Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 126/ШШ2021/0040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Икосаэдр хязгаарлагдмал хариуцлага компани /цаашид ХХК гэх/-ийн Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай бичиг хэргийн материал, хэвлэмэл материалын дөрвөн багцын нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороо /цаашид Үнэлгээний хороо гэх/-нд холбогдуулан гаргасан

Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарласан Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай бичиг хэргийн материал, хэвлэмэл материалын дөрвөн багцын нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн И ХХК-ийг хассан шийдвэрүүд, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай бичиг хэргийн материал, хэвлэмэл материалын дөрвөн багц ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт И ХХК-ийг тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг И ХХК-тай Бичиг хэргийн материал, хэвлэмэл материал нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, хариуцагч Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Д, Үнэлгээний хорооны дарга Т.С, түүний өмгөөлөгч Д.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ХХК-ийн захирал А.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Т.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И ХХК нь Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарласан нийт 45900000 төгрөгийн улсын төсөвт өртөг бүхий Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээХӨАГБХЗХГ/202105002 дугаартай, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай бичиг хэргийн материал, хэвлэмэл материалын дөрвөн багцын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт оролцсон бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Үнийн санал авах урилга-д заасны дагуу холбогдох материалыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар хүргүүлсэн.

2.Гэтэл захиалагч болох Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 169, 171, 174, 176 дугаартай ... Танай компанийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцэж байгаа боловч шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендерийн үнийн саналаас ... өндөр байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг хангаагүй тул татгалзаж байгааг мэдэгдье ... гэх албан бичгүүдийг ирүүлсэн.

3.Улмаар тус тендерт сонгон шалгаруулах ажиллагаанд А ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулсан бөгөөд манай И ХХК хасагдсан.

4.Дээрх шийдвэрийг манай компани эс зөвшөөрч, тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч болох Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зөрчсөн гэж үзэж, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 78 тоот албан бичгээр ... Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн заалтуудыг нэг бүрчлэн шалгаагүй шалгаруулсан ... гэх утга бүхий гомдлыг гаргасан.

5.Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/685 дугаартай албан бичгээр гомдлын хариуг ирүүлсэн. Тус албан бичигт ... Шалгарсан А ХХК-ийн ирүүлсэн бичиг баримттай танилцахад ТОӨЗ-ын 1.1/В/-1-Д Нийгмийн даатгалын 1-3 сарын тайлан НД 7, 8 маягтаар ирүүлээгүй байна. ТОӨЗ-ын 1.1/Д/-9-Д Тендерт оролцогч нь санал болгож буй барааны зураг төслийг фото зургийн хамт ирүүлнэ гэснийг ирүүлээгүй байгаа тул уг Хүүхэд, хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх тендерүүдийн багцыг дахин үнэлэхийг зөвлөж байна гэсэн байдаг.

6.Гэтэл Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаартай албан бичгээр тендерийн багцыг дахин үнэлэх боломжгүй талаараа буюу үнэлгээний хорооны шийдвэрийг ирүүлсэн. Үүнд:

1.ТОӨЗ-ын 1.1 /В/-1-д нийгмийн даатгалын тайланг ажилтны тоо заагдаагүй тул ирүүлэх шаардлагагүй.

2.ТОӨЗ-ын 1.1/Д/-9-д худалдан авах бараа материал нь өргөмжлөл, дурсамж, бичиг хэргийн жижиг материал байгаа тул зураг ирүүлэх шаардлагагүй гэсэн.

7.Иймд бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтын дагуу Сангийн яаманд гомдол гаргасан.

8. Монгол Улсын Сангийн яамнаас 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 6-1/4776 дугаартай албан бичгээр ... танай гомдлын дагуу тус яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтын дагуу Сангийн яаманд гомдол гаргасан.

9.Тус гомдлын хариу болгож, Монгол Улсын Сангийн яамнаас 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 6-1/4776 дугаартай албан бичгээр ... танай гомдлын дагуу тус яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4415 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт, материал ирүүлэхийг захиалагчид мэдэгдсэн ... гэсэн.

10.Гэтэл дээрх албан бичигт заасныг зөрчиж, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас холбогдох баримт материалыг ирүүлээгүй тул гомдлыг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа дууссан үндэслэлээр хянан шийдвэрлэх боломжгүй талаараа дурдаж, гомдлоо хууль хяналтын байгууллагад гаргах нь зүйтэй гэж зөвлөсөн.

11.Манай компанийн хувьд тендерүүдийн ТОӨЗ-д заасан баримт бичгүүдийг нэг бүрчлэн шалган үзэлгүйгээр бага үнийн санал нэрийдлээр шалгаруулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтуудыг зөрчин уг компанид илт давуу байдал олгож байгаа захиалагч Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хууль бус үйлдэлд маш их гомдолтой байна. Тодруулбал:

12.Анарпринт ХХК-ийг барааны техникийн тодорхойлолт нь захиалагчаас өгсөн барааны техникийн тодорхойлолтоос өөр зөрүүтэй, барааны тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгч улсын сертификат зэрэг бичиг баримтууд байхгүй,

13.ТОӨЗ 1.1-ийн ВТШМ-2-1.5 хүснэгтээр санал болгосон инженер, техникийн ажилтан, ажилчдын 50-иас доошгүй хувийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 1-р улирал буюу(1, 2, 3 дугаар саруудадоролцогч аж ахуйн нэгж өөрөө төлсөн болохыг Нийгмийн даатгалын байгууллагаас баталгаажуулсан НД№7, НД№8 маягтаар гаргасан тайланг тендерт оролцогч баталгаажуулж ирүүлнэ гэснийг ирүүлээгүй,

14.ДТендерт оролцогч дараах нэмэлт материалыг нууцлахгүйгээр өөрийн тендерт хавсралтаар ирүүлнэ. Үүнд:

1. Тендерийн маягтыг тендерийн баримт бичигт заасан МАЯГТ №:ТШМ-1-ийн дагуу бэлтгэж, баталгаажуулан ирүүлнэ.

2. Үнийн болон бараа нийлүүлэлтийн хуваарийг тендерийн баримт бичгийн МАЯГТ №: ТШМ-2А, 2Б, 2В-ийн аль тохирох маягтаар боловсруулж баталгаажуулан ирүүлнэ.

3. Барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарийг маягтад заасан хугацааны дагуу баталгаажуулан ирүүлнэ.

4. Бараа нь захиалагчаас баталсан техникийн тодорхойлолт, олон улсын болон Монгол Улсын чанарын стандартыг хангасан эсэхийг гэрчлэх барааны техникийн тодорхойлолт, чанарын болон тохиролын гэрчилгээ, техникийн паспорт, ашиглалтын зааврыг тус тус ирүүлнэ.

15.Барааны техникийн тодорхойлолтыг тендерийн баримт бичгийн гуравдугаар бүлэгт заасан загвараар гаргасан байна. Барааны чанарын болон тохиролын гэрчилгээ, тенхикийн паспорт, ашиглалтын заавар зэрэг баримт бичгүүдийг ирүүлэхээр зааж ирүүлээгүй бол ТОӨЗ-ийн 1.1-ийн Д-ийн 1-12-т заасан баримт бичгийн аль нэг дутуу болон шаардлагад нийцээгүй тендерээс татгалзана гэж заасан мөртлөө хууль зөрчин дахин А ХХК-ийг шалгаруулсан болно.

16. ...Хэрэв дээрхи үндэслэлд нийцүүлэн Анарпринт ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, захиалагч уг тендерээс татгалзсан тохиолдолд манай И ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцсэн учир тус тендерт шалгарах юм.

17.Иймд Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарласан Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартайй бичиг хэргийн материал, хэвлэмэл материалын дөрвөн багцын нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн И ХХК-ийг хассан шийдвэрүүд, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай бичиг хэргийн материал, хэвлэмэл материалын дөрвөн багц ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт И ХХК-ийг тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг И ХХК-тай Бичиг хэргийн материал, хэвлэмэл материал нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

18.Хариуцагч Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар шүүхэд гаргасан тайлбартаа болон Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага Хүүхэд хамгаалал, Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд цахим тендер сонгон шалгаруулах захиалга өгсөн.

19.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтуудыг үндэслэн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/48 дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороог байгуулсан.

20.Тус үнэлгээний хороо тендер шалгаруулалтын ажлыг зохион байгуулж, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээний хорооноос А ХХК, Жанст Ундрам ХХК-уудтай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх заалтын дагуу гэрээ байгуулж ажиллахыг ... зөвлөмжилсөн.

21.Зөвлөмжийн дагуу шалгарсан А ХХК, Жанст Ундрам ХХК-уудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Иймд Үнэлгээний хорооны шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг хангаагүй тул Икосаэдр компанитай бичиг хэргийн материал, хэвлэмэл материал нийлүүлэх гэрээ байгуулах боломжгүй учиргүй энэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасан үүргээ хэрэгжүүлсэн болно.

22.Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд захиалагчид гомдол гаргах хуулийн шаардлагыг нэхэмжлэгч зөрчсөн. Нэхэмжлэгч И ХХК-ийн захирал Д.Э нь манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2019 онд хоёр өвдөгний зөөлөн эдийг удаан хугацаагаар эмчлүүлэх болсон гэсэн шалтгаанаар чөлөө авсан байгаа. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй боловч хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

23.Хариуцагч Үнэлгээний хороо шүүхэд гаргасан тайлбартаа болон Үнэлгээний хорооны дарга Т.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Тендер шалгаруулалтад Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгч сонгох ХӨАГБХЗХГ/202105001, Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгч сонгох ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг www.tender.gov.mn төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зохион байгуулсан.

24.Хүүхэд хамгаалал, Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд зарласан тендерт И ХХК, А ХХК, Жанст Ундрам ХХК гэсэн 3 компани дараах байдлаар оролцсон. Үүнд:

 

Захиалагч

 

И ХХК

 

А ХХК

 

Жанст Ундрам ХХК

 

Хүүхэд хамгаалал-ХӨАГБХЗХГ/202105001

Багц-1

 

Хэвлэмэл материал-1,660,000 төгрөг

 

1,660,000

1,552,000

 

Багц-2

 

Бусад хангамжийн материал 15,637,000 төгрөг

 

7,781,500

6,964,000

15,637,000

Багц-3

 

Бичиг хэрэг-7,906,500 төгрөг

 

 

 

 

Багц-4

 

Шатахуун, шатах, тослох материал-4,575,500 төгрөг

 

 

 

 

Хүүхэд хөгжил, хамгаалал-ХӨАГБХЗХГ/202105002

Багц-1

 

Бичиг хэрэг-8,614,000 төгрөг

 

8,424,000

7,494,500

 

Багц-2

 

Хэвлэмэл материал 9,485,000

 

9,003,500

8,414,700

 

Багц-3

 

Шатахуун, шатах тослох материал- 499,000 төгрөг

 

 

 

 

Багц-3

 

Бусад хангамжийн материал 1,042,000 төгрөг

 

 

 

1,042,000

Нийт

 

19,640,000

 

 

 

 

25.Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд:

26.Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгч сонгох ажлын Хэвлэмэл материал нийлүүлэх 1 дүгээр багцад А ХХК-ийн ирүүлсэн 1 552 000 төгрөгийн үнийн саналтай тендер, Бусад хангамжийн материал нийлүүлэх 2 дугаар багцад Жанст Ундрам ХХК-ийн ирүүлсэн 15 637 000 төгрөгийн үнийн саналтай тендер, Бичиг хэргийн материал нийлүүлэх 3 дугаар багцад А ХХК-ийн ирүүлсэн 6964000 төгрөгийн үнийн саналтай тендерүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг хангаж байгаа тул гүйцэтгэгчээр шалгаруулсан.

27.Тендер шалгаруулалтын Хэвлэмэл материал нийлүүлэх 1 дүгээр багцад И ХХК-ийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцэж байгаа боловч шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендерийн үнийн саналаас 108 000 төгрөгөөр өндөр байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг хангаагүй тул татгалзсан.

28.Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгч сонгох ажлын Бичиг хэргийн материал нийлүүлэх 1 дүгээр багцад А ХХК-ийн ирүүлсэн 7494500 төгрөгийн үнийн саналтай тендер, Хэвлэмэл материал нийлүүлэх 2 дугаар багцад А ХХК-ийн ирүүлсэн 8414700 төгрөгийн үнийн саналтай тендер, Бусад хангамжийн материал нийлүүлэх 4 дүгээр багцад Жанст Ундрам ХХК-ийн ирүүлсэн 1042000 төгрөгийн үнийн саналтай тендерүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг хангаж байгаа тул гүйцэтгэгчээр шалгаруулсан.

29.Тендер шалгаруулалтын Бичиг хэргийн материал нийлүүлэх 1 дүгээр багцад И ХХК-ийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2.73 дахь заалтын дагуу шаардлагад нийцэж байгаа боловч шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендерийн үнийн саналаас 929 500 төгрөгөөр өндөр байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг хангаагүй тул татгалзсан.

30.Тендер шалгаруулалтын Хэвлэмэл материал нийлүүлэх 2 дугаар багцад И ХХК-ийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцэж байгаа боловч шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендерийн үнийн саналаас 588 800 төгрөгөөр өндөр байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг хангаагүй тул татгалзсан.

31.Тендерийг шалгаруулж, зөвлөмжийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлэн ажилласан. Зөвлөмжид А ХХК, Жанст Ундрам ХХК-уудтай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу гэрээ байгуулж ажиллахыг ... тусгасан.

32.И ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын захиалгатай Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай, Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай тендерүүдэд байгууллагын дэргэдэх тендер шалгаруулах үнэлгээний хорооноос сонгон шалгаруулсан шийдвэр үндэслэл бүхий гэж үзэж байна.

33.А ХХК-ийн барааны техникийн тодорхойлолт нь захиалагчаас өгсөн техникийн тодорхойлолтоос өөр, зөрүүтэй, барааны тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгч улсын сертификат зэрэг бичиг баримт байхгүй тухайд

А ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд барааны техникийн тодорхойлолтууд болон үйлдвэрлэгч борлуулагчийн Номин тав трейд ХХК-тай байгуулсан бараа нийлүүлэх гэрээ нь байгаа бөгөөд тус тендер авахаар зарласан бараа, материалууд нь гарын авлага, сертификат, өргөмжлөл, батламж зэрэг хэлбэртэй бөгөөд А ХХК нь дээрх бараа материалыг манай байгууллагаас захиалсан эхийн дагуу өөрөө хэвлэж үйлдвэрлэдэг хэвлэлийн компани юм.

34.ТОӨЗ-ны 1.1/В/ ТМШ-2-1.5 хүснэгтээр санал болгосон инженер техникийн ажилтан, ажилчдын 50-аас доошгүй хувийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 1 дүгээр улирал 1,2,3 саруудад оролцогч аж ахуйн нэгж өөрөө төлсөн болохыг Нийгмийн даатгалын байгууллагаас баталгаажуулсан НД№7, НД№8 маягтаар гаргасан тайланг тендерт оролцогч баталгаажуулж ирүүлнэ гэснийг ирүүлээгүй тухайд

А ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт нь байгаа бөгөөд тендер шалгаруулалтын материалын ТОӨЗ-ны 1.1/В/ ТШМ-2-1.5 хүснэгтээр 1 ажилтан шаардсан бөгөөд үүний 50 хувь гэдэг нь заавал 2021 оны 1 дүгээр улирал буюу 1,2,3 дугаар саруудад оролцогч аж ахуйн нэгж өөрөө төлсөн болохыг Нийгмийн даатгалын байгууллагаас баталгаажуулсан НД№7, НД№8 маягтаар гаргасан тайланг ирүүлэхгүй байж болно гэж үнэлгээний хороо шийдвэрлэсэн. Ажилтан, ажилчдын цалингийн хэмжээ компани болон ажилчдын нууцын зэрэглэлтэй байж болох асуудал бөгөөд тус компани нь бүх материалаа нууцлахгүйгээр оролцогчдод харагдахаар ирүүлсэн байсан тул үнэлгээний хороо дээрх шийдвэрийг гаргасан болно.

35.Тендерийн маягтыг тендерийн баримт бичигт заасан Маягт№, ТШМ-1-ийн дагуу бэлтгэж, баталгаажуулан ирүүлэх тухайд А ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд тендерийн үнийн саналын маягт, үнийн санал 8 516 000 төгрөгийн үнийн санал, түүний хавсралт, маягтууд байгаа болно.

36.Үнийн болон бараа нийлүүлэлтийн хуваарийг баримт бичигт заасан Маягт№, ТШМ-2А, 2Б, 2В-ийн дагуу аль тохирох маягтаар боловсруулан баталгаажуулан ирүүлэх тухайд А ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд тендерийн үнийн болон бараа нийлүүлэлтийн хуваарийг ирүүлсэн байна.

37.Барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарийг маягтад заасан хугацааны дагуу ирүүлэх тухайд А ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд тендерийн үнийн болон бараа нийлүүлэлтийн хуваарийг ирүүлсэн байна.

38.Иймд тендер шалгаруулах үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4-д зааснаар А ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан тул И ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

39.Нэхэмжлэгч И ХХК ч гэсэн тендер шалгаруулалтын өгөгдөлд заасан бараа нь захиалагчаас баталсан техникийн тодорхойлолт, олон улсын болон Монгол Улсын чанарын стандартыг хангасан эсэхийг гэрчлэх барааны техникийн тодорхойлолт, чанарын болон тохирлын гэрчилгээ, техникийн паспорт, ашиглалтын зааврыг тус тус ирүүлнэ. Барааны чанарын болон тохирлын гэрчилгээ, техникийн паспорт, ашиглалтын заавар зэрэг баримт бичгүүд нь гадаад хэл дээр байгаа тохиолдолд баталгаат орчуулгаар Монгол хэл дээр хөрвүүлсэн байна гэх шаардлагыг хангаагүй. Монгол хэл рүү орчуулаагүй хятад болон англи хэл дээр бичигдсэн сертификат ирүүлсэн тул нэгэн адил шаардлага хангахгүй тендер ирүүлсэн.

40.Нэхэмжлэгч И ХХК-ийн захирал Д.Э нь манай үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын фасебүүк чат руу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр И ХХК болон А ХХК-ийн тендерүүдийг үнэлээд явуулсан байсан. Манай үнэлгээний хорооны гишүүд харин ч тэр хүний зүй бус нөлөөлөх гэсэн оролдлогод авталгүй шударгаар шийдвэр гаргасан.

41.Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй байна гэв.

42.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй гэдэг нь нотлогдохгүй байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй эмнэлгийн бичиг ирүүлсэн тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийн шийдвэрлэж өгнө үү.

43.Хятадаар бичсэн баримт байна гэсэн. Үүнийг баталгаатай орчуулгын газраар орчуулгуулж тамга, тэмдэг дарсан баримтыг нотлох баримтаар үнэлдэг байхад тэднийх ингэж орчуулаагүй канондаж хийсэн байсан. Ер нь энэ хоёр байгууллага хоёр зүйл дээр адил үнэлэгдсэн байдаг. Нэхэмжлэгч гурван зүйл дээр шүүхэд гомдол гаргасан байгаа. Үүнийг харахад А ХХК нэхэмжлэгч Д.Эгийн гаргаад байгаа гурван зүйл дээр эднийх бас хоосон өгөөгүй, юмнуудаа гаргаж өгсөн байдаг. Ийм шалгуур үзүүлэлтээр тендер зарлана гээд цаанаас нь хэвлэмэл зүйл өгчихдөг. Энэ загвар дээр барилгын, хөрөнгө оруулалтын гээд маш олон тендер явагдана. Тэр зүйлүүд дээр ганцхан ийм загвар өгсөн байдаг.

44.Хоёрдугаарт маягтын өөрчлөлтүүд А ХХК дээр өөр маягтаар гаргаад ирсэн зүйл байгаа болохоос биш огт гаргаагүй зүйл байхгүй. Гуравдугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үндэслээд хамгийн бага харьцуулах үнийн саналтайг харгалзаад энэ үнэлгээний хороо А ХХК-ийг шалгаруулсан.

45.Бас үнэлгээний хороо хуралдаж байгаа тэр үед Д.Э эдний тендерийн материалыг хаанаас олж авсан нь мэдэгдэхгүй олж аваад бүгдийг нь үнэлгээний хороо үнэлж байгаа юм шиг үнэлж түүнийгээ үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга руу илгээсэн байдаг. Энэ юуг харуулаад байна вэ гэхээр үнэлгээний хорооны ажлыг би хийгээд өгчихлөө. Ингэж үнэлээд манайхыг та нар шалгаруулах ёстой шүү гэдэг мессежийг өгсөн байдаг. Хэрвээ үүгээр шалгаруулсан бол энэ нотлох баримт дээр үндэслээд том асуудал гарч өрсөлдөгч байгууллага гомдлоо гаргах боломжтой байсан байх гэж харагдаж байна. Гэтэл энэ хүмүүс энэ нөлөөлөлд үл автаж бусад зүйлээ анхааран хуулийнхаа дагуу шалгаруулсан юм байна гэдгийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

46.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаагийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

47.А ХХК нь ... Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарласан Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/20215001, Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээ ХӨАГБХЗХГ/20215002 дугаартай бичиг хэргийн материал, хэвлэмэл материалын 4 багцын нээлттэй тендер шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр үнэлгээ авч гэрээ байгуулан ажиллаж байна.

48.Бид тендерийн үнийн санал авах урилга, түүнд хавсаргасан тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу тухайн ажил үйлчилгээг худалдан авах саналаа тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн дагуу гарган захиалагчид хүргүүлсэн.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан манай компанийг буруутгаад байгаа юм.

49.ТОӨЗ-ын 1.1/В/-д Тухайн төсөл дээр ажиллуулахаар санал болгож байгаа инженер техникийн ажилтнууд нь дараах хүснэгтэд заасан мэргэжил, ур чадвар, шалгуур шаардлагад нийцсэн байхаар ирүүлнэ гээд хүснэгт ТШМ2-1.5 маягтад борлуулалтын ажилтан 1, ажлын туршлага-2 жилээс дээш, мэргэжил харгалзахгүй гэж заажээ.

50.ТОӨЗ-ын 1.1/В/-1-д ТШМ2-1.5 хүснэгтээр санал болгосон инженер техникийн ажилтнууд, ажилчдын 50-аас доошгүй хувийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 1 дүгээр улирал буюу /1,2,3 дугаар сарууд/ оролцогч аж ахуйн нэгж өөрөө төлсөн болохыг НД-ын байгууллагаас баталгаажуулж ирүүлнэ гэснийг зөрчсөн гэжээ. Тэгвэл дээрх шаардлагаар бол захиалагчаас ТШМ2-1.5 хүснэгтээр 1 ажилтан гэж захиалсан тул нэг ажилтны 50 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө гэсэн ойлголт байж болохгүй тул захиалагчийн захиалснаар НДШ төлсөн НДХ-ийн тодорхойлолтыг тендерт явуулсан.Энэ тодорхойлолт нь нийгмийн даатгалын НД№7, НД№8 тайлангаар үндэслэн гардаг болно. Тодорхойлолтод 2021 онд өглөгийн дүн 0 гэж гарсан байгаа.

51.Мөн ТШМ-А, 2Б, 2В-ийн аль тохирохоор баталгаажуулж ирүүлнэ гэж заасны дагуу өөрийн компанид хамгийн тохиромжтой маягтын дагуу техникийн тодорхойлолт, барааны жагсаалт болон бараа нийлүүлэлтийн хуваарийг боловсруулан баталгаажуулж хүргүүлсэн. Захиалагчийн ирүүлсэн хүснэгтийн дагуу гаргасан ихэнх хувь нь хэвлэмэл материал, гарын авлага байгаа тул тухайн үйл ажиллагаанд зориулж захиалагчийн санааг үндэслэх эх бэлтгэлийг зохиодог учир шаардлагагүй. Бичиг хэргийн материалыг Номин тав трейд ХХК-тай гэрээтэй.

52.Уг тендерт тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгч улсын сертификат байхгүй гэсэн байсан. Бичиг хэргийн үйл ажиллагаа явуулдаг компани нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг тул дээрх тохирлын гэрчилгээ, сертификат шаардлагагүй.

53.Ер нь И ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э нь захиалагч байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан учир уг тендерийг заавал авах ёстой, манай компаниас өөр хүнд өгөх ёсгүй гэсэн хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан тул манай компанийн эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байна гэжээ.

54.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нэхэмжлэгч компанийн захирал Д.Эгийн шүүх хуралдаанд хойшлуулах тухай хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 2019 оны 12 сарын 14-ны өдөр гэсний доор өөр бичгийн хэвээр 21 год гэж бичсэн, засвартай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Шүүх хуралдааныг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн нарын эзгүйд хийж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

55.Нэхэмжлэгч И ХХК ч гэсэн тендер шалгаруулалтын өгөгдөлд заасан бараа нь захиалагчаас баталсан техникийн тодорхойлолт, олон улсын болон Монгол Улсын чанарын стандартыг хангасан эсэхийг гэрчлэх барааны техникийн тодорхойлолт, чанарын болон тохирлын гэрчилгээ, техникийн паспорт, ашиглалтын зааврыг тус тус ирүүлнэ. Барааны чанарын болон тохирлын гэрчилгээ, техникийн паспорт, ашиглалтын заавар зэрэг баримт бичгүүд нь гадаад хэл дээр байгаа тохиолдолд баталгаат орчуулгаар Монгол хэл дээр хөрвүүлсэн байна гэх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

ҮНДЭСЛЭХ нь;

56.Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад И ХХК-ийн Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан

57.Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарласан Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай бичиг хэргийн материал, хэвлэмэл материалын дөрвөн багцын нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн И ХХК-ийг хассан шийдвэрүүд, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай бичиг хэргийн материал, хэвлэмэл материалын дөрвөн багц ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт И ХХК-ийг тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг И ХХК-тай Бичиг хэргийн материал, хэвлэмэл материал нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

58.Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай, Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай дөрвөн багцын нээлттэй тендер шалгаруулалтыг цахимаар зохион байгуулсан бөгөөд үүнээс хэвлэмэл материал, бичиг хэргийн материал нийлүүлэх хоёр багцад И ХХК болон А ХХК-ууд өрсөлджээ.

59.Нэхэмжлэгч И ХХК Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарласан Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай, Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай дөрвөн багцын нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр буюу захиалагчид өгсөн зөвлөмжийг эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасны хариуд Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газраас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/685 тоот албан бичгээр тендерүүдийн багцыг дахин үнэлэхийг захиалагчид зөвлөөд Сангийн яаманд гомдол гаргах эрхтэйг дурджээ.

60.Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/685 тоот албан бичгийн дагуу үнэлгээний хороо хуралдаж ТОӨЗ-ын 1.1/В/-1-д нийгмийн даатгалын тайланг ажилтны тоо заагдаагүй тул ирүүлэх шаардлагагүй, ТОӨЗ-ын 1.1/Д/-9-д худалдан авах бараа материал нь өргөмжлөл, дурсамж, бичиг хэргийн жижиг материал байгаа тул зураг ирүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлээд Сангийн яаманд гомдол гаргах эрхтэй гэсэн хариуг И ХХК-д өгсөн болох нь захиалагч Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 203 тоот албан бичгээр /хэргийн 1 дэх хавтасны 11 дүгээр хуудас/ нотлогдож байна.

61.Хариуцагч Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд захиалагчид гомдол гаргах хуулийн шаардлагыг зөрчсөн гэж маргаж байгаа боловч энэ нь Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 203 тоот албан бичгээр үгүйсгэгдэж байна.

62.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна: ... 46.1.2.үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах гэж зааснаар захиалагч үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана гэж заасны дагуу тендерт оролцогч захиалагчид бичгээр гомдол гаргаж болох юм.

63.Хэдийгээр тендерт оролцогч И ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан хугацаанд гомдол гаргах заалтыг зөрчсөн боловч захиалагч Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 203 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.7-д Гэрээ байгуулах эрх олгосноос хойш ирсэн гомдлыг захиалагч хүлээж авахгүй гэснийг зөрчжээ.

64.Тодруулбал захиалагч Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 170 тоот албан бичгээр А ХХК-д гэрээ байгуулах эрх олгож /хэргийн 2 дугаар хавтасны 213 дугаар хуудас/, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулжээ.

65.Улмаар захиалагчаас Сангийн яаманд гомдол гаргах эрхтэйг хүлээн зөвшөөрсөн тул тендерт оролцогч И ХХК 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 99 тоот албан бичгээр Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст гомдол гаргасны хариуд Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 6-1/4776 тоот албан бичгээр /хэргийн 1 дэх хавтасны 13 дугаар хуудас/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй болсон гэж үзэн гомдлоо хууль хяналтын байгууллагад гаргах нь зүйтэй гэжээ.

66.Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 6-1/4776 тоот албан бичгийг тендерт оролцогч И ХХК 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч /хэргийн 1 дэх хавтасны 15 дугаар хуудас/ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно56.2-т Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана гэж заасан.

67.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч И ХХК гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргах ёстой боловч Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 6-1/4776 тоот албан бичгийг шүүх харгалзан үзэж Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн З3.15-д Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана33.16Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу И ХХК-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

68.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ А ХХК-ийн техникийн тодорхойлолт нь захиалагчаас өгсөн барааны техникийн тодорхойлолтоос өөр зөрүүтэй, тохирлын гэрчилгээ, үнийн саналын маягт нь жишиг маягтын дагуу ирүүлээгүй, санал болгож буй барааны зураг төслийг фото зургийн хамт ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй, үйлдвэрлэгч улсын сертификат байхгүй, санал болгосон инженер, техникийн ажилтан, ажилчдын 50-аас доошгүй хувийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийн 2021 оны 1 дүгээр улиралд оролцогч аж ахуйн нэгж өөрөө төлсөн болохыг Нийгмийн даатгалын байгууллагаас баталгаажуулсан НД№7, НД№8 маягтаар гаргасан тайланг тендерт оролцогч баталгаажуулж ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй гэж маргасан.

69.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана, 16 дугаар зүйлийн 16.2-т Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана16.1-д Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно: ...16.1.6.нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг; 16.1.7.барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл гэж заасан. Үүний дагуу захиалагч Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тендер шалгаруулалтыг өгөгдлийн хүснэгтээр тодорхой шаардлагуудыг тавьсан байна.

70.Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Үнэлгээний хорооны дарга Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлүүдийг үгүйсгэж чадаагүй. Гуравдагч этгээд А ХХК-ийн ирүүлсэн тендер захиалагчаас шаардсан барааны техникийн тодорхойлолтын дагуу хийгдээгүй, тохирлын гэрчилгээ, үнийн саналын маягт нь жишиг маягтын дагуу ирүүлээгүй, санал болгож буй барааны зураг төслийг фото зургийн хамт ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй, барааг үйлдвэрлэгч улсын сертификат байхгүй, оронд нь Номин тав трейд ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ ирүүлсэн, санал болгосон инженер, техникийн ажилтан, ажилчдын 50-аас доошгүй хувийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийн 2021 оны 1 дүгээр улиралд оролцогч аж ахуйн нэгж өөрөө төлсөн болохыг Нийгмийн даатгалын байгууллагаас баталгаажуулсан НД№7, НД№8 маягтаар гаргасан тайланг тендерт оролцогч баталгаажуулж ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй, оронд нь Ажлын байрыг дэмжих зээл-ийн зээлдэгч-ажил олгогчид зориулсан аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг ирүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

71.Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Т.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч И ХХК ч гэсэн тендер шалгаруулалтын өгөгдөлд заасан бараа нь захиалагчаас баталсан техникийн тодорхойлолт, олон улсын болон Монгол Улсын чанарын стандартыг хангасан эсэхийг гэрчлэх барааны техникийн тодорхойлолт, чанарын болон тохирлын гэрчилгээ, техникийн паспорт, ашиглалтын зааврыг тус тус ирүүлнэ. Барааны чанарын болон тохирлын гэрчилгээ, техникийн паспорт, ашиглалтын заавар зэрэг баримт бичгүүд нь гадаад хэл дээр байгаа тохиолдолд баталгаат орчуулгаар Монгол хэл дээр хөрвүүлсэн байна гэх шаардлагыг хангаагүй. Монгол хэл рүү орчуулаагүй хятад болон англи хэл дээр бичигдсэн сертификат ирүүлсэн тул нэгэн адил шаардлага хангахгүй тендер ирүүлсэн хэмээн маргасан.

72.Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Т.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Д нарын маргаж буй энэхүү тайлбар нь үндэслэлтэй. Хэрэгт авагдсан И ХХК-ийн тендерийн баримт бичигт гадаад хэл дээр бичигдсэн, холбогдох орчуулга хийгдээгүй баримт хавсаргагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар /хэргийн 2 дахь хавтасны 38-41 дүгээр хуудас/ нотлогдож байна.

73.Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001-ийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 1.1 Д-ийн 4-т Бараа нь захиалагчаас баталсан техникийн тодорхойлолт олон улсын болон Монгол Улсын чанарын стандартыг хангасан эсэхийг гэрчлэх барааны техникийн тодорхойлолт, чанарын болон тохирлын гэрчилгээ, техникийн паспорт, ашиглалтын зааврыг тус тус ирүүлнэ. ... Барааны чанарын болон тохирлын гэрчилгээ, техникийн паспорт, ашиглалтын заавар зэрэг баримт бичгүүд нь гадаад хэл дээр байгаа тохиолдолд баталгаат орчуулгаар Монгол хэл дээр хөрвүүлсэн байна гэж,

74.Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105002-ын тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 1.1 Д-ийн 4-т Бараа нь захиалагчаас баталсан техникийн тодорхойлолт олон улсын болон Монгол Улсын чанарын стандартыг хангасан эсэхийг гэрчлэх барааны техникийн тодорхойлолт, чанарын болон тохирлын гэрчилгээ, техникийн паспорт, ашиглалтын зааврыг тус тус ирүүлнэ. ... Барааны чанарын болон тохирлын гэрчилгээ, техникийн паспорт, ашиглалтын заавар зэрэг баримт бичгүүд нь гадаад хэл дээр байгаа тохиолдолд баталгаат орчуулгаар Монгол хэл дээр хөрвүүлсэн байна гэж тус тус заагаад ТОӨЗ-ын 1.1-ийн Д-ийн 1-12-т заасан баримт бичгийн аль нэг дутуу болон шаардлагад нийцээгүй тендерээс татгалзана гэжээ.

75.И ХХК-ийн тендерийн баримт бичигт гадаад хэл дээр бичигдсэн, холбогдох орчуулга хийгдээгүй баримт хавсаргагдсан бөгөөд Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 1.1 Д-ийн 4, Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105002-ын тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 1.1 Д-ийн 4-т заасан шаардлагыг тус тус хангаагүй байх тулТОӨЗ-ын 1.1-ийн Д-ийн 1-12-т заасан баримт бичгийн аль нэг дутуу болон шаардлагад нийцээгүй тендерээс татгалзана гэсний дагуу шийдвэрлэхээр байна.

76.Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд А ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан хэд хэдэн шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэгч И ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн мөн тодорхой нэг шаардлагыг хангаагүй байх тул аль аль нь шаардлага хангаагүй тендер болох юм.

77.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасан тул захиалагч Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь тендерт оролцогч А ХХК, И ХХК-уудын тендерийг аль алиныг нь шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзах үндэслэлтэй байжээ.

78.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь ... хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж ... хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр ... нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ... гэж тус тус заасан.

79.Тодруулбал захиргааны хэргийн шүүхийн буюу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд түүнийг хамгаалахад оршино. Харин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй тохиолдолд хариуцагчийн шийдвэр хууль бус байсан ч шүүх түүнд халдах эрхгүй. Өөрөөр хэлбэл шүүх эрх мэдлийн хяналтын хүрээ нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээн тогтоох хүрээнд л хязгаарлагдана.

80.Нэхэмжлэгч И ХХК-ийн тендерийн баримт бичиг нь дээр 69-д дурдсанчлан захиалагчаас өгсөн тодорхой нэг шаардлагыг хангаагүй тул тус компанид шаардах эрх буюу субьектив эрх үүсэхгүй.

81.Эрхийг обьектив болон субьектив эрх гэж ангилах бөгөөд обьектив эрх гэдэг нь эрх зүйн хэм хэмжээг /хууль, хэм хэмжээний акт/ хэлэх бол, харин субьектив эрх нь тэрхүү обьектив эрхэд шууд заасан, эсхүл түүний үндсэн дээр үүсэх тодорхой этгээдийн эрх мэдэл буюу боломж юм гэж захиргааны процессын эрх зүйд тодорхойлсон байдаг[1].

82.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: ... 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

83.Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Т.С нэхэмжлэгч И ХХК-ийн захирал Д.Э нь манай үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын фасебүүк чат руу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр И ХХК болон А ХХК-ийн тендерүүдийг үнэлээд явуулсан байсан. Манай үнэлгээний хорооны гишүүд харин ч тэр хүний зүй бус нөлөөлөх гэсэн оролдлогод авталгүй шударгаар шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан.

84.Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн И ХХК-ийн захирал Д.Эгаас үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын фасебүүк чат руу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр И ХХК болон А ХХК-ийн тендерүүдийг үнэлээд явуулсан баримт гэх 9 хуудас баримт нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаас хасч, үнэлээгүй болно.

85.Түүнчлэн нэхэмжлэгч И ХХК-ийн захирал Д.Э хариуцагч Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй, чөлөөтэй байгаа гэх боловч энэ нь мөн л хэрэгт хамааралгүй болохыг дурдъя.

86.Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч И ХХК-ийн захирал Д.Э, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарт мэдэгдсэн. Өмгөөлөгч Б.Манлайбаяр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Нэхэмжлэгч И ХХК-ийн захирал Д.Э 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 297 тоот албан бичгээр Дашдондог Энхтуяа миний бие 2021 оны 12 дугаар сарын 10-наас УБ хотод хувийн ажилтай мөн эмнэлгээр үзүүлж байгаа тул энэ зарлагдсан шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхийн цахим шуудангийн хаягаар ирүүлсэн ба уг хүсэлтдээ он, сар, өдөр тодорхойгүй Д.Э 44/эм, 2 хөлийн өвдөгний үе MRI хийх, хүний их эмч Батболдын Төгөлдөр гэсэн бичиг, мөн 2019.XII.14 гэсний доор дахин 21 год гэж бичсэн хэний тухай, юуны тухай, хэзээний баримт гэдэг нь тодорхойгүй баримтыг тус тус хавсарган ирүүлжээ.

87.Дээрх баримтууд нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тооттушаалаар батлагдсан Эмнэлгийн магадлагаа олгох нийтлэг журам-ын 4.5-д заасан эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна гэх шаардлагыг хангаагүй тул шүүх нэхэмжлэгчид шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.

88.Түүнчлэн хариуцагч нар шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И ХХК-ийн Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай бичиг хэргийн материал, хэвлэмэл материалын дөрвөн багцын нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарласан Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай бичиг хэргийн материал, хэвлэмэл материалын дөрвөн багцын нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн И ХХК-ийг хассан шийдвэрүүд, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ ХӨАГБХЗХГ/202105002 дугаартай, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний зардал ХӨАГБХЗХГ/202105001 дугаартай бичиг хэргийн материал, хэвлэмэл материалын дөрвөн багц ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт И ХХК-ийг тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг И ХХК-тай Бичиг хэргийн материал, хэвлэмэл материал нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Изосаэдр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаарзүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ