурав машинтайгаа буцаад уурхайгаа шалгачихаад гэртээ хоолоо идээд байж байтал 20-21 цагийн орчимд гадаа машин дуу сонсогдсон гараад харахад Уурхайн далан өнгөрөөд уурхай руу ороод ирсэн явж байсан. Бид 3 машинаа асаагаад уурхайн хаалтын өгсдөг зам дээр замыг нь тосоод зогссон хоёр машин ойртож ирэхэд урд машин нь СЭА 73-56 дугаарын цагаан өнгийн портер байсан. Портероос уулзсан 2 залуу нэг шил архи барьчихсан бууж ирсэн. Арын портероос 4 залуу бууж ирсэн. , 2 очоод уулзсан. Ирсэн хүмүүс өөрсдөө архиа тойруулж ууж байсан. Нэг харахад нэг нөхөр гийн араас тэвэрсэн гарыг нь тавиулах гэж байх хооронд өндөр залуу малгайг нь авч шидээд уурхайн зүг алхсан бусад нь тэр залууг дагаад алхсан. машин дээр ирээд та хоёр хаалтаа хаагаарай би машинаа гэрийн гадаа тавиадахья гээд машинаа асаагаад эргэхэд уурхай руу алхаж байсан хүмүүс эргээд машин руугаа алхсан. Тэр хооронд бид хоёр хаалтаа хаагаад зогсож байтал ирсэн. Гэтэл доороос нөгөө хоёр машин өгсөөд хаалтанд тулаад ирсэн. Бүгд машинаас бууж ирээд нэг намхан залуу нь өгсөөд хаалтанд тулаад ирсэн. Бүгд машинаас бууж ирээд нэг намхан залуу нь хаалтан доогуур шургаж ороод руу дайрсан, нэг нь араас нь алаад өг гээд орилоод дайраад байсан. Миний нүүр рүү хурц гэрэлтэй гар чийдэн тусгаад хүнд юмаар толгойн тус газар цохисон юм. Би тонгойход толгой нүүр лүү өшиглөсөн лав хоёр хүн байсан. Тэгээд нэг хэсэг ухаан алдчихсан байсан. Нэг ухаан ороход цаанаас ахиад хоёр хүн нэмэгдээд бас өшиглөж цохисон. Цаанаас нэг нөхөр наад нөхрийг чинь алнаа гэхээр нь хартал гартаа хутга барьчихсан анх заамдалцаж байсан залуу байсан. Хоёр гартаа хутга барьчихсан наадахыг чинь алнаа гээд эсгий гутлын түрүү рүү 2-3 удаа дүрсэн. Энэ муугийн хоолойг хэрчээд хаячихая гэхэд нэг нь наадахыг чинь авч явья машин дээр хүлчих гэсэн тэгэхэд миний хоёр талаас 2 залуу өргөөд машин дээр гаргасан. Машин дээр байж байтал анх ирсэн өндөр залуу намайг хоёроо дууд гэсэн би 2-3 удаа орилох гээд дуу гарахгүй байсан. Ам хамраас цус гарчихсан шүд хугарчихсан байсан. Олс яасан бэ энийг гяндан хүлээгээр хүлчих гээд чамайг авч яваад амьтан болгоноо гээд толгой руу маш хүчтэй хатуу юмаар цохьсон. Толгойноос цус гараад би толгойгоо бариад машины аравч дагаад хэвтсэн. Гэтэл нэг нь наадахаа буулгаад ир алттай шороог нь заалгая гээд намайг буулгаад машин руу суулгах гэхэд нэг нь наадах чинь машин завааруулчихна урдаа оруулаад дагуулаад явчих гэсэн нэг нь намайг бариад дагуулаад алттай шороогоо заагаад өгчих одоо чамайг зодуулахгүй гээд дагуулаад явсан. Гэтэл манай харуул гарч ирээд би тэр үед нь тэр залуугийн гараас мултраад бид хоёр зугтсан. намайг чирээд нилээн хол зугтсан тэгэхэд араас гар чийдэн, машины гэрлээр гэрэлтүүлж хайж байснаа яваад өгсөн юм. Анх гар чийдэн тусгаад цохисон хүнийг харж чадаагүй. Миний нүүр лүү гар чийдэн тусгасан болохоор харж чадаагүй. Машин дээр болохоор өндөр бор анх уулзсан залуу намайг машин дээр хэвтэж байхад юм ярьж байснаа шууд толгой руу хүчтэй хатуу юмаар цохьсон цус их гарсан. анх заамдалцсан намхан залуу хоёр гартаа хоёр хутга бариад намайг алаад өгье гэж намайг хэвтэж байхад эсгий гутлын түрүү рүү хэд хэд хатгасан. Би хутга барьж хутгалсан залууг болон толгой руу цохисон залууг харвал танина. Тэр хоёрыг зодсон болоод зугтсан байх би сайн мэдэхгүй байна. Дээд нэг шүд доод хоёр шүд унасан. Толгой хагараад ярагдсан байсан. Машин дээр цохиулсанаас гэмтэл авсан. Одоо эмчилгээ хийгдэж хотод байгаа шөнө толгойгоор өвдөөд унтаж чадахаа байсан. Маш их гомдолтой байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваад зодуулсандаа цаашид биеэ эмчлүүлнэ. Хохирлыг жичдээ гаргаж өгнө гомдолтой байна. Миний карманд явсан холбоо барьдаг станц эвдэрсэн байсан. Эсгий гутлын түрүү зүсэгдсэн байсан. ...намайг таньж олуулах ажиллагаан дээр зургийг байршуулсан гэдэг нь эхлэж уулзаж гол дүрд тоглож, намайг машин дээр байхад дух руу хүчтэй юмаар цохьсон. Намхан хар ******* гэдэг нь өшиглөж цохиж 2 хутгаар хувцас юу ч үгүй сийчсэн. Мөн намайг дагуулаад явсан настай гэдэг нь өшиглөж цохьсон. Мөн цаана нь малгай дараад өмсчихсөн өндөр Жагаа гэдэг нь цохиж өшиглөсөн сүүлд нь тэр нэг эмэгтэй мөн намайг уначихсан байхад 2-3 удаа өшиглөсөн. Мөн энэ эмэгтэй алаад өг, алаад өг гээд эрчүүдээ гээд турхирч байсан. 2 машин ар араасаа цуварч зогссон байсан. Эхлээд цагаан портер, араас нь цэнхэр портер зогсож байсан. Нийтдээ 8 хүн байсан. 1 эмэгтэй 7 эрэгтэй байсан. Намайг 4 эрэгтэй, 1 эмэгтэй энэ хэдэн хүн өшиглөж цохиж зодсон юм. Би хэдий босч эсэргүүцэж зодолдож чадахгүй хэн хэн хэдэн хүн ирж цохиж зодож өшиглөснийг мэдэж байсан. Одоо тархи толгой их өвддөг болсон одоо нарийн шинжилгээнд хамруулах гэхээр мөнгө төгрөгний боломж муу байна хохирол төлөгдөөгүй хохиролоо даруй гаргуулан авмаар байна. Би баримтаар цугларсан хохирол болох 2.477.480 төгрөг нэхэмжилнэ. Тэр хүмүүс одоог хүртэл надад учирсан хохиролыг барагдуулахгүй байгаа тул гомдолтой байна. Хохиролыг маань барагдуулж өгнө үү. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-66-67, 184-187, 2 хав, хуу 247-248/,

хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2012 оны 02 дугаар сарын 12-нд аймгийн Орхонтуул сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-нд хамгаалагчаар ажиллаж байсан. Хамгаалагч , ээлжийн хамгаалагч нарын хамт ажлын талбарт үүрэг гүйцэтгэж байхад 19-20 цагийн орчимд байх нэг портер бидний хамгаалалттай талбайн тэнд ирсэн. Ээлжийн ахлагч , хамгаалагч бид гурав урдаас нь тосож очсон юм. Цэнхэр өнгийн портероос 3 залуу бууж ирсэн. Нэг эмэгтэй нь машин дотроо суугаад үлдсэн. Тэгээд тэр 3 залуугаас хаанаас хаашаа яваа, юун хүмүүс бэ гэхэд туранхай өндөр гэдэг байх урьд нь нинжа нартай 2-3 удаа ирж байсан учраас зүс мэднэ. Тэгэхэд тэр нь Хөтөлийн цагдаагаас явна ажил шалгаж явна. Бид нар хүн хайж явна. Энэ тэр гэж байснаа г тэр гэдэг туранхай хар нөхөр нь дагуулаад цааш явсан. машинд сууж үлдсэн байсан учраас би , нарын араас очиход гэдэг нь хойд нүх рүү чинь ороод гаръя оруулахгүй гэвэл бид нар олуулаа ирж хүчээр орно гээд маргалдаж байснаа яваад өгсөн. Тэгээд бид хэд гэрлүүгээ явсан. Үүнээс хойш 30-40 минутын дараа бол уу доороос хоёр машины гэрэл гараад ирсэн. Тэгээд явсанаа карьер луу шууд ороод ирэхээр нь бид хэд машинтай урдаас нь очсон. Нөгөө машин дээр дахин нэг цагаан портер нэмэгдээд 4 залуу нэмэгдэж 7 залуу, 1 эмэгтэй ирсэн байсан. Тэгээд эмэгтэй нь машин дотроо үлдээд 7 залуу нь бууж ирсэн. Дотогшоо ороход замыг нь хаалтаар хаагаад түгжсэн байсан. Тэгтэл тэр гэдэг нь за бид хэд шууд орлоо хаалгаа онгойлго гэснээ нэгийгээ архи аваад ир гэхэд нэг залуу нь явж “Алтан түрүү” 0.75 граммын архи гаргаж ирж тойруулсан. Архиа тойруулаад д мөнгө өгөх гээд мөнгийг нь авахгүй байсан. Бид гурав оруулахгүй гээд зогсож байтал тэр хэд хаалтан доогуур шургаад ороод ирсэн. Орж ирцгээгээд бужигнаан болсон. Тэгтэл хоёр нь намайг барьж аваад гар чийдэнгээр толгой руу цохьсон. Тэгэхээр нь би зугтаад гэр лүүгээ гүйгээд орсон. Тэгтэл тэр хоёр нь араас хөөж орж ирсэн. Орж ирэнгүйт нь би зөрөөд гарч гүйсэн. Тэгтэл араас хутга бариад хөөсөн би подволд орж нуугдсан. Тэгээд намайг хайснаа ололгүй буусан. Тэгээд ард байдаг овоотой толгойг тойроод карьерын замын хажууд байж байтал хоёр хүн ирж явсан. Нэг нь байсан. ыг дагуулж яваа хүн нь чи алттай газраа заагаад өгчих тэгвэл чамайг зодуулахгүй гэчихсэн явж байхаар нь би гарч ыг угз татаж аваад бид хоёр зугтаасан. Тэгээд хэсэг байж байснаа тэр хэд буцаад машинаа асаагаад явцгаасан. Ямар ч байсан урд машины кабины гэрэл асаалттай дотор нь эмэгтэй нь сууж байсан. 7 эрэгтэй нь бүгд хаалтаар давж гарч ирсэн юм. ....Өндөр хар гэдэг нь мөнгө өгөх гээд авахгүй, архи өгөх гэхээр нь уухгүй болохоор г нүдийг нь сохлоно гээд үзүүртэй хадаас ч юм харахад үзүүртэй юм гаргаж  ирсэн. Хутга бол биш үзүүртээ юм кармаанаасаа гаргаж ирсэн. Би үүнийг харсан. Ээлжийн ахлагч д хийн буу байсан юм. Намайг зугтаахад лав буудаагүй. Намайг явсанаас хойш л буудсан байх би лав буун дуу сонсоогүй юм. Толгойн хэсэгт хөндүүр, мөн зүүн гуя жаахан хөндүүр байсан. Тэгээд гайгүй болохоор нь эмчид үзүүлж бариагүй. Өндөр туранхай нөхөр, мөн жижиг шар нөхөр хоёр гол дүрд тоглосон. Бүгдийг уриалан дуудаж зодож нүдсэн юм. нилээн зодуулсан болтой нил цус болсон байсан. Нүүр ам нилэнхүйдээ цус болсон байсан. Бид хоёрын хувьд гайгүй. Хийн буугаар буудсан гэсэн би буудсан дууг сонсоогүй юм. Би ч гар чийдэн тусгаад намайг цохихоор нь зүрүүлж ганц нэг цохиод гэрт орж гар чийдэн авах гэсэн биш араас орж ирээд хутга авч хөөсөн гараад зугтсан юм. Хар израйл гуталтай жинсэн өмдтэй хар өнгийн куртиктай 170 орчим өндөртэй насны 25-30 насны залуу байсан юм.  Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-74-75, 188-191/,

хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2012 оны 02 дугаар сарын 12-нд аймгийн Орхонтуул суманд үйл ажиллагаа явуулж байсан “” ХХК-ний уурхайд хамгаалахаар хамгаалагч , нарын хамт ажиллаж байхад 19-20 цагийн орчинд машины гэрэл гарч орохыг хориглоно гэсэн тэмдэг дээр ирээд зогсохоор нь бид гурав машинтайгаа очиход машины гэрэлд цэнхэр өнгийн портер дотор 4 хүнтэй байсан. Биднийг очиход портероос хоёр залуу бууж ирсэн. Машинд нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн 2 үлдсэн. Амрыг ирье хориотой тэмдэгтэй газар хаа хүрч яваа хүмүүс вэ гэж асуухад Бадмаараг гэдэг хүнтэй уулзья гэсэн. Би тийм хүн одоогоор байхгүй байгаа гэж хариулсан. Тэгэхэд өндөр туранхай залуу нь чи юм биш үү гэсэн би биш та надад бичиг баримтаа үзүүл гэсэн тэгэхэд тэр өндөр туранхай нөхөр чам шиг юманд үзүүлэх шаардлагагүй, чи өөрөө бичиг баримтаа шалгуул гэсэн. Би эндхийг хариуцсан хамгаалагч нь байна. Би юу гэж үзүүлдэг юм гэсэн. Би Хөтөлийн цагдаагийн тасгийн хэв журмын дарга байна. Энэ хүн гээд хажуудаа байсан жижиг залууг манай цагдаа байна гэж танилцуулсан. Би энэ машинтай хүнийг малын хулгайн хэргээр авч явна гэж надтай ярилцаж байхад тэр 2 хүнээс архи үнэртэж байсан. Та нарыг цагдаа гэдгийг би яаж мэдэхэв энгийн хувцастай болохоор надад бичиг баримтаа үзүүл гэдгийг дахин шаардсан. Тэгтэл намайг барьж авч явна гэж хэлсэн. Та нарт ямар ч эрх байхгүй гэхэд нөгөө жижиг залуу нь агсарч та нарыг ална гээд дайрсан. Тэгтэл өндөр нь тийм юм байхгүй эр хүн шиг ярилцая гэсэн. Танай хойд обьект руу чинь орж шороо авах гэсэн юм гэхээр нь  тийм юм байхгүй гээд та нар явдагаараа яв гэсэн. Тэгэхэд нь нөгөө хоёр элдэв бусаар хэлсэн. Та нар явцгаа гэдгийг шаардсан. Тэгтэл машинаас хүүхэн бууж ирээд та нар хүний барлагууд, хэдий болтол энд ингэж байх юм. Манай нутгийн юмнаас идэж ууж ханаагүй юм гэж авирласан. Та дуугүй машиндаа суугаад яв гэж хэлэхэд өндөр хар нөхөр нь бид нар өшөө олуулаа ирж байгаад алж байгаад авч явна гэж хэлээд явцгаасан. Бид гурав обьектоо эргэчихээд гэртээ мах чаначихсан хоолоо идэж байтал машины дуу гарахаар нь бид гурав гарахад 2 машины гэрэл гараад пост руу ойртоод ирчихсэн байхаар нь машинтайгаа урдаас нь очоод зогссон. Өмнө нь цагаан портер, ард нь эхлээд ирсэн цэнхэр портер байсан. Машин дотор , хоёрыг үлдээгээд би очиж уулзахад түрүүнд ирсэн өндөр туранхай хар залуу бууж ирээд надтай уулзсан. Хөгшөөн эр хүн шиг уулзъя би нөгөө хойшоогоо ороё, би тийм асуудал байхгүй, та нар явцгаа гэж хэлсэн. Тэгсэнээ машинаас хүмүүс нь буугаад 6-7 хүн байсан. Өндөр туранхай залуу намайг танилцая гэсэн. Өөрийгөө гэж хэлсэн. Цаад хүмүүс рүүгээ орилоод архи аваад ир гэж хэлсэн. Түрүүнд машинтай ирсэн жижиг цагдаа гээд байсан залуу архи аваад ирсэн. Авч ирсэн нэг шил архиа задлаад хуваагаад ууя гэсэн. Бид нар архи ууж болохгүй ажил үүргээ гүйцэтгэж байна гэдгээ хэлсэн. Тэгтэл гэж танилцуулсан нөхөр уурлаад намайг алаад хаячихаад шоронд ороод гарч ирэх нас байна үхсэнээрээ чи хохирно энэ тэр гэж хэлж эхлэсэн. Тэгээд хоорондоо маргалдсан. Тэгтэл араас нэг нөхөр нь тэвэрч авсан. Тэгтэл гэдэг нь малгай авч шидээд карманаасаа хадаас гаргаж ирээд “чиний наад хоёр цэнхэрийг чинь сохолчихоё” гээд нүдний өмнө чичих маяг үзүүлээд байсан. Би гарыг нь тавиулж, тэвэрсэн хүнээс мултарсан. Надаас тэр хэд холдоод карьер луу явган явцгаасан. Тэгэхээр нь би машинаа асаагаад нөгөө хоёрыгоо суулгаад та хоёр хаалтаа хаагаад байж бай би машинаа гэрийн гадаа тавьчихаад ирье гээд машинаа тавиад буцаж тэр хоёр дээр ирсэн. Анх бууж ирээд танилцлаа архи энэ тэр гэж байхдаа надад мөнгө гаргаж өгөх гэсэн. Тэр мөнгө нь нэлээн зузаан боодолтой 20.000 төгрөг байсан. Тухайн үед би мөнгийг аваагүй, миний карманд хийх гэж оролдсон юм. Тэгээд хаалт дээр ирэхэд доороос нөгөө хүмүүс 2 машинтайгаа гарч ирээд хаалтан дээр машины гэрлээ тусгаад зогссон. Хаалтан дотор талд бид 3 байсан. Нөгөө хоёртоо би ямар ч байсан нэвтрүүлж болохгүй шүү гэсэн. Машинаас олуулаа бууж ирсэн. Хаалтыг хөндлөн, нааш цааш хөдөлгөж савчуулаад байсан. Хаалгаа онгойлго наад руу чинь орно гээд байсан. Тэгтэл хаалган доогуур цагдаа гээд байсан жижиг залуу орж ирээд над руу дайрсан ална, алаад өгье гээд дайрсан. Цаана байсан хүмүүс бүгд хаалт  нэврээд орж ирсэн. Тэгээд жижиг залуу нь над руу дайраад нүүр ам руу цохьсон. Цээгий гэж өөрийгөө танилцуулсан залуу, намхан жижиг настай ах гурав над руу дайрсан. Би хойшоо ухарч явсан. Хийн буугаа сугалж зогс буудлаа гэхэд чиний наад буунаас хэн айдаг юм гээд гурвуулаа довтлоод байхаар нь Цээгий гэдэг нь машинаас буу аваад ир гэж хашгирсан. Тэгэхээр нь анхааруулж дээшээ буудсан. Тэгсэн жижиг залуу нь цохиод нөгөө талаас нөгөө жижиг хүн цохиод байсан. Би малгайтай цамц өмсчихсөн байсан. Малгайнаас нь татахад би боогдож эхлэсэн. Би малгайгаа тавиулж, боолтоос гарахын тулд тэр хүний толгой руу би гараараа цохисон бөөнөөрөө байсан. Тэгэхээр нь дахиж анхааруулж нэг буудсан. Тэгээд бууны сум дууссан. Тэгээд бид эд нарт алуулах юм байна гээд цааш зугтаасан. Намайг зугтаж явахад нөгөө хоёрыг нэг нь толгой руу юмаар цохисон. Би  зугтаад явсан. ...тухайн үед эмчид үзүүлээгүй, хүзүүгээр боолтын ором гарсан байсан. Хөл нилээн олон газар хөхөрсөн байсан. Хүзүү боолтын ормоор зулгаралт үүссэн байсан. Эмчид үзүүлж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргаагүй. Миний хувьд ажлаа хийж яваад зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-72-73, 192-196/,

гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Орхонтуул сумын Салхитын бригад гэх газарт 2012 оны 02 дугаар сарын 12-нд будаа авахаар ах бид хоёр портер маркийн 0000 ДАР дугаарын машинтай явсан. ах бид хоёр гахайн будаа аваад машиндаа аччихаад буцах гэж байхад Батдоржийн гадна машин ирээд хүмүүс ирсэн. Гаднаас гэсэн тэргүүтэй нэг эмэгтэй, наана нь гээс гадна 3 залуу 5-уулаа орж ирсэн. Мэнд усаа мэдэлцээд намайг хаанахых бэ гэхээр Орхонтуулынх гэхэд Орхонтуулынх юм бол танихгүй л юм байна гэсэн. 0.75 граммын Шар Чингис архи барьсан түүнийг талд нь хүртэл уугаад тал архиа аваад миний машиныг Цээгий гэдэг нь бариад, Цээгийн эхнэр ба ******* бид 4 яваад Цээгийн алтны манаач гэсэн хашаатай айл руу орсон. Тэгсэнээ энэ дээр байгаа гэнэ тийшээ яваад ирье гээд хамгаалалттай алтны газар луу очиход урдаас хамгаалагч 3 залуу гарч ирсэн. Тэгээд яриад мөнгө төгрөг энэ тэр чулуу авах талаар ярьсан нөгөө хүмүүс тийм юм байхгүй гээд хөөсөн. Тэгсэн надад хүчээр ирж орно энэ тэр гээд явцгаасан. машин барьж түлхүүрийг авчихаад өгөхгүй байсан. Тэгээд Салхитын бригад буцаж ороод би түлхүүрээ авъя гэхэд одоо бид нарыг хүргээд өгчих гээд түлхүүр өгөлгүй ******* гэдэг залууд өгсөн юм. Тэгээд 2 машинд 8 хүн хуваагдаж суугаад миний машинд *******, ах, бид хэд явцгаасан. Цээгий түрүүлээд ард нь ******* явцгаасан. ******* машин жолоодсон. ын машинд ын эхнэр, танихгүй шар залуу нар явцгаасан. Бид явсаар алтны хамгаалалттай газар очиход урдаас нөгөө 3 хамгаалагч гарч ирсэн. Тэгээд архи дарс болж байснаа сүүлдээ хоорондоо зодолдоод эхлэсэн. Тэгэхэд бид хоёр машиндаа сууж байсан. Тэгээд зодоон эхлэсэн. болохоор бид нар цагдаа байна. Машин энэ хүмүүсийг барьцаалж явна гэж хэлсэн. Тэгээд хоорондоо зодолдоод зодооныг түүний эхнэр хоёр хийсэн юм. Тэр хоёр алаад өг энэ тэр гээд турхираад байсан. Тэгтэл буун дуу 2 удаа дуугарсан. Би ахад нэгийг нь лав буудчихсан байхаа гэж ярьж байсан. Тэгээд тэр хэд үймэж байснаа нэг хүнийг чирээд ирсэн. Тэгээд саяны буун дуугаар нэгийгээ буудчихсан гэж ярьж байсан. Тэгээд ын тэвшин дээр гаргасан. Тэгэж байснаа нөгөө залууг машины тэвшинээс буулгаад аваад яваад төд удалгүй тэр хэд буцаж ирсэн. Манай машинд , ******* хоёр ирээд толгойгоо хагалуулчихлаа гэж байсан. Би нүдээр толгойгоо хагалуулсаныг хараагүй. Тэгээд машины түлхүүр *******эд байсан. Машин асаагаад буцаад явсан. Тэгэхээр нь буцаж байгаа юм бодоход уул тойроод алттай газар руу явсан юм билээ. Нэг нарийн жалганд ороод манай машиныг жалга эхэн рүү хийгээд наанаас нь машинаа шахаж тавиад уул руу алт руу явсан юм шиг бууцгаад явцгаасан. Явахаас нь өмнө *******ээс ах машины түлхүүр авсан байсан. Тэр хэдийг чулуу руу явсаны дараа машинаа асаагаад ын портерын хажуугаар арайхийн машинаа гаргаж аваад зугтсан. ийн эхнэр нь машиндаа үлдсэн. ******* болохоор жалганд шахаад тавьчихсан болохоор гарч чадахгүй гэж бодож машины түлхүүрийг ахад өгсөн байх. Эмэгтэй нь машиндаа үлдээд бусад 5 залуу уул руу явсан. ...Ер нь согтуу байсан. ******* нь хутгалж чадна алж чадна, зодож чадна шүү гээд над руу заагаад дарамталсан. Тэр Батдоржийнд байхад ах бид хоёрыг хэлэх хэлэхгүйгээр хэлээд намайг авч явна гээд машины түлхүүр авахад ах бид хоёр яаран ажилтай тийм алтны ажилд явж чадахгүй гэхэд гэдэг нь ахыг цохиж өшиглөсөн. ын эхнэр гэдэг нь хажуугаас нь дайрч ахыг цохисон. Эмэгтэй хүн гэхэд тэр эмэгтэй бүтэхээргүй тэр хэдэн эрчүүдийг турхирч, орилж хашгирсан хүүхэн байсан. гэдэг нь Батдоржийг шууд дарамтлаад мах чана, хоол хий гээд загнаад хоол цай хийлгэж идсэн. Батдорж нь айгаад үгээр нь загнуулж байсан. Батдоржийг дарамтлаад сурчихсан юм билээ. Гэр орон авдар савыг нь ухаад байсан. ...Өөр нэмж ярих зүйлгүй. Миний хувьд машинаа барьцаалуулаад дагаж явсан. Зодоон нүдээнийг хэн эхэлж, хэн нь хэнийгээ цохьсоныг бүү мэд. Бид хоёроос хол болсон. л зохион байгуулаад байсан юм. Сүүлд нь машинаа авч арайхийн зугтсан. ах машины түлхүүрийг аваагүй бол бид хоёр тэнд хүлээгээд байж болох байсан. Бид хоёрын тухайд тэр хүмүүстээ ярьчихлаа мөнгө төгрөг өгчихлөө гэхээр нь хамт очсон. Тэр гэдэг нь машины түлхүүр авчихаад өгөхгүй, дараа нь ******* гэдэгт өгчихсөн. Хамт очоод зодоон  болохоор нь бид хоёр машиндаа буцаад суучихсан юм. Өөр нэмж ярих зүйлгүй  ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-76-79, 200, 2 хав, хуу-250/,

гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2012 оны 02 дугаар сарын 12-нд тай хамт Салхитын бригад орж будаа авахаар Аюурзаны портертой явсан юм. 3 удаагаа явчихаад явах гээд Батдоржийнд цай уугаад сууж байтал машинтайгаа эхнэр нь мөн , ******* бас нэг залуу гээд 5 хүн орж ирсэн. нэг шил архи оруулж ирсэн. Батдоржийг загнаад хоол цай хийлгээд тэгээд архиа тойруулж байснаа өдөөд алтны уурхай руу авч явна гэхээр нь би бид хоёр ажилтай явна амжихгүй гэхэд намайг цохиод өшиглөсөн. Хажуугаас эхнэр нь ганц нэг цохисон. Тэгээд больчихсон юм. Тэгтэл ас машиных нь түлхүүрийг аваад , , ын эхнэр 4 уурхай руу явсан. хэлэхдээ миний машин нүдлэгдчихсэн өөрийн машинтай явж болохгүй гээд байсан. Багацаагаар цаг 19 цаг болж байхад тэр хэд ирээд нэг цаг болсоны дараа тэр хэд явцгаасан. Харуултай уулзана газар орноо судлана гэж байсан. Яваад нэг цаг гаран болсон байх нэг хэсэг би унтчихсан нэг  сэрэхнээ согтуу хүмүүс чанга чанга яриад   дахиж авч явна гэхээр нь би сэрээд цуг явсан. Намайг үлд гэхээр нь би явна гэсээр байгаад хамт би явсан. Аюурзаны машиныг болохоор ******* бариад , , ******* бид 4 суусан. ыг дагасаар алтны газар очсон. 3 хамгаалагч гарч ирсэн. бид хоёр машинд суугаад үлдсэн. Тэгээд хэсэг ярилцаж байснаа зодолдоод эхлэсэн. Харанхуйд хэсэг бужигнаж байгаад нэг харуулыг барьчихсан ирсэн. ын машин манай машинаас 20 гаран метрийн зайд урд зогсчихсон байсан. Ямар ч байсан буун дуу 2 удаа дуугарсаны дараа нэг харуулыг авч ирж ын машины тэвшин дээр гаргасан. Тэр харуулыг гяндан хүлээсээр хүлж боосон. Тэгж пижигнэж байснаа *******, хоёр машин дээр ирээд явахаар болсон. Толгойгоо хагалуулчихлаа гээд , ******* 2 тэгж ярьж байсан. Би өөрийн нүдээр үзээгүй. Тэгээд машиндаа суугаад явцгаасан. Би буцах нь дээ гэж бодож байтал бидний очсон газраас уулаа тойроод нэг жалганд манай машиныг оруулаад наанаас нь машиныг гаргахгүй гээд хаалт хийгээд зогсчихсон байсан. Тэгээд *******, , , нэг шар залуу, Батдорж нар уул руугаа явахаар нь би *******ээс машины түлхүүрийг авч үлдээд холдоод явахаар нь машинаа арайхийн гаргаад зугтсан. Замаа олохгүй нилээн төөрөөд ах Баядаагийн гадаа ирж хоносон юм. Харин өглөө машин цэвэрлэхэд машины шалан дээр нэг хар иштэй хутга, хар пелкин малгай байсныг хаячихсан. Миний хувьд , ын эхнэр хоёр зориуд энэ хүмүүсийг турхирч зодоон гарлаа гэж үзсэн. Эмэгтэй хүний дуу нилээд чанга орилж байсан. Бид хоёр сайн дураараа тийшээ яваагүй. Хүчинд автаад л явсан юм. Бид хоёр алт авах ашиг олох ямар ч сонирхол байгаагүй. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Надад, гомдол, санал нэхэмжилэх зүйл байхгүй.  ...Өөр нэмж ярих зүйлгүй  ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-81-83, 2 хав, хуу- 249/,

гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2012 оны 02-р сарын 12-нд намайг гэртээ байж байхад манай найз , Увсаас шилжиж ирсэн Аюур гэдэг хүнтэй Портер маркийн машинтай ирсэн. Надаас хогийн, гахайн буудай 10-д шуудайг аваад машиндаа аччихаад манайд хоол цай идэж уугаад ганц шил архи задлаад ууж байтал гаднаас , *******, , , ын эхнэр нар орж ирсэн тэгээд цай уугаад сууж байтал нэг шил архи гаргасан. Түүнийг тойруулаад ууж дуусч байтал , ы машинтай алтны газар орж хүнтэй уулзаад ирье гээд , түүний эхнэр, бид хэд нөгөө машинд *******, жолооч Аюур, , нар явцгаасан юм. Бид нарыг наанаас очиход бид нарыг тосоод нэг жижиг машин байсан тэгээд хамгаалагч нар нь бууж ирсэн. , *******, ,, бид 5 буусан манай машинд ын эхнэр үлдсэн юм, арын машинд гэрэл нь асаалттай Аюур, нар сууж байсан. Замын хаалтны тэнд очоод , ******* нар уулзаад байсан. Тэр хэд нэлээд хоорондоо уулзаад байсан. Тэр хэд нэлээд хоорондоо уулзаад ярилцаж байгаад энэнгээр орчихоё гээд тэгээд маргаан болж тэнд ганц хоёр цохилцоод хамгаалагч нар нь зугтсан. Тэгэхээр нь бид нар тойроод уулын араар нь алттай чулуу гэх газар руу явсан. Биднийг  чулуу аваад ирэхэд жолооч Аюур, нар яваад өгсөн байсан. ын эхнэр машинд байсан юм. Дахиж нэг явъя гээд яваад ирэх хооронд хамгаалагч нар ирээд анх авч ирсэн чулууг буулгаж аваад явсан байсан. Харин сүүлд  авч ирсэн чулуугаа тавиад манайд ирээд би гэртээ үлдсэн. Энэ хэд Орхонтуул явсан. Орхонтуул орж яваад хэсгийн төлөөлөгчтэй уулзаж хураалгасан гэсэн. ...Бид хэд зогсож байтал түр нар хийгээд бие биенийгээ цохиод бужигнаад явчихсан юм. Би машины дэргэд ирэхэд машины хажууд нэг хамгаалагчийг унагачихсан , ******* нар өшиглөж байхаар нь би та нар ингэж болохгүй гээд салгасан. Тэгээд тэр хамгаалагчийг барьж байхад зугтаад явчихсан араас тэд нар хөөгөөд олсонгүй гэж ирсэн. Би нэлээд зайтай машины хажууд байсан. Тэр хоёр уулзаад, бид нар багцаагаар 10 гаран метрийн зайд байсан юм. Би бодохдоо мөнгө төгрөгөө өгч авалцаж байгаа юм болов уу гэж бодсон юм. , *******, , нар ирэхдээ манайд гайгүй ирсэн. Гэхдээ зүгээр биш архи ууцгаасан байсан юм. Манай гэрт нэг шил архи ууцгаасан юм. Манайд болохоор бид нар нэг шил архи ууцгаасан байсан. Тэгээд тэдний архиас уусан тийм согтуу биш байсан. ын гаргасан архийг олуулаа тойруулсан болохоор тэгсхийгээд дууссан юм. Би машины дэргэд байсан. ын машинд эхнэр нь байсан. Арын машинд Аюур, нар сууж байсан. Тэгээд надаас нилээд зайтай нэг хүнтэй уулзаад, *******, , нар наана нэг хамгаалагчтай нь байсан. Тэгээд юу юугүй пижигнээд зодоон болсон намайг гүйгээд очиход нэг хамгаалагчийг унагачихсан , ******* нар өшиглөж байсан. Нээх удаан зодоон болоогүй хамгаалагч нар нь зугтаагаад явчихсан тэгсхийгээд бид нар явчихсан юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /2 хав, хуу-51-52/,

гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайх Болзоон өвөр гэдэг газар өвөлждөг юм. , нар манайд 2012 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд болов уу портертой будаа аваад явж байна гэж ирж хоносон. , хоёр ярихдаа хэдэн согтуу залуучууд машин авчихаад алтны газар хүргэж өг гээд хүргэж өгсөн чинь машины түлхүүр өгдөггүй арайхийн зугтаж гараад төөрч явсаар байгаад ирлээ гэж ярьсан. болохоор миний төрсөн дүү юм. Тэгээд манайд хоноод 13-ны өглөө явцгаасан. Тухайн үед мэдээгүй сүүлд нь нэг хар саравчтай малгай хэвтэж байсан. Ямар согтуу хүн нь малгайгаа хаячихдаг байна гэж эхнэртэй ярьж  байсан. Мөн хар иштэй богино хутга хаанаас юм гараад ирсэн манайхан лав өөрсдийн хутга биш нэг хүн хаячихаж гэж байсан. Өвөлжөөнөөс нүүхдээ хавь ойрын хог шатаахдаа хамт шатаачихсан юм. Хар өнгөтэй гепилгэн малгай байсан. Хутга нь жижиг хар иштэй хутга байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-84/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2807 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд: ы биед духны няцарсан шарх, нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод эрүүний зүүн хажуугийн 2 дугаар шүдний булгаралт, дээд эрүүний зүүн хажуугийн хөндлөн хугарал, 1 дүгээр  шүд хөдөлсөн, баруун зүүн нүдний ухархайн дотор хананы элхэгрүү цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний харааны буурал 0.2 бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хамуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс шалтгаална гэсэн дүгнэлт /1 хав, хуу-90/,

аймгийн сумын үнэлгээ тогтоох комиссын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар Үнэлгээ тогтоох комиссын актанд “...Kenwood маркийн станц 1 ширхэг 250.000 төгрөг ...” гэсэн үнэлгээ /1 хав, хуу 234/

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2012 оны 02-р сарын 12-нд намайг Дарханд байхад ах утсаар яриад Цээлийн алт руу хүмүүс мөнгө өгч орж байна гэнэ хамт явах уу гэж ярихаар нь тэгье гээд би Дарханаас гарсан. Уг нь ахыг би ийш тийшээ алтанд явах бол хэлчихээрэй хамт явна шүү гэж байсан юм. Тэгээд намайг Дарханаас Хөтөлд ирэхэд ах, түүний эхнэр, мөн , Жагаа гээд хүмүүс байсан. Надтай нийлээд тавуулаа Цээлийн алт руу ахын Портертой явцгаасан. Бид шууд явсаар салхитын бригад дээр Батдоржийнд очсон. Биднийг тэнд очиход Орхонтуулын ах нэг Увс хүний хамт байсан. Тэр хэд архи уусан бололтой нилээд халамцуу байсан. ах нутгийн хүмүүстэй таарлаа гээд нэг шил архи гаргаж өгсөн. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад ах эхлээд яваад харуулуудтай нь уулзаад ирье гээд тай явсан хүний машинтай би,   ах, ахын эхнэр, бид гурав явсан. Машиныг ах бариад явсан. Эхлээд бид нар наана манаачийнд очсон. Тэнд Цэрэннадминд ах хүнтэй уулзчихаад шууд уул руу явсан. Тэгэхэд хамгаалагч нар тосож ирж бидэнтэй уулзсан. Тэгээд мөнгө өгөхөөр, орой уулнаас чулуу авахаар болоод буцсан. Батдоржийнд эргэж ирээд хоол унд идчихээд хамгаалагч байсан алттай чулуу орд руу очсон. Би тай хамт явсан жолоочийн машиныг би барьж явсан.  Миний барьж явсан машинд , , жолооч бид 4 явсан. Эхлээд машинтайгаа очсон, би араар дагаж явсан. Биднийг ирээд машинаас буухад харуулын дарга маргалдаад харуулын дарга оруулахгүй гэж байсан. Тэр нөхөр буугаараа ийг чиглээд буудсан. Би тэр нөхрийг бариад автал намайг бууныхаа бөгсөөр цохиж, толгой орой хэсэгт цохисон юм. Тэгээд тэр хэд зугтаад явчихсан, бид нар араас нь хөөсөн юм. Тэгээд тэр харуулуудыг алга болчихоор нь бид нар тойроод алттай гэх газраас чулуу авч машин дээрээ тавьчихаад буцаад дахиж авахаар уул руу явууд чулуу үүрээд ирэхэд эхний бидний эхний авсан чулууг хамгаалагч нар ирээд аваад явчихсан байсан. Сүүлд үүрч ирсэн чулуугаа машиндаа тавиад Салхитын бригад орж Батдоржийг буулгаад шинэ төв орох гэж яваад цагдаад баригдсан юм. ...Би гэрт нэг нөхрийг хөөгөөд ороход гэрт түмпэн дээр байсан хоёр хутгыг авч гарсан. Тэгээд гадаа нэгийг хаяад нэгийг барьж явсаар цэнхэр Портерт суухдаа шалан дээр нь хаясан юм. Би хоёр хутгатайгаа очоод хохирогчийг газар хэтэж байхад нь хутгаар хувцас руу нь хатгасан юм. Гэхдээ бие рүү нь хатгахгүй хувцас руу нь хатгаж айлгая гэж бодсон юм. Намайг хутгаа бариад очиход тэр хамгаалагчийг хоёр өшиглөж байсан юм.... Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ялуудыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмж сонсгож буй 147 дугаар зүйлийн 147.2 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна /1 хав, хуу-104-107, 2 хав, хуу 200-201, 203-207/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2012 оны 02-р сарын 12-нд Цээлийн алтны чулуу руу хүмүүс орж байна гэж сонсоод тийшээ , Жагаа, *******, эхнэр Отгонбаяр нарын хамт өөрийн эзэмшлийн 7356-СЭА дугаартай портер маркийн машинтай явсан. Би хамгаалагч нар нь  мөнгө авч оруулж байгаа гэж сонссон болохоор харуулын ахлагчтай уулзаад 500.000 төгрөг өгсөн. Тэндээ нэг шил архи гаргаад бид хоёр, шөнөөр нь ажиллачихаад нүхээ булчихаад явъя гэж харуулын ахлахтай нь тохироод байж байтал юунаас болж маргасан нэг мэдэхнээ бужигнаад зодоон болсон. гийн толгойг харуулын ахлах нь бууны бөгсөөр 2 удаа цохиж хагалсан юм. Тэгээд салгах гээд би очиход урдаас буудсан нүүрэн дээр манас гээд гал бутарсан нүүрийг жижиг жижиг түлсэн байсан. г салгаад автал харуулын дарга нь цааш гүйсэн. Биднийг эргэхэд ******* бас толгойгоо хагалуулчихсан байсан. Тэгээд ямар их хүний толгой хагалдаг юм бэ гээд Жагаа хөлдүү үхэрийн баас шидсэн чинь нэг харуулыг нь оноод толгойг нь хагалсан гэсэн би өөрөө хараагүй, манай эхнэр тэгж ярьсан юм. Тэгээд бид хэд тойроод нүх рүү очсон би машин дээр байсан манай хэд яваад нэг жаахан үүрэг чулуу авч ирсэн. Тэгээд машин дээрээ тавьчихаад ахиад явахдаа намайг сэрээгээд бид хэд дахиад үүргээр шуудайнд жаахан чулуу үүрээд авч ирэхэд эхлээд авч ирсэн чулууг жиптэй хүмүүс нь ирээд аваад явчихсан гэсэн. Тэгээд сүүлд үүрч ирсэн чулуугаа ачаад явж байгаад хэсгийн төлөөлөгч Батбаяртай таараад хураалгаад явцгаасан юм. Бид хэд орой 19-20 цагийн багцаанд өөрийн машинтайгаа очсон юм бид хэд бөөндөө очсон юм. Бид нарыг очиход гурван харуул байсан. Толгойгоо хагалуулдаг нэг харуул согтуу нүд нь хөхөрчихсөн байсан. Эхлээд уулзахдаа мөнгө өгсөн дахиж аваагүй тэр мөнгө харуулын даргад байгаа. Харуулын дарга сүүлд зугтаад явчихсан болохоор мөнгөө өгчихсөн болохоор чулуу авъя гэж тойрч очсон юм. Тухайн үед буцааж мөнгөө харуулын ахлахаас нь аваагүй орхисон юм. Тийм ээ бид 5 Салхитын бригад дээр байдаг Батдорж гэдэг айлд очиход Батдоржийнд , Батдорж, жолооч /танихгүй хүн байсан/ 3 нэг шил 05-ын архи уугаад дуусч байсан юм.  Би нэг шил Алтантүрүү архи гаргаж өгсөн юм. Тэгээд архи нэг тойруулж бүгд уугаад би ыг машинаа өгчих танай машинтай очиж тэр харуулын хүмүүстэй яриа хийгээд ирье гэсэн 5-н литр түлш хийгээд өгөөрэй гэхээр нь би ыг 5 литр түлшгүй үхэх нүү гээд тоглоом шоглоомоор хоорондоо маргалдсан юм. Тэгээд ы хамт явсан машинтай би, нэхийт, жолооч, бид 3 явсан. Тэгээд бид нар очоод анги дээрээс нь манаачаас Бадмаараг байна уу гэхэд дээр ажил дээрээ байгаа гэсэн. Тэгээд тэндээсээ шууд буцаад Батдоржийнд ирээд бууз жигнэж байсан түүнээс идчихээд Тэгээд бид хэд хамтдаа явцгаасан юм. ... Хутганы талаар мэдэх юм алга. Тэр хамгаалагчийг алттай газрыг заалгая гэж яваад замаасаа зугтсан гэсэн миний хувьд тэр хамгаалагчид гар хүрсэн юм байхгүй. ...Би харин өөрийн бурууг ойлгож байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Миний хувьд бие муу 2-3 удаа хагалгаанд норкозтой орж байсан болохоор зарим юмаа мартаад байх юм.  Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-115-118/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2012 оны 02-р сарын 12-ны өглөө руу утсаар Цээлийн чулуу орд руу мөнгө аваад хүмүүс оруулж байна гэнэ хамт явах уу гэж ярьж байна хоёулаа хамт явъя гэж над руу утсаар г хэлэхээр нь би тэгье гээд бид хоёр Дарханаас Хөтөл рүү таксигаар ирсэн. Бид хоёрыг ирсний дараа бас нэг хүн Дарханаас ирж байгаа хүлээж байгаад хамт явъя гэсэн. Гэтэл нэг залуу ирсэн. Тэр хүнийг ******* гэдэг гэсэн би тэр хүнийг танихгүй юм билээ. Тэгээд эндээс , ын эхнэр, , ******* бид нар үдээс хойш 14-15 цагийн багцаанд эндээс гарсан юм. Тэгээд Орхонтуул сумын Салхитын бригад орж Батдорж гэдэг айлд очсон. Батдоржийнд очиход Батдорж мөн хоёр хүний хамт архи уугаад дуусч байсан. Бид хэд ороод тэр хүмүүсийг таниад бас нэг шил архи гаргасан юм. Тэгээд хоол цай хийхээр болсон. Тэгээд гэрт байсан дээлтэй нөхрийн машинтай уурхай руу очиж уулзчихаад ирнэ гээд  , Цэрэнна%