Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/280

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Т.Баянмөнх, шүүгдэгч Л.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******0500*******560364 дугаартай хэргийг 20******* оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, *******н ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 390 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэж, ялыг нэмж нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон, овогт гийн ******* (Регистрийн дугаар: *******1**************13).

Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Л.******* нь 20******* оны 02 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “CU” дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ тухайн дэлгүүрийн кассчин ажилтай, хохирогч Е.ийн өмчлөлийн кассын хажуу тавиур дээр байсан “Samsung galaxy s21 ultra” загварын 1,200,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Е.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хяналтын камер шүүж үзэхэд үйлчилгээний хэсэгт үйлчлүүлж байсан эрэгтэй хүн миний утас руу харж байгаад сандлаа зөөж ойртоод нэг гараа утас руу явуулж аваад шууд баруун талынхаа халаасанд хийгээд босож яваад гадаа гаргаж машиндаа хийгээд буцаж орж ирээд гоймон идэж байсан хоёр хүүхэд болон эхнэрээ яаруулаад идэж байсан гоймонг бариад аваад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. Би алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-******* дугаар хуудас),

гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...маргааш өглөө нь 09 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагаас ярьж байна гэхэд утас авсан талаар мэдсэн. Тухайн үед утас авсан талаар юу ч мэдээгүй. Маргааш нь цагдаа залгахад ийм утас олсон гэж ******* хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******-15 дугаар хуудас),

“Ашид билгүүн” ХХК-ийн 20******* оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-7*******-60************** дугаартай: “Samsung galaxy s21 ultra гар утас, 256 багтаамжтай. Дээр дурдагдсан гар утасны нийт бодит үнэ цэнийг 1,200,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 20-******* дугаар хуудас),

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2*******-33 дугаар хуудас),

алдагдсан гар утсыг шүүгдэгч Л.*******оос хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

гар утсыг хохирогч Е.эд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

шүүгдэгч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...тавцан дээр нэг утас харагдахаар нь хүний орхисон утас байж магадгүй гэж бодоод аваад гарсан. Тэгээд тухайн утсыг машин дотор тавьчхаад Алтай хотхоны 1******* дугаар байранд айлд засал чимэглэл хийж байгаад харих гээд гарч ирээд утсыг нь хартал нэг дуудлага ирчихсэн байсан, тэгээд утсыг нь оролдож амжаагүй унтарчихсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Л.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Л.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Е.эд 1,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “Samsung galaxy s21 ultra” загварын гар утсыг шүүгдэгч Л.*******оос хураан авч хохирогч Е.эд биет байдлаар нь буцаан өгсөн, хохирогч Е. “...алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Л.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (СиДи)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, ******* дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.*******, 36.******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 450 (дөрвөн зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (СиДи)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НЯМДАВАА