Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/342

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Х.*******,

хохирогч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт Хүрэлбаатарын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000000327 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны ******* сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: ******* Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 28-нд Булган аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эгч нарын хамт Орхон аймгийн ******* сумын ******* баг, Хүрэнбулаг хороолол ******* байрны ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн ******* хороо 71-******* тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ГА98062804/,  ******* овогт Хүрэлбаатарын *******.  

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Coco Banana” баараар үйлчлүүлж байхдаа гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Х.******* нь ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Тайзан дээр юу болсныг санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ “2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд “Coco Banana” бааранд найз охинтойгоо бүжиглэж байхад гэнэт намайг үсдэж, нүүр рүү дэвссэн. Энэ асуудлаас болж би хамрын мэс засалд 6 сарын дараа орохоор болсон байгаа. Хагалгааны зардалд 2.300.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг.

Хоёр: Эрүүгийн 2305000000327  дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн хохирогчоор өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн үед Бадамцэцэг, , ,, нөгөө хэдийн нэрийг нь мэдэхгүй наймуулаа Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Coco Banana” нэртэй бааранд ороод пиво захиалж аваад сууж байгаад би бүжгийн талбай руу босож явсан. Бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь үл таних эмэгтэй шахаж бүжиглээд байхаар нь би өөрийн бүжиглэж байсан тойрог руу оруулсан тэгсэн тэр эмэгтэйн найз болтой үл таних эмэгтэй /Х.*******/ миний үснээс зулгааж газар унагаагаад хөлөөрөө нүүр хэсэг дээр дэвссэн. Тэгээд би босоод ирсэн чинь хамар хугарчихсан байсан. 2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвэрт үйл ажиллагаа явуулдаг “Coco Banana” нэртэй бааранд байх үед үл таних эмэгтэй /Х.*******/ миний нүүрэн дээр дэвссэн өөр хүн халдаагүй. Миний хамар хугарсан өөр зовуурь байхгүй.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.гийн гэрчээр өгсөн: “2023 оны 01 сарын 28-ны өдөр фитнесийн хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод 21 цагийн үед тарсан. Тэгээд хоолны газарт наймуулаа ороод хоол идчихээд “Coco Banana” баарны урд байх лоунжид ороод 1 шил виски аваад би нэг пиво авсан. 12 цаг өнгөрч байхад наймуулаа лоунжнаас гараад “Coco Banana” баар ороод нэг шил пиво аваад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг үл таних саарал, цагаан өнгийн үстэй охин бүжиглэж байгаад гийн үснээс ардаас нь үсдээд газарт унагаагаад нүүр рүү нь нэг удаа дэвссэн. Би тухайн охиныг түлхсэн. Тухайн үед гийн шил газарт унасан байсан болохоор газраас авсан. босож ирэхэд нүүрнийх нь хамар хэсэг хавдаад хөхөрсөн байсан. Тэгээд салгаад суудал руу аваачсан. Нөгөө үл таних охин найзтайгаа маргаад хоорондоо зодолдох гээд байгаа харагдсан. Би ширээ рүүгээ очоод эргэж харахад нөгөө охин бүжгийн талбай дээр байхгүй болохоор нь үүд хэсэг рүү очиход манай нэг найз тай хамт үл таних охиныг олчихсон зогсож байсан.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 12 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2005 дугаартай гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашил ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.*******ийн яллагдагчаар өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 22 цаг өнгөрөөд найзынхаа гэрт очоод 2.5 литрийн Сэнгүр пивоноос гурвуулаа уусан. Пивоо уучхаад гэрээс нь гараад Тэнгис кино театрын ар талын нэг караоке ороод 3 шил 500 граммын Сэнгүр пиво авч уусан. Дараа нь 23 цаг өнгөрч байхад “Coco Banana” бааранд ороод бүжиглэж байгаад бид 3 гурван пиво захиалж уусан. Шөнийн 12 цаг өнгөрөөд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг мэдсэн Нандин-Эрдэнийн үснээс зулгаасан зогсож байсан. Тэгээд бид гурав баарны коридорт зогсож байхад надаас яагаад зөв зүгээр байхад намайг үсдэж байгаа юм бэ гээд зогсож байхад нэг үл таних хүн над дээр ирээд чи манай найзыг зодлоо яаж байгаа юм бэ цагдаа дуудах юм уу яахын гэхээр нь цагдаагаа дуудаа гэж хэлсэн. Тухайн үед яагаад Нандин-Эрдэнийн үснээс зулгааснаа мэдэхгүй байна. Нэг хэсэг мансуурсан ч юм уу болсон явдлыг санахгүй байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1******* зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Coco Banana” баараар үйлчлүүлж байхдаа тодорхой шалтаг шалтгаангүйгээр бүжгийн талбайд бүжиглэж байсан хохирогч гийн үснээс зулгааж, нүүр хэсэг рүү нь хөлөөрөө дэвссэн  үйл баримт авагджээ.

Шүүгдэгч Х.******* нь хохирогч гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

гийн хохирогчоор өгсөн: “...үл таних эмэгтэй /Х.*******/ миний үснээс зулгааж газар унагаагаад хөлөөрөө нүүр хэсэг дээр дэвссэн. Тэгээд би босоод ирсэн чинь хамар хугарчихсан байсан...Х.******* миний нүүрэн дээр дэвссэн өөр хүн халдаагүй. Миний хамар хугарсан өөр зовуурь байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дахь тал), Э.гийн гэрчээр өгсөн: “...бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг үл таних саарал, цагаан өнгийн үстэй охин бүжиглэж байгаад гийн үснээс ардаас нь үсдээд газарт унагаагаад нүүр рүү нь нэг удаа дэвссэн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 12 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2005 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал), зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Х.******* нь хохирогчийн үснээс зулгааж, нүүр рүү хөлөөрөө дэвссэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос Х.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирлын талаарх шүүхийн дүгнэлт 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч гийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “хамрын мэс засалд 6 сарын дараа орохоор болсон, хагалгааны зардалд 2.300.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мэдүүлжээ.

Хавтаст хэргийн 28 дахь талд “Төгс Ялгуун” эмнэлгийн тодорхойлолтод мэс заслын төлбөр 2.100.000 төгрөг, мэс заслын өмнөх шинжилгээ 72.500 төгрөг, эмнэлэгт хэвтэх зардал нэг өдрийн 60.000 төгрөг гэсэн баримт, мөн 29 дэх талд дүрс оношилгооны төв гэсэн үнийн дүнгүй баримтууд авагджээ.

Хохирогч Б.Ариунтуяагийн цаашид хагалгаанд ороход шаардагдах зардалд 2.300.000 төгрөг нэхэмжилсэн нь ирээдүйд гарч болзошгүй зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Ариунтуяа нь энэ хэрэгт хамааралтай холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.*******ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй цаашид хагалгаанд орох нөхцөл  байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял” гэсэн 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож, уг зүйл хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Х.******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг түүнд анхааруулав.

Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                   

ТОГТООХ нь:           

1. ******* овогт Хүрэлбаатарын *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

5. Хохирогч энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.*******ээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

6. Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ