Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 0039

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч А.Нарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,

иргэдийн төлөөлөгч Д.Отгончимэг,

улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

дэг сахиулагч Б.Нэмэхбаатар,

шүүгдэгч *******, *******, *******, *******,

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч П.Буманзаяа /0-2000/,

шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-776/,

шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Майбаяр /0-2154/,

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн /0-2019/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далай овгийн*******, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн *******, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн ******* нарт холбогдох эрүүгийн 201218010024 дугаартай зургаан хавтас хэргийг 2016 оны 05 дүгээр   сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 0000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Усны 1 дүгээр баг, Урт хорооллын задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн МК- дугаартай, Боржигон овгийн *******.

2. Монгол Улсын иргэн, 0000 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ээж, эхнэр, дүү, дүүгийн хүүхэд нарын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн хорооллын задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ТГ- дугаартай, Далай овгийн*******.

3. Монгол Улсын иргэн, 0000 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум Сэргэлэнгийн 9-148 тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 209 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,  Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,  Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 236 дугаар шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлд хамруулж, түүний эдлээгүй үлдсэн 2 жил, 6 сар, 25 хоногийн ялаас чөлөөлж суллагдсан, регистрийн ТД- дугаартай, Боржигон овгийн *******.

4. Монгол Улсын иргэн, 00 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум Микрийн 2-19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ТВ- дугаартай, Боржигон овгийн *******.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хурай” ХХК-ны уурхай луу алттай шороо авах зорилгоор бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж, хамгаалагч , , нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу зодож ы биед хүндэвтэр гэмтэл учруулан “Хурай” ХХК-ны уурхайгаас 5 шуудай чулуу дээрэмдсэн,

Шүүгдэгч ******* нь батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүхээс оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнээр холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / 1 хав, хуу-66-67,  184-187, 2 хав, хуу 247-248/,
  2. Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / 1 хав, хуу 188-191/
  3. Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу- 192-196/,
  4. Гэрч С.Аюурзанын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-76-79, 200/,
  5. Гэрч П.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-81-83, 2 хав, хуу 249-250/,
  6. Гэрч Ж.Батдоржийн мөрдөн байцаатын шатанд өгсөн мэдүүлэг / 2 хав, хуу 51-52/,
  7. Гэрч С.Баядаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-84/,
  8. Гэрч Л.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-155, 162, 235, 2 хав, хуу-192/,
  9. Гэрч С.Алтаннарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хав, хуу 163/,
  10. Гэрч Ч.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг / 2 хав, хуу 193/,
  11. Гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-1/,
  12. Шүүх эмнэлгийн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2807 шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-90/,
  13. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-104-107, 2 хав, хуу 200-201, 203-207/,
  14. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-115-118/,
  15. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-128-131/,
  16. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-138-141/,
  17. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хав, хуу 9-11/,
  18. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хав, хуу 13-18/,
  19. Эд зүйл хураан авсан тэмдэглэл / 1 хав, хуу 21/,
  20. Хүн таньж олуулсан тэмдэглэл / 1 хав, хуу 22-23/
  21. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээ тогтоох комиссын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар акт /1 хав, хуу 234/,
  22. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар акт /5 хав, хуу-217/,
  23. Үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хав, хуу 239-246/,
  24. Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа болон  урьд ял шийтгүүлж байгаагүйг нотолсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /1 хав, хуу-109-110/,
  25. Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа болон  урьд ял шийтгүүлж байгаагүйг нотолсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /1 хав, хуу-122-123/,
  26. Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа болон  урьд ял шийтгүүлж байгаагүйг нотолсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /1 хав, хуу-134-135/,
  27. Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа болон  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолуудын хуулбар /2 хав, хуу-59-65, 3 хав, хуу-159-165/,

           28. Хохирогч ы иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /1 хав, хуу-45-58, 61-63, 2 хав, хуу-53, 3 хав, хуу-191-192, 5 хав, хуу-63/,

           29. Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хурай” ХХК-ийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /3 хав, хуу- 185, 188, 218, 5 хав, хуу-65-71, 88, 6 хав, хуу-30, 47, 57/,

  1. 0. Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хурай” ХХК-ийн төлөлөөгч Б.Оюу-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

            31. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг сонсож,

            32. Эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч ы өмсөж явсан гэх хар хөх зузаан куртик, хар ногоон өмд, бор эсгий гутал, хар ноосон малгай, хар өнгийн иштэй хэрэглээний хутга-1 ширхэг, лантуу-1 ширхэг, эвдэрсэн богино долгионы станц-1 ширхэг, хийн бууны сумны хонгио-2, дүрс бичлэгийн CD-1 ширхэг зэрэгт үзлэг хийж шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь архи ууж согтуурсан үедээ 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 21.00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хурай” ХХК-ийн уурхай руу алттай чулуу авах зорилгоор уурхайн хамгаалалтын хаалтыг нэвтэрч хамгаалагч ажилтай , , нарын  амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, улмаар хохирогч ы биед духны няцарсан шарх, нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод эрүүгийн зүүн хажуугийн 2 дугаар шүдний булгаралт, дээд эрүүний зүүн хажуугийн хөндлөн хугарал, 1 дүгээр шүд хөдөлсөн,баруун зүүн нүдний ухархайн дотор хананы элхэгрүү цөмөрсөн хугарал, баруун нүдний харааны бууралт 0.2 бүхий хүндэвтэр гэмтэл учруулан зодож, “Хурай” ХХК-ийн 201А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 5 шуудай буюу 179 кг чулууг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн

     хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2011 оны 11 дүгээр сард “Хурай” ХХК-ний уурхайд харуулын ажлаар очсон юм. Тэнд ажиллаж байхад 2012 оны 02 дугаар сарын 12-ны орой 19-20 цагийн орчимд уурхайн хориглох тэмдэг өнгөрөөд нэг машин ирж явсан. Дашдаваа, Мөнхзориг бид 3 машинтай өөдөөс нь очиход ДАР 73-46 дугаартай хөх өнгийн портер машин дотор нэг эмэгтэй 3 эрэгтэй байсан. Портероос 2 залуу бууж ирээд Дашдаваа, Мөнхзориг хоёр машинаас буугаад тэр 2 залуутай ярилцсан. Би машинд сууж байсан тэгээд удалгүй машинтай хүмүүс буцсан. Тэгээд бид гурав машинтайгаа буцаад уурхайгаа шалгачихаад гэртээ хоолоо идээд байж байтал 20-21 цагийн орчимд гадаа машин дуу сонсогдсон гараад харахад Уурхайн далан өнгөрөөд уурхай руу ороод ирсэн явж байсан. Бид 3 машинаа асаагаад уурхайн хаалтын өгсдөг зам дээр замыг нь тосоод зогссон хоёр машин ойртож ирэхэд урд машин нь СЭА 73-56 дугаарын цагаан өнгийн портер байсан. Портероос Дашдаваатай уулзсан 2 залуу нэг шил архи барьчихсан бууж ирсэн. Арын портероос 4 залуу бууж ирсэн. Мөнхзориг, Дашдаваа 2 очоод уулзсан. Ирсэн хүмүүс өөрсдөө архиа тойруулж ууж байсан. Нэг харахад нэг нөхөр Дашдаваагийн араас тэвэрсэн гарыг нь тавиулах гэж байх хооронд өндөр залуу малгайг нь авч шидээд уурхайн зүг алхсан бусад нь тэр залууг дагаад алхсан. Дашдаваа машин дээр ирээд Мөнхзориг та хоёр хаалтаа хаагаарай би машинаа гэрийн гадаа тавиадахья гээд машинаа асаагаад эргэхэд уурхай руу алхаж байсан хүмүүс эргээд машин руугаа алхсан. Тэр хооронд Мөнхзориг бид хоёр хаалтаа хаагаад зогсож байтал Дашдаваа ирсэн. Гэтэл доороос нөгөө хоёр машин өгсөөд хаалтанд тулаад ирсэн. Бүгд машинаас бууж ирээд нэг намхан залуу нь өгсөөд хаалтанд тулаад ирсэн. Бүгд машинаас бууж ирээд нэг намхан залуу нь хаалтан доогуур шургаж ороод Дашдаваа руу дайрсан, нэг нь араас нь алаад өг гээд орилоод дайраад байсан. Миний нүүр рүү хурц гэрэлтэй гар чийдэн тусгаад хүнд юмаар толгойн тус газар цохисон юм. Би тонгойход толгой нүүр лүү өшиглөсөн лав хоёр хүн байсан. Тэгээд нэг хэсэг ухаан алдчихсан байсан. Нэг ухаан ороход цаанаас ахиад хоёр хүн нэмэгдээд бас өшиглөж цохисон. Цаанаас нэг нөхөр наад нөхрийг чинь алнаа гэхээр нь хартал гартаа хутга барьчихсан анх Дашдаваатай заамдалцаж байсан залуу байсан. Хоёр гартаа хутга барьчихсан наадахыг чинь алнаа гээд эсгий гутлын түрүү рүү 2-3 удаа дүрсэн. Энэ муугийн хоолойг хэрчээд хаячихая гэхэд нэг нь наадахыг чинь авч явья машин дээр хүлчих гэсэн тэгэхэд миний хоёр талаас 2 залуу өргөөд машин дээр гаргасан. Машин дээр байж байтал анх ирсэн өндөр залуу намайг хоёроо дууд гэсэн би 2-3 удаа орилох гээд дуу гарахгүй байсан. Ам хамраас цус гарчихсан шүд хугарчихсан байсан. Олс яасан бэ энийг гяндан хүлээгээр хүлчих гээд чамайг авч яваад амьтан болгоноо гээд толгой руу маш хүчтэй хатуу юмаар цохьсон. Толгойноос цус гараад би толгойгоо бариад машины аравч дагаад хэвтсэн. Гэтэл нэг нь наадахаа буулгаад ир алттай шороог нь заалгая гээд намайг буулгаад машин руу суулгах гэхэд нэг нь наадах чинь машин завааруулчихна урдаа оруулаад дагуулаад явчих гэсэн нэг нь намайг бариад дагуулаад алттай шороогоо заагаад өгчих одоо чамайг зодуулахгүй гээд дагуулаад явсан. Гэтэл манай харуул Мөнхзориг гарч ирээд би тэр үед нь тэр залуугийн гараас мултраад Мөнхзориг бид хоёр зугтсан. Мөнхзориг намайг чирээд нилээн хол зугтсан тэгэхэд араас гар чийдэн, машины гэрлээр гэрэлтүүлж хайж байснаа яваад өгсөн юм. Анх гар чийдэн тусгаад цохисон хүнийг харж чадаагүй. Миний нүүр лүү гар чийдэн тусгасан болохоор харж чадаагүй. Машин дээр болохоор өндөр бор анх Дашдаваатай уулзсан залуу намайг машин дээр хэвтэж байхад юм ярьж байснаа шууд толгой руу хүчтэй хатуу юмаар цохьсон цус их гарсан. Дашдаваатай анх заамдалцсан намхан залуу хоёр гартаа хоёр хутга бариад намайг алаад өгье гэж намайг хэвтэж байхад эсгий гутлын түрүү рүү хэд хэд хатгасан. Би хутга барьж хутгалсан залууг болон толгой руу цохисон залууг харвал танина. Тэр хоёрыг зодсон болоод зугтсан байх би сайн мэдэхгүй байна. Дээд нэг шүд доод хоёр шүд унасан. Толгой хагараад ярагдсан байсан. Машин дээр цохиулсанаас гэмтэл авсан. Одоо эмчилгээ хийгдэж хотод байгаа шөнө толгойгоор өвдөөд унтаж чадахаа байсан. Маш их гомдолтой байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваад зодуулсандаа цаашид биеэ эмчлүүлнэ. Хохирлыг жичдээ гаргаж өгнө гомдолтой байна. Миний карманд явсан холбоо барьдаг станц эвдэрсэн байсан. Эсгий гутлын түрүү зүсэгдсэн байсан. ...намайг таньж олуулах ажиллагаан дээр зургийг байршуулсан Цээеэ гэдэг нь эхлэж уулзаж гол дүрд тоглож, намайг машин дээр байхад дух руу хүчтэй юмаар цохьсон. Намхан хар Нэхийт гэдэг нь өшиглөж цохиж 2 хутгаар хувцас юу ч үгүй сийчсэн. Мөн намайг дагуулаад явсан настай Ганбаа гэдэг нь өшиглөж цохьсон. Мөн цаана нь малгай дараад өмсчихсөн өндөр Жагаа гэдэг нь цохиж өшиглөсөн сүүлд нь тэр нэг эмэгтэй мөн намайг уначихсан байхад 2-3 удаа өшиглөсөн. Мөн энэ эмэгтэй алаад өг, алаад өг гээд эрчүүдээ гээд турхирч байсан. 2 машин ар араасаа цуварч зогссон байсан. Эхлээд цагаан портер, араас нь цэнхэр портер зогсож байсан. Нийтдээ 8 хүн байсан. 1 эмэгтэй 7 эрэгтэй байсан. Намайг 4 эрэгтэй, 1 эмэгтэй энэ хэдэн хүн өшиглөж цохиж зодсон юм. Би хэдий босч эсэргүүцэж зодолдож чадахгүй хэн хэн хэдэн хүн ирж цохиж зодож өшиглөснийг мэдэж байсан. Одоо тархи толгой их өвддөг болсон одоо нарийн шинжилгээнд хамруулах гэхээр мөнгө төгрөгний боломж муу байна хохирол төлөгдөөгүй хохиролоо даруй гаргуулан авмаар байна. Би баримтаар цугларсан хохирол болох 2.477.480 төгрөг нэхэмжилнэ. Тэр хүмүүс одоог хүртэл надад учирсан хохиролыг барагдуулахгүй байгаа тул гомдолтой байна. Хохиролыг маань барагдуулж өгнө үү. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-66-67, 184-187, 2 хав, хуу 247-248/,

хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2012 оны 02 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хурай” ХХК-нд хамгаалагчаар ажиллаж байсан. Хамгаалагч Батсайхан, ээлжийн хамгаалагч Дашдаваа нарын хамт ажлын талбарт үүрэг гүйцэтгэж байхад 19-20 цагийн орчимд байх нэг портер бидний хамгаалалттай талбайн тэнд ирсэн. Ээлжийн ахлагч Дашдаваа, хамгаалагч Батсайхан бид гурав урдаас нь тосож очсон юм. Цэнхэр өнгийн портероос 3 залуу бууж ирсэн. Нэг эмэгтэй нь машин дотроо суугаад үлдсэн. Тэгээд тэр 3 залуугаас хаанаас хаашаа яваа, юун хүмүүс бэ гэхэд туранхай өндөр Цээеэ гэдэг байх урьд нь нинжа нартай 2-3 удаа ирж байсан учраас зүс мэднэ. Тэгэхэд тэр Цээеэ нь Хөтөлийн цагдаагаас явна ажил шалгаж явна. Бид нар хүн хайж явна. Энэ тэр гэж байснаа Дашдавааг тэр Цээеэ гэдэг туранхай хар нөхөр нь дагуулаад цааш явсан. Батсайхан машинд сууж үлдсэн байсан учраас би Дашдаваа, Цээеэ нарын араас очиход Цээеэ гэдэг нь хойд нүх рүү чинь ороод гаръя оруулахгүй гэвэл бид нар олуулаа ирж хүчээр орно гээд маргалдаж байснаа яваад өгсөн. Тэгээд бид хэд гэрлүүгээ явсан. Үүнээс хойш 30-40 минутын дараа бол уу доороос хоёр машины гэрэл гараад ирсэн. Тэгээд явсанаа карьер луу шууд ороод ирэхээр нь бид хэд машинтай урдаас нь очсон. Нөгөө машин дээр дахин нэг цагаан портер нэмэгдээд 4 залуу нэмэгдэж 7 залуу, 1 эмэгтэй ирсэн байсан. Тэгээд эмэгтэй нь машин дотроо үлдээд 7 залуу нь бууж ирсэн. Дотогшоо ороход замыг нь хаалтаар хаагаад түгжсэн байсан. Тэгтэл тэр Цээеэ гэдэг нь за бид хэд шууд орлоо хаалгаа онгойлго гэснээ нэгийгээ архи аваад ир гэхэд нэг залуу нь явж “Алтан түрүү” 0.75 граммын архи гаргаж ирж тойруулсан. Архиа тойруулаад Дашдаваад мөнгө өгөх гээд Дашдаваа мөнгийг нь авахгүй байсан. Бид гурав оруулахгүй гээд зогсож байтал тэр хэд хаалтан доогуур шургаад ороод ирсэн. Орж ирцгээгээд бужигнаан болсон. Тэгтэл хоёр нь намайг барьж аваад гар чийдэнгээр толгой руу цохьсон. Тэгэхээр нь би зугтаад гэр лүүгээ гүйгээд орсон. Тэгтэл тэр хоёр нь араас хөөж орж ирсэн. Орж ирэнгүйт нь би зөрөөд гарч гүйсэн. Тэгтэл араас хутга бариад хөөсөн би подволд орж нуугдсан. Тэгээд намайг хайснаа ололгүй буусан. Тэгээд ард байдаг овоотой толгойг тойроод карьерын замын хажууд байж байтал хоёр хүн ирж явсан. Нэг нь Батсайхан байсан. Батсайханыг дагуулж яваа хүн нь чи алттай газраа заагаад өгчих тэгвэл чамайг зодуулахгүй гэчихсэн явж байхаар нь би гарч Батсайханыг угз татаж аваад бид хоёр зугтаасан. Тэгээд хэсэг байж байснаа тэр хэд буцаад машинаа асаагаад явцгаасан. Ямар ч байсан урд машины кабины гэрэл асаалттай дотор нь эмэгтэй нь сууж байсан. 7 эрэгтэй нь бүгд хаалтаар давж гарч ирсэн юм. ....Өндөр хар Цээеэ гэдэг нь мөнгө өгөх гээд авахгүй, архи өгөх гэхээр нь уухгүй болохоор Дашдавааг нүдийг нь сохлоно гээд үзүүртэй хадаас ч юм харахад үзүүртэй юм гаргаж  ирсэн. Хутга бол биш үзүүртээ юм кармаанаасаа гаргаж ирсэн. Би үүнийг харсан. Ээлжийн ахлагч Дашдаваад хийн буу байсан юм. Намайг зугтаахад лав буудаагүй. Намайг явсанаас хойш л буудсан байх би лав буун дуу сонсоогүй юм. Толгойн хэсэгт хөндүүр, мөн зүүн гуя жаахан хөндүүр байсан. Тэгээд гайгүй болохоор нь эмчид үзүүлж бариагүй. Өндөр туранхай нөхөр, мөн жижиг шар нөхөр хоёр гол дүрд тоглосон. Бүгдийг уриалан дуудаж зодож нүдсэн юм. Батсайхан нилээн зодуулсан болтой нил цус болсон байсан. Нүүр ам нилэнхүйдээ цус болсон байсан. Бид хоёрын хувьд гайгүй. Хийн буугаар буудсан гэсэн би буудсан дууг сонсоогүй юм. Би ч гар чийдэн тусгаад намайг цохихоор нь зүрүүлж ганц нэг цохиод гэрт орж гар чийдэн авах гэсэн биш араас орж ирээд хутга авч хөөсөн гараад зугтсан юм. Хар израйл гуталтай жинсэн өмдтэй хар өнгийн куртиктай 170 орчим өндөртэй насны 25-30 насны залуу байсан юм.  Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-74-75, 188-191/,

хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2012 оны 02 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд үйл ажиллагаа явуулж байсан “Хурай” ХХК-ний уурхайд хамгаалахаар хамгаалагч Мөнхзориг, Батсайхан нарын хамт ажиллаж байхад 19-20 цагийн орчинд машины гэрэл гарч орохыг хориглоно гэсэн тэмдэг дээр ирээд зогсохоор нь бид гурав машинтайгаа очиход машины гэрэлд цэнхэр өнгийн портер дотор 4 хүнтэй байсан. Биднийг очиход портероос хоёр залуу бууж ирсэн. Машинд нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн 2 үлдсэн. Амрыг ирье хориотой тэмдэгтэй газар хаа хүрч яваа хүмүүс вэ гэж асуухад Бадмаараг гэдэг хүнтэй уулзья гэсэн. Би тийм хүн одоогоор байхгүй байгаа гэж хариулсан. Тэгэхэд өндөр туранхай залуу нь чи юм биш үү гэсэн би биш та надад бичиг баримтаа үзүүл гэсэн тэгэхэд тэр өндөр туранхай нөхөр чам шиг юманд үзүүлэх шаардлагагүй, чи өөрөө бичиг баримтаа шалгуул гэсэн. Би эндхийг хариуцсан хамгаалагч нь байна. Би юу гэж үзүүлдэг юм гэсэн. Би Хөтөлийн цагдаагийн тасгийн хэв журмын дарга байна. Энэ хүн гээд хажуудаа байсан жижиг залууг манай цагдаа байна гэж танилцуулсан. Би энэ машинтай хүнийг малын хулгайн хэргээр авч явна гэж надтай ярилцаж байхад тэр 2 хүнээс архи үнэртэж байсан. Та нарыг цагдаа гэдгийг би яаж мэдэхэв энгийн хувцастай болохоор надад бичиг баримтаа үзүүл гэдгийг дахин шаардсан. Тэгтэл намайг барьж авч явна гэж хэлсэн. Та нарт ямар ч эрх байхгүй гэхэд нөгөө жижиг залуу нь агсарч та нарыг ална гээд дайрсан. Тэгтэл өндөр нь тийм юм байхгүй эр хүн шиг ярилцая гэсэн. Танай хойд обьект руу чинь орж шороо авах гэсэн юм гэхээр нь  тийм юм байхгүй гээд та нар явдагаараа яв гэсэн. Тэгэхэд нь нөгөө хоёр элдэв бусаар хэлсэн. Та нар явцгаа гэдгийг шаардсан. Тэгтэл машинаас хүүхэн бууж ирээд та нар хүний барлагууд, хэдий болтол энд ингэж байх юм. Манай нутгийн юмнаас идэж ууж ханаагүй юм гэж авирласан. Та дуугүй машиндаа суугаад яв гэж хэлэхэд өндөр хар нөхөр нь бид нар өшөө олуулаа ирж байгаад алж байгаад авч явна гэж хэлээд явцгаасан. Бид гурав обьектоо эргэчихээд гэртээ мах чаначихсан хоолоо идэж байтал машины дуу гарахаар нь бид гурав гарахад 2 машины гэрэл гараад пост руу ойртоод ирчихсэн байхаар нь машинтайгаа урдаас нь очоод зогссон. Өмнө нь цагаан портер, ард нь эхлээд ирсэн цэнхэр портер байсан. Машин дотор Мөнхзориг, Батсайхан хоёрыг үлдээгээд би очиж уулзахад түрүүнд ирсэн өндөр туранхай хар залуу бууж ирээд надтай уулзсан. Хөгшөөн эр хүн шиг уулзъя би нөгөө хойшоогоо ороё, би тийм асуудал байхгүй, та нар явцгаа гэж хэлсэн. Тэгсэнээ машинаас хүмүүс нь буугаад 6-7 хүн байсан. Өндөр туранхай залуу намайг танилцая гэсэн. Өөрийгөө Цээеэ гэж хэлсэн. Цаад хүмүүс рүүгээ орилоод архи аваад ир гэж хэлсэн. Түрүүнд машинтай ирсэн жижиг цагдаа гээд байсан залуу архи аваад ирсэн. Авч ирсэн нэг шил архиа задлаад хуваагаад ууя гэсэн. Бид нар архи ууж болохгүй ажил үүргээ гүйцэтгэж байна гэдгээ хэлсэн. Тэгтэл Цээеэ гэж танилцуулсан нөхөр уурлаад намайг алаад хаячихаад шоронд ороод гарч ирэх нас байна үхсэнээрээ чи хохирно энэ тэр гэж хэлж эхлэсэн. Тэгээд хоорондоо маргалдсан. Тэгтэл араас нэг нөхөр нь тэвэрч авсан. Тэгтэл Цээеэ гэдэг нь малгай авч шидээд карманаасаа хадаас гаргаж ирээд “чиний наад хоёр цэнхэрийг чинь сохолчихоё” гээд нүдний өмнө чичих маяг үзүүлээд байсан. Би гарыг нь тавиулж, тэвэрсэн хүнээс мултарсан. Надаас тэр хэд холдоод карьер луу явган явцгаасан. Тэгэхээр нь би машинаа асаагаад нөгөө хоёрыгоо суулгаад та хоёр хаалтаа хаагаад байж бай би машинаа гэрийн гадаа тавьчихаад ирье гээд машинаа тавиад буцаж тэр хоёр дээр ирсэн. Анх Цээеэ бууж ирээд танилцлаа архи энэ тэр гэж байхдаа надад мөнгө гаргаж өгөх гэсэн. Тэр мөнгө нь нэлээн зузаан боодолтой 20.000 төгрөг байсан. Тухайн үед би мөнгийг аваагүй, миний карманд хийх гэж оролдсон юм. Тэгээд хаалт дээр ирэхэд доороос нөгөө хүмүүс 2 машинтайгаа гарч ирээд хаалтан дээр машины гэрлээ тусгаад зогссон. Хаалтан дотор талд бид 3 байсан. Нөгөө хоёртоо би ямар ч байсан нэвтрүүлж болохгүй шүү гэсэн. Машинаас олуулаа бууж ирсэн. Хаалтыг хөндлөн, нааш цааш хөдөлгөж савчуулаад байсан. Хаалгаа онгойлго наад руу чинь орно гээд байсан. Тэгтэл хаалган доогуур цагдаа гээд байсан жижиг залуу орж ирээд над руу дайрсан ална, алаад өгье гээд дайрсан. Цаана байсан хүмүүс бүгд хаалт  нэврээд орж ирсэн. Тэгээд жижиг залуу нь над руу дайраад нүүр ам руу цохьсон. Цээгий гэж өөрийгөө танилцуулсан залуу, намхан жижиг настай ах гурав над руу дайрсан. Би хойшоо ухарч явсан. Хийн буугаа сугалж зогс буудлаа гэхэд чиний наад буунаас хэн айдаг юм гээд гурвуулаа довтлоод байхаар нь Цээгий гэдэг нь машинаас буу аваад ир гэж хашгирсан. Тэгэхээр нь анхааруулж дээшээ буудсан. Тэгсэн жижиг залуу нь цохиод нөгөө талаас нөгөө жижиг хүн цохиод байсан. Би малгайтай цамц өмсчихсөн байсан. Малгайнаас нь татахад би боогдож эхлэсэн. Би малгайгаа тавиулж, боолтоос гарахын тулд тэр хүний толгой руу би гараараа цохисон бөөнөөрөө байсан. Тэгэхээр нь дахиж анхааруулж нэг буудсан. Тэгээд бууны сум дууссан. Тэгээд бид эд нарт алуулах юм байна гээд цааш зугтаасан. Намайг зугтаж явахад нөгөө хоёрыг нэг нь толгой руу юмаар цохисон. Би  зугтаад явсан. ...тухайн үед эмчид үзүүлээгүй, хүзүүгээр боолтын ором гарсан байсан. Хөл нилээн олон газар хөхөрсөн байсан. Хүзүү боолтын ормоор зулгаралт үүссэн байсан. Эмчид үзүүлж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргаагүй. Миний хувьд ажлаа хийж яваад зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-72-73, 192-196/,

гэрч С.Аюурзаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Орхонтуул сумын Салхитын бригад гэх газарт 2012 оны 02 дугаар сарын 12-нд Батдоржоос будаа авахаар Батсайхан ах бид хоёр портер маркийн 73-46 ДАР дугаарын машинтай явсан. Батсайхан ах бид хоёр Батдоржоос гахайн будаа аваад машиндаа аччихаад буцах гэж байхад Батдоржийн гадна машин ирээд хүмүүс ирсэн. Гаднаас Цээеэ гэсэн тэргүүтэй нэг эмэгтэй, наана нь Цээеэгээс гадна 3 залуу 5-уулаа орж ирсэн. Мэнд усаа мэдэлцээд намайг хаанахых бэ гэхээр Орхонтуулынх гэхэд Орхонтуулынх юм бол танихгүй л юм байна гэсэн. 0.75 граммын Шар Чингис архи барьсан түүнийг талд нь хүртэл уугаад тал архиа аваад миний машиныг Цээгий гэдэг нь бариад, Цээгийн эхнэр ба Нэхийт бид 4 яваад Цээгийн алтны манаач гэсэн хашаатай айл руу Цэрэннадмид орсон. Тэгсэнээ энэ дээр байгаа гэнэ тийшээ яваад ирье гээд хамгаалалттай алтны газар луу очиход урдаас хамгаалагч 3 залуу гарч ирсэн. Тэгээд Цэрэннадмид яриад мөнгө төгрөг энэ тэр чулуу авах талаар ярьсан нөгөө хүмүүс тийм юм байхгүй гээд хөөсөн. Тэгсэн Цэрэннадмид надад хүчээр ирж орно энэ тэр гээд явцгаасан. Цэрэннадмид машин барьж түлхүүрийг авчихаад өгөхгүй байсан. Тэгээд Салхитын бригад буцаж ороод би түлхүүрээ авъя гэхэд одоо бид нарыг хүргээд өгчих гээд түлхүүр өгөлгүй Нэхийт гэдэг залууд өгсөн юм. Тэгээд 2 машинд 8 хүн хуваагдаж суугаад миний машинд Нэхийт, Батсайхан ах, Ганбаа бид хэд явцгаасан. Цээгий түрүүлээд ард нь Нэхийт явцгаасан. Нэхийт машин жолоодсон. Цэрэннадмидын машинд Цэрэннадмидын эхнэр, Батболд танихгүй шар залуу нар явцгаасан. Бид явсаар алтны хамгаалалттай газар очиход урдаас нөгөө 3 хамгаалагч гарч ирсэн. Тэгээд архи дарс болж байснаа сүүлдээ хоорондоо зодолдоод эхлэсэн. Тэгэхэд бид хоёр машиндаа сууж байсан. Тэгээд зодоон эхлэсэн. Цээеэ болохоор бид нар цагдаа байна. Машин энэ хүмүүсийг барьцаалж явна гэж хэлсэн. Тэгээд хоорондоо зодолдоод зодооныг Цэрэннадмид түүний эхнэр хоёр хийсэн юм. Тэр хоёр алаад өг энэ тэр гээд турхираад байсан. Тэгтэл буун дуу 2 удаа дуугарсан. Би Батсайхан ахад нэгийг нь лав буудчихсан байхаа гэж ярьж байсан. Тэгээд тэр хэд үймэж байснаа нэг хүнийг чирээд ирсэн. Тэгээд саяны буун дуугаар нэгийгээ буудчихсан гэж ярьж байсан. Тэгээд Цэрэннадмидын тэвшин дээр гаргасан. Тэгэж байснаа нөгөө залууг машины тэвшинээс буулгаад аваад яваад төд удалгүй тэр хэд буцаж ирсэн. Манай машинд Ганбаа, Нэхийт хоёр ирээд толгойгоо хагалуулчихлаа гэж байсан. Би нүдээр толгойгоо хагалуулсаныг хараагүй. Тэгээд машины түлхүүр Нэхийтэд байсан. Машин асаагаад буцаад явсан. Тэгэхээр нь буцаж байгаа юм бодоход уул тойроод алттай газар руу явсан юм билээ. Нэг нарийн жалганд ороод манай машиныг жалга эхэн рүү хийгээд Цэрэннадмид наанаас нь машинаа шахаж тавиад уул руу алт руу явсан юм шиг бууцгаад явцгаасан. Явахаас нь өмнө Нэхийтээс Батсайхан ах машины түлхүүр авсан байсан. Тэр хэдийг чулуу руу явсаны дараа машинаа асаагаад Цэрэннадмидын портерын хажуугаар арайхийн машинаа гаргаж аваад зугтсан. Цэрэннадмидийн эхнэр нь машиндаа үлдсэн. Нэхийт болохоор жалганд шахаад тавьчихсан болохоор гарч чадахгүй гэж бодож машины түлхүүрийг Батсайхан ахад өгсөн байх. Эмэгтэй нь машиндаа үлдээд бусад 5 залуу уул руу явсан. ...Ер нь согтуу байсан. Нэхийт нь хутгалж чадна алж чадна, зодож чадна шүү гээд над руу заагаад дарамталсан. Тэр Батдоржийнд байхад Батсайхан ах бид хоёрыг хэлэх хэлэхгүйгээр хэлээд намайг авч явна гээд машины түлхүүр авахад Батсайхан ах бид хоёр яаран ажилтай тийм алтны ажилд явж чадахгүй гэхэд Цэрэннадмид гэдэг нь Батсайхан ахыг цохиж өшиглөсөн. Цэрэннадмидын эхнэр гэдэг нь хажуугаас нь дайрч Батсайхан ахыг цохисон. Эмэгтэй хүн гэхэд тэр эмэгтэй бүтэхээргүй тэр хэдэн эрчүүдийг турхирч, орилж хашгирсан хүүхэн байсан. Цэрэннадмид гэдэг нь Батдоржийг шууд дарамтлаад мах чана, хоол хий гээд загнаад хоол цай хийлгэж идсэн. Батдорж нь айгаад үгээр нь загнуулж байсан. Батдоржийг дарамтлаад сурчихсан юм билээ. Гэр орон авдар савыг нь ухаад байсан. ...Өөр нэмж ярих зүйлгүй. Миний хувьд машинаа барьцаалуулаад дагаж явсан. Зодоон нүдээнийг хэн эхэлж, хэн нь хэнийгээ цохьсоныг бүү мэд. Бид хоёроос хол болсон. Цэрэннадмид л зохион байгуулаад байсан юм. Сүүлд нь машинаа авч арайхийн зугтсан. Батсайхан ах машины түлхүүрийг аваагүй бол бид хоёр тэнд хүлээгээд байж болох байсан. Бид хоёрын тухайд тэр хүмүүстээ ярьчихлаа мөнгө төгрөг өгчихлөө гэхээр нь хамт очсон. Тэр Цээеэ гэдэг нь машины түлхүүр авчихаад өгөхгүй, дараа нь Нэхийт гэдэгт өгчихсөн. Хамт очоод зодоон  болохоор нь бид хоёр машиндаа буцаад суучихсан юм. Өөр нэмж ярих зүйлгүй  ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-76-79, 200, 2 хав, хуу-250/,

гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2012 оны 02 дугаар сарын 12-нд Аюурзанатай хамт Салхитын бригад орж будаа авахаар Аюурзаны портертой явсан юм. 3 удаагаа явчихаад явах гээд Батдоржийнд цай уугаад сууж байтал Цэрэннадмид машинтайгаа эхнэр нь мөн Ганбаа, Нэхийт бас нэг залуу гээд 5 хүн орж ирсэн. Цэрэннадмид нэг шил архи оруулж ирсэн. Батдоржийг загнаад хоол цай хийлгээд тэгээд архиа тойруулж байснаа Аюурзаныг өдөөд Аюурзаныг алтны уурхай руу авч явна гэхээр нь би бид хоёр ажилтай явна амжихгүй гэхэд намайг Цэрэннадмид цохиод өшиглөсөн. Хажуугаас эхнэр нь ганц нэг цохисон. Тэгээд больчихсон юм. Тэгтэл Аюурзанаас машиных нь түлхүүрийг аваад Аюурзана, Цэрэннадмид, Цэрэннадмидын эхнэр 4 уурхай руу явсан. Цэрэннадмид хэлэхдээ миний машин нүдлэгдчихсэн өөрийн машинтай явж болохгүй гээд байсан. Багацаагаар цаг 19 цаг болж байхад тэр хэд ирээд нэг цаг болсоны дараа тэр хэд явцгаасан. Харуултай уулзана газар орноо судлана гэж байсан. Яваад нэг цаг гаран болсон байх нэг хэсэг би унтчихсан нэг  сэрэхнээ согтуу хүмүүс чанга чанга яриад Аюурзаныг  дахиж авч явна гэхээр нь би сэрээд цуг явсан. Намайг үлд гэхээр нь би явна гэсээр байгаад хамт би явсан. Аюурзаны машиныг болохоор Нэхийт бариад Ганбаа, Аюурзана, Нэхийт бид 4 суусан. Цэрэннадмидыг дагасаар алтны газар очсон. 3 хамгаалагч гарч ирсэн. Аюурзана бид хоёр машинд суугаад үлдсэн. Тэгээд хэсэг ярилцаж байснаа зодолдоод эхлэсэн. Харанхуйд хэсэг бужигнаж байгаад нэг харуулыг барьчихсан ирсэн. Цэрэннадмидын машин манай машинаас 20 гаран метрийн зайд урд зогсчихсон байсан. Ямар ч байсан буун дуу 2 удаа дуугарсаны дараа нэг харуулыг авч ирж Цэрэннадмидын машины тэвшин дээр гаргасан. Тэр харуулыг гяндан хүлээсээр хүлж боосон. Тэгж пижигнэж байснаа Нэхийт, Ганбаа хоёр машин дээр ирээд явахаар болсон. Толгойгоо хагалуулчихлаа гээд Ганбаа, Нэхийт 2 тэгж ярьж байсан. Би өөрийн нүдээр үзээгүй. Тэгээд машиндаа суугаад явцгаасан. Би буцах нь дээ гэж бодож байтал бидний очсон газраас уулаа тойроод нэг жалганд манай машиныг оруулаад наанаас нь Цэрэннадмид машиныг гаргахгүй гээд хаалт хийгээд зогсчихсон байсан. Тэгээд Нэхийт, Цэрэннадмид, Ганбаа, нэг шар залуу, Батдорж нар уул руугаа явахаар нь би Нэхийтээс машины түлхүүрийг авч үлдээд холдоод явахаар нь машинаа арайхийн гаргаад зугтсан. Замаа олохгүй нилээн төөрөөд Аюурзана ах Баядаагийн гадаа ирж хоносон юм. Харин өглөө машин цэвэрлэхэд машины шалан дээр нэг хар иштэй хутга, хар пелкин малгай байсныг хаячихсан. Миний хувьд Цэрэннадмид, Цэрэннадмидын эхнэр хоёр зориуд энэ хүмүүсийг турхирч зодоон гарлаа гэж үзсэн. Эмэгтэй хүний дуу нилээд чанга орилж байсан. Бид хоёр сайн дураараа тийшээ яваагүй. Хүчинд автаад л явсан юм. Бид хоёр алт авах ашиг олох ямар ч сонирхол байгаагүй. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Надад, гомдол, санал нэхэмжилэх зүйл байхгүй.  ...Өөр нэмж ярих зүйлгүй  ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-81-83, 2 хав, хуу- 249/,

гэрч Ж.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2012 оны 02-р сарын 12-нд намайг гэртээ байж байхад манай найз Батсайхан, Увсаас шилжиж ирсэн Аюур гэдэг хүнтэй Портер маркийн машинтай ирсэн. Надаас Батсайхан хогийн, гахайн буудай 10-д шуудайг аваад машиндаа аччихаад манайд хоол цай идэж уугаад ганц шил архи задлаад ууж байтал гаднаас Цэрэннадмид, Нэхийт, Ганбаатар, Жаргалант, Цэрэннадмидын эхнэр нар орж ирсэн тэгээд цай уугаад сууж байтал Цэрэннадмид нэг шил архи гаргасан. Түүнийг тойруулаад ууж дуусч байтал Цэрэннадмид, Батсайханы машинтай алтны газар орж хүнтэй уулзаад ирье гээд Цэрэннадмид, түүний эхнэр, Жаргалант бид хэд нөгөө машинд Нэхийт, жолооч Аюур, Батсайхан, Ганбаатар нар явцгаасан юм. Бид нарыг наанаас очиход бид нарыг тосоод нэг жижиг машин байсан тэгээд хамгаалагч нар нь бууж ирсэн. Цэрэннадмид, Нэхийт, Ганбаатар,Жаргалант, бид 5 буусан манай машинд Цэрэннадмидын эхнэр үлдсэн юм, арын машинд гэрэл нь асаалттай Аюур, Батсайхан нар сууж байсан. Замын хаалтны тэнд очоод Цэрэннадмид, Нэхийт нар уулзаад байсан. Тэр хэд нэлээд хоорондоо уулзаад байсан. Тэр хэд нэлээд хоорондоо уулзаад ярилцаж байгаад энэнгээр орчихоё гээд тэгээд маргаан болж тэнд ганц хоёр цохилцоод хамгаалагч нар нь зугтсан. Тэгэхээр нь бид нар тойроод уулын араар нь алттай чулуу гэх газар руу явсан. Биднийг  чулуу аваад ирэхэд жолооч Аюур, Батсайхан нар яваад өгсөн байсан. Цэрэннадмидын эхнэр машинд байсан юм. Дахиж нэг явъя гээд яваад ирэх хооронд хамгаалагч нар ирээд анх авч ирсэн чулууг буулгаж аваад явсан байсан. Харин сүүлд  авч ирсэн чулуугаа тавиад манайд ирээд би гэртээ үлдсэн. Энэ хэд Орхонтуул явсан. Орхонтуул орж яваад хэсгийн төлөөлөгчтэй уулзаж хураалгасан гэсэн. ...Бид хэд зогсож байтал түр нар хийгээд бие биенийгээ цохиод бужигнаад явчихсан юм. Би машины дэргэд ирэхэд машины хажууд нэг хамгаалагчийг унагачихсан Ганбаатар, Нэхийт нар өшиглөж байхаар нь би та нар ингэж болохгүй гээд салгасан. Тэгээд тэр хамгаалагчийг Ганбаатар барьж байхад зугтаад явчихсан араас тэд нар хөөгөөд олсонгүй гэж ирсэн. Би нэлээд зайтай машины хажууд байсан. Тэр хоёр уулзаад, бид нар багцаагаар 10 гаран метрийн зайд байсан юм. Би бодохдоо мөнгө төгрөгөө өгч авалцаж байгаа юм болов уу гэж бодсон юм. Цэрэннадмид, Нэхийт, Ганбаатар, Жаргалант нар ирэхдээ манайд гайгүй ирсэн. Гэхдээ зүгээр биш архи ууцгаасан байсан юм. Манай гэрт нэг шил архи ууцгаасан юм. Манайд болохоор Батсайхан бид нар нэг шил архи ууцгаасан байсан. Тэгээд тэдний архиас уусан тийм согтуу биш байсан. Цэрэннадмидын гаргасан архийг олуулаа тойруулсан болохоор тэгсхийгээд дууссан юм. Би машины дэргэд байсан. Цэрэннадмидын машинд эхнэр нь байсан. Арын машинд Аюур, Батсайхан нар сууж байсан. Тэгээд надаас Цэрэннадмид нилээд зайтай нэг хүнтэй уулзаад, Нэхийт, Ганбаатар, Жаргалант нар наана нэг хамгаалагчтай нь байсан. Тэгээд юу юугүй пижигнээд зодоон болсон намайг гүйгээд очиход нэг хамгаалагчийг унагачихсан Ганбаатар, Нэхийт нар өшиглөж байсан. Нээх удаан зодоон болоогүй хамгаалагч нар нь зугтаагаад явчихсан тэгсхийгээд бид нар явчихсан юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /2 хав, хуу-51-52/,

гэрч С.Баядаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайх Болзоон өвөр гэдэг газар өвөлждөг юм. Батсайхан, Аюурзана нар манайд 2012 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд болов уу портертой будаа аваад явж байна гэж ирж хоносон. Батсайхан, Аюурзана хоёр ярихдаа хэдэн согтуу залуучууд машин авчихаад алтны газар хүргэж өг гээд хүргэж өгсөн чинь машины түлхүүр өгдөггүй арайхийн зугтаж гараад төөрч явсаар байгаад ирлээ гэж ярьсан. Аюурзана болохоор миний төрсөн дүү юм. Тэгээд манайд хоноод 13-ны өглөө явцгаасан. Тухайн үед мэдээгүй сүүлд нь нэг хар саравчтай малгай хэвтэж байсан. Ямар согтуу хүн нь малгайгаа хаячихдаг байна гэж эхнэртэй ярьж  байсан. Мөн хар иштэй богино хутга хаанаас юм гараад ирсэн манайхан лав өөрсдийн хутга биш нэг хүн хаячихаж гэж байсан. Өвөлжөөнөөс нүүхдээ хавь ойрын хог шатаахдаа хамт шатаачихсан юм. Хар өнгөтэй гепилгэн малгай байсан. Хутга нь жижиг хар иштэй хутга байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-84/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2807 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд: Батсайханы биед духны няцарсан шарх, нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод эрүүний зүүн хажуугийн 2 дугаар шүдний булгаралт, дээд эрүүний зүүн хажуугийн хөндлөн хугарал, 1 дүгээр  шүд хөдөлсөн, баруун зүүн нүдний ухархайн дотор хананы элхэгрүү цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний харааны буурал 0.2 бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хамуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс шалтгаална гэсэн дүгнэлт /1 хав, хуу-90/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээ тогтоох комиссын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар Үнэлгээ тогтоох комиссын актанд “...Kenwood маркийн станц 1 ширхэг 250.000 төгрөг ...” гэсэн үнэлгээ /1 хав, хуу 234/

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2012 оны 02-р сарын 12-нд намайг Дарханд байхад Цэрэннадмид ах утсаар яриад Цээлийн алт руу хүмүүс мөнгө өгч орж байна гэнэ хамт явах уу гэж ярихаар нь тэгье гээд би Дарханаас гарсан. Уг нь Цэрэннадмид ахыг би ийш тийшээ алтанд явах бол хэлчихээрэй хамт явна шүү гэж байсан юм. Тэгээд намайг Дарханаас Хөтөлд ирэхэд Цэрэннадмид ах, түүний эхнэр, мөн Ганбаа, Жагаа гээд хүмүүс байсан. Надтай нийлээд тавуулаа Цээлийн алт руу Цэрэннадмид ахын Портертой явцгаасан. Бид шууд явсаар салхитын бригад дээр Батдоржийнд очсон. Биднийг тэнд очиход Орхонтуулын Батсайхан ах нэг Увс хүний хамт байсан. Тэр хэд архи уусан бололтой нилээд халамцуу байсан. Цэрэннадмид ах нутгийн хүмүүстэй таарлаа гээд нэг шил архи гаргаж өгсөн. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад Цэрэннадмид ах эхлээд яваад харуулуудтай нь уулзаад ирье гээд Батсайхантай явсан хүний машинтай би, Цэрэннадмид  ах, Цэрэннадмид ахын эхнэр, бид гурав явсан. Машиныг Цэрэннадмид ах бариад явсан. Эхлээд бид нар наана манаачийнд очсон. Тэнд Цэрэннадминд ах хүнтэй уулзчихаад шууд уул руу явсан. Тэгэхэд хамгаалагч нар тосож ирж бидэнтэй уулзсан. Тэгээд мөнгө өгөхөөр, орой уулнаас чулуу авахаар болоод буцсан. Батдоржийнд эргэж ирээд хоол унд идчихээд хамгаалагч байсан алттай чулуу орд руу очсон. Би Батсайхантай хамт явсан жолоочийн машиныг би барьж явсан.  Миний барьж явсан машинд Ганбаа, Батсайхан, жолооч бид 4 явсан. Эхлээд Цэрэннадмид машинтайгаа очсон, би араар дагаж явсан. Биднийг ирээд машинаас буухад Цэрэннадмид харуулын дарга маргалдаад харуулын дарга оруулахгүй гэж байсан. Тэр нөхөр буугаараа Цэрэннадмидийг чиглээд буудсан. Би тэр нөхрийг бариад автал намайг бууныхаа бөгсөөр цохиж, толгой орой хэсэгт цохисон юм. Тэгээд тэр хэд зугтаад явчихсан, бид нар араас нь хөөсөн юм. Тэгээд тэр харуулуудыг алга болчихоор нь бид нар тойроод алттай гэх газраас чулуу авч машин дээрээ тавьчихаад буцаад дахиж авахаар уул руу явууд чулуу үүрээд ирэхэд эхний бидний эхний авсан чулууг хамгаалагч нар ирээд аваад явчихсан байсан. Сүүлд үүрч ирсэн чулуугаа машиндаа тавиад Салхитын бригад орж Батдоржийг буулгаад шинэ төв орох гэж яваад цагдаад баригдсан юм. ...Би гэрт нэг нөхрийг хөөгөөд ороход гэрт түмпэн дээр байсан хоёр хутгыг авч гарсан. Тэгээд гадаа нэгийг хаяад нэгийг барьж явсаар цэнхэр Портерт суухдаа шалан дээр нь хаясан юм. Би хоёр хутгатайгаа очоод хохирогчийг газар хэтэж байхад нь хутгаар хувцас руу нь хатгасан юм. Гэхдээ бие рүү нь хатгахгүй хувцас руу нь хатгаж айлгая гэж бодсон юм. Намайг хутгаа бариад очиход тэр хамгаалагчийг Ганбаа Жаргалант хоёр өшиглөж байсан юм.... Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ялуудыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмж сонсгож буй 147 дугаар зүйлийн 147.2 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна /1 хав, хуу-104-107, 2 хав, хуу 200-201, 203-207/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2012 оны 02-р сарын 12-нд Цээлийн алтны чулуу руу хүмүүс орж байна гэж сонсоод тийшээ Ганбаатар, Жагаа, Нэхийт, эхнэр Отгонбаяр нарын хамт өөрийн эзэмшлийн 7356-СЭА дугаартай портер маркийн машинтай явсан. Би хамгаалагч нар нь  мөнгө авч оруулж байгаа гэж сонссон болохоор харуулын ахлагчтай уулзаад 500.000 төгрөг өгсөн. Тэндээ нэг шил архи гаргаад бид хоёр, шөнөөр нь ажиллачихаад нүхээ булчихаад явъя гэж харуулын ахлахтай нь тохироод байж байтал юунаас болж маргасан нэг мэдэхнээ бужигнаад зодоон болсон. Ганбаагийн толгойг харуулын ахлах нь бууны бөгсөөр 2 удаа цохиж хагалсан юм. Тэгээд салгах гээд би очиход урдаас буудсан нүүрэн дээр манас гээд гал бутарсан нүүрийг жижиг жижиг түлсэн байсан. Ганбааг салгаад автал харуулын дарга нь цааш гүйсэн. Биднийг эргэхэд Нэхийт бас толгойгоо хагалуулчихсан байсан. Тэгээд ямар их хүний толгой хагалдаг юм бэ гээд Жагаа хөлдүү үхэрийн баас шидсэн чинь нэг харуулыг нь оноод толгойг нь хагалсан гэсэн би өөрөө хараагүй, манай эхнэр тэгж ярьсан юм. Тэгээд бид хэд тойроод нүх рүү очсон би машин дээр байсан манай хэд яваад нэг жаахан үүрэг чулуу авч ирсэн. Тэгээд машин дээрээ тавьчихаад ахиад явахдаа намайг сэрээгээд бид хэд дахиад үүргээр шуудайнд жаахан чулуу үүрээд авч ирэхэд эхлээд авч ирсэн чулууг жиптэй хүмүүс нь ирээд аваад явчихсан гэсэн. Тэгээд сүүлд үүрч ирсэн чулуугаа ачаад явж байгаад хэсгийн төлөөлөгч Батбаяртай таараад хураалгаад явцгаасан юм. Бид хэд орой 19-20 цагийн багцаанд өөрийн машинтайгаа очсон юм бид хэд бөөндөө очсон юм. Бид нарыг очиход гурван харуул байсан. Толгойгоо хагалуулдаг нэг харуул согтуу нүд нь хөхөрчихсөн байсан. Эхлээд уулзахдаа мөнгө өгсөн дахиж аваагүй тэр мөнгө харуулын даргад байгаа. Харуулын дарга сүүлд зугтаад явчихсан болохоор мөнгөө өгчихсөн болохоор чулуу авъя гэж тойрч очсон юм. Тухайн үед буцааж мөнгөө харуулын ахлахаас нь аваагүй орхисон юм. Тийм ээ бид 5 Салхитын бригад дээр байдаг Батдорж гэдэг айлд очиход Батдоржийнд Батсайхан, Батдорж, жолооч /танихгүй хүн байсан/ 3 нэг шил 05-ын архи уугаад дуусч байсан юм.  Би нэг шил Алтантүрүү архи гаргаж өгсөн юм. Тэгээд архи нэг тойруулж бүгд уугаад би Батсайханыг машинаа өгчих танай машинтай очиж тэр харуулын хүмүүстэй яриа хийгээд ирье гэсэн Батсайхан 5-н литр түлш хийгээд өгөөрэй гэхээр нь би Батсайханыг 5 литр түлшгүй үхэх нүү гээд тоглоом шоглоомоор хоорондоо маргалдсан юм. Тэгээд Батсайханы хамт явсан машинтай би, нэхийт, жолооч, бид 3 явсан. Тэгээд бид нар очоод анги дээрээс нь манаачаас Бадмаараг байна уу гэхэд дээр ажил дээрээ байгаа гэсэн. Тэгээд тэндээсээ шууд буцаад Батдоржийнд ирээд бууз жигнэж байсан түүнээс идчихээд Тэгээд бид хэд хамтдаа явцгаасан юм. ... Хутганы талаар мэдэх юм алга. Тэр хамгаалагчийг Ганбаа алттай газрыг заалгая гэж яваад замаасаа зугтсан гэсэн миний хувьд тэр хамгаалагчид гар хүрсэн юм байхгүй. ...Би харин өөрийн бурууг ойлгож байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Миний хувьд бие муу 2-3 удаа хагалгаанд норкозтой орж байсан болохоор зарим юмаа мартаад байх юм.  Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-115-118/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2012 оны 02-р сарын 12-ны өглөө Цэрэннадмид Ганбаа руу утсаар Цээлийн чулуу орд руу мөнгө аваад хүмүүс оруулж байна гэнэ хамт явах уу гэж ярьж байна хоёулаа хамт явъя гэж над руу утсаар Ганбааг хэлэхээр нь би тэгье гээд Ганбаа бид хоёр Дарханаас Хөтөл рүү таксигаар ирсэн. Бид хоёрыг ирсний дараа Цэрэннадмид бас нэг хүн Дарханаас ирж байгаа хүлээж байгаад хамт явъя гэсэн. Гэтэл нэг залуу ирсэн. Тэр хүнийг Нэхийт гэдэг гэсэн би тэр хүнийг танихгүй юм билээ. Тэгээд эндээс Цэрэннадмид, Цэрэннадмидын эхнэр, Ганбаа, Нэхийт бид нар үдээс хойш 14-15 цагийн багцаанд эндээс гарсан юм. Тэгээд Орхонтуул сумын Салхитын бригад орж Батдорж гэдэг айлд очсон. Батдоржийнд очиход Батдорж мөн хоёр хүний хамт архи уугаад дуусч байсан. Бид хэд ороод Цэрэннадмид тэр хүмүүсийг таниад бас нэг шил архи гаргасан юм. Тэгээд хоол цай хийхээр болсон. Тэгээд Цэрэннадмид гэрт байсан дээлтэй нөхрийн машинтай уурхай руу очиж уулзчихаад ирнэ гээд  Цэрэннадмид, Цэрэннадмидын эхнэр, Нэхийт, машины эзэн дөрвүүлээ явсан. Бид хоол хийгээд архиа ууцгаасан. Тэгтэл нөгөө явсан хэд ирцгээсэн. Цэрэннадмид нөгөө хүмүүстэй ярьчихлаа 500.000 төгрөгөө өгөөд орохоор боллоо гэсэн. Тэгээд бид хэд хоёр машинтай явсан. Би Цэрэннадмидын машинд, Цэрэннадмидын эхнэр, Батдорж нарын хамт сууцгаасан юм. Нөгөө машинд Нэхийт, Ганбаа, нөгөө 2 хүн гээд сууцгаасан. Бид нар явсаар тэр хамгаалагч нар дээр очиход нэлээд харанхуй болчихсон байсан. Биднийг очиход урдаас гурван хамгаалагч машинтайгаа зогсож байсан. Эхэлж Цэрэннадмид буусан, тэгээд харуулын даргатай уулзснаа мөнгөө харуулын даргад өгчихлөө архиа аваад ир гээд бууцгаасан юм. Гурван хамгаалагчийн нэг нь машиндаа үлдээд хоёр буусан юм. Архийг би тойруулсан юм. Хамгаалагч нарт тойруулахад нэг хамгаалагч нь нилээд халамцуу нэг нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгтэл гурван хамгаалагч явсан тэгээд Цэрэннадмид нэгтэй нь уулзаж байтал нэг мэдсэн буу дуугараад, нэг мэдсэн Ганбаагийн толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд пижигнээд явсан. Тэгтэл хамгаалагч бид нар нааш цааш гүйлдээд явчихсан. Нэг харахад Нэхийт нэг хамгаалагчийг машины урд унагачихсан өшиглөөд, юмаар хатгаад байсан тэгэхээр нь би машин дээр байсан хамгаалагчийг, машинд ачсан байсан үхрийн баасаар толгой руу нь цохисон юм. Толгой хагалчихлаа гэж байсан. Тэгээд Ганбаа ах наадхаар чинь алттай газрыг заалгана гээд дагуулж явсан. Төд удалгүй алдчихлаа гээд ирсэн. Тэгээд бид нар тойроод уул руу жалганд 2 машинаа үлдээгээд Цэрэннадмид, Ганбаа, Нэхийт, Батдорж бид 5 явсан юм. Машин болохоор Цэрэннадмидын эхнэр, нөгөө машинд жолооч нөгөө хоёр залуу үлдсэн юм. Бид ууланд очоод шуудайнд жаахан жаахан чулуу хийгээд үүрч машин дээрээ авч ирчихээд буцаад дахиад явцгаасан юм. Биднийг дахиад ирэхэд урьд нь авсан чулууг хамгаалалтын хүмүүс нь ирээд аваад явчихсан байсан. Тэгээд бид хэд сүүлд авч ирсэн чулуугаа аваад явцгаасан юм. Салхитын бригад ороод Батдоржийг буулгаад, цааш шинэ төв орох гээд явтал Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч ирээд нөгөө чулууг хураан авсан юм. Ганбаагийн толгойг эмчид очиж үзүүлсэн юм. ....Би өөрийн бурууг ойлгож байна. Дахин ийм асуудал гаргахгүй, миний хувьд хамгаалагчийн толгойг хагалсан буруугаа ойлгож байна. Мөн алттай чулууг авсан нь үнэн юм. ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-138-141/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2012 оны 02-р сарын 12-ны өдөр Цэрэннадмид руу утасдаад Орхонтуул сумд чулуун орд гарсан гэнэ хүмүүс мөнгө орж байна гэнэ надад 500.000 төгрөг байна гэхээр нь би найз Жагаагийн хамт Дарханаас Хөтөлд ирээд Цэрэннадмидтай уулзсан юм. Нэхийт болохоор бид хоёрын араас Дарханаас машинтай ирсэн, ингээд Цэрэннадмид, түүний эхнэр, Жагаа, Нэхийт бид тав Цэрэннадмидын портертой Орхонтуул явсан юм. Бид хэд яваад Салхитын бригад орж Батдоржийнд очсон. Тэднийд Батдорж 2 хүний хамт архи уугаад сууж байсан. Батдоржийн эхнэр хүүхэд нь байгаагүй. Батдоржийнд очиж хоол цай идэж уучихаад бид нар ганц шил архи ууцгаасан. Тэгтэл Цэрэннадмид, Батсайхан гэдэгтэй хамт явсан машиныг аваад эхлээд тэр хүмүүстэй уулзаад ирье гээд Цэрэннадмид, Цэрэннадмидын эхнэр, портерийн жолооч, Нэхийт нар явсан хэсэг байж байгаад буцаад ирээд Цэрэннадмид хүмүүстэй ярьчихлаа 2 шөнө орохоор болж, мөнгө төгрөг өгөхөөр боллоо гэсээр ирсэн. Тэгээд хоол цайгаа идчихээд бил 2 машинтай очсон юм. Тэгээд биднийг очиход урдаас хамгаалагч нар машинтай ирсэн. Цэрэннадмид харуулын даргатай нь уулзаад мөнгө төгрөгөө өгчихлөө гээд нэг шил архи задалсан тэгж байтал харуулын дарга Цэрэннадмид хоёр маргалдаад буун дуу гарахаар нь би гүйгээд очиход харуулын дарга бууныхаа бөгсөөр толгой руу хоёр цохиод толгой хагалсан. Тэгээд нэг хэсэг манарсан юм шиг байна лээ. Тэгээд нэг хэсэг пижигнээд төд хүмүүс нь алга болоод Нэхийт гүйж хариагаад байсан. Яагаад  толгойг чинь хагалж байгаа юм гээд байсан. Тэгээд машин дээр ирэхэд нэг хамгаалагчийг бариад ирсэн байсан. Би тэр хамгаалагчийг алттай газрыг зааж өг гэж дагуулж яваад за за чи яв гээд зугтаалгасан юм. Тэгээд бид нар тойрч уул руу очоод Цэрэннадмидын эхнэр машинд үлдээд, Цэрэннадмид, Жагаа, Нэхийт, Батдорж бид тав уул руу явж уулнаас шуудайнд жаахан жаахан чулуу хийгээд үүрч авч ирж машин дээр тавьчихаад буцаад явсан бидэнтэй ирсэн машин болохоор бид хэдийг буулгачихаад явчихсан байсан. Тэгээд ахиад жаахан чулуу аваад очсон чинь эхний аваачсан чулууг харуулын хүмүүс 2 машинтай ирээд аваад явчихлаа гэчихсэн Цэрэннадмидын эхнэр байж байсан. Тэгээд тэр жаахан чулуугаа аваад буцсан. Замдаа Батдоржийнхоор орж Батдоржийг буулгаад цай цүү уучихаад шинэ төв орох гэж явтал хэсгийн төлөөлөгч таарч нөгөө сүүлд ачсан чулууг хурааж аваад явсан. Бид шинэ төв орсон би эмнэлэгт очиж үзүүлсэн юм. Батдоржийнд зодоон болоогүй юм. Цэрэннадмид, Батсайхан тэр хоёр хоорондоо маргалдаад тоглоос шоглоомоор бөгс рүү нь өшиглөсөн юм.  Батсайхан болохоор машин авч явлаа түлш хийгээрэй гээд нөгөөдөх нь болохоор 5-н литр түлшнээс болж үхэх нүү гээд байсан. Нэг дор олон жил болсон бие биенийгээ мэддэг юм билээ түүнээс зодолдсон юм байхгүй. Бид нар Хөтөлөөс гараад нэг шил архи уусан. Батдоржийнд тэр хүмүүстэй нийлээд нэг шил архи ууцгаасан юм. Уул руу очоод нэг шил архи ууцгаасан юм. Ер нь олуулаа ууцгаасан, ямар ч байсан болсон асуудлыг хэн хэн нь мэдэхээр байсан юм. Тийм найгүй согтсон хүн ч байгаагүй юм.  Нэхийт толгойгоо орой дээрээ хагалуулчихлаа гэж байсан. Би түүнийг нь хараагүй. Эмнэлэгт үзүүлсэн юм уу бүү мэд. Өөр бэртэж гэмтсэн хүн байхгүй. Бусад нь зүгээр.  Намайг Цэрэннадмид дагуулаад өөрийн машин дээр ирэхэд машин дээр харуулыг гаргачихсан Жагаа хажууд нь яасан хүний толгой хагалдаг юм бэ? гээд үхрийн баасаар цохиж хагалсныг, мөн хамгаалагчийн нүд хөхөрчихсөн байсан зэргийг Цэрэннадмидын эхнэр харсан байсан. Би тэр харуулд гар хүрээгүй. Харин нөгөө хэдээс хамгаалж авч яваад бултуулсан юм. Хутганы талаар надад мэдэх юм алга. Харин тэр хамгаалагчийг би алттай газрыг заалгая гэж яваад замаасаа зугтаалгасан юм. Миний хувьд тэр хамгаалагчид гар хүрсэн юм байхгүй. Би хөтөлийн цагдаа гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. Хөтөлийн цагдаагийн талаар юу ч яриагүй юм. Би энэ талаар сонсоогүй, сүүлд  сонсохноо цагдаа байна хүн барьцаалж явна гэсэн яриа гарсан байсан. Уулын тийш очоод жалганд машинаа оруулахдаа эхлээд цэнхэр портерийг оруулаад араас нь Цэрэннадмидын портерийг шахаад тавьсан тэгээд буугаад бид 5 яваад манай портерт Батсайхан, жолооч хоёр  Цэрэннадмидын портерт эхнэр нь үлдсэн юм. Батсайхан надад чи ийм хүүхэдтэй юу хийгээд явж байгаа юм бэ энэ хүүхдүүдийн чинь хөлд үрэгдэнэ шүү гэж хэлэх нь хэлсэн юм. Хөтөлөөс явж байгаад замдаа ярихдаа надад 500.000 төгрөг байгаа гэж Цэрэннадмид хэлж байсан. Мөнгийг хараагүй, тэр хамгаалагчид өгөхийг ч хараагүй юм. Цэрэннадмид юу гэж ярьсныг бүү мэд. Бид хэдэд ойлгуулахдаа ярьчихаад ирлээ гэсэн.Тэгээд мөнгө төгрөг болчихсон гэж очсон, тэгтэл буу дуугараад явахаар нь гайхаад байсан юм. Цэрэннадмид, Нэхийт хоёрын л хийсэн ажил байх. Энэ хоёр явж ирээд мөнгө төгрөг, өгөхөөр болчихлоо гэсэн аманд ороод бид очсон. Хэрэв зодоон нүдээн хийнэ гэсэн бол бид юу гэж очихов дээ. Мөнгөөр орж байгаа гэж бодсон бүтэхгүй нь гэвэл тэгж зодолдож орох шаардлага байгаагүй юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-128-131/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хурай” ХХК-ийн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн хэрэг гарахад би байгаагүй. Булган аймгийн Гурванбулаг сумаас дуудагдаж ирсэн. Тэгээд ирэхэд уулын оройд цагаан өнгийн Портер маркийн машин зогсож байсан. Тэгээд Батсайханыг үлдээгээд дөрвүүлээ очоод чулуугаа авах гэж очиж чадан ядан 5 шуудай чулуугаа авсан. Өглөө нь д Орхонтуул сум руу явж анхны тусламж үзүүлсэн. Манай компаниас 4 жил 8 сарын хугацаанд нийт 5116352 төгрөгийг нэхэмжилсэн. Манай компаниас нийт 3380000 төгрөгийг шүүгдэгч нараас хүлээж авсан. Мөн 1 сая төгрөгийн үнэтэй чулуугаа буцааж авсан. Ингээд нийт 4380000 төгрөгийн хохирлыг маань төлж барагдуулсан гэсэн үг. Үлдэх 736352 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь өмгөөлөгчийн хөлс, зардал байгаа юм гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:  2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр  ******* над руу яриад Цээлээс алт их гарч байна, уурхайнхан мөнгө аваад оруулж байна явъя гэхээр очиж *******, ******* нартай хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу явсан. *******тай хамт явж уурхайн хамгаалагч нартай уулзаад мөнгө өгөөд орохоор болж тохиролцсон. Тэгээд орохоор дахиж очиход оруулахгүй, явцгаа гээд зодоон болж барилцаж аваад ганц нэг цохилцсон. Эхлээд миний толгой руу бууны бөгсөөрөө цохиж толгой хагалсан. Дараа нь *******ын толгой руу цохисон. Би цусаа тогтоох гээд гэрт орж даавуу урж аваад гарах гэтэл түмпэн дотор 2 хутга байхаар нь авч гараад айлгах гээд нэг хамгаалагчийн хөл рүү нь чичсэн. Тэгээд бүгдээрээ буцаж яваад уулын араас хэдэн шуудай чулуу авчирч машин дээрээ тавиад дахиад хэдэн шуудайг авчирах хооронд Хурайгийн хүмүүс ирээд өмнө авчирсаныг шуудайтай чулуунуудыг аваад явсан байсан. Тэгээд уулнаас буугаад буцаж яваад хэсгийн төлөөлөгчид баригдаж үлдсэн чулуунуудаа хураалгасан. Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд шоронд орохоосоо айгаад шүүхээс оргосон нь үнэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:  Би хот руу өвс зөөгөөд явж байтал Цээлийн алт руу мөнгө аваад оруулж байна  гээд над руу утсаар ярихаар нь хот орж өвсөө буулгачихаад энэ хэдэд хэлж дайрч аваад Цээлийн алт руу явсан. Тэгээд Цээлд очиж уурхайн харуултай уулзаад 500000 төгрөг өгөөд орохоор болсон.  Буцаж очоод найзуудыгаа аваад хоёр машинтай очсон чинь олуулаа байна оруулахгүй гээд маргаан үүссэн. Тэгээд бид хоёрыг маргалдаж байхад зодолдоод явчихсан. Би энэ зодоонд оролцоогүй. Хамгаалагч нар нь цаашаа зугтаагаад явчихсан. Зардал чирэгдэл гаргаж ирсэн учир жаахан чулуу аваад буцъя гээд араар нь тойрч яваад жаахан шороо авсан. Тэгээд шуудайтай шороогоо авч явж байгаад Орхонтуулын цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:  2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дарханд байж байхад ******* намайг дуудсан. ******* бид хоёр замаараа *******ийг авч *******тай уулзаж, Цээл гэдэг газар луу явсан. Би өмнө нь тэнд очиж үзээгүй байсан. Эхлээд бригад дээр нэг айлд очиж архи ууж, хоол хийлгэж идчихээд *******, ******* хоёр уурайнхантай очиж уулзана гээд явсан. Удалгүй ирээд мөнгө өгөөд орохоор боллоо гэсэн. Тэгээд тэр айлд бас Портертой хүмүүс байсныг дагуулаад 2 машинтай уурхай руу явж очиход өөдөөс нэг машин ирээд хаалтны харалдаа ирж зогсоод хамгаалагч гарч ирээд бид нартай маргалдаж зодолдсон. Нэг хамгаалагч нь манай найз *******ын толгойг хагалчихаар нь би хөлдүү аргал аваад шидсэн чинь нэг хамгаалагчийн толгойг оноод хагалсан. Тэгээд хамгаалагч нар нь зугтаад явчихсан. Бид хэд машинаа асаагаад уулын ар талаар нь тойрч очоод алттай чулуунаас нь нэг нэг шуудай чулуу үүрээд машиндаа авчирсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ******* намайг дуудаад Цээлээс алт гарч байна хүрээд ир гэхээр нь хамт очсон. Эхлээд ******* уурхайн хамгаалагч нартай очиж уулзаад мөнгө өгчихлөө, орохоор боллоо гэсэн. Гэтэл хамт яваад орох гэтэл оруулахгүй гээд маргаан болж зодолдсон. Хамгаалагч нь миний толгой руу бууны бөгсөөрөө цохисон. Тэгээд ******* машины хажууд сууж байгаад хөлдүү үхрийн баас аваад шидсэн чинь хамгаалагч Батсайханы толгой хагарсан. Дараа нь араар нь ороод чулуу авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү  гэсэн мэдүүлэг болон бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч ******* нь бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2013 оны 01 дүгээр сарын 15-ны  өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд шүүхээс оргож, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн:

шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй тул шүүх хурал болоод шоронд орох байх гэж бодоод айсандаа шүүх хурал болох өдрийн өглөө Түвшинжаргалд шүүх хуралдаа орно гэж худал хэлээд Улаанбаатар хот руу явж Дэнжийн мянгад өрөө хөлслөж амьдарч байсан. Би 2013 оны 01-р сарын 13-ны өдрөөс 2015 оны 01-р сарын 01-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын энэ тэнд л оргож, зугтаж амьдарсан. Энэ хугацаанд цагдаа нар намайг хайж байгаа гэж мэдэж байсан. Би оргосноосоо хойш Цэрэннадмидтай өнгөрсөн зун 6 сард ганц удаа уулзсан. Түүнээс хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэйгээ холбоо барьж байгаагүй. 2014 оны хавар толгойтод амьдарч байх үед миний амьдарч байсан хашааны урд нэг машин зогсож байсан. Би тэр машины улсын дугаар нь СЭ гэсэн байхаар нь Сэлэнгийн цагдаа байж магадгүй гэж бодоод буцаад эргэсэн чинь дотроос нь нэг хүн бууж ирээд юм асуух гэсэн юм гэж хэлээд намайг бариад авсан. Тэр хүн утасны гэрэл тусгаж намайг хараад өөрийгөө цагдаа гэж хэлэхээр нь би гараа шувт татаж аваад зугтаасан. Сая Хүдэрт самарт явж ирээд Түвшинжаргал гэрт байж байтал 2014 оны 01-р сарын 01-ний шөнө Тахарын мөрдөгч Бямбасүрэн гэх хүн намайг бариад цагдаад хүлээлгэж өгсөн. Би хэнтэй нь ч холбоо барьж уулзаж байгаагүй. Би өөрөө л оргъё гэж бодоод уг үйлдлийг хийсэн...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-104-107, 2 хав, хуу 200-201, 203-207/,

гэрч Л.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Нэхийттэй хамтран амьдраад 3-4 жил болж байна. Энэ хэргийг хийснээс хойш цагдаагийн байгууллагаас батлан даалт гаргаж авсан. Нэхийт Өмнөговь аймагт хөдөө барилга дээр ажиллаж байгаа гэсэн. Тэнд нь утас холбогдохгүй, надтай ч холбоо барихгүй байна. Хохиролын хэдэн төгрөг олно гээд гарсан юм. ...Өмнөговиос 2012 оны 08 дугаар сарын 27-нд ирээд тэгээд 2012 оны 08 дугаар сарын 27-ны орой өөрийн биеэр цагдаад дагуулан ирсэн. Өмнөговь аймгийн хөдөө утасны сүлжээ барьдаггүй газар гэсэн тэгээд холбоо барьж чадахгүй удсан юм. Сэжигтнээр Дарханы цагдан хориход хоригдож байхад батлан даалтанд авсан нь үнэн. Хөдөө ажиллаж байсан газар нь утасны сүлжээ байхгүй холбоо барих боломжгүй байсан юм. Ер нь Нэхийт байж байгаад хохирол төлбөрийн асуудал яригдахад ажил олж хийе гээд Нэхийтийн дүү нь Улаанбаатар хотод барилгын ажил хариуцдаг юм тэр дүү нь Өмнөговь руу барилгын гайгүй цалинтай 10 хоногийн ажил байна гээд явсан. Тэр газар нь утасны сүлжээ байхгүй. Сая таныг ярихаар дүүгээр дамжуулж хотоос хүнс авахаар ирсэн жолоочоор хэлүүлж өчигдөр ирж байгаа юм. Бид 7 сард ээлжийн амралтаа аваад 7 сарын сүүлчээр 3 хоног сувилалд хөдөө байсан байх тэгэхэд залгасан юм уу гэхээс бусад үед байнга утас нээлттэй надтай мөрдөн байцаагч  яриагүй. Харин 08 дугаар сарын 10-аар таныг яриад түүнээс хойш холбоо барьж ирэх гэсээр өнөөдрийг хүргэсэн юм. Хэрэв урьд нь ярьсан бол бас ямар нэгэн аргаар холбоо бариад ирэх л байсан. Би өөрөө 07 сарын эхээр таньтай ирж уулзсан тэгэхэд Нэхийт дөнгөж ажилд явчихсан байсан. Түүнээс хойш би бирж дээр Цэрэннадмидтай таарсан тэгэхэд Нэхийтийг байцаагч алга болчихлоо олж ир гэж байна гэж хальт уулзаад өнгөрсөн юм. Тэр байцаагчтай бол яриагүй юм. ...Нэхийт бол сайн залуу юм. Намайг ганцаараа хүнд байх үед надтай танилцаж нэг гэрт амьдарч байна. Амьдралын зорилготой, бусдыг хүндлэхдээ сайн бусдад тусархуу, залуу хүн учраас хөнгөнөөсөө алдчих гээд байдаг юм. Архи дарс тэр болгон хэрэглэдэггүй. Миний үгнээс зөрөөд байдаггүй залуу хүн гэхэд айхтар хүлээцтэй байдаг. Түүнийг алга болсноос хойш Хөтөлийн цагдаа дээр намайг байнга дуудаж заримдаа манай гэрээр цагдаа ирээд шалгаад явдаг байсан. Би өөрөө Нэхийтийг хайгаад ч олдохгүй байсан. 2014 оны намраас Нэхийт над руу утсаар яриад 2-3 удаа уулзсан. Би түүнтэй уулзахдаа цагдаасаа оргосон эсэх талаар нь ярилцаагүй. Нэхийт хааяа утсаар яриад ойр зуурын зүйл яриад л тасалчихдаг байсан. Нэхийт сая 2014 оны намар надад нэг удаа 100.000 төгрөг өгсөн түүнээс өөр хойш надад мөнгө төгрөг, өгсөн асуудал байхгүй. Би 2014 оны намар Нэхийт надтай уулзаж утсаар ярьж байх үед нь цагдаагийн байгууллагад энэ талаар мэдээлэл өгөөгүй. Надад түүнийг цагдаад хэлэх санаа төрөөгүй. Харин 2014 оны 12 сард Дарханы Тахарын албаны ажилтан Бямбасүрэн надтай уулзаад Нэхийтийг асуухад нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд Самарт явж байгаа гэж хэлсэн. Би Галбадрах гэх байцаагчаас Нэхийтийг батлан даалтанд авсан. Би ганцаараа Дарханаас ирээд бичиг баримтаа өгөөд батлан даалтын тогтоолд гарын үсгээ зураад явсан. Түүнээс хойш л Цэрэннадмид дахин нэг хүн олоод Нэхийтийг даалгаж авсан гэж хэлсэн. Би Баярмаа гэх хүнийг танихгүй. Би Нэхийтийг мөрдөнд хоригдоод гарах үед Октябрь гэж хүнийг гуйгаад цуг батлан даалтанд Хөтөлийн прокуророос авч байсан юм. Би Нэхийтийг оргоно гэж огт бодоогүй тул батлан даалтанд авч байсан. Гэвч одоо хариуцлага хүлээхэд хэцүү байна. Би өөрийнхөө сургуульд сурдаг 8-16 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Би одоо түрээсийн байранд сард 200.000 төгрөг, цалингийн зээлэнд 82000 өгөөд л үлдсэн мөнгөөр нь өдөр хоногоо авдаг юм. Надад өөр нэмж хэлэх зүйл болон гомдол санал байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-155, 162, 235, 2 хав, хуу-192/,

гэрч С.Алтаннарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Орхонтуул суманд сумын цагдаа байхад аав, ээжийг нь сайн танина, тэднийхээр би орж гардаг байсан. 2012 оны 08 дугаар сарын 19-нд Орхонтуул сум руу Нэхийтийг хайж явсан юм. Тэгээд Нэхийтийн ах Анхаатай уулзаад Нэхийтийг асуухад Улаанбаатар хотод барилга дээр байгаа би холбоо бариад өөр рүү чинь яриулъя гэсэн юм. 2012 оны 08 дугаар сарын 20-нд Нэхийт өөрөө скайтелийн утсаар  холбоо барьсан. Би өөрт нь хэргийн талаар хугацаа алдаад байна гэдгийг тайлбарлаж яриад маргааш өглөө гэхэд Хөтөлд бэлэн бай гээд байцаагчтайгаа холбоо барь гэдгийг хэлсэн. Би даруйхан яваад очьё гээд утсаа салгасан би тухайн үед холбоо барихаар нь тайвширсан юм. Ирчих л юм л гэж бодсон. Өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-163/,

гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...9 дүгээр тойргийн тахарын албаны ахлах мөрдөгч Б.Бямбасүрэн би шүүхээс оргон зайлсан *******ийг эрэн сурвалжлан эрчимжүүлэн шалгах төлөвлөгөө 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гарган 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ахлаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Ногоон зоорины 145 тоот дүү Бат-Өлзийгийн гэрийн хаяг, ДС-ын 7 дугаар баг, 59 бракын 01 тоотод эхнэр Түвшинжаргалын гэрийн хаягийг тогтоон 2014 он 12 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ******* нь самар түүж байна гэсэн мэдээлэл авагдсаны дагуу ажлын хэсгийн 3 албан хаагчийг Хүдэр сумын Могойтын ам гэх газар явуулж 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл *******ийг 4 хоног Хүдэр суманд эрэн сурвалжлан ажилласан. Дархан сумын 7, 8 дугаар багаар *******ийн эхнэр Л.Түвшинжаргал, дүү Бат-Өлзий нарын гэрийн хаягт  24 цагаар отолт хийж 2015 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Дархан сумын 7 дугаар баг, 59 дүгээр бракын 01 тоотоос шөнө 02.00 цагт дайчлан баривчилсан” гэсэн мэдүүлэг /3 хав, хуу-1/,

*******ийг шүүхээс оргосон үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн Сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар шүүгчийн захирамж /1 хав, хуу-123/, шүүгдэгч эрэн сурвалжлах тухай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь цагдаагийн тасгийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3/889 дугаар албан бичиг /1 хав, хуу-134 хуу/, *******ийн хаана байгааг тогтоох зорилгоор хэсгийн төлөөлөгч нар, банкуудад явуулсан тоот /1 хав, хуу-165-185/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******, *******, *******  нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн,  зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч *******ийг бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүхээс оргож, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Дээрх гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нар хамтран үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаа зорилгоороо нэгдэж, үйлдлээрээ хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэсэн байх бөгөөд шүүгдэгч нарын хэн аль гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзаагүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Майбаяр нь шүүгдэгч нарын хүний олноор далайлгасан байдлыг харахад энэ нь Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. Мөн 5 шуудай алттай шороо гэж яриад байдаг боловч тухайн шороо алттай эсэхийг мэдэхгүй учир хохирлыг бүрэн бодитой тогтоогоогүй гэж үзнэ. Иймд *******т сонсгосон Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Мөн далайлган сүрдүүлэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч ы бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэв.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын алттай чулуу авах зорилгоор “Хурай” ХХК-ийн уурхайн хамгаалалтын хаалтыг нэвтэрч хамгаалагч нарын  амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хохирогч ыг зодож, хүндэвтэр гэмтэл учруулан “Хурай” ХХК-ийн 201А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 5 шуудай буюу 179 кг чулууг  авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Майбаярын Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам, П.Буманзаяа нарын уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан тул гэм хорыг арилгасан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор  гэмт хэргийн шинж чанар,  хэр хэмжээ, нийгмийн хор аюулын хувьд  хүнд гэмт хэрэгт тооцогддог, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгө, тэдгээрийн өмчлөгч, эзэмшигч, хамгаалж буй этгээдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нэгэн зэрэг халддаг онцлогтой бөгөөд шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг согтуурсан үедээ бүлэглэн, хохирогч нарт хүч хэрэглэн зодох, хадаасаар чичих, хутгаар хатгах, толгойг нь хөлдүү үхрийн баасаар  хагалах  зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж үйлдсэн  байх тул Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар  эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг, шүүгдэгч *******ийн үйлдсэн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүхээс оргож, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүд нь  2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө үйлдэгдсэн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт  тус тус хамрагдаж байх тул зохих өршөөлийг үзүүлж,  шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасаж, шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан  байдлыг нь харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, мөн шүүгдэгч нар нь хувьд ногдох эд хөрөнгөгүй  болох нь тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсгийн чанартай  бусад зүйл хэрэглэн үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг зохион байгуулж, удирдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож  байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцооны хэр хэмжээг харгалзан  хорих ялыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

          Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардал 331760 төгрөг, ясанд суулгах хиймэл шүд хийлгэх зардал 3297500 төгрөг, авах байсан цалин, орлого 942480 төгрөг, замын зардал 300000 төгрөг, нийт 4871740 төгрөг нэхэмжилсэн боловч шууд гарсан зардал болох  эмчилгээний зардал 331760 төгрөг,  хиймэл шүд хийлгэсэн зардал 780.000 төгрөг, авах байсан цалин 942480 төгрөг, замын зардал 300000 төгрөг,  өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийт 3.354.240 төгрөгийг /1 дүгээр хав, хуу-43,45-58, 61-63,  3 хав, хуу-186/ нэхэмжилсэнээс шүүгдэгч нар хохирогч д эмчилгээ  сувилгааны зардалд 176742 төгрөг, шүд хийлгэсэн зардал 780000 төгрөг, бензин шатахууны зардал 550000 төгрөг, цалингийн зөрүү 214000 төгрөг,  хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хурай”ХХК-иас цалингийн зөрүү 550000 төгрөг,  өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийт 3270742 төгрөг төлж барагдуулсан /3 дугаар хав, хуу-204, 221, 5 дугаар хав, хуу-63-64, 6 дугаар хав, хуу-48/ бөгөөд хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хурай” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1000000 төгрөгийн үнэ бүхий 5 шуудай чулуу, эвдэрсэн станцын үнэ 250000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, хохирогч ы цалингийн зөрүү 550.000 төгрөг, зочид буудал, замын зардлын 2316352, нийт 5116352 төгрөг /1 хав, хуу-234, 3 хав, хуу-185, 188, 218, 5 хав, хуу-65-71, 88, 6 хав, хуу-30, 47, 57/ нэхэмжилсэнээс шүүгдэгч нар 1000000 төгрөгийн үнэ бүхий 5 шуудай чулууг буцаан өгч, эвдэрсэн станцын үнэ 250.000 төгрөг, хохирогч ы цалингийн зөрүү 550000 төгрөг, зочид буудал, замын зардлын 2.316.352 төгрөг, өмгөөлөгчийн  хөлс 263648 төгрөг, нийт 4380000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /3 дугаар хав, хуу- 203, 5 дугаар хав, хуу-86-87, 6 дугаар хав, хуу-49, 53-54/ бөгөөд өмгөөлөгчийн хөлс 736352 төгрөг үлдсэнийг нэхэмжилсэн боловч өмгөөлөгчийн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан байцаан шийтгэх ажиллагааны зардал мөн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан нөхөн төлүүлэх зардалд хамаарахгүй учир хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний нэхэмжлэгч Есдүгээр тойргийн Тахарын алба нь шүүгдэгч *******ийг эрэн сурвалжилсан ажиллагааны зардалд 646.600 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан /3 хав, хуу-166/ тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэснийг дурдав.

         Иймд шүүгдэгч *******, *******, *******, ******* нар хохирогч , , , хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хурай” ХХК нарт учруулсан хохирлыг, шүүгдэгч ******* иргэний нэхэмжлэгч Есдүгээр тойргийн Тахарын албанд учруулсан хохирлыг тус тус төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулан шийдвэрлэх гэм хорын хохирол байхгүй, гэм хорыг арилгасан байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 209 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 236 дугаар шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлд хамруулж, түүнийг эдлээгүй үлдсэн 2 жил, 6 сар, 25 хоногийн ялаас чөлөөлж суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3, 78.4 дэх хэсэгт зааснаар түүнийг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ялгүйд тооцох байтал 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн тул ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боловч түүний ялтай байдал 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /1 хав, хуу-110, 123, 135 /-аар шүүгдэгч *******, *******, ******* нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ 73-56 СЭҮ улсын дугаартай, Портер маркийн автомашин хэрэглэсэн тул уг автомашиныг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар эд хөрөнгө хураах ялаас гадуур хураах боловч уг автомашин нь иргэн Д.Батбаатарын эзэмшлийн автомашин бөгөөд өөрийн автомашиныг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт хэрэглэснийг   мэдээгүй байсан  болох нь иргэний нэхэмжлэгч Д.Батбаатар болон шүүгдэгч *******ын нарын мэдүүлгээр нотлогдож байх тул иргэний нэхэмжлэгч Д.Батбаатарын эзэмшлийн 73-56 СЭҮ улсын дугаартай, Портер маркийн автомашиныг хураах үндэслэлгүй гэж дүгнэв. /4 хав, хуу-177-178/

           Харин шүүгдэгч нараас  гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 73-56 СЭҮ улсын дугаартай, Портер маркийн автомашин үнэ /5 хав, хуу-217/ 500000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч ы өмсөж явсан гэх хар хөх зузаан куртик, хар ногоон өмд, бор эсгий гутал, хар ноосон малгай зэргийг буцаан олгож, хар өнгийн иштэй хэрэглээний хутга-1 ширхэг, лантуу-1 ширхэг, эвдэрсэн богино долгионы станц-1 ширхэг, хийн бууны сумны хонгио-2 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, дүрс бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон /2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 хоног, 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 59 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 367 хоног, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  96  хоног/ нийт 525 хоногийг,

шүүгдэгч *******ын цагдан хоригдсон /2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 109 хоног, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 96 хоног/ нийт 205 хоногийг,

шүүгдэгч *******ын цагдан хоригдсон /2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 109 хоног, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 96 хоног/ нийт 205 хоногийг,

шүүгдэгч *******ын цагдан хоригдсон /2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 12 хоног, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 82 хоног, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 80 хоног/ нийт 174 хоногийг  тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцов.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж.Золжаргалыг эгч Ж.Солонгод харгалзан дэмжүүлэхээр шилжүүлэн өгөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч , , нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд

шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг  бүлэглэн үйлдсэн гэм буруутайд

шүүгдэгч *******ийг бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүхээс оргож, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн  35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг,

Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг,

Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг,

Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч, шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялын хугацааг 3 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч *******, *******, ******* нарын биечлэн эдлэх ялын хугацааг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон /2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 хоног, 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 59 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 367 хоног, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  96  хоног/ нийт 525 хоногийг,

шүүгдэгч *******ын цагдан хоригдсон /2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 109 хоног, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 96 хоног/ нийт 205 хоногийг,

шүүгдэгч *******ын цагдан хоригдсон /2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 109 хоног, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 96 хоног/ нийт 205 хоногийг,

шүүгдэгч *******ын цагдан хоригдсон /2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 12 хоног, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 82 хоног, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 80 хоног/ нийт 174 хоногийг  тус тус  тэдний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Портер” маркийн 73-56 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 500000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 125.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч ы өмсөж явсан гэх хар хөх зузаан куртик, хар ногоон өмд, бор эсгий гутал, хар ноосон малгай зэргийг буцаан олгож, хар өнгийн иштэй хэрэглээний хутга-1 ширхэг, лантуу-1 ширхэг, эвдэрсэн богино долгионы станц-1 ширхэг, хийн бууны сумны хонгио-2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, дүрс бичлэгтэй CD-г хэрэгт хавсаргасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хурай”ХХК-ийн өмгөөлөгчийн зардалд 736352 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Портер” маркийн 73-56 СЭҮ улсын дугаартай  автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж.Золжаргалыг эгч Ж.Солонгод харгалзан дэмжүүлэхээр шилжүүлэн өгсүгэй.

            13. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч , , нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

14. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус шийтгэх тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР

                       ШҮҮГЧИД                                                        А.НАРАНТУЯА

                                                                                                                                                                                         Г.ДЭЛГЭРСАЙХАН