Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/300

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,               

улсын яллагч Д.Батзаяа,      

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан,

хохирогч Ж.*******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 05-ны өдөр******* аймгийн тосгонд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, 3 хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 20 дугаар хороо “” хотхоны тоотод оршин суудаг, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.******* нь оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ******* дүүргийн 20 дугаар хороо “” хотхоны тоотод орших өөрийн гэртээ хохирогч Ж.*******ийг “согтуу залуу дагуулж ирсэн” гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.******* мэдүүлэхдээ:  “...Маш их гомдолтой байна. Урд өдөр нь хамтран амьдрагч нь намайг *******ийн гэрт хүрээд ир гэсэн. Орой би гэрт нь ирчихээд буцаад гараад явсан. Гэтэл намайг хүрээд ир эгчийгээ олигтой дайлж чадаагүй гэсэн. Тэгэхээр нь би буцаж очсон. Би хүн дагуулж орсон нь буруу ч гэсэн тэр нь намайг зодох шалтгаан мөн үү. Надаас одоо болтол уучлалт гуйгаагүй. Тэр нөхрийг цохиод намайг янхан дагуулж орж ирлээ гэсэн. Миний дух, хавирга руу цохисон. Хутга хайгаад явж байхад нь би зугтаж гарсан шүү. Намайг унагаагаад эсвэл дэвсээд байсан. Би ээжтэйгээ хамт амьдардаг. Би зүүн нүдэндээ хагалгаа хийлгэх шаардлагатай гэв.... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Ж.*******ийн өгсөн: “...Би оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө дүү *******ийн гэрт байж байтал гаднаас ******* согтуу орж ирээд намайг “янхан, пизда” гэж агсам тавиад миний нүүр хэсэг рүү бөгжтэй гараараа олон удаа цохиод би газар унасан. Гэтэл миний биеийн зүүн хэсэг рүү хөлөөрөө дэвсээд байсан. Тухайн үед ******* харахад гайгүй байсан ба эхнэр нь салгах гэсэн боловч дийлээгүй... Миний  дух цөмөрсөн, зүүн нүдний яс цуурсан, зүүн талын дээд талын шүд мэдээгүй болсон байна. Биеийн зүүн хэсэг тэр чигээрээ хөндүүр болсон байна.

Миний дээд эрүү зөрүү хугаралтай болсон, үүнээс болж 4 шүд мэдээгүй ороогүй одоог хүртэл явж байна, зүүн нүдний ухархайн яс хугарсан, зүүн нүдний доод хэсэгт хөхөрч цус хурсан байгаа нь арилахгүй, хөх хэвээрээ байгаад байгаа. Би нарийн шинжилгээ өгч чадаагүй одоог хүртэл явж байна. Мөн хамрын хөндийгөөс одоог хүртэл хатсан цус гарсаар байгаа. ******* надад эмчилгээний мөнгө гэж 2 сая орчим төгрөг өгсөн. Би цаашид мэдээгүй байгаа шүд, зүүн нүдний доод хэсгийн арилахгүй байгаа хөхрөлт, хугарсан хавирга орчимд байрлах зүүн хөх хөндүүр, өвчтэй байгаа. Хамраас цус гарах, толгой өвдөх, зүрх өвдөх гэх мэт зовуурьт  нарийн шинжилгээ хийлгүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-17 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “... оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай захирал сагсны тэмцээнтэй байсан юм, Ж. эгч бид хоёр хамт тэмцээнийг нь очиж үзчихээд тэмцээн тарах болоогүй байсан учир түрүүлээд захирлын гэр рүү хоёулаа явсан. Захирлын гэрт очиход 19 цаг орчим болж байсан. эгч захирлынд 2 лааз пиво уучихаад манай найз залуу намайг дуудаад байна, би оччихоод ирье гээд цүнхнээсээ нэг шил архи аваад гарч явсан. 23 цагийн үед эгч гаднаа согтуу нэг залуутай орж ирээд удалгүй араас нь ******* орж ирсэн.  Би тухайн үед хоол цай болоод зогсож байсан. ******* нөгөө залуутай нь мэнд ус мэдэх гээд хөөргөө аваад өрөө рүүгээ орсон. Гэтэл гэнэт л хэрүүл маргаан болсон. Би юу болсон талаар асуухад нөгөө залуу *******тэй заамдалцчихсан ард нь эгч нь зууралдаад зогсож байсан.

эгч ******* рүү юм авч шидээд байсан. ******* эгчийн нүүр рүү тохойлдох шиг болсон. Нэг харахад л хамраас нь цус гарсан харагдсан. Би үйл явдлыг нь сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г.ын өгсөн: “...Манай ээж ******* оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нагац дүү Д.*******эд зодуулсан талаар оны 11 дүгээр сарын 21-ний өдөр утсаар ярьж хэлсэн. Мөн чатаар ээж зодуулсан зургаа явуулсан. Ээж надад “******* гэртээ дуудахаар нь очтол гэрийнхээ хаалга онгойлгож өгсөн. Гэтэл гаднаас ******* орж ирээд үгийн зөрөөгүй толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, зодсон гэж хэлсэн. Тухайн үед *******ийн гэрт аас өөр хүн байгаагүй гэж хэлсэн.

Би ын гар утас руу залгаж ахтай ярьсан. Тэгээд ахад “та юу болоод ээжийг зодсон юм бэ” гэхэд “чи над руу том дуу гаргадаг хэн бэ” гээд орилоод байхаар нь утсаа салгасан...

оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эгч ээжийг эмнэлгээр авч явж үзүүлж, эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ асуудлаас болж ээжийн толгой их өвддөг, даралт ихтэй, байнга эм уудаг болсон. Цаашид ээж эмнэлгээр үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

 

мөрдөн байцаалтад гэрч А.ын өгсөн: “... оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эгч бид хоёр дүүгийнх нь гэр рүү явсан юм. Тэгээд 20 цагийн орчимд дүүгийнх нь гэрт ороод сууж байтал дүү ******* нь орж ирсэн. Гэтэл ******* “надаас түрүүлж гэрт минь орж ирдэг хэн бэ гэж хэлээд үгийн зөрөөгүй  дух руу минь шилэн бор өнгийн үнсний сав над руу шидсэн... Тэр айлын ширээ, сандал ойрхон байсан тул би хувцсаа аваад гараад явсан. Танихгүй айлд орж гэрийн эзэнтэй нь хэрүүл маргаан хийгээд яах вэ дээ гэж бодсон.

Харин намайг гараад явсны дараа Лхаян эгчийг цохиж зодсон байсан. эгч 2-3 хоногийн дараа надад зургаа үзүүлсэн...

, ******* нар намайг гарсны дараа хэрүүл маргаан хийсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

мөрдөн байцаалтад гэрч Ж.ийн өгсөн: “... оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө би согтуу байхад ******* над руу залгаад ******* эгчтэй хэрэлдсэн зүйл яриад байсан. Би тэр үед хэрэлдэхээ боль гэж хэлсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Ж.*******ийн биед зүүн гайморын хөндийн ар, хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.4 Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  53-54 дүгээр хуудас/,

           

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82, 91 дүгээр хуудас/,

            -   гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

            -   иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,

            -  байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ******* дүүргийн 20 дугаар хороо “” хотхоны тоотод орших өөрийн гэртээ хохирогч Ж.*******ийг “согтуу залуу дагуулж ирсэн” гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх  санал,

 

            шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан нь шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ анхнаасаа маргаагүй. Хохирол төлбөрийг шүүхээс тогтоож өгсөн баримтын хүрээнд төлнө. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа...” гэх хүсэлт,

 

            хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр хохирогчийг зодож гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын тухайд 2,168,000 төгрөгийг аваагүй гэдгээрээ тооцож оруулж ирж байна. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүхэлд нь гаргуулах эрхтэй. Олох байсан орлогоо ч нэхэмжлэх эрхтэй байдаг.*******өөс Улаанбаатар хүртэл 1 удаа явахад 500,000 гаруй төгрөг болдог. Эрүүл мэндийн зардалд 5,500,000 төгрөг бодитой гарсан зардал юм. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв...” гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

 Шүүгдэгч Д.******* нь оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ******* дүүргийн 20 дугаар хороо “” хотхоны тоотод орших өөрийн гэртээ хохирогч Ж.*******ийг “согтуу залуу дагуулж ирсэн” гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Ж.*******ийн өгсөн: “...Би оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө дүү *******ийн гэрт байж байтал гаднаас ******* согтуу орж ирээд намайг “янхан, пизда” гэж агсам тавиад миний нүүр хэсэг рүү бөгжтэй гараараа олон удаа цохиод би газар унасан. Гэтэл миний биеийн зүүн хэсэг рүү хөлөөрөө дэвсээд байсан... Миний  дух цөмөрсөн, зүүн нүдний яс цуурсан, зүүн талын дээд талын шүд мэдээгүй болсон байна. Биеийн зүүн хэсэг тэр чигээрээ хөндүүр болсон байна.

Миний дээд эрүү зөрүү хугаралтай болсон, үүнээс болж 4 шүд мэдээгүй ороогүй одоог хүртэл явж байна, зүүн нүдний ухархайн яс хугарсан, зүүн нүдний доод хэсэгт хөхөрч цус хурсан байгаа нь арилахгүй, хөх хэвээрээ байгаад байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-17 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “... оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ... эгч ******* рүү юм авч шидээд байсан. ******* эгчийн нүүр рүү тохойлдох шиг болсон. Нэг харахад л хамраас нь цус гарсан харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Г.ын өгсөн: “...Манай ээж ******* оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нагац дүү Д.*******эд зодуулсан талаар оны 11 дүгээр сарын 21-ний өдөр утсаар ярьж хэлсэн. Мөн чатаар ээж зодуулсан зургаа явуулсан. Ээж надад “******* гэртээ дуудахаар нь очтол гэрийнхээ хаалга онгойлгож өгсөн. Гэтэл гаднаас ******* орж ирээд үгийн зөрөөгүй толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, зодсон гэж хэлсэн. Тухайн үед *******ийн гэрт аас өөр хүн байгаагүй гэж хэлсэн. Би ын гар утас руу залгаж ахтай ярьсан. Тэгээд ахад “та юу болоод ээжийг зодсон юм бэ” гэхэд “чи над руу том дуу гаргадаг хэн бэ” гээд орилоод байхаар нь утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/, мөрдөн байцаалтад гэрч А.ын өгсөн: “... оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эгч бид хоёр дүүгийнх нь гэр рүү явсан юм. Тэгээд 20 цагийн орчимд дүүгийнх нь гэрт ороод сууж байтал дүү ******* нь орж ирсэн. Гэтэл ******* “надаас түрүүлж гэрт минь орж ирдэг хэн бэ гэж хэлээд үгийн зөрөөгүй дух руу минь шилэн бор өнгийн үнсний сав над руу шидсэн... Тэр айлын ширээ, сандал ойрхон байсан тул би хувцсаа аваад гараад явсан. Харин намайг гараад явсны дараа Лхаян эгчийг цохиж зодсон байсан. эгч 2-3 хоногийн дараа надад зургаа үзүүлсэн... , ******* нар намайг гарсны дараа хэрүүл маргаан хийсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, мөрдөн байцаалтад гэрч Ж.ийн өгсөн: “... оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө би согтуу байхад ******* над руу залгаад ******* эгчтэй хэрэлдсэн зүйл яриад байсан. Би тэр үед хэрэлдэхээ боль гэж хэлсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр тал/ зэргээр шүүгдэгч нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогчийн эрүүл мэндийн эрх чөлөөнд халдсан гэмт үйлдэл хийсэн бөгөөд энэхүү гэмт үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Ж.*******ийн биед зүүн гайморын хөндийн ар, хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.4 Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  53-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд ******* дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирлын талаар:      

 

Хэргийн хохирогч Ж.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.*******ээс 837,036 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс дээрх хохирлыг эрүүгийн хариуцлагын хуралдаанд хохирогчид төлсөн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.*******ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаант холбоотой зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

 

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг: “...Улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй. Үйлдсэн гэмт хэрэгт нь таараагүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь чин санаанаасаа гэмшээгүй байгаа нь хэрэгт хандаж байгаа хандлагаас харагдаж байна. Хохирогчийг өндийгөөд ирэхээр нь цохидог, дэвсдэг. Монгол ёсонд ах дүүгээ хүндэтгэдэг ёс заншилтай. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргажээ. 

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******эд 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг журамд нийцэх бөгөөд энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 2,000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.*******эд оногдуулсан 2,000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.*******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ