Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 81

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бдаргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч Я.Д,

оруулагч, хэлмэрч Б.Ж,

хохирогч Х.Н,  

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай,

шүүгдэгч Ж.Х /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Жн Хэд холбогдох 2313000580080 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр багийн 51 дүгээр гудамжны ....тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.ургийн овгийн Жйн Х, регистрийн дугаар .....,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мын Тилек” үйлчилгээний төвийн өлгүүрээс нь хохирогч Х.Нгийн 350000 төгрөгийн үнэтэй савхин хүрмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчээс нараас өгсөн мэдүүлэг,

1.1. Хохирогч Х.Н мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлыг төлж өгөөрэй гэж эгчдээ хэлээд явсан” гэв.

1.2. Шүүгдэгч Ж.Х мэдүүлэхдээ:  “Хохирлыг төлж өгвөл гомдол санал байхгүй” гэв.

2. 2313000580080 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Х.Нгаас гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2.2. “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн БӨА-23-0034 дугаартай “2023 оны 01 дүгээр сарын байдлаар өвлийн савхин хүрэм 350.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-19 дэх тал),

2.3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26 дахь тал),

2.4.  Хохирогч Х.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мын Тилек” нэртэй үйлчилгээний төвд хамаатан эгчийн хүүхдийн үсэглэлийн баярын цайллага болсон. Тухайн газарт аав, ээж болон эхнэрийн хамт 19 цаг 30 минутын үед очиж үүдний хэсэгт хувцасны өлгүүрт өөрийнхөө гадуур хувцас болох савхин хүрмээ өлгөөд орсон юм. Түүний дараа тухайн баярын арга хэмжээнд оролцоод орой 21 цаг өнгөрч байхад ажилдаа явах гээд гарч, өлгүүрт байсан хүрмээ хайгаад олоогүй. Тухайн үйлчилгээний газрын эзэнтэй хамт тэр хавийн  камерыг шүүж үзэхэд гаднаас эрэгтэй хүн орж ирээд хувцасны өлгүүрээс миний савхин хүрмийг өмсөөд гараад явсан бичлэг байсан. Хулгайлагдсан савхин хүрмийг хадам аав, ээж маань хуримын бэлэг гээд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Тэнгис” төвөөс 350.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн юм. Би өөрөө байнгын шатахуун түгээх станцад ажилладаг болохоор тэр болгон савхин хүрмээ өмсдөггүй байсан. Алга болгосон өдөр л анх  удаа өмссөн, шинэ савхин хүрэм байсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

2.5. Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 38 дахь тал),

2.6. Яллагдагч Ж.Хийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гадуур таарсан хүнтэй архи уусан бөгөөд нэлээн согтуу байсан. Орой хэдэн цагийн орчим гэдгийг сайн мэдэхгүй байна. Гадуур архи хайж явж байгаад Өлгий сумын төвд байрлах Мын тилек гэх үйлчилгээний төвийн хажуугаар явж байхад тухайн газар хүлээн авалттай цайллага болж байсан болохоор тухайн газарт орвол надад архи олдох байх гэж бодоод ороход үүдэнд нэг эмэгтэй хүн таарсан. Тухайн хүнээс би архи асуухад “чи гар гар” гэж хэлээд намайг хөөгөөд гаргасан юм. Тэгээд Мын тилекийн үүдний хэсэгт хараад зогсож байгаад хүмүүсийн хувцас өлгөсөн газарт ороод түүн дотроос эрэгтэй хүний савхин хүрэм байсныг нууцаар аваад гараад явсан. Би савхин хүрмээ Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Домбырын уулзварын ойролцоо байдаг шатахуун түгээх станц дээр бензин аваад хөдөлсөн машин дээр очих үед зүс таньдаг нэрийг нь мартсан байна, иргэнд зарна гэж хэлээд 80.000 төгрөгөөр зарсан ба мөнгийг нь бэлнээр авсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор  савхин хүрэм зарсан мөнгөнд архи авч уусан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал) зэрэг нотлох баримтууд  болно.

2.7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд: 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал),

-Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 57-67 дахь тал)

-Шүүгдэгч Ж.Хийн  иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64-65 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.16. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар мэтгэлцээгүй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Ж.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мын Тилек” үйлчилгээний төвийн өлгүүрээс хохирогч Х.Нгийн 350000 төгрөгийн үнэтэй савхин хүрмийг өмсөж явсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

-Иргэн Х.Нгаас гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

-“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн БӨА-23-0034 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 15-19 дэх тал),

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26 дахь тал),

-Хохирогч Х.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үйлчилгээний газрын эзэнтэй хамт тэр хавийн  камерыг шүүж үзэхэд гаднаас эрэгтэй хүн орж ирээд хувцасны өлгүүрээс миний савхин хүрмийг өмсөөд гараад явсан бичлэг байсан....” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

-Яллагдагч Ж.Хийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд Мын тилекийн үүдний хэсэгт хараад зогсож байгаад хүмүүсийн хувцас өлгөсөн газарт ороод харж зогсож байгаад түүн дотроос эрэгтэй хүний савхин хүрэм байсныг нууцаар аваад гараад явсан.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Хийн үйлчилгээний төвийн дотор байрлах өлгүүрээс хохирогч Х.Нгийн гадуур хувцсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүй нууцаар шилжүүлэн авч, өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан гэм буруутай үйлдэл бөгөөд  хулгайлах гэмт хэргийн эзэмшигч, өмгөөлөгчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх шинжийг хангасан гэж үзнэ.

4.2. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг  үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учирсан гэж  үзлээ. (хавтаст хэргийн 15-19 дэх тал),

4.3. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.4. Шүүгдэгч Ж.Х нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.5. Иймд шүүгдэгч Ж.Хийг хохирогч Х.Нгийн савхин хүрмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.6. Шүүгдэгч нь амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, үйлчилгээний байгууллагын ажилтнуудын хариуцлагагүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Нд 350.000 төгрөгийн хохирол учирсныг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Хээс 350.000 төгрөг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Ж.Хийг шүүхээс хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Ж.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлээгүй үлдсэн 48 хоногийн хорих ялтай нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 1 жил 48 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  шүүгдэгчээс 350.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох саналтай” гэсэн агуулгатай,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Ж.Х нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас 6 сарын хугацаагаар хорих ял  оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Х нь хувийн байдлын хувьд гэрлэсэн, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, одоо ял эдэлж байгаа, эзэмшил, өмчлөлдөө бүртгэлтэй хөрөнгөгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.   (хавтаст хэргийн 57-67  дэх тал),

2.5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаартай “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих” тухай захирамжаар ялтан Ж.Хийн тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 685 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 85 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэжээ.  (хавтаст хэргийн 57-67  дэх тал),

2.6. Шүүгдэгч нь дээрх 85 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 48 хоногийн хорих ялтай болох нь Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцооны хуудсаар нотлогдож байна.

2.7. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

2.8. Шүүгдэгч Ж.Хийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

2.9. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр түүний тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаартай захирамжаар сольсон хорих ялаас  эдлээгүй үлдсэн  48 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 7 сар 18 хоногийн хугацаагаар тогтоов.

2.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хэд оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч нь хулгайлсан савхин хүрмийг бусдад 80.000 төгрөгөөр худалдсан гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлгийн эх сурвалж нь тогтоогдоогүй,  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг бусдад худалдаж орлого олсон гэж үзэх нөхцөл байдал нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

3.2. Шүүгдэгч Ж.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.3. 2313000580080 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ж овогт Жн Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жн Хийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Ж.Хэд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр түүний эдлээгүй үлдсэн 48 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх хорих ялыг 7 (долоо) сар 18 (арван найм) хоногийн хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хэд оногдуулсан 7 сар, 18 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Хээс 350.000 (гурван зуун тавин мянга) төгрөг гаргуулж хохирогч Х.Нд  олгосугай. 

          6. Шүүгдэгч Э.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. 2313000580080 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ