Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/281

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн ан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Ц.Сайнзаяа, шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 30*******000000396 дугаартай хэргийг 03 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 8-нд ******* аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “******* метал” ХХК-д санхүү эрхэлсэн захирал ажилтай, ам бүл 4, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******ы өргөн чөлөө гудамж ******* дүгээр байрны тоотод оршин суух бүртгэлтэй боловч эхнэр, хүүхдийн хамт, ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 003 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* дугаар зүйлийн 14*******. дахь хэсэгт зааснаар жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг журамлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, овогт гийн ******* /Регистрийн дугаар: 8808*******1/.

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 03 оны 0 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Виндов” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа “өрөөнд орж ирлээ” гэх шалтгаанаар Б.тэй маргалдаж, улмаар нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дээд үүдэн нэг шүдний эмтрэл, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өрөө андуурсан байна гэж хэлээд уучлалт гуйж гарах гэхэд өрөөнд байсан гурван залуу үг хэлээр доромжилж тэр дундаас өндөр шар царайтай, бор хүрэн өнгийн цамцтай ******* гэж дуудаж байсан залуу миний хамар орчим гараараа цохиж, хамраас цус гаргасан. Намайг ******* гэх залуу өрөө андуурч орсны улмаас зодсон, өөр хүн зодоогүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******-11 дүгээр хуудас),

гэрч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...андуурч орсон өрөөнд гурван казах залуучууд байсан ба бид хоёрыг хараад элдэв үгээр хэлж доромжилсон. Хүн доромжилж болж байгаа юм уу гэхэд ******* гэж дуудаж байсан залуу босож ирээд ийг цохиж хамраас нь цус гаргасан. Мөн намайг цохих гэхээр нь би өрөөнөөс гарсан, удалгүй миний араас гарч ирж ******* ахин хоёр удаа ийг цохиж зодсон. Намайг нэг удаа цохисон. Удалгүй цагдаа ирж *******ыг авч явсан, ийм зүйл болсон. Миний биед учирсан гэмтэл байхгүй учраас шинжээч эмчид үзүүлэхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид нар захиалга хийж сууж байтал гаднаас туранхай өндөр, нам хоёр залуу орж ирээд өрөө андуурчихлаа гэж хэлээд гарсан. Удаагүй байж байхад нөгөө хоёр залуу ахин орж ирсэн. ******* та нар гараач, хүн орж ирэх ёсгүй биз дээ гэж хэлээд нөгөө хоёрыг өрөөнөөс гаргасан. Туранхай өндөр залуу нь *******ы толгой руу гараараа цохисон. ******* нөгөөг нь хаалгаар түлхэж нэгийг нь текний хажууд цохисон. Цохиулсан залуу нь гараад ир, учраа ольё гэж хэлээд хоёр гурван удаа өдөж хоргоосон. Жижиг залуу нь бааранд зөөгч хийдэг гэсэн, тэр баарны хамаарал бүхий залуучууд байх шиг байсан. Өндөр туранхай Б.ийг текний хажууд ******* нэг удаа гараараа толгой орчим цохиж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-0 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 03 оны 0 дугаар сарын 8-ны өдрийн 8******* дугаартай: “Б.ийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дээд үүдэн нэг шүдний эмтрэл, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн *******-6 дугаар хуудас),

шүүгдэгч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би урьд өмнө мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар тодорхой ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-3******* дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд галттай байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.*******ы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй” (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас) гэж мэдүүлсэн, мөн “...хохирлыг барагдуулсан тул санал, гомдол байхгүй болно” (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас) гэсэн тайлбар бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Б.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн *******, 7, 8 дахь хэсэг, 36., 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг *******00 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

*******.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НЯМДАВАА