Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/295

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Ч.*******-******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******-*******од холбогдох эрүүгийн 2305002450239 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 0 дугаар сарын 11-нд *******-******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, захирал ажилтай, ам бүл 2, охины хамт, ял шийтгэлгүй, овогт ийн *******-******* (Регистрийн дугаар: 40111).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Ч.*******-******* нь 2022 оны 12 дугаар сарын 31-нээс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Талын болор” үйлчилгээний төв дотор хохирогч У.ыг зодож, түүний биед тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн чамархай, духны баруун хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүүнд цус хуралт, хамар, зүүн хацар, доод уруул, хүзүү, баруун сарвуу, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.*******-******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.*******-******* мэдүүлэхдээ: “... урд нь манай байгууллагад хамт ажиллаж байсан. Би тухайн өдөр нэг шил Валентайнс уусан байсан. Хохирогч нь манай жолооч руу дайраад тэрнээс болж маргаан эхэлсэн. Өөрийн гэм буруу дээр маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч У.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр он гаргачихаад 10 дугаар хорооллын Талын болор ХХК-ийн оффист байрлах ажил дээрээ очиход *******-******* ганцаараа 0,75 литрийн Eden нэртэй архи тавьчихсан байхаар нь архинаас нь цуг уусан. Тэгээд нэг давхрын паб руу *******-*******той ороод нэг виски, 10 шил пиво авсан. Виски, пивоо ууж байгаад согтоод тасарчихсан. Гэнэт гэмтлийн эмнэлгийн орон дээр сэрсэн. Сэрээд өөрийгөө харахад хүзүү боогдоод хөхөрсөн, эрүү урагдсан, 2 нүд хавдаад хамартайгаа тэгш болсон, хөмсөгний дээд тал шалбарсан, эрүү өвчтэй хавагнасан, хамар өвчтэй, уруул цус гараад наалдсан байсан. Би тухайн өдрийн талаар хэнд яаж хэрхэн зодуулсан гэдгээ санахгүй байгаа юм. *******-*******той сүүлд уулзахад чи агсам тавиад байсан, тэгэ чинь зодчихсон юм гэ нь цагдаа дуудаад өгчихгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тухайн үед жолооч Төрөө орж ирсэн байсан. Надад учирсан гэмтлийг *******-******* намайг зодож үүсгэсэн гэж өөрөө хэлсэн. Манай жолооч нарт энэ тухайгаа хэлсэн байсан. Зодуулснаас болоод хамар битүүрээд амьсгалахад хэцүү байна, томографт харуулчихаад нэхэмжлэх зүйлээ хэлнэ. Миний саарал өнгийн ноосон цамцыг урсан, футболка, өмд цус болсон байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 1 дугаар хуудас),

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 31-нээс 01-нд шилжих шөнө манай караоке 00 цагт онгойсон. Удалгүй *******-*******, хоёр орж ирсэн. Нэг байгууллагад ажилладаг болохоор таньдаг юм. Тэр 2 эхлээд 10 шил пиво аваад дараа нь 1 шил виски захиалсан. Удалгүй гаднаас дуудлагын жолооч ах орж ирээд ах агсам тавих гээд зодно гээд орилоод байсан. Нөгөө ах гарч явсны дараа ах араас нь гараад үүдэнд орилоод байсан. *******-******* ах гараад ахыг тайвшруулаад орж ирж байгаа харагдсан. Тэгээд үлдсэн архи, пивоо уучихаад 4 цаг өнгөрөөгөөд тэр хоёр гарсан. Манай караоке хаах болоод ах гар утас, гадуур хувцсаа үлдээсэн байхаар нь дээшээ 3 давхарт оффис руу нь гарахад ах, *******-******* ах хоёр хоорондоо зодолдож байсан. Хэн нь хаашаа яаж цохисныг мэдэхгүй байна, хоорондоо барьцалдаад бие биенийхээ нүүр лүү цохиод байгаа харагдсан. Тэр хоёрын хамраас нь цус гарсан байсан. *******-******* ах удалгүй салаад нойл орж цусаа угаасан. ах болохоор шалан дээр хэвтээд байсан. Энэ хоёрыг зодолдож байх үед надаас өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1022 дугаартай: “У.ын биед тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн чамархай, духны баруун хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүүнд цус хуралт, хамар, зүүн хацар, доод уруул, хүзүү, баруун сарвуу, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, боох, унах үйлчлэлээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ч.*******-*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Намайг ажил дээр очиход ганцаараа сууж байхаар нь хамт Eden архи тал шилийг хувааж ууж сууж юм ярьсан. Дараа нь 1 давхарт байрлах паб руу ороод 10 шил пиво захиалаад 1, 1 шил пиво, 1 шил виски уусан. Шөнө 3 цаг өнгөрч байхад паб дотор манай жолооч Төрөө орж ирсэн. Төрөөг харчихаад агсам тавьж зодох гэж дайраад байхаар нь Төрөө пабаас гараад үүдэнд байхад араас нь гараад цамцнаас нь заамдаад 2 удаа мөргөх гэж оролдсон. Гэхдээ мөргөж чадаагүй, Төрөө архи уугаагүй эрүүл байсан тулдаа цохиулаагүй. Би дундуур нь орж салгаад буцаж паб руу ыг авч орсон, паб дотор ороод саяны гөлөг танай жолооч чинь гэж агсраад байхаар нь унтуулчихъя гэж бодоод 3 давхар руу дагуулаад гарсан. Офиссын тусгаарласан шилэн ханыг гараараа цохиод, нүдээд хагалчих гээд болихгүй байхаар нь 2 удаа алгадсан. Тэгээд коридорт сууж байхад миний толгой руу гараараа цохиод хөл рүү дэвссэн. Тухайн үед хөл эвгүй болчихсон. Би ыг болио гээд болихгүй байхаар нь нүүр лүү нь 2-3 цохиж, дараа нь цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Ч.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ч.*******-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 31-нээс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Талын болор” үйлчилгээний төв дотор хохирогч У.ыг зодож, түүний биед тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн чамархай, духны баруун хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүүнд цус хуралт, хамар, зүүн хацар, доод уруул, хүзүү, баруун сарвуу, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч У., гэрч Э. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1022 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ч.*******-*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч У.ын биед учирсан тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн чамархай, духны баруун хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүүнд цус хуралт, хамар, зүүн хацар, доод уруул, хүзүү, баруун сарвуу, духанд зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 1022 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Тодруулбал, хохирогч У.ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ч.*******-*******ын гэм буруутай үйлдэл болох цохисноос үүссэн шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ч.*******-******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд шүүгдэгч Ч.*******-*******ын бусдыг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...зодуулснаас болоод хамар битүүрээд амьсгалахад хэцүү байна, томографт харуулчихаад нэхэмжлэх зүйлээ хэлнэ” гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул шүүх нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч У. нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.*******-*******оос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ч.*******-******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Ч.*******-*******од оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Ч.*******-*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******-*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Ч.*******-*******ын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэ тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ч.*******-******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэ шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36., 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, *******.1 дүгээр зүйлийн 1, *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн *******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******-*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ч.*******-*******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэ тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******-******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч У. нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.*******-*******оос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ч.*******-******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******-*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА