Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нандин-Эрдэнэ, 

хохирогч ******* /*******/, түүний өмгөөлөгч Н.Анхтуяа, орчуулагч Б.Цэнгэлмаа,

шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т  холбогдох эрүүгийн 22*******026170132  дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “******* *******” ХХК-ийн захирал, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хорооны *******-р хорооллын Энхтайвны өргөн чөлөө гудамжны дүгээр байрны 5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******/РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.******* нь 2022 оны ******* дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо сургуулийн урд талын зогсоол дээр ******* /*******/-тэй маргалдсаны улмаас түүнийг заамдаж, нүүрэн тус газарт нь цохисны улмаас *******гийн биед хүзүүнд зулгаралт, доод уруулд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энд би зогсож байгаа хувь хүний зүгээс гомдолтой байна. Учир нь энэ хүмүүсийн ажлыг хийж өгөх гэж хамтарч явж байсан. Би өөрийнхөө орон байрыг хүртэл зарсан. *******, тэй нийлж Эрээн цав агро нэртэй барилгын компани ажиллуулдаг, барилгын материал оруулж ирдэг, чи танил талтай юм чинь таньдаг хүндээ тоног төхөөрөмж зараад өгөөч гэж хэлж байсан. Миний танилууд “Өвөрмонгол хүмүүс хэцүү шүү” гэж хэлж байсан. Би тэр зовлонг одоо амсаж байна. гэх Өвөрмонгол залуу надтай танилцаад ******* гэх хүнтэй хамтарч ажилладаг гэж хэлсэн. Энэ асуудал болох болсон шалтгаан үүнээс үүдэлтэй. Энэ хүмүүст шалгагдаж байгаа олон хэрэг байгаа. ******* дугаар сарын 16-ны өдөр хилээр гарч алга болсон. Одоо ******* гэх хүн үлдсэн. Би мөрдөн байцаах газраар явж байгаа. Намайг алахаар заналхийлсэн. Тэр хүмүүсийн надад хэлсэн ярьсан зүйл байгаа. Би өөрийн орон байрыг зарж, энэ хүмүүст сэтгэл гаргаж, өөрийн бүх зүйлийг барьцаанд тавьж өөрт байгаа бүх зүйлээ өгсөн. Энэ хүмүүстэй холбогдож мөнгөний асуудлаа шийдье, охиныхоо сургалтын төлбөрийг төлж чадахгүй байна гэж хэлсэн. Ээлж дараалан залгахад утсаа авахгүй, миний дугаарыг блоклосон. Байгаа газар нь очиж уулзсан. Энэ хүмүүс гэрээ хийсэн, мөнгөө өгөхгүй байгаа гэж хэлсэн. Би Зайсанд баригдаж байгаа барилгын захирал Сэлэнгэтэй уулзаж энэ хүмүүс ирсэн үү, мөнгөө авч чадахгүй байна гэхэд бид нар цагдаад өгсөн, ирвэл чамд хэлье гэж хэлсэн. , ******* хоёр нийлж ажилчдын цалинг тавина гэж хүн залилсан, машин авсан хэрэг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч хошууч Дамдинжав дээр шалгагдаж байгаа. Хойноос нь хөөцөлдөхөд олдохгүй. гэдэг хүн рүү залгаж уулзъя гэж хэлсэн. Би энэ хүмүүсийн ярьж байгаа шиг хутга барьж хүн ална гэж дайрч, хоёр хүнийг зэрэг барьж зодож цохино гэж байхгүй. Өмгөөлөгч нь гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байгаа гэж хэлж байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мөрдөгч дуудахад нь очиход гэмтлийн хөнгөн зэрэг гарсан байна гэж хэлсэн. Би *******г цохиж хохирол учруулсан зүйл байхгүй. Хохирогчид хөнгөн зэрэг гарсан юм чинь хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргачих гэж надад санал тавьсан. Хохирогч башир арга хэрэглэж байна. Мөн өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөг, эмчилгээний зардал 500.000 төгрөг, мөн үзлэгийн 25.000 нэхэмжилсэн. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад асуудал шийдэгддэг гэж бодож гарын үсэг зурсан. Би машинтай очиж буусан. гэж манай дүү хамт байсан. Машин дотор сууж байсан. Намайг очиход *******, , нар байсан. Би “мөнгөө өгөөч, би өдөр болгон хүү төлж байна, өдөр болгон өрийн дарамтад орж байна” гэхэд “данс тооцоо тулж байж мөнгө өгнө” гэж хэлсэн. Эрээн цав агро компанийн гаалийн төлбөрийг төлөхдөө би байраа зарахад , ******* нар ирж уулзсан. Ченжид байраа зарчих гэж 99.000.000 төгрөгөөр заруулсан. 75.000.000 төгрөгийг гэх ажилтныхаа данс руу шилжүүлж авсан. Үлдсэн мөнгийг би хэрэглэсэн. Би 35.000.000 төгрөг шууд алдлаа одоо яах вэ гэхэд бараа орж ирэхээр 35.000.000 төгрөгийг чинь өгнө гээд надад 135.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож миний байрыг гэрээ хийгээгүй зарснаар би хохирсон явж байгаа. Энэ мөнгөнөөс болж би шүүгдэгч болох нөхцөлд байдалд хүрсэн. Энэ хүмүүс 7, 14 хоног өнгөрсөн байдаггүй. Хүүхдийн баяр болж Номинд ээг дуудаж бид гурав манай хүүхдэд бэлэг авч өгөх гэж ******* рүү ярьж мөнгө асуусан. 1.000.000 төгрөг байтугай өгөөч гэхэд “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Манай компани татварын асуудалтай, татвараас мөнгө өгөхгүй бол компанийн данс хаасан гэж хэлж байсан. Би ээд наадмын дараа манай хүүхдийн сургалтын төлбөр 6.000.000 төгрөг, төлбөрийг нь төлөхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд удахгүй өгнө, ******* ахтай чинь ярьсан, 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мөнгө шийдэж өгнө, би Шангриллад, Богд-Ард ресторан түрээслэх гэж байна гэж намайг аргалж явж байсан. Би утасныхаа дугаарыг 60.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Мөн хүнээс авах авлагадаа 50.000.000 төгрөгийн тамхи бодож авсан. Надад 36.000.000 төгрөгийн тамхи үлдсэн байхад ээ, ******* хоёр ярилцаж ирээд компанийнхаа ажилчдын цалинг тавьж чадахгүй байна, тамхиа өгчих мөнгө нэмээд өгье гээд утсаа салгаад алга болсон. Би хайж явж байгаад гэх хүнээс гуйгаад VIP рекиденсийн гадаа очсон. Очиход “чамд *******.000.000 төгрөг өгөх ёстой, өөр мөнгө өгөхгүй” гэж ******* надад хэлсэн. Би “юу яриад байгаа юм, *******0.000.000 гаран төгрөгөөр хохирсон, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй, өрөнд орсон байхад яагаад ингэж хэлж байгаа юм” гэхэд “данс тооцоо нийлээд авбал авахгүй гэж юу” гэж хэлсэн. Тэгээд хоорондоо муудалцсан. Надад хоёуланг нь зодож цохисон зүйл байхгүй. Миний хоолойг боож зулгаралт үүссэн. Намайг машинд суу гэж хэлсэн. Би эндээ ярья гээд суугаагүй. Энэ хүмүүсийн хэлж байгаа шиг хутга гаргаагүй. Би Улсын иргэн. Улсын хуульд захирагддаг. Энэ хүмүүсээс авах авлагатай. Би тийм рецедив хүн биш. Би цагдаад өгнө гэж хэлэхэд “цагдаад битгий өгөөч, хэл амаараа зохицъё” гэж хэлсэн. цаашаа утсаар ярьсан. Яриаг нь сонсоход цаанаас нь нэг хүн “наад бацаанаа аваад ир” гэж хэлсэн. Байж байгаад 2 цагдаа ирсэн. Энэ асуудал тэнд 1 цаг гаран болсон. Тэгээд тэндээс хөдөлсөн. Үүнийг би нотлох баримтад тулгуурлаж дараа нь дахин ярина. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан эсэхээ мэдэхгүй байна. Намайг боосон, түлхсэн. Тэнд 3 хүн байсан. гэж том биетэй хүн, гэж бүдүүн хүн байсан. Хамгийн жижиг нь ******* байсан. *******гийн уруулд няцралт бүхий гэмтэл учирсан гэсэн ба ******* нь өөрөө хазаж учруулсан байхыг үгүйсгэхгүй гэв.

Хохирогч ******* /*******/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 8, 9 сараас ******* өдөр болгон утсаар ярьж мөнгө нэхэж байсан. Энэ мөнгө тэй холбоотой цуг очиж уулзъя гэж уулзахаар тохирсон. Тухайн үед би ажлын барилгын талбай дээр байж байсан. ирээд бид хоёр юун хүн бэ гэхэд бид хэдийг машинаар хааж зогссон. Эхлээд ийг барьж авч зодсон. Дараа нь надаас мөнгө нэхсэн. Энэ мөнгө тэй холбоотой. тэй тооцоо бодох хэрэгтэй. Би ээр дамжуулж танилцаж байсан. энэ хоёр хоорондоо тооцоотой. Бид нар зодолдож байхад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа 13 цаг ******* минутын орчим ирсэн. Шүүгдэгч над руу хутга гаргасан. Гаргаагүй гэж худал ярьж байна. Би хутганаас нь зайлсан учраас надад хутганы гэмтэл учраагүй. Миний толгой цээжин хэсэгт цохисон. Бид нараас 200.000.000 төгрөг нэхсэн. Би таньдаг Өвөрмонгол ах байгаа тэр хүнээс мөнгө зээлж авъя гэж Зайсан руу хамт явсан. Ах гээд байгаа хүн дээр очиж өмгөөлөгч байна уу гэхэд өмгөөлөгч олж дуудаж авч ирж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл, гаргаж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би 3.525.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хоёр. Эрүүгийн 22*******026170132  дугаартай хавтаст хэргээс:  

Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/

Хохирогч ******* /*******/-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 12-13 дахь тал/,

Гэрч и //-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 16-17 дахь тал/,

Гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 21 дэх тал/,

Гэрч М.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 23-24 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2022 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 13595 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 31-32 дахь тал/,

Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн -41 дэх тал/,

Шүүгдэгч О.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 72 дахь  тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 42 дахь тал/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 43 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, хуулийн этгээдийн улсын  бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47-49 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 51 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч О.******* нь 2022 оны ******* дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо сургуулийн урд талын зогсоол дээр ******* /*******/-тэй “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг заамдалцан, түлхэлж цохисны улмаас *******гийн биед хүзүүнд зулгаралт, доод уруулд няцарсан шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай  учруулсан болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас: 2022 оны ******* дугаар сарын 02-ны өдөрийн 13 цаг 12 минутад гадаадын иргэн, монгол улсын иргэн 2 хоорондоо зодолдоод байна гэх /мөнгөний асуудалтай/  гэх  мэдээллийн дагуу шалгаж Хятад улсын иргэн ******* нь О.*******тэй мөнгөний маргаантай бөгөөд О.******* бусдыг зодож  танхайрсан байсныг мөрдөгч А.Лхагвасүрэнд хүлээлгэн өгөв гэжээ. /хавтас хэргийн 8 дахь тал/

Хохирогч ******* /*******-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2022 оны ******* дугаар сарын 02-ны өдөр 13 цаг минутад О.******* гэх хүнтэй уулзсан. О.******* бид хоёр ажлын талаар өнөөдөр 1-2 цагийн хугацаатай Хүннү их дэлгүүрийн үүдэнд уулзана гэж тохиролцсон юм. Би Хүннү их дэлгүүр рүү явж байтал монгол сургуулийн хажууханд нэг машин миний урдуур орж хөндлөн зогсоод намайг зогсоосон. Тэгтэл тэр машин дотроос О.******* гарч ирээд миний биед халдаж толгой хэсэг рүү гараараа цохиж гэмтээсэн. Бас хутга бариад намайг ална гээд намайг хатгасан. Намайг хутгаар ямар нэгэн байдлаар гэмтээгээгүй. Тэгээд О.*******тэй зууралдсаар байгаад 1-2 цаг болсон. О.*******ээс манай дүү Өвөрмонгол Улсын иргэн нь мөнгө зээлж манай “ ” ХХК-д гаалийн бүрдүүлэлт хийхэд ашигласан. Тухайн мөнгийг би О.*******т тооцоо тулж байж өгнө гэдгээ хэлсэн боловч өөрийн амаараа хэлсэн мөнгөө нэхээд байгаа юм. Миний толгой хэсэг рүү гараа зангидаж байгаад ойролцоогоор ******* удаа цохисон. Миний гэдэс болон хоёр гуя руу өвдөг хэсгээрээ 4-5 удаа цохисон. Мөн миний уруул хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон. Хэвлий хэсэг хөндүүрлэж байна, миний уруул цохиулснаас болж язарсан байна...гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 12-13 дахь тал/,

Гэрч и //-ийн мөрдөн байцаалтад өгсөн ...2022 оны ******* дугаар сарын 02-ны өдөр О.******* гэх хүнтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо монгол сургуулийн урд талд уулзахаар тохирсон. О.******* ирээд машинаасаа буухдаа хараалын үг хэлж бууж ирээд ******* бид хоёрыг заамдаж аваад мөнгө өгөхгүй юм бол ална гээд байсан. Тэгээд *******гийн толгой хэсэг рүү зодож эхэлсэн. Машинаасаа хутга барьж гарч ирээд “та хоёрыг хутгалж ална” гэж хэлээд дайраад байсан. Тухайн маргааныг салгасан. Бид нар зууралдсаар байгаад 1-2 цаг болсон. Тухайн хугацаандаа бид 2-ыг алгадаж, өшиглөх зэргээр зодсон. 2022 оны 9 дүгээр сарын *******-ны өдрөөс эхэлж манай гэрээр очиж мөнгө өгөхгүй бол ална шүү гээд заналхийлээд байсан...гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 16-17 дахь тал/,

Гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн ...2022 оны ******* дугаар сарын 02-ны өдөр над руу О.******* залгаад , ******* хоёр надад мөнгөний өртэй би тэр хоёртой уулзаж ярилцмаар байна гэж хэлсэн. монгол сургуулийн зогсоол дээр байна гэж хэлтэл гэнэт бид нарын машины урдуур 2 хаалгатай Бенз гэх машин хөндлөн зогссон. Тэгтэл тухайн машинаас О.******* гарч ирээд манай машинд байсан *******г машинаас чирч гаргаад тэгээд түүний нүүр рүү гараараа нэлээн хэдэн удаа цохиж мөн и гэх залууг мөн хэд хэдэн удаа шанаа хэсэгт нь гараараа цохисон. Тэгээд би О.*******ийг салгах гэтэл намайг тоохгүй нөгөө хоёрыг зодоод байсан. О.******* нь тухайн үед Манлай гэх залуутай хамт ирсэн. Манлай гэх залуу нь ******* и хоёрын биед нь халдаж хүрсэн зүйл байхгүй. Тэд нарын маргаад байгаа асуудлыг би мэдэхгүй байна. Тэгээд ямар ч байсан О.******* гэх хүн *******, ээ хоёрыг зодсон. *******, ээ хоёр О.*******ийн биед халдсан зүйл байхгүй. Тэгээд бид цагдаагийн хэлтэс дээр ирсэн...гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 21 дэх тал/,

Гэрч М.ийн мөрдөн байцаалтад өгсөн ...2022 оны ******* дугаар сарын 02-ны өдөр өөрийн найз болох О.*******тэй хамт *******, и хоёртой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү молл дэлгүүрийн урд талын байранд уулзахаар тохирсон...бид хоёр хайгаад явж байтал замын эсрэг талын монгол сургуулийн урд талын зогсоол дээр байж байсан. ...О.******* ******* нар хоорондоо заамдалцсан байдалтай бие биенийгээ машинд шахсан байдалтай байсан. М. бид нар ******* О.******* нарыг салгаад цаад талд байрлах дэлгүүрээс *******, О.******* нар ус ундаа авч уусан. ...О.******* *******гийн биед халдсан зүйл байхгүй. Харин тэр хоёр хоорондоо заамдалцаад бие биенийгээ машин руу түлхэж, орилж хашгирсан байдалтай байсан...гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 23-24 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2022 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 13595 дугаартай дүгнэлтэд: ...******* /*******/-гийн биед хүзүүнд зулгаралт, доод уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хавтас хэргийн 31-32 дахь тал/,

Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн ...“*******гийн биед хүзүүнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, доод уруулд няцарсан шарх нь дангаараа гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүнд зулгаралт гэмтэл нь боох үед үүснэ. Харин уруулд няцарсан шарх нь цохих, цохигдох үед үүснэ...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

         Энэ хэргийн гэрч и // нь О.******* миний биед халдсан гэсэн мэдүүлэг авагдсан /хавтаст хэргийн 16-17 дахь тал/ хэдий ч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2022 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн 13600 дугаартай дүгнэлтээр и // биед учирсан “баруун хөхлөг сэртэн, чихний дэлбээнд цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг дүгнэжээ. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд: улсын яллагчаас шүүгдэгч О.*******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч ******* нь 3.525.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч нотлох баримтгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх дүгнэлт гаргав. Хохирогчийн өмгөөлөгчөөс: хохирогч ******* нь монгол хэл, бичиг мэдэхгүй тул хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлага гарсан тул өмгөөлөгчийн хөлс болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нараас “О.******* нь *******г цохиогүй. Хохирогчид учирсан гэмтлийг О.******* санаатай учруулаагүй. Түүнчлэн хохирогч ******* нь О.*******ийг Зайсан руу хүчээр дагуулж явсан. ******* нь рецедив гэмт хэрэгтнүүдэд захиалга өгч О.*******ийг дарамтлуулсан” гэж маргаж, О.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн санал дүгнэлт гаргаж маргасан.

           Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны өөр ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

           Тухайлбал, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг болно.

           Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой билээ.

          Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон дээр дурдсан ойлголтуудын хүрээнд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан дүгнэхэд: шүүгдэгч О.******* нь 2022 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, сургуулийн урд хохирогч *******тэй “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар заамдан түлхэж, цохисны улмаас хохирогчийн биед хүзүүнд зулгаралт, доод уруулд няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан байна.

         Тусгай мэдлэг бүхий, энэ хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй хууль сануулагдсан шинжээчийн гаргасан дээрх дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

         Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:  2022 оны ******* дугаар сарын 06-ны өдөр “Наадам центр” дээр  ******* /BUHE/, и // нарт О.******* нь зодуулсан. Мөн дөрвөн залуугаар О.*******ийг дарамтлуулсан гэх баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулна. Уг асуудлыг Цагдаагийн байгууллага шалгахгүй байна гэсэн хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаагүй, прокурор буруутгаж яллах дүгнэлт үйлдээгүй этгээдүүдийн хувьд шүүх ямар нэгэн дүгнэлт хийж, шийдэл гаргах эрхгүй тул “хохирогч *******, болон бусад хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татуулах” талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан СД бичлэг гэх баримтыг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч О.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан ба, хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул торгохоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч О.*******т ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр эрхэлсэн ажилтай, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.*******т оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******т мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* /*******/-ийн биед хүзүүнд зулгаралт, доод уруулд няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирчээ.

Хохирогч ******* нь хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг, толгойн MRI зураг авахуулах шаардлагатай шинжилгээний төлбөр 500.000 төгрөг, эмчийн үзлэгийн төлбөр 25.000 төгрөг, нийт 3.525.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардалд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч ******* /*******/ нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.*******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.*******, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******т мэдэгдсүгэй.   

 

4. Хохирогч ******* /*******/-өөс нэхэмжилсэн 3.525.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.*******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Шүүгдэгч О.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР