Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/3

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А., улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргал, сурган хүмүүжүүлэгч Б.Сүхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621000275 дугаартай, шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох 153/2017/0006/Э/ индекстэй хэргийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 14 нас, 8 сар 05 хоногтой, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-7, эцэг, эх, эгч,  дүү нарын хамт Ховд аймгийн ******* багийн 5-5 тоотод оршин суух, эрхэлсэн ажил сургуульгүй, аминдаа хашаа -1, гэр -1-ийн дундын хөрөнгөтэй, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистрэй  ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт байрлах ЭСБА 48 айлын 6 тоотод нэвтэрч монетан ээмэг, гинж, кулон, утас зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Д.*******д 570000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн нутагт байрлах 3-р 60 айлын орон сууцны 45 тоотод  нэвтрэн орж монетон ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.*******-*******т 2060000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн  Тулгын 45 айлын 13 тоотод нэвтэрч мөнгөн аяга, зургийн аппарат, монетон ээмэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Г.*******зоригт 925000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

              Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 3-5,73-75,114-117 дугаар хуудас/

              2016 оны 12 сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- оор  насанд хүрээгүй шүүгдэгч Д.*******гийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргалын эзэмшлийн “Hero electric”  маркын хөлдөөгчийг битүүмжилсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 8-10 дугаар хуудас/

              Туршилт хийх тогтоол, туршилт хийсэн  ... “ Ховд аймгийн ******* сумын ******* багийн Тулгын 45 айлын 1 дүгээр орцны 4 давхарын 13 тоот хаалга байх ба уг хаалганы цоожруу 2016 оны 11 сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн иштэй, ишэн дээрээ цэнхэр өнгийн судалтай, түлхүүрийг хийж баруун  тийш эргүүлэхэд хаалга онгойж, зүүн тийш эргүүлэхэд хаалга цоожлогдож байв. Уг хаалганы цоожийг эргүүлэхэд 2 удаа  бүрэн эргэж цоожлогдож байв...  гэх тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 дугаар хуудас/

         Сэжигтэн Д.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд  /хх-ийн 17-19, 121-124р хуудас/

                Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтад  үзлэг хийсэн тэмдэглэлээр  ... ховил хэсгээрээ шороо болсон, бариул  хэсэгтээ цэнхэр өнгийн судалтай, баруун доод  хэсгээрээ цоорхой, түлхүүрийн бариул хэсэг  дээр “ZONEN”  гэсэн бичигтэй, урд ажлын хэсгээрээ зэс шаргал өнгөтэй түлхүүр байв  ...  гэх баримт,  гэрэл зургийн үзүүлэлт  / хх-ийн 20-21 дүгээр хуудас/

               Эд мөрийн баримтаар хураагдсан  ...  өрөөсөн ээмэг 1,  бөгж 1 ширхэг кулон 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, зургийн Никон маркийн аппарат 1 ширхэг Ванны алчуур 1 ширхэг,  үсний индүү 1 ширхэг ,  цүнх 1 ширхэг  … зэргийг  үзлэг хийж  Л.Баярзаяад хүлээлгэн өгсөн  тэмдэглэл ...  / хх-ийн 23-р хуудас /

              Мөрдөн байцаалтад хохирогч Г.*******зоригийн өгсөн …” Орой  16 цаг 40 минутын үед хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ орсон. Гэтэл  манай гэрийн үүдэнд байдаг гутлын шүүгээнээс гутал гаргаад хөглүүлээд хаячихсан, жижиг өрөө рүү орсон чинь миний алга болгосон түлхүүр шороо болсон байдалтай жижиг өрөөний хивсэн дээр байсан. Том өрөөрүүгээ ороод цай уух гэсэн чинь миний цай уудаг мөнгөн аяга байхгүй байсан. Тэгээд эхнэрлүүгээ утасдаад гэрт ирсэн үү хулгай орсон юм шиг байна гэж хэлэх гээд залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд байж байтал манай хадам ээж ирээд араас нь манай эхнэр орж ирсэн. Би эхнэртээ хулгай орсон юм шиг байна гэхэд ээмэг бөгжнийхээ саваа  үзсэн чинь  ээмэг бөгж нь байхгүй байсан тул  цагдаад мэдэгдсэн.  Манай гэрээс 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эхнэрийн нэг өрөөсөн монетан  ээмэг, монетан бөгж 1 ширхэг, монетон зүүлтний кулон 1 ширхэг, Никон маркийн зургийн  аппарат 1 ширхэг, ванны алчуур 1 ширхэг, цүнх 1 ширхэг, үсний индүү 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би тухайн хэрэг гардаг өдрөөс 10-аад хоногийн өмнө өглөө машинаа асаах гэж гараад тамхиа мартчихаад гэрлүүгээ түлхүүрээ онгойлгож ороод тамхиа авчихаад гарахдаа түлхүүрээ унагасан байсан. Тэгээд буцаж ирээд түлхүүрээ хайгаад олоогүй. Тухайн үед манай нөгөө талын байранд байдаг хужаа нарын хаалганы үүдэн дээр нэг эмэгтэй хүүхэд сууж байсан. Түүнээс нь чи юу хийж сууж байгаа юм бэ? гэсэн чинь айл руу орох гээд сууж байна гэсэн. Тэгээд би тухайн үед тэр хүүхдээс түлхүүр авсан уу? гэж асуух гэж байгаад арай эмэгтэй хүүхэд түлхүүр авахгүй байлгүй гэж бодоод асуулгүй яваад өгсөн. ..Манай хаалга болон цоожийг эвдэлгүйгээр миний алга болгосон түлхүүрээр орсон байсан. Алдагдсан эд зүйлээ буцаагаад авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй… гэх мэдүүлэг  /хх-ийн 24-27 дугаар хуудас/

              Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Эын өгсөн“...Би 2016 оны 10 сарын 03-ны өдөр гэртээ байсан чинь манай хаалгыг нэг хүн цохисон. Онгойлгосон чинь нэг эгч байсан. Тэгээд тэр эгч танайхаас ном авах гэсэн юм аав, ээж 2 чинь байгаа юу гэж асуусан.  Тэгэхээр нь байхгүй гэсэн чинь ном авъя гэж хэлээд манай гэрт орсон. Тэгээд би номыг нь хайгаад байж байтал манай гэрийн хөргөгчний хажууд зогсож байгаад “ явлаа” гэж хэлээд явсан. Гэтэл манай гэрээс юм хулгайлаад аваад явсан байсан. Тухайн эгч булцгар хацартай махлагдуу залуухан, хар үстэй, хар өнгийн өмдтэй, тод пүүзтэй эгч байсан..." гэх мэдүүлэг: /хх-ийн 28-р хуудас/

              Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн  өгсөн…”Би 2016 оны 11 сарын 11-ний өдөр Политехник коллежийн урлагийн үзлэг үзээд байж байсан чинь манай дүү өдөр 14 цагийн үед саарал цүнх барьсан орж ирсэн. Тэгэхээр нь би дүүгээ барьж аваад “чи хаагуур юу хийж яваад ирэв” гэж хэлсэн дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би цүнхийг нь булааж аваад үзсэн чинь 2  мөнгөн аяга, зургийн аппарат , том ванны алчуур, хажуугаар нь чихэр, боорцог, напелон зэрэг эд зүйл хийчихсэн байсан. Тэгэхээр нь хаагуур яваад ирэв. Одоо гэртээ харъя гэсэн юу ч дуугарахгүй байсан. Би цагдаа ах руу яриад дүүгээ олчихлоо гэсэн чинь дүүгээ явуулж болохгүй, гэртээ хариад байж бай гэсэн. Гэртээ хариад байж байсан чинь манай гэрт  цагдаа нар ирсэн. Тэгээд дүүгийнхээ авсан эд зүйлийг харуулсан чинь манай дүүгээс тэр цагдаа “хаанаас авсан юм бэ?” гэж асуусан Шонхоо гэдэг эгчээс авсан гэж хэлсэн. Тэр цагдаа нар манай дүүгийн авсан эд зүйлийг хурааж аваад яваад өгсөн …гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

              Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч П.гийн өгсөн … Би яг хэдэн сарын хэдний өдрийг нь санахгүй байна. Манай гэрт Д.******* ирээд үсээ угаасан. Тэгээд кармаанаасаа Чук гек чихэрийн цаасанд ороосон ээмэг бөгж гаргаж ирээд энийг зарж “ihone J5 “ маркийн утас авмаар байна. Хамт ломбардруу яваад ирье чи ломбард мэдэх үү гэсэн. Тэгэхээр нь би нэг ломбард мэднэ гэсэн чинь за тэгвэл тийшээ чинь явъя гэж хэлээд 24 айлын ломбард ороод Д.******* бөгжөө гаргаж ирээд энэ эд зүйлийг тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн ломбардны эзэн 100000 төгрөг болж байна гэсэн. Тэгээд Д.*******гаас ломбардны эзэн хулгайн юм биш биз дээ гэж асуусан чинь Д.******* бишээ биш. Мөн бол надтай хариуцлага тооц гэж хэлсэн. Тэр ломбардны ах надад ажил гарчихлаа гээд гарах гэсэн чинь Д.******* энийг авчихаачээ  гэсэн чинь чи өөр газраар очоод үз. Тэгээд авахгүй бол би авъя гэж хэлээд гарсан. Тэгээд бид 2 гараад хүүхдийн номын сангийн автобусны буудал дээр ирсэн. Бид 2   салаад би хичээлдээ явсан. Д.******* надад хэлэхдээ номын сангийн үүднээс олж авлаа гэж хэлсэн ... гэх мэдүүлэг/ хх-ийн 32 дугаар хуудас/

              Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Д.ийн өгсөн…Манай дүү надад ногоон шигтгээтэй  хорчийсон шар өнгөтэй нэг ширхэг бөгж үзүүлсэн. Тэгэхээр нь би наадах чинь монетон бөгж биш наадхаа хая гэж хэлсэн. Би тэр бөгжийг хаанаас  авсан бэ? гэж асуусан чинь Д.******* надад олж авсан гэж хэлсэн. Би Д.*******г хулгайн гэмт хэрэг үйлддэг талаар урьд өмнө нь мэддэггүй байсан. Манайд Баатраа гээд цагдаа ирээд манай дүүгийн зургийг харуулаад энэ таны дүү мөн үү хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа гэж хэлэхээр нь би мэдсэн. Манай дүү Д.******* 2 дугаар 12 жилд Сайнжаргал багшийн ангид 8 дугаар анги хүртлээ сурч байгаад хичээлээсээ гарсан. Ангийнхантайгаа таардаггүй хичээлдээ явах дургүй байсан. ..гэх  мэдүүлэг / хх-ийн 35 дугаар хуудас /

              Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн “...Би 2016 оны 10 сарын сүүлээр ажил дээрээ байсан чинь үдээс хойш нэг охин орж ирээд “ би их азтай юм монетон ээмэг олж ирлээ” гэж хэлж орж ирсэн. Тэгэхээр нь манай эхнэр аваад надад өгч шалгуулсан. Тэгээд үзсэн чинь монетон ээмэг мөн байсан.  Би  монет мөн байна гэж хэлээд эхнэртэй өгсөн. Манай эхнэр жинлүүр дээр хэмжиж үзээд тухайн эд зүйлийг худалдаж авсан. Манайд 2 чихний 1 хос ээмэг зарсан. Тухайн ээмгийг би 95000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн худалдан авсан ээмэг одоо надад байхгүй. Монетны гагнуурт хийгээд  дууссан ...  гэх мэдүүлэг: /хх-ийн 36-р хуудас/

              Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.ын өгсөн “...2016 оны 10 сарын 24-ний өдөр би гэртээ ганцаараа байсан чинь өдөр 12 цаг өнгөрч байхад манай хаалгыг нэг хүн цохисон. Би хаалгаа онгойлгосон чинь нэг эгч байсан. Тэгсэн тэр эгч надаас “цэнхэр ном байна уу? Авъя”  гэж хэлээд намайг дагаж манай гэрт ороод манай жижиг өрөөний номын шүүгээнээс ном хайгаад байсан. Цэнхэр ном хаана байгаа юм бол сейфний түлхүүр чинь хаана байна гэсэн. Тэгэхээр нь би аав хотод байгаа ээжид сейфний түлхүүр байгаа гэж хэлсэн. Тэр эгч намайг жижиг өрөөрүү ороод ном хайж бай гэхээр нь би жижиг өрөөрүү орсон. Тэгээд би буцаад том өрөөрүүгээ орсон чинь тэр эгч манай булангийн шкафны лааны тавиур унагаасан байсан. Тэгсэн тэр эгч лааны тавиур чинь өөрөө уначихлаа гэж  хэлсэн. Тухайн үед тэр эгч нэг гараа кармандаа хийсэн нөгөө гараа атгаад  манайхаас гараад явсан. Гарахдаа том хүн ирэхээр гэрт чинь буцаж ирж номоо авна гэж надад хэлсэн. Тэр  цэнхэр курткатай, женсэн өмд, бор гуталтай махлагдуу хар үстэй 20 орчим насны эгч байх шиг байсан. Би одоо тэр хүнээ харвал танихгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 37, 76-р хуудас /

               Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч  Д.*******гийн өгсөн…”  Надад 2016 оны 10 сарын сүүлчээр Маралаа гэдэг манай гудамжны найз охин нэг ширхэг түлхүүр өгөөд Сонио эгчийн орцны дээрээсээ 2 дахь давхарын айлын түлхүүр гэж хэлсэн.  Тэгээд би  2016 оны 11 сарын 11-ний өдөр 11 цагийн үед Сонио эгчийн орцны дээрээсээ 2 дахь давхарт гараад бүх айлын хаалгыг цохиж үзсэн.  Тухайн  айлуудаас хүн гарч ирээгүй.  Тэгэхээр нь би Маралаагийн өгсөн түлхүүрээр шатны хажуу талын айлруу түлхүүрээ хийгээд мушгисан чинь түлхүүр таараад онгойсон. Тэгээд би  тухайн айлруу ороод 2 мөнгөн аяга, нэг бөгж, нэг кулон, нэг өрөөсөн ээмэг, нэг зургийн аппарат, ванны алчуур,  нэг цүнх зэрэг эд зүйлийг аваад явж байгаад эгчтэйгээ таарсан. Манай эгч хулгайлж авсан эд зүйлийг надаас авсан.  Тэгээд цагдаа дээр авч ирж  өгсөн. 2016 оны 10 сарын 24-ний өдөр 11 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн 3-р 60 айлын орон сууцны 45 тоот хаалгыг тогшиход 6 орчим настай эрэгтэй хүүхэд хаалга онгойлгосон. Тэр хүүхдээс би ээж, аав нь байна уу? гэхэд тэр хүүхэд ээж, аав байхгүй гэсэн. Би танай ааваас цэнхэр ном авах  гэсэн  гэхэд хүүхэд ороод ир гэсэн. Тэр хүүхэд том өрөөнд  хөнжил гудсаа хурааж байсан. Би тэдний гэрт ном хайж байна гээд жижиг өрөө, том өрөө болон гал тогооны хэсгийн шүүгээ, шкафуудыг  уудалсан. Тэр эрэгтэй хүүхдээр би жижиг өрөөнд цэнхэр ном хайлгачихаад цаана байхад нь би нууцаар том өрөөний зүүн талд байсан цагаан өнгийн ханын шкафнаас 4 ширхэг өрөөсөн ээмэг, /сарнай  хэлбэртэй /1 хос ээмэг/ногоон шигтгээтэй/, бөгж 2 ширхэг, кулон 1 ширхэг, нарийн гинж хулгайлж аваад явсан. Намайг эд зүйл хулгайлсныг  тэр хүүхэд мэдээгүй. Мөн 2016 оны 10 сарын эхээр буюу 2016 оны 10 сарын 1-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд Ховд аймаг ******* сум ******* багт байрлах ЭСБА 48 айлын 1-р орцны 6 тоот хаалга цохиход  дотроос нь бага насны буюу нэг юмуу 2 дугаар ангийн охин гарч ирэхээр нь би том хүн байна уу? гэхэд нөгөө хүүхэд байхгүй байна яасан бэ гэж хэлэхээр нь би том хүмүүс хэзээ ирэх вэ гэж хэлэхэд нөгөө хүүхэд цайны цагаар ирнэ гэж хэлэхээр нь би ороод хүлээж болох уу гэж хэлсэн. Тухайн үед нөгөө хүүхэд том өрөөгөө цэвэрлэж байсан. Тэгээд би хөргөгчин дээр “Самсунг” J5 маркын гар утас, гоёлын жижиг хайрцагтай эд зүйл аваад гарсан… гэх мэдүүлэг /хх-ийн 41-43,  106, 132-133-р  хуудас/

               Д.*******гийн төрсөний бүртгэлийн лавлагаа / хх-ийн 56 дугаар хуудас/ Д.*******гийн нас тоолсон баримтаар …Д.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 2016 оны 11 сарын 11-ний  өдөр 14 нас 5 сар 18 хоногтой байв ...  гэх тэмдэглэл / хх-ийн 57 дугаар хуудас/

               Шүүгдэгч     Д.*******гийн  “ Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”   / 62 дугаар хуудас /

               Ховд аймгийн ******* сумын 12 жилийн сургуулийн сургалтын менежер Б.Оюунбилэгийн  Д.******* нь Т.Сайнжаргал багштай 8-ын “А” ангид 2015-2016 оны хичээлийн жилд суралцаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолт / хх-ийн 64 дүгээр хуудас/              

              Д.*******д холбогдох 201621000275 дугаартай хэрэгт 201621000271 дугаартай хэрэг болон 201621000260 дугаартай хэргийг  нэгтгэх тогтоол /хх-ийн 69, 108  дугаар хуудас/

              Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн “....Үзлэгээр Никон гэсэн бичигтэй шаргал өнгөтэй зургийн аппарат 1 ширхэг, “самсунг” J5 маркын дэлгэц нь хагарсан, эвдэрсэн шаргал өнгийн гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, сарнай хэлбэртэй түгжээ нь эвдэрсэн шармал өрөөсөн ээмэг 1 ширхэг, шигтгээ нь унасан түгжээгүй шармал  өрөөсөн ээмэг 1 ширхэг, дугуй хэлбэртэй шармал  өрөөсөн ээмэг 1 ширхэг,  шармал ээмэгний түгжээ 2 ширхэг, дугуй хэлбэртэй дээрээ 4 ширхэг цагаан жижиг шигтгээтэй шармал 1 ширхэг эд зүйл, 1 ширхэг бөгж, 1 ширхэг өрөөсөн ээмэг, кулон 1 ширхэг, ванны алчуур 1 ширхэг, саарал өнгөтэй цүнх 1 ширхэгийг тус тус байв. Уг шармал эд зүйлүүд нь эвдэрч, гэмтсэн байв. ..” гэх  тэмдэглэл: /хх-ийн 87-р хуудас/

              Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******-*******ын өгсөн…. Би Улааанбаатар хотод 2016 оны 10 сарын 19-нөөс 27-ныг хүртэл ажилтай байсан юм. Тэгтэл 2016 оны 10 сарын 24-ний өдөр Ховд аймгийн  ******* сумын Магсаржав багийн 3- 60 айлын 45 тоот болох манай гэрт миний хүү Б. гэртээ ганцаараа байхад хаалга тогшиход хүү хэн бэ? гэхэд цэнхэр ном авъя гээд эмэгтэй хүн дуугарсан байсан. Миний хүү хаалга онгойлгоход гаднаас үл таних эмэгтэй орж ирээд ээж аав нь байна уу? гэж асуухад хүү байхгүй байна гэж хэлэхэд тэр эмэгтэй танайхаас цэнхэр ном авах гэсэн юм гээд гэр дотор миний хүүтэй хамт шкаф шүүгээ зэрэг байран доторхи бүх юмыг уудалж үзсэн байсан. Хүү Б.оор жижиг өрөөнд цэнхэр ном хайж бай гэж хэлээд тэр эмэгтэй өөрөө том өрөөнд байсан  ханын шүүгэээнээс нууцаар  миний ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйлийг хулгайлаад гараад явсан байсан. Жижиг өрөөнд байсан сейфний түлхүүр хүүгээс асуухад хүү түлхүүр нь байхгүй гэж хэлсэн байсан. Мөн том хүн ирэхээр дараа нь ирнээ гэж хэлээд хаалга онгорхой үлдээгээд  гараад явсан байсан. Манай гэрээс миний хос ээмэг бөгжтэй /ногоон шигтгээтэй/ сарнайтай 1 өрөөсөн ээмэг, кулон бөгж/ цэнхэр шигтгээтэй/ нарийн гинж 1 өрөөсөн ээмэг/ цэнхэр шигтгээтэй/  талстай 1 өрөөсөн ээмэг, загасан хэлбэртэй  1 өрөөсөн ээмэг, эдгээр зүйлүүд Солонгос улсад үйлдвэрлэсэн  монетон эдлэлүүд хулгайлсан байсан. Тухайн үед манай гэрт Б.оос өөр хүн байгаагүй 2 эгч нь хичээлдээ явсан байсан. Эгч Б.Баярцэцэг нь хичээлээ тараад гэртээ ирэхэд дүү Б.ыг хичээлдээ яваагүй байхаар нь яагаад яваагүйг асуухад юу болсон талаар хэлсэн байсан. Тэр эмэгтэй богино цэнхэр куртктай хар өнгийн женсэн өмдтэй богино түрийтэй бор өнгийн гуталтай богино хар өнгийн үстэй толгой дээрээ хар өнгийн нүдний шил тавьсан, цайвар царайтай дунд зэргийн нуруутай залуухан эмэгтэй байсан гэсэн. Би хулгайд алдсан эд зүйлүүдээ  буцааж авахгүй. Яагаад гэвэл миний хулгайд алдагдсан эд зүйлүүд эвдэгдэж гэмтээсэн байсан. Зарим хулгайд алдагдсан эд зүйл нь байхгүй байсан ... гэх мэдүүлэг/ хх-ийн 93-94 дүгээро хуудас/

              Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох... Хос ээмэг бөгжтэй/ ногоон шигтгээтэй/ 700000 төгрөг, Сарнайтай 1 өрөөсөн ээмэг 350000 төгрөг, кулон бөгж/ цэнхэр шигтгээтэй 400000 төгрөг, нарийн гинж 200000 төгрөг, 1 өрөөсөн ээмэг бөгж/ цэнхэр шигтгээтэй  190000 төгрөг, талсттай 1 өрөөсөн ээмэг 180000 төгрөг, загсан хэлбэртэй 1 өрөөсөн ээмэг 40000 төгрөг нийт 2260000 төгрөгөөр үнэлэгдсэн баримт / хх-ийн 96 дугаар хуудас/

              Мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ын өгсөн ... 2016 оны 10 сарын 03-ны өдөр манай нөхөр хүүхдээ сургуулиас нь аваад 11 цаг 40 минутын орчимд гэрийн хажууд буулгаад гэрийн түлхүүр өгч явуулсан. Хүүхэд гэрт хувцасаа сольж байтал хаалга цохиод онгойлгосон чинь үл таних эмэгтэй танайд том хүн байна уу? Аав, ээж нь байна уу? гэхэд манай охин байхгүй гэхэд нөгөө эмэгтэй “ аав чинь ном аваад ир гэж хэллээ” гэсэн. Хүүхэд гэрт орж ирээд  номыг нь хайж байтал хөргөгч дээр байсан хайрцагтай ээмэг, бөгж зүүлт, кулон, гар утас алга болсон. Тэгээд манай охин нөгөө эмэгтэй нэг эгч ном авах гэж ирлээ гэж хэлээрэй гэж хэлээд явсан гэж хэлсэн. Би ээмэг бөгж алга болсон гэдгийг 2016 оны 10 сарын 06-ны өдөр мэдэж 2016 оны 10 сарын 08-ны өдөр  манай гэрт хүн орж ирээд явсан гэдгийг мэдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн ... гэх мэдүүлэг / хх-127 дугаар хуудас/

              Эд зүйлийн үнэлгээ тогтоох баримтаар ...  Монетан гинж 120000 төгрөг, монетан ээмэг 100000 төгрөг, монетан кулон  бөгж 350000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-ийн 129 дүгээр хуудас/             

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн... Прогресс сургуульд сурдаг Батхүрэл гэдэг хүүхдийн утсыг эвдээд 250000 төгрөг  нэхэгдээд хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Эцэг эхээсээ айгаад түүнийгээ хэлж чадаагүй. Хулгай хийгээд олсон мөнгө нь хүрэхгүй байсан учир хүүхдийн утас засуулж өгөөгүй. Ар гэрээс хулгай хийхэд нөлөөлөөгүй.  Гурван  удаа айлруу орж хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлөөгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ... гэх мэдүүлэг  зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт  болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн  нотлох  баримтыг үнэлж дүгнэвэл:

1. Шүүгдэгч  ******* овогт *******ын ******* нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт дэвсгэрт  байрлах ЭСБА 48 айлын 6 тоотод оршин суух Г.Энхтайваны байранд   нэвтэрч монетан ээмэг, гинж, кулон, утас зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Д.*******д 570000 төгрөг  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн ... 2016 оны 10 сарын 03-ны өдөр  ЭСБА-гийн 48 айлын орон сууцны 06 тоот хаалгыг цохиход нэг эмэгтэй хүүхэд хаалгаа тайлсан, гэрт том хүн байна уу? гэсэн байхгүй гэхээр нь гэрт чинь ороод хүлээж болох уу? гээд нь гэрт нь орсон. Хайрцагтай ээмэг бөгж зэргийг авсан  ... гэх мэдүүлэг,  түүнийг бага насны хүүхдийг хуурч гэрт орсоныг гэрчилсэн  насанд хүрээгүй гэрч Эын ... Нэг хүн хаалга цохисон. Ээж аав чинь байгаа юу гэхээр нь байхгүй гэсэн. Ном авах гэсэн гэж  гэрт орж ирсэн. Намайг ном хайгаад байж байтал хөрөгчний хажууд зогсож байгаад гарсан. Тэгтэл манай гэрээс хулгай хийсэн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 28 дугаар хуудас/  

 Д.*******гийн хулгайлан авсан эд зүйл нь хохирогч Д.*******ын эд  зүйл болох нь мөрдөн байцаалтын явцад Ховд аймгийн ******* сумын ******* багийн ЭСБА-гийн 48 айлын  орон сууцны 06 тоот  байр болох хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, сэжигтэн Д.*******гийн  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч Д.*******ын ... 2016 оны 10 сарын 03- ны өдөр хүүхдээ сургуулиас нь аваад гэрийн түлхүүр өгч гэртээ оруулсан. Хүүхэд хувцасаа сольж байхад нь хаалга цохисон гэсэн. Үл таних эмэгтэй танайд том хүн байна уу гээд “ аав чинь ном аваад ир “  гэж хэлсэн гээд гэрт ороод хүүхэд ном хайж байх хооронд хайрцагтай ээмэг бөгж гар утас авсан байсан. Манай нөхөр Г.Энхтайван нь надаас ном авах хүүхэд байхгүй гэсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан ... гэх мэдүүлэг, тухайн эд зүйл нь 570000 төгрөгний үнэтэй байсан нь хэргийн 129 дүгээр хуудас дахь эд зүйлийн үнэлгээ тогтооосон баримтаар Д.*******  нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас, 5 сар 09 хоногтой байсан нь хэргийн 130 дугаар хуудас дахь нас тогтоосон баримтаар,

2. Шүүгдэгч Д.******* нь давтан үйлдлээр  2016 оны 10 сарын 24- ний өдөр Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн 3 дугаар 60 айлын 45 тоот байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 2060000 төгрөг буюу бага  бус хэмжээний хохирол  учруулсан нь   мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн... 45 тоот хаалгыг цохисон. Танай ааваас цэнхэр өнгийн ном авах гэсэн юм гэхэд хүүхэд ороод ир гэсэн. Тэр хүүхэд том өрөөндөө байсан хөнжил гудсаа хурааж байсан. Би тэдний гэрт ном хайж байна гээд том жижиг өрөөнийх нь шүүгээ, шкабуудыг уудалсан. Цагаан өнгийн ханын шкабнаас 4 ширхэг өрөөсөн ээмэг, 2 ширхэг бөгж, нарийн гинж зэргийг авсан. Гэрээс гараад найз П. дээрээ очоод  алт мөнгөний дархан болон ломбард зэргээр явахад  насанд хүрээгүй хүнээс эд зүйл авахгүй гээд аваагүй... гэх мэдүүлэг, түүнийг насанд хүрээгүй хүүхдийг хуурч гэрт нь орсоныг гэрчилсэн насанд хүрээгүй гэрч Б.ын...  2016 оны 10 сарын 24-ний өдөр би гэртээ ганцаараа байсан чинь өдөр 12 цаг өнгөрч байхад манай хаалгыг нэг хүн цохисон. Би хаалгаа онгойлгосон чинь нэг эгч байсан тэгсэн тэр эгч надаас “цэнхэр ном байна уу? Авах гэсэн ”  гэж хэлээд намайг дагаж манай гэрт ороод манай жижиг өрөөний номын шүүгээнээс ном хайгаад байсан. Цэнхэр ном хаана байгаа юм бол сейфний түлхүүр чинь хаана байна гэсэн. Тэгэхээр нь би аав хотод байгаа ээжид сейфний түлхүүр байгаа гэж хэлсэн. Тэр эгч намайг жижиг өрөөрүү ороод ном хайж бай гэхээр нь би жижиг өрөөрүү орсон. Тэгээд би буцаад том өрөө рүүгээ орсон чинь тэр эгч манай булангийн шкафны лааны тавиур унагаасан байсан. Тэгсэн тэр эгч лааны тавиур чинь өөрөө уначихлаа гэж  хэлсэн. Тухайн үед тэр эгч нэг гараа кармандаа хийсэн нөгөө гараа атгаад  манайхаас гараад явсан. Гарахдаа том хүн ирэхээр гэрт чинь буцаж ирж номоо авна гэж надад хэлсэн. Тэр цэнхэр курткатай, женсэн өмд, бор гуталтай махлагдуу хар үстэй 20 орчим насны эгч байх шиг байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 37 дугаар хуудас/

Д.*******гийн хулгайлан авсан эд зүйл нь хохирогч Д.*******-*******ын эд хөрөнгө болох нь Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн 3 дугаар 60 айлын 45 тоот буюу хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/ хх- 73-74 дүгээр хуудас/ хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Д.*******гийн хулгайлан авсан эд зүйлийг хохирогч Д.*******-*******оор таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн  89-90 дүгээр хуудас/  хохирогч Д.*******-*******ын мөрдөн байцаалтад өгсөн... 2016 оны 10 сарын 24-ний өдөр манай хүү Б. ганцаараа байсан. Цэнхэр өнгийн ном авах гэсэн гэж гэрт орсон байсан. Тэгээд том өрөөнд байсан ханын шүүгээнээс миний ээмэг бөгж, гинж зэрэг эд зүйлийг авсан байсан. Миний хулгайд алдагдсан  эд зүйлүүд эвдэгдэж гэмтсэн, зарим нь алга болсон  тул буцаан авахгүй хохирлоо төлүүлэх хүсэлтэй ... гэх мэдүүлгээр

 3. Шүүгдэгч Д.******* нь давтан үйлдлээр 2016 оны 11 сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах  Тулгын 45 айлын орон сууцны 1 дүгээр орцны 4 давхарын 13 тоот хохирогч Д.*******зоригийн орон байранд нэвтэрч  925000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн... 2016 оны 10 сарын сүүлээр  Маралаа надад тухайн түлхүүрийг Сонио эгчийн орцны дээрээс 2 давхарын айлын түлхүүр гээд өгсөн. Тэгээд тэр орцны айлуудын хаалгыг цохиход хүн гарч ирэхгүй байсан. Шатны хажуу талын айлын хаалганд түлхүүрээ хийгээд мушгихад  түлхүүр таараад хаалга онгойсон.  Би тухайн айл руу ороод 2 мөнгөн аяга, нэг зургийн аппарат, ванны алчуур, нэг бөгж, нэг кулон, нэг ээмэг, цүнхтэй эд зүйл зэргийг аваад явж байгаад эгчтэйгээ таарсан. Тэгээд цагдаа дээр ирээд өгсөн... гэх мэдүүлэг, сэжигтэн Д.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,   хэрэг учралын газар байсан гэрийн түлхүүрийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл  гэрэл зураг/ 20-22 дугаар хуудас/, тухайн эд зүйлийг Д.******* авч явж байсныг  түүний эгч Д.гийн өгсөн... 2016 оны 11 сарын 11-ний өдөр Политехник коллежийн урлагийн үзлэг үзэж байхад манай дүү Д.******* саарал өнгийн цүнхтэй зүйл барьж орж ирсэн. Цагдаа ах руу яриад дүүгээ олсон талаар хэлсэн. Гэртээ  хариад байж байтал цагдаа  ирээд эд зүйлийг авч явсан... гэх мэдүүлэг, Д.*******гийн хулгайн гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйл нь хохирогч Г.*******зоригийн өмчлөлийн зүйл болох нь хохирогч Г.*******зоригийн ... 2016 оны 11 сарын 11-ний өдөр  гэртээ ороход  үүдэнд байдаг гутлын шүүгээнээс гутал гаргаад хөглүүлээд хаясан байсан. Жижиг өрөөндөө ороход миний хаясан манай гэрийн түлхүүр шороо болсон жижиг өрөөний хивсэн дээр байсан. Манай эхнэрийн ээмэг бөгж болон зургийн аппарат, ванны алчуур, цүнх, үсний индүү зэрэг эд  зүйл алга болсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 26 дугаар хуудас / хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  /хх-ийн 03-04 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан түлхүүрээр хохирогч Г.*******зоригийн гэрийн хаалганд хийж баруун тийш эргүүлэхэд хаалга онгойж зүүн тийш эргүүлэхэд хаалга цоожлогдож байгаа  болохыг туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  / хх- ийн  13, 14-16 дугаар хуудас/,  шүүгдэгч Д.*******гаас хураан авсан ... нэг ширхэг өрөөсөн ээмэг, 1 ширхэг кулон, 2 ширхэг мөнгөн аяга, зургийн аппарат, ванны алчуур үсний индүү, цүнх  зэргийг  хохирогч Г.*******зоригийн эхнэр Л.Баярзаяад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/  зэрэг болон

           Шүүгдэгч Д.******* нь хулгайн эд зүйлийг бусдад зарж борлуулсан  нь гэрч П.гийн... Д.******* нь чук, гек чихрийн цаасанд боосон ээмэг бөгж болон J5 маркын гар утас зэргийг алт мөнгөний дархан болон ломбард зэрэгт өгөх гэсэн боловч насанд хүрээгүй хүүхдээс эд зүйл авахгүй гээд  авахгүй байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Бямбаагийн ын ... Би 2016 оны 10 сарын сүүлээр нэг охин орж ирээд “би их  азтай юм  монетан ээмэг,  бөгж оллоо”гээд үзүүлсэн. Шалгаж үзэхэд монетан ээмэг мөн байсан. Нэг хос ээмгийг 95000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч,нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгон, хулгайлан авсан эд зүйлийн зарим хэсгийг бусдад зарж борлуулсан нь  хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хулгайлагдсан эд хөрөнгийг сэжигтэн Д.*******гаас хохирогч Г.*******зоригт  хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон сэжигтэний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр нотлогдсон тул  шүүгдэгч Д.*******г  хохирогч Д.*******-*******, Г.*******зориг, Д.Цэрэндулам нарын  өмчлөх эрхэд халдаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

 Шүүгдэгч Д.*******гийн  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...  нэг айлд нь түлхүүр тааруулж орсон. Хоёр айлд нь бага насны хүүхэд байх үед нь  “ном авах “ гэсэн юмаа гэж хуурч орсон... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.ын ... намайг гэртээ ганцаараа байхад  хаалга цохиод нэг эгч    “аав чинь ном аваад ир”  гэж хэлээд гэрт орж ирсэн. Тэгээд манай гэрээс эд зүйл хулгайлсан байсан... гэх мэдүүлэг, мөн насанд хүрээгүй гэрч Эын ... намайг гэртээ ганцаараа байхад  хаалга цохиод нэг эгч “ ном авах“ гэсэн гээд  орж ирсэн. Манай гэрийн хөргөгчний хажууд зогсож байгаад гараад явсан ... гэх мэдүүлэг гэх мэдүүлэгээс үзэхэд  шүүгдэгч Д.******* нь  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас  эд хөрөнгийн өмчлөгч этгээдэд хохирол учирна гэдгийг урдаас ойлгож, мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байх тул шууд санаатайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 10 сарын 03-ны өдөр, 10 сарын 24-ний өдөр, 11 сарын 11-ний өдрүүдэд удаа дараагийн  үйлдлээр   гурван өөр айлд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч гэрч нарын мэдүүлэг, туршилт хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримт болон мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул  түүний  үйлдсэн дээрхи гэмт хэргүүд нь  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан  гэмт хэрэг буюу “орон байранд нэвтэрч,  давтан “ үйлдсэн  гэх  хүндрүүлэх бүрэлдэхүүнийг бий болгож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь бага насны хүүхдийн нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийж чадахгүй байдлыг далимдуулан тэднийг ганцаараа  байх үед нь хууран мэхэлж  гэрт нь буюу орон байранд  удаа дараа нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.*******д 570000 төгрөг, хохирогч Д.*******-*******т 2060000 төгрөг, хохирогч Г.*******зоригт 925000 төгрөгний хохирол учруулсан нь хэрэгт  авагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон.

 Шүүгдэгч Д.*******гийн  үйлдэл тус бүрийн  бусдад учруулсан хохирлын хэмжээ нь гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж  байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин буюу 192000 төгрөгнөөс дээш байх тул Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д  заасан “бага бус“ хэмжээтэй болох нь үнэ тогтоох баримтаар тогтоогдсон.  

Шүүгдэгч Д.******* нь   2016 оны  10 сарын 03-ны өдөр   гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас, 4 сар 9 хоногтой байсан нь *******  дугаарын регистртэй, 2002 оны 05  сарын 24-ний өдөр төрсөн,   төрөлтийн 287 дугаарт бүртгэгдсэн талаар лавлагаа олгов гэх Ховд аймгийн Улсын бүртгэлийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 00/003640 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас, 04 сар, 09 хоногтой байсан нь  Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т  заасан  “14-16 хүртэлх насны этгээд энэ хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд хариуцлага хүлээнэ“ гэсэнтэй нийцэж байх тул  насны хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна.

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь бусдын орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байх тул  Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******гийн гэмт үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын  орон байранд нэвтэрч давтан үйлдэлээр  хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  ял оногдуулах нь зүйтэй.

            Шүүгдэгч Д.******* нь ам бүл-7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, өөрт ногдох хөрөнгөгүй болох нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн  Засаг даргын 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 629 дугаартай “ *******ын ******* нь ам бүл -7, эцэг, эх, эгч дүү нарын хамт амьдардаг “ гэх тодорхойлолт, Ховд аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэсийн  2016 оны 12 сарын 16- ны өдрийн 236 дугаартай “Д.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, насанд хүрээгүй, цаашид засарч хүмүүжих боломжтой  “  гэх тодорхойлолт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 сарын 13- ны өдрийн 1414 дугаартай ПЗ 77070401 дугаарын регистртэй, Ц.Цэцэгжаргалын нэр дээр үл хөдлөх хөрөнгө  бүртгэлгүй байна“ гэх лавлагаа зэрэг  нотлох  баримтаар тогтоогдож байх тул түүнд  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 62 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирлын зарим хэсгийг төлсөн, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн  зэрэг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.7, 55.1.9-д  заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгчид хорих ял шийтгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг эцэг Н.*******, эх Ц.Цэцэгжаргал нарт    даалгав.

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь хохирогч Г.*******зоригт 925000 төгрөгийг буцаан өгснөөр  хохирлыг төлсөн,  хохирогч Х.Цэрэндуламд  570000 төгрөг, хохирогч Б.*******-*******т 2060000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй  ба шүүгдэгч Д.*******гийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргал нь хохирлыг төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хууль ёсны төлөөлөгч  Ц.Цэцэгжаргалаас 2630000 төгрөг гаргуулж хохирогч Х.Цэрэндуламд  570000 төгрөг, хохирогч Б.*******-*******т 2060000 олгож шийдвэрлэв.

             Шүүгдэгч Д.******* нь бусдад учруулсан хохиролын зарим хэсгийг төлөөгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******гийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргалын  “ hero electric”  маркийн 350000 төгрөгийн  үнэ бүхий хөлдөөгч   битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг  хэвээр үлдээв.

Эрүүгийн 201621000275 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сарнай хэлбэртэй түгжээ нь эвдэрсэн шармал өрөөсөн ээмэг 1 ширхэг, дугуй хэлбэртэй шармал өрөөсөн ээмэг 1 ширхэг, шигтгээ нь унасан шармал өрөөсөн ээмэг 1 ширхэг,  шармал ээмэгний түгжээ 2 ширхэг, дугуй хэлбэртэй дээрээ 4 ширхэг цагаан жижиг шигтгээтэй шармал ээмэг 1 ширхэгийг  хэрэглэх боломжгүй эвдэж гэмтсэн байх тул шүүгдэгч Д.*******гийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэцэгжаргалд олгох, түлхүүр 1 ширхэгийг хохирогч Г.*******зоригт олгох, Самсунг j5  маркийн  дэлгэц нь хагарсан шаргал өнгөтэй  гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгаж, шүүгдэгч нь  цагдан хоригдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн 201621000275 дугаартай, эрүүгийн 201621000271 дугаартай эрүүгийн 201621000260 дугаартай хэргүүд нэгтгэгдсэн болохыг дурдав.

 

            Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290, 293, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

                                 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт  хэрэг давтан  үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн  хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих ялыг   насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид   эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сарнай хэлбэртэй түгжээ нь эвдэрсэн шармал өрөөсөн ээмэг 1 ширхэг, дугуй хэлбэртэй шармал өрөөсөн ээмэг 1 ширхэг, шигтгээ нь унасан шармал өрөөсөн ээмэг 1 ширхэг,  шармал ээмэгний түгжээ 2 ширхэг, дугуй хэлбэртэй дээрээ 4 ширхэг цагаан жижиг шигтгээтэй шармал ээмэг 1 ширхэгийг шүүгдэгч Д.*******гийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргалд, түлхүүр 1 ширхэгийг хохирогч Г.*******зоригт  тус тус олгож,  Самсунг j 5  маркийн дэлгэц нь хагарсан шаргал өнгөтэй  гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1,   510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хууль ёсны төлөөлөгч  Ц.Цэцэгжаргалаас   2630000 төгрөг гаргуулж хохирогч Х.Цэрэндуламд  570000 / таван зуун далан мянга/  төгрөг, хохирогч Б.*******-*******т 2060000/ хоёр сая жаран мянга/ төгрөг тус тус  олгож, хохирогч Г.*******зоригт 925000 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн 201621000275 дугаартай, эрүүгийн 201621000271 дугаартай эрүүгийн 201621000260 дугаартай хэргүүд нэгтгэгдсэн болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******ын *******д 2 жилийн жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар  хойшлуулж,  засрал хүмүүжилд нь хяналт тавихыг эцэг Н.*******, эх Ц.Цэцэгжаргал нарт    даалгасугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******гийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргалын  “ hero electric”  маркийн 350000 төгрөгийн  үнэ бүхий хөлдөөгч   битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг   хэвээр үлдээсүгэй.

  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* овогт *******ын *******д өмнө  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч,  улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ЦЭЦЭГМАА