Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун,

шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан, шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, *******7. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн 2305000000**************4 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

*******.Монгол Улсын иргэн, *******992 оны ************** дүгээр сарын *******4-нд ******* аймгийн Сүмбэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт ******* аймгийн Сүмбэр сумын ******* дүгээр баг, *******20 дугаар байрны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *******6 дугаар хороо, ын ******* дүгээр гудамжны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Дархачууд овогт гийн ******* /Регистрийн дугаар: ЕЙ92*********************4*******3/,

2.Монгол Улсын иргэн, *******975 оны ************** дүгээр сарын 06-нд аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт - дүүргийн *******7 дугаар хороо, Стадион оргил Их Монгол Улс гудамж, *******34 дүгээр байрны *******63 тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхийн 20************** оны 06 дугаар сарын *******6-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.******* дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702,000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 20************** оны *******0 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаартай магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.******* дэх хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.******* дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, овогт ийн ******* /Регистрийн дугаар: АЕ75**************0675/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны *******2 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кракс зочид буудлын 7******* тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.*******тай үл ялих зүйлээс болж маргалдан гараараа болон өлгүүрийн төмрөөр түүний нүүр, толгойн тус газарт нь удаа дараа цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний диафизын дунд *******/3-ын ташуу цуурал, баруун хөмсөг, баруун доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, хоёр талын чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Кракс зочид буудлын 7******* тоот өрөөний хаалга, өлгүүртэй шүүгээ, сандал, зурагт зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас Кракс од ХХК-д *******,400,500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.******* нь 2022 оны *******2 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кракс зочид буудлын 7******* тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.*******той үл ялих зүйлээс болж маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн шанааны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: “...Тухайн болсон хэрэгт харамсаж, А.******* ахаас уучлал гуйж байна. А.******* ахад цохиулаад хамраас цус гараад би уурласан, муудалцаад цохиулсандаа шаралхсан. Өрөөнөөс гарахад араас гарч ирж байх шиг байсан. Коридорт А.******* бид хоёр хэд хэд цохилцсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Хохирлыг ажил хийж байгаад барагдуулна” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: “...Унтаж байгаад нэг сэрэхэд Э.******* өрөөнд орилж чарлаад, юм авч шидээд, агсам тавиад над руу дайраад байсан. Би босоод хувцсаа хайх гэтэл намайг ирээд бариад авсан. Өөрөөсөө холдуулахын тулд хоёр удаа цохисон. Найз эмэгтэй нь гаднаас орж ирээд хоёр эмэгтэй энэ хүнийг чирээд гаргасан. Тэр хооронд нь би нэг цамц олж өмсөөд байж байхад эргээд гүйж орж ирээд зурагт авч шидээд, үүдний хувцасны өлгүүрийг эвдсэн. Өлгүүрийн төмрийг салгаж аваад нөгөө хоёр эмэгтэйг түлхэж унагаагаад, намайг төмрөөр цохиход миний толгойноос цус гоожоод би орон дээр хэвтсэн. Энэ хооронд нөгөө хоёр эмэгтэй энэ хүнийг гаргаад хаалгаа хаасан. Тухайн үед Э.******* бид хоёрын хооронд ямар ч маргаан болоогүй байсан. Э.******* нь өрөөнөөс хөөлөө гэх шалтгаанаар уурлаад байсан. Манай найз Д.Бямбажаргал нь А.******* бид хоёр унтаж амарлаа та хоёр гар, хэрвээ өөр өрөө аваад хонохоор бол эгч нь тал мөнгийг нь өгье гэж хэлсэн байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны *******2 дугаар сарын 05-ны өдөр манай Кракс нэртэй зочид буудлын 7******* тоот өрөөнд иргэн ******* гэх хүн захиалга өгсөн бөгөөд маргааш нь буюу *******2 дугаар сарын 06-ны өдөр үл таних эмэгтэйтэй хамт ******* гэх хүн орж ирээд 7******* тоот өрөөнд орсон. Тэгээд орой нь ******* тухайн эмэгтэй 2 гадагшаа гарсан бөгөөд тухайн үед эмэгтэй нь коридорт утсаар яриад хүн дуудаад байх шиг байхаар нь нэг ортой өрөөнд өөр хүн нэмж оруулахгүй шүү гэдгийг сануулж хэлсэн. Тэгээд тэр 2 гарч явчихаад үүрээр буцаж орж ирэхдээ дахин үл таних ******* эмэгтэй, ******* эрэгтэйн хамт орж ирэхээр нь өрөөндөө хүний тоо хэтрүүлж болохгүй шүү гэтэл удахгүй буцаад гарна гэж хэлээд хамтдаа орсон. Тэгээд 20 орчим минутын дараа 7******* тоот өрөөнд маргаан зодоон болж байх шиг болохоор нь дээшээ гарч харахад сүүлд ирсэн үл таних эрэгтэй, эмэгтэй 2 коридорт хаалгыг нь татаад, нүдээд, өшиглөж цохиод зогсож байсан бөгөөд нөгөө 2 нь дотроосоо хаалгаа түгжсэн байсан. Тэгээд манайхаас цагдаа дуудахад нөгөө үл таних эрэгтэй, эмэгтэй 2 гараад явсан бөгөөд тухайн үед хаалга нь онгойхгүй эвдрээд гацсан байсан тул хаалга онгойлгодог хүн дуудсан. Тэгээд 7******* тоот өрөө рүү ороход сандлын түшлэг хугарсан, зурагт газарт унаад эвдэрчихсэн дүрс нь гарахгүй, дуу нь гарахгүй, үүдний өлгүүр хагарч, төмөр өлгүүрүүд нь бүгд салсан, хаалга нь дотор болон гадна талаасаа эвдэрсэн, цоож нь мөн эвдэрсэн, ор хөнжлийн даавуу нэлэнхүйдээ цус болсон, 2 ширхэг шилэн стакан хагарсан байсан. Тэгээд манайхаас өрөөгөө цэвэрлэж янзлаад янзлах боломжгүй зүйлсийг үлдээсэн байгаа бөгөөд тухайн өрөөнд орсон хүмүүстэй холбогдож хэлэхэд ******* нь би эд зүйл эвдлээгүй гэсэн бөгөөд ******* гэх эрэгтэй нь тухайн зүйлсийг төлж барагдуулна гэж хэлсэн. Тэгээд ******* сар хүлээсэн боловч өдийг хүртэл ямар ч хохирол барагдуулаагүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Эвдэрсэн сандал нь 270,000 төгрөг, зурагт нь 700,000 төгрөг, үүдний өлгүүр 400,000 төгрөг, хаалга нь *******,700,000 төгрөг, ор хөнжлийн даавуу *******20,000 төгрөг, шилэн стакан /2 ширхэг/ *******6,000 төгрөг болно” гэсэн мэдүүлэг /хх-**************6-**************7 дугаар хуудас/,

“-Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 0******* дүгээр сарын *******3-ны өдрийн: “...Иргэн Э.ын зочид буудлын 7******* тоот өрөө, тасалгаанд учирсан хохирлын үнэлгээг *******,4*******4,000 төгрөгийн үнээр тодорхойлов” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /хх-*******25-*******34 дүгээр хуудас/,

А.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...бид дөрөв нэг шил виски худалдаж аваад бөөндөө хувааж уугаад бүх төлбөр тооцоог би хийгээд тус газраас 2022 оны *******2 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед гараад гадаа зогсож байсан чинь найз эмэгтэй Бямбаа надад хандаж Амарбаясгалан, Бямбаа хоёр очих газар байхгүй, мөнгө байхгүй юм байна, хоёулаа өөрсдийн өрөөндөө хамт аваад оръё гэж хэлэхээр нь цуг нэг өрөөнд орж болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь тусдаа өрөө авна гэж ярьж байсан. Тэгээд бид дөрөв Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Кракс нэртэй буудлын 7******* тоот өрөөнд орсон. Би шууд орон дээр гараад унтаад өгсөн. Унтаж байгаад сэрсэн чинь Бямбаа гэх залуу өрөөнд байх эд зүйлийг авч шидээд хэмхэлж байснаа над дээр хүрч ирээд юм ярилгүй миний хөл хэсэг рүү цохих үед нь би боссон чинь гартаа төмөр атгаж байгаад нүүр хэсэг рүү цохисон. Найз эмэгтэй Бямбаа голоор ороод салгах үед түүнийг өшиглөөд байсан. Би очоод түүнийг боль гэсэн чинь үйлдлээ зогсоохгүй байхаар нь түүнийг түлхээд нэг удаа цохих үед зөрүүлээд төмрөөр нүдний дээд хэсэг рүү цохисон. Тэгээд би найз эмэгтэй Бямбаагийн хамт өрөөндөө ороод хаалгаа түгжих үед Бямбаа гэх залуу хаалгаа тайл гэж хэлээд орилоод хаалга өшигчиж байгаад явсан. Миний эрүүл мэндэд Бямбаа гэх эрэгтэй халдсан, би нүүр хэсэгтээ 7 оёдол тавиулсан. ...******* гэх залуу гаднаас орж ирээд намайг орон дээр унтаж байхад зүүн хөлөн дээрээс дэвсээд өшиглөсөн. Тэгээд би босоод иртэл өлгүүрийн махир төмрүүдээр миний нүүр, толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Харин би унтаж байгаад босож ирээд ******* гэх залуу намайг өшиглөж цохихоор нь би нүүр лүү нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-6-7, 9 дүгээр хуудас/,

Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Тэгээд Эрка, Бямбажаргал нарын орсон Кракс нэртэй зочид буудалд очтол Бямбажаргал Амарбаясгалан бид хоёрыг буудалд нэг өрөө аваад орчих тэгээд эндээ хоночих гэж байсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан, буудалд орсноос хойш тодорхой зүйл санахгүй байж байгаад хамар руугаа хэн нэгнээр цохиулаад нэг сэрэхэд Амарбаясгалан, Бямбажаргал нар ******* бид хоёрын дундуур орчихсон боль боль гэж байсан. Тэгээд миний хамрын дээд хэсгээс цус гарахаар нь би *******тай маргалдаад, чи намайг цохисон юм уу, яаж байгаа юм гээд *******ы нүүр, толгой хэсэг рүү нь хэд хэд цохисон. ...Тэгээд сэргэснийхээ дараа *******ы нүүрэнд гараараа хэд хэд цохисноо санаж байна. Тухайн үед ******* миний нүүр хэсэг рүү цохисон бөгөөд миний зүүн шанаа хавдсан, хамар зүсэгдсэн шархтай, баруун нүдний дээд тал зүсэгдсэн, баруун нүд хөхөрсөн, баруун шанаа мөн хавдсан, шүд хөдөлсөн байдалтай байна” гэсэн мэдүүлэг /хх-*******4-*******5 дугаар хуудас/,

Гэрч Д.Бямбажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид дөрөв буцаад Кракс нэртэй буудлын 7******* тоот өрөөнд очоод унтаж амрах гээд Амарбаясгалан та хоёр өөр өрөө аваад орчих уу гэтэл ******* уурлаад байхаар нь би *******, Амарбаясгалан нарыг өрөөнөөс хөөгөөд гаргасан. Гэтэл ******* би наад өрөөнөөс чинь юмаа авмаар байна гээд орилоод хаалга гаднаас нь хүчээр түлхсээр байгаад ороод ирсэн. Тухайн үед ******* гаднаас орж ирээд орон дээр хэвтээд унтчихсан байсан бөгөөд ******* өрөөнд орж ирээд хашхирч, орилоод өрөөний эд зүйл эвдээд байж байхад нь сэрсэн. Тэгтэл ******* үүдэнд байсан өлгүүр авч салгаад төмрөөр нь *******ы толгой, нүүр хэсэг рүү цохисон. ...*******ийн хамрын зүүн хэсэгт шалбарчихсан байдалтай байсан. *******ы нүдний доод хэсэг зүсэгдээд хөмсөг нь сэтрээд нүд нь хөхөрчихсөн, цус хурчихсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-2-29 дүгээр хуудас/,

Гэрч Б.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг сэрэхэд би буудлын өрөөнд ирчихсэн байсан бөгөөд Бямбажаргал эгч *******ийг боль, гар гээд өрөөнөөс гаргах гээд түлхэж байсан бөгөөд цаад талд нь ******* ах байсан. Тухайн үед ******* ах *******той муудалцсан байдалтай байсан бөгөөд *******ийг өрөөнөөс гаргахаар нь би гарчихаад гар утсаа мартсан байна гээд буцаад өрөө рүү ортол ******* ах ******* нар дахин маргалдаад байсан. Тэгээд би *******ийг дагуулж гаргаад таксинд суулгаад явуулчихаад буцаад буудлын өрөө рүү орох гэтэл цагдаа нар ирчихсэн байсан. Би яг яаж зодолдсоныг сайн хараагүй, тухайн үед би нэлээн согтсон байсан учир зодоон болсны дараа Бямбажаргал эгч салгаж байхад нь сэргэсэн бөгөөд түүний дараа тэр хоёр дахин хоорондоо барьцалдаад бие биеэ цохиод байсан. *******ийг дагуулаад гарч байхад хамрынх нь хажуу талаас шалбарсан байдалтай цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-3*******-32 дугаар хуудас/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн *******/52 дугаартай албан бичиг, хавсралт /хх-6*******-62 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.******* дэх хэсгийн *******2.*******.******* дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйл, 34.7 дугаар зүйлийн дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гаргасан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.******* дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. ...хохирогч А.******* нь 2022 оны *******2 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаар эмчилгээ хийлгэж Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,033,000 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх тусламж, үйлчилгээний зардлыг яллагдагч Э.*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *******0090002000 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-22-23 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны *******2 дугаар сарын *******4-ний өдрийн *******6630 дугаартай: “...Э.*******ийн биед баруун зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн шанааны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-34-35 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны *******2 дугаар сарын *******3-ны өдрийн *******6602 дугаартай: “...А.*******ы биед зүүн дунд чөмөгний диафизын дунд *******/3-ийн ташуу цуурал, баруун хөмсөг, баруун доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, хоёр талын чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь *******-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-36-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны *******2 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө манай найз охин Амарбаясгалан над руу чат бичээд Гэмтлийн эмнэлгийн хажуугийн караокед ууж байна, хүрээд ир гэсэн. Тэгээд би шөнийн 00 цагийн үед Гэмтлийн эмнэлгийн хойд талд байрлах нэрийг нь мэдэхгүй караокед очиход зүс таних Бямбажаргал, Эрка, найз охин Амарбаясгалан нар байсан. Тэгээд бид 4 нэг шил виски хувааж ууж дуусаад Бямбажаргал, ******* нарын орсон гэх буудал руу орохоор караокеноос гарсан. Тэгээд би согтсон байсан тул караокеноос гарснаас хойш тодорхой зүйл санахгүй байгаа бөгөөд нэг ухаан ороход миний хамрыг хэн нэгэн цохих шиг болоод сэргэсэн. Тэгээд харахад Би *******тай маргалдаж зодолдсон байдалтай байсан бөгөөд Амарбаясгалан, Бямбажаргал нар дундуур орчихсон салгаж байсан. Тэгээд Амарбаясгалан намайг аваад гарч байтал ******* миний хойноос гарч ирээд бид 2 дахин маргалдаж зодолдсон бөгөөд бие биенийхээ нүүрэн тус газар хэд хэд цохисон. ...Би юунаас болж маргаан зодоон болж буудлын эд зүйлийг эвдэлж гэмтээснээ санахгүй байна. Буудлын өрөөнд маргаан болж байхад би нүүрэндээ цохиулаад ухаан ороход буудлын өрөөний эд зүйл эмх замбараагүй болсон, эд зүйлс нь унаж хагарч эвдэрсэн байдалтай, би өрөөний үүд хэсэгт, миний урд талд Амарбаясгалан, Бямбажаргал нар ******* бид хоёрыг салгасан байдалтай зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-54-55, **************9-*******20 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би нэлээн согтчихсон байсан болохоор шууд унтаад өгсөн бөгөөд нэг сэрэхэд хүмүүс орилолдоод миний дээрээс хүн цохиод байх шиг болохоор нь сэрээд хартал ******* гэх эрэгтэй намайг орон дээр унтаж байхад зүүн хөлөн дээрээс дэвсээд өшиглөсөн. Тэгээд би босоод иртэл ******* өлгүүрийн махир төмрүүдийг эвдээд салгачихсан миний нүүр, толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би буцаагаад *******ийн нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Бямбажаргал, Амарбаясгалан 2 дундуур орж ирж салгаад *******ийг өрөөнөөс гаргасан. Гэтэл ******* тухайн 2 эмэгтэйд дийлдэхгүй дахин дахин өрөө рүү орж ирээд намайг өшиглөж цохиод дайраад байсан бөгөөд Бямбажаргал нэг гарахаар нь арай гэж хаалгаа түгжсэн. Гэтэл ******* хаалганы гаднаас өшиглөж, цохиод буудлын хаалгыг бараг эвдчихсэн байсан бөгөөд цагдаа дуудчихлаа шүү гэтэл зугтаагаад яваад өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ...Би ******* гэх эрэгтэйг тухайн өдөр л харсан. Юунаас болж маргаан болсныг би мэдээгүй. Дараа нь сонсоход Бямбажаргал буудлын өрөөнд ирчихээд *******, Амарбаясгалан нарыг явчих гэж хэлтэл ******* уурлаад агсам согтуу тавьж, буудлын өрөөний эд зүйлсийг эвдэж, намайг унтаж байхад цохиж зодсон. Би *******той маргалдах ямар нэгэн шалтгаан байгаагүй. ******* намайг цохисон учраас л би буцаагаад *******ийг цохисон” гэсэн мэдүүлэг /хх-47-4 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-0 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-******* дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-6 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.*******ы хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-66 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нар аргагүй хамгаалалт хийсэн гэж мэтгэлцсэн, шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны *******2 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кракс” зочид буудлын 7******* тоот өрөөнд А.*******тай үл ялих зүйлээс болж маргалдан гараараа болон өлгүүрийн төмрөөр түүний нүүр, толгой руу удаа дараа цохиж, хөл рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний диафизын дунд *******/3-ийн ташуу цуурал, баруун хөмсөг, баруун доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, хоёр талын чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд “Кракс” зочид буудлын 7******* тоот өрөөний хаалга, өлгүүртэй шүүгээ, сандал, зурагт зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас “Кракс од” ХХК-д *******,4*******4,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны *******2 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кракс” зочид буудлын 7******* тоот өрөөнд Э.*******той маргалдаж, улмаар түүний нүүр лүү гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн шанааны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүгдэгч, хохирогч А.*******, Э.*******, гэрч Д.Бямбажаргал, Б.Амарбаясгалан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн *******6630, *******6602 дугаартай дүгнэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ын мэдүүлэг, “-Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 0******* дүгээр сарын *******3-ны өдрийн 02/23 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн *******/52 дугаартай албан бичиг, түүний хавсралт, иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүхийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч А.*******ы эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.*******ийн гэм буруутай үйлдэл болох гар болон өлгүүрийн төмрөөр цохих, өшиглөснөөс, хохирогч Э.*******ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.*******ы гэм буруутай үйлдэл болох гараараа цохисноос үүссэн шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нар “аргагүй хамгаалалт хийсэн” гэж мэтгэлцэж оролцсон бөгөөд тэдний санал, дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.******* дүгээр зүйлд зааснаар өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд харин довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцдоггүй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Кракс” зочид буудлын 7******* тоот өрөөнд Э.******* нь А.*******ыг эхэлж цохиж, өшиглөсөн, үүний хариуд А.******* нь Э.*******ийг цохисон бөгөөд уг үйл баримт болсны дараа дахин харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдаж, зодолдсон болох нь гэрч Б.Амарбаясгалангийн “...зодоон болсны дараа Бямбажаргал эгч салгаж байхад нь сэргэсэн бөгөөд тэрний дараа тэр хоёр дахин хоорондоо барьцалдаад бие биенийгээ цохиод байсан” /хх-3*******-32 дугаар хуудас/ гэсэн, Э.*******ийн яллагдагчаар өгсөн “...Би *******тай маргалдаж зодолдсон байдалтай байсан бөгөөд Амарбаясгалан, Бямбажаргал нар дундуур орчихсон салгаж байсан. Тэгээд Амарбаясгалан намайг аваад гарч байтал ******* миний хойноос гарч ирээд бид хоёр дахин маргалдаж зодолдсон бөгөөд бие биенийхээ нүүрэн тус газар хэд хэд цохисон” /хх-54-55 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн дээрх мэдүүлэг нь гэрч Б.Амарбаясгалангийн мэдүүлэгтэй харилцан зөрүүгүй байх тул Э.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч А.******* өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн гэх боловч довтолгоо төгссөний дараа дахин маргалдаж, улмаар шүүгдэгч нар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдаж, санаатай гэмтэл учруулсныг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Дээрх зүйл, хэсэгт заасан “устгах” гэдэгт гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн эд хөрөнгө биет байдлын хувьд бүрэн устгагдаж үгүй болсныг ойлгохоос гадна анхны шинж байдлаа бүрэн алдаж, дахин ашиглаж хэрэглэх ямар ч бололцоогүй болгосныг; “гэмтээсэн” гэдэгт гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн эд хөрөнгөд гэмтэл учруулсныг ойлгох бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус хамааруулан үздэг.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.******* нь “Кракс” зочид буудлын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас дахин ашиглаж хэрэглэх боломжгүй болгосон, зарим эд хөрөнгийг сэргээн засварлах шаардлагатай болгож, үүний улмаас “Кракс од” ХХК-д бага хэмжээ буюу 300,000 төгрөгөөс дээш хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******, А.******* нар өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд шүүгдэгч Э.*******ийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Э.*******, А.******* нарын харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******, А.******* нарыг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас А.*******, Э.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд А.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа гарган нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ шүүх хуралдаан дээр татгалзаж, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн Э.******* нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн тул А.*******, Э.******* нарыг бие биедээ төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн улмаас “Кракс од” ХХК-д *******,4*******4,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “-Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 0******* дүгээр сарын *******3-ны өдрийн 02/23 дугаартай хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******оос *******,4*******4,000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Кракс од” ХХК-д олгох нь зүйтэй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Кракс од” ХХК-ийн эд хөрөнгөд учирсан үнэлгээг тогтоолгохоор “-Эстимэйт” ХХК-иар хохирлын үнэлгээний тайлан гаргуулсны зардал болох *******20,000 төгрөг /хх-*******24 дүгээр хуудас/-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.д олгохоор шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.*******ы гэмтлийн яаралтай тусламжийн зардалд 2,033,000 төгрөг зарцуулсан /хх-6*******-62 дугаар хуудас/ байх ба энэ зардлыг дээрх санд буцаан төлүүлэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Н.Мөнгөнсүх гаргасан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.******* дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:”, *******2.*******.******* дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заажээ.

Иймд дээрх зардал болох 2,033,000 төгрөгийг шүүгдэгч Э.*******оос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч А.*******, Э.******* нар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан, шүүгдэгч Э.******* бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Э.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.******* дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Э.*******, А.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч А.*******ы хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.*******, Э.******* нар цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч А.******* бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн *******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 4, 36.6, 36.7, 36., 36.*******0, 36.*******3 дугаар зүйлийн *******, 4, 37.******* дүгээр зүйлийн *******, 2, 3.******* дүгээр зүйлийн *******, 3.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Дархачууд овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт 40 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч А.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос *******,4*******4,000 /нэг сая дөрвөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч “Кракс од” ХХК /Регистрийн дугаар: 6243/-д, 2,033,000 /хоёр сая гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан банк дахь *******0090002000 дугаартай данс/-т тус тус олгосугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос *******20,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Энхтүвшингийн д олгосугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.*******, Э.******* нар цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч А.******* бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

*******0.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

**************.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******, Э.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.НЯМДАВАА